Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/199

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

     2025        11        13                                     2025/ШЦТ/199

      

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

 нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,

 улсын яллагч Б.Халиунгоо,

 шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Бүжингоо,

 шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2504001230105 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ........ оны ........ дүгээр сарын ..........-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа нүүрс зардаг, ам бүл 6, эцэг, эх, эгч нар, дүүгийн хамт,......... . дүүргийн ........... дугаар хороо, ............. хэсэгт оршин суух,

урьд Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан хүмүүжүүлсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/746 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/459 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ................ овогт ............... (РД:..............),

Монгол Улсын иргэн, ............. оны .............. дугаар сарын............. .-ны өдөр ............дүүрэгт төрсөн, 18 настай, бага боловсролтой, мэргэжилгүй,............. дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуул...........даг “.” сүлжээ дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 9, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт ............. дүүргийн .............. дугаар хороо, ............... дугаар байрны ..............тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ..................овогт . (РД:......................................,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос уулын 15 дугаар гудамжинд 2025 оны 3 дугаар сарын 05-ны орой 23 цагийн орчимд *******тай үйлдлээрээ санаатай нэгдэн, бүлэглэн ******* нуруу хэсэг рүү 2-3 удаа өшиглөж, нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохиж түүний биед баруун зовхи, баруун нүдний алимд цус хуралт, хамрын нурууны мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ******* нь *******тэй үйлдлээрээ санаатай нэгдэн, бүлэглэн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос уулын 15 дугаар гудамжинд 2025 оны 3 дугаар сарын 05-ны орой 23 цагийн орчимд газар унаган нүүр хэсэгт 2-3 удаа өшиглөж түүний биед баруун зовхи, баруун нүдний алимд цус хуралт, хамрын нурууны мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2025 оны 03 дугаар сарын 05-ны орой 20:00 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой хэсэгт байх гэх ахындаа , , нарын хамт унтах гээд байж байсан чинь гадаа манай найз ах ******* ирчихсэн намайг дуудаад байхаар нь гараад очиход “Багануурын төв рүү хамт яваад ирье, Эрдэнэдалай миний гар утсыг зарах гээд байна” гэхээр нь ******* ахтай, , бид 3 хамт машинд нь суугаад явсан. Тэгээд Тогос-Уул гэх газар нэг айлын гадаа ирж зогсоод ******* ах “би байгаа эсэхийг хараад ирье” гээд түрүүлээд машинаас буусан. Тухайн айлд Эрдэнэдалай ахаасаа зугтаад гэрт нь гаднаасаа цоожлуулчихсан байсан. Тэгтэл ******* ах хаалгыг 2-3 удаа татахад хажуу гэрээс нэг эгч гарч ирээд хаалганы түлхүүр онгойлгоод ортол Эрдэнэдалай гараад зугтаасан. Бид нар араас гүйгээд гудамжинд хашаа давах гэж байхад нь би тэвэрч аваад бариад зогсож байтал ******* ах ирээд зодоод унасан. хувьд ахдаа зодуулж байхдаа надад хандаад “чамайг ална” гэж хэлэхээр нь би хэвтэж байхад нь нүүр хэсэгт анзааралгүй харанхуй байсан учраас өшиглөчихсөн. Тэгээд бид нар болиод Талын толгой хэсэг рүү явсан. Тухайн үед хамраас цус гарчихсан байсан... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30-31, 63, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2025 оны 03 дугаар сарын 05-ны орой 22:00 цагийн үед манай эгч Даариймаа над руу залгаад чиний гар утсыг Эрдэнэдалай зарна гээд фейсбүүк дээр зар тавьчихсан байна гэсэн. Тэгэхээр нь би Эрдэнэдалай руу залгаад ярихад “Дарханд ажил дээрээ ирчихсэн байна” гээд худлаа яриад байхаар нь би дүүгийн найз болох гэх хүүхдээр дамжуулж дүү холбогдуулж Багануурт байгаа газрыг нь заалгаад Тогос-Уулд байдаг “Хангай” дэлгүүрийн зүүн талд уулзсан. Тэгээд би төрсөн дүү Эрдэнэдалай дээр очоод “гар утас өг” гээд хэлтэл надаас зугтчихаар нь араас нь найз ******* гүйж очоод зогсож байх үед нь би “яахаараа гар утас зарна гэж зар тавьдаг юм, яагаад худлаа яриад байгаа юм” гэж хэлэхэд ******* хажуунаас манай дүү нүүр хэсэг рүү өшиглөөд бас цохичихсон. Яг яагаад өшиглөснийг мэдэхгүй байна. Миний хувьд дүүд хандаж “чи пизда минь мөрөөрөө гэрт хүний гар утас үлдээхгүй, яаж байгаа юм” гэж хэлээд нуруу хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон асуудал болсон... Би тухайн үед архи уугаагүй, дүүгээ зодсоны дараа гэртээ хариад айраг уусан. Миний гар утсыг зарна гээд зар тавьснаас болоод ийм асуудал болсон... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгох ялаар шийтгэж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-27, 51, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

Насанд хүрээгүй хохирогч С. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2025 оны 03 дугаар сарын 05-ны орой 23:00 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос уул хэсгийн 12 дугаар гудамжинд найз Хүслэнтэй хамт байж байсан. Тэгтэл гадаа машин ирээд Хүслэнгийн хажууд айлд хүмүүс хэрэлдээд бөөн юм болоод байхаар нь гэрээс нь гартал манай ах машинтайгаа манай найз *******, Монтоно буюу , нартай хамт ирчихсэн байсан. Тэгээд би ах *******тэй уулзахаас айгаад хажуугаар нь гараад зугтаад гүйж байтал араас ******* миний хувцаснаас зуураад намайг барьчихсан. Тэгтэл ******* надад хандаж “чи намайг ална гэсэн юм уу” гэж хэлэхээр нь “үгүй, тийм юм байхгүй” гэж хэлээд зогсож байтал ******* намайг газар унагаад нүүр хэсэгт 2 удаа өшиглөсөн. Мөн манай ах ******* нуруу руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөж нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Тэгээд байж байтал Монтоно, хоёр тэр хоёрыг салгаж надаас холдуулсан... Удалгүй нэг танихгүй машинтай ах ирээд ахын дүү гайгүй юу гэж хэлээд намайг эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тухайн үед миний баруун нүд хавдаж хамарнаас цус гарч байсан. ******* миний нүд рүү хөлөөрөө 2 удаа өшиглөж, манай ах ******* миний нуруу руу хөлөөөрөө 2-3 удаа өшиглөж, нүүр хэсэгт 3 удаа гараараа цохисон. Миний хувьд тухайн архи уугаагүй байсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-14),

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би болон манай найз Ц., ******* бид гурав а ахынд хонох гээд байж байсан. Тэгтэл орой 21:00 цагийн орчим зүс мэдэх ******* ах манай гадаа машинтайгаа ирж зогсоод *******тай уулзсан. Тэгээд удалгүй ******* гаднаас орж ирээд “би одоо яг ална” гэх зүйл яриад төв явна гэхээр нь Ц. бид хоёр тэр хоёртой хамт машинд нь суугаад төв рүү ирсэн. Тэгээд ******* ах Болор-Эрдэнийг “чи фейсбүүк ороод хардаа, наадах чинь миний утсыг зарна гээд зар тавьчихсан байна” гээд Болор-Эрдэнийг утсаар яриулаад хаана байгаа талаар нь асуугаад олоод өгчих гэдэг зүйлийг хэлээд эр яриулаад, эхэлж Их гүн хэсэг рүү хайгаад, дараа нь Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос уул хэсэгт байх “Хангай” дэлгүүрийн цаашаа яваад тал хашаатай айлын гадаа бид нар очсон. Тэгтэл ******* ах байгаа айлын хаалгыг татаад гарч ирэхгүй хэсэг болоод хажуу айлын эгчтэй нь маргалдаад зогсож байтал гэнэт Эрдэнэдалай айлаас гараад гүйхээр нь бид хоёр араас нь гүйж очоод хартал ах нь гудамжинд унагаачихсан зодож байсан. Тэгээд нэлээн хэд цохиж зодож байгаад ах нь машинд суулгах гэж байхад ******* бас зодоод хөл, гар руу нь өшиглөж байгаа харагдсан. Тэгээд ******* ах утсаар яриад “гэртээ хариад алнаа чамайг” гээд тасралтгүй зодоод байхаар нь бид хоёр “болиоч” гэж хэлтэл “та нарт хамаагүй” гэж хэлсэн. Тухайн үед ******* ах нүүр болон гар гээд биенийх нь ихэнх хэсэг рүү өшиглөж зодоод зогсохгүй байсан. *******ын хувьд цээж хэсэг рүү болон түрүүлж очихдоо нүүр хэсэгт нь өшиглөсөн гэж тухайн үед Эрдэнэдалай надад хэлсэн, түүний нүүр нь цус болчихсон, нэг нүд нь хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-18),

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би болон манай найз , ******* бид гурав гэртээ байж байсан. Тэгтэл орой 21:00 цагийн орчим зүс мэдэх ******* ах манай гадаа машинтайгаа ирж зогсоод *******тай уулзсан. Тэгээд удалгүй ******* гаднаас орж ирээд “би одоо яг ална” гэх зүйл яриад төв явна гэхээр нь бид хоёр тэр хоёртой хамт машинд суугаад төв рүү ирсэн. Тэгээд хаана байгаа талаар нь асуугаад олоод өгчих гэдэг зүйлийг хэлэхээр нь утсаар залгаж хаана байгааг асуухад “Дарханд байна” гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэдалай утас зарна гэж зар тавьсан болохоор нь “би авъя” гэж хэлээд хаана байгаа талаар нь асуухад Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос уул хэсэгт байх “Хангай” дэлгүүрийн тэнд байна гэж хэлээд бид нар байгаа айлынх нь гадаа очсон. Тэгтэл ******* ах байгаа айлын хаалгыг татаад гарч ирэхгүй хэсэг болоод хажуу айлын эгчтэй нь маргалдаад зогсож байтал гэнэт Эрдэнэдалай гэрээсээ гараад гүйхээр нь бид араас нь гүйж очоод хартал ах нь гудамжинд унагаачихсан зодож байсан. Тэгээд нэлээн хэд цохиж зодож байгаад ах нь машинд суулгах гэж байхад ******* бас зодоод хөл, гар руу нь өшиглөж байгаа харагдсан. Тухайн үед ******* ах нүүр болон нуруу, гар гээд биеийнх нь ихэнх хэсэг рүү өшиглөж зодоод зогсохгүй байсан. Тэгээд *******ыг яг хаашаа нь цохиж зодсон гэдгийг мэдэхгүй тэлээгээр ороолгож хөл, гар хэсэг рүү нь өшиглөөд байсан. Нүүр нь битүү цус болчихсон хаанаас нь гараад байгаа нь мэдэгдэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-22),

Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний тасгийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр БНД0725/123 дугаартай шинжээчийн “...******* биед баруун зовхи, баруун нүдний алимд цус хуралт, хамрын нурууны мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн дүгнэлт (хх-ийн 34-35),

Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 30/56 дугаартай “Иргэн С.Эрдэнэдалай /РД:................../ нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны гэмтлийн оношоор Багануур Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж 35,396 төгрөг, ойрын дуудлага 56,609 төгрөг нийт 92,005 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэсэн албан бичиг (хх-ийн 107),

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас (хх-ийн 4),

Яаралтай тусламжийн хуудсаар “С.Эрдэнэдалай ... толгой өвдөнө, нүд, хамар өвдөнө, амьсгаа авахад хэцүү байна, хамар битүүрнэ, сая гудамжинд хүнд зодуулж гэмтсэн...” гэжээ (хх-ийн 36-37),

Хохирол төлсөн талаарх баримт (хх-ийн 108-109),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5-8),

Насанд хүрээгүй хохирогч С. нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 38),

Согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлтээр “******* 0,56 хувьтай, ******* 0,00 хувьтай, С.Эрдэнэдалай 0,00 хувьтай” гэжээ (хх-ийн 73, 105, 111),

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх шалгах хуудас (хх-ийн 93),

Шүүгдэгч ******* нь Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 75, 78-84, 124-126) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 23:00 цагийн орчимд Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос уулын 15 дугаар гудамжинд насанд хүрээгүй хохирогч зодож, улмаар шүүгдэгч ******* нь нуруу хэсэг рүү 2-3 удаа өшиглөж, нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохиж, шүүгдэгч ******* нь нүүр хэсэгт 2-3 удаа өшиглөж, түүний биед баруун зовхи, баруун нүдний алимд цус хуралт, хамрын нурууны мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 -Шүүгдэгч *******ын өгсөн: “******* ах хаалгыг 2-3 удаа татсан бөгөөд нэг эгч гарч ирээд хаалганы түлхүүр онгойлгоод ортол Эрдэнэдалай гараад зугтаасан. Бид нар араас гүйгээд гудамжинд хашаа давах гэж байхад нь би тэвэрч аваад бариад зогсож байтал ******* ах ирээд зодоод унасан. Эрдэнэдалай ахдаа зодуулж байхдаа надад хандаад “чамайг ална” гэж хэлэхээр нь би хэвтэж байхад нь өшиглөчихсөн чинь нүүр хэсэгт анзааралгүй харанхуй байсан учраас өшиглөчихсөн. Тэгээд бид нар болиод Талын толгой хэсэг рүү явсан. Тухайн үед ийн хамарнаас цус гарчихсан байсан... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч өгсөн: “...Би төрсөн дүү Эрдэнэдалай дээр очоод “гар утас өг” гээд хэлтэл надаас зугтчихаар нь араас нь найз ******* гүйж очоод зогсож байх үед нь би “яахаараа гар утас зарна гэж зар тавьдаг юм, яагаад худлаа яриад байгаа юм” гэж хэлэхэд ******* хажуунаас манай дүү нүүр хэсэг рүү өшиглөөд бас цохичихсон. Яг яагаад өшиглөснийг мэдэхгүй байна. Миний хувьд дүүд хандаж “чи пизда минь мөрөөрөө гэрт хүний гар утас үлдээхгүй, яаж байгаа юм” гэж хэлээд нуруу хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон асуудал болсон. Миний гар утсыг зарна гээд зар тавьснаас болоод ийм асуудал болсон... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,

-Насанд хүрээгүй хохирогч С. өгсөн: “Би ах *******тэй уулзахаас айгаад хажуугаар нь гараад зугтаад гүйж байтал араас ******* миний хувцаснаас зуураад намайг барьчихсан. Тэгтэл ******* надад хандаж “чи намайг ална гэсэн юм уу” гэж хэлэхээр нь “үгүй, тийм юм байхгүй” гэж хэлээд зогсож байтал ******* намайг газар унагаад нүүр хэсэгт 2 удаа өшиглөсөн. Мөн манай ах ******* нуруу руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөж нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Тухайн үед миний баруун нүд хавдаж хамарнаас цус гарч байсан. ******* миний нүд рүү хөлөөрөө 2 удаа өшиглөж, манай ах ******* миний нуруу руу хөлөөөрөө 2-3 удаа өшиглөж, нүүр хэсэгт 3 удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг,

-Насанд хүрээгүй гэрч өгсөн: “Эрдэнэдалай айлаас гараад гүйхээр нь бид хоёр араас нь гүйж очоод хартал ах нь гудамд унагаачихсан зодож байсан. Тэгээд нэлээн хэд цохиж зодож байгаад ах нь машинд суулгах гэж байхад ******* бас зодоод хөл, гар руу нь өшиглөж байгаа харагдсан. Тэгээд ******* ах утсаар яриад “гэртээ хариад алнаа чамайг” гээд тасралтгүй зодоод байхаар нь бид хоёр “болиоч” гэж хэлтэл “та нарт хамаагүй” гэж хэлсэн. Тухайн үед ******* ах нүүр болон гар гээд биенийх нь ихэнх хэсэг рүү өшиглөж зодоод зогсохгүй байсан. *******ын хувьд цээж хэсэг рүү болон түрүүлж очихдоо нүүр хэсэгт нь өшиглөсөн гэж тухайн үед Эрдэнэдалай надад хэлсэн, түүний нүүр нь цус болчихсон, нэг нүд нь хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,

-Насанд хүрээгүй гэрч өгсөн: “...******* ах байгаа айлын хаалгыг татаад гарч ирэхгүй хэсэг болоод хажуу айлын эгчтэй нь маргалдаад зогсож байтал гэнэт Эрдэнэдалай гэрээсээ гараад гүйхээр нь бид араас нь гүйж очоод хартал ах нь гудамжинд унагаачихсан зодож байсан. Тэгээд нэлээн хэд цохиж зодож байгаад ах нь машинд суулгах гэж байхад ******* бас зодоод хөл, гар руу нь өшиглөж байгаа харагдсан. Тухайн үед ******* ах нүүр болон нуруу, гар гээд биеийнх нь ихэнх хэсэг рүү өшиглөж зодоод зогсохгүй байсан. Тэгээд *******ыг яг хаашаа нь цохиж зодсон гэдгийг мэдэхгүй тэлээгээр ороолгож хөл, гар хэсэг рүү нь өшиглөөд байсан. Нүүр нь битүү цус болчихсон хаанаас нь гараад байгаа нь мэдэгдэхгүй байсан” гэсэн мэдүүлэг,

-Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний тасгийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр БНД0725/123 дугаартай шинжээчийн дүгнэлт,

-Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 30/56 дугаартай албан бичиг,

-Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас,

-Яаралтай тусламжийн хуудас,

-Хохирол төлсөн талаарх баримт,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

-Насанд хүрээгүй хохирогч ******* нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт,

-Согтуурал шалгасан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж хүний халдашгүй, эрх чөлөөтэй байх эрхийг баталгаажуулсан. Уг эрхийг зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг байхаар Эрүүгийн хуульд заасан.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

          Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хуульчилсан ба мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад “бүлэглэж” гэж тус тус заасан.

Шүүгдэгч *******, ******* нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн, гэмт хэрэгт хамтран оролцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.

          Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч С. нуруу хэсэг рүү 2-3 удаа өшиглөж, нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохисон, шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч газар унаган нүүр хэсэгт 2-3 удаа өшиглөж зодож, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн хамтран оролцож, насанд хүрээгүй хохирогч С. эрүүл мэндэд нь баруун зовхи, баруун нүдний алимд цус хуралт, хамрын нурууны мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч С. эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч насанд хүрээгүй хохирогчоос хохирол, төлбөр нэхэмжлээгүй (хх-ийн 13-14 171), шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал 92,005 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Бүжингоо “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч *******эс “Торгох ялаар шийтгэж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь уг гэмт хэргийг үйлдэх үед буюу 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 17 нас 09 сар 20 хоногтой байсан болох нь нас тоолсон талаарх мөрдөгчийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч ******* нь гэмт хэргийг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба энэ нь шүүхэд үүрэг болгосон заалт юм.

Хэдийгээр улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч *******ыг торгох ялаар шийтгэх санал гаргасан боловч гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, энэ бүлэгт торгох ялын зохицуулалт байхгүй тул уг саналыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүгдэгч *******т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг нь хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

          Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч .......... овогт ............., ........ овогт .............нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ............ ял оногдуулахыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .............г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 1 (нэг) жилийн хугацаанд шүүгдэгч ............... зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.       

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Багануур дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст даалгаж, хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч .................хариуцуулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

      6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

      7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

     9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ