Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/244

 

 

                                  Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

нарийн бичгийн дарга Б.Номин,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Очирваань,

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Т,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Атарцэцэг, О.Баясгалан

шүүгдэгч И.А, Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 зүйлийн 1 дэх т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ***** овогт Б.Л, **** овогт И.А нарт холбогдох эрүүгийн тай, 15/2022/0****/Э индекстэй хэргийг 2025 оны 06 сарын 02-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 19*** оны ** сарын **-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, илчит тэрэгний туслах машинист мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн нарын хамт Сэлэнгэ аймгийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 200 оны 06 сарын 25-ны өдрийн 10 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 зүйлийн 150.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 10 сарын 06-ны өдрийн 105 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 зүйлийн 126.1-т зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн, ***** овогт Б.Л., /РД:*****/;

2.Монгол улсын иргэн, 19*** оны 0 сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, илчит тэрэгний машинист мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн нарын хамт Сэлэнгэ аймгийн ******** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ***** овогт И.А, /РД:*******/;

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Л, И.А нар нь 2021 оны 12 сарын 18-ны өдөр 21 цаг 36 минутад Сэлэнгэ аймгийн сумын ийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын Дархан татах хэсгийн депогийн хөдлөх бүсийн 24 дүгээр километрийн 6 зуутын 2 зам дээр ТЭМ2-1221 тай галт тэргэнд машинч, туслах машинчийн үүрэг гүйцэтгэх үедээ Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 сарын 1-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар баталсан “Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл”-ийн 2.1.4.хүний эрүүл мэнд, амь нас, хөдөлгөөний аюулгүй байдал болон ...саад илэрвэл нэн даруй галт тэрэгний болон сэлгээний хөдлөх бүрэлдэхүүнийг зогсоох, уул саадтай газрыг хааж хамгаалах, “Төмөр замын техник ашиглалтын журам”-ын 14.3..в “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх” 14.3..г. “сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал хангах”, 14.3..ё. “зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно” гэснийг тус тус зөрчиж сонор сэрэмжтэй байж замын 11/13 тэлээ сумын шулуун 9 метр т 11 дүгээр суман шилжүүлэгч дээрх саадыг паркийн гэрэлтүүлэгчтэй т илчит тэрэгний гэрэлтүүлэг дор хараагүй, саадыг дайрахгүй байх боломжит 23 метрээс агүй зайд яаралтай тоормос хийж, зогсоогүйн улмаас зорчих дээр хэвтэж байсан П.М-г дайрч, түүний амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар.

1.1.Талуудын байр суурь.

Улсын яллагч: Гэм бурууг нотлох байр суурьтай оролцоно. Яллах дүгнэлтийн хавсралтад заасан нотлох баримтыг шинжлэн судална.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн байр суурийг дэмжиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх ашгийг хамгаалж оролцоно. Хавтаст хэргийн 6-8 хуудас, 5-58 хуудас, 6-69 дүгээр хуудас, 92-93 хуудас, 12-128 хуудас, 134-135 хуудас, 144 дүгээр хуудас, 145 хуудас, 152-154 дүгээр хуудас, 11-15 хуудас 122-125 хуудас, хавтаст хэрэгт авагдсан нэмэлт ажиллагаагаар хийгдсэн баримтуудыг шинжлэн судлуулна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг: “...Гэмт хэргийн нөхцөл байдлыг хавтаст хэрэгт авагдсан баримтаар цагаатгах байр суурьтай цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлуулна. 1 дүгээр хавтаст хэргийн 139 дүгээр хуудас мэдүүлэг, 145 хуудас, 144 дүгээр хуудас, 135 хуудас, 153 хуудас, 186 хуудас, 195 хуудас, 200 хуудас. хавтаст хэргийн 0 хуудас, 6 хуудас, 66 хуудас, 81 дүгээр хуудас, 89 дүгээр хуудас. 4 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр хуудас, 9 дүгээр хуудас, шинээр ирсэн баримтаас хавтаст хэргийн 121 дүгээр хуудас дахь шинжээчийн дүгнэлт. хавтаст хэргийн 4-51 дүгээр хуудас, 35 хуудас, 40 дүгээр хуудас, 2-6 тал, 12 тал, 28 тал, 31-32 тал, 24 дүгээр тал зэргийг шинжлэн судлуулна. 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 3 тай магадлал, 204 дүгээр талд авагдсан 20 тай тогтоол зэргийг шинжлэн судлуулж оролцоно...”

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баясгалан: “...Шүүгдэгч нарыг цагаатгуулах байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс 22402 тай Итгэлтийн дүгнэлт, 4 дүгээр хавтаст хэргээс 64-0 хуудас дахь дүгнэлт, 5 хавтаст хэргээс Идэр нарын дүгнэлт, хавтаст хэргээс Хишигбаярын мэдүүлэг тоормосны тооцоо 133-135 хуудас, 136 хуудас санамж, 44 дүгээр хуудас тоормосны тооцоо, сүүлд өгсөн 2 хуудас 22 удаагийн засварт оруулсан гэх баримт, шүүх хуралдаанд шүүхийн болон магадлалд заасан 136 хуудас баримтыг дурьдуулж хууль бусаар нотлох баримт цуглуулж бэхжүүлсэн үйлдэлд хариуцлага тогтоолгох тусгайлан санал гаргаж оролцоно...”

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “...Хавтаст хэргийн 219 дүгээр хуудас, 3 хавтаст хэргийн 43-46 хуудас, 6 хавтаст хэргийн 124 дүгээр хуудас зэргийг шинжлэн судлуулна...”

 

1.2. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтын талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. зүйлийн 3 дахь т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Л, И.А нар нь 2021 оны 12 сарын 18-ны өдөр 21 цаг 36 минутад Сэлэнгэ аймгийн сумын ийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын Дархан татах хэсгийн депогийн хөдлөх бүсийн 24 дүгээр километрийн 6 зуутын 2 зам дээр ТЭМ2-1221 тай галт тэргэнд машинч, туслах машинчийн үүрэг гүйцэтгэх үедээ Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 сарын 1-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар баталсан “Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл”-ийн 2.1.4. хүний эрүүл мэнд, амь нас, хөдөлгөөний аюулгүй байдал болон ...саад илэрвэл нэн даруй галт тэрэгний болон сэлгээний хөдлөх бүрэлдэхүүнийг зогсоох, уул саадтай газрыг хааж хамгаалах, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3,.в “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх; 14.3..г. “сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал хангах”, 14.3..ё. “зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно” гэснийг тус тус зөрчиж сонор сэрэмжтэй байж замын 11/13 тэлээ сумын шулуун 9 метр т 11 дүгээр суман шилжүүлэгч дээрх саадыг паркийн гэрэлтүүлэгтэй т илчит тэрэгний гэрэлтүүлэг дор хараагүйн зорчих дээр хэвтэж байсан П.М-г дайрч, түүний амь насыг хохироосон үйл баримт тогтоогдлоо.

Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Үүнд:

Гэрч 2021 оны 12 сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Мөнх-Одыг танина. Хамгийн анх би сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн ангиас хамт сурч байсан. Тэгээд төгсөөд Их дээд сургуулиа өөр өөр сургуульд сурч төгсөөд 2010 оны 09 дүгээр сард Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн депод хамтран ажиллах болсон. Бид хоёр өөр цех буюу Мөнх-Од болохоор ашиглалтын цехэд би болохоор засварын цехэд ажилладаг болохоор таарах нь а байсан. Гэхдээ аасаа найзалж байсан болохоор сайн мэднэ. Өөрөөр төрөл садангийн холбоо байхгүй. 2021 оны 12 сарын 18-ны өдөр би Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн депо дахь ажил дээрээ өглөөний 08 цагаас оройн 20 цагийн хооронд ажилтай байсан. Тухайн үед 16 цагийн орчимд байхаа сайн санахгүй байна. Мөнх-Од манай өрөөний хаалгыг онгойлгоод дуудсан. Би тухайн үед ажил ихтэй утсаар ярьж байсан болохоор уулзаагүй. Тэгээд би 18 цагийн орчимд ажилчдаасаа Мөнх-Од хаачсан талаар асуухад явчихсан байсан. Тэгээд би ажлаа 20 цагт тараад бичиг баримтаа цэгцлээд 21 цагийн орчимд ажлаасаа гарсан. Гэртээ харихаар ажлаасаа гараад “Алтан тариа” ХХК-ийн урдуур гараад “Дельфин”, “Хүлэг” зочид буудлын дундуур гардаг нарийн гудмаар гарч байхад нарийн гудамжны төгсгөл т Мөнх-Од байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор би сайн таниагүй. Харин Мөнх-Од намайг таньчихсан намайг “Доржоо” хэмээн дуудсан. Тухайн үед Мөнх-Од согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор би Мөнх-Одод хандаж “хаачих гээд байгаа юм бэ? гэртээ хариач” гэсэн. Гэтэл Мөнх-Од “Би депо явлаа” гэсэн. Тэгээд л зөрөөд өнгөрсөн. Миний хувьд бол их найрсаг дотно, найзархаг, ажилсаг, их мундаг машинч байсан. Толгой сайтай хүн байгаа юм. Хүнтэй төдийлөн маргаан үүсгээд байдаггүй байсан. Би Мөнх-Одын гэр бүлийн талаар сайн мэдэхгүй. Эхнэр хүүхэд, гэр бүлийнхэнтэй нь мэндийн зөрүүтэй л байдаг. Эхнэртэйгээ маргаж муудалцсан асуудал гаргасан гэж сонсогдож байгаагүй. Ойрын үед сэтгэл санаагаар унасан зүйл харагдаагүй. Ер нь бол “ядарлаа” гэж л ярьдаг болохоос сэтгэл санаагаар унаад байдаггүй байсан. Амиа егүүтгэх талаар огт ярьж байгаагүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг боловч сүүлийн 2-3 сарын хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэж харагдаагүй байсан. Гэтэл өнөөдөр хэрэглэчихсэн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 3-38-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-н 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би талийгаач П.М-н эхнэр нь байгаа юм. Бид хоёр 2010 онд танилцаад хамт амьдарч байгаад 2010 оны 12 сарын 08-ны өдөр хүү маань төрсөн. Хүү маань ааваараа овоглодог. 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Нийт 11 жил хамт амьдарсан. Миний хань 1986 оны 08 19-ний өдөр П-н хүүхдийн 6 дахь хүү нь болж мэндэлсэн. Бага насандаа цэцэрлэгээр хүмүүжиж, 1994 онд Сэлэнгэ аймгийн сумын 4-р сургуульд 1-р ангидаа элсэн орж 2004 онд 10-р ангиа төгссөн. Дунд сургуулиа дүүргээд ахтайгаа хамт хувиараа бизнес эрхэлж байгаад 2005 онд Сэлэнгэ аймгийн депод ачигчаар ажилд орж туслах машинч, зүтгүүрийн машинч хүртэл албан тушаал дэвшин ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа Төмөр замын политехникийн коллежийг туслах машинчаар, 2014 онд “Төмөр замын дээд сургуулийг техникч, механикч мэргэжлээр тус тус төгссөн. 2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын жуух бичиг, 2009 онд Монголын Залуучуудын холбооны медалиар шагнагдаж, Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн депогийн хөдөлмөрийн аварга ажилтнаар шалгарч байсан. Миний хань нь зан аашны хувьд хүнийг ялгалгүй сайхан харьцдаг, харилцаа сайтай, найрсаг, нийтэч, олон найзтай, төлөв даруу, дөлгөөхөн, гүндүүгүй, хөгжөөнч, нүдээрээ инээгээд инээмсэглээд явж байдаг, ер нь хүнтэй муухай харьцаж байгааг нь би хараагүй. Зан харьцааных нь хувьд олон нийтэч найз нөхөд олонтой зан төлөвийг нь тодорхойлоход хамт олон нь гэрчилнэ дээ. Сайн хань, сайн аав, аав ээж болон хадам ээжийнхээ хувьд сайн хүү нь байсан. Миний нөхөр өвчин хэлээд байдаггүй байсан. 190 см өндөртэй, 130 кг жинтэй байсан учраас а зэрэг даралт нь ихэсдэг байсан, дээд даралт нь 160-тай байдаг байсан, ажилд гарахад даралт 140-тэй байх ёстой гээд депогийн эмч нь даралтны эм зөвлөсөн болохоор ажилд гарахаасаа хэдэн цагийн өмнө даралтны эмээ уудаг байсан. Өөр архаг хууч өвчин байхгүй. Баяр ёслолын үеэр болон энгийн үед хааяа уудаг байсан сүүлийн 4-5 сар огт архи уугаагүй ажлын газрынх нь хүмүүс гэрчилнэ дээ. Манай нөхөр ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байсан, ажлаа хэнээр ч заалгуулахгүй хийдэг байсан, ажлаа маш сайн мэддэг байсан сайн машинчийн үлгэр дууриалал болсон хүн байсан. 2021 оны 12 сарын 1-ны өглөө би хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд ирэхэд хань маань “хань нь шинэ жилдээ явлаа “Номт” руу явна гэсэн, цуваагаараа 50-аад хүн автобусаар явна гэсэн. Автобус 10 цагт хөдөлнө гэсэн” гэж хэлээд хоолоо идчихээд 09 цаг хагасын үед ажлынхаа нэг хүнтэй утсаар яриад байсан, тэр хүнтэйгээ “одоо гарлаа чи ирээд авчих уу? амралтын газар тэмдэглэх юм чинь та нар пиджак костюм өмсөхгүй биз дээ, энгийн хувцас өмсөх үү?” гэж яриад байсан. Тэгээд надад “хань нь ажлынхаа хувцсыг өмсөөд явлаа шүү, 10 цагаас автобус хөдөлнө хоцорчихно, хань нь уухгүй ээ, хонохгүй, наашаа ирэх машин байвал суугаад хүрээд ирнэ” гэж хэлээд гарсан. Шинэ жил тэмдэглэсэн газар нь утасны сүлжээ барьдаггүй, өдөр утас руу нь залгахад холбогдохгүй байгаад байсан. Орой нь бас залгахад холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би машин олдоогүй болоод л хонохоор болж дээ гэж бодсон. 2022 оны 12 сарын 18-ны 14 цагийн үед би ээжийнхээ барьдаг 89880221 аас талийгаачийн 99002491 луу залгаад “хаана явж байна” гэж асуутал “Шинээтэй хамт явж байна, одоо очлоо” гэж хэлсэн. Орой 21 цагийн үед утас руу нь залгахад “унага ахтай хамт архи уусан" гэж хэлснээ “хэний аав билээ’ гэж надад хэлснээ нөгөө ах руугаа хандаад “танай охин чинь хэн билээ" гэж цаашаагаа асууснаа өөрөө санаад “Булгаагийн аав шүү дээ” гэж хэлсэн. Би хаана байгааг нь мэдэх гээд чагнасан чинь Гансүх /унага гэж хочилдог/ ах “баарнаас гарч ирлээ” гэснээ манай нөхөрт нь хандаад “чи ямар том болчихсон юм бэ?” гээд загнаад байсан чинь манай нөхөр “хэн би юу? би яасан гэж” хэлж байсан. Цаанаас нь бас л загнаад агсам тавиад орилж байсан тэр үед утас нь тасарчихсан. Би нөхрөө ирэх нь гээд жижиг өрөөнийхөө цонхоор хараад байж байтал 8-с 10 минутын дараа Гансүх ах согтуу чанга чанга хашгираад гэр лүүгээ орсон. Гэр нь манай байрны яг урд талд байдаг. Тэгэхээр нь би Гансүх ахыг удалгүй гэртээ ирсэн болохоор нь ханийгаа ойрхон байгаа юм байна, одоохон хүрээд ирнэ гэж бодсон. Гансүх ах гэр лүүгээ орсноос хойш төд удалгүй ойролцоогоор 5 минутын дараа хадам ээж манай ээж рүү залгаад “Мөнх-Од вагонд дайруулчихлаа" гээд уйлаад бархирахаар нь ээж, хүү бид 3 хурдан очих гэж такси дуудаад депо руу явж байхад Алтан-тариагийн хашааны хажууд хадам аав явж байхаар нь суулгаад явж байтал түргэний машин зөрөхөөр нь машинаасаа буугаад жолоочоос нь “хүн ачсан уу?” гэж асуутал “хүн аваагүй ээ” гээд хоосон машин явж байсан. Депогийн зам руу ордог хашааны үүдэнд очтол хадам ээж ухаан алдаад уначихсан байсан. Би хашаа руу нь орох гэж зөндөө оролдсон боловч цагдаа нь хэнийг ч оруулахгүй байсан. Тэнд намайг орилоод хашгирч байх хооронд хадам ээжийг түргэний машин аваад явсан байсан. Би хашаа руу орох гээд дахиад зүтгэж байхад тэр дотроос нэг хүн нь “эмнэлэг аваад явсан энд байхгүй” гэж хэлэхээр нь нэгдсэн эмнэлэг дээр очоод “вагонд дайруулсан хүн ирсэн үү” гээд орилоод л асуутал “одоогоор ирээгүй байна” гэж хэлэхээр нь буцаад депо руу очоод “эмнэлэг рүү авч явсан гэсэн чинь эмнэлэг авч яваагүй байна. Энд байгаа юм уу?” гээд гуйгаад асуутал “байгаа" гэж хэлэхээр нь “эмнэлэг авч явсан гэж яагаад худлаа хэлж байгаа юм бэ?" гэтэл “бид нар тэгж хэлээгүй” гэж хэлэхээр нь “би гэр бүлийнх нь хүн байна. би эхнэр нь байна, яагаад гэр бүлийнх нь хүмүүсийг оруулахгүй байгаа юм бэ? эмнэлэг дуудсан юм уу? хэрвээ амьд байгаа бол би эмнэлэг дуудаж үзүүлмээр байна. Амьд байхад нь та нар ингээд хэвтүүлээд байгаа бол хариуцлага тооцно шүү” гэж хашгирсан чинь “эмнэлэг үзсэн, та тайван бай. цаашаа бай” гээд намайг түлхээд байсан. Тэгээд бүүр дараа нь цогцсыг хэн болохыг нь тодорхойлоогүй байна гэж хэлэхээр нь би биш ч юм болов уу гэж бодсон. Дараа нь нэг цагдаагийн ажилтан ирснээ “нас барсан байна” гэж хэлсэн. Би дараах зүйлүүдийг шалгуулмаар байна. Тухайн осол гаргасан сэлгээний вагоны машинч, туслах машинч нарыг ажилд гарахаас нь өмнө согтолтын зэргийг шалгасан эсэхийг тодруулмаар байна. Тухайн өдөр депогийн эмчээр Баярмаа гэдэг хүн ажиллаж байсан. Вагон хэдэн километр цагийн хурдтай явж байсныг чухал баримт нь туузны орчуулга болчихоод байгаа тэгэхээр тэр тууз орчуулга нь тухайн осол гаргасан вагоны туузны орчуулга эх хувь мөн байна уу гэдгийг тодруулмаар байна, яагаад гэхээр нь машинч нь туузаа өөрсдөө аваад тууз орчуулагчдаа өгчихдөг. Тэгэхээр өөрсдөө гараараа аваад дамжуулдаг тул туузыг өөрчлөх, засварлах бүрэн боломжтой гэж манай хадам аав /төмөр замд маневарын машинч байсан/, хадам ээж /төмөр замд сальяркны нярав хийж байсан/ хэлсэн. Яг хэдэн км/ цагийн хурдтай явж байсныг нарийн тогтоолгомоор байна. Вагон нь тод гэрэлтэй, депогийн талбай гэрэлтүүлэг ихтэй байхад зам дээр хэвтэж байсан 130кг жинтэй том биетэй хүнийг бүрэн харах боломжтой байхад ажлаа хийж байхдаа яагаад замаа харахгүй ажилдаа хайнга хандаж хариуцлага алдсан, зөвшөөрсөн хурдаар явсан бол яаралтай тормос хийсэн тохиолдолд хурдан зогсох боломжтой вагон гэсэн, тэгтэл хурд хэтрүүлж замаа харахгүй хүний амийг харгис хэрцгийгээр хөнөөгөөд мал хамагчийн ахан зайгаар чихэгдэж ороод хэдэн дугуй дор ортол чирэгдэж байж дараа нь тормослосон гэж үзэж байна, мөн хурдтай явж байсан болохоор удаж зогссон байгаа энэ асуудлыг шалгуулмаар байна. Тухайн вагоны машинч болон туслах машинч нь вагон дотроо яаж ажлаа хийж явж байсныг бичсэн бичлэгт үзлэг хийлгэх зэрэг асуудлыг шалгуулмаар байна. Би маш их гомдолтой байгаа, вагон машинч, туслах машинч нар нь ажлаа хариуцлагатай хийгээд замаа хараад тормослож зогсоод миний ханийг замаас гаргаад тавьчихсан бол өнөөдөр миний нөхөр амьд байх байсан, тэгэхээр тэр 2 хүн 100 хувь ажлын хариуцлага алдсан гэж үзэж байна, мөн тэр өдрийн камер хянагч болон хамгаалалтын албаны ажилтнууд ажлын байран дээрээ ажлаа хийгээгүй, ажлаа тэд нар хийж байсан бол миний нөхрийг зам дээрээс холдуулаад амь насыг нь аврах боломжтой байсан. Оршуулгын зардлыг буруутай этгээдээс гаргуулах хүсэлтэй байна. Талийгаачийн оршуулгын зардалд баримтаар нийт 21,62,100 төгрөгийн зардал гарсан, харин баримтаар бус 3,30,000 төгрөгийн зардал гарсан, нийт: 24,99,100 төгрөгийн зардал гарсан ба уг зардлыг нэхэмжилж байгаа Би уг зардлын тооцоог бичгээр гаргаж, хавсралтаар, баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Талийгаачийн буяны 21, 49 хоногийн буян хураасан баримтууд гарсан, баримтуудыг би шүүхийн шатанд гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 5-64-р хуудас/,

Гэрч В.Б-н 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 12 сарын 18-ны өдрийн 08 цагаас 20 цагийн хооронд графикийн дагуу ээлжийн а эмчээр ээлжинд гарсан. Машинч *******, 19:26 минутад, туслах машинч ******* 19:35 минутад ажилд гарахаар үзлэгт орсон. Эрүүл мэндийн үзлэг хийхдээ харилцан ярилцах, бодит үзлэг хийх, /халуун үзэх, даралтыг нь хэмжих, пульсыг нь үзэх, алкотестээр үлээлгэх/ зэрэг үзлэгүүдийг хийхэд машинч И.А-н даралт 136/88, биеийн темпаратур 36,9, пульс 91-тэй байсан, даралт нь өндөр тул 10/5 гэсэн мг-тай экватор нэртэй эм тогтмол уудаг. Тухайн өдөр эмээ уусан байсан. Харин туслах машинч *******гийн даралт 124/3, биеийн темпаратур 36,4, пульс 9-тэй байсан. *******, Б.Л нарын биеийн эрүүл мэнд хэвийн мөн согтуурлын шинж тэмдэг илрээгүй тулд ажилд гаргасан” гэх мэдүүлэг /1-хх-ийн 2-3-р хуудас/,

Гэрч И.А-н 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 сарын 18-ны 20 цагт туслах машинч *******гийн хамт ТЭМ2-1221 тай илчит тэргийг М-13 дохионы ард хүлээж авчихаад цаг гаран зогссон. Тэгээд 21 цаг 40 минутын үед өртөөний жижүүр станцаар "М-13, М-33 цагаан чөлөөтэй 4 дүгээр замаар орно" гэхээр нь дээрх захирамжийг давтаж хэлээд М-13 дохио өнгөрөөд М-33 дохио хүрэх гээд явж байтал замын голд нэг хар юм харагдахаар яаралтай тормос хийгээд зогссон, илчит тэрэгнээсээ туслах машинчийн хамт буугаад хартал эхний дугуйн доор нэг эрэгтэй хүн байсан. Би өөрийнхөө аас депогийн болон өртөөний жижүүрт "М-33 дохионы өмнө хүн дайрчихлаа, 103, цагдаа бүгдийг нь дуудаарай мөн дарга нарт хэлээрэй" гэж хэлсэн. Тэгээд удалгүй депогийн эмч, цагдаа түрүүлж ирээд эмч нь үзэж байхаар нь би "анхны тусламж үзүүлээрэй" гэж хэлсэн. Намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж сорил тавьсан.Тухайн өртөөний зам дээр хамгийн дээд хурд нь 25 километр цагийн хурдтай хөдөлгөөн үйлдэх ёстой би тухайн үед ойролцоогоор 20 километр цагийн хурдтай хөдөлгөөн үйлдэж байсан гэж бодож байна. Дуут дохиог туслах машинч бид 2 хоёулаа өгсөн. Би ойролцоогоор 20-25 метрийн зайнаас замын голд нэг хар юм байна гэж харсан, яг хүн гэж бол хараагүй. Тухайн орчныг цасыг замчид цэвэрлээд хар болгочихсон байсан болохоор хар юм нь хүн гэж харагдаагүй. Би хараад л шууд яаралтай тормос хийсэн, явж байгаа хурд, ачаа, замыг хэвгий, замын цанталт зэргээс шалтгаалаад зогсоно. Яг тэдэн метр явж зогсоно гэсэн ойлголт байхгүй, ер нь л богино зайнд зогсохгүй. Машинч болон туслах машинч нь бие биендээ хяналт тавина, урд замаа харна бүх л юмаа цугтаа хийнэ гэсэн үг юмаа. Анх илчит тэрэгнээсээ буугаад харах үедээ Мөнх-Одыг гэж таниагүй тухайн үед би нилээн шоконд орчихсон байсан, цагдаа ирсэний дараа ахиад тонгойгоод хартал туслах машинч Мөнх-Од байсан. Бид 2 аасаа нэг орцонд нэг давхарт амьдардаг байсан, нэг Тогооноос хоолоо хувааж идэж өссөн, манай аав ээжүүд найзууд байсан, сүүлд нэг байгууллагад хамт ажилладаг болсон. Тухайн өдөр талийгаач Мөнх-Одтой тааралдаагүй, ер нь тааралдаагүй удаж байна. 2001-2004 онд ачигч, 2004-2008 онд туслах машинч, 2008 оноос хойш одоог хүртэл машинчаар ажиллаж байна. Би оныг нь санахгүй байна гарам дээр тээврийн хэрэгсэл мөргөсөн асуудалд орж байсан, тухайн үед хүний биед гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 6-69-р хуудас/,

Гэрч 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 12 сарын 18-ны өдөр би сэлгээний ажил хийгээд депо руу тэрэг оруулж байх үед талийгаач депо дээр явж байсан. Талийгаач надтай таарах үедээ архи үнэртүүлчихсэн байсан. Надаас жаахан эмээгээд “хэдэн сар архи уугаагүй, өчигдөр шинэ жил тэмдэглээд жаахан уучихлаа” гэж хэлэхээр нь би “баярлаж дууссан бол одоо харихгүй юу” гэтэл “одоо харинаа” гэж хэлээд дахиад сэлгээний зүтгүүр орж ирсэн. Намайг ажил хийж байх үед талийгаач Мөнх-Од Гансүхтэй хамт депогоос гарч явж байгаа харагдсан. Тэрнээс хойш тааралдаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 6--р хуудас/,

Гэрч 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 12 сарын 18-ны 06 цагийн үед ТЭМ18-3263 илчит тэргэн дээр ажилд гараад 1 цаг өнгөрөөгөөд ажил дуусаад М-13 дохионы ард ээлж хүлээлцэх гээд зогсож байгаад цонхоор харах үед талийгаач тортой юм барьчихсан депо руу ирж явсан. Би тэндээ хүлээж байгаад 1 цаг 50 минутын үед ээлжнээсээ буугаад депо руу орж эмчийнхээ үзлэгт орчихоод гараад ирсэн. Талийгаач торон дотроо 0,5 литрийн талаасаа а зэрэг доошоо хэмжээтэй шар чингис архи, тал ундаа, нэг удаагийн аяга хийчихсэн байсан. Тэгээд би талийгаачийг дагуулаад депогоос хойш нь дагуулж гараад гудамжинд архинаас нь хийгээд өгтөл талийгаач а зэрэг ёсолчихоод өгөхөөр нь би үлдсэн архийг нь аяганд хийгээд уусан. Талийгаач “би өнөөдөр гэртээ харихгүй өнөөдөр шоудана, надад 5 сая 800,000 төгрөг картанд байна та надтай явах уу, миний пянг даах уу?" гэж хэлэхээр нь би “чи миний хүүхэдтэй чацуу хүн байхад би чамтай юу гэж явах юм бэ?” гэж хэлтэл талийгаач “2-лаа дельфин оръё” гээд намайг дагуулж ороод баарнаас 0,5 литрийн шар чингис архи 1 шил, 0,5 литрийн жижиг ундаа аваад архинаасаа нэг нэг татсан, хажуу талын ширээн дээр сууж байсан хүүхнүүд дээр очоод юм яриад байсан. Тэд нар нь ширээнээсээ хөөгөөд байсан. Тэр үед баарны зөөгч болон хажуу талын ширээний хүмүүс “энэ хүнээ аваад гар” гээд хөөгөөд байсан. Бид 2 авсан архиа ч ууж чадалгүй би өөрийнхөө ажлын цүнхэнд хийгээд гарсан. Баарнаас гараад би Мөнх-Одод “одоо хойшоо явъя” гэтэл “би гэртээ харихгүй” гээд байхаар нь тэгвэл “би гэртээ харилаа” гэж хэлээд баарны буланд үлдээгээд гэртээ орсон. Талийгаач бид 2 хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. Талийгаач картандаа 5 сая 800,000 төгрөгтэй гэж хэлж байсан боловч утаснаасаа нууц кодоо хийж чадахгүй байсан. Банкнаас лавлаж асуутал таны нууц блоклогдоогүй байна гэж хэлж байсан. Баарны тооцоог би хийсэн. Картнаас 80,000 төгрөг гарсан байсан. Мөнх-Од биеэ хариуцах чадвартай байсан, согтуу байхын хувьд бол согтуу байсан, өмнө нь хамт архи ууж байгаагүй, хэр зэрэг уугаад согтдог талаар мэдэхгүй байна. Талийгаач баарны гадаа нэг хүнтэй утсаар яриад л үлдсэн хэнтэй ярьсан талаар мэдэхгүй байна, гэртээ харихгүй гээд байсан. Талийгаачийн гэр нь хуучин өнчин цэнхэрт л байдаг байсан, би нас барсаных нь дараа манай байрны өөдөөс харсан байранд амьдардаг гэдгийг нь мэдсэн. Би цуг явъя гэхээр явахгүй гээд үгэнд орохгүй байсан. 2021 оны 12 сарын 19-ний өглөө манай машинч Адъяа залгаад “та хаана байна” гэхээр нь “гэртээ байна, унтаад сая сэрлээ” гэж хэлтэл "та сонсов уу?" гэхээр нь “яасан гэж асуутал “Мөнх-Од сэлгээний тэргэнд дайрагдаад нас барчихсан байна" гэж хэлэхэд нь мэдсэн. ...асуултанд хариулахдаа: Мэдлэг чадварын хувьд сайн машинч, шинэ тэрэг ирэхээр бусад машинч нар нь зөвлөгөө авдаг гэсэн, талийгаач архи маш их уудаг байсан, тэр өдөр л хоёулахнаа ууж таарсан. Архи уухаараа ямар зан ааш гаргадаг талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /1-хх-ийн 80-82-р хуудас/,

Гэрч 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “... Тухайн өдөр талийгаач надтай хоёр удаа таарсан. Эхний удаа нь депо дотор 1 цагийн орчим өрөөндөө сууж байхад хаалгаар шагайсан юм тухай үед би ажлын шаардлагаар утсаар ярьж байхад хэнтэй ярьж байгаа юм бэ? гэж асуучхаад яваад өгсөн. Тухайн үед архи уусан байсан талаар би мэдэхгүй байна надад согтуу юм шиг харагдаагүй. Халаагч машинч Д.Мөнхбаяртай хамт явж байсан Д.Мөнхбаяр тухайн үед ажилтай байсан. Хоёр дахь удаагаа ажлаасаа буугаад Хөлөг зочид буудлын хажуу талын нарийн гудмаар явж байхад 20 цаг 50 минутын орчим хар куртиктэй хүн Доржоо гээд баруун гарт хүрэхээр нь харсан боловч харанхуй байсан болохоор хэн гэдгийг нь мэдээгүй сайн харсан чинь талийгаач байсан жоохон архи уусан юм шиг харагдсан. Би гэртээ хариачээ гэж жаахан аашлангуу хэлсэн чинь депо орлоо гэж хэлээд яваад өгсөн, би депо орж яах гэж байгаа юм бэ гэж асуугаагүй…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-р хуудас/,

Гэрч 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2021 оны 12 сарын 18-ны 20 цагаас ээлж хүлээж аваад өдрийн гарсан ээлж болон 08 цагт гарсан сэлгээгээ буулгасан, өдрийн гарсан ээлж буух гэсээр байтал 21 цаг болсон. Тэгээд байж байтал 21 цаг 30 минутын үед депогийн жижүүр өрөөнд орж ирээд "сэлгээний машинч хүн дайрчихлаа, дулаан хувцсаа өмсөөд яаралтай тусламжийнхаа цүнхийг аваад очоорой гэж хэлсэн. Би цүнхээ аваад хувцасаа өмсөөд шууд гараад 5 минутын дотор гүйгээд очтол машинч *******, туслах машинч *******, 3-4 засварын хүмүүс тэрэгнийхээ доогуур шагайгаад байж байсан. Тухайн хүн нь илчит тэрэгний эхний 2 дугуйны доод хөндийгөөр харагдаж байсан. Би машинчаас "гаргах боломж байна уу" гэтэл "гаргах ямар ч боломж байхгүй байна" гэхээр нь би тэргэн доогуур гараа оруулаад амьд байна уу гээд гарыг нь татаад пульсыг нь үзэхэд байхгүй байхаар нь гүрээнийх нь судсыг барьж үзтэл мөн байхгүй байсан. Намайг үзэж байхад тэнд байсан хүмүүс Менх-Од байна шдээ гэж хэлэхээр нь би яанаа өнгөрчихсөн байна шдээ" гэж хэлсэн. Тэгээд илчит тэргэн доороос гаргаx боломж хайгаад тойроод гүйж байхад цагдаа болон түргэн тусламж хамт ирсэн. Би илчит тэргээ хөдөлгөөд хүнээ гаргачихмаар санагдсан боловч цагдаа хөдөлгөж болохгүй гэсэн. Түргэн тусламжийн эмч ирж үзээд өнгөрчихсөн байна гэж хэлэхээр нь Менх-Одын ээж рүү нь залгаад "Оюунаа эгчээ Менх-Од тэргэнд дайрагдчихсан байна" гэж хэлтэл яанаа" гээд орилоод л утсаа тасалчихсан. Тэгээд цагдаа нар нэмэгдэж ирээд тэнд байсан хүмүүсийг энд байх хэрэггүй бүгд ажлынхаа байр луу явцгаа гэхээр нь би өрөөндөө орсон. Би ахлах эмч рүүгээ утасдаж хэлсэн чинь манай 4 эмч 4-лээ хүрээд ирсэн. Бид нарыг байж байхад депогийн дарга З.Баярсайхан, хөдөлмөр хамгааллын инженер М.Мөнхтөр нар ирээд машинч, туслах машинч 2-т сорил тавиадах гэхээр нь драгер үлээлгэсэн чинь 0,00%-тай гарсан, энэ талаар согтуурал шалгах ажаар шалгасан тухай тэмдэглэл хөтелсен…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-89-р хуудас/,

Гэрч *******ийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би талийгаач П.Мөнх-Одын төрсөн эх нь байгаа юм. Би хүүхэд төрүүлсэн талийгаач хүү маань 6 дахь хүүхэд маань байсан. Талийгаач хүү маань 1986.08.19-ний өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрсөн. Бага насандаа төмөр замын ясли, цэцэрлэгээр хүмүүжиж, Сэлэнгэ аймгийн сумын гүнзгийрүүлсэн 4 дүгээр сургуульд 1994 онд 1-р ангид ороод 2004 онд 10-р ангиа төгсөөд ажлын гараагаа депод ачигчаар эхэлсэн. Цааш нь ажиллаж байх хугацаандаа төмөр замын дээд сургуулийг техникч механик мэргэжлээр төгсөөд туслах машинч, машинчаар төмөр замын байгууллагад 1 жил ажилласан. Миний хүү зан харьцааны хувьд хүнлэг, оюуны потенцаль их сайтай хүүхэд байсан. Хүү нь “толгойгоороо хоолоо олж иднэ” гэж ярьдаг байсан. Миний 4 банди нараас надтай хамгийн ойр байсан. Миний хүү хууч өвчин байхгүй харин сүүлийн үед жин нэмэгдээд даралт нь 120-150 хооронд хэлбэлзээд байдаг болсон учраас даралтны эм тогтмол уудаг болсон гэж ярьж байсан. Архи согтууруулах ундааны зүйл байнга бол уухгүй, хааяа баяр ёслолоор болон найз нөхдийнхөө төрсөн өдрөөр хэрэглэдэг байсан. Сүүлийн 3-4 сар архи уугаагүй гэсэн. Архи уухгүй байгаа гээд царай нь тунгалагжаад хөөрхөн болчихсон байсан. Даралт ихсээд байгаа болохоор архи уухгүй байгаа гэж хэлж байсан. 2010 онд Батжаргалын Баярмаатай гэр бүл болоод 2010 оны 8 сард хүү нь төрсөн. Гэрлэлтийн баталгаагаа сүүлд авсан. Өөрийн гэсэн байр сууцтай байж байгаад сүүлийн жилийн хугацаанд түрээсийн байраар амьдарч байсан. 2021 оны 12 сарын 18-ны 21 цаг 4 минутад депогийн эмч ******* Жавхлан 8029615 аас миний өөрийн 99495922 луу залгаад “Мөнх-Од вагонд дайруулчихлаа" гэж хэлээд шууд утсаа тасалчихсан, би “хаана байгаа юм бэ?" гэж асуухаар дахиад залгатал утсаа авахгүй байсан. Тухайн үед нөхөр бид 2 хүргэнийхээ 2 хүүхдийг харж байсан. Би гэрээсээ гарахаасаа өмнө худ Цэцэгмаа руу залгаад Мөнх-Од вагонд дайруулчихсан байна" гэж хэлээд шууд депо руу гүйгээд очтол сэлгээ зогсчихсон гарам дээр хамгаалалт авчихсан намайг депо руу оруулахгүй байсан. Би төрсөн ээж нь байна, намайг оруулчих л даа, та нарт ээж байхгүй юу гээд торон хашаа давах гэтэл оруулахгүй байсан. Тэр үед машинч *******, туслах машинч *******, *******гийн эхнэр Уянга нар хашааны гадаа намайг тэврээд тайвшруулаад байсан. Тухайн үед *******г ахлах нь болохоор надад сэтгэлийн дэм өгч байгаа юм байна, гэж бодсон чинь миний хүүгийн амийг егүүтгэчихээд над дээр ирсэн юм байна лээ. Би орилж байгаад траад уначихсан, түргэн тусламж аваад явсан юм байна лээ. Өглөө 03, 04 цагийн алдад гэртээ ирсэн. Маргааш нь сэлгээний машинч хэн байсан юм бэ? гэж асуусан чинь ******* байсан. ******* нь 12 сарын 22-ны өдрөөс хойш надтай уулзахгүй байгаа, ажил явдлаар нь ирээгүй. Би 2021 оны 11 сарын дундуур Хөвсгөл яваад 12 сарын 10-ны үеэр гэртээ ирээд 12 сарын 13-ны өдөр Замын-Үүдэд миний төрсөн дүүгийн нөхөр автын ослоор нас бараад ажил явдалд нь оролцоод 12 сарын 1-ны өглөө гэртээ ирсэн. Би хамгийн сүүлд хэзээ утсаар ярьсан болон хэзээ уулзсанаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92-94-р хуудас/,

Гэрч 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 сарын 18-ны 19 цаг 30 минутад би ачаа хамгаалагч, Батхүү паркийн харуулын үүрэг гүйцэтгэхээр ээлж хүлээж аваад би суудлын 21 дүгээр галт тэргийг өртөөний урд тал цэргийн ангийн харалдаа хүлээж авсан, Батхүү буу зэвсэг, доторх бичиг баримт хөтлөлтөө хүлээж авах гээд үлдсэн. Тэр өдөр 20 цаг 5 минутад хот руу явах суудлын галт тэргийг гаргаж өгчихөөд 21 цаг 15 минутын үед ажлынхаа өрөөндөө орж ирсэн. Хот руу явсан галт тэрэгтэй ачааны галт тэрэг зөрж орж ирэх байсан тул өрөөнөөс гар чийдэн, бээлий зэргээ авах гэж байтал утас дуугарахаар нь автал 33 дохион дээр хүн дайруулсан тухай өртөөний жижүүр утсаар мэдэгдсэн. Би хамт гарч байсан паркийн харуул Батхүүг “салаан дарга, албаны диспетчер, харуулын дарга нарт мэдэгдээрэй” гэж хэлчихээд 33 дохио руу яваад очтол маневар зогсчихсон, цагдаа нар ирчихсэн байсан. Намайг ар гэрийнхэн нь ирэх гэж байгаа тул гадны хүн битгий оруулаарай гэсэн үүрэг өгсний дараа хамгаалалтанд зогссон. Миний ажлын байрны тодорхойлолтоор хамгаалалтанд хүлээн авсан ачаа вагоныг гэмт халдлагаас хамгаалан хүрэн өртөөнд бүрэн бүтэн хүргэх гэсэн үндсэн тодорхойлолттой. Миний ажпын байрны тодорхойлолтонд хяналтын камерт хяналттавих талаар тусгаагүй боловч хяналтын камерыг ажил үүрэгтэй холбоотойгоор хамгаалалттай вагоныг харах зорилгоор ашигладаг. Паркийн замыг камераар хяналт тавь гэсэн үүрэг байхгүй, камераа анзаарч байгаарай гэж хэлдэг болохоос камер хяна гэсэн үүрэг байхгүй. Харин биечилсэн хяналтыг тавь гэсэн үүргийг өгдөг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-98-р хуудас/,

Гэрч 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 сарын 18-ны 19 цаг 30 минутад ачаа хамгаалагч Базаргүрийн хамт үүрэг гүйцэтгэхээр ээлж хүлээж аваад диспетчерт 20 цаг 05 минутын үед ээлжээ хэвийн хүлээж авлаа, постнуудад хэн хэн үүрэг гүйцэтгэж байгаа болон хамгаалалттай вагоны тооны мэдээг өгсөн. Тэгээд 20 цаг 25 минутын үед ачааны галт тэргийг үдэж гаргаж өгөөд 20 цаг 55 минутад суудал явах үед Базаргүр гаргаж өгсөн. Би 21 цагаас 21 цаг 25 минутын хооронд паркийн өрөө, ачаа хамгаалагчийн өрөөнд цэвэрлэгээ хийж дуусаад 21 цаг 30 минутын үед ачааны галт тэрэг угтаж авах гээд бид 2 гарах гэж байтал өрөөний утас дуугараад Базаргүр автал өртөөний жижүүр залгаад 33 дохион дээр сэлгээний тэрэг хүн дайрсан байдалтай байна” гэж мэдэгдсэн, “Базаргүр салаан дарга, харуулын даргад мэдэгдээрэй” гэж хэлээд осол болсон газар луу явсан, би 2 даргадаа мэдэгдээд ардаас нь очиход төмөр замын цагдаа нар ирчихсэн байсан, би хамгаалалтанд зогссон. Тухайн үед хамгаалалтанд зогсч байхад 23 цагийн үед Наушкаас ачааны галт тэрэг ирэх болоод үзлэг хийхээр явсан. Ажлын байрны тодорхойлолтоор төмөр замаар тээвэрлэгдэж байгаа ачааны бүрэн бүтэн байдлыг хариуцах, галын аюулгүй байдлыг сахиулах үүрэг гүйцэтгэх ёстой...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102-р хуудас/,

Гэрч 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Улаанбаатар төмөр замын депод нийт 26 жил ажиллаж байгаагаас сүүлийн 1 жилийн хугацаанд депогийн даргаар ажиллаж байна. Талийгаач 2005 онд депод ажилд орсон үеэс нь хойш хамтран ажиллаж байна. Би тухайн үед машинч хийж байсан. Талийгаач их зөөлөн зантай, хамт олонтойгоо харилцаа сайн, хүнтэй эвтэй хүмүүстэй хэрэлдэж муудалцаад байдаггүй хүн байсан. Ажилд хичээнгүй, толгой сайтай. юм хүлээж авах тал дээр сайн, ажлын дадлага туршлага сайн, чадвартай машинч байсан. Эрүүл мэндийн асуудал дээр жин ихтэй болохоор даралтанд нөлөөлдөг байсан. Жин нь 100 кг-аас их жин тул жингээ хас гэж зөвлөдөг байсан. Талийгаачийн ээж, аавтай нь цуг ажилладаг байсан болохоор мэднэ. Харин эхнэрийг нь зүс мэддэг тэрнээс харьцаа байхгүй. Архи согтууруулах ундааны зүйлийг эр хүмүүсийн журмаар хааяа уудаг байсан. 2021 оны 12 сарын 18-ны өдөр нь хагас сайн өдөр байсан тул би гэртээ амарч байсан. Тухайн өдөр 21 цаг өнгөрөөгөөд сэлгээний машинч ******* над руу залгаад “хүн дайрчихлаа хүрээд ирээч ээ” гэхээр нь би тухайн үед Шаамар суманд хувийн ажлаар зорчиж байсан тул “зааварлагч машинч Ганзоригт мэдэгд” гэж хэлээд утсаа салгасан. Би 22 цаг 30 минутын үед очиход төмөр замын цагдаагийн Зүүнхараа зангилааны цагдаа нар хамгаалалт авчихсан байхаар нь тухайн т нэвтэрч орсон. Хэргийн газрын үзлэг хийж байгаа тул “зүтгүүр лүү ойртоод хэрэггүй” гэхээр нь 25 орчим метрийн зайнаас байж байсан. Намайг очиход талийгаач зүтгүүр дор байсан. Би депо руу ороод машинч *******, туслах машинч ******* нарт архи уусан эсэхийг шалгах сорил тавихад эрүүл байсан тул журмын дагуу акт үйлдэж байлцсан хүмүүсээр гарын үсэг зуруулаад хадгалсан. Тухайн үед би төмөр замын удирдах ажилтнуудад танилцуулж байгаад депогийн жижүүрээс “ямар шатанд байна, зүтгүүр хөдөлгөөнд орсон уу?” гэж асуухад “шарилыг аваад явсан, зүтгүүр хөдөлгөөнд орсон” гэж хэлсэн. Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн дарга Б.Ууганбаяр, Улаанбаатар төмөр замын Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч дарга *******гаар удирдуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ирж манай өрөөнд хуралдсан. Уг осол юунаас болсон, талийгаач ажилтай байсан эсэхийг тодруулах, ар гэрийнхэнтэй уулзахаар ирсэн, уг хурлаар хурлын тэмдэглэл хөтлөөгүй. 2021 оны 12 сарын 19-ний өдөр байгууллагын хамтын сангаас 1.000,000 төгрөг, цуваанаас нь 1,000,000 төгрөг, Дархан татах хэсгээс буцалтгүй тусламж гэж 4,5 сая төгрөгийн мөнгөн тусламж хандивыг ар гэрт нь өгсөн. Харин Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн албаны нийт ажилтнуудаас сэтгэлийн хандив гэж мөнгө цуглуулсан, нийт 31 сая гаран төгрөг болж байгаагаас талийгаачийн үлдээсэн цалингийн зээлийг төлж барагдуулаад талийгаачийн төрсөн эцэг, эх болон эхнэрийг нь дуудаж уулзаад үлдсэн мөнгийг нь баримтын хамт өгөхөөр өнөөдөр төлөвлөсөн. Манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулаагүй, ажилчиддаа “шинэ жил тэмдэглэхгүй шүү” гэдгийг ойлгуулчихсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-10-р хуудас/,

Гэрч 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Улаанбаатар төмөр замын депод нийт 16 жил ажиллаж байгаагаас зааварлагч машинчаар 4 дэх жилдээ ажиллаж байна. Зааварлагч машинч нь цувааныхаа хүмүүсийг хариуцаж ажилладаг. Нэг цуваанд 21 машинч, 21 туслах машинч байдаг. Би 2006 онд ажилд ороход талийгаач надаас өмнө ажиллаж байсан түүнээс хойш хамтран ажиллаж байсан. Талийгаач Мөнх-Од нь хамт олонтойгоо нийтэч, тусархуу, машинчийн хувьд сайн машинч, машинчийн 3 зэрэгтэй машинч байсан. Талийгаачийн эцэг, эх, эхнэр, хүүхдийг нь танина, ажиллаж байх хугацаандаа гэр бүлийн зүгээс санал, гомдол гаргаж байгаагүй, урьд нь өөрийн байртай байсан сүүлд түрээсийн байранд амьдарч байгаа гэж хүмүүсээс сонссон. Согтууруулах ундааны зүйл ер нь л хэрэглэдэг байсан. Ажлын бус амралтын цагаараа, ээлжийн амралт авсан үедээ уучихсан явж байдаг байсан, нэг уухаараа давраад уугаад байдаг хандлагатай, тэгэхдээ ажилд гарахаас өмнө уугаад ажил таслаад байдаггүй байсан. Манай байгууллагын хэмжээнд нэгдсэн журмаар шинэ жилийн үйл ажиллагаа тэмдэглээгүй, 2021 оны 12 сарын 15-ны өдөр 5-р цуваа, 2021 оны 12 сарын 16-ны өдөр депогийн эмэгтэй ажилчид салхинд гарцгаасан. 2021 оны 12 сарын 12, 13-ны өдрийн үеэр цувааны хурал хийсэн. Уг хурал дээр өнгөрсөн онд бүгдээрээ буудлаар ажиллацгаасан. Төмөр замаас шинэ жилийн үйл ажиллагааг хориглочихсон байгаа, бригадын санаачлагаар агаар салхинд гарч спорт өдөрлөг хийх талаар ярилцаж тохиролцсон юм. Энэ талаараа 2021 оны 12 сарын 16-ны өдөр депогийн дарга З.Баярсайханд “маргааш манай цувааныхан цуваагаараа спорт өдөрлөг хийж агаар салхинд гарах гэж байна. Ажлаас чөлөөтэй бригадуудаа аваад өдөрлөгт явж болох уу? Цувааны хурал хийгээд ийм шийдвэр гарсан" гэж танилцуулахад “тэг тэг” гэж зөвшөөрсөн. Цуваанд харъяалагддаг бригадуудаа заавал оролц гэж албадаагүй. Өөрсдөөс нь мөнгө төгрөг татаагүй, явах хүмүүс нь депо дээр цуглараарай гээд 2021 оны 12 сарын 1-ны өдрийн 09 цагт депо дээр цуглаад 11 цагт “Номт” амралтын газар луу хөдөлсөн. Нийт 35 хүн явсан, амралтын газартаа очоод хоол ундаа идээд спортын уралдаан тэмцээн зохиож, манай цуваанаас гарсан өндөр настандаа мөнгөн аягаа гардуулсан. Бид нар 10 шил архи л авч явсан, ажилтай болон харих ёстой хүмүүс нь буцсан. Маргааш өглөө нь буюу 2021 оны 12 сарын 18-ны өглөө 8 хүн амралтанд үлдсэн байсан. Бид нар 11 цагт төв рүү орж ирсэн. Би тухайн үед өөрийнхөө машинтай амралтын газар луу явсан. Би урьд өдөр нь уучихсан болохоор машинч Билгүүнээр машинаа бариулсан, миний машинд талийгаач сууж ирсэн. Бид нар төв орж ирээд шууд талийгаачийн гэрийн гадаа ирж зогсоод би “за гэр лүүгээ ор” гэж хэлтэл “би зүгээр ээ эрүүл байна, таныг хүргэж өгье, та гэртээ ороод амарчих, би Билгүүнээгээр хүргүүлчихье” гэж хэлэхээр нь би гэртээ хүргүүлсэн. Билгүүн манай машинч Га.Отгобаярыг дуудаад хүргүүлчихье гэхээр нь би гэр лүүгээ орохоос өмнө Билгүүнд “Од ахыгаа гэрт нь хүргэж өгөөрэй, архи битгий уулгаарай” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-112-р хуудас/,

Гэрч 2022 оны 02 сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Улаанбаатар төмөр замын депод 2013 оноос хойш ажиллаж байна. Намайг 2013 онд депод ажилд ороход талийгаач П.Мөнх-Од машинчаар ажилладаг байсан. Тэрнээс хойш 8-н жил хамт ажиллаж байна. Нас ойролцоо болохоор дотно найз нөхдийн харилцаатай байсан. Залуугаасаа депод ажилд орсон олон найз нөхөдтэй хүнд тусархуу инээгээд явж байдаг хэр баргийн уурлахгүй наргианч, ажил дээрээ хуурай олон дүүтэй тусч залуу байсан. Сүүлийн 3 жилийн хугацаанд архи их уудаг болсон. Өнчин цэнхэр байранд 3 өрөө байртай байж байгаад тэрийгээ зараад 25-д хашаа байшин хөлсөлж байгаад сүүлд төмөр замын 32 айлд эхнэр, хүүхэдтэйгээ хамт байр түрээсэлж амьдарч байсан. 2021 оны 12 сарын 16-ны өдөр манай дотоод чатаар ажлаас чөлөөтэй хүмүүс 12 сарын 1-ны өдрийн 10 цагт депод дээр цуглаад “Номт” гэх газарт байрлах амралтын газар луу явна гэсэн зарыг машинч Батжаргал тавьсан байсны дагуу 12 сарын 1-ны өглөө 11 цагийн үед депогоос Номтод байрлах амралт руу жижиг оврын автобусаар 30 гаран ажилчид явсан. Амралтын газарт очоод олс таталт, цасны сумо, бөхийн барилдаан зэрэг тэмцээн зохион байгуулагдаж алба хаагчид идэвхтэй оролцсон. Тэмцээнээ дуусгаад 8 хүн үлдээд нэг шил архи хувааж уугаад би эхнэрийг дуудаад гэртээ харьсан. Тухайн өдөр талийгаач П.Мөнх-Од дунд зэргийн согтолтой байсан. Ямар хэмжээтэй архи уусан талаар сайн мэдэхгүй байна. Сүүлд үлдсэн 6 хүн 1 шил архи хувааж уухад талийгаач хамт байсан. Тухайн өдөр төв руу буцна гэж ярьж байсныг би сонсоогүй надтай ойр байхдаа тийм юм яриагүй. 12 сарын 18-ны өглөө амралтын газар очиход талийгаач П.Мөнх-Од архи нь гарсан шартсан байдалтай эрүүл өөрийгөө авч явах чадвартай байсан. Амралтын газар дахиж архи уугаагүй. 2021 оны 12 сарын 18-ны өглөө би номтод байрлах амралтын газарт буцаж очоод машинч О.Даваасүрэн, О.Ариунбаатар, туслах машинч Ч.Батзориг, н.Түвшинжаргал нарыг суулгаж сумын төв рүү оруулж ирээд бүгдийг нь гэрт нь хүргэж өгсөн. Машинч Билгүүн над руу залгаад “зааварлагчийнд байна, машингүй болчихлоо хүргээд өг” гэхээр би очиж авахад талийгаач П.Мөнх-Од, машинч Г.Билгүүн нар зааварлагчийнхаас гарч ирсэн. Тэр хоёрыг машинд суулгаад гэрт нь хүргэж өгөхөөр явж байхад Г.Билгүүн ажилд дуудагдаж гэрийн гадаа өнчин цэнхрийн урд талд буугаад явсан. Талийгаач бид хоёр үлдээд гэрт нь оруулж өгөх гэтэл “дотор муу байна, ганц юм уумаар байна” гээд өнчин цэнхрийн хажуу талын дэлгүүрээс 0,5-ын нэг шил архи аваад намайг “цуг ууя” гэхээр нь би “орой ажилтай болохгүй” гэж хэлээд гэрийнх нь гадаад аваачиж өгөөд явах гэтэл нөгөө юмаа задлаад нэг уугаад “ депо хүргээд өгчих ажлаас бууж байгаа бригадын хүмүүстэй уулзмаар байна, хүргээд өг” гэхээр би “хэрэггүй” гэж хэлээд 1 цаг гаран зогсоод “гэртээ ор” гэсэн “такси дуудсан” гэхээр нь би “яах гэж байгаа юм бэ” гэж асуусан чинь “чи хүргэж өгөхгүй бол би өөрөө такси бариад явна” гэхээр нь депо руу 16 цагийн үед хүргэж өгсөн. Алтан тариан гарцын харалдаа машинтайгаа очиж зогсоод талийгаач машинд байсан 1 шил архи, нэг ундаагаа аваад “баяртай” гээд депо руу явсан би гэртээ харьсан. Өнчин цэнхрийн хажуу талд байрлах дэлгүүрээс авсан 0,5-ын нэг шил архинаас 1 аягаар 50 гр орчим уусан надтай байхдаа дахиж нэмж архи уугаагүй. Шартсан байдалтай эрүүл байсан өөрийн биеийг хариуцах бүрэн чадвартай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-11-р хуудас/,

Гэрч 2022 оны 02 сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Талийгаач би 201 оноос хойш мэднэ татах т хамт ажиллаж байсан миний ш байсан юм. Талийгаач хамт олондоо нэр хүндтэй тусч сайн ах байсан. Эхнэр, хүүхэд, хадам ээжтэйгээ хамт түрээсний байранд амьдардаг байсан. Ажиллаа маш сайн хийдэг байсан архи зарим тохиолдолд хэрэглэдэг байсан. Ганц нэг удаа ажил дээр согтуу байхыг нь харж байсан. 2021 оны 12 сарын 1-ны өдөр “Номт” амралтын газар манай цувааны спорт өдөрлөг болсон. Тухайн өдөрлөгийн удирдамж төлөвлөгөөг хараагүй ямар хүн баталсан талаар нь сайн мэдэхгүй байна. Өдөрлөг болохоос 10-н хонгийн өмнө цувааны хурал дээр өдөрлөг болох талаар ярьсан 12 сарын 16-ны өдөр 5 цувааны ажилчид тухай өдөрлөгийг зохион байгуулсан. 12 сарны 1-ны өдөр машинч А.Энхболд, М.Мөнхбат, С.Пүрэв-Отгон бид дөрөв шинэ зах дээр уулзаад М.Мөнхбатын машинтай “Номт” амралтын газар луу явж очсон. Номт амралтын газарт очиход манай цувааны 30-40 алба хаагч бөөнөөр цуглаж мах шөлөө буулгаад өдөрлөгийн нээлт болох гээд бэлтгэж байсан. Өдөрлөгөөр хөл бөмбөг, олс таталт гэх мэт тэмцээнүүд болсон. Тухайн өдөр талийгаач П.Мөнх-Од нэлээн согтсон байдалтай архи уусан байсан. Орой гэр лүүгээ буцахгүй гэж ярьж байсан. 2021 оны 12 сарын 18-ны өглөө талийгаач П.Мөнх-Од шартсан байдалтай байсан. Амралт дээр нэмж архи уугаагүй бид нар хоол хийж идээд амралтаас сум руу хөдөлсөн. Амралтын газраас хүн 2 машинд сууж явсан. Зааварлагч машинд талийгаач П.Мөнх-Од, би, зааварлагч машинч Б.Амарсайхан бид гурав сууж би машин барьж явсан. Бид гурав амралтаас суманд орж ирээд төмөр замын 2 60 айлын гадаа ирж талийгаач бид хоёр буух байсан талийгаач П.Мөнх-Од хэлэхдээ “Баярмаа эгч нь уурлана, хоногоор явлаа гээд жаахан байж байгаад ормоор байна” гэсэн. Тэгэхээр нь бүгдээрээ хоол идээд гэртээ оръё гэж ярьсан. Б.Амарсайхан зааварлагч “би хоол идэхгүй гэрт хүргээд өг” гэхээр нь гэрт нь хүргэж өгсөн. Миний ойлгосноор амралтын газар луу хамт олонтойгоо явна гэдгээ эхнэртээ хэлээгүй байсан юм шиг санагдсан. Зааварлагчийг гэрт нь машинтай нь буулгаж орхиод амралтаас хамт хөдөлсөн нөгөө машинтай хүмүүс рүү залгаад ирж аваарай гэж хэлээд машинч Га.Отгонбаяр, Э.Даваасүрэн, Ч.Батзориг нар машинтай ирж талийгаач бид хоёрыг зааварлагчийн гэрийн гаднаас авсан. Тэндээсээ Ихо гэдэг хоолны газар очоод хоол идэх гэсэн боловч хүлээн авалтай байсан тул хугацаанд хаачихаа ярьж байгаад машинч Даваасүрэнгийн гэрийн гадаа очоод би тэр хэдээс салаад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-123-р хуудас/,

Гэрч 2022 оны 02 сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Замын даргын А-28 тай тушаалын дагуу тууз орчуулагч нар нь ажил үүргээ гүйцэтгэдэг. Тууз орчуулгаар машинчийн тухайн галт тэргийг хэрхэн жолоодсон тайлалийг гаргах ёстой. Хурдыг тодорхойлно, хэддүгээр километр хэдэн километр цагийн хурдтай явсан мөн тогтоосон хурдыг хэтрүүлсэн эсэхийг тогтоох, хэдэн цаг хэдэн минутад тухайн хэсгүүдээр явж өнгөрсөн цаг хугацааг тодорхойлно. Мөн сонор сэрэмж шалгах төхөөрөмжийг машинч хэрхэн хангаж ажилласан талаарх мэдээллийг бүртгэнэ, галт тэрэгний тоормосын системийг хэрхэн ажиллуулсан, олгогдсон анхаарамж, зэрэг Замын даргын холбогдох тушаалууд зөрчсөн эсэхийг илрүүлэх тодруулах үүрэгтэй. Би уг Хурд хэмжүүрийн туузыг орчуулсан акттай танилцлаа. Цаасан туузаар технологиос хамаарч яаралтай тоормос хийгээд хэдэн метр зам туулж зогссоныг хамгийн а даа 200метр зайд хэмжих боломжтой түүнээс дотогш зайг техникийн нөхцлөөр хэмжих боломж байхгүй. Илчит тэрэг хэдэн километрийн хурдтай явж байх үед яаралтай тоормос хийхэд хэдэн метр зам туулж зогсох талаар заасан тушаал, заавар гэж байхгүй, тухайн замын байдал, илчит тэрэгний хурд, жин, голоос хамаарч галт тэрэгний тоормосын зам харилцан адилгүй байдаг, үүний талаар гаргасан тушаал, шийдвэр байхгүй, шууд тэгж тогтоох боломжгүй. Илчит тэрэгнээс хариуцсан машинч ажлын төгсгөлд уг ажил үүргийг гүйцэтгэсэн машинист ажилласан цагийн туузаа өөрөө авч тууз орчуулагчид хүлээлгэн өгдөг. Машинчийн тууз засварлагдсан тохиолдолд хүлээн авч буй тууз орчуулагч хяналт тавьж илрүүлээд шууд удирдлагадаа мэдэгдэх үүрэгтэй, уг тууз нь шохойтой байдаг учир засварласан тохиолдолд илт мэдэгдэнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126-128-р хуудас/,

Гэрч 2022 оны 02 сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2010 оноос 2016 он хүртэл УБТЗ ХНН-н Улаанбаатар татах т туслах машинчаар ажиллаж байгаад, 2016 оноос машинчаар ажиллаж байгаад 2021 оны 12 сард Улаанбаатар татах хэсгийн инженер тууз орчуулагчаар тмоилдогдон одоог хүртэл ажиллаж байна. УБТЗ ХНН-ийн даргын 2019 оны 05 сарын 31ний өдрийн А-28 тай Туузны орчуулгын зааврын тухай тушаалаар тууз орчуулгын шинжилгээг хийдэг. Би уг Хурд хэмжүүрийн туузыг орчуулсан акттай танилцлаа, яаралтай тормос хийгээд хэдэн метр зам туулж зогссоныг тодорхойлох боломж байхгүй, учир нь гэвэл хамгийн а даа 200 метр зайд хэмжих боломжтой түүнээс дотогш зайг хэмжих боломж байхгүй. Илчит тэрэг яаралтай тоормос хийхэд хэдн метр зам туулж зогсох талаар заасан тушаал, журам гэж байхгүй, яагаад гэвэл ямар бүрэлдэхүүнтэй байхаасаа шалтгаалж тоормосны зам өөр өөр гардаг, уг сэлгээний илчит тэрэг яаралтай тоормос хийгэд хэдэн метр зам туулж зогсох талаар баримт бичиг гэж тусдаа гарсан зүйл байдаггүй. Илчит тэрэгнээс тухайн ажиллаж байсан машинч нь аваад шууд тууз орчуулагч туузны аппаратад дамжуулж өгдөг. Тухайн илчит тэрэгний машинч ажилд гарахдаа өөрийнхөө туузыг тавиад ажилаасаа буухдаа өөрийнхөө бичигдсэн бичлэгийг буюу тууз орчуулгыг аваад буудаг тэгээд тууз орчуулагчид шууд өгдөг. Тууз орчуулгыг өгөхөөс өмнө засварлах боломжийг бид нар илрүүлдэг, тууз маань өөрөө шохойн түрхэгчтэй, ух түрхэгчинд гуулин балаар бичигдэж бичлэг гарч байгаа, тэрийг зассан бол шохойн түрхэгч алга болох ёстой, алга болсон бол тууз орчуулагч шууд мэднэ, тэгээд зассан машинч тушаалаар ажилаасаа чөлөөлөгдөх үндэслэл болдог…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 130-132-р хуудас/,

Гэрч 2022 оны 02 сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 1990 оноос УБТЗ ХНН-т ажилд ороод туслах машинч, машинч, орлогч дарга зэргээр ажиллаж байгаад 2010 оноод, Удирдах газрын Зүтгүүрийн албаны авто тоормосны зааварлагч, машинчаар томилогдож, одоог хүртэл 32 дахь жилдээ ажиллаж байна. Уг яаралтай тоормосны тооцоог хийхэд тухайн илчит тэрэг нь ТЭМ2 серийн илчит тэрэг, яаралтай тоормос хийх үеийн хурд нь 1 км цаг, тухайн үеийн яаралтай тоормос хийсэн замын аяс нь хоёр мянганы уруудамтай /хоёр мянганы уруудам гэдэг нь төмөр зам нь 1000 метрт 2 метр өргөгдсөн гэсэн үг юм/, тоормосны зам нь бэлтгэл болон жинхэнэ замын нийлбэрээр тодорхойлогдоно. Тоормосны бэлтгэл зам гэдэг нь машинчийн краны бариулыг яаралтай тоормосны байдалд тавьж, агаар хувиарлагч тоормосны ажиллагаанд орж, хос дугуй нь өнхрөх гадаргуйд тоормосыг шахавч шахах хүртэл туулсан замыг хэлнэ, бэлтгэл хугацаа гэдэг нь бэлтгэл замыг туулах агшинг хэлнэ. 1 км цагийн хурдтай яаралтай тоормос хийх үед бэлтгэл зам нь 18,431 метр зам гарсан, тоормосны бэлтгэл хугацаа бол 3,9 секунд гарсан, үүний дараа тоормосны ажиллагаа явагдаж эхлэнэ. Тоормосны тооцооны 1 дүгээр т 0.28 гэж бичигдсэн нь км цагийг метр секундэд шилжүүлсэн коэфициент буюу тооцоолол юм. Тоормосны жинхэнэ зам гэдэг нь хос дугуй өнхрөх гадаргуу тоормосыг шахавч шахаж эхэлсэнээс зогсох хүртэл туулсан замыг тоормосны жинхэнэ зам гэнэ. Уг тооцоонд тоормос хийх үеийн хурд, тоормосны хувийн хүч, хөдлөх бүрэлдэхүүний хувийн үндсэн эсэргүүцэл, замын аяс зэргийг оролцуулан тооцоо хийгдэж, тооцоогоор 10,22 метр зам туулж илчит тэрэг зогссон гэж гарсан. Хурдыг 2- 3 км цагийн интервалаар бууруулан тооцож гаргасан Тоормосны бэлтгэл зам, тоормосны жинхэнэ зам хоёрын нийлбэрээр тоормосны бүрэн зам тодорхойлогдож, 28,04 метр гэж гарсан. ТЭМ2 серийн илчит тэрэг нь техникийн үзүүлэлтээр 120 тонн жинтэй байдаг. Уг тооцоонд зүтгүүр нь 120 тонн жинтэй орсон. Илчит тэрэг хэдэн километрийн хурдтай явж байх үед харалтай тоормос хийхэд хэдэн метр зам туулж зогсох талаар заасан тушаал шийдвэр гэж байдаггүй. 2021 оны 02 сарын 11-ний өдрийн А-195 тай Талт тэрэгний хурд шинэчлэн тогтоох тухай" тушаалд өртенний 2 зам 25 км цагаар тогтоосон байдаг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /1-р ххийн 135-136-р хуудас/,

Гэрч Д. 2022 оны 02 сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би 2022 оны 02 сарын 20-ны өдрөөс 25 хүртэл Замын даргын нэгдүгээр улирлын үзлэгт яваад ирсэн болохоор дуудсан цагт ирж чадаагүй. Би 1991 оноос УБТЗ ХНН-т ажилд ороод туслах машинч, машинч, завсарчин, хүлээн авагч мастер, түлшний хэлтсийн дарга, орлогч дарга зэргээр ажиллаж байгаад 2016 оноос Удирдах газрын Тээврийн хяналтын албаны зүтүүр хариуцсан байцаагчаар томилогдож, одоог хүртэл ажиллаж байна. Авто тоормосны зааварлагч, машинч гаргасан тоормосны тооцоонд хяналт тавьсан. Тоормосны тооцоог гаргахад уг галт тэрэгний тууз дээрх бичлэгээр хурд, хугацаа, зай, хөдөлсөн, зогссон, яаралтай тоормос хийсэн байдлуудыг харгалзан тоормосны жинхэнэ замыг тодорхойлдог, yr apraap Ч.Хишигбаатар гаргасан байсан. Дан илчит тэрэг буюу зүтгүүрийн жинг тогтоосон жингээр гаргадаг, галт тэрэгний хувьд жин, газрын хэвгий зэргийг тооцоолж гаргадаг, галт тэрэгнээс хамаарч жин өөр өөр байдаг. Тийм баримт бичиг байдаггүй, хэд яваад зогсон гэсэн баримт бичиг байдаггүй, тооцоогоор гаргадаг Надад өөр нэмж ярих зүйл байхгүй,..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-139-р хуудас/,

Шинжээч 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 сарын 18-ны 23 цаг 24 минутад гэртээ амарч байхад депогийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер Мөнхтөр залгаад “сэлгээний тэрэгний урдуур хүн орсон, яаралтай ирж орчуулга хий, 25 талын хаалгаар тойрч орж ирээрэй” гэж хэлсэний дагуу 30-аад минутын дараа өрөөндөө очсон. Намайг очиход ахлах жижүүр тухайн илчит тэрэгний туузыг туслах машинч *******гээр өгүүлсэн. Туузыг авч орчуулахад машинчийн кран шалгасан бичлэг, 200 орчим метр, 1 км/цаг хүртэл хурдтай яваад тормосны гол хоолой 0 хүртэл унаж зогссон бичлэг байсныг журмын дагуу акт №2021/030 үйлдэж ахлах жижүүрт өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152-154-р хуудас/,

Шинжээч 2022 оны 02 сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дагаж мөрдөх үүрэгтэй. Ган замын байдлыг хангаж, зам челеетэй эсэхд хяналт тавиагүйн улмаас Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 Дурмийн 14.3..в гэсэн заасан заалтыг хангалттай биелүүлээгүй гэж үзсэн. Ган дугээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Темер замын техник ашиглалтын замын байдлыг хангаж, зам чөлөөтэй эсэхэд хяналт тавиагүй, зам дээр саад байсныг хараагүй нь улмаас яаралтай тоормосыг оройтуулж хийсэн нь Зам, Тээврийн хегжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Темер замын техник ашиглалтын дүрмийн 14.3..ё гэсэн заалтыг зөрчсөн гэж узсан. Дагаж мөрдөх үүрэгтэй. Ган замын байдлыг хангаж, зам челеетэй эсэхэд хяналт тавиагүй нь улмаас Зам, Тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3..в гэсэн заасан заалтыг хангалттай биелүүлээгүй гэж үзсэн. Ган замын байдлыг хангаж, зам чөлөөтэй эсэхэд хяналт тавиагүй, зам дээр саад байхыг хараагүй нь улмаас яаралтай тоормосыг оройтуулж хийсэн нь Зам. Тээврийн хегжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Темер замын техник ашиглалтын дүрмийн 14.3..ё гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн. Илчит тэрэг болгоныг ажилд гарахын өмнө Төмөр замын техник ашиглалтын дүрэмд заасны дагуу техникийн иж бүрэн үзлэг хийж, шаардлага хангасан тохиолдолд тээвэрт гаргадаг. Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 11-р бүлгийн 11.1, 11.2 заалтыг хангасан тохиолдолд шаардлага хангасан гэж үзнэ. Илчит тэрэгний их гэрэл 250-400 метр зайд тусгалтай байхаар завсрын дүрэмд заасны дагуу тохируулдаг. Уг ажлыг Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депод хийж гүйцэтгэдэг. Машинчийн харах чадварыг би тодорхойлох боломжгүй бөгөөд Энэ нь миний мэдлэгээс хэтэрсэн асуудал гэж бодож байна. Галт тэрэгний жин, явсан хурднаас шалтгаалж өөр өөр байдаг би верийн тусгай мэдлэгийн хүрээнд 1 км цагийн хурдтай яваа дан зүтгүүр, яаралтай гоормос хийсэн тохиолдолд хэдэн метр зам яваад зогсохыг тогтоох боломжгүй.. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194-195-р хуудас/,

Гэрч 2022 оны 03 сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хүү маань 198 онд Төв аймгийн Жавхлант суманд төрсөн. Дорноговь аймгийн 10-н жилд сурч байгаад Сэлэнгэ аймгийн суманд шилжин ирж 10-н жилийн сургуулиа төгссөн. Дархан-Уул аймгийн Политехникийн коллежийг төгсөөд Сэлэнгэ аймгийн суманд УБТЗ ХНН-ийн депод ороод одоог хүртэл ажиллаж байна. Миний хүү тамхи бол татдаг, гэхдээ а хэрэглэдэг, согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, баяр ёслолоор л хэрэглэдэг. Миний хүүхэд их томоотой даруу, их нямбай, чамбай, ямар нэгэн гаж буруу зан байхгүй, их төлөвшсөн, хүнд их тусархуу, хүнтэй их эвтэйхэн харилцдаг, ажил төрөлдөө их сайн хүүхэд юм..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 150-р хуудас/,

Иргэний хариуцагч 2022 оны 03 сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ““УБТЗ" ХНН-ийн даргын 2022 оны 03 сарын 30-ны өдрийн 10/1124 тай албан бичгээр намайг байгууллагыг төлөөлж иргэний хариуцагчаар томилсон тул мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Хариуцагчаар татсан тогтоолтой танилцлаа, иргэний хариуцагчаар татсаныг ойлгож, мэдлээ, манай байгууллагын зүгээс буюу Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс талийгаачийн ар гэрт тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлж, хохирлыг бүрэн барагдуулсан. Уг “ТЭМ2-1221” тай галт тэрэг нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмчлөлийн эд хөрөнгө юм.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 04-05-р хуудас/,

Гэрч 2023 оны 06 сарын 2-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:“... 2009 оны 10 тушаалаар баталсан “Аюултай бүсийн дэглэм”-ийг захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх зорилгоор холбогдох өөрчлөлт хийж 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Зам, тээвэр хөгжлийн сайд баталсан. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №22/4/02 тай шинжээчийн дүгнэлтийн 4 дүгээр т Төмөр замын газрын даргын 2009 оны 10 тушаалаар баталсан “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийн 2.3, 3.1.1, дахь заалтуудыг үндэслэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Зам, тээвэр хөгжлийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр баталсан А/146 тай тушаалаар 2009 оны 10 тушаалаар баталсан “Аюултай бүсийн дэглэм”-ийг хүчингүй болгосон. Зөрчлийн тухай хуулийн 14.10 зүйлийн 5.2 “Төмөр замын аюултай бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх, Зам, тээвэр хөгжлийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр баталсан А/146 тай тушаалаар баталсан “Аюултай бүсийн дэглэм”-ийн 2.3 “Аюултай бүс нь иргэн, аж ахуй нэгж байгууллагын хувьд энэ дэглэмд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх объект байрлуулахыг хориглосон бүс болно”, 3.5 “энэ дэглэмийн 3.1-д зааснаас бусад тохиолдолд иргэн аюултай бүсэд нэвтрэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн буруутай үйлдэл хийсэн байна. Мөн 3.2 дахь заалтад “Аюултай бүсэд хориглосон үйлдлүүдийг заасан ба 3.2.10 дахь т “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, худалдах, согтуурсан буюу мансуурсан байдалтайгаар байхыг хориглосон, 3.1 дэх заалтад “төмөр замын зориулалтын гарам, явган хүний гарцны өмнө зогсож галт тэрэгний хөдөлгөөнийг сайтар нягталсны дараа нэвтрэхээр заасан байдаг” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 243-24-р хуудас/,

Гэрч 2023 оны 06 сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2015 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн татах т туслах машинчаар ажилд орж 2019 онд машинч болж 2020 онд тус хэрэгт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженер,2023 оны 04 дүгээр сарын 1-ны өдрөөс Төмөр замын удирдах газар Зүтгүүрийн аж ахуйн албанд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерээр бодоог хүртэл ажиллаж байна. Төмөр замын аюултай бүсэд “УБТЗ” ХНН-ийн цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын албаны /вохр/ хяналт тавих үүрэгтэй байдаг. Дан зүтгүүр сэлгээ хийх үед өртөөний жижүүр нь сэлгээг удирдаж явуулна. Өртөөний жижүүр нь зам сумаа бэлдэж, зүтгүүрийг бригадад тушаал өгч хаана зогсох талаар тушаалыг станцаар өгдөг. Зүтгүүрийн бригад нь өртөөний жижүүрийн тушаал, зам сум, дохиог магадалсны дараа зүтгүүрийг хөдөлгөөнд орлуулна. Харин сэлгээ хийх зүтгүүрийн бригад нь аюулгүй байдлаа хангаж ажиллана. Төмөр зам аюултай бүсийн дэглэмд “УБТЗ” ХНН-ийн цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын ажилтан 24 цагийн хугацаатай хяналт тавьж ажилладаг. Тухайн зангилаанд хамаарагдах аж ахуй нэгжүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерүүд улирлын, ээлжит, давтан өдөр тутмын зааварчилга өгөхдөө төмөр замын аюултай бүсийн дэглэмээр зорчихдоо анхаарах зүйлсийг тусгаж тухайн ажилтанд зааварчилж гарын үсэг зуруулж баталгаажуулдаг” гэх мэдүүлэг 2-р хх-ийн 250, 3-р хх-ийн 01-р хуудас/,

Гэрч 2023 оны 06 сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 1992 онд “УБТЗ” ХНН-т засварчнаар ажилд орж 1996 онд зүтгүүрийн инженер, 2004-2010 онд хяналтын албанд зүтгүүр хариуцсан байцаагч, 2010-2015 онд Дархан татах хэсгийн дарга, 2015-2023 он хүртэл Дархан татах т ерөнхий инженер, 2023 оны 6 сараас Төмөр замын удирдах газрын Зүтгүүрийн албанд инженер албан тушаалд одоог хүртэл ажиллаж байна. Би 2021 оны 12 сард Дархан татах хэсгийн ерөнхий инженер байсан. Тухайн ослын талаар би мэдсэн. Осол гарах үед хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын бус цагаар ажил дээрээ ирчихээд осолдсон гэсэн мэдээлэл авсан. Ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажил дээрээ явж байсан учраас төмөр замын депогийн зүгээс аюулгүй байдлыг хариуцах ямар нэгэн хуулийн болон дотоод журамд заасан заалт байхгүй. Хэрэв ажлын цагаар болон ажилд дуудагдсан үед батлагдсан маршрутын дагуу явах ба тухайн маршрутыг байгууллагын дарга баталж, хөдөлмөр хамгааллын инженер зааварчилга өгсний үндсэн дээр алба хаагч өөрөө аюулгүй байдлаа хангаж явах үүрэгтэй. Ажлын цагаар осолдсон бол хөдөлмөр хамгааллын осол гэж үзнэ. өртөөний 24 дүгээр километрт явган хүний гарц байдаг ба тус гарцаар иргэд цөлөөтэй нэвтэрдэг байсан, тухайн гарцанд ажлын цагаар бол Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онгой байдлын албаны /ВОХР/ хяналт тавих үүрэгтэй. Тус гарцаар ертөнцийн зүгээр урагшаа нэвтэрч төмөр замын өртөөний урд талд байрлах албан байгууллага руу явахаар иргэд нэвтэрдэг гарц байсан. Одоо бол тухайн гарцыг хаасан гэж сонссон. Тухайн гарцаар төмөр замын аюултай бүсэд иргэд нэвтрэх үед “Төмөр замын аюултай бүс” гэх тэмдэглэгээтэй торон хашаатай байдаг. Тухайн гарцаар гарахад иргэд өөрсдийн аюулгүй байдлаа хангаж гарах үүрэгтэй. өртөөнд паркийн харуул гэх “УБТЗ” ХНН-ийн цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын албаны /вохр/-ын хамгаалалтай ба тухайн вохр нь албан өрөөндөө хяналтын камеруудад хяналт тавьж ажилладаг” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 02-03-р хуудас/,

Гэрч 2023 оны 06 сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2002 онд “УБТЗ” ХНН-ийн Сайншанд депод туслах машинчаар ажилд орж, засварчин, хүлээн авч, мастер албан тушаал хашиж байгаад 2006 онд Улаанбаатар хотод зүтгүүрийн депод туслах машинч, машинч, депогийн жижүүр, 2013 онд өөрийн хүсэлтээр ажлаас гарч 2018 онд Сэлэнгэ аймгийн депод туслах машинч, дагалдан туслах машинч, 2021 онд ахлах жижүүрийн албан тушаалд томилогдож одоог хүртэл тухайн албан тушаалд ажиллаж байна. Ахлах жижүүр нь 8 цувааг ахлаж, 4, 5 цувааны зүтгүүрийн бригадын орон тоонд хяналт тавьж ажилладаг. Төмөр замын тасралтгүй тээврийн үйл ажиллагаанд орон тоо, хэрэгцээнд хяналт тавьж удирдлагад танилцуулж ажилладаг. Мөн машинч нарыг цуваа хариуцсан зааварлагч машинч нарын хамт хариуцаж ажиллаж, сарын норм цаганд зохицуулалт хийж ажилладаг. Би 2021 онд Сэлэнгэ аймгийн депод ахлах жижүүрийн албан тушаалд ажиллаж байсан. Тиймээ би мэдсэн. Тухайн үед ажиллаж байсан. Зүтгүүр хөдөлгөж байгаа үед зүтгүүрийн бригадын машинч, туслах машинч нар зам сумны байдалд хяналт тавьж, зам дээр ямар нэгэн зүйл харсан тохиолдолд яаралтай тоормос хийж нэн даруй зогсох ёстой. Мөн төмөр замын бүсэд аюулгүй байдалд хяналт тавьж өртөөний жижүүрийн өгсөн үүргийн дагуу хөдөлгөөн хийж ажилладаг. Харин талийгаач нь ажпын бус цагаар, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төмөр замын аюултай бүсэд нэвтэрч золгүй байдал болсон байна лээ. Би тэрийг бол сайн мэдэхгүй байна. Төмөр замчин хүн өөрөө аюулгүй байдлаа хангаж явах ёстой гэж бодож байна” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 08-09-р хуудас/,

Гэрч 2023 оны 06 сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2013 онд “УБТЗ” ХНН-ийн Дархан татах т дагалдан тууз орчуулагч албан тушаалд томилогдож, тус оны 10 сараас Сэлэнгэ аймгийн депод тууз орчуулагч албан тушаалд ажиллаж, 2016 онд тоо бүртгэгч, 2018 оноос туслах машинч, 2020 оноос тус депод хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерээр одоог хүртэл ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженер нь байгууллага дээрээ Замын даргын А199 тушаалын дагуу 3 шатны үзлэг, ажилтан нарт аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, түүнийг шалгах, ажилтныг ажлын хувцсаар хангах, түүнийг хэрэглэж байгаа байдалд хяналт тавих гэх мэт зүйлээр ажил үүрэг гүйцэтгэдэг байгаа. Би өөрийн ажлын байрны тодорхойлолтыг хуулбарлаж өгөх хүсэлтэй байна. Би 2021 онд Сэлэнгэ аймгийн депод хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж байсан. Тиймээ би мэдсэн. Тухайн үед ажиллаж байсан. Замын даргын А442 тай тушаалын дагуу улирал болгон давтан зааварчилга өгөгдсөн. Тухайн зааварчилгаанд ажил, гэр, гэсэн маршрутын дагуу явах, ойртон ирж байгаа галт тэрэгний өмнүүр амжиж явахыг хориглох, ажлын хувцас, хамгаалах хэрэглэлийг бүрэн өмсөх гэх мэтчилэн зааварчилга өгдөг. Талийгаачид бол 2021 оны 04 улирал буюу 10 сарын эхэнд давтан зааварчилга өгсөн. Тухайн зааварчилгаанд дэлгэрэнгүй бичсэн байгаа, хэрэг болсны дараа аюулгүй ажиллагааны талаар өгсөн зааварчилгааг бүгдийг нь хуулбарлаж өгч байсан, одоо хэнд өгч байсан талаар санахгүй байна. Талийгаач нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын бус цагаар төмөр замын аюултай бүсэд нэвтэрч өөрийн аюулгүй байдлаа хангаагүйн улмаас тухайн осол болсон байна лээ. Харин ажлын цагаар төмөр замын аюултай бүсэд ажил үүрэг гүйцэтгэж байсан бол аюулгүй байдал талаас эмчийн үзлэгт оруулж, зааварчилга өгч ажил үүрэг гүйцэтгэхэд нь аюулгүй байдлын сахин хангуулдаг. Зааварчилгаанд бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төмөр замын аюултай бүсэд нэвтрэхийг хориглосон заалт бичиж зааварчилдаг. Тухайн үед юу гэж бичсэнийг нь санахгүй байна. Дан сэлгээ хийж байх үед өртөөний жижүүрийн дохио нээх захирамжаар хөдөлгөөн хийх ёстой. Төмөр замын аюулгүй байдлыг өртөөний паркийн жижүүр буюу /ВОХР/ сахин хангуулах үүрэгтэй. депогийн ажилчдад зориулсан зорчих аюулгүйн замналд зориулсан технологийн гарц юм. Энгийн иргэдийг би бол мэдэхгүй байна. Харин депогийн ажилчдад маршрутад заасан замналаар явж байх талаар зааварчилга өгч, өөрсдөө гарын үсэг зурдаг” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 12-14-р хуудас/,

Гэрч 2023 оны 06 сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 онд “УБТЗ” ХНН-ийн өртөөний цэрэгжүүлсэн хамгаалалтын харуулын дарга албан тушаалд ажиллаж байгаад энэ оны 5 сараас эхэлж тус ангийн даргын албан тушаалд ажиллаж байна. Паркийн харуул нь төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулах үүрэгтэй бөгөөд ажлын байрны тодорхойлолтод зааж өгсөн байдаг. Хангуулах үүрэггүй субъект юм. Биечлэн болон камерын хяналтаар төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулдаг. өртөөний төмөр замын паркийн харуулын хамгаалалтад 22 километрийн 6 зуутаас 24 дүгээр километрийн 6 зуут хүртэл байдаг” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 23-24-р хуудас/,  

Гэрч 2023 оны 06 сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 201 онд “УБТЗ” ХНН-ийн Замын-Үүд өртөөнд туслах найруулагч, 2018 оны 06 сараас Толгойт өртөөнд вагон бичигч, 10 сараас галт тэрэгний найруулагч, 2019 оны 04 дүгээр сарын Толгойт өртөөний туслах жижүүр, 0 сараас өртөөний жижүүр, 2021 оны 05 сараас Толгойт өртөөний технологийн инженер, 2022 оны 03 сараас өртөөний Шуурхай ажил хариуцсан орлогч, даргын албан тушаалд одоог хүртэл ажиллаж байна. Өртөөний жижүүр нь ээлжийн ахлах нь ээлжийг нэгдсэн мэдээллээр хангаж, галт тэрэгний хувийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, сэлгээний ажлыг оновчтой зөв байгуулах үүрэгтэй. Ажлын байрны тодорхойлолтод зааж өгсөн байдаг. Өртөөний жижүүр нь албан өрөөнд хяналтын аппаратаас сэлгээний болон галт тэрэгний хөдөлгөөнийг дохиолол төвлөрүүлэлт хориглолын тусламжтайгаар галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнийг удирдан ажилладаг. Би яг энэ талаар сайн мэдэхгүй байна. Манай байгууллага нь 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ажилтан бүр өөрсдийн аюулгүй байдлаа хангаж явах үүрэгтэй. Мөн ажилтан бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженер нь улирал, сар тутамд ажилд ирж явах маршрутыг заалгаж төмөр замын аюултай бүсэд хэрхэн аюулгүй байдлаа хангаж явах талаар зааварчилга өгч ажилладаг” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 31-32-р хуудас/,

Гэрч 2025 оны 08 сарын 3-ны өдөр шүүхийн шатанд өгсөн: “...Тухайн гарсан осол дээр яаралтай тоормосны тооцоо хийсэн Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Төмөр зам дах Эрүүгийн тасгаас манай албан тоот ирээд албаны удирдлага цохоод ирсэн. Би бодохдоо тухайн заасварлагч өгсөн байх. Таны асуусан асуултад замын байцаагч л хариулах байх Таны мэдүүлэг дээр 3.9 секундийн дараа тоормос барих хугацаанаас хойш 18,431 метр 3,9 секундийн хугацаанд тооцоогоор 18,431 метр зам туулж байгаа юм. Бэлтгэл хугацаа гээд байгаа юм. Секунд явж байгаа мөн зүтгүүр ч яваад байгаа юм. Тэгвэл зүтгүүр маань 18,431 метр зам туулж байгаа. Таныг асуусан асуулт болохоор дугуй шахаад нэг ёсондоо энэ замыг туулсны дараа хос дугуй өнгөр гадаргуу, машинаар яривал тоормосны гишгүүр дээр гишгэнгүүт тоормосны аппаратаас шингэн ороод накладкнаас шахах эхлээд туулсан зам нь 10,22 метр зам ба энэ хоёр чинь нийлээд 28.04 метр замыг туулж байгаа юм 1 км/цагийг 3600 секундэд хуваах үед 1 секундэд хэдэн метр зай туулах нь гарч ирнэ Би тоормосны тооцоо хийсэн. Энийг бодож л гаргах Жинхэнэ энэ шинжээч нарын мэргэжилтэй холбоотой Энэ ойролцоогоор, барагцаалбал гэдэг үгнүүд дээр маргаан үүсдэг. Авто гарам дээр ямар нэг зүйл мөргүүлэх, шүргэх үед асуудал гардаг. Мэргэжлийн хүний хувьд барагцаалсан зүйл байх ёсгүй..” гэх мэдүүлэг /-р хх-ийн 138-142-р хуудас/,

Гэрч 2025 оны 10 сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Паркийн харуулаар үүрэг гүйцэтгэх үедээ ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүрэг болох паркийн зам дээр тавигдсан хамгаалалтад хүлээн авсан ачаа, вагоныг гэмт халдлагаас хамгаалах үүргийн хүрээнд зангилаанд ирсэн ачаатай болон ачаагүй вагонуудыг хүл тээн авч ачааны лац ломбыг шалгах, ачааны бүрэн бүтэн байдлыг шалгах, хамгаалалтад авсан ачаа нь гэмт халдлагад өртөж алга болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл шалгалтын ажлыг хийж гүйцэтгэдэг. Галт тэрэгний хеделгеений аюулгүй байдлын хангах үүргийн хүрээнд мен зангилаанд урд болон хойноос тэгш, сондгойгоор ирж байгаа ачааны, суудлын галт тэргийг паркийн харуулын галт тэрэг угтан авах, үдэн гаргах зуутын байрлалыг зааж өгсөн ангийн даргын тушаалын дагуу заасан зуутад сочиж зогсон угтан авч үдэн гаргах ажлыг хийж гүйцэтгэдэг. Темөр замын аюултай, бүсийн, дэглэмийн журмыг сахин, хангуулах үүргийн хүрээнд галт тэрэг угтан авах, үдэн гаргахаар заасан зуутын цэг рүү явахдаа болон паркийн 14 замд тавигдсан вагонуудыг үзэж шалгах, эргүүл хийж ажиллах үед төмөр замын аюултай бүсэд мал амьтан, хүн орсон зөрчил илэрсэн тохиолдолд аюултай бүсээс тэр даруй гаргаж зөрчлийг арилгаж шаардлага тай тохиолдолд цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгдөг. Мөн төмөр замын аюултай бүсэд мал амьтан, хүн орсон байна гэдэг мэдээллийг өртөөний жижүүр, замын мастер, галт тэрэгний машич болон бусад төмөр замын ажилчид нь утсаар, станцаар мэдэгдсэний дагуу газар дээр нь очиж зөрчлийг арилгуулж ажилладаг. Харуулын байранд байрлуулсан 2 дэлгэц бүхий 4 ширхэг хяналтын камерыг паркийн харуулаар үүрэг гүйцэтгэх үедээ байнга хараад өрөөндөө суугаад байдаггүй. Паркийн харуулын үндсэн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, хамгаалалтын гэрээнд заагдсан ажил үүргийн дагуу байнга гадуур явж ажилладаг тул хяналтын камер харж аюултай бүсийн д эглэмийг сахиулдаггүй. Мөн миний, ажил, үүргийн, зааварчилгаа,, ажоын, байрны тодорхойлолт, хамгаалалтын. гэрээнд камерын хяналтаар аюултай бүсийн дэглэмийг сахин хангуулж ажиллах талаар тусгасан зүйл байдаггүй. Тухайн үед ангийн даргаар ажиллаж байсан Д.Түвшин нь ирж ээлж хүлээлцүүлж ажлын зааварчилгаа өгөхдөө камерын хя налтаа сайжруулж ажиллах талаар үүрэг чиглэл өгөөгүй, хамгаалалтад байх ачаа вагоноо үзэж шалгах, өрөө тасалгаандаа тогтмол агаар салхи оруулж чийгтэй цэвэрлэгээ, ариутгал хийх талаар үүрэг чиглэл өгөөд явсан. Тухайн үед би ачаа хамгаалагч хамт паркийн харуулаар үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 20:00 цагаас ээлж хүлээн аваад удаагүй байхад өртөөнд суудлын 21 дүгээр галт тэрээг ирэхэд угтан авах ажлаа хийгээд галт тэрэг буцаад хөдлөх үед Б.Базаргүр гарч үдэн гаргах ажлыг хийгээд 21 цаг 15 минутын үед орж ирсэн. Би тэр үед нь диспетч ерт галт тэрэгний мэдээгээ өгөөд харуулын байрандаа чийгтэй цэвэрлэгээ хийж байхад Б.Базаргүр өрөөнд ариутгалын бодис цацаж ариутгал хийсэн. Учир нь тухайн үед Ковид-19 цар тахлын үе байсан тул удирдлагаас өрөө тасалгаандаа 2 цаг тутам ариутгал хийх, агаар салхи, оруулах., чийгтай, цэвэрлэгээ хийх үүрэг чиглэл. өгсний дагуу хийж. гүйцэтгэсэн. Тэгээд удалгүй өртөөний жижүүр утсаар ярьж сэлгээний зүтгүүрт хүн дайрагдсан тухай мэдэгдсэн. Манай байгууллагаас энэ талаар гаргасан дүрэм, журам, зааварчилгаа, үүрэг чиглэл байсан эсэхийг санахгүй байна. Тухайн үед бүхий л зурагт, радиогоор халдвар хамгаалал сахиж, өрөө тасалгаанд тогтмол агаар салхи оруулах, ариутгал хийх, чийгтэй цэвэрлэгээ хийх талаар) байнга ярьдаг байсан. Мөн дарга ахлахуудаас энэ талаар амаар үүрэг даалгавар өгдөг байсан…” гэх мэдүүлэг /-р хх-ийн 189-191-р хуудас/

Гэрч 2025 оны 10 сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “:::Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А-013 тай тушаал болон хавсралтуудтай танилцаж байсан. 2021 оны 12 сарын 18-ны өдрийн 20:00 цагт паркийн харуулаар гарч ажлаа хүлээж авсан. Тухайн өдөр хосоороо гарч байсан бөгөөд нөгөө паркийн харуулаар Т.Батхүү гарч байсан. Би ажлаа хүлээж аваад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа бичгээр авч гарын үсэг зурсан. Паркийн харуулын тусгай хэрэгслийг хүлээж авсан. Ээлж хэвийн хүлээж авсан талаар илтгэх хуудас бичээд байж байтал суудлын галт тэрэг ирэх цаг болсон. Ингээд 20:50 цагийн үед гарч суудлын галт тэргийг угтаж авч үдэж өгөөд ажлын өрөөндөө 21:15 цагийн үед орж ирсэн. Тэр үед Т.Батхүү өрөөнд диспетчертэй ярьчлаа, тэгш чиглэлийн галт тэргэнд манай хамгаалалттай ачаа орохгүй гэж байна гэсэн. Ковид 19 цар тахлын үе байсан учраас өрөөнд ариутгалын бодис цацаж, бодистой алчуураар бүртгэлийн дэвтэр, ойр орчимоо ариутгасан. Үүнийг би өмнөх мэдүүлэгтээ цэвэрлэгээ хийж байсан гээд хэлчихсэн байсан. Одоо засаж хэлж байна. Тэгээд удаагүй байж байтал утас дугарсан бөгөөд аваад ярьтал депогын гарцны тэнд хүн дайруулсан байна гэсэн. Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А-013 тай тушаалын 2 хавсралтаар "паркийн харуулын хамгаалалтад байх зам талбай"-г тогтоож өгсөн байдаг бөгөөд 22км 6 зуутаас 24 км 6 зуут хүртэлх зам талбайд хяналт тавих ёстой. Тухайн үед ажил хүлээж аваад суудлын галт тэрэг угтах, үдэх ажыг хийж гүйцэтгээд орж ирээд ариутгал хийгээд зам талбайг шалгаж явах цаг хугацаа байгаагүй. Манай паркийн харуулын өрөөнд 42 инчийн 2 дэлгэц дээр 4 хяналтын камер харагдаж байдаг. Паркийн харуулын ажлын байрны тодорхойлолт, өдөр тутмын ажил үүргийн хуваарь, хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаан дээр тухайн хяналтын камерийг харж суухаар, камераар хяналт тавихаар хариуцуулсан заалт байдаггүй учир тэрийг байнга хараад суудаггүй. Камер хараад сууж байсан ч нэг дэлгэц дээр 20 гаран камерийн бичлэг гардаг учир хаана юу яваад байгаа нь мэдэгддэггүй. Алсын эргүүл, богины эргүүлээр хариуцсан зам талбайг шалгадаг бөгөөд тухайн үед шалгалтаар гарч амжаагүй, суудлын галт тэрэг угтаж үдээд орж ирээд цэвэрлэгээ, ариутгал хийж байсан. Тухайн үед ковид 19 цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн байсан бөгөөд албан байгууллага бүр 2 цаг тутамд цэвэрлэгээ, ариутгал хийж байсан. Энэ хуулийн хүрээнд аж ахуй нэгж байгууллага бүр үүрэг хүлээж ажлын байранд агааржуулалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх талаар хуулинд заасан үүргийг хэрэгжүүлж байсан. Манай байгууллагаас энэ талаар гаргасан журам, дүрэм, зааварчилгаа, үүрэг чиглэл, тушаал байдаг эсэхийг санахгүй, мэдэхгүй байна. Зурагтаар ариутгал, цэвэрлэгээ хийх талаар байнга гараад л, байгууллага бүр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх талаар ярьж байсан учир үүний дагуу үүргээ л биелүүлж байсан. Тийм үүрэг өгөөгүй. Ариутгал цэвэрлэгээ хийх, хөдөлмөр хамгааллын зааварчилгааг мөрдөж ажиллах талаар үүрэг амаар өгөөд явсан… гэх мэдүүлэг /-р хх-193-р хуудас/,

Гэрч 2025 оны 10 сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2003 онд туслах машинчаар ажилд орж 2005 он хүртэл ажиллаад машинчаар томилогдож 5 жил ажилласан. 2010 оноос хойш, суудлын галт тэрэгний машинч, зааварчлагч машинч, авто тоормозын зааварлагч машинчаар тус тус томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Цаг агаарын температураас хамаарч намар, өвлийн улиралд зогсох зай нь а зэрэг ялгаатай байдаг. Энэ нь зүтгүүрийн тоормосын системийн эд ангиуд дамжлагуудын зарцалтаас хамаарч тоормосны эд ангийн ажиллагаа удаашралтай ажилласнаас болж байгаа гэсэн үг. Өвлийн улиралд зогсох тоормосын зайг байнга судалгаа хийж харьцуулдаг бөгөөд уг практик судалгаагаар 30 хувь хүртэл зай нь нэмэгдэнэ гэж үздэг. Дээрх хэргийн нөхцөл байдал дээр дан сэлгээний зүтгүүр яаралтай тоормос хийснээс хойш 23 метр яваад зогсож байна. Энэ нь надад танилцуулснаар 10 сарын 08-ны өдөр байсан бөгөөд намрын улиралд хамаарч байна. Тэгтэл үүнийг өвлийн улирал гэж тооцвол 6.9 метр илүү зам туулж зогсох буюу 29.9 метр зайд бүрэн зогсоно гэж үзэж болно. Сэлгээний дан зүтгүүр 1 км цагийн хурдтай явахдаа яаралтай тоормос хийхэд 29.9 метрээс ирүү явах ямар ч боломж байхгүй. Үүнийг би мэргэшсэн авто тоормосын зааварлагч машинчын хувьд судалгаа, тооцооллын үндсэн дээр баталгаатай хэлж байна. Төмөр замын "Техник ашиглалтын журам"-д зааснаар зүтгүүрийн бригадын хориглох 5 заалтад заасан байдаг. Туслах машинч нь энэ бүгдийг харж машинчид хэлж заах үүрэгтэй байдаг…” гэх мэдүүлэг /-р хх-ийн 196-19-р хуудас/,

Шинжээч 2025 оны 10 сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би анх 200-2011 онд Улаанбаатар төмөр замын дээд сургуулийг зүтгүүрийн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Оросын холбооны улсын Омск хотын Зам харилцааны их сургуулийг мэргэжлээрээ 2011-2014 онд магистрын зэрэг хамгаалсан. 2015-2023 он хүртэл Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах т туслах машинч, машинч, аялалын өмнөх зааварчилгааны ажилтан, ХАБ-ын инженер зэрэг ажлуудыг хийж байгаад 2023 оны 04 дүгээр сараас 10 сар хүртэл Зүтгүүрийн аж ахуйн албанд инженер хийсэн. 2023 оны 10 сараас Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газарт мэргэжилтнээр ажиллаж байгаад 2025 оны 06 сараас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газарт зүтгүүр хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Дүгнэлтийг гаргахад бид гуравт ямар нэгэн санал зерепдсен асуудал гараагүй, мөн дүгнэлт гаргахад хэн нэгэн нь ахлаагүй. Паркийн харуулын ажлын байрны тодорхойлолт, "Харуул ажиллуулах тухай" 2021.01.02-ны өдрийн 20/09 тай гэрээгээр төмөр замын аюултай бүсийн дэглэмийн журі ныг сахиулах үүрэгтэй байсан. Мен ачаа хамгаалагч Б.Базаргүр нь паркийн харуулын үүрэг гүйцэтгэж болно гэж ажлын байрны тодорхойлолтод заасан байх ту п паркийн харуулаар үүрэг гүйцэтгэх үедээ темер замын аюултай бүсийн дэглэмийн журмыг сахиулах үүрэгтэй байсан. Амь хохирогч П.Мөнх-Од нь 2021 оны 12 сарын 18-ны өдрийн 21 цаг 16 минутын орчим 24 дүгээр километрийн 6 зуутын 2 салбар зам дээр хэвтэж байгаад сэлгээний зүтгүүрт дайрагдсан нь темер замын аюултай бүсийн дэглэмийг сахиулах ажил нь паркийн харуулын албан үүрэгт хамаарч үүрэг гүйцэтгэсэн Т.Бэтхүү, Б.Базаргүр нар нь тухайн зөрчлийг мэдэж төмөр замын аюултай бүсээс гаргаагүй нь үүргээ биелээгүй гэж үзсэн боловч паркийн харуулын "Ажлын байрны тодорхойлолт"-ын ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээ"-ийн 3-1 заасан Паркад шинээр ирсэн, паркаас явж байгаа хамгаалалттай ачаа, вагоныг холбогдох заавар, журмын дагуу өртөөний ачаа тээврийн ажилтан, ачаа хамгаалагч нараас хүлээн авч, хүлээлгэн орна Хамгаалалтанд хүлээн авсан ачаа, вагонд зөрчил илэрвэл өртеений жижүүр, холбогдох бусад албан тушаалтанд шуурхай мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авна", 5-т заасан "Паркийн харуул нь үүрэг гүйцэтгэх хугацаанд байнгын сонор сэрэмжтэй байж галт тэрэгний хөдөлгөөний болон хувийн аюулгүй байдлыг ханган ажиллана", гэх заалтын хүрээнд аюултай бүсийн дэглэм зөрчигдсан. зөрчлийг хэрхэн илрүүлэх, ямар хугацаанд зөрчлийг арилгах талаар ажлын байрны тодорхойлолт, харуул ажиллуулах гэрээнд тусгагдаагүй, Т.Батхүү, Б.Базаргүр нарын өөрсдийн өгсөн мэдүүлгээр осол болсон цаг хугацаанд албан үүргээ гүйцэтгэж явсан, аюултай бүсийн дэглэм зөрчигдсөн зөрчлийг харуулын байранд байрлуулсан теле камераар байнга хяналт тавьж илрүүлэх талаар ажлын байрны тодорхойлолт, өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаанд тусгагдаагүй, тухайн зөрчлийг мэдэх боломжгүй байсан нь гэмт хэрэг гарахад нелеелсен буруутай үйлдэл гэж үзэхгүй гэж үзсэн…” гэх мэдүүлэг /-р хх-ийн 200-202-р хуудас/,

Гэрч 2025 оны 10 сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би “Одон орон геофизикийн хүрээлэн”-д196 оноос хойш ажиллаж байна. Ихэвчлэн нарны физик судалгаа хийдэг. Үүнийг манай хүрээлэнд байдаг тэнггэр эрхэсийн /нар, сар, гараг/ тодорхойлдог программ ашиглан тухайн цаг хугацаанд сарны байрлал болон хэмжээг /гэрлэлтийн хэмжээ/ тодорхойлоход 2021 оны 12 сарын 18-ны өдрийн 21 цаг 30 минутын үед том сартай байсан /тэргэл сар/. Энэ өдөр бүрэнхий нар жаргасны дараа 16 цаг 53 минутаас эхлэн 1 цаг 32 минутад төгсөн ххаранхуй эхэлсэн байна. Нөгөө өдрийн хувьд 2025 оны 10 сарын 08-ны өдрийн 23 цаг 20 минутын үед мөн том сартай байсан бөгөөд 18 цаг 19 минутад бүрэнхий эхэлсэн, 18 цаг 51 минутад бүрэнхий дуусан харанхуй болсон байна. Тэгэхээр тухайн 2 өдрийн сарны байрлал мөчлөг, хэмжээ /гэрлэлтийн/ ажил бөгөөд бүрэнхий дуусан харанхуй эхэлсэн байсан нь үзэгдэх орчин ижил байсан байна. /Байгалийн гэрэл/  Өөр нэмж хэлэх зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /-р хх-ийн 205-206-р хуудас/,

Осолд холбогдсон ТЭМ2-1221 тай зүтгүүрийн хурд хэмжүүрийн туузыг орчуулсан акт дахь ТЭМ2-1221 тай зүтгүүр ухрах чиглэлд 20 цаг 43 минутад хөдөлж 1 км/цаг хүртэл хурдтай 200 метр яваад тоормосны гол хоолойн даралт 0 хүрч 20 цаг 44 минутад зогссон байна." гэх акт, /1хх 144x/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 тай шинжээчийн дүгнэлт т: “1.******* гэж хаягласан хуруу шилтэй 5,0мг цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2. *******гийн цусанд спитрийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 15-158-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 тай шинжээчийн дүгнэлт т: “1.******* гэж хаягласан хуруу шилтэй 5,0 мг цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2.*******гийн цусанд спитрийн агууламж илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 164-165-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн 12 тай шинжээчийн дүгнэлт т: “Талийгаачид биеийн ерөнхий доргилт, гавал тархины ил гэмтэл духны зүүн орой дээд т гавлын хөндийд нэвтэрсэн, цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, баруун, зүүн чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хэлбэр, бүтэц алдагдсан, суурин т уртавтар тархи, нүүрэн т бүхэлдээ няцарсан, дарагдлын ором, баруун зүүн чамархай, суурь яс, самалдаг ясны бяцарсан, хавсарсан хугарал, эрүүний баруун доод булангийн сэлтэрхийт хугарал, хүзүүний I, II нугалмын үеэр мултрал, сэртэнгийн хугарал, цээжний баруун т суганы урд шугамаар III-р хавирга, суганы арын шугамаар II,II, IV,V, VI, VII VIII, Xl-р хавирганы толгойн хэсгийн мултрал, хөндлөн сэлтэрхийт хугарал, нуруу бүсэлхийн IV,V, VII,VII нугалмын мултрал, сэртэнгийн хугарал зөөлөн эдийн няцралтай гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Учирсан гэмтэл нь талийгаач нас барахаас өмнө үүсэх боломжтой. 4.Талийгаачийн цусанд 5,1 промилли спиртийн агууламж илэрсэн нь маш хүнд зэргийн согтолттой байжээ. 5.Талийгаачийн цус В /III/ бүлгийн харьяалалтай байна. 6.Талийгаач нь төмөр замын ослын улмаас гавал тархины ил хүнд гэмтлийн хүндрэлээр нас баржээ. .П.Мөнх-Од нь 2021 оны 12 сарын 18-ны орой 21 цагийн орчим нас барсан байх боломжтой. 8.Талийгаачид архаг зүрхний булчингийн эмгэгшил, зүрх өөхлөлт, элэгний архаг үрэвсэлт өвчин тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 11-14-р хуудас/,

ТЭМ2-1221 тай илчит тэрэгний яаралтай тоормос хийсэн үеийн тоормосны замын тооцоогоор "Тоормосны зам нь 10.22 метр, тоормосны бүрэн зам 28.04 метр" гэх тооцоо. /1хх 213-214x/

-Зам тээврийн хөгжлийн яамны улсын байцаагч 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №22/4/02 тай: “...Осол гарсан 2021.12.18-ны өдөр ТЭМ2-1221 тай илчит тэрэг техникийн хувьд бүрэн бүтэн, их гэрэл, дуут дохио ажиллагаатай байсан байна. ТЭМ2-1221 тай илчит тэрэгний машинч И ******* нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3,.в "зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх;", 14.3,.ё "зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно." тус тус заалтыг зөрчсөн байна. ТЭМ2-1221 тай илчит тэрэгний туслах машинч ******* нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын 1 дгээр хавсралтаар баталсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3,.в "зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх;", 14.3,.ё. "зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно." тус тус заалтыг зөрчсөн байна.  Хохирогч нь Төмөр замын газрын даргын 2009 оны 10 тушаалаар баталсан "Төмөр замын аюултай бүсийн дэглэм"-ийн 2.3 "Аюултай бүс нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хувьд энэ дэглэмд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх, объект байрлуулахыг хязгаарласан хориотой бүс болно", 3.1.1 "Төмөр замын гарам, явган хүний гүүрэн гарцтай буюу нүхэн гарцтай хэсгээр төмөр зам хөндлөн гарах", 3.2.10 "согтууруулах, мансуурах бодис хэрэглэх, согтуурсан буюу мансуурсан байдалтайгаар байх" гэсэн , заалтуудыг тус тус зөрчсөн буруутай байна.  Дүгнэлт гаргахад тогтоогдсон бусад нөхцөл байдал байхгүй…” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 186-18-р хуудас/,

ТЭМ2-1221 тай илчит тэрэгний гадна талд байрлах хяналтын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл дэх " ..2021 оны 12 сарын 18-ны 21 цаг 34 минут 4 секундэнд зүтгүүр төмөр замын 3 зам дээр явж байхад зам дээр амь хохирогч дээгүүрээ цайвар өнгийн хувцастай рейс төмөр дэрлэсэн байрлалтай хэвтэж байсан ба зүтгүүр амь хохирогчид ойртон ирэх үед ямар нэгэн хариу үйлдэл хийгээгүй байна...... 21 цаг 34 минут 51 секундэд зүтгүүр амь хохирогчийн дээгүүр гарч байна.../... Цааш үргэлжлүүлэн ТЭМ2-1221 тай илчит тэрэгний дотор бичлэгт 21 цаг 33 минут 29 секундэд илчит тэрэг хөдөлгөөн үйлдэж эхэлсэн. 21 цаг 34 минут 32 секундэд туслах машинч эвшээлгэн шилэн хүзүүгээ барин 41 секундэд цонх онгойлгон цонхоороо толгойгоо гарган харж, 48 секундэд цонхоо хааж байна. 49 секундэд урагш харж яаралтай тоормосыг хойшоо татах үед туслах машинч машинч руу харж суудлаасаа босон анхааруулах дохио дарж байгаа бичлэг байна..." гэх тэмдэглэл, /1-р хх-ийн 199-204-р xуудас/,

 -Зам тээврийн яамны шинжээч 2023 оны 08 сарын 14-ний өдрийн №23/012/06 тай:

“…Хэрэг бүртгэлтийн тай хэрэгт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, шинжээчийн тусгай мэдлэг, Зөрчлийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, нийтлэг ц дүрмийн хүрээнд шинжилгээ хийж тавьсан асуултын дагуу дүгнэлт гаргасан. 1. Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Төмөр замын тээврийн хяналт хариуцсан шинжээч, улсын байцаагч 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №22/4/02 тай дүгнэлт "үндэслэлтэй" байна.

Илчит тэрэгний яаралтай тоормос хийсэн, зогссон зайг ойролцоогоор хэмжихэд 23 метр байна. Хариулт 4: ТЭМ2-1221 сэлгээний илчит тэрэгний жолоодлого хийж яваа машинист, туслах машинист нар Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 8 сарын 1- ны өдрийн А/154 дүгээр тушаалаар баталсан "Төмөр замын техник ашиглалтын журам"-ын 14.3.. "зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх" заалтыг тус зөрчсөн байна. Асуулт 5: Сэлгээний илчит тэрэгний машинист, туслах машинист нар нь Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтод зааснаар зурвас газар, аюултай бүсийн дэглэм сахиулах үүрэг байхгүй буюу албан үүрэг гүйцэтгэх, зүтгүүр жолоодож байх үед хүнийг зурвас газарт оруулахгүй байх үүрэг хүлээхгүй. Асуулт 6: өртөөний зурвас газар, төмөр замын аюултай бүсийн дэглэмийг "УБТЗ” ХНН ба түүний салбар нэгж болох Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын алба, түүний ажилтан сахин хангуулж, хариуцна. Хариулт : Амь хохирогч нь Зөрчлийн тухай хуулийн 14.10 зүйлийн 5.2. "төмөр замын аюултай бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх", Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/146 тушаалаар баталсан Аюултай бүсийн дэглэмийн 2.3. "Аюултай бүс нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хувьд дэглэмд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх, объект байрлуулахыг хориглосон бүс болно", 3.1.1. "Төмөр замын зориулалтын гарам, явган хүний гарцны өмнө зогсон галт тэрэгний хөдөлгөөнийг сайтар нягталсны дараа нэвтрэх", 3.2.10. "Согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэх, худалдах, согтуурсан буюу мансуурсан байдалтайгаар байх", 3.5. "Энэ дэглэмийн 3.1-д зааснаас бусад тохиолдолд иргэн аюултай бүсэд нэвтрэхийг хориглоно" заалтуудыг тус тус зөрчиж, зам дээр хэвтээ байрлалтай байснаас дайруулсан байна…” гэх шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 68-0-р хуудас/,

-Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр зам, замын байгууламжийн хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн, Улсын ахлах байцаагч , , нарын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №25/016/01 тай:

“...Хэрэг бүртгэлтийн тай хэрэгт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, шинжээчийн тусгай мэдлэг, Зөрчлийн тухай хууль, Темер замын тээврийн тухай хууль, нийтлэг ц дүрмийн хүрээнд шинжилгээ хийж тавьсан асуултын дагуу дүгнэлт гаргасан.

Хариулт-1. Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Төмөр замын тээврийн хяналт хариуцсан шинжээч, улсын байцааry Х. Итгэлтийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №22/4/02 тай дугнэлт, Салбарын хяналтын газрын мэргэжилтэн, улсын байцаагч ажилтай шинжээч 2023 оны 08 сарын 14-ний өдөр гаргасан 23/012/06 тай шинжээчийн дүгнэлтүүд нь "үндэслэлтэй" байна.

Хариулт-2. Улсын байцаагч 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №22/4/02 тай дүгнэлтийн үндэслэл:

2.1 ТЭМ2-1221 тай илчит тэрэг техникийн хувьд бүрэн бүтэн, их гэрэл, дуут дохио ажиллагаатай байсан нь холбогдох акт, камерийн бичлэгээр нотлогдож байна.

2.2 ТЭМ2-1221 тай илчит тэрэгний машинч *******, ******* нар сонор сэрэмжтэй байж замын 11/13 тэлээ сумын шулуун 9 метр т 11 дүгээр суман шилжүүлэгч дээрх саадыг паркын гэрэлтүүлэгтэй т илчит тэрэгний гэрэлтүүлэг дор хараагүй, саадыг дайрахгүй байх боломжит 23 метрээс агүй зайд яаралтай тоормос хийж, зогсоогүй нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 8 сарын 1-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар баталсан "Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл"-ийн 2.1.4. хүний эрүүл мэнд, амь нас, хөдөлгөөний аюулгүй байдал болон ... саад илэрвэл нэн даруй галт тэрэгний болон сэлгээний хөдлөх бүрэлдэхүүнийг зогсоох, уул саадтай газрыг хааж хамгаалах, "Төмөр замын техник ашиглалтын журам"-ын 14.3..в. "зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх 14.3..г. "сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал хангах", 14.3..0. "зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно" заалтыг зөрчсөн байна.

Хохирогч төмөр замын өртөөний сумын буюу аюултай бүсэд, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэвтэрч, 11 дүгээр суман шилжүүлгийн дунд, замын голд байсан нь Зөрчлийн тухай хуулийн 14.10 зүйлийн 5.2. "төмөр замын аюултай бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх", Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/146 тушаалаар баталсан Аюултай бүсийн дэглэмийн 2.3. "Аюултай бүс нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хувьд энэ дэглэмд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх, объект байрлуулахыг хориглосон бүс болно", 3.1.1. "Төмөр замын зориулалтын гарам, явган хүний гарцны өмнө зогсон галт тэрэгний хөдөлгөөнийг сайтар нягталсны дараа нэвтрэх", 3.2.10. "Согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэх, худалдах, согтуурсан буюу мансуурсан байдалтайгаар байх", 3.5. "Энэ дэглэмийн 3.1-д зааснаас бусад тохиолдолд иргэн аюултай бүсэд нэвтрэхийг хориглоно" заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Т.Батхүү нь албан үүргээ гүйцэтгэж явсан нь өөрийн өгсөн гэрчийн мэдүүлэг болон хамт үүрэг гүйцэтгэж байсан Т.Базаргүрийн гэрчийн мэдүүлэгт дурдагдсан байна Иймд паркийн харуул Т.Батхүү нь төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахин хангуулах үүргээ биелүүлээгүй нь гэмт хэрэг гарахад нелеелсен буруутай үйлдэл таж үзэхгүй. Мен паркийн харуулын ажлын байрны тодорхойлолт, өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаанд харуулын байранд байрлуулсан теле камерын системд байнга хяналт тавьж аюултай бүсийн дэглэмийг сахин хангуулах үүргийн талаар тусгагдаагүй байна.

Хариулт-9: 2021 оны 12 сарын 18-ны өдөр "УБТЗ” ХНН-ийн ертеенд паркийн харуулаар үүрэг гүйцэтгэсэн цэрэгжүүлсэн хамгаалах ангийн ачаа хамгаалагч Б.Базаргүр /ажлын байрны тодорхойлолтод ачаа хамгаалагч нь паркийн харуулын үүрэг гүйцэтгэгч болно гэж заасан тул тухайн өдер паркийн харуул С.Ганзамын оронд үүрэг гүйцэтгэсэн/ нь "Харуул ажиллуулах тухай" 2021.01.02-ны өдрийн 20/09 тай гэрээний 4.2.14-т заасан "Гүйцэтгэгч тал нь ертеений орох гарах дохионы хооронд паркийн замд зөвшөөрөлгүй болон гадны хүн объектод нэвтрүүлэхгүй, ТЗ-ын аюултай бүсийн дэглэмийг сахиулж, хяналт тавьж ажиллах үүргийг замын даргын А-25 тушаалын дагуу гүйцэтгэнэ" гэсэн заалт, “УБТЗ” ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч даргын 2025.03.14- ний өдрийн 02/89 тай албан бичигт "Улаанбаатар төмөр замын гол замын 24 дүгээр километрийн 6 зуут нь өртөөний сондгой талын оруулах дохионоос дотогш 60 метрт байрлах ба 2-р замд хамааралгүй бегеед өртөөний хязгаарт байрлана" гэснийг тус тус үндэслэн төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулах ажил нь ачаа хамгаалагчийн албан үүрэгт хамаарч байна.

Хариулт-10: цэрэгжүүлсэн хамгаалах ангийн ачаа хамгаалагч Б.Базаргүр /ажлын байрны тодорхойлолтод ачаа хамгаалагч нь паркийн харуулын үүрэг гүйцэтгэгч болно гэж заасан тул тухайн өдөр паркийн харуул С.Ганзамын оронд үүрэг гүйцэтгэсэн/ нь "Харуул ажиллуулах тухай" 2021.01.02-ны өдрийн 20/09 тай гэрээний 4.2.14-т заасан "Гүйцэтгэгч тал нь өртөөний орох гарах дохионы хооронд паркийн замд зөвшөөрөлгүй болон гадны хүн объектод нэвтрүүлэхгүй, ТЗ- ын аюултай бүсийн дэглэмийг сахиулж, хяналт тавьж ажиллах үүргийг замын даргын А-25 тушаалын дагуу гүйцэтгэнэ" гэсэн заалт, "УБТЗ” ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч даргын 2025.03.14-ний өдрийн 02/89 тай албан бичигт "Улаанбаатар төмөр замын гол замын 24 дүгээр километрийн 6 зуут нь өртөөний сондгой талын оруулах дохионоос дотогш 60 метрт байрлах ба 2-р замд хамааралгүй бөгөөд өртөөний хязгаарт байрлана" гэснийг тус тус үндэслэн төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулах ажил нь паркийн харуулын албан үүрэгт хамаарахаар боловч ачаа хамгаалагч "Ажлын байранд гүйцэтгэх үүрэг"-ийн .5 дахь заалтад "Ачаа хамгаалагч нь үүрэг гүйцэтгэх хугацаанд байнгын сонор сэрэмжтэй байж галт тэрэгний хөдөлгөөний болон хувийн аюулгүй байдлыг ханган ажиллана", гэх заалтын хүрээнд осол болсон цаг хугацаанд паркийн харуулаа Үүрэг гүйцэтгэж байсан Б.Базаргүр нь албан үүргээ гүйцэтгэж явсан нь верийн агсан гэрчийн мэдүүлэг болон хамт үүрэг гүйцэтгэж байсан гэрчий мэдүүлэгт дурдагдсан байна. Иймд паркийн харуулаар үүрэг гүйцэтгэж байса Б.Базаргүр нь төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахин хангуулах үүр биелүүлээгүй нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн буруутай үйлдэл гэж үзэхгүй. Ме ачаа хамгаалагч болон паркийн харуулын ажлын байрны тодорхойлолт, еде тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаанд харуулын байранд байрлуулса теле-камерын системд байнга хяналт тавьж аюултай бүсийн дэглэмийг сах хангуулах үүргийн талаар тусгагдаагүй байна....” гэх шинжээч нарын дүгнэлт /6-р хх-ийн 121-129-р хуудас/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 04-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 1-р хх-ийн 06-13-р хуудас,

2021 оны 12 сарын 18-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1xx 06-13x/

Хэрэг болсон газрыг харуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх 22-24х/

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл 1-р хх-ийн 14-31-р хуудас,

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1-р хх-ийн 32-р хуудас/,  

Эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,

Хүний биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэл,

Хурд хэмжүүрийн туузыг орчуулсан акт /1-р хх-ийн 144-р хуудас/,

депогийн тууз орчуулагч 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн орчуулгын дагуу хариу /1-р хх-ийн 145-146-р хуудас/,

2021 оны 12 сарын 18-ны өдрийн галт тэрэгний газна болон дотор талын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 200-204-р хуудас/,

ТЭМ-1221 сэлгээний илчит тэрэгний АЯББТ-ийг сонссон акт /1-р хх-ийн 209-210-р хуудас/,

Яаралтай тоормос хийсэн үеийн тоормосны замын тооцоо /1-р хх-ийн 213-214-р хуудас/,

Согтуурал шалгах ажаар шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 21-220-р хуудас/,

Ажлын байрны тодорхойлолтын хуулбар хувь /1-р хх-ийн 228-250-р хуудас/,

Хөдөлмөрийн гэрээний хуулбар хувь /2-р хх-ийн 01-18-р хуудас/,

Галт тэрэгний хурд шинэчлэн тогтоох тухай 2021 оны 02 сарын 11-ний өдрийн А-195 тай Улаанбаатар төмөр замын даргын тушаалын хуулбар хувь /2-р хх-ийн 21-40-р хуудас/,

Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 05 сарын 31-ний өдрийн А-28 тай заавар батлуулах тухай тушаалын хуулбар хувь /2-р хх-ийн 43-81-р хуудас/,

Илчит тэрэг ТЭМ2-ийн техникийн үндсэн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 84-р хуудас/,

Улаанбаатар төмөр замын паркийн харуулын ажлын байрны тодорхойлолт /2-р хх-ийн 8-93-р хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2-р хх-ийн 162-р хуудас/,

Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 163-р хуудас/,

Шүүгдэгч *******гийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2-р хх-ийн 166-р хуудас/,

Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 16-р хуудас/,

Шүүгдэгч *******гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 10-р хуудас/,

 Шүүгдэгч *******гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 11-р хуудас/,

Шүүгдэгч *******гийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 185-р хуудас/,

Шүүгдэгч *******гийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /2-р хх-ийн 18-р хуудас/,

Шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-ийн 188-р хуудас/,

Шүүгдэгч *******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2-р хх-ийн 190-р хуудас/,

Шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-ийн 200-р хуудас/,

 Шүүгдэгч *******гийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /2-р хх-ийн 201-р хуудас/,

Шүүгдэгч *******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2-р хх-ийн 203-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гарган өгсөн оршуулгын зардалд холбоотой баримтаар нотлогдох 25,004,400 төгрөгийн хүснэгтэй тооцоо /2-р хх-ийн 240-241-р хуудас/,

Иргэний хариуцагчаар “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг”-ийг татах тухай прокурорын тогтоол /3-р хх-ийн 01-р хуудас/,

Шүүгдэгч нар хохирол төлбөрт тус бүрт 10,000,000 төгрөг төлсөн тухай баримт төлсөн тухай баримт /3-р хх-ийн 43-р хуудас/,

Хохирол төлбөрт 5,000,000 төгрөг хүлээлцсэн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 44-р хуудас/,

Талийгаачийн хамт олны зүгээс 31,618,20 төгрөгийн хандив цугларч, талийгаачийн ар гэрт хүлээлгэн өгсөн тухай баримт /3-р хх-ийн 45-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Хаан банк” дахь дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 54-р хуудас/

 

2025 оны 08 сарын 2-ны өдрийн 2025/ШЗ461 тай шүүгчийн захирамжид заасан нэмэлт ажиллагааны материалууд:

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүүлэлтийн хамт /-р хх-ийн 16-15-р хуудас/,

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /-р хх-ийн 1-186-р хуудас хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт 1 ширхэг сиди бичлэг /-р хх-ийн 213-218-р хуудас/,

Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны 2025 оны 10 сарын 03-ны өдрийн 19/560 тай албан бичиг /-р хх-ийн 220-р хуудас/,

Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны 2025 оны 10 сарын 14-ны өдрийн 19/569 тай албан бичиг /-р хх-ийн 223-р хуудас/,

Улаанбаатар төмөр замын даргын 201 оны 08 сарын 08-ны өдрийн А-10 тай тушаалын хуулбар /-р хх-ийн 224-229-р хуудас/,

Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны 05 сарын 13-ны өдрийн А-36 тай “Ариутгал халдваргүйтгэлийн анги зохион байгуулах тухай” тушаалын хуулбар /-р хх-ийн 230-242-р хуудас/,

Цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоол /-р хх-ийн 244-245-р хуудас/,

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туулыг томилсон тухай итгэмжлэл /-р хх-ийн 246-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

1.3. Хууль зүйн дүгнэлт.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх т “...Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 зүйлийн 1 дэх т “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, өвчин, бусад нөхцөл байдлын улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй үедээ төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлөг жолоодсон; галт тэрэгний машинч, нисгэгч, усан онгоцны ахмад, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн хүн хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан бол” гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилсан.

Шүүгдэгч ******* нь Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн депод илчит тэрэгний машинч, шүүгдэгч ******* нь илчит тэрэгний туслах машинчаар ажиллаж байсан нь 1-р хх-ийн 22-250, 2хх-ийн 1-5 хуудаст авагдсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 зүйлийн 1 дэх т заасан гэмт хэргийн галт тэрэгний машинч гэх субьектэд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 зүйлийн 1 дэх т хуульчлан тодорхойлсон гэмт хэргийн диспозицид “...галт тэрэгний машинч, хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс хүний амь нас хохирсон бол...” гэж тодорхойлжээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь 2021 оны 12 сарын 18-ны өдөр 21 цаг 36 минутад Сэлэнгэ аймгийн сумын ийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын Дархан татах хэсгийн депогийн хөдлөх бүсийн 24 дүгээр километрийн 6 зуутын 2 зам дээр ТЭМ2-1221 тай галт тэргэнд машинч, туслах машинчийн үүрэг гүйцэтгэх үедээ:

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 сарын 1-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар баталсан “Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл”-ийн

-2.1.4.хүний эрүүл мэнд, амь нас, хөдөлгөөний аюулгүй байдал болон ...саад илэрвэл нэн даруй галт тэрэгний болон сэлгээний хөдлөх бүрэлдэхүүнийг зогсоох, уул саадтай газрыг хааж хамгаалах,

- “Төмөр замын техник ашиглалтын журам”-ын 14.3..в “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх”

-14.3..г. “сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал хангах”,

-14.3..ё. “зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно” гэснийг тус тус зөрчсөн болох нь Зам тээврийн хөгжлийн яамны улсын ахлах байцаагч 2023 оны 08 сарын 14-ний өдрийн 23/012/06 тай шинжээчийн дүгнэлт, Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр зам, замын байгууламжийн хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн, Улсын ахлах байцаагч , , нарын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №25/016/01 тай дүгнэлт, гэрч мэдүүлэг, шинжээч мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дотор камерын бичлэг, туршилт хийсэн тухай тэмдэглэл, сиди бичлэг, Яаралтай тоормос хийсэн үеийн тоормосны замын тооцоо болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 8 сарын 1-ны өдрийн А/154 дүгээр тушаалын гурав хавсралт Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам, ажлын байрны тодорхойлолтод зааснаар:

Машинч - илчит тэргийг жолоодох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжийг мөрдөх, зүтгүүр жолоодох журам, ашиглалтын журам хатуу мөрдөх,

Туслах машинч - машинчийн удирдлага дор хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, илчит тэрэгний засвар үйлчилгээ хийх,

Сэлгээний бригад /машинч, туслах машинч/ - сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, дохиог анхааралтай ажиглаж дохионы заалтыг тухай бүр биелүүлэх, зам дээр байгаа хүмүүс, сумын байдлыг анхааралтай ажиглаж байх, саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох, зогсоох,

Сэлгээний илчит тэрэгний машинч, туслах машинч нь сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, дохиог анхааралтай ажиглаж дохионы заалтыг тухай бүр биелүүлэх, зам дээр байгаа хүмүүс, сумын байдлыг анхааралтай ажиглаж байх, саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох, зогсоох үүрэгтэй гэж тус тус заасан байна.

Үүнээс авч үзвэл Машинч, Туслах машинч, Сэлгээний бригад /машинч, туслах машинч/ нь хэн аль сонор сэрэмжтэй байж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байна.

Шинжээчийн дүгнэлтээр сэлгээний илчит тэрэгний жолоодлого хийж яваа машинист, туслах машинист нар саадаас ойролцоогоор 23 метрээс агүй зайд яаралтай тоормос хийхэд илчит тэрэг саадын өмнө зогсох боломжтой байна. Илчит тэрэгний камерийн дотор бичлэгээр 21:34:49 цагт яаралтай тоормос хийсэн. Илчит тэрэгний гадна камерийн бичлэгээр 21:34:55 цагт зогссон. Зогсох хугацаа 6 секунд байна. Эндээс гадаа камерын бичлэгээр 21:33:26 цагт зогссон бол 21:33:20 цагт яаралтай тоормос хийсэн байна. Илчит тэрэгний яаралтай тоормос хийсэн, зогссон зайг ойролцоогоор хэмжихэд 23 метр байна гэжээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс саадыг харсан даруй зогсоох үйлдэл хийсэн, зүтгүүрийг зогсоох ёстой боломжит зайд зогсоосон тул гэмт хэрэг биш гэх байр суурийг илэрхийлсэн.

Үйл баримтаас дүгнэвэл машинч, туслах машинч нар нь саадыг харсан даруйд сэлгээний зүтгүүрийг зогсоох арга хэмжээ авсан, зогсоох ёстой боломжит хугацаанд буюу боломжит богино зайд зогсоосон байна.

Гэхдээ саад илэрвэл нэн даруй галт тэрэгний болон сэлгээний хөдлөх бүрэлдэхүүнийг зогсоох тухай ойлголт нь тухайн хөдлөх бүрэлдэхүүний машинч, туслах машинч нар тухайн саадыг хэдий зайнаас харах боломжтой байсан эсэхээс шууд хамаарна.

Тодруулбал: хавтаст хэргийн 12-21 дүгээр талд авагдсан мөрдөн шалгах туршилт хийсэн тухай тэмдэглэл, хэрэгт хавсарган ирүүлсэн зүтгүүрийн дотор камерын бичлэг зэргээс үзэхэд машинч *******, туслах машинч ******* нар нь ухрах хөдөлгөөн үйлдэх үедээ М2 дохионы хажууд төмөр зам дээр хэвтэж байсан амь хохирогчийг зам тэгширсэн зүтгүүрийн их гэрлийн тусгалд 51 метрийн зайд аль аль нь харах боломжтой байсан. Хэрэв энэ зайд саадыг харсан даруй зогсолт хийх арга хэмжээ авсан бол амь хохирогчийн хэвтэж байсан газраас 28 метрийн наана зогсолт хийх боломжтой байжээ.

Гэтэл дотор камерын бичлэгээс үзэхэд машинч *******, туслах машинч ******* нар нь -9 секундын турш явж буй чигээ хараагүйн улмаас зорчих дээр хэвтэж байсан дайрч, түүний амь насыг хохироосон буюу үйлдэл хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан цагаатгах тухай санал, дүгнэлт дээрх дүгнэлтээр няцаагдаж байгаа болно.

Түүнчлэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс саадыг харсан даруй зогсоох үйлдэл хийсэн, зүтгүүрийг зогсоох ёстой боломжит зайд зогсоосон тул гэмт хэрэг биш, мөрдөн шалгах туршилт хийх ажиллагаа явуулахдаа прокуророос зөвшөөрөл аваагүй, ноцтой зөрчил гэж үзэхгүй талаар шинжээчийн дүгнэлтэд дурьдсан тул гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж мэтгэлцсэн.

Шүүгчийн захирамжийн дагуу нэмж хийсэн ажиллагаа болон, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл зэрэг нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчөөгүй болно. Мөрдөгч өөрийн санаачилгаар туршилт хийх эрхтэй ба мөрдөн шалгах нууц туршилт биш тул прокуророос зөвшөөрөл авах шаардлагагүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 зүйлийн 1,2,5 дахь т тусгасан байна.

Мөрдөн шалгах туршилтыг гэмт хэрэг гарах үеийн цаг агаарын нөхцөл байдалтай ижил өдөр цаг минутанд гүйцэтгэсэн, өвлийн улиралд тооромсны зай 30 хувиар нэмэгдэх ба ингэж тооцвол 29.9 метр зайд бүрэн зогсох боломжтой болох нь гэрч мэдүүлгээр тогтоогдсон.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 зүйлийн 1 дэх т “ноцтой зөрчил” гэдэг нь хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг зөрчсөний улмаас зорчигч болон бусад хүний амь нас хохирохыг ойлгоно.

Өөрөөр хэлбэл тухайн үйлдлийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг харгалзан ноцтой зөрчил мөн эсэхийг тогтооно. Энэ нь хууль зүйн ойлголт бөгөөд шинжээч үүнийг тайлбарласан байхыг болон байгууллагын дүрэм, дотоод журамд тусгасан байхыг шаардахгүй.

*******, ******* нарын үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ.

Төмөр замын аюултай бүсэд гэмт хэрэг гарах өдөр буюу 2021 оны 12 сарын 18-ны өдөр 21 цаг 36 минутад Т.Батхүү Паркийн харуулын ажлын байрны тодорхойлолт, "Харуул ажиллуулах тухай" 2021.01.02-ны өдрийн 20/09 тай гэрээгээр төмөр замын аюултай бүсийн дэглэмийн журмыг сахиулах үүрэгтэй байсан. Мөн ачаа хамгаалагч Б.Базаргүр нь паркийн харуулын үүрэг гүйцэтгэж болно гэж ажлын байрны тодорхойлолтод заасан байх тул паркийн харуулаар үүрэг гүйцэтгэх үедээ төмөр замын аюултай бүсийн дэглэмийн журмыг сахиулах үүрэгтэй байжээ.

Амь хохирогч П.Мөнх-Од нь 2021 оны 12 сарын 18-ны өдрийн 21 цаг 16 минутын орчим 24 дүгээр километрийн 6 зуутын 2 салбар зам дээр хэвтэж байгаад сэлгээний зүтгүүрт дайрагдсан нь төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулах ажил нь паркийн харуулын албан үүрэгт хамаарч үүрэг гүйцэтгэсэн Т.Бэтхүү, Б.Базаргүр нар нь тухайн зөрчлийг мэдэж төмөр замын аюултай бүсээс гаргаагүй нь үүргээ биелээгүй гэж үзсэн боловч паркийн харуулын "Ажлын байрны тодорхойлолт"-ын ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээ"-ийн 3.1-т заасан “Паркад шинээр ирсэн, паркаас явж байгаа хамгаалалттай ачаа, вагоныг холбогдох заавар, журмын дагуу өртөөний ачаа тээврийн ажилтан, ачаа хамгаалагч нараас хүлээн авч, хүлээлгэн өгнө, хамгаалалтанд хүлээн авсан ачаа, вагонд зөрчил илэрвэл өртөөний жижүүр, холбогдох бусад албан тушаалтанд шуурхай мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авна", 5-т заасан "Паркийн харуул нь үүрэг гүйцэтгэх хугацаанд байнгын сонор сэрэмжтэй байж галт тэрэгний хөдөлгөөний болон хувийн аюулгүй байдлыг ханган ажиллана", гэх заалтын хүрээнд аюултай бүсийн дэглэм зөрчигдсөн зөрчлийг хэрхэн илрүүлэх, ямар хугацаанд зөрчлийг арилгах талаар ажлын байрны тодорхойлолт, харуул ажиллуулах гэрээнд тусгагдаагүй, Т.Батхүү, Б.Базаргүр нарын өөрсдийн өгсөн мэдүүлгээр осол болсон цаг хугацаанд албан үүргээ гүйцэтгэж явсан, аюултай бүсийн дэглэм зөрчигдсөн зөрчлийг харуулын байранд байрлуулсан теле камераар байнга хяналт тавьж илрүүлэх талаар ажлын байрны тодорхойлолт, өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаанд тусгагдаагүй, тухайн зөрчлийг мэдэх боломжгүй байсан нь тогтоогдсон. Тухайн үед Т.Батхүү, Б.Базаргүр нарыг амь хохирогчийн үхлийн шалтгаантай холбон дүгнэх үндэслэлгүй байна.

Тухайн гэмт хэрэг гарахад *******, ******* нарын сонор сэрэмж алдсан үйлдлээс гадна хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 зүйлийн 1 дэх т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

1.3. Хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 зүйлийн 1, 2 дахь т: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Энэ гэмт хэргийн улмаас П.Мөнх-Одын амь нас хохирсон.

Оршуулгын зардал бүрэн төлөгдсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөг нэхэмжилснийг талууд сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулсан бөгөөд зайлшгүй нөхөн төлөх зардалд хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгож, бусад нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, төмөр замын байгууллагаас ажилчдын хандив гэдэг байдлаар амь хохирогчийн ар гэрт 34,000,000 төгрөгийн хандив цуглуулан өгсөн болохыг дурьдаж энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

2.1. Талуудын санал дүгнэлт

Улсын яллагч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 зүйлийн 1 дэх т зааснаар шүүгдэгч нарт 2 жилийн хугацаагаар хугацаагаар Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна.

Хохирогчийн өмгөөлөгч: Зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээнд нийцэхгүй. Эрүүгийн хариуцлагын талаар саналгүй. Харин үндсэн ял дээр нэмж эрх хасах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баясгалан: Шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж үзэж байгаа тул эрүүгийн хариуцлагын талаар санал хэлэхгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг: Хохирол төлсөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлд зааснаар ял тэнсэж өгнө үү гэх байр суурийг тус тус илэрхийлсэн.

2.2. Эрүүгийн хариуцлага:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх т “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 зүйлийн 1 дэх заалтад заасан “...галт тэрэгний машинч хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 зүйлийн 2 дахь т заасан нөхцөл байдал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь т зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон ба мөн хуулийн 6.6 зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр төлсөн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн байр суурь, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 зүйлийн 1 дэх т зааснаар 1 жил 8 сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь гэмт этгээдийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шийтгэх тогтоолоор мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 зүйлийн 1 дэх т эрх хасах ял оногдуулахаар заагаагүй, нөгөөтэйгүүр гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа тодорхой хэмжээнд нөлөөлсөн байдлыг харгалзан шүүгдэгч нар эрх хасах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж дүгнэв.

2.3. Бусад асуудлын талаар.

Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сидиг хэргийн хамт хадгалах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 зүйлийн 1, 2, 4, 36.6, 36., 36.8 зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 3.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт Б.Л, **** овогт И.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 зүйлийн 1 дэх т заасан “галт тэрэгний машинч хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 зүйлийн 1 дэх т зааснаар шүүгдэгч И.А, Б.Л нарт  1/нэг/ жил 8 /найм/ сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шийтгэх тогтоолоор мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 49 зүйлийн 49.1, 508 зүйлийн 508.1 дэх т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, бусад нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

 6. Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сидиг хэргийн хамт хадгалсугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 зүйлийн 4 дэх т зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 зүйлийн 1 дэх т зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

         

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.БАЯРХҮҮ