Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 135

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Амаржаргалын Билгүүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Билгүүнийг 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар А.Билгүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил хорих ялын зарим болох 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч А.Билгүүний биечлэн эдлэх ялыг 02 жил хорих ялаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Билгүүнд оногдуулсан 02 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч А.Билгүүний цагдан хоригдсон 75 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.2, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.8 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт Каннабис /дельта 9 тетрагидроканнабинол/ бодисын агууламж бүхий цайвар ногоон өнгийн каннабис өвсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комист даалгасугай.
  7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Билгүүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                          Ч.ОТГОНБАЯР