| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/0083/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/250 |
| Огноо | 2025-11-11 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/250
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж, шүүгч Ц.Амаргэрэл, шүүгч Б.Баярсайхан нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга А.Энэрэл,
Улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,
Иргэдийн төлөөлөгч *******,
Шинжээч Б.Даваасүрэн /цахим/,
Гэрч ******* /цахим/,
Гэрч *******,
Хохирогч *******,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, М.Гансүх
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь .4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн П.Н-д холбогдох ******* тай, 316/05/0***/Э индекстэй эрүүгийн хэргийг 05 оны 0 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,19*** оны ** сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Төмөр замд ачаа вагон хүлээлцэгч мэргэжилтэй, ************ ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн ********************* тоотод оршин суух хаягтай, урьд
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 199 оны 10 сарын 15-ны өдрийн №54 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 39 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар 08 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялаар шийтгүүлсэн хэрэг хариуцах чадвартай, **** ургийн овогт П.Н, Регистрийн : ****
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч П.Н нь 018 оны 06 сарын 16-ны оройн цагийн үед Сэлэнгэ аймгийн **** байрны орцонд Э.А-н зүүн дал, баруун зүүн бугалга, хэвлий тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар.
1.1.Талуудын байр суурь.
Улсын яллагч: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцоно.
Хохирогчийн өмгөөлөгч: Улсын яллагчтай ижил байр суурьтай.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар: Шүүгдэгчийн холбогдсон гэм хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх, гэм буруугийн хэлбэрийн талаар байр сууриа илэрхийлж оролцоно.
1.. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч П.Н нь 018 оны 06 сарын 16-ны оройн цагийн үед Сэлэнгэ аймгийн *********** байрны орцонд Э.А-г хутгалсаны улмаас түүний биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, элэгний дугуй холбоос, баруун 8, 9-р хавирганы мөгөөрс гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, баруун, зүүн бугалга, зүүн далны хатгагдаж зүсэгдсэн шарх нь баруун бугалганы цус хуралт, баруун, зүүн өвдөгний зулгаралт бүхий гэмтэл хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Н мэдүүлэхдээ: “...018 оны 06 сарын 16-ны өдрийн өглөө би босохдоо хүйтэн царайтай сорвитой байгаагүй. Тухайн үед би ******* өртөөний үйлдвэрчний эвлэлийн хороон даргын албан тушаалтай байсан. Тухайн өдөр төлөвлөгөөт явган аялал болон цехүүдийн дунд зохиох бэсрэг тэмцээн зохион байгуулах үйл ажиллагаатай байсан. Тухайн өглөө би өртөөгөөрөө Ерөө өртөөнд очиж, явган аяллын тэмцээн, хөл бөмбөгийн бэсрэг тэмцээнүүд зохиосон. Тэмцээн зохион байгуулж дуусаад шагнал гардуулаад хуучин цехтэйгээ удирдлагуудаасаа үлдсэн. Ерөө голын эрэг дээр жаахан саатсан. Бүх хүмүүс муудаад, согтоод байхаар нь өртөөнийхөө ажилчдыг дуудаж, машинтай ирээд, ******* сум руу ирээд стадионы хажууд буугаад үлдэгдэл архиа ууя гэхэд Э.А агсам тавиад архи хагалаад бөөн юм болоод байхаар би машинд суугаад гэртээ харьсан. Араас утасдаад “Чамайг ална, хядна” гээд байхаар нь би гараагүй. Эхнэр намайг цоожлоод гарсан. Төд удалгүй дүүтэйгээ ирж, төмөр хаалга 5 минут шахуу балбасан. Би дотроос нөөц түлхүүрээ хайж олоод онгойлгосон чинь дүүтэйгээ орж ирээд хананд намайг шахаад хоолойн дээр удаа зүсэхээр нь “Та нар гэрт орж ирж, алах нь уу” гэхэд намайг угз татаж гаргаад, шатны уруу өнхрүүлээд, талаас нүдсэн. Тухайн үед би сарвалзахад хутга нь унаад ирэхээр нь хутгыг нь аваад савчсан. Хоёулаа намайг барьж аваад хацар тус газарт удаа хутгалж, дарж байгаад гарыг минь хутгалсан. Э.А дүүдээ “Наадхаа арай дэндүүлчихлээ, болъё” гэж хэлээд аваад гарсан. Дараа нь цагдаа сэргийлэх болж, нэг мэдэхэд эмнэлэгт оччихсон оёо тавиулаад байж байсан…” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.А мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Ерөөд бэсрэг наадам болсон. Бэсрэг наадам дуусаад манай цехийнхэн голын эрэг дээр хоол, унд идэж, архи тойруулсан. Бид наашаа буцах гэтэл 6 том хүн, П.Н-н хүүхэд, жолоочтойгоо нийлээд 8 хүн машингүй болсон. Тэндээс би Ерөөгийн орлогч дарга байсан н.Хоролсүрэн рүү залгаад “Наанаас чинь мөнгийг нь өгөөд Сэлэнгэ явах машин байна уу” гэж асуухад “Би 4 зам дээрээс автобус явуулъя” гэж хэлсэн. Ерөөгийн ажилчдын машинд 4 зам хүртэл суугаад явсан. Машин олдохгүй байна гээд ард 6 хүн суусан хүн, урд П.Н хүүхдээ өвөр дээрээ аваад суусан байсан. Өвөр дээр нь хүн суусан байхад л архи, дарс ууя гэхгүй. Жижиг суудлын тэрэг ард нь 6 хүн байсан учраас тийм асуудал гаргах боломжгүй. Ерөөгөөс хөдлөхөд би “Нэг, нэг татчихаад хөдлөх үү” гэж хэлэхэд ******* үед өгөөгүй. Би архи, дарс ууна гэж хэрүүл хийгээгүй. Нэг мэдсэн чинь стадионы ард ирээд зогссон. Одоо энийгээ ууя гэхэд “Түрүүн уух гэтэл уулгахгүй байсан. Нэг нь харамлаад, нэг нь уух гэж шүлэнгэтээд дэв шингэсэн архи би уухгүй” гэж хэлэхэд “Чи муу ямар цамаан, цатгалан юм” гэж баянаар нь дуудсан. гэж хэлсэн. Хамт явж байсан н.Энхмандах шилтэй архийг нь шидээд хагалчихсан. П.Н зодолдох уу болоход нь “Нагваа би чамайг яаж ч байсан барна” гээд бид хоёр стадионы ард маргалдсан байдаг. Маргалдаад ноцолдож байхдаа дээр нь гарч суугаад -3 алгадаад байж байхад н.Э намайг түлхсэн. Цементэн дээр гараараа тулаад нидрэгдээд цус болохоор нь би н.той маргалдаад босоход Нагваа явчихсан байсан. Явах гэсэн чинь н.Билгүүн, Нагваа хоёр байхгүй байсан. н. сүүлд нь яваад өгчихсөн. Машингүй болохоор нь ирээд ав гэж дүү рүүгээ залгасан. Тэр үед н.Энхмандах н.Билгүүн рүү залгаж, “Хаяад явчихсан байх юм” гэж хэлсэн. Бид хоёр “Тэс петролиум” ХХК-ийн хайлаасны орчим явж байхад н.Билгүүн ирсэн. Бид хоёр 60 айлын гадаа буусан. Манай гэр нэгдүгээр 60 айлд байдаг. Би цааш яваад Нагваа руу утасдаад “Шал дэмий юмнаас болж маргалаа” гэж хэлсэн. Дүү урдаас гарч ирж байсан. Нагваагийн хэлж байгаа шиг ална гэж байсан бол би стадионы ард дээр нь гарч сууж байхдаа зангидсан гараараа хэд сайхан цохичхоод яваад өгөх боломж байсан. Худлаа юм ярьж байна. Гэр рүү нь ороход Нагваагийн эхнэр өөдөөс гарч ирээд манай дүүтэй маргалдсан. Би жоохон зайтай зогсоод Нагваатай 1 минут гаран утсаар ярьсан. “За, орлоо шүү” гэж Нагваа, дүү хоёрын хажуугаар 4 давхар руу гарсан. Очоод 4-5 минут тийм чанга нүдээгүй. Очоод 10-0 секунд л нүдсэн. Хаалга онгойлгоод гарч ирэхдээ хутгатай байсан. Би айгаад эргээд зугтаахад суга орчим хатгасныг нь мэдээгүй. Сүүлд л мэдсэн. Өөдөөс дүү гарч ирж байгаа харагдсан. Хутгатай байна гэж хэлээд буусан. Дүү хутгалууллаа гэсэн би зөрч гараад тэвэрч зогссон. мөрөн дээр хутгалчихаар хүний гар булраад бадайрдаг юм байна. Цээж орчмыг хөндөөд зүрхний доод талын өрц хүртэл хутга явсан. Эхоны эмч намайг азтай гэж гайхаад байсан. Элгээр нэвтрээд өрц рүү ороод, цааш нэвт гараагүй, зүрхэнд ороогүй тулдаа азтай гэж дүгнэлт гаргасан. Тэр хутгыг тултал нь хатгасан. Зориуд алах санаатай байсан. Намайг хутгалаад би доошоо муужраад унасан. Шат руу муужраад унахад битүү хөхрөлттэй болсон байсан. Нэг сэрээд дүүгээ салгаж аваад, эмнэлэг явъя гэж байснаа санаж байна. Сэрснээс хойш ухаан санаа манарсан байдалтай байсан. Яаж эмнэлэг орсноо санахгүй байна…” гэжээ.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 45- 54 хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн 59 хуудас/ тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 55-59 хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 66-1 хуудас/
Хохирогч Э.А-н “...Би гэрийнх нь үүдэнд очоод хаалгыг нь тогшсон чинь Нагвачимбэ гэрийнхээ хаалгыг онгойлгосон. Тэгсэн баруун гартаа хутгатай байсан бөгөөд би хутгыг нь хараад юу болж байна гэж хэлээд хойшоо алхаад эргэсэн чинь миний зуун талын сорви бол хамгийн эхэнд хутгалуулсан сорви. Тухайн үед хутгалуулсан талаараа мэдээгүй надад хүрэх шиг болсон. Ингээд эргээд хараад гүйгээд шатны хэсэг руу буух гэж байхад дуу Алтанхуяг нь өөдөөс шатаар өгсөөд гарч ирж байсан бөгөөд яг шатаар өгсөж байхад нь "наадах чинь хутгатай байна гэж хэлээд зорөөд шатаар уруудаад гүйсэн чинь манай дүү Алтанхуяг "чи намайг хутгалчихлаа шүү дээ" гэж хэлсэн. Би тэгэхээр нь эргээд шатаар өгсөж гараад Нагвачимбэтэй шатны дээр хэсэгт зууралдсан бөгөөд шууд Нагвачимбийг гараараа лаад урдаас нь тэвэрч авсан. Би Нагвачимбийг тэврэх үедээ гартай нь тэвэрсэн эсэх талаар мэдэхгүй байна, сандраад тэвэрч авсан бөгөөд тэвэрсэн байх үед миний зүүн талын гарын гадна талын булчин хэсэгт хутгалсан. Надад өвдөлт нь мэдрэгдэж байсан. Дараа нь баруун гарын булчингийн гадна хэсэгт хутгалсан бөгөөд миний гар өвдөөд гараа тавьсан чинь яах ийхийн зуургүй цээж рүү хутгалсан. Цээжинд хутгалуулаад манараад тэр доороо газарт суухад ухаан балартаад байсан бөгөөд хамгийн сүүлд харахад Нагвачимбэ нь шат руу уруудаад доошоо бууж байсан. Ингээд би ухаан алдсан байсан бөгөөд хэдэн минут ухаан алдсан гэдгээ мэдэхгүй байна дор шуугиан болоод байсан" гэх мэдүүлэг /хх 4-6, -8 хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9- 84 хуудас/
Хохирогч Э.А-н " би ахыг гэртээ орж амар гээд гэр рүү нь дагуулж явах гэтэл тэрээр Нагвачимбэ гэх хүнтэй утсаар хоёулаа дэмий зүйлээс болоод маргалдчихлаа уулзаад учраа ольё гэсэн зүйл яриад байсан. Тэгээд Алтансэлэнгэ ах Нагвачимбэтэй уулзаад учраа олно гээд тэдний байрны орц руу орохоор нь би дагаад ортол Нагвачимбэ гэх хүний эхнэр нь хоёр хүүхдээ дагуулаад шат руу уруудаад буугаад ирсэн. Тэгээд над руу чи юу юм яах гээд байгаа юм гээд уурлаад байхаар нь би "оруулаад амраана гээд байхад ямар олон зүйл яриад байгаа юм бэ" гэж хэлээд жаахан маргалдсан, Тэгсэн ах надаас түрүүлээд шат өгсөөд явахаар нь араас нь шат өгсөөд 4 давхар луу гарч байхад тус давхрын коридор хэсэг рүү ордог хаалганы тэнд ах их айсан сандарсан байдалтай "наадах чинь хутгатай байна шүү" гэж хэлээд хажуугаар зөрсөн. Тэр үед Нагвачимбэ баруун гартаа нэг хутга барьчихсан ирэхээр нь би зугтахаар эргэтэл миний нуруу хэсэг рүү нэг удаа хутгалахад би шат руу хөл алдаад унасан. Тэгсэн ах 4 давхар луу гарчихсан Нагвачимбэтэй барьцалдаад ноцолдоод байсан. Тухайн үед миний өмсөж байсан гутал сугараад уначихсан байсан тул гутлаа өмсөөд босоход Нагвачимбэ шатны дээд талаас хутгаа бариад буугаад ирэхээр нь түүний хутгатай гарыг бариад хутгыг нь булаацалдаж байгаад бид хоёр 3 болон 4 давхрын зааг дээр байдаг тэгш хэсэг дээрээс доошоо 3 давхар луу бөмбөрөөд унасан. Тэгээд би дээр нь гарч байгаад баруун гартаа барьсан байсан хутгыг нь гарыг нь мушгиж хурууг нь татаж тавиулж аваад шидсэн. Хаашаа шидсэн талаараа санахгүй байна. Тэгээд би зангидсан гараараа түүний нүүр лүү болон биеийн хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. Тэгсэн ах нэлээд гэмтсэн бэртсэн гэмээр байдалтай арай гэж ирээд миний мөр рүү алгадаад "явъя наадхаа хая" гэж хэлэхээр нь би түүнийг орхиод шидсэн хутгаа хайж байгаад 3 давхраас давхар руу буух тэр хавиас олж аваад ахыгаа түшээд шатаар буугаад гадагш гарсан..." гэх мэдүүлэг /хх 8-88 хуудас/
Гэрч Д.О-н "... Байрнаас гарч ирэхэд Алтансэлэнгэ нь нэг залуу болон нэг хүүхний хамтаар ирж байсан ба би Алтансэлэнгэд одоо ингээд явчих эрүүл саруулдаа учраа ол гэж хэлэхэд миний үгэнд ороод явж байсан юм. Тэгсэн хамт явсан залуу нь та нар яасан гэж байна гэж хашхираад тухайн залуу намайг түлхээд дээшээ шат руу явсан ба Алтансэлэнгэ дагаж хөөрөөд манайх руу явсан ба араас нь дагаад очиход орилж хашхираад зодоон болох гээд байхаар нь айж сандраад гэрээс гарч гүйгээд цагдааг гэрээс нь дуудаад мөн цагдаад дуудлага өгсөн юм. Ингээд гэр рүү тодорхой хугацааны дараа яваад ороход манай нөхөр битүү цус болсон үүдний хэсэгт зогсож байсан. Алтансэлэнгийг харахад мен хутгалуулчихсан цус болсон байсан ба хамт явсан залуу нь аваад эмнэлэг рүү явсан..." гэх мэдүүлэг /хх 91-93 хуудас/,
Гэрч Л.Э-н "...Алтансэлэнгэ машинаас буусны дараа Нагвачимбэ рүү утасдаад "байрны чинь гадаа ирчихлээ хоёулаа эвлэрье" гэсэн зүйл яриад байсан. Тэгээд бид нар Нагвачимбийн байрны орц руу ороод гурван давхар луу гарахад Нагвачимбийн эхнэр Оюунтунгалаг а хүүхдээ тэврээд бас нэг хүүхдээ дагуулаад буугаад ирэхээр нь бид нар түүний хамтаар буусан. Буух замдаа Оюунтунгалаг эгч согтуу хөлчүү ирчхээд гэсэн утгатай зүйл хэлж ярьж үглэхэд Алтансэлэнгийн дуу түүний өмнөөс маргалдаад байсан. Орцноос би түрүүлээд миний араас Нагвачимбэ ахын эхнэр нь гарч ирээд цагдаагийн газарт дуудлага өгнө гээд миний гар утсыг аваад цагдаагийн газар руу утасдаад ярьсан. Тэгж миний утсаар ярьсны дараа Билгүүн над руу утасдаад машинаас юмаа аваарай гэхээр нь би Билгүүнийг гэр рүү очиж бай гэж хэлээд гэр рүүгээ яваад машинаас эд юмаа аваад гэртээ орсон Гэртээ ороод хэсэг байж байгаад Алтансэлэнгийг гэртээ орж амарсан талаар асуухаар түүний эхнэр Энхзаяа руу утасдахад Алтансэлэнгэ хутгалуулаад эмнэлэг дээр ирсэн байгаа талаар хэлсэн" гэх мэдүүлэг /хх 94-95 хуудас/,
Б.Ц-н "..Тус өдрийн цагийн үед цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын бүрэлдэхүүний 03610 ын утаснаас "******* ийн нутаг төмөр замын 30 айлын 8 тоотод яваад оч тэнд хүмүүс маргалдаад байх шиг байна яаралтай яваад оч" гэж хэлсний дагуу цаг 05 минутын үед тус байр руу ирээд орцоор ортол бид хоёрын өөдөөс нэг эрэгтэй хүн бас нэг эрэгтэй хунийг үүрээд гарч ирсэн. Тэр нэгийгээ үүрсэн залуу пиздаа манай ахыг хун алчихлаа шүү дээ" гэж хэлэхээр нь түүнээс хутгалсан хунийг хаана байгаа талаар асуухад дээр байгаа гэхээр нь тэр залууг нь хурдхан эмнэлэг яв гэж хэлээд дээд давхар руу гарсан. Тус залуу болон үүрүүлсэн эрэгтэй хуний хувцас хунар нь нэлэнхийдээ маш их хэмжээний цус болсон харагдсан. Тус орцны 4 давхар луу гартал 8 тоот хаалганы гадна хэсэгт хар өнгийн майктай эрэгтэй хүн нүүр, ам, цээж хэсэг нь нэлэнхийдээ цус болсон байдалтай зогсож байсан. Тэр залуугийн хажууд цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгч цагдаагийн хошууч түргэн тусламж дуудсан чинь хороололд дуудлагатай явж байна удах юм шиг байна гэж хэлээд зогсож байсан.." гэх мэдүүлэг /хх 98-99 хуудас/,
Гэрч Ц.Б-н ... Би 018 оны 06 сарын 16-ны орой бүрэнхий болж байхад гэрээсээ гараад машинаасаа юм авах гэж байхад Алтансэлэнгэ гэх төмөр замд ажилладаг залуу манай байрны урд тоглоомын талбайн урд талд халамцуу байрын тааралдахаар нь би туунд хандаад "Сайн уу, юу байна" гэж мэнд асуутал тэрээр намайг анзаараагүй. Тэгээд би машинаасаа юм авчхаад гэртээ орох гэж байхад Алтансэлэнгэ нэг махлаг том биетэй Алтансэлэнгийн дүү нь гэх залуутай уулзаад зогсож байсан. Тэгээд би гэр рүү орсон. Гэртээ ороод хэсэг байж байгаад тагтан дээрээ тамхи татахаар гараад сууж байтал байрны орцны гаднаас манай байрны Навагчимбэ гэх хуний эхнэр нь гэх хүн "ээ дээшээ гараач дээд давхарт чинь зодоон болоод байна хурдлаарай" гэхээр нь би гэрээсээ гараад шууд 4 давхарт гарахад ямар нэг хун байгаагүй. Тэгэхээр нь буцаж уруудаад өөрийн гэр байдаг 3 давхар руу буухад давхраас Навагчимбэ гэх залуу нуур бие нь тэр чигтээ цус болчихсон байдалтай өгсөөд гараад ирсэн. Тэгээд би тэрнээс юу болсон талаар асуухад тэрээр надтай ямар нэг зүйл ярилгүй дээшээ 4 давхар руу гарсан. Тэгэхээр нь ардаас нь гартал тэрээр гэрийнхээ хаалгыг онгойлгоод гэртээ оролгүй үүд хэсэгтээ цусаа гоожуулаад зогсоод байхаар нь цагдаагийн газар pyy утасдаж мэдэгдэхэд "дуудлага ирсэн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг явуулсан" талаар мэдэгдэхээр нь би эмнэлэгт дуудлага өгтөл эмнэлгийн машин өөр дуудлагатай яваа талаар хэлсэн.." гэх мэдүүлэг /хх 110-111 хуудас/,
Шинжээч эмч Т.Н-н 018 оны 06 сарын 1-ний өдрийн 59 тай "*******ийн биед нуруу, баруун бугалганд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх 116 хуудас/.
Шинжээч эмч Т. Н-н 018 оны 06 сарын 1-ний өдрийн 61 тай "П.Нагвачимбийн зүүн хацар, уруул, хүзүү, гарын алганд зүсэгдэж хатгагдсан шарх, бүсэлхийд цус хуралт, чамархай, чих, өвдгөнд зулгаралтын зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх 11 хуудас/,
Шинжээч эмч С.Б-н 018 оны 06 сарын -ны өдөр гаргасан 6 тай "Э.Алтансэлэнгийн биед хэвлийн хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх, элэгний холбоос, хавирганы мөгөөрсөн хэсэг гэмтсэн, буцалгаад хатгагдсан шарх, өвдгөнд зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Шуух эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хунд гэмтэлд хамаарна" гэх дүгнэлт /хх 16 хуудас/,
Шинжээч эмч С.Б-н "... шулуун чиглэлд нэг удаа хатгасны улмаас үүсэх боломжтой. Нэг удаа хатгах үед эхлээд арьс дараа нь булчин, ,8 хавирганы мөгөөрс, хэвлийн гялтан хальс зэргийг нэвтэлж, хэвлийн хөндийд нэвтрэн улмаар дотор эрхтэн болох элэг, элэгний холбоос эдийг гэмтээсэн байгаа юм. ...П.Нагвачимбийн биед учирсан зүүн хацар, уруул, хүзүү, гарын алганд зүсэгдэж, хатгагдсан шархнууд нь хурц ир, үзүүртэй зүйлээр хатгагдаж зүсэгдэх үед үүсэх боломжтой. Харин бусад гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тухайлбал хүчтэй цохих, хатуу гадаргуу дээр унах, унасны улмаас үрэгдэх зэргээр үүсэх боломжтой." гэх мэдүүлэг /хх 135-136 хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 105 тай"... дээрх гэмтлүүдээс хэвлийн хөндийд нэвтэрч, элэгний дугуй холбоос, баруун 8, 9-р хавирганы мөгөөрс гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, баруун, зүүн бугалга, зүүн далны хатгагдаж зүсэгдсэн шарх нь хурц ир үзүүр бүхий зүйлийн, баруун бугалганы цус хуралт, баруун, зүүн өвдөгний зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүснэ" гэх дүгнэлт /хх 1-18 хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 05 оны 0 сарын 31-ний өдрийн №ЕГО15/014 тай: “...Шинжилгээнд ирүүлсэн хар бариултай хутга нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 155-156-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 05 оны 08 сарын 06-ны өдрийн №ЕГО35/5113 тай: “...Шинжилгээнд ирүүлсэн 10,8 см хар өнгийн иштэй 3,1 см урттай хутган дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 10,8 см хар өнгийн иштэй 3,1 см урттай хутган дээрх цусны бүлгийн харьяалал болон хүн, амьтаны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 16-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 05 оны 08 сарын 0-ны өдрийн №ЕГО55/1040 тай:”... П. Нагвачимбэгийн биед зүүн хацар, хүзүүнд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлдлээр үүсэх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтлийг өөрөө өөртөө болон бусадтай тэмцэлдэх ноцолдох үед үүсэх боломжтой. Дээрх сорви гэмтлүүд нь гоо сайханд нөлөөлөх эсэхийг шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоохгүй. Дээрх сорви гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй бөгөөд гэмтэл үүссэнээс болж элэгний хавдар болон архаг хууч өвчин үүсэхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 10-16-р хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3-р хх-ийн 19-18-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд:
Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 89 хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 90 хуудас/
Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 91 хуудас/
Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 9 хуудас/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93 хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 94 хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 9-106 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
1.3. Хууль зүйн дүгнэлт.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
Мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь .4 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол” гэмт хэрэгт тооцно гэж тус тус хуульчилсан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч ******* нь 018 оны 06 сарын 16-ны оройн цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* , 8 байрны орцонд Э.А-йг хутгалсаны улмаас түүний биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, элэгний дугуй холбоос, баруун 8, 9-р хавирганы мөгөөрс гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, баруун, зүүн бугалга, зүүн далны хатгагдаж зүсэгдсэн шарх нь баруун бугалганы цус хуралт, баруун, зүүн өвдөгний зулгаралт бүхий гэмтэл хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь .4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн санаатай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд учрах үедээ амь насанд аюултай хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар хүнд зэргийн гэмтэл учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шинжээч эмч С.Б-н 018 оны 06 сарын -ны өдөр гаргасан 6 тай дүгнэлт /хх 16 хуудас/, Шинжээч эмч С.Б-н мэдүүлэг /хх 135-136 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 105 тай дүгнэлт /хх 1-18 хуудас/ зэргээр хохирогч Э.А-н эрүүл мэндэд хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, элэгний дугуй холбоос, баруун 8, 9-р хавирганы мөгөөрс гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, баруун, зүүн бугалга, зүүн далны хатгагдаж зүсэгдсэн шарх нь баруун бугалганы цус хуралт, баруун, зүүн өвдөгний зулгаралт бүхий гэмтэл хүнд гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүнд гэмтэл учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч П.Н нь хутга ашиглан хохирогчийн хэвлий тус газарт хутгалж хүнд зэргийн хохирол учруулж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно гэсэн тайлбараас дүгнэвэл П.Н-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамаарч байна.
Шүүгдэгч П.Н түүний өмгөөлөгчийн зүгээс үйл баримтын талаар маргаагүй, харин ******* нь дүүтэйгээ манай гэрт орж ирээд шууд хутга тулгаад зүссэн, би гэрт хүн алахнуу гэж хэлэхэд татаж гаргаад гэрийн үүдэнд хутгаар зүссэн ба үүний хариуд би биеэ хамгаалах зорилгоор аргагүй хамгаалалт хэрэглэсэн, санаа сэтгэл цочрон давчидсан үедээ хүний биед гэмтэл учруулсан буюу санаатайгаар хүний эрүүл мэндэд халдаагүй гэж мэтгэлцсэн.
Хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан хэргийн үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хохирогч Э.А, гэрч Э.А, гэрч Ц.Б, Б.Ц, Л.Э, шинжээч С.Б нарын мэдүүлэг, шинжээч эмч С.Б-н 018 оны 06 сарын -ны өдөр гаргасан 6 тай дүгнэлт /хх 16 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 105 тай дүгнэлт зэргээр шүүгдэгч, хохирогч нар нь таарамжгүй харилцааны улмаас маргалдан Сэлэнгэ аймгийн ******* , 8 байрны шатны хонгилд харилцан бие биедээ халдаж П.Нагвачимбийн эрүүл мэндэд хөнгөн, Э.Алтансэлэнгийн эрүүл мэндэд хүнд, *******ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдсон.
Прокуророос П.Н, Э.Анарын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, П.Н-г хохирогч Э.А-н биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ. Шүүх яллах дүгнэлтэд дурьдсан яллагдагчийн үйлдэл холбогдлийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн.
Шүүгдэгч П.Н-н бусдын биед хохирол учруулсан үйлдлийн арга, хохирогчийн биед учруулсан хохирол, хутга биед нэвтэрсэн байрлал болон гэрч Ц.Б-н мэдүүлгээр “дээд давхраас бууж ирэхэд гэрийн үүдэнд цус харагдаагүй, П.Н доод давхраас цусаа гоожуулаад гэрийнхээ үүдэнд ирээд суугаад байсан” гэх, гэрч Б.Ц, Л.Э нарын “А нэг хүнийг үүрчихсэн цус болчихсон орцноос гарч ирсэн. Ингэхдээ П.Н манай ахыг хутгалчихлаа гэх өгүүлэмжтэй байсан” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтаар шүүгдэгч П.Н, хохирогч Э.А нар нь хоорондоо маргалдан хэн хэнийхээ биед халдаж улмаар хохирогч Э.Алтансэлэнгийн биед хүнд хохирол учирсан бөгөөд аргагүй хамгаалалт хэрэглэсэн болон санаа сэтгэл цочрон давчидсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.
Хохирогч Э.А нь дүү Э.А-г дагуулан өөрийн гэртээ амарч байсан П.Н-д очиж хаалга үүдийг нь чангаар цохих зэргээр амгалан тайван байдал алдагдуулсан буруутай үйлдэл нь гэмт гарахад ямар нэгэн хэмжээгээр нөлөөлсөн боловч шүүгдэгч П.Н-н гэм буруугийн санаатай хэлбэрийг үгүйсгэх боломжгүй юм.
Шүүгдэгч П.Н-с хохирогч Э.А “хутгатай байна шүү” гээд Э.А-н хамт шатны уруу айж зугатаасан үйл баримт нь шүүгдэгчийн хувьд тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл бус харин түүний эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас өмнө нь маргалдсан таарамжгүй харилцаанаас үүдэлтэй харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж улмаар санаатай гэмтэл учруулсан нөхцөл байдалд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй.
Иймд шүүгдэгч П.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь .4 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэдийн төлөөлөгч: “Шүүгдэгч П.Н-г хутгатай байсан гэж үзэж байна. Учир нь хүн хутгатай орж ирвэл хүн гэррүүгээ л зугтана. Гэтэл П.Н өөдөөс нь дайрч шатан дээр халдсан байна. Иймд П.Н-г гэм буруутай гэж дүгнэж байна...” гэж дүгнэсэн нь шүүх бүрэлдэхүүний дүгнэлттэй нийцсэн болно.
1.4. Хохирол, хор уршгийн талаар.
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцон гэж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.А-н эрүүл мэндэд хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, элэгний дугуй холбоос, баруун 8, 9-р хавирганы мөгөөрс гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, баруун, зүүн бугалга, зүүн далны хатгагдаж зүсэгдсэн шарх нь баруун бугалганы цус хуралт, баруун, зүүн өвдөгний зулгаралт бүхий гэмтэл хүнд гэмтэл учирсан.
Хохирогчийн зүгээс уг гэмтэлтэй холбоотой 50.960 төгрөгийн хохирол нэхэмжилснийг Иргэний хуулийн 49 зүйлийн 49.1, 505 зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-с гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар.
.1. Талуудын санал, дүгнэлт.
Улсын яллагч: Шүүгдэгч П.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь .4-т зааснаар жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна.
Хохирогчийн өмгөөлөгч: Эрүүгийн хариуцлагын талаар саналгүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар: Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзнэ үү. Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийнэ үү.
.. Эрүүгийн хариуцлага.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч П.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь .4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 зүйлийн дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно...” 1.4 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос агүй ял оногдуулах...” гэж заасан байна.
Шүүгдэгч П.Н нь хэргийн үйл баримтын талаар маргаагүй ба гэм буруугийн хэлбэрийн тухайд өөрийн байр сууриа илэрхийлж оролцсон тул шүүх бүрэлдэхүүний зүгээс түүнийг гэм буруугаа хүлээсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлийн 1 дэх 1.4-т заасан хэм хэмжээг хэрэглэх талаар өмгөөлөгчийн гаргасан өмгөөллийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч П.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны, хууль ёсны, гэм буруугийн зарчмууд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, биеийн эрүүл мэндийн хувьд элэгний хавдартай зэрэг хувийн байдал, хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлийн 1 дэх 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь .4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийдвэрлэх нь гэмт этгээдийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Тулгар төр байгуулагдсаны 30 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулах зорилтын хүрээнд 01 оны 0 сарын -ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж, 01 оны 0 сарын 6-ны өдрөөс даган мөрдөж эхэлсэн.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 зүйлийн 3.1. дахь хэсэгт 01 оны 6 сарын 4-ний өдрийн 4 цаг 00 минутаас өмнө 015 оны 1 сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар хуульчилжээ.
Мөн хуулийн 6 зүйлийн 6. дахь хэсэгт 015 оны 1 сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна гэж хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн хувьд 018 оны 06 сарын 16-ны оройн цагийн үед үйлдэгдсэн байх тул шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ялаас жилийг өршөөн хасч нийт эдлэх хорих ялын хэмжээг жилийн хугацаагаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч П.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас 6 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 1, ,4, 36.6, 36., 36.8 зүйлийн 1,4, 36.10, 36.13, 3.1 дүгээр зүйлийн 1, , 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** ургийн овогт П.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь .4-д заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлийн 1 дэх 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь .4-т зааснаар шүүгдэгч *** ургийн овогт П.Н-д 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.01 оны 0 сарын -ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 зүйлийн 6. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-д шүүхээс оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаас /хоёр/ жилийг өршөөн хасч, нийт эдлэх хорих ялын хэмжээг /хоёр/ жилийн хугацаагаар тогтоон эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.Н-д оногдуулсан /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Шүүгдэгч П.Н нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 6 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
6.Шүүгдэгч П.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 зүйлийн 1 дэх 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 зүйлийн 4, 36.13 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
Даргалагч, шүүгч р.баярхүү
ШҮҮГЧИД Ц.АМАРГЭРЭЛ
Б.БАЯРСАЙХАН