| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/03726/И |
| Дугаар | 183/ШШ2023/02067 |
| Огноо | 2023-06-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2023/02067
| 2023 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2023/02067 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Барилга байгууламжид гарсан доголдлыг арилгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А,
нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авав.
/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдааны товыг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйгээр шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А/С/ хариуцагч ӨХ ХХК-д холбогдуулан Барилга байгууламжид гарсан доголдлыг арилгуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: А С нь 2019.01.21-ний өдөр байгуулагдсан бөгөөд Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, ИХ хотхон 99, 91 дүгээр байрны нийт оршин суугчдыг хамардаг бөгөөд дээрх барилгын захиалагч болох ӨХ ХХК нь 2015.02.23-ны өдөр *****байрнуудыг улсын комисст албан ёсоор хүлээлгэж өгсөн. Ашиглалтад орсноос хойш 2017, 2018 онуудад ***** байруудын зоорийн давхар, авто зогсоол удаа дараа усанд автаж байсан тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гомдол гаргасны дагуу 2018.9.04-ний өдөр ****** дугаар улсын байцаагчийн дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтээр тус байрнуудын зоорийн давхрын хөрсний ус нэвчин орж ашиглалтын хэвийн нцөлийг алдагдуулж байгаа нь Барилгын тухай хуулийн заалтыг хангахгүй байна гэж дүгнэсэн бөгөөд үүнийг ӨХ ХХК-д хүргүүлсэн. Ингээд 2018.09.07-ны өдөр манай С-ны удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, ӨХ ХХК-д хөрсний усны нэвчилтийг зогсоох арга хэмжээ авахыг шаардаж шаардах албан бичгээр хүргүүлсэн боловч манай компани хариуцахгүй, туслан гүйцэтгэгч Үйзэн тайж ХХК хариуцна гэсэн хариу өгсөн. Үүнээс хойш 2020-2021 онуудад мөн адил хөрсний ус нэвчилтийг зогсоолгох шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл ямар ч хариу өгөөгүй байна. Иймд барилгын захиалагч тал болох ӨХ ХХК-д ИХ хотхоны****** дүгээр байрнуудын зоорийн давхарт хөрсний ус нэвчилтийг зогсоолгох арга хэмжээ авахыг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлтэд дурдсанаар буюу хөрсний ус нэвчилтээс сэргийлэх иж бүрэн байнгын ажиллагаатай дренажийн систем төлөвлөж, мөн босоо хэвтээ гадаргуугийн ус тусгаарлалтын ажлыг мэргэжлийн байгууллагын хяналт дор хийж гүйцэтгэхийг даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мэргэжлийн хяналтын газрын Барилгын хяналтын улсын байцаагч Т.Батцэнгэлийн 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн ****** дүгнэлтийг гаргах болсон нцөл байдлыг тодорхойлсон үйл баримт байхгүй, А С-ийн төлөөллийг буюу нэг талыг байлцуулсан тул бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Тус С-ны 2020 оны дугаар 05 сарын 04-ний өдрийн **** шаардлагыг бидэнд ирүүлээгүй. Орон сууц ашиглалтад орсноос хойш доголдолтой холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөр боломжгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс хэрэгт 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн **** дугаартай гэрчилгээ, Аны ӨБХ ХХХ-д хүргүүлсэн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн**** тоот шаардлага, ӨХ ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн**** тоот албан бичгийн хариу, Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ****** дугаартай улсын байцаагчийн дүгнэлт, Аны 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн **** тоот шаардлага, Аны 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ***** тоот мэдэгдэл зэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх-ийн 10-20/
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр ЭТ ХХК-ийг шинжээчээр томилсон ба тус компанийн шинжээч Л.Т 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №**** тоот шинжээчийн дүгнэлтийг гаргаж, ирүүлсэн байна. /хх-ийн 107-122/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ИХ хотхоны****** дүгээр байрнуудын зоорийн давхарт хөрсний ус нэвчилтийг зогсоолгох арга хэмжээ авч, доголдлыг хариуцагч ӨХ ХХК-иар арилгуулах нэхэмжлэл гаргасан. гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Орон сууц ашиглалтад орсноос хойш доголдолтой холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөр боломжгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
а. Нэхэмжлэгч А С нь 2019.01.21-ний өдөр байгуулагдаж, улмаар Хан-Уул дүүрэгт бүргүүлж, Засаг даргын **** дугаар гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан гэрчилгээгээр тогтоогдож байх ба уг С-ны даргаар Д.А бүртгэлтэй байна.
б. Тус А С нь Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, ********* байрны нийт оршин суугчдыг хамруулдаг бөгөөд дээрх барилгын захиалагч болох ӨХ ХХК нь 2015.02.23-ны өдөр *****байрнуудыг захиалан бариулж, улсын комисст албан ёсоор хүлээлгэж өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын **** дугаар актаар тогтоогдож байх ба талууд энэ асуудлаар маргаангүй байна.
5. Нэхэмжлэгч А С нь дээрх орон сууцны барилгыг ашиглалтад орсны дараа буюу 2018 оны 09 сарын 07-ны өдөр**** дугаар А хотхонд үүссэн эрсдэлт нцөл байдал үүссэн талаарх шаардлагыг ӨХ ХХК-д хүргүүлж байсан ба уг шаардлагад хариуцагч ӨХ ХХК нь 2018 оны 09 сарын 26-ны өдрийн ***** дугаар албан бичгээр хариу өгч байжээ.
Дээрх мэдэгдэл болон хариу албан тоотуудад ********* байрнуудын зоорийн давхрын хөрсний усны нэвчилтийг бүрэн зогсоох арга хэмжээг авах талаар харилцан бичсэн байх ба нэхэмжлэгч нь 2020.05.04-ний өдөр **** шаардлагыг, 2021.08.02-ны өдөр ***** мэдэгдлийг ӨХ ХХК-нд хүргүүлж байсан баримтуудыг хэрэгт гаргаж ирүүлсэн байна.
6. Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтэд ...Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, ИХ хотхон****** дүгээр байрнуудын B1 давхарт хөрсний ус нэвчин орж ашиглалтын хэвийн нцөлийг алдагдуулж байгаа нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх /механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эзлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх заалтыг хангахгүй байна. гээд хувийг ӨХ ХХК-д хүргүүлсэн байна./хх-ийн 13/
7. Барилгын тухай хуулийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна. гэж, 14.6-т Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна. гэж, 14.7-т Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна. гэж тус тус заажээ.
8. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.3-т сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчл эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж, 12.4-т Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний хүрээнд гүйцэтгэх захирал эрхэлнэ. гэж заажээ.
9. Дээрхээс дүгнэхэд С нь хамаарал бүхий байрныхаа дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчл эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар нэхэмжлэл гаргах эрхтэй байх ба доголдлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.
10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А С нь тухайн орон сууцны барилгад үүссэн доголдлын талаар дүгнэлт гаргуулах мэргэжлийн байгууллагыг томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, ЭТ ХХК-ийн шинжээчээр томилсон бөгөөд шинжээч нь №ЭТ-ШД **** тоот дүгнэлтийг ирүүлжээ.
Тус дүгнэлтэд ...Тус барилгын зоорийн давхарт болон гадна эргэн тойронд цоколийн ус зайлуулалтад хийсэн үзлэг, сорилын үр дүнгээс авч үзэхэд авто зогсоолын хучилтын цутгамал төмөр бетон хавтангаар, зоорийн гадна ханын босоо гадаргуугаар хурын ус, авто зогсоолын орцны ус буулгах шалны трап, лифтний доорхи хонгил, шалны хаяа ханын уулзвараар хөрсний ус их хэмжээгээр нэвтэрч усанд автдаг байна. Ажлын зурагт байнгын ажиллагаатай дренажийн систем буюу ямар нэгэн хөрсний усыг зайлуулах хамгаалах үр дүнтэй арга хэмжээ нэмэлтээр төлөвл нь оновчтой байсны дээр барилга угсралтын ажлыг чанарын хяналтгүй гүйцэтгэсэн гэж үзэж байна. Дээр дурдсан хөрсний ус нэвчилтээс сэргийлэх иж бүрэн байнгын ажиллагаатай дренажийн систем төлөвлөж, мөн босоо хэтээ гадаргуугийн ус тусгаарлалтын ажлыг ажлын зураг төсөл, ажил гүйцэтгэх төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, зохиогчийн хяналт доор гүйцэтгэлийг явуулж зүгшрүүлэлт хийлгэн актаар байнгын ажиллагаанд оруулах шаардлагатай.
Хавтаст хэргийн нотлох баримтууд инженерийн биет үзлэг сорилын үр дүнгээс дүгнэхэд, тус барилгын зоорийн буюу 0,00 түвшинээс доошхи барилга угсралтын ажлын ус тусгаарлалтын ажилд барилгын үйлдвэрлэл зохион байгуулалт БНбД 12-01-09 нормд заасан чанарын хяналтын тогтолцоо хэрэгжээгүй, зохион гүйцэтгэгч, захиалагчийн чанарын нэгдсэн хяналтгүйгээр гүйцэтгэсэн гэж үзэж байна гэсэн байна. /хх-ийн 107-122/
11. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч А С нь хуульд заасан баталгаат хугацаанд гомдлоо гаргасан үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр 9.4.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо ИХ хотхоны****** дүгээр байрнуудын зоорийн давхарт хөрсний ус нэвчилтээс сэргийлэх иж бүрэн байнгын ажиллагаатай дренажийн систем төлөвлөж, мөн босоо хэвтээ гадаргуугийн ус тусгаарлалтын ажлыг хийж, доголдлыг арилгахыг хариуцагч ӨХ ХХК-нд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 200 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсөвт илүү төлсөн 210 000 төгрөгийг, хариуцагч ӨХ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч А С-нд тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ