| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/0200/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/246 |
| Огноо | 2025-11-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Содномиший |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/246
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Б.Содномиший,
Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ***** овгийн Э.Г-д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 316/2025/0***/Э индекстэй хэргийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн ****** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай , урьд 1 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:
Сонгино хайрхан дүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заснаар 4 сар баривчлах ял оногдуулж шийдвэрлэсэн. ***** овгийн Э.Г, (регистрийн дугаар ******)
Холбогдсон хэргийн талаар:
2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хохирогч ******* эзэмшлийн 302,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 гар утсыг, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хохирогч ******* эзэмшлийн "самсунг А34" загварын 394,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хохирогч ******* Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 07 дугаар баг 01 дүгээр хэсэг 01 дүгээр 60 айлын байрны 18 тоот хаяг бүхий гэрт нь ороод, гарахдаа түрийвчийг нь авч, уг түрийвчинд байсан төрийн банкны тоот данс бүхий виза картаас 400,000 төгрөгийг, 2025 оны 07 дугаар сарын 09-ны өдрөөс 07 дугаар сарын 10-нд шилжих шөнө хохирогч Х. Гэсэржавын эзэмшлийн "Самсунг А34" загварын, 394,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас, утасных нь ард байсан 25,000 төгрөг болон виза картыг нь тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогч нарт нийт 1,695,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
1.1. Талуудын байр суурь:
Улсын яллагч: Шүүгдэгч Э.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг нотлох байр суурьтай оролцоно. Яллах дүгнэлтийн хавсралтад заасан нотлох баримтыг шинжлэн судална.
Шүүгдэгч Э.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд гэм буруугийн талаар маргаан байхгүй, нотлох баримтын талаар саналгүй гэсэн байр суурийг тус тус илэрхийлсэн.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Г нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хохирогч *******гийн эзэмшлийн "самсунг А21 Ѕ" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшилд шилжүүлж, хохирогчид 132,500 төгрөгийн хохирол учруулсан,
2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Д.Ц-н эзэмшлийн 302,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 гар утсыг, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Б-н эзэмшлийн "самсунг А34" загварын 394,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Ө.С-н Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 07 дугаар баг 01 дүгээр хэсэг 01 дүгээр 60 айлын байрны 18 тоот хаяг бүхий гэрт нь ороод, гарахдаа түрийвчийг нь авч, уг түрийвчинд байсан төрийн банкны тоот данс бүхий виза картаас 400,000 төгрөгийг, 2025 оны 07 дугаар сарын 09-ны өдрөөс 07 дугаар сарын 10-нд шилжих шөнө хохирогч Х.Г-н эзэмшлийн "Самсунг А34" загварын, 394,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас, утасных нь ард байсан 25,000 төгрөг болон виза картыг нь тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогч нарт нийт 1,695,800 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г-н өгсөн: “...Гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч С.Г-н өгсөн: Би 2025 оны 07 дугаар сарын 24-ний 10 цагийн үед голомт банкны хажууд би сууж байсан. Тэгээд Гантулга орж ирээд утсаараа нэг яриулчих эгч ээ гэсэн. Тэгээд миний утсыг аваад эхнэртэйгээ яриад байгаа бололтой байсан. Тэгээд ярингаа алхам алхмаар цаашаа яваад байсан. Тэгээд би араас нь гарахад байгаагүй, би зөндөө хайсан. Тэгээд хүний утсаар залгасан чинь эхэндээ холбогдож байсан, тухайн хүн салгаад байсан. Тэгээд тэр хүнийг би ирэх байх аа гээд 40 минут орчим хүлээсэн. Тэгээд би өөрийнхөө утас руу 4,5 удаа залгасан тэгээд сүүлдээ бүр холбогдохоо больсон. Тэгээд Гантулгын ээжийнх нь дугаарыг олоод залгасан. Тэгсэн чинь ээж нь "Гантулга гэртээ ирэхгүй 10 гаруй хонож байна" гэсэн. Тэгээд ээжид нь цагдаад өглөө шүү гэсэн чинь "өг, өг" гэсэн. Тэгээд эхнэрийнх нь дугаарыг олоод ярьтал бид 2 салаад удаж байна гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 8-р хуудас),
"Ашид Билгүүн" хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №ТХҮ-925-913144 дугаартай ... 2025 оны 08 дугаар сарын байдлаар 132,500 төгрөгөөр тогтоов" гэх дүгнэлт (хх-ийн 14-р хуудас),
Яллагдагч Э.Г-н өгсөн "... Би тухайн хүмүүсийн гар утас, мөнгөтэй карт гэх мэт зүйлсийг эздийнх нь зөвшөөрөлгүй авч яван, бусдад худалдан борлуулсан олон үйлдэл хийх үедээ ойролцоогоор 26 орчим хоног архи уусан, үүнээсээ болоод ухаан санаа орж гараад хүмүүсээс авсан эд зүйлсээ хаана, хэнд өгсөн талаараа огт мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар өөрийн танил ах Сүхбаатарын виза картыг авч яваад хүмүүстэй архи уух гээд АМТ-д уншуулаад виза карт дотор байсан 400,000 төгрөгийг авч үрсэн, Батзориг ах болон түүний гэрт байсан үл таних залуу 2-ын гар утсыг хаана тавьсан талаараа огт мэдэхгүй байна, түүний дараа голомт билүү хас банкны урд зүс мэдэх Гүндэгмаа эгчтэй таараад гар утсаар нь хүнтэй яриад буцаагаад өгье гэж хэлээд улаан өнгийн Самсунг маркийн гар утсыг нь аваад голын эрэг дээр үлдээсэн, архиа уух гээд Гүндэгмаа эгчид утсыг нь өгөлгүй шууд аваад явчихсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 26-р хуудас),
Хохирогч Д.Ц-н өгсөн: Би 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр намайг өөрийн танил ах Батзоригийн гэрт буюу тус сумын 6-р баг 60 айлд байхад орой 23:00 цагийн орчимд тухайн айлд Гантулга гэх залуу орж ирсэн. Гантулга Зоригоо ахын саарал өнгийн сандалыг өмссөн байсан ба "гар утас болон гар утсаа цэнэглэдэг powerbank яагаад аваад явж байгаа юм бэ?" гээд хоорондоо хэрэлдээд "маргааш авч өгнө" гээд хоорондоо яриад байсан. Тэгээд тэр хоёр юм ярьж сууж байгаад Гантулга шөнө дунд яваад өгсөн гэсэн. Тэр хоёр ганц хоёр шил архи хувааж уусан байх би бол тухайн өдөр огт архи уугаагүй байсан. Тэгээд би түрүүлээд гар утсандаа Bluetooth оролттой цэнэглэгчээ залгаад дуу сонсож байгаад унтаад өгсөн маргааш өглөө нь сэрэхэд миний "самсунг эс-9 плас загварын гар утас, мөн "самсунг ж-7" загварын гар утас алга болсон байсан. Мен Зоригоо ахын "а-24" загварын гар утас алга болсон байсан. Тэгээд өглөө Зориго ахыг сэрээгээд асуухад "өчигдөр цуг архи уусан Гантулга гэж нөхөр аваад явса юм шиг байна, өөр хүн манайд орж ирээгүй" гэж хэлсэн. Гантулга нь өмнө 2- хоногийн өмнө Зоригоо ахын гэрт ирэхдээ мөн "Самсунг А34" загварын гар утсь нь хулгайлсан гэж хэлсэн. Би Гантулга гэх хүнийг танихгүй анх удаагаа харж байн Тухайн үед ямар хувцастай явж байсныг сайн санахгүй байна. Би "самсунг S9 plus 128gb загварын /хар өнгөтэй/ гар утсаа өөрийн танил ахаас 1 жилийн өмн өрөндөө авч байсан юм. Ямар үнэтэй байдаг талаар сайн мэдэхгүй байна. Хари "самсунг Ј7" /саарал өнгөтэй хэдэн GB багтаамжтай талаар мэдэхгүй/ гэх загварь- гар утас Зоригоо ах надад өгч байсан ямар үнэлгээтэй байдаг талаар бас мэдэхгүй байна. Өөр алдсан зүйл байхгүй..." гэх мэдүүлэг (хх-ийн 47-р хуудас),
Гэрч Б.У-н өгсөн: 2025 оны 07 дугаар сарын 08-аас 09-ийг шилжих шөнө 00:00 цагийн орчимд би Сүхбаатар сумын 5-р баг 5-р хэсэг 075 тоот гэртээ унтаж байх үед чимээ гараад намайг сэрэх үед үл таних, цайвар өнгийн кэпкен малгай, цагаан цайвар өнгийн подвалктай эрэгтэй хүн миний орны урд байсан хайрцагтай тамхийг авах гэж байгаа бололтой бариад зогсож байх үед нь би тухайн залууд хандаж "хөөе чи хэн бэ? юун хүн бэ" гэж хэлтэл Дашка ах аа та намайг танихгүй байгаа юм уу гэж хэлээд, манай эхнэрийн орны урдаас нэг зүйл аваад гарчихсан, би тухайн үед шөнө дунд байсан тул нойрмоглоод буцаад унтсан, маргааш өглөө нь манай эхнэрийн орны урд байсан самсунг загварын гар утас алга болчихсон байсан... тухайн залуу бор царайтай, дундаж нуруутай, туранхайвтар, цайвар өнгийн кэпкен малгай, цайвар өнгийн подвалктай эрэгтэй хүн байсан, маргааш өглөө нь хүнээс асуухад корпуст байдаг Гантулга гэдэг залуу гэж сонссон..." гэх мэдүүлэг (хх-ийн 164-р хуудас), 15. "Ашид Билгүүн" хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №ТХҮ-925-913137 дугаартай ".. 2025 оны 06 дугаар сарын байдлаар "Samsung A34" загварын гар утас 394,000 төгрөгөөр тогтоов" гэх дүгнэлт (хх-ийн 167-р хуудас) болон бусад бичгийн нотлох баримтууд авагдсан байна.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд уг нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй тогтоосон байна гэж дүгнэлээ.
Дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд Э.Г нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хохирогч С.Г-н эзэмшлийн "самсунг A21 S" загварын гар утсыг "утсаар ярьчихаад өгье" гэж хэлж аваад буцаан өгөлгүй авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах" гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Тодруулбал бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийн хувьд хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаардаг. Харин 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Д.Ц-н эзэмшлийн 2 ширхэг гар утсыг, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Б-н эзэмшлийн "самсунг А34" загварын гар утсыг, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Ө.С-н эзэмшлийн төрийн банкны тоот данс бүхий виза картаас 400,000 төгрөгийг хулгайлсан.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 04-р хуудас/,
Хохирогчоос гаргаж өгсөн дансны хуулга /1-р хх-ийн 06-09-р хуудас/,
Хохирогч шүүгдэгч нарын хооронд харилцсан чатны зураг /1-р хх-ийн 15-18-р хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хх-ийн 175-р хуудас/,
Шүүгдэгчийн иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /1-р хх-ийн 176-р хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 177-р хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 178-р хуудас/,
Хохирогчийн Хаан банкны дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 192-197-р хуудас/,
Хохирогчийн Хаан банкны дансад зээлийн төлөлт хийсэн баримтууд /1-р хх-ийн 225-235-р хуудас/,
Шүүгдэгчийн захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 236-р хуудас/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 237-р хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.
1.3. Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Тухайлбал хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хуульд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар буюу эзэмшигч өмчлөгчид мэдэгдэлгүйгээр өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэхдээ бусдын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй байхыг ойлгоно.
Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг илээр хууль бусаар авсан байхыг ойлгоно.
Прокуророос шүүгдэгч Э.Г-н 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хохирогч С.Г-н эзэмшлийн "самсунг А21 Ѕ" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшилд шилжүүлж, хохирогчид 132,500 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэрэг,
2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Д.Ц-н эзэмшлийн 302,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 гар утсыг, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Б-н эзэмшлийн "самсунг А34" загварын 394,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Ө.С-н Сэлэнгэ аймгийн ******** тоот хаяг бүхий гэрт нь ороод, гарахдаа түрийвчийг нь авч, уг түрийвчинд байсан төрийн банкны тоот данс бүхий виза картаас 400,000 төгрөгийг, 2025 оны 07 дугаар сарын 09-ны өдрөөс 07 дугаар сарын 10-нд шилжих шөнө хохирогч Х.Г-н эзэмшлийн "Самсунг А34" загварын, 394,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас, утасных нь ард байсан 25,000 төгрөг болон виза картыг нь тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогч нарт нийт 1,695,800 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь нэг гэмт хэргийн шинжийг буюу дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.4. Хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд “Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөн дүнгээр нөхөн төлөх үүргийг хүлээнэ” гэж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч 1.695.800 төгрөгийг хохирол учирсан ба шүүгдэгч 1.393.500 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 302.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Ц-д олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт.
Улсын яллагч: Шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэрэгт 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх” гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүгдэгч Э.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэл, сэдэл, санаа зорилго, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан хорих ял оногдуулах нь нийцэхгүй гэж дүгэнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял болон зорчих эрх хязгаарлах ялыг тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5.5 дугаар зүйлийн 3 дах заалтад зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял болон зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 8 цагийг хорих ялын 1 хоногоор, зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, тус тус хорих ялаар солих болохыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Э.-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 14 хоногийг зорчих эрх хязгаарлах ялаас хасаж тооцон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овгийн Э.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овгийн Э.Г-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял болон зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Э.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-с 302.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Ц /РД:******/ /Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5 дугаар баг, 3-130 тоотод оршин суух хаягтай/-д олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Г-н энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 14 хоногийг зорчих эрх хязгаарлах ялаас хасаж тооцсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ