Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2023/0129/З/Т |
Дугаар | 128/ШШ2023/0270 |
Огноо | 2023-03-13 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2023/0270
2023 03 13 128/ШШ2023/0270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О****а даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р.Б********
Хариуцагч: М****л У***н Ер****д холбогдох “Р.Б************ шүүгчээр томилохоос татгалзсан М*****л У****н Ер****чийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/0** тоот шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох” маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Б*******, хариуцагч М*****л У****н Ер****чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б*************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ба******а нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Монгол Улсын иргэн Р.Б******** нь тус шүүхэд хандан “Р.Б******** шүүгчээр томилохоос татгалзсан М*****л У****н Ер****чийн 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/0** тоот шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Р.Б********* М*****л У****н Ер****чийн 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 82 дугаар зарлигаар Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон байна.
2.2. Нэхэмжлэгч Р.Б************ нь Монгол Улсын шүүхийн шүүгчээр ажиллаж байсан бөгөөд шүүхүүдийг өөрчлөн зохион байгуулах асуудлын хүрээнд М*****л У****н Ер****чийн 2013 оны 1**8 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийг чөлөөлж, 2013 оны 199 дүгээр зарлигаар Ерөнхий шүүгч, шүүгчдийг буцаан томилохдоо шүүгчээр ажиллаж байсан Р.Б***********нэр бүхий шүүгч нарын хамтаар томилоогүй орхигдуулсан.
2.3. Нийслэлийн Прокурорын газрын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 09 дүгээр прокурорын тогтоолоор нэхэмжлэгч Р.Б********** холбогдох эрүүгийн 201201000461 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон.
2.4. Улмаар нэхэмжлэгч нь дээрх үйл явдлаас хойш шүүхийн журмаар маргаж явсаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан “...Нэхэмжлэгч Р.Б************ намайг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа болон хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа М***л У***н Шү****н е***й з***лийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, М****л У***н Ер****д дахин өргөн мэдүүлэхийг М***л У***н Шү****н е***й з***лд даалгуулах, Р.Б************ намайг шүүгчээр томилохоос татгалзсан М*****л У****н Ер****ч У****гийн Хү****хийн шийдвэр хууль бус болохыг тогтоон, шүүгчээр томилохыг М*****л У****н Ер****ч У****гийн Хү****хэд даалгуулах, Р.Б****** миний асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байхад намайг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарласан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 178 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах...” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.
2.5. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 74 дугаартай тогтоолыг баталж, тус тогтоолын хавсралтаар нэр бүхий 12 иргэнийг /нэхэмжлэгч Р.Б******** багтсан/ анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг М****л У***н Ер****д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.
2.6. Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх тогтоолыг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/371 тоот албан бичгээр М****л У***н Ер****д хүргүүлсэн.
2.7. М*****л У****н Ер****ч дээрх тогтоолыг хүлээн авч танилцаад 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Е/0* тоот “Саналыг буцаан хүргүүлэх тухай” албан бичгээр “танай ирүүлсэн 2022 оны 01/**** тоот Санал өргөн мэдүүлэх албан бичиг, нэр бүхий 12 иргэнд холбогдох хавсралтыг Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримтыг хавсаргаагүй байх тул буцааж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж нэр бүхий 12 иргэний материалыг бүхэлд нь буцаасан.
2.8. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөл дахин хуралдаж 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 96 дугаартай тогтоол гаргасан, тус тогтоолоор нэхэмжлэгч Р.Б**********Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг М****л У***н Ер****д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.
2.9. Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/542 тоот албан бичгээр М****л У***н Ер****д хүргүүлсэн.
2.10. М*****л У****н Ер****ч дээрх тогтоолыг хүлээн авч танилцаад 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/0** тоот Саналыг буцаан хүргүүлэх тухай албан бичгээр “...2022 оны 96 дугаар тогтоолоор санал болгосон нэр дэвшигч Р.Б***********...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна. Иймд танай газраас ирүүлсэн ... 01/542 ... дүгээр санал өргөн мэдүүлэх албан бичиг, холбогдох хавсралтын хамт буцааж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж нэхэмжлэгч Р.Бу****ныг шүүгчээр томилохоос татгалзсан байна.
2.11. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/641 тоот албан бичгээр ... “М*****л У****н Ер****чийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/0** дугаар албан бичгээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр саналыг буцаасан тул М****л У***н Ер****д дахин өргөн мэдүүлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариуг нэхэмжлэгч Р.Б*********мэдэгдсэн.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1 Нэхэмжлэгч Р.Б********* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Р.Б********* шүүгчээр томилохоос татгалзсан М*****л У****н Ер****чийн 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/0** тоот шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгохоор шаардлага гаргаж байна.
Р.Б********* намайг Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилохоор санал мэдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь татгалзаад байгаа Ерөнхийлөгчийн татгалзлыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. М*****л У****н Ер****ч 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад зааснаар татгалзаж байна гэсэн тайлбар гаргасан тул уг үндэслэлээр М*****л У****н Ер****чийг хариуцагчаар татаж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл Шүүхийн тухай шинэ хуульд М*****л У****н Ер****ч татгалзах эрхтэй буюу хэрэв татгалзаж байгаа бол татгалзал дээр тайлбар хийх үүрэгтэй буюу тайлбар хийхийг хуульчилсан байдаг. Гэтэл ерөнхий байдлаар зөвхөн хуулийн заалт хэлж мэдлэг, чадвар, ёс зүйг хангахгүй байна гэдэг заалтаар татгалзсан нь хууль бус байна. Тийм учраас М*****л У****н Ер****чийн татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэжээ.
3.2 Хариуцагч М*****л У****н Ер****чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Хамгийн гол асуудал нь энэ маргаан захиргааны хэргийн харьяалан шийдвэрлэх маргаанд үл хамаарч байгаа. Учир нь энэ харилцааг зохицуулж байгаа тусгайлсан хууль нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ гэж заасан буюу энэ нь маргаангүй зүйл. Монгол Улсын одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудын хамгийн дээд эрх зүйн акт нь Монгол Улсын Үндсэн хууль гэж явдаг. Энэ хууль ердийн хууль биш. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд М*****л У****н Ер****чийн үндсэн бүрэн эрхийг зааж өгсөн байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосноор М*****л У****н Ер****ч нь Монгол Улсын шүүгч нарыг томилох бүрэн эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл энэ эрх нь дан ганц ердийн хуулиар биш Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх байдаг. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 66.2.1 дэх заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргааныг жагсааж оруулсан байдаг. Үүнийг бид нар өнгөрсөн хугацаанд хяналтын обьект гэж нэрлэдэг буюу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хяналтын обьектод зарлиг, ерөнхийлөгчийн бусад шийдвэр Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх асуудал буюу уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц харьяалан шийдвэрлэнэ гэсэн заалт байгаа. Хууль зүйн техникийн хувьд жагсаалтаар оруулж өгсөн.
Тэгэхээр нэгэнт тодорхой жагсаасан учраас ямар нэгэн маргаан байхгүй. Энэ хуультай нийцүүлэн гарсан Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-т зарлиг, ерөнхийлөгчийн бусад шийдвэр Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т М*****л У****н Ер****чийн зарлиг, бусад шийдвэрийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хянах агуулгаар өнгөрсөн хугацаанд зохицуулж ирсэн. Тийм учраас энэ маргаан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаанд өнгөрсөн 30 жилийн хугацаанд байсан зүйл гэдгийг тодруулж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл цэцийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байгаа зүйлийг захиргааны хэргийн шүүхийн харьяалалд байгаа мэт нэхэмжлэлд дурдаж нэхэмжлэл гаргасан. Үүнийг буруутгах арга байхгүй буюу захиргааны процессын хувьд хариуцагчаа өөрөө тодорхойлдог. Энэ үүднээс цэцийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байгаа. Иргэн Р.Бу****ны хүсэлтдээ дурдаж байгаа маргааны харьяаллын дагуу хамаарах асуудал Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар тогтоогоогүй байхад захиргааны хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Учир нь 2021 онд Монгол Улсын Шүүхийн тухай хууль шинээр батлагдсан. Энэ хуулийн дагуу Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас 25 дугаар зүйлийн 25.7.4-т заасны дагуу Монгол Улсын Дээд шүүх хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоохоор заасан. Энэ зүйлээс харахад уг зохицуулалт нь байнга дахин давтагдах шинжтэй хэм хэмжээ тогтоосон шийдвэр биш. Хэргийн харьяалал тогтооно гэдэг нь шүүх хууль хэрэглэж тогтоодог буюу хуулиар хэргийн харьяаллыг тогтоодог.
Нэгэнт хуулиар хэргийн харьяаллыг харьяалуулж тогтоосон байхад өмнө гарсан кейсийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа. Энэ дээр ямар нэгэн маргах зүйлгүй. Гэхдээ нэр бүхий иргэд Монгол Улсын Дээд шүүхэд хандсанаар уг хандсан хүсэлттэй холбоотой хэргийн харьяаллыг тогтоосон. Хэрэв Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны харьяалал тогтоосон асуудлыг цаашид байнга дахин давтах шинжтэй буюу хууль тогтоомжийн нэгэн адил хэрэглэж эхлэвэл Монгол Улсын Дээд шүүх хууль тогтоогч болно. Энэ цаашдаа магадгүй Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн зөрчлийн асуудал болох эрсдэлийг дагуулж байгаа. Энэ талаасаа өнгөрсөн хуралдааны явцад гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэгч Р.Б******* хувьд Монгол Улсын Дээд шүүхэд хандсан ямар нэгэн зүйл байхгүй. Энэ нь хавтаст хэргийн материалд тодорхой харагдаж байгаа. Мөн Монгол Улсын Дээд шүүхээс өнөөг хүртэл хэргийн харьяалал тогтоосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл нэгэнт хэргийн харьяаллыг Монгол Улсын Дээд шүүх тогтоогоогүй байгаа учраас ойрын ирээдүйд энэ асуудлыг хуулиар зохицуулах буюу нэгэнт хуулиар энэ эрхийг олгоогүй байхад өөрт нь эрх хэмжээ олгосон мэтээр чөлөөтэй хэрэглэх байдлаар энэ маргааныг цааш нь шийдвэл Монгол Улсын Дээд шүүхийн эрх хэмжээ Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчил болох эсэх нь бодитой зүйл байгаа. Мөн М*****л У****н Ер****чөөс олгосон шүүгчийн томилохтой холбоотой харилцаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар зохицуулсан эрх зүйн харилцаа мөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд үл хамаарч байгаа бол уг нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах зүйл байх ёстой. Мөн нийтийн эрх зүйн маргаанд өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргадаг хуулиар эрх олгогдсон гэдэг Захиргааны ерөнхий 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг дурддаг. Хуульд хуулиар эрх олгосон гэдэг заалт байгаа. Гэтэл шүүгчийн томилохтой холбоотой харилцаа М****л У***н Ер****д хуулиар олгогдоогүй. Учир нь хууль, Монгол Улсын Үндсэн хууль хоёр нь эрх зүйн өөр өөр баримт бичгүүд байдаг. Үүнийг онолын хувьд болон Монгол Улсын практикийн хувьд мөн адил авч үздэг. 1999 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлт, 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд нь бүгд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт гэдэг нэртэй. Хууль гэдэг үг, үсэг байхгүй. Үүгээр Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт хуулиар олгосон эрх хэмжээтэй холбоотой асуудлууд байгаагаас биш Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрх хэмжээтэй холбоотой зүйл дурдагдаагүй. Үүнийг бид өнгөрсөн хугацаанд авч үзэх ёстой. Мөн үүнийг нотлох зүйлүүд буюу өнгөрсөн хугацаанд Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд энэ асуудлууд зохицуулагдахгүй ирсэн шалтгаан үүнтэй холбоотой.
Мөн энэ дотор нэмэлтээр тодруулах зүйл нь иргэн нэхэмжлэгч Р.Б************ нэхэмжлэлд дурдагдсан асуудлууд нь мөн адил бодит утгаар нь авч үзвэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу захиргааны хэргийн шүүх урьд шийдвэрлэж байсан маргаан байгаа. Өөрөөр хэлбэл 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0070 дугаартай шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр байна. Мөн иргэн нэхэмжлэгч Р.Б********** хувьд уг шийдвэртэй холбоотойгоор давж заалдах гомдол гаргаагүй байдаг. Өөрөөр хэлбэл давж заалдах гомдол гаргах хугацаа нь өнгөрсөн. Улмаар энэ маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр байгаа. Шүүхийн шийдвэрийн 15 дугаар талд үндэслэх хэсэгт М*****л У****н Ер****чтэй холбогдох 2 дахь нэхэмжлэлийн хүрээнд хангаагүй орхиж, дараах үндэслэлээр хангахаас орхисон талаар тайлбарласан. Уг тайлбарт дурдахдаа М*****л У****н Ер****ч захиргааны байгууллага гэж үзэхгүй талаар үндэслэл бүхий шийдвэр байгаа. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага болохгүй үндэслэл нь хуулиар эх сурвалж нь үндсэн хуулиас эрх авч улмаар үүний дагуу шүүгчийг томилох эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн хэм хэмжээгээр зохицуулсан байна гэж тодорхой зааж өгсөн байгаа. Эдгээр үндэслэлүүд дээр үндэслэн нэхэмжлэгч иргэн Р.Б******** М****л У***н Ер****д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэг, 54.1.1, 54.1.6-д заасны дагуу хэргийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгох ёстой. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны явцад энэ асуудлууд тогтоогдсон тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргах хууль зүйн боломж байгаа учраас үүний дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 96 дугаартай тогтоол, түүнийг хүргүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/641 тоот албан бичгийг М*****л У****н Ер****ч хүлээн авч танилцаад 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/0** тоот Саналыг буцаан хүргүүлэх тухай албан бичгээр “...2022 оны 96 дугаар тогтоолоор санал болгосон нэр дэвшигч Р.Б***********... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна. Иймд танай газраас ирүүлсэн санал, өргөн мэдүүлэх албан бичиг, холбогдох хавсралтын хамт буцааж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж нэхэмжлэгч Р.Б********* шүүгчээр томилохоос татгалзсан.
2. Нэхэмжлэгч нь “Р.Б********* шүүгчээр томилохоос татгалзсан М*****л У****н Ер****чийн 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/0** тоот шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хариуцагчийн зүгээс “Р.Б********* М****л У***н Ер****д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "захиргааны хэргийн шүүх нь Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ.", 54 дүгээр зүйлийн 54.1-д "Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана:", 54.1.1-д "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;", 54.1.6-д "нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа;" гэж тус тус заасныг үндэслэн тус хэрэг маргааныг шүүхийн харьяаллын бус хэрэг гэх агуулгаар маргаж байна.
4. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-д “31.1.Шүүгч Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан болзол болон дараах шаардлагыг хангасан байна: шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор, хяналтын шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд танилцуулснаар Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилно”, 36.4-д “Ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэ тухай Ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ”, 36.5-д “Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно” гэж тус тус заажээ.
5. Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу нэхэмжлэгч Р.Б***********өргөн мэдүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 01/641 дүгээр албан бичгийг дээр дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасан эхний удаагийн санал болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0110 дугаар шийдвэрээр дүгнэсэн, улмаар дахин өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн байна.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтад “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан.
7. Нэхэмжлэгч нь тус шүүхэд анх 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, харин хариуцагчаас маргаан бүхий акт болох М*****л У****н Ер****чийн Е/0** тоот албан бичиг нь нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гарсан, энэ талаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа мэдэж байсан нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
8. Иймд “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа .... хэрэгжсэн ... бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэх хуулийн нөхцөл, шаардлагыг нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний хууль зүйн үндэслэл нь хангахгүй байна.
9. Түүнчлэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-д “Ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэ тухай Ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Р.Б*********шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг хянан үзэх, шийдвэрлэх бүрэн эрх хариуцагчид хуулиар олгогдсон, хариуцагчийн уг саналыг дахин нягтласны үндсэн дээр шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэх эсэхийг Шүүхийн ерөнхий зөвлөл шийдвэрлэхээр байх тул шүүх хариуцагчид хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдах боломжгүй.
10 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа “...М*****л У****н Ер****ч нь захиргааны байгууллага албан тушаалтан биш учир захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд үл хамаарна...” гэж тайлбарласан нь үндэслэлгүй, учир нь Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар тогтоолд энэ талаар тодорхой дүгнэсэн, түүнчлэн уг нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 0747 дугаар тогтоол хүчин төгөлдөр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д заасны дагуу эцсийн шийдвэр болохыг дурдах нь зүйтэй.
11. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж заасны дагуу “хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.
12. Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0070 дугаар шийдвэрээр “...1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай 2012 оны хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.1, 20.4.4, Шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.1, 42.3.3, 70 дугаар зүйлийн 70.2.3, 73 дугаар зүйлийн 73.1.1, 73.1.2, Шүүхийн захиргааны тухай 2012 оны хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Алтаннавч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Д.А*******, С.Аю********, Ц.Б*********, Р.Бу*******, Л.Г*****, Л.Г****, Б.Д*****, Ц.Ж*******, Ч.М*******, Ж.Н*********, Б.О********, Д.Э******** нарыг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй М***л У***н Шү****н е***й з***лийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ….нэхэмжлэгч Р.Б********* Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр … томилуулах саналыг М****л У***н Ер****д өргөн мэдүүлэхийг М***л У***н Шү****н е***й з***лд даалгаж, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А********* нарын Д.А******, С.А*********, Ц.Б*****, Р.Б*******, Л.Г***** Л.Г**********, Б.Д*********, Ц.Ж********** Ч.М*******, Ж.Н********, Б.О**********, Д.Э******* нарыг өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан М*****л У****н Ер****чийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг урд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэрээ гаргахыг М****л У***н Ер****д даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох, М****л У***н Ер****д холбогдуулан үүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаж өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дээрх саналыг хариуцагч М*****л У****н Ер****ч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-д “Ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэ тухай Ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу томилохоос татгалзсанаар шинэ захиргааны акт гарч, эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.
13. Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн шийдвэрээр М*****л У****н Ер****чийн 2013 онд гаргасан “шүүгчийг томилоогүй орхигдуулсан эс үйлдэхүй”-тэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлснээр хариуцагч М****л У***н Ер****д хуулийн дээрх заалтын дагуу “шүүгчийг томилох” эрхээс гадна “томилохоос татгалзах” эрх хуулиар олгогдсон байх тул маргаан бүхий акт болох хариуцагчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/0** тоот шийдвэр болон тухай шийдвэрийн талаарх үйл баримтыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0070 дугаар шийдвэрээр дүгнэгдсэн гэж үзэх үндэслэлгүй.
14. Дээрх нөхцөлүүдийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШЗ2023/1215 дугаар “Хэргийг тусгаарлах тухай” захирамжаар уг хэргийг 128/2022/0751/З индекстэй хэргээс тусгаарлан шийдвэрлэсэн, 128/2022/0751/З индекстэй Р.Б********* нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэсэн тул энэхүү шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 31.1.5 дахь заалт, 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Б******* М****л У***н Ер****д холбогдуулан гаргасан “М*****л У****н Ер****чийн 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/0** тоот шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.О****А