| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/0039/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/204 |
| Огноо | 2025-09-24 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/204
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж,
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр
Нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Шүүгдэгч О.А******* нарыг оролцуулан хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С******* овогт О******* А*******т холбогдох эрүүгийн 2431004230015 дугаартай, 316/2025/0039/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1* оны 0* дүгээр сарын 0*-ний өдөр С* аймаг С******* суманд терсен, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, С******* сумын Иргэдийн хурлын төлөөлөгч, С* орон сууц орон нутгийн өмчит газрын мэргэжилтэн ажилтай, ам бүл 3 эгч, дүүгийн хамт С* аймаг С******* сумын Хонгор морьт * дүгээр баг * дугаар хэсэг, 1* тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай С******* ургийн овогт О******* А******* /Регистрийн дугаар: М******* /
Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга; Шүүгдэгч О.А******* нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний шөнийн 01 цагийн орчимд Сэлэнгэ аймаг С******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "К" нэртэй шөнийн цэнгээний газрын гадна зогсоолын хэсэгт байсан Я.М******* эзэмшлийн Лексус РХ-450 загварын 5******* У* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хаалганы шилийг согтуурсан үедээ гараараа цохиж хагалсны улмаас 460,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А******* мэдүүлэхдээ: Би 2024 оны 11 сарын 08-09 шилжих шөнийн 01 цагийн үед "К" гэх бааранд 2 найзын хамт орсон. Тухайн бааранд М* гах залуу найзуудтайгаа байсан. Бид нар луу хараалын үгээр орилсон. Би найзууддаа хандаж энэ хүн согтуу байна гэж тайлбарласан. Дахиад орилоод байхаар нь бид хад гараад тамхи татаж байтал араас гарч ирсэн. Холоос дахиад доромжлолын үгээр орилоод байсан. Би юу ч хэлэхгүй буцаад орсон. Удалгүй нэг хүн гаднаас орж ирээд танай 2 найз гадаа зодолдоод байна гэж хэлсэн. Би гүйж гараад хартал манай 2 найз зодуулж байсан. Би ойрхон байснаас нь салгах гэж оролдсон ба нэг залуу нь миний нүүрлүү цохиод алга болсон байсан тул М******* араас очиход тэр машиныхаа хаалгыг түгжээд сууж байхаар нь цонхыг нь гараараа цохьтол хагарсан, 560 000 төгрөгийн хохирол гарсныг бүрэн телсен, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Хохирогч Я.М******* "... С******* сумын * дугаар багт байрлах К нэртэй бааранд 00 цаг өнгөрч байхад орсон. Тэндээ 2, 2 пиво уучхаад 02 цаг 30 минутын үед баарнаас гарсан юм. Гараад явж байтал зүс таних А******* гээд залуу хүмүүстэй зодолдоод байхаар нь би түүн дээр дөхөж очоод болиоч гэж хэлсэн. Тэр үед А*******тай хамт явж байсан Т гэгч залуу над руу хүрч ирээд миний нүүрний хамар хэсэг рүү 2 удаа цохисон ба миний хөмсөг хамраас цус гарахаар нь машиндаа очиж суусан. Би жолоочийн эсрэг талд сууж байхад А******* хүрч ирээд жолоочийн эсрэг талын хаалганы цонхыг 3-4 удаа цохиж хагалсан..." гэх мэдүүлэг, /хх- ийн 23-24-р хуудас/
Гэрч Б.Б "...2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад нөхөр М найзууд О, Б, Т, З, Б, М, О нарын хамт Сэлэнгэ аймгийн С******* сумын Гоё нэртэй ресторанд хоол идсэн. Хоолоо идчихээд үргэлжлүүлэн С******* сумын 6 дугаар багт байрлах к нэртэй баар луу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдреес 09- нд шилжих шөнө 01 цагийн үед бөөндөө орцгоосон. Тэнд бид хэд сууж байхад хүмүүс зодолдоод байхаар нь бид хэд гарцгаагаад явах гэж байтал А******* гээд залуу олон залуучуудтай гарч ирсэн ба тэр үед нөхөр маань түүнд юм хэлэх гээд ойртох үед нэг танихгүй залуу хүрч ирээд шууд нөхрийн маань нүүр лүү 2 удаа цохисон. Тэр үед нь хамар болон зовхиноос нь цус гараад байхаар нь машин руу авч яваад суулгаад цусыг нь тогтоож байтал араас нэг танихгүй залуу дагаж хүрч ирээд жолоочийн эсрэг талын хаалганы цонхыг гараараа хүчтэй 3-4 удаа цохиж хагалсан. Сүүлд нь сонсоод бол А******* гэдэг залуу байсан. Ямар учраас машины цонхыг хагалсан талаар мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р хуудас/
Гэрч Б.Огийн "... Бид хэд М******* машинд суусан ба Мерен жолоочийн эсрэг талд суугаад би хойно нь эхнэр Нямзтай хамт суусан. Машинд сууж байхад нэг хүн гүйж ирээд цонхийг нэлээд хэд цохиход цонх нь тас гээд хагарчихсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 37-р хуудас/
А б ХХК-ны 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №041 дугаартай Лексус РХ-450 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын хаалганы шилний хохирлын үнэлгээ 400,000 төгрөг" гэх дүгнэлт, /хх-ийн 62-р хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэрэг авагдсан нотлох баримт болох дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаap: Хавтаст хэрэгт авагдсан хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэсэн зарчмыг удирдлага болгон дүгнэвэл; шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хгө устгах, гэмтээх" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн талаар: Шүүгдэгч О.А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-д зааснаар ... тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүлэгт шударгаар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч ирсэн байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мен энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл / зодооныг эхлүүлсэн, хэл амаар доромжилсон зэрэг / нөлөөлсөн, тэрээр цаа гэмт хэрэг үйлдэхгүй байхаа илэрхийлсэн, хувийн зан байдал зэргийг нь харгалзан үзэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгчийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлин 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дээрх 450 000 төгрөгийн торгуулийн ял / эрүүгийн хариуцлага / -аас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн бөгөөд хэрэгт хураагдсан болон эд мөрийн баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С******* ургийн овогт О******* А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хгө устгах, гэмтээх" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О******* А*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 4500.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С******* ургийн овогт О******* А*******ыг Эрүүгийн хуулийн еренхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 000 төгрөгийн торгуулийн ял / эрүүгийн хариуцлага / -аас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч О.А******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан болон эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллар, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН