Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 104/ШШ2023/00327

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж,  шүүгч Г.Баярдаваа, шүүгч Д.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд  хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******од оршин суух, ******* овогт *******ын *******

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, Гандан ам 01-*******од оршин суух, овогт ы ,

Хариуцагч: Улаанбаатар хот, , ,, -д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3,989,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.,

Хариуцагч: А.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Е. /цахимаар/,

Иргэдийн төлөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүхэд гаргасан нэхэмжлэл, хуралдаанд гаргасан тайлбартаа: ... А. нь -д ажилладаг бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр багийн нутаг Дөтлүүр даваа гэх газар өөрийн өмчлөлийн Тоёото камри маркийн улсын дугаартай автомашиныг барьж ажил үүргээ гүйцэтгэж яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гарган манай нөхрийн өмчлөлийн Тоёото приус-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл учруулсан. Түүний буруутай үйлдлийн улмаас бид аймагт эрүүгийн шүүх хуралдаанд оролцож, цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Автомашинаа засуулах зардалд нийт 9,399,000 төгрөгийн зардал гарснаас 7,273,000 төгрөгийг барагдуулсан. Шүүхээр хэргийг хянан шийдвэрлэснээс хойш автомашинаа бүрэн засварлуулахад машины хөгжим 450,000 төгрөг, машины батерей 600,000 төгрөг, тэнхлэг тохиргоо 25,000 төгрөг, машины ачилт 180,000 төгрөг, мотор кропны тос 138,000 төгрөг, ирэх очих зардал 270,000 төгрөг, замын зардал ойролцоогоор 200,000 төгрөг нийт 3,989,000 төгрөгийн зардал гарсан тул уг зардлыг А., -иас гаргуулж өгнө үү.... гэв.

 

2. Хариуцагч А. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хэргийг аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэхэд хохиролд нийт 5,248,428 төгрөг өгсөн. Үүнээс О.т эмчилгээний зардал 884,628 төгрөг, *******т 4,363,800 төгрөг төлсөн. Эрүүгийн хэрэгт үнэлгээний ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/1-57 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлангийн дагуу хохирлоо бүрэн барагдуулсан. Би ажлаасаа гарах гээд мөн зээлтэй учир мөнгө төгрөг дахин өгөх хэцүү байна. Иймд 1,500,000 төгрөг өгөөд эвлэрч болно... гэв.

3. Хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е. шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Хариуцагчийн зүгээс шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөө тогтоолд тусгасан мөнгө төлбөрийг Хаан банкны дугаартай О.ын эзэмшлийн дансанд шилжүүлсэн. Төлбөрийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...

4. Иргэдийн төлөөлөгч Б. дүгнэлтдээ: ...хариуцагч нар нь нэхэмжлэгчийн шаардаж буй хохирлыг төлсөн гэж үзэж байна... гэв.

 

5. Нэхэмжлэгчээс хэрэгт дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

 

5.1 ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 23/05/285 дугаартай тодорхойлолт (хх-ийн 04 хуудас)

5.2 улсын дугаартай автомашины фото зураг (хх-ийн 05-08 хуудас)

5.3 ХХК-ийн 3,665,000 төгрөг, 1,820,000 төгрөг, 3,914,000 төгрөгийн зарлагын баримт (хх-ийн 09-11 хуудас),

5.4 Автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 14 хуудас),

5.5   2023.05.10-ны өдөр , моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги гэх 138,000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Алхана трейд ХХК шатахууны 40,000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Ойнбирж ХХК-ийн регуля гэх 40,000 төгрөгийн НӨАТ-ын баримт, 40,000 төгрөгийн шатахууны НӨАТ-ын баримт (хх-ийн 16 хуудас),

5.6   Нийт 300,000 төгрөгийн шатахууны НӨАТ-ын баримт (хх-ийн 17 хуудас),

5.7   ХХК-ийн автомашины баттерей 600,000 төгрөгийн зарлагын баримт, тэнхлэг тохиргоо гэх LS авто сервисийн үйлчилгээний баримт (хх-ийн 18 хуудас),

5.8   Хөгжим гэх 450,000 төгрөгийн НӨАТ-ын баримт (хх-ийн 19 хуудас),

5.9   аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн ахна шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоол (хх-ийн 20-26 хуудас) зэрэг

 

6. Хариуцагчаас хэрэгт хариу тайлбар өгсөн (хх-ийн 39-41, 45 хуудас) болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ ...хариуцагч А.гийн буруутай үйлдлийн улмаас осол гарч, уг ослын улмаас би өөрийн өмчлөлийн улсын дугаартай автомашинд хөгжим 450,000 төгрөг, батерей 600,000 төгрөг, тэнхлэг тохиргоо 25,000 төгрөг, машин ачилт 180,000 төгрөг, мотор кропны тос 138,000 төгрөг, ирэх очих зардал 270,000 төгрөг, мөн замын зардал 200,000 төгрөг нийт 3,989,000 төгрөгийг зарцуулсан тул хариуцагч нараас гаргуулна хэмээн тодорхойлж,

3. Хариуцагч А. татгалзлын үндэслэлээ .. Миний буруутай үйлдэл байгаа хэдий дахин 3,989,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна, .. нэхэмжлэгчид 1,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, эвлэрэн хэлэлцэж болно... гэж,

Хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е. татгалзлын үндэслэлээ: ... Уг төлбөрийг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй... хэмээн маргаж байна.

Зохигчийн хооронд гэм хорын хохирол үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болж байна. 

 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна

4.Хариуцагч А. нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт Дөтлүүр даваа гэх газарт Тоёота камри маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, эсрэг урсгалд явж байсан нэхэмжлэгч М.*******ын жолоодон явсан  Тоёото приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн зөрчил гаргаж уг үйлдэлдээ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолоор шийтгэгдэж, шийтгэх тогтоолоор уг тээврийн хэрэгслийн хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч автомашинд учирсан хохирол хэмээн 3,989,000 төгрөг хариуцагч нараас нэхэмжилжээ.

5.Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар гэм хор учруулснаас үүсэх иргэд хоорондын маргаан нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болох бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т заасны дагуу өөрт хохирол учирсан гэж үзвэл зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр иргэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч М.******* нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол гаргуулахаар шаардах эрхийн үндэслэл тодорхойлогдож байна.

6.Хариуцагч А.гийн нэхэмжлэгч М.*******ын эд хөрөнгөд гэм хор учруулсан гэм буруутай нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон байх ба гагцхүү нэхэмжилж буй хохирол хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой, хохирлын хэмжээ үндэслэлтэй эсэх, шаардаж буй хохирол баримтаар тогтоогдсон эсэх нь нэхэмжлэгчийн өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг шаардах эрхийн үндэслэл болно.

Нэхэмжлэгч М.******* нь гэм хорын хохиролд 3,989,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнд:

1. Автомашины хөгжим засварлахад 450,000 төгрөг,

2. Автомашины баттерей солиход 600,0000 төгрөг,

3. Тэнхлэг тохиргоо 25,000 төгрөг,

4. Машины ачилт 180,000 төгрөг

5. Мотор кропны тос 138,000 төгрөг

6.Ирэх очих замын зардал 270,000+200,000 төгрөг гэж шаардаж байна.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагч А.гийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг хариуцагч төлөх үүрэгтэй.

8.Гэвч хэрэгт авагдсан шийтгэх тогтоолд хариуцагч А. нь хохирогч О.т 884,628 төгрөг, М.*******т 4,363,800 төгрөг төлсөн, иргэний хариуцагч -иас 589,752 төгрөгийг гаргуулж хохирогч О.т, 2,909,200 төгрөгийг гаргуулж М.*******т олгохоор шийдвэрлэсний дагуу хариуцагч Жавхлан дистрибюшн ХХК нь нэхэмжлэгч М.*******т дээрх хохирлыг төлж барагдуулсан болох нь хариуцагчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдохоос гадна нэхэмжлэгч энэ тухай маргаагүй, нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирол нь хариуцагч А.гийн буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой хэдий ч иргэний журмаар нэхэмжилж буй 3,989,000 төгрөгийн хохирол нь эрүүгийн журмаар хариуцагч А., -иас гаргуулсан хохиролтой хамааралгүй, түүнээс хойш гарсан буюу эрүүгийн хэргийг шийдвэрлэснээс хойш гарсан зардал гэдгээ нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч М.*******ын нэхэмжилж буй 3,989,000 төгрөгийн хохирол нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэснээс хойш гарсан зардал гэдгийг нэхэмжлэгч баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, уг хохирол нь эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол гэдгээ баримтаар нотлоогүй байна.

10.Нэхэмжлэгч хэрэгт баримтаар ХХК-ийн зарлагын баримт болон 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн моторт тээврийн хэрэгслийн сэлбэг гэх 138,000 төгрөгийн баримт (хх-ийн 16), Хас транс ХХК гэх 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 180,000 төгрөгийн баримт (хх-ийн 17), ХХК баттерей гэх 600,000 төгрөгийн зарлагын баримт (хх-ийн 18), Хөгжим аягүй бусад диск гэх 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 450,000 төгрөгийг гэх баримтуудыг хавсарган ирүүлсэн боловч уг баримтад тээврийн хэрэгсэлд үйлчилгээ хийлгэсэн гэх нотолгоо байхгүй тул баримтаар үнэлэх боломжгүй байна.

11.Хэдийгээр шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй гэж дүгнэж байгаа хэдий ч хариуцагч А. нь өөрийн гэм буруутай үйлдэлдээ 1,500,000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч байх тул хариуцагч А.гийн зөвшөөрсөн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр 1,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 2,489,000 төгрөг, хариуцагч -д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

12.Иргэдийн төлөөлөгч хариуцагч тал хохирлыг барагдуулсан гэх дүгнэлт гаргасан болохыг дурдав.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь эрүүгийн хэргийн улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорыг шаардсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас 1,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч А.гоос 1,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******т олгож, үлдэх 2,489,000 төгрөг гаргуулах, -д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.УРАНЗАЯА

 

                   ШҮҮГЧИД                          Г.БАЯРДАВАА

                                      

                                                               Д.УРАНЧИМЭГ