Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 131

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бэсүүд овогт Самбуугийн Чинтулга, Гөрөөчин овогт Батчулууны Тэлмэн нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чинтулга, Б.Тэлмэн нарыг  03  жил 01 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чинтулга, Б.Тэлмэн нарт тус тус оногдуулсан 03 жил 01 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй. 

     4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргасугай.

5. Энэ хэрэгт битүүжмлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Чинтулга, Б.Тэлмэн нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан шүүгдэгч С.Чинтулга, Б.Тэлмэн нарт тус тус оногдуулсан 03 жил 01 сар хорих ялыг тэнсэж, тус бүрийг 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Баянгол, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

6. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Чинтулга, Б.Тэлмэн нарт бусдын батлан даалтанд  өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                     

                                  

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ч.ОТГОНБАЯР