| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 311/2025/0115/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/119 |
| Огноо | 2025-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Билгүүндаш |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга ........., улсын яллагч ........., шүүгдэгч ......... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... холбогдох ................. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн ......... суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймаг, ........ сум ...... багт оршин суух хаягтай, урьд Завхан аймаг .............. анхан шатны шүүхийн ...... оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ........... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, ......... овогт ........ регистрийн дугаар: /....../.
Шүүгдэгч .......... нь 2025 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Завхан аймгийн ......... сумын .......... багийн ............. гэх газарт маргалдаж, улмаар .............. нүүр хэсэгт 2 удаа өшиглөж, дээд уруулын дотор тал, дээд эрүүний баруун 2 дугаар шүд, доод эрүүний баруун 3 дугаар шүд эмзэглэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч .......... шүүх хуралдааны товыг мэдэгдсэн.
Хохирогч ................ “шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, хохирол төлбөр байхгүй” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ............ нь 2025 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Завхан аймгийн ........ сумын .......... багийн .................. гэх газарт ................тай маргалдаж, түүний үснээс зулгааж, нүүр, эрүү хэсэгт нь өшиглөсөн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Биедээ гэмтэл авсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч ............ “...Завхан аймгийн ......... сумын ......... багийн .......... гэдэг газарт манай гэрт ......... оны 10 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед ......... ах, ......... эгч хоёр ирээд би хоол унд хийж өгөөд нөхөр ........ нь Хараа нэртэй 0,5л архи гаргаад би, ........ ах, ........... эгч, нөхөр бид дөрөв хувааж ууж дуусгасан. ...би .............. та нар хүн чанартай бай, манай адуу танай адуунд нийлсэн байхад хэлэхгүй яасан юм бэ гэхэд ........... эхнэр “манайд бас адилхан адуу байдаг юмаа” гэж хэлэхэд манай нөхөр “танай, манай тамга хоёр өөр шүү дээ” гэж хэлсэн. .............. “чи энэ адууг шингээж хулгайлж идэх гээд хэлээгүй биз дээ, чам шиг хүний авгайтай нөхцөөгүй” гэж хэлээд гадаа машиндаа ороод сууж байхад ........ гарч ирээд машины хаалгыг татаж онгойлгоод үснээс зулгааж, нүүр лүү 1 удаа хөлөөрөө өшиглөхөөр нь арай салаад ........... гэр лүү ороход ардаас нохой ирээд баруун талын хөлөөс хазсан. ...Миний үүдэн дээд 2 шүд хөдөлсөн, уруул хавдсан, үснээс зулгаасан бөгөөд одоо толгой өвдөж байна. ...гэмтлүүдийг .......... миний биед учруулсан...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч .......... “…Архи ууж байх зуураа манай эхнэр болон тэднийд байсан залуу .......... нар маргалдаж,муудалцаад байсан, ....манай эхнэр гэрээс гараад явсан, араас нь ............ гараад явсан удалгүй гадаа манай эхнэр орилоод байхаар нь гараад иртэл манай эхнэр .............ийн хамраас цус гоожсон ............ барьцалдсан байдалтай байхаар нь би эхнэрийгээ машиндаа суулгаад .......... нарыг аваад гарсан. ...Манай эхнэрийн нүүр нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч ..........ын “…2025 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 01 цаг 30 минутын алдад гэртээ унтаж байхад гэрийн гадна машин ирэхээр нь би гэрээсээ гарсан тэгтэл манай ойролцоо намаржиж байсан ......... гэх хүн машинаас бууж ирэхээр нь би нохойгоо хориод гэртээ оруулсан ........ нь манайд орж ирээд ах нь жоохон архи уучихлаа ..........машин дотор хүмүүстэй байгаа гэж хэлэхээр нь би буцаж гараад машин дотор байсан хүмүүст нохой хорих гээд гэртээ оруулсан. ....... түүний эхнэр ....... болон хамт ирсэн ....... эхнэр нь болох .......... нар нь манайд ирэхдээ архи уусан нэлээд халамцуу байсан бөгөөд манайд архи ууж байх зуур ....... нь манайд байсан .......... буюу .............ыг унтаж байхад нь гөлөг минь чи босооч гээд татаад байсан. Харин ........... нөхөр ......... нь ........... чи ийм юм ярьж болохгүй айл хүндэл гэж хэлсэн ч ........ нь нөхрийнхөө үгийг тоогоогүй тэгснээ .......... нь намайг огт юм яриагүй байхад чи ..........ыг өмөөрлөө гэж намайг учир битүүлэг үгээр хэлж над руу уурлаж байгаад ............ манайхаас гарах гэхэд би түрүүлж гараад нохойгоо хорьж өгөөд машинд нь суулгасан, тэгээд байж байтал ....... нь .......... гөлгөө гэж орилоод дайрч миний харснаар бол манай нохой ............ийн дээлийн арын хормойноос зууж татаж харагдахаар нь би нохойгоо салгасан. Тэгтэл ........... нь ........ та хоёр унтаж хэвтдэг биз дээ гэж .......... бид хоёрыг холбож учир битүүлэг үгээр хэлж доромжлоод байснаа буцаад гараад явсан. Тэгтэл ............ босоод араас нь гараад явсан гадаа юу болсныг би хараагүй удалгүй .ийн амнаас цус гарсан.......... байдалтай ........... намайг цохилоо гэж орж ирсэн би 00 цаасаар цусыг нь арчих гэсэн боловч ...... нь би энэ цусаа арилгахгүй энэ байдлаар нь цагдаад үзүүлнэ гэж орилоод үгэнд ороогүй…” гэсэн мэдүүлгээр,
Гэрч .........ийн “…............... нь хулгайчуудаа гэж уурлаад .......... эхнэр ............ болон тэднийд унтаж байсан ........... нартай хэрүүл маргаан үүсгэж байгаад гэрээс гараад явсан. Удалгүй араас нь ......... гарсан тэгтэл ............. нь ............ намайг зодож, ............ нь согтуудаа ........... болон ......... нарыг унтаж хэвтдэг биз дээ гэж орилоод адуу малын талаар яриад байсан би ойлгоогүй. Тэгээд ........ нь уурлаж ........... цохисон байх гэж бодож байна. Би гадаа юу болсныг хараагүй. .........г дуугүй бай гэж зөндөө хэлсэн боловч миний үгэнд орохгүй байсан. …Маргааш өглөө нь ......... надад гэмтэл авснаа харуулсан тэгэхэд ...........ийн дээд уруул нь хавдаж цус гарч, баруун хөлийн гуя хэсэгт нь хөхөрч цус гарсан байсан. ........ нь ........ намайг машинд сууж байхаар нь машины хаалга онгойлгоод нүүр лүү өшиглөсөн…” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ...........ын үйлдлийн улмаас хохирогч ............ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №....... дугаартай “.............ийн биед гэмтэл учирсан байна. 2. .............ийн биед: Дээд уруулын дотор тал, баруун өвдөгний хажууд шарх, дээд эрүүний баруун 2-р шүд, доод эрүүний баруун 3-р шүд эмзэглэл, баруун өгзөг, баруун тахимд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. 3. ...........ийн биед: Дээд уруулын дотор талд шарх, дээд эрүүний баруун 2-р шүд, доод эрүүний баруун 3-р шүд эмзэглэл гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Баруун өвдөгний хажууд шарх, баруун өгзөг, баруун тахимд цус хуралт гэмтлүүд нь хатуу мохоо болон ирмэг бүхий зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. ............ийн биед: Дээд уруулын дотор тал, баруун өвдөгний хажууд шарх, дээд эрүүний баруун 2-р шүд, доод эрүүний баруун 3-р шүд эмзэглэл, баруун өгзөг, баруун тахимд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх шарх болон цус хуралтууд гэмтлүүд нь тус тусдаа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлтээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч ....... нь хохирогч ..........ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангасан байна.
Шүүгдэгч ........ нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргаж илэрхийлсэн бөгөөд түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч .........ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч ........ нь гэм буруугийн талаар маргаангүй, хохирогч ........... хохирол төлбөрөө нөхөн төлсөн, хохирогч ............ийн шүүхэд ирүүлсэн “...гомдол саналгүй, хохирол барагдуулсан болно...” гэсэн төлбөр төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт болон хүсэлтээр тогтоогдсон байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч .........д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч .......... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч ......... нь прокурорын санал болгож сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байна.
Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..........д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ..........д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч ............д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч ............... нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ......... овогт ..............ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .............ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч .........д оногдуулсан оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .........д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч ..........д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч ............ нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА