| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 101/2023/01945/И |
| Дугаар | 104/ШШ2023/00324 |
| Огноо | 2023-07-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 104/ШШ2023/00324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******од оршин суух, ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, , , од оршин суух, овогт гийн т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. Миний бие хариуцагч Ц.т 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж, дараа нь 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг 10 хувийн хүүтэй, 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 5,300,000 төгрөгийн 10 хувийн хүүтэй тус тус мөнгөө бэлнээр өгч зээлж тухай үед бичгээр гэрээ байгуулж байсан болно. Гэвч бичгээр байгуулсан зээлийн гэрээг үрэгдүүлсэн болно. Мөн хариуцагч нь огт олдохгүй байсан тул олон жилийн хугацаа алдаж 2023 оны 02 дугаар сарын 15-нд олж уулзсан. Тухай үед хариуцагч нь би хүү, алданги төлж чадахгүй үндсэн зээл 20,000,000 төгрөгийг чинь төлье, чамаас авсан мөнгийг би цааш нь найздаа зээлсэн тул түүнийг бас шүүхэд өгнө гэх тайлбар хэлсэн. Түүнийг нотлох гэрчүүд ч зөндөө байгаа, иймд хариуцагчаас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20,000,000 төгрөгийг гаргуулж надад олгож өнгө үү гэв.
2. Хариуцагч Ц. шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.******* гэдэг хүний нэхэмжлэлийг хүлээн авахгүй, энэ хүнтэй ажлын шугамаар 2008-2010 онд уулзаж байсан. Надаас мөнгө нэхээд байгааг мэдэхгүй байна, би мөнгө төлнө гэж яриагүй, санаагаараа дураараар бичих болохгүй байх гэж бодож байна... гэжээ.
3.Зохигч шүүхэд нэхэмжлэл, хариу тайлбараас өөр нотлох баримтыг ирүүлээгүй байна.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Ц.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон ..хариуцагч Ц.т 2011 онд 3 удаагийн үйлдлээр бэлнээр нийт 20,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн боловч уг мөнгөө өгөөгүй тул 20,000,000 төгрөгийг гаргуулна.. гэж
Хариуцагч Ц. нь татгалзлын үндэслэлээ ... би энэ хүнд мөнгө өгөхгүй, санаанаасаа дураараа бичиж болохгүй хэмээн тайлбарлаж байна.
3.Зохигчид мөнгө зээлсэн, зээлж авсан гэх үйл баримтад маргаж байна.
4.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүйг хэлцэл гэнэ гэж заасан байдаг.
5.Иргэний хуульд зааснаар иргэдийн хооронд байгуулагдаж буй аливаа гэрээ хэлцэл /зээлийн гэрээ / нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр байгуулагдах ба зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч хариуцагчид мөнгө зээлдүүлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.
6.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заасны дагуу нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ц.т 20,000,000 төгрөг зээлсэн гэдгээ баримтаар нотлох ёстой боловч үүнийгээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
7.Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн буюу нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ц.т 20,000,000 төгрөг зээлсэн гэх хэлцэл хийгдсэн талаарх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй тул түүний гаргасан 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан ба нэхэмжлэгч Ц.******* нь 2011 онд хариуцагч Ц.т 20,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлсэн гэх гэрээний үүрэгтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн шалтгаанаа ...хариуцагч олдохгүй байсан... хэмээн тайлбарлах боловч энэхүү тайлбар нь баримтаар нотлогдохгүй болохыг дурдав.
Хариуцагч Ц.т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн саналыг сонссоны үндсэн дээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Ц.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.т холбогдох 20,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА