2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2339

 

 

 

 

 

 

 

 

  2025         10          08                                       

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч З.Бат-Амгалан, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Очир, нарийн бичгийн дарга О.Галмандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310031300702 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ***

 

Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чили Стрийт нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч О.Б-ы биед “тооцоогоо хийхгүй байна” гэх шалтгаанаар халдаж биед нь баруун завжинд цус хуралт, няцарсан шарх, хүзүүний баруун урд хэсэг, зүүн далны хэсэг, хэвлийн урд зүүн дээд хэсэг, зүүн бугалганы гадна дунд хэсэг, баруун бугалганы урд дээд хэсэгт цус хуралт, зүүн тохой, баруун гарын эрхий хурууны 2 дугаар үенд зулгаралт, баруун чихний ар хэсэг, хамрын хоёр хажуу, эрүүний баруун хэсэг, цээжний баруун хажуу доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч Э.Б: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй...” гэв. 

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч О.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 08 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Чили стрийт бааранд орчуулагч охин гадаадын хоёр иргэнтэй хамт дөрвүүлээ орсон, тэндээ VIP өрөө захиалаад дөрвүүлээ орж вискитэй багцаас аваад үйлчлүүлж байгаад 00 цагийн үед ууж дуусаад тухайн хамт явж байсан гурван хүнээ гараад байж бай, би тооцоо хийчихье гэж хэлээд гаргасан. Тэгээд би тухайн баарны ресейпшн дээр нь очоод тооцоогоо хийх гээд 1,480,000 төгрөг болсон гэж зөөгч эмэгтэй нь хэлэхээр нь би картаараа тухайн тооцоогоо төлөөд гарах гэтэл нэг үл мэдэх менежер залуу хүрч ирээд 80,000 төгрөг өгөх хэрэгтэй гэхээр нь би “яагаад 80,000 төгрөг өгөх билээ” гээд асуухад тэр менежер залуу “тухайн өрөөний мөнгө нь гэж” хэлсэн, тэгээд би “тухайн өрөөний мөнгийг өгөхгүй, багцад чинь орсон биз дээ, сүүлд уусан 3 ширхэг пивоны мөнгийг нь өгнө гэхэд тэр залуу намайг хулгайч нар, луйварчин, ууж идсэн мөнгөө өгч чадахгүй гэх мэтээр хэлэхэд би тухайн өөрийн тооцоогоо хийсэн гүйлгээгээ харуулахад намайг элдэв бусаар хэлж байгаад, намайг бооход нэг үл таних хамгаалагч намайг барьж аваад дээрээс дараад хэвтүүлсэн, тэгээд би хөдөлж чадахгүй байхад нөгөө үл таних менежер нь миний бүх бие рүү хэд хэдэн удаа өшиглөж цохисон. Энэ үед тухайн баарны ажилтнууд тэр залууг болиулахад би хэсэг хэвтэж байгаад бие хөндүүрлээд баарны ресейпшн дээр нь суугаад нэг ундаа аваад уух гэтэл амны хөндий маш их хорсож өвдөж байсан, тэгээд миний уур хүрээд ундаагаа шидэхэд менежер залуу хамгаалагч нөхөртэй хамт намайг гаргаж байгаад учраа олно гээд тухайн баарнаас гаргасан. Тэгээд би тухайн баарны гадаа байж байтал удалгүй цагдаа нар хүрч ирсэн. ...Толгой маш их өвдөж байсан, эрүү болон амны хөндий хэсэгтээ хөндүүртэй, баруун талын ар нуруу хэсэгтээ хөхөрсөн байдалтай байсан, мөн цамц маань урагдсан байсан. ...Би хэрэг болсон гэх цаг хугацаанаас хойш эмчилгээ үйлчилгээ авсан зүйл байхгүй, эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөр аваагүй мөн миний биед учирсан гэмтэл хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөх зүйл байхгүй. Би тухайн үед эрүүл мэндээрээ хохироод үлдсэн учир гомдолтой байна...” /хавтаст хэргийн 38-39, 42 дахь тал/ гэсэн,

 

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гаднаас гурван эрэгтэй үйлчлүүлэгч орж ирсэн, тэгээд тэр гурав 4 дугаартай караокены өрөөнд орсон, тэндээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 3-4 цаг орчим суугаад байсан, хоёр гадаад улсын иргэн гарч яваад нүдний шилтэй ах үлдсэн, тооцоогоо төлөөд гарсан, удалгүй тухайн нүдний шилтэй согтуу ах орж ирээд нөгөө өрөөндөө ороод 1 цаг гаруй суугаад гарч ирээд текний урд байрлах өндөр сандал дээр суугаад надаас нэг лааз кола өгөхийг шаардахад нь өгсөн, тэр согтуу нүдний шилтэй залуу гартаа байсан лааз ундаагаа “ер нь яахаараа төлөх ёстой билээ” гээд бармен руу шидэж асгахад 5 дугаартай өрөөнөөс менежер Баярцэнгэл гарч ирээд тухайн согтуу залуутай ярилцахыг оролдоход тэр согтуу залуу Баярцэнгэл pүу “чи хэн бэ” гэж уурлаад духаараа Баярцэнгэлийн баруун шанаа хэсэг рүү мөргөсөн, тэгэхэд Баярцэнгэл тэр согтуу залуу руу “зүгээр байгаарай” гээд барьцалдаж тэр согтуу залууг барьж аваад түлхэхэд тэр согтуу залуугийн яг ард өсгөгч байсан бөгөөд түүн дээр бүдрээд унахдаа Баярцэнгэлийн энгэрээс нь зуурч газар унасан, тэгэхэд тухайн согтуу залуу өсгөгчийн хажууд нь дээш хараад унасан байдалтай харин дээрээс нь Баярцэнгэл хаашаа нь гэдгийг нь хараагүй нэг удаа цохиод авсан, тэгээд дараа нь би бармен руу асгасан ундаагаа цэвэрлээд шууд тэр хоёр дээр очоод Сарнай бид хоёр Баярцэнгэлийг араас нь татаж тэр согтуу залуугаас салгасан. Тэгээд шууд тэр согтуу залуу цагдаа дуудахад удалгүй цагдаа нар ирж Баярцэнгэл болон тэр залууг аваад явсан. ...Сүүлд дахин орж ирээд караокены өрөө рүү ороод буцаад гарч ирэхдээ тооцоогоо төлөхгүй гэж хэрүүл маргаан үүсгэсэн, тухайн залуу караокены өрөөнд 1 цаг гаруй суусан, цагийн мөнгө 80.000 төгрөг болсон, ***н тооцооны баримт дээр пиво захиалж өрөөндөө орсон, над руу цацсан коланы тооцоо нийтдээ 133,000 төгрөг болсон бөгөөд төлөөгүй явсан...” /хавтаст хэргийн 45-46 дахь тал/ гэсэн,

 

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 08 дугаар сарын 17-ны орой нүдний шилтэй залуу гаднаас гурван хятад хүмүүстэй орж ирцгээсэн бөгөөд зааланд хэсэг ширээн дээр сууж байгаад дараа нь VIP өрөөнд орцгоосон, тэндээ хоёр цаг орчим болоод нүдний шилтэй залуу согтсон байдалтай гарч ирээд хамт явж байсан хүмүүс нь түрүүлээд гараад явсан, дараа нь тухайн нүдний шилтэй согтуу ах өрөөндөө үлдэхэд би тухайн ах дээр очоод та өрөөгөө сунгах уу, яах уу гэж асуухад тэр ах сунгана, дөрвөн шил пиво нэмж захиалуулсан, тэгээд тэр нүдний шилтэй ах тухайн өрөөнд хэсэг сууж байгаад гарч ирээд бармений хэсэгт сууж байхад нь би тухайн ах дээр очоод дөрвөн шил пивоны мөнгө болон өрөөний тооцоог нь хэлэхэд тухайн ах над руу “өрөөний тооцоог чинь төлж чадахгүй, хүн шулдаг газар” гэх мэтээр намайг хэл амаар доромжилж дайрсан, тэгээд тэр ах шууд барменаас нэг лааз кола захиалж аваад онгойлгоход би хажууд нь зогсож тооцоог нь эвтэйхэн хэлэхэд тэр ах шууд бармен ажилтан руу гартаа байсан лаазтай ундаагаа шидсэн, бармен асгасан ундааг цэвэрлээд байж байтал манай баарны менежер Э.Б гарч ирээд намайг түр хойшоо байж бай, би ярилцъя гээд Баярцэнгэл тухайн согтуу нүдний шилтэй ахын хажууд нь очсон. Баярцэнгэл тухайн согтуу ахаас пивоны мөнгө болон нэг цаг гаруй өрөөндөө суусан тооцоонуудыг төлөх шаардлагатай талаар эвтэйхэн хэлэхэд тухайн согтуу нүдний шилтэй ах шууд Баярцэнгэл рүү духаа нийлүүлж байгаад уурлаж хэл амаар доромжилсон, тэгээд удалгүй нүдний шилтэй согтуу аx Баярцэнгэлийг заамдаж авахад Баярцэнгэл тэр хоёр маш хурдтай арагш унахад тэр согтуу ах газар цааш унаад дээш хараад хэвтэж байхад Баярцэнгэлийн энгэрээс нь зуурсан байдалтай тавихгүй хэвтээд байсан. Тэгээд өсгөгч хажууд тэр согтуу ах хэвтэж байх үеэр Баярцэнгэл дээрээс нь зүгээр бай гэж хэлээд зогсож байсан. Тэгээд би болон бармен бид хоёр Баярцэнгэл дээр очоод хооронд нь салгаж холдуулахад тухайн согтуу ах цагдаа дуудна гэж уурлаад байсан, би цааш өөр үйлчлүүлэгч нар луугаа явсан...” /хавтаст хэргийн 49-51 дэх тал/ гэсэн, 

 

Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 08 дугаар сарын 16-ны орой 22 цаг 30 минутын орчимд бааранд гурван эрэгтэй үйлчлүүлэгч орж ирсэн, зааланд нэг ширээн дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан, тэгээд шөнө 00 цаг 30 минутын орчимд тэр гурван залуу дөрөв номерын караокены өрөө рүү орцгоосон. Тэндээ сууж байгаад шөнө нэг цагийн орчимд гарцгаахаар болоод хамт явж байсан гадаад улсын хоёр иргэнийг түрүүлж баарнаас гаргаад тухайн нүдний шилтэй хар ногоон өнгийн подвалктой залуу нь бармен дээр ирээд зөөгч “тооцоогоо төлөөрэй” гэсэн боловч өрөөний цагийн мөнгө буюу 100,000 төгрөг төлөхгүй, үйлчилгээгээ авч чадаагүй, караокены өрөөнд дуулаагүй гэсэн шалтгаанаас болоод манай эмэгтэй зөөгчтэй маргаан үүсгэсэн, тэгээд эмэгтэй хүн гэдгээр нь дээрэлхэж тооцоогоо төлөхгүй гээд маргалдсан. Бармен *** тэр согтуу залууд тооцооны баримтыг нь үзүүлэхэд тэр залуу барменд хандаж “танайх шулдаг газар байна” гэж хэлээд тооцооны хэсэг дээр байсан лаазтай ундааг Мөнгөнтуяагийн нүүр, цээж хэсэг рүү нь шидсэн, тэгээд *** оногдоогүй бултсан, дараа нь би менежер хүний хувиар acyудлыг зохицуулах гээд тухайн согтуу залуутай уулзаад тухайн тооцооны баримтыг тайлбарлаж өгөхөд тэр залуу шууд над руу “чи хэн юм, п...а минь” гэж хэлээд духаapaa миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Тэгээд үргэлжлүүлж над руу гараа далайх үед тэр залуу өндөр сандал дээр сууж байсан болохоор би энгэр хэсгээс барьж аваад цааш түлхэхэд намайг давхар цамцнаас татаад бид хоёр хамт цааш газарт унасан. Тэгээд тэр согтуу залуу газар дээш харсан байдалтай байсан, би харин энгэрээс нь бариад дарсан, тэгээд энгэрээс нь зуурч татаж зулгааж байхад цамц нь урагдсан, тэгээд удалгүй хажуунаас манай хамгаалагч хүрч ирээд бид хоёрыг салгасан, тэгээд бид хоёр буцаж бармены урд байхдаа тэр залуу надтай “чамайг ална, баарны үүдэнд хоёр хулгайч зогсоогоод чамайг дарамтлуулахад чи яах юм бэ” гэх мэтээр дарамталсан, тэгээд удалгүй цагдаа нар ирж согтуу залуу бид хоёрыг авч явсан...” /хавтаст хэргийн 56-57, 61-63 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10468 дугаартай дүгнэлт: “...Дүгнэлт: 1. О.Бы биед баруун завжинд цус хуралт, няцарсан шарх, хүзүүний баруун урд хэсэг, зүүн далны хэсэг, хэвлийн урд зүүн дээд хэсэг, зүүн бугалганы гадна дунд хэсэг, баруун бугалгын урд дээд хэсэгт цус хуралт, зүүн тохой, баруун гарын эрхий хурууны 2 дугаар үенд зулгаралт, баруун чихний ар хэсэг, хамрын хоёр хажуу, эрүүний баруун хэсэг, цээжний баруун хажуу доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

2. 3. 6. Дээрх гэмтлүүдээс баруун бугалгын урд дээд хэсгийн цус хуралт 2-оос 3 хоногийн өмнө үүссэн, бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. 5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” /хавтаст хэргийн 23-24 дэх тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 13 дахь тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 31-34 дэх тал/

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт /хавтаст хэргийн 126 дахь тал/,

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын албан бичиг /хавтаст хэргийн 158-159, 174-175 дахь тал/,

- Шүүгдэгч Э.Б-ийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дахь тал/, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 67 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/, эрүүл мэндийн төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 69 дэх тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 71 дэх тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 72 дахь тал/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 73-76, 129 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Чили Стрийт” шөнийн цэнгээний газарт хохирогч О.Быг “тооцоогоо хийхгүй байна” гэх шалтгаанаар халдаж биед нь баруун завжинд цус хуралт, няцарсан шарх, хүзүүний баруун урд хэсэг, зүүн далны хэсэг, хэвлийн урд зүүн дээд хэсэг, зүүн бугалганы гадна дунд хэсэг, баруун бугалганы урд дээд хэсэгт цус хуралт, зүүн тохой, баруун гарын эрхий хурууны 2 дугаар үенд зулгаралт, баруун чихний ар хэсэг, хамрын хоёр хажуу, эрүүний баруун хэсэг, цээжний баруун хажуу доод хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч О.Бы: “...Гэтэл нэг үл мэдэх менежер залуу хүрч ирээд 80,000 төгрөг өгөх хэрэгтэй гэхээр нь би “яагаад 80,000 төгрөг өгөх билээ” гээд асуухад тэр менежер залуу “тухайн өрөөний мөнгө нь гэж” хэлсэн, тэгээд би “тухайн өрөөний мөнгийг өгөхгүй, багцад чинь орсон биз дээ, сүүлд уусан 3 ширхэг пивоны мөнгийг нь өгнө гэхэд тэр залуу намайг хулгайч нар, луйварчин, ууж идсэн мөнгөө өгч чадахгүй гэх мэтээр хэлээд би тооцоо хийсэн гүйлгээгээ харуулахад намайг элдэв бусаар хэлж байгаад, намайг бооход нэг үл таних хамгаалагч намайг барьж аваад дээрээс дараад хэвтүүлсэн, тэгээд би хөдөлж чадахгүй байхад нөгөө үл таних менежер нь миний бүх бие рүү хэд хэдэн удаа өшиглөж цохисон. Тэгээд би тухайн баарны гадаа байж байтал удалгүй цагдаа нар хүрч ирсэн...” /хавтаст хэргийн 38-39, 42 дахь тал/ гэсэн, гэрч О.Мөнгөнтуяагийн: “...Тэр согтуу нүдний шилтэй залуу гартаа байсан лаазтай ундаагаа “ер нь яахаараа төлөх ёстой билээ” гээд бармен руу шидэж асгахад 5 дугаартай өрөөнөөс менежер Баярцэнгэл гарч ирээд тухайн согтуу залуутай ярилцахыг оролдоход тэр согтуу залуу Баярцэнгэл pүу “чи хэн бэ” гэж уурлаад духаараа Баярцэнгэлийн баруун шанаа хэсэг рүү мөргөсөн, тэгэхэд Баярцэнгэл тэр согтуу залуу руу “зүгээр байгаарай” гээд барьцалдаж тэр согтуу залууг барьж аваад түлхэхэд тэр согтуу залуугийн яг ард өсгөгч байсан бөгөөд түүн дээр бүдрээд унахдаа Баярцэнгэлийн энгэрээс нь зуурч газар унасан, тэгэхэд тухайн согтуу залуу өсгөгчийн хажууд нь дээш хараад унасан байдалтай, харин дээрээс нь Баярцэнгэл хаашаа нь гэдгийг нь хараагүй нэг удаа цохиод авсан...” /хавтаст хэргийн 45-46 дахь тал/ гэсэн, гэрч ***: “...Тэр нүдний шилтэй ах тухайн өрөөнд хэсэг сууж байгаад гарч ирээд бармений хэсэгт сууж байхад нь би тухайн ах дээр очоод дөрвөн шил пивоны мөнгө болон өрөөний тооцоог нь хэлэхэд тухайн ах над руу “өрөөний тооцоог чинь төлж чадахгүй, хүн шулдаг газар” гэх мэтээр намайг хэл амаар доромжилж дайрсан, ...тэр ах шууд бармен руу гартаа байсан лаазтай ундаагаа шидсэн, бармен асгасан ундааг цэвэрлээд байж байтал манай баарны менежер Э.Б гарч ирээд намайг түр хойшоо байж бай, би ярилцъя гээд Баярцэнгэл тухайн согтуу нүдний шилтэй ахын хажууд нь очсон. Баярцэнгэл тухайн согтуу ахаас пивоны мөнгө болон нэг цаг гаруй өрөөндөө суусан тооцоонуудыг төлөх шаардлагатай талаар эвтэйхэн хэлэхэд тухайн согтуу нүдний шилтэй ах шууд Баярцэнгэл рүү духаа нийлүүлж байгаад уурлаж хэл амаар доромжилсон, тэгээд удалгүй нүдний шилтэй согтуу аx Баярцэнгэлийг заамдаж авахад Баярцэнгэл тэр хоёр маш хурдтай арагш унахад тэр согтуу ах газар цааш унаад дээш хараад хэвтэж байхад Баярцэнгэлийн энгэрээс нь зуурсан байдалтай тавихгүй хэвтээд байсан. Тэгээд өсгөгч хажууд тэр согтуу ах хэвтэж байх үеэр Баярцэнгэл дээрээс нь зүгээр бай гэж хэлээд зогсож байсан. Тэгээд би болон бармен бид хоёр Баярцэнгэл дээр очоод хооронд нь салгаж холдуулахад тухайн согтуу ах цагдаа дуудна гэж уурлаад байсан, би цааш өөр үйлчлүүлэгч нар луугаа явсан...” /хавтаст хэргийн 49-51 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Э.Б-ийн: “...Шөнө 00 цаг 30 минутын орчимд тэр гурван залуу дөрөв номерын караокены өрөө рүү орцгоосон. Тэндээ сууж байгаад шөнө нэг цагийн орчимд гарцгаахаар болоод хамт явж байсан гадаад улсын хоёр иргэнийг түрүүлж баарнаас гаргаад тухайн нүдний шилтэй залуу бармен дээр ирээд зөөгч “тооцоогоо төлөөрэй” гэсэн боловч өрөөний цагийн мөнгө буюу 100,000 төгрөг төлөхгүй, үйлчилгээгээ авч чадаагүй, караокены өрөөнд дуулаагүй гэсэн шалтгаанаас болоод манай эмэгтэй зөөгчтэй маргаан үүсгэсэн, тэгээд эмэгтэй хүн гэдгээр нь дээрэлхэж тооцоогоо төлөхгүй гээд маргалдсан, дараа нь би менежер хүний хувиар acyудлыг зохицуулах гээд тухайн согтуу залуутай уулзаад тухайн тооцооны баримтыг тайлбарлаж өгөхөд тэр залуу шууд над руу “чи хэн юм, п...а минь” гэж хэлээд духаapaa миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Тэгээд үргэлжлүүлж над руу гараа далайх үед тэр залуу өндөр сандал дээр сууж байсан болохоор би энгэр хэсгээс барьж аваад цааш түлхэхэд намайг давхар цамцнаас татаад бид хоёр хамт цааш газарт унасан. Тэгээд тэр согтуу залуу газар дээш харсан байдалтай байсан, би харин энгэрээс нь бариад дарсан, тэгээд энгэрээс нь зуурч татаж зулгааж байхад цамц нь урагдсан, тэгээд удалгүй хажуунаас манай хамгаалагч хүрч ирээд бид хоёрыг салгасан, тэгээд бид хоёр буцаж бармены урд байхдаа тэр залуу надтай “чамайг ална, баарны үүдэнд хоёр хулгайч зогсоогоод чамайг дарамтлуулахад чи яах юм бэ” гэх мэтээр дарамталсан, тэгээд удалгүй цагдаа нар ирж согтуу залуу бид хоёрыг авч явсан...” /хавтаст хэргийн 56-57, 61-63 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10468 дугаартай дүгнэлт: “...Дүгнэлт: О.Бы биед баруун завжинд цус хуралт, няцарсан шарх, хүзүүний баруун урд хэсэг, зүүн далны хэсэг, хэвлийн урд зүүн дээд хэсэг, зүүн бугалганы гадна дунд хэсэг, баруун бугалгын урд дээд хэсэгт цус хуралт, зүүн тохой, баруун гарын эрхий хурууны 2 дугаар үенд зулгаралт, баруун чихний ар хэсэг, хамрын хоёр хажуу, эрүүний баруун хэсэг, цээжний баруун хажуу доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс баруун бугалгын урд дээд хэсгийн цус хуралт 2-оос 3 хоногийн өмнө үүссэн, бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” /хавтаст хэргийн 23-24 дэх тал/ гэсэн дүгнэлт, дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 13 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 31-34 дэх тал/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт /хавтаст хэргийн 126 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.                   

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч О.Б-ы эрүүл мэндэд учирсан баруун завжинд цус хуралт, няцарсан шарх, хүзүүний баруун урд хэсэг, зүүн далны хэсэг, хэвлийн урд зүүн дээд хэсэг, зүүн бугалганы гадна дунд хэсэг, баруун бугалгын урд дээд хэсэгт цус хуралт, зүүн тохой, баруун гарын эрхий хурууны 2-р үенд зулгаралт, баруун чихний ар хэсэг, хамрын хоёр хажуу, эрүүний баруун хэсэг, цээжний баруун хажуу доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Э.Б түүнийг дарж унасан, зуурч татах, цохих зэрэг идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Б нь хохирогч О.Б-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Э.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Э.Бийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Бы биед баруун завжинд цус хуралт, няцарсан шарх, хүзүүний баруун урд хэсэг, зүүн далны хэсэг, хэвлийн урд зүүн дээд хэсэг, зүүн бугалганы гадна дунд хэсэг, баруун бугалгын урд дээд хэсэгт цус хуралт, зүүн тохой, баруун гарын эрхий хурууны 2-р үенд зулгаралт, баруун чихний ар хэсэг, хамрын хоёр хажуу, эрүүний баруун хэсэг, цээжний баруун хажуу доод хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд эрүүл мэнд болон сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой хохиролтой холбоотой баримт гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг хийж гүйцэтгэх гэхээр хохирогч очдоггүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад саад учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Хохирогч О.Б гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой болон сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн 2310031300702 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалан үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Э.Б-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн 2310031300702 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалан үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй дурдсугай.

 

4. Хохирогч О.Б гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой болон сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР