2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2536

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Юмжирдулам хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Галрагчаа /томилолтоор/,

шүүгдэгч/хохирогч Д.*******э,

шүүгдэгч Г.*******э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хайдав овогт *******гийн *******э,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******ийн *******э, нарт холбогдох эрүүгийн 2510000001339 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

               1.  Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт *** дүүргийн 3 дугаар хороо ******* ******* 1 хотхон ******* байр 58 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хайдав овогт *******гийн *******э /РД: ***/

               2. Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, ***-д нягтлан бодогч ажилтай, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт *** дүүргийн 3 дугаар хороо ******* ******* 1 хотхон байр 112 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт *******ийн *******э /РД:***/

                          Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар

           Шүүгдэгч Д.*******э нь 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн орчимд *** дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* ” хотхоны байрны гадна автомашины зогсоолын асуудлаас болж хохирогч Б.*******тай маргалдан улмаар түүний нүүр, толгой тус газар гараараа цохиж биед нь “баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

          Шүүгдэгч Г.*******э нь 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн орчимд *** дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* ” хотхоны байрны гадна “нөхөр Б.*******ыг зодлоо” гэх шалтгаанаар Д.*******ийн жолоодож явсан Тоёота Приус-55 маркийн ******* УНЛ улсын дугаартай автомашины урд салхины шилийг чулуугаар цохиж хагалж 950,000 төгрөгийн шууд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт, тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.*******э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэцгээв.

Шүүгдэгч Г.*******э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Хохирогч Д.*******э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 2510000001339 дугаартай хэргээс:  

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7 дахь тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-12 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тоцох тухай тогтоол /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

Хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

Хохирогч Д.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

Гэрч М.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаартай тайлан /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

“Toyota Prius 55” маркийн ******* УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 76 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ЕГ0725/10185 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

Шүүгдэгч Д.*******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/, иргэнд олгох татварын тодорхойлолт /хавтаст хэргийн 69 дэх тал/,

Шүүгдэгч Г.*******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 70 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 72 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 73 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар лавлагаа /хавтаст хэргийн 74 дэх тал/, иргэнд олгох татварын тодорхойлолт /хавтаст хэргийн 75 дахь тал/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******э, Г.*******э нарт холбогдох хэргийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 639 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.*******э, Г.*******э нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

           1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Д.*******э нь 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн орчимд *** дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******” хотхоны байрны гадна хохирогч Б.*******тай автомашины зогсоолын асуудлаас болж маргалдаж, улмаар түүний нүүр, толгой тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

          мөн тухайн цаг хугацаанд шүүгдэгч Г.*******э нь “нөхөр Б.*******ыг зодлоо” гэх шалтгаанаар Д.*******ийн жолоодож явсан “Toyota Prius-55” маркийн ******* УНЛ улсын дугаартай автомашины урд салхины шилийг чулуугаар цохиж хагалан 950,000 төгрөгийн шууд хохирол буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7 дахь тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-12 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тоцох тухай тогтоол /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

Хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр машинаа зогсоолд тавих гэж байхад хажуугаар машинтай явж байсан хүн “зайлаач” гээд цаашаа явсан ба тойроод над дээр буцаад хүрч ирээд хэл амаар доромжлоод байхаар нь явж очсон “яагаад хараагаад байгаа юм” гэхэд машинаасаа бууж ирэхдээ машиныхаа хаалгаар цохиод дараа нь “яасан пээдгэр юм” гээд нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон. Эхнэр лүү минь бас дайрч хэл амаар доромжлон улмаар түлхэж биед нь халдсан. Цагдаа дуудах хооронд бас дахиад намайг л цохисон. Тэвчихгүй болохоор би буцаагаад цохисон. ...Миний цамц урагдаж машин руу шахахаар цохилтод нь хонхойсон байсан. Миний чих дүнгэнэж, цээж хэсэгт улайсан, хумсны сорви гарсан, нүдний доод талд хавдсан, толгой өвдөж байна. Өөр ил харагдах гэмтэл байхгүй. Би шүүх шинжилгээнд үзүүлэх хүсэлтэй байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ЕГ0725/10185 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.*******ын биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

Хохирогч Д.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би тухайн өдөр *** дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн гэр болох *******-******* хотхонд машинаа тавих гээд явж байсан үл таних залуу машиныхаа хаалгыг онгойлгочихсон замын голд зогсоод байсан. Тухайн хүнд би “холдооч” гэхэд өөдөөс “юу гэнээ” гэж хэлсэн. Би “зайлаач” гэж хэлсэн тухайн хүн миний машины хажууд ирчхээд элдэв янзын юм яриад холдохгүй байсан. Би машинаас буухад тухайн хүн намайг цохиж, улмаар бид хоёр харилцан зодолдсон. Тэгээд би буцаад машиндаа сууж явж байгаад зогсоол олдохгүй дахиад буцаад ирэхэд нөгөө хүн дахиад над руу дайрахаар нь бид хоёр дахин харилцан зодолдсон. Би тухайн хүний нүүрэн тус газарт нэг удаа цохисон, тухайн залуугийн эхнэр миний унаж явсан “Приус 50” маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг газраас чулуу авч хага цохисон. Би “яагаад машины цонх хагалж байгаа юм” гэхэд “битгий хуц, би бүх цонхыг чинь хагална шүү” гэж хэлэхэд нөхөр нь араас хөөгөөд байхаар нь би СӨХ-ийн хүмүүст хэлж Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөч гэж гуйж удалгүй цагдаагийн байгууллагын ажилчид ирсэн. ...Фудволк урагдсан бас миний урдаас харилцан зодоон үүсгээд эхнэр нь хэрүүл хийгээд тэр хоёр араас салахгүй байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/, түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

Гэрч М.гийн мөрдөн байцаалтад өгсөн: Тухайн тээврийн хэрэгслийг би Япон улсаас 2025 оны 3 дугаар сарын 20-нд Монголд 8555000 еэнээр захиалж авсан. Тухайн үед 2015 оноос хойш орж ирсэн тээврийн хэрэгсэлд улсын дугаар өгөхгүй гэхээр нь ондоо багтаагаад аавын нэр дээр яаралтай дугаар авчихья гэж бодоод аавынхаа нэр болох ийн гэх нэр дээр авсан. Дээрээс нь би гадуур гарч зарж чадахгүй, завгүй байдаг болохоор анхнаас нь аавынхаа нэр дээр авсан. ...Би *******этэй анх 8 дугаар ангидаа танилцаж байсан, 10 жилээ нэг сургуульд хамт төгссөн. Тэр үеэс одоог хүртэл найзалж байгаа. Машин оруулж ирэхийн тулд 23.000.000 төгрөг би найзаасаа зээлсэн байсан. Тухайн өрөндөө би ******* дугаартай тээврийн хэрэгслийг 33.000.000 төгрөгөөр бодоод үлдэгдэл 10.000.000 төгрөгөө бэлнээр аваад одоо ямар ч мөнгөний асуудал байхгүй, тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлэх гэхээр манай найз завгүй байгаад байсан. ...Одоо тухайн тээврийн хэрэгслийг манай найз *******э ашигладаг бөгөөд мөнгөний тооцоо дууссан болохоор одоо нэр шилжүүлээд л өөр асуудал байхгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаартай тайланд: Toyota Prius 55” маркийн ******* УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн шууд зардалд 950.000 төгрөг, шууд бус зардалд 150.000 төгрөг, нийт 1.100.000 төгрөгийн хохирол учирсан гэх /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

“Toyota Prius 55” маркийн ******* УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаанд: эзэмшигч нь ийн гэх /хавтаст хэргийн 76 дахь тал/,

Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагт ажлаасаа тараад хотхоны зогсоолд машинаа тавих гээд явж байтал нэг залуу машиныхаа хаалгыг онгойлгочхоод зогсоод байсан. Би тойрч яваад зогсоол байхгүй болохоор нь буцаад иртэл тухайн залуу дахиад машиныхаа хаалгыг онгойлгочихсон замын голд зогсоод байсан. Би Урд хөндөлсөөд байхаар нь би “зайлаач” гэж хэлсэн. Тэгээд машинаа байршуулж байх хооронд миний машины хажуу талд тулж ирчхээд “юу гээд байгаа юм, яагаад байгаа юм” гэх мэт зүйлс яриад байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад маргалдаан эхэлж, улмаар барьцалдаж байгаад салсан. Гэр рүүгээ орох гэтэл “цагдаа дуудлаа, байж бай” гээд байхаар нь зогсож байтал хажуу талаас шууд намайг цохиод авсан.  Тухайн үед ноцолдоон болж би нүүрэн тус газар нь цохиход тухайн залуу газарт унасан. Тэрээр босож ирээд миний хойноос хөөгөөд байсан. Би “болилдоо одоо яваач” гээд болохгүй байхаар нь СӨХ-ийн байшин руу орсон. Түр салсан байж байгаад буцаад очтол эхнэр нь тоосгоны тал барьсан зогсож байгаад миний машины салхины шилийг хагалсан. Ардаас нь тэр эмэгтэй машиныг чинь бүх шил толийг хагална гээд байсан. Би “наад машин чинь ямар буруутай юм бэ” гээд хэлэхэд тухайн эмэгтэй юу ч ойлгохгүй дайраад байсан. Би өөрийн гар утсаар Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөх гэсэн боловч миний гар утас болохгүй байсан, би буцаад СӨХ рүү очиж гар утсаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Тухайн машин манай найз гэж хүний аавынх нь машин бөгөөд найз надад өртэй ба тэр өрөндөө өгсөн машин юм. ...Над руу ухаан мэдрэлгүй дайраад байсан тул би нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Тухайн өдөр манай нөхөр бид хоёр машинаа байрлуулчхаад эд зүйлсээ аваад бууж байсан. Тухайн үед хажуугаар үл таних хүн манай нөхрийг “замаас зайл” гэж хэлээд өнгөрсөн. Манай нөхөр “юу гэнээ” гэсэн чинь тухайн хүн хэрүүл өдөөд байсан. Манай нөхөр тухайн хүний машин дээр очиход тэрээр хаалгаараа цохиж машинаасаа бууж ирээд нүдний шилэн дээр нь хоёр удаа цохих үед манай нөхөр савахдаа машинаа налсан. Манай машинд жолоочийн баруун талын хаалган дээр хонхойлт үүссэн. Тухайн үеэс эхэлж зодоон эхэлсэн. Манай нөхөр нүдний шилээ машин дотроо орхисон, тэгээд буцаад тухайн хүнтэй зодолдохоор дөхөөд очсон. Тэр хоёр дахин зодолдож эхэлсэн. Манай нөхөр нүдний шилгүй учраас олон удаа цохиулсан, тухайн хүн манай нөхрийг цохиж унгаасан. Би хоёуланд нь “цагдаа дуудчих, больё” гэж хэлсэн. Манай нөхөр буцаад явж байсан боловч нөгөө хүн хэл амаар доромжилж манай нөхрийг өдсөөр л байсан. Би тухайн маргалдааныг болиулахын тулд тухайн хүний машины салхины шил рүү шидсэн. Удалгүй цагдаагийн байгууллагаас хүмүүс ирсэн. ...Машиных нь хажууд байсан том чулуугаар цохисон. ...Би тэр хоёрын зодооныг болиулах гэж л тийм үйлдэл хийсэн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/ зэргээр нотлогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад ср нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив шинж нь халдагч этгээдээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл хийсэн байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн  шинж нь бусдын өмчлөх эрх буюу халдлагын зүйл болох эд хөрөнгөд хууль бусаар халдсан үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх, шалтгаант холбоо тус тус тогтоогдсон байна.

Шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* ” хотхонд амьдардаг бөгөөд тус хотхоны автомашины зогсоол хүрэлцээгүй байдлаас болж автомашинаа байрлуулах асуудлаас үүдэн маргалдсан нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан болжээ.

Шүүгдэгч Д.*******э нь хохирогч Б.*******тай маргалдаж, улмаар түүний нүүр, толгойн тус газар нь гараараа цохиж гэмтэл учруулахаар халдан довтолж буй үйлдлээ,

шүүгдэгч Г.*******э нь хохирогч Д.*******ийг “нөхөр Б.*******ыг зодлоо” гэх шалтгаанаар хохирогч Д.*******ийн эзэмшлийн “Toyota Prius-55” маркийн ******* УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг чулуугаар цохин хагалж буй үйлдлээ хууль бус болохыг тус тус ухамсарлаж, хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

          Шүүгдэгч Д.*******э нь хохирогч Б.******* руу халдан довтолж, нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг,

           Шүүгдэгч Г.*******э нь нөхөр Б.*******ыг өмөөрч хохирогч Д.*******ийн “Toyota Prius-55” маркийн ******* УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг чулуугаар цохиж хагалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг, тус тус хангаж байх тул тэднийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч Д.*******э, Г.*******э нар нь монгол хэл, бичиг мэддэг өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.*******э, Г.*******э нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 64, 70 дахь тал/

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Г.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Д.*******э “эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн санал гаргасан, шүүгдэгч Г.*******э өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нар нь олон нийтийн газар буюу нийтийн эзэмшлийн орон сууцны автомашины зогсоол дээр хэрүүл маргаан үүсгэн зодолдож, Д.*******э нь хохирогч Б.*******ын биед “баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Г.*******э бусдын автомашины салхины шилийг чулуугаар цохиж хагалсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгч, хохирогч нар нь харилцан бие биедээ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн, шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой хувийн байдлуудыг тус тус харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ. Дээрх гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.*******ээс гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх саналыг хүлээж аваагүй болно.

Шүүгдэгч Д.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга төгрөгөөр торгох ял оногдуулахаар,

Шүүгдэгч Г.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар, тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.*******э, Г.*******э нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдэх нь зүйтэй.   

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

Дээрх гэмт хэргийн улмаас:

а./ хохирогч Б.*******ын биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ЕГ0725/10185 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл тогтоогдсон ба хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хохирол, хор уршигтай холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлсэн нотлох баримт хавтаст хэрэгт хавсаргаагүй бөгөөд хохирогч Б.******* нь “...би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж шүүхэд ирүүлсэн байна.

б./ хохирогч Д.*******ийн эд хөрөнгөнд Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаартай тайлангаар ...Toyota Prius 55” маркийн ******* УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн шууд зардалд 950.000 төгрөг, шууд бус зардалд 150.000 төгрөг, нийт 1.100.000 төгрөгийн хохирол учирсан /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ ба хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч Д.*******э, Г.*******э нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.*******э, Г.*******э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:                                                                         

1. Хайдав овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцсугай.ёй

2. Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.*******э, Г.*******э нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******э, Г.*******э нарт тус тус мэдэгдсүгэй.     

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Шүүгдэгч Д.*******э, Г.*******э нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.*******э, Г.*******э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР