| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2023/00369/И |
| Дугаар | 104/ШШ2023/00328 |
| Огноо | 2023-07-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 104/ШШ2023/00328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, *******, *******т байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, 1 дүгээр хороо, ******* ******* 1 тоот хаягт оршин суух, овогт ын , овогт ы нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15,095,482 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч БМ. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А. болон Б. нар нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тоот зээлийн гэрээг байгуулж, гэрээгээр 10,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Улмаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Зээлдэгчийн зүгээс хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлийн эргэн төлөлт хийсэн бөгөөд энэ хүртэлх хугацаанд үндсэн зээлд 3,292,870 төгрөг, зээлийн хүүнд 2,769,882 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 16,248 төгрөг, нийт 6,079,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч нь зээлдэгч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ийг удаа дараа шаардсан ч үр дүнд хүрээгүй тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн тул зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрт 6,707,130 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 6,982,793 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,396,559 төгрөг, нотариатын авлага 9,000 төгрөг, нийт 15,095,482 төгрөгийг гаргуулж өгнө үү.....гэв.
2.Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: А.нд итгэмжлэл олгох болохоор яаж шийдвэрлэхэд нь татгалзахгүй.... гэв.
3 . Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна.
3.1 Нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 05-06 хуудас)
3.2 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 05-06 хуудас)
3.3 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай барьцааны гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 07-08 хуудас)
3.4 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай баталгаат ипотекийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 09-13хуудас)
3.5 Зээлдэгчийн зээлийн дансны хуулга (хх-ийн 13 хуудас)
3.6 Зээлийн хүүний тооцоолол (хх-ийн 14 хуудас)
4. Хариуцагч талаас хариу тайлбар (хх-ийн 25 хуудас) зэрэг баримтууд цугларсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч А., Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,095,482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: ....Зээлдэгч нар нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дугаар зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээл авсан, гэвч зээлийн гэрээний үүргээ 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлөлт хийж биелүүлснээс хойш зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 6,707,130 төгрөг, үндсэн хүү 6,982,793 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,396,559 төгрөг, нотариатын зардал 9000 төгрөг нийт 15,095,482 төгрөгийг гаргуулна .. гэж
4. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн зарим шаардлагатай холбогдуулан хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй байна.
5.Нэхэмжлэгч Транскапитал ББСБ, ХХК нь иргэн А., Б. нартай 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тоот зээлийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээг бичгээр байгуулж, 10,000,000 төгрөгийг нэг сарын 2,90 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байна.
Уг зээлийн гэрээний зорилго, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллээс тэдгээрийн хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтад нийцсэн байна. /хавтаст хэргийн 05-06 хуудас/
6.Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг зохицуулалттай.
7.Талуудын хооронд байгуулсан гэрээнд 10,000,000 төгрөгийг зээлдэгч А.ны нэр дээрх Хаан банкны тоот дансанд шилжүүлэх, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, зээлдэгч хугацаа хэтэрч төлөх тохиолдолд зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах өдөр хүртэлх нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүүг төлнө гэж тохиролцсноос үзвэл ******* ХХК, А., Б. нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
8.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т зээлийн гэрээг бичгээр байгуулна гэж заасны дагуу зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийн хувиараар зээлдэгч А., хамтран зээлдэгч Б. нар нь зээлийг хүүгийн хамт эргэн төлөх үүрэгтэй боловч зээл төлөх үүргээ 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зөрчсөн болох нь зээлийн тооцооллын баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.
9.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5.2.3-т зээлдэгч зээлийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө, 5.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээн гэж заасны дагуу зээлдэгч болон хамтран зээлдэгчээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь үндэслэлтэй.
10.Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 6,707,130 төгрөг, зээлийн хүү 6,982,793 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,396,559 төгрөг, нийт 15,095,482 төгрөгийг хариуцагч А., Б. нараас гаргуулж, нэхэмжлэгч *******, ХХК-д олгох нь зүйтэй.
11.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,427 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 233,427 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А., Б. нараас зээлийн гэрээний үүрэгт 15,095,482 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,427 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А., Б. нараас 233,427 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА