Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0290

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Д*******,

Хариуцагч: М*******,

Хариуцагч: ******* зөвлөл,

Маргааны төрөл: Б.Д*******г шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхтэй, мөн шүүгчээр томилохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоохтой холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д*******, түүний өмгөөлөгч Ч.Т*******, хариуцагч М*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б*******, хариуцагч ******* зөвлөлийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******, Т.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Энхзол нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Б.Д*******гаас М*******, ******* зөвлөлд тус тус холбогдуулан Шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, М*******ид дахин өргөн мэдүүлэхийг ******* зөвлөлд даалгах, шүүгчээр томилохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, шүүгчээр томилохыг М*******ид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2.Нэхэмжлэгч нь Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байсан.

3.Улмаар М*******ийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн.

4.Харин ******* зөвлөлийн 22 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг, холбогдох материалын хамт М*******ид өргөн мэдүүлжээ.

5.Улмаар М*******ийн 22 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй гэх үндэслэлээр томилохоос татгалзаж, холбогдох материалыг буцаасан байна.

6.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

1/М*******ийн шүүгчээр намайг томилоогүй орхисон, буцаан томилохоос татгалзаж байгаа эс үйлдэхүй”-г Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчсөн, миний төрийн албан тушаалыг хуульд заасан журмын дагуу эрхлэх, албан тушаалыг эрхлэхдээ хуульд заасан баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн гэж үзэж 21 оны 06 сарын 30-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 22 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ22/0070 дугаар шийдвэрээр нэр бүхий 12 шүүгчийг шүүгчээр буцаан томилуулахаар, үүний дотор намайг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг.

Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд ******* зөвлөлийн тогтоолоор намайг шүүгчээр томилохоор өргөн мэдүүлж, 22 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/ дүгээр албан бичгээр М*******ид өргөн мэдүүлсэн байсан.

******* зөвлөлийн ийнхүү өргөн мэдүүлснийг М*******ийн албанд хянаад 22 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Е/04 дүгээр албан бичгээр “... ******* зөвлөлөөс ирүүлсэн санал өргөн мэдүүлэх тухай албан бичигт дээрх нэр дэвшигч нар тус бүр дээрх хуульд заасан болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримт тусгагдаагүй", дугаар сарын 30-ны өдрийн 01/ тоот санал өргөн мэдүүлэх албан бичиг, нэр бүхий 12 Иймд танай ирүүлсэн 22 оны 03 иргэнд холбогдох хавсралтыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул буцааж байгааг мэдэгдэж байна” гэж буцаасан байсан.

М*******өөс намайг шүүгчээр буцаан томилуулах саналыг буцаасан шалтгаан нь ******* зөвлөлийн буруутай ажиллагаанаас болсон гэдэг нь уг албан бичгээс харагддаг ба энэ нь намайг шүүгчээр томилохоос татгалзсан шийдвэр биш юм.

Улмаар ******* зөвлөлөөс уг алдаагаа залруулж, шүүгчээр томилуулах санал өргөн мэдүүлсэн байсан боловч М*******ийн 22 оны 05 дугаар сарын16-ны өдрийн Е/05 дугаар албан бичгээр Л.Гэрэлмаа намайг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-д заасан болзол шаардлагыг хангаагүй гэж үзэн саналыг ******* зөвлөлд буцаасан байна.

Иймд би ******* зөвлөлд хандан намайг томилохоос татгалзсан шалтгааныг тодруулах, гаргасан алдаагаа залруулж, намайг дахин өргөн мэдүүлэхийг хүссэн өргөдлийг гаргасан боловч Ерөнхий зөвлөлийн даргын 22 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/641 албан тоотоор "... ******* зөвлөлөөс шүүхийн шийдвэрийг биелүүлж 2 удаа таныг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1. дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр саналыг буцаасан тул М*******ид дахин өргөн мэдүүлэх боломжгүй” гэсэн хариуг өгснийг эс зөвшөөрч шүүхэд дараахь үндэслэл бүхий нэхэмжлэл гаргаж байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т “Ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэ тухай ******* зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ” гэж, мөн зүйлийн 36.5-д ******* зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно” гэж заасан байдаг.

Хуулийн эдгээр заалтаас харвал ******* зөвлөл нь Ерөнхийлөгчийн

саналыг нягталж, шүүхийн шийдвэрт заасны дагуу өргөн мэдүүлэгдэх ёстой шүүгч нарыг томилохоос татгалзсан үндэслэл нь юу байсан, энэ үндэслэл нь батлагдаж, нотлогдсон үйл баримт байгаа эсэхийг шалгаж тогтоох, хэрэв байхгүй бол дахин өргөн мэдүүлэх үүрэгтэй байгаа.

******* зөвлөл нь өмнө буюу 22 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн E/04 тоот албан бичгээр намайг Ерөнхийлөгчөөс буцаасан үндэслэл нь тус байгууллагын өөрийнх нь буруутай ажиллагаа шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлснийг буюу шүүгч байсан миний талаарх эрүүл мэндийн дүгнэлт, ял шийтгэлгүй болон шийтгэгдэж байгаагүй талаарх лавлагаа зэрэг холбогдох баримтуудыг хавсаргаагүйгээс үүдэн буцаагдсан болохоос “биднийг шаардлага хангаагүй” гэж үзэж буцаасан шийдвэр биш байсан.

******* зөвлөл нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж буцаагдсан алдаагаа биднээс болсон мэт тайлбар гаргаж, улмаар дахин мэдүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дээрх заалтад нийцэхгүй юм.

Түүнчлэн М*******өөс намайг удаа дараа “нэр дэвшигч” статусаар ойлгож, нэр дэвшигчийн шаардлага хангасан байхыг шаардсан байхад ******* зөвлөл үүнийг зөвтгөхгүй байгаа нь тус байгууллагын илт хууль бус ажиллагаа гэж харагдаж байна.

Харин 22 оны 05 дугаар сарын 16-ны өдөр М******* нь намайг томилохоос татгалзсан үндэслэл буюу би Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1. дахь заалтад заасан тохиолдлуудаас ямар шалгуурт нь тохирохгүй байгаа талаар тодорхой биш байгаа нь би ямар шалтгаанаар шалгуурт тэнцэхгүй байгаагаа мэдэх эрх минь хязгаарлагдаж, мөн энэ талаар тайлбар гаргах, өөрийгөө буруугүйг нотлох эрхийг минь давхар зөрчиж байна.

Ийнхүү ******* зөвлөл нь шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй байгууллагынхаа хувьд шүүгч байсан хүн яг ямар шалгуурт нь тэнцэхгүй байгаа гэдгийг тодруулж, энэ талаар надаас тайлбар авах, нотлох баримт гаргуулах зэрэг ажиллагааг хийж, шалгаж тогтоосны дараа дахин мэдүүлэх ёстой байхад ийм үйлдэл огт гаргаагүй атлаа 2 удаа өргөн мэдүүлсэн, одоо 3 дахь удаагаа өргөн мэдүүлэх хууль зүйн боломжгүй гэжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-т Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн хүнийг дахин өргөн мэдүүлэх гэснээс үзвэл “Ерөнхийлөгч зөвхөн 1 удаа санал гаргах эрх олгосон, ийм санал гарсан бол Ерөнхий зөвлөл зөвхөн 1 удаа өргөн мэдүүлэх эрх олгосон, 1-ээс дээш удаа дахин мэдүүлэхийг хязгаарласан” зохицуулалт огт биш, иймд "хуулиар хориглоогүй бол иргэн, хуулийн этгээд эрхтэй, хуулиар байгууллага, албан тушаалтанд эрх олгоогүй бол хориглох” эрх зүйн зарчим энд үйлчлэх ёстой.

Гэтэл ******* зөвлөл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасныг явцуу утгаар тайлбарлан хэрэглэж, 2 дахь, 3 дахь удаагаа өргөн мэдүүлэх эрхгүй гэж татгалзаж байгаа нь энэ заалтыг зөрчсөн.

Нөгөө талаас би ямар үндэслэлээр шүүгчээр томилогдохоос татгалзагдаж байгаагаа, улмаар шүүгч байгаад томилогдоогүй үлдсэн хүн яагаад “нэр дэвшигч” болж миний эрх зүйн байдлыг дордуулсан, ******* зөвлөл үүнийг яагаад зөвтгөхгүй байгаа зэргийг мэдэх эрхтэй атал мэдэх боломжгүй болгож байгаа нь хүний эрхийн том зөрчил, ******* зөвлөл энэ зөрчлийг арилгаж, татгалзагдсан үндэслэлийг минь тайлбарлаж өгөхгүй, тодорхой биш хариу өгч байгаа нь хууль бус эс үйлдэхүй юм.

М******* дээрх шийдвэрийг гаргах үед томилохоос татгалзагдсан нэр бүхий 8 шүүгчид холбогдох ёс зүйн болон мэргэжлийн алдаа дутагдал гаргасан гэж үзэх үйл баримт байгаагүй, эсхүл эрх бүхий байгууллагаас шүүгчийн ёс зүйн болоод мэргэжлийн алдаа гаргасан талаар хүчин төгөлдөр шийдвэр байгаагүй тул шүүгчийн албан тушаалд томилохоос татгалзах үндэслэл байгаагүй талаар шүүх хуралдаан дээр яригдсан, шүүх энэ байдлыг харгалзан шүүгчээр томилуулах үндэслэлтэй гэж үзсэн тул уг шийдвэрийг гаргасан тул энэ нь шүүхэд хэлэлцэгдсэн үйл баримт юм.

Иймд ******* зөвлөл нь шүүхэд хэлэлцэгдэж, шийдвэрлэгдсэн асуудал М*******ийн өмнө дахин нотлох хууль зүйн үндэслэл байхгүй талаарх тайлбар нотолгоог Ерөнхийлөгчид гаргах үүргээ биелүүлэхгүй, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх хүчин чадалтай эрх зүйн баримт бичиг байхад эс хэрэгсэж байгаа нь хууль зүйн зөрчил болно.

Иймд ******* зөвлөл нь Б.Д******* намайг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа Монгол Улсын ******* зөвлөлийн эс зүйлдэхүй Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасныг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоон, М*******ид дахин өргөн мэдүүлэхийг Монгол Улсын ******* зөвлөлд даалгаж өгнө үү.

2/******* зөвлөлөөс намайг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн байхад М******* мөн л тодорхойгүй үндэслэлээр томилохоос татгалзсан нь хууль бус байна.

Ингэхдээ шүүгчээр томилохгүй байх ямар шаардлагад нийцээгүй талаар огт

дурдаагүй, надаас энэ талаар тайлбар авах, нотлох баримт гаргаж өгөх, үндэслэлээ мэдэх эрхийг минь ноцтой зөрчөөд байна.

Ерөнхийлөгчийн уг шийдвэрийн улмаас би хууль ёсоор эрхэлж байсан ажил, албан тушаалдаа цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болж, улмаар шүүгчийн албан зөрчил гаргагч гэж нийтэд тушаалд тэнцэхгүй, мэргэжил мэдлэггүй, ёс зүйгүй, ойлгогдож, нэр хүндээрээ 2 дахь удаагаа хохироод байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд "сахилгын шийтгэл” авч байсан шүүгч нь шүүгчээр ажиллах шаардлага хангахгүй байхаар хуульчлан тогтоогоогүй, хэрэв Монгол улсын Ерөнхийлөгч ингэж үзэж байгаа бол одоо ажиллаж байгаа шүүгч нараас сахилгын шийтгэл хүлээж байсан, хүлээсэн хүн олон байгаа тул адил тэгш хандаж шийдвэр гаргах ёстой.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг аливаа этгээд дахин нотлохыг шаардах эрхгүй, шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ нь М*******ид ч нэг адил хамаарна. Ийнхүү шүүхийн шийдвэрийг биелүүлж ******* зөвлөл намайг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн байхад хууль бус үндэслэл гарган томилохоос татгалзсан М*******ийн эс үйлдэхүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж, 42 дугаар зүйлийн 42.3.1-т “Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгохыг хориглох” гэж заасныг зөрчсөн тул Б.Д*******г шүүгчээр томилохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоон, шүүгчээр томилохыг М*******ид даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2004 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийн сум дундын шүүхэд шүүгчээр томилогдсон. Ингээд ажиллаж байгаад 2013 онд шүүхийн нэр өөрчлөхтэй холбоотойгоор Монгол улсын хэмжээнд ажиллаж байгаа 400 гаруй шүүгчийг чөлөөлөөд эргэж томилохдоо улсын хэмжээгээр 12 шүүгчийг орхигдуулсан байдаг. Тэрний нэг нь юм. 23 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эргэж томилоогүй. Энэнээс хойш 9,10 жил маргаж явсаар байгаад 22 оны 5 дугаар сард 12 хүнээс 4 шүүгчийг томилсон байдаг. Ингээд 22 оны дугаар 08-ны өдрийн 70 дугаартай шийдвэрээр 12 шүүгчийг эргэж томилох саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг даалгасан ******* зөвлөлд даалгасан шийдвэр гардаг. Тухайн үеийн шаардлага нь ******* зөвлөлд даалгах, томилохыг Ерөнхийлөгчид даалгах 2 шаардлагатай байсан. 2 дугаар шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед бид 70 дугаар шийдвэрт давж заалдаагүй. Тэр нь өнөөдрийн нөхцөл үүсэх шалтгаан болжээ, тухайн үед бид төөрөгдсөн ч юм уу тийм байдалд ороод Ерөнхийлөгчийн хэрэгсэхгүй болгосон хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй. ******* зөвлөл 2 удаа Ерөнхийлөгчид мэдүүлсэн. 04 дүгээр сарын 05-ны өдрийн 04 тогтоолоор өргөн мэдүүлсэн. Тухайн үед Ерөнхийлөгчөөс шүүгчээр өргөн мэдүүлж байгаа хүмүүсийг шаардлага хангаагүй гээд буцаасан байдаг. Энэ юу байсан гэхээр сэтгэцийн эрүүл мэндийг тогтоох тусгай журам гарсан. Бид өөрсдийн биеэр очиж, шар хаданд сэтгэцийн эмнэлэгт очоод үзлэгт орж тодорхойлолт гаргуулж, эмнэлгийн дүгнэлтийг хавсаргасан. Төрийн албаны шинэчилсэн анкет бөглөөд материалаа бүрдүүлж 22 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 05 дугаар тогтоолоор дахин өргөн мэдүүлсэн. Тэгэхэд 10 хүнээс 4 хүнийг томилсон. Бусдыг нь буцаасан. Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй гээд буцаад ирсэн. Тийм учраас гомдол гаргаад яваад байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс албан тоотоор буцаасан учраас албан ёсоор татгалзаагүй гэж маргаад байгаа. Тэгэхээр Ерөнхийлөгч буцаагаад байгаа нь ******* зөвлөлийн алдаа байсан. Цэцийн магадлалаар нэр дэвшигч гэж ойлгохгүй гэж байгаа. Орхигдуулсан нь шүүгчийн албан тушаалаас огцруулсан гэж үзэхгүй. Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаартай магадлалд 12 шүүгчийг шүүгчийн албан тушаалаас огцруулсан гэх хууль зүйн үндэслэл байхгүй болохгүй гэж байгаа. Шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийн статустай адилтган авч үзэх боломжгүй гэж байгаа. ******* зөвлөл хуульд заасан өөрийнхөө хийх ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүй. Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан асуудал байгаа. Ёс зүйн хувьд тэнцэхгүй, 3 4 зүйл заагаад буцаагаад байхад тодруулаад явуулж болдоггүй юм. Энэ хүмүүс шүүгч хийж чадах юм уу чадахгүй юм уу, тэр байдлыг тодруулаад явуулах ёстой. Тэр байдлыг тодруулаагүй байж, бид үүргээ гүйцэтгэсэн гээд байгаа ******* зөвлөлийн буруу юм. Шүүхийн тухай хуулийн 31-д заасан шаардлагыг судлаад нэг тийш нь болгомоор байна. А.Б******* гэдэг хүнээс болж шүүх хуралд 4, 5 удаа хойшилж байна. энгийн иргэн байсан бол ингэх үү. Монголд хууль хэрэгжиж байгаа юм байхгүй. Нэг хүнээс болж шүүх хурал 4, 5 удаа хойшилсон. Өнөөдөр л нэг бүгд ирлээ. Нэмэлт тайлбараа өмнө нь өгөх нь яасан юм. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж ямар статустай хүн байдаг юм. А.Б******* заавал албан тушаалаа бичиж байх ёстой юм уу. Би энгийн иргэн байлаа гэхэд улсын гаалийн байцаагч гэж бичдэггүй. Ингээд ******* зөвлөлийг даалгах шаардлага гаргах үндэслэл байна. Хоёр дах шаардлагын хувьд шүүгчээр томилохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, шүүгчээр томилохыг Ерөнхийлөгчид даалгах гэж байгаа. Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр магадлалыг хэлнэ. 12 шүүгчийг анх удаа томилогдож байгаа хүмүүс биш. Орхигдуулж байгаа нь огцруулсан үндэслэл болохгүй гэж байгаа. Тайлбар дээрээ дэлгэрэнгүй бичсэн байгаа. Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 22 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар тогтоолоор харьяалал тогтоосон байдаг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн төлөөлөгчийн хувьд харьяаллын биш гээд байгаа. Гэтэл Улсын дээд шүүхийн тогтоол яах ёстой юм. Нэг удаагийн үйлчлээд алга болох ёстой байсан юм уу. А.Б******* тодруулах байх. Тогтоолд энэ маргаан нийтийн эрх зүйн маргаан гэж тогтоосон. Харьяаллын хувьд Монгол улсын Ерөнхийлөгчид даалгах маргааныг захиргааны хэргийн анхан шатын шүүх шийдвэрлэнэ гэж байгаа. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* зөвлөл анхнаасаа хуульд заасан баримт бичгийг бүрдүүлж, өргөн мэдүүлэх чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үздэг. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байгаа. Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасан Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох үүргээ хэрэгжүүлээгүй. Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 36.5-д заасан татгалзлаа дурдаад байхад дахиад шалгаад өргөн мэдүүлэхгүй, үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа юм. ******* зөвлөл хариуцагч болоод ороод ирсэн боловч шүүгч нарын асуудал яваад байна шүү дээ. Шүүхийн нэр хүнд унаад байна шүү дээ” гэв.

6.Хариуцагч М*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал түүний үндэслэлээ тайлбарлахдаа:   

1/Нэхэмжлэлд дурдагдсан асуудал нь Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд үл хамаарна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргааныг тогтоож өгсөн. Ийнхүү тогтоохдоо тус зүйлийн 13.1-т “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” хэмээн заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан М*******ийн үндсэн бүрэн эрхэд хамаарх асуудлаар гарах аливаа Үндсэн хуулийн эрх зүйн харилцаанд холбогдох маргаантай асуудлыг гагцхүү Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэхээр Үндсэн хууль, холбогдох хуулиар зохицуулсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "******* зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг ******* зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно" гэж заасан бөгөөд М*******ийн энэхүү Үндсэн хуулиар олгогдсон бусад бүрэн эрхтэй холбоотой харилцаа мөн Үндсэн хуулийн эрх зүйн харилцаанд хамаарч байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургаадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-т"зарлиг, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх" хэмээн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх маргаантай асуудлыг жагсааж өгсөн. Энэхүү жагсаалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хяналтын объект буюу хянан шийдвэрлэх маргаанд хамаарах юм.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т "зарлиг, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх", Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т "М*******ийн зарлиг, бусад шийдвэр" гэж заасан байна. Энэхүү Үндсэн хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудаас үзвэл М*******ийн зарлиг, бусад шийдвэртэй холбоотой эрх зүйн маргаан нь ямар нэг эргэлзээгүйгээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан болох нь харагдаж байна.

2/Иргэн Б.Д*******гийн хүсэлтийн дагуу эрх зүйн маргааныг харьяаллыг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас тогтоогүй байхад Захиргааны хэргийг үүсгэсэн байна.

Хэдийгээр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.4-т Монгол Улсын Дээд шүүх "хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох" хэмээн заасан. Энэхүү заалтаас үзвэл Монгол Улсын Дээд шүүхээс гаргах шийдвэр нэг бүрчилсэн буюу тухайн асуудал, эрх зүйн маргааныг тухайд тухайлан гаргаж болох эрх хэмжээг олгосон. Хэдийгээр Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 21 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар тогтоол хүчин төгөлдөр боловч уг тогтоолоор иргэн С.А******* нарын хүсэлтийн дагуу Монгол Улсын Шүүхийн шүүгчээр ажиллаж байсан нэр бүхий 12 иргэнийг томилохгүй орхигдуулсан М*******ийн эс үйлдэхүйтэй хууль бус болохыг тогтоон, тэдгээрийг урьд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд эгүүлэн томилсон шийдвэр гаргахыг М*******ид даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар тухайн эрх зүйн маргаантай холбоотой асуудлаар л шүүхийн харьяалал тогтоосон байна.

Тэгвэл иргэн Б.Д******* эдүгээ шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл нь агуулгын хувьд М*******ийн 22 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн E/05 дугаар шийдвэртэй холбоотой гэх бөгөөд энэ нь өмнө эрх зүйн маргааны харьяалал тогтоосон Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 21 оны 17 дугаар тогтоолд үл хамаарах болох нь харагдаж байна. Түүнчлэн иргэн Б.Д*******гийн нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийн тухай өнөөг хэр эрх зүйн маргааныг хэргийн харьяаллыг тогтоосон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны ямар нэг тогтоол гараагүй байгаа болох холбогдох нотлох баримтаас харагдаж байна.

3/Монгол Улсын Үндсэн хуулиар М*******ид олгосон бүх шатны шүүхийн шүүгчийг томилох харилцаа нь Үндсэн хуулийн эрх зүйн харилцаа мөн.

Иргэн Б.Д*******гийн нэхэмжлэлд дурдагдаж буй асуудал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд үл хамаарч байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгч хэрэг үүсгэх захирамж гаргахын өмнө уг хуулийн 54 дүгээр зүйлд заасан нөхцөл байгаа эсэхийг шалган тогтоох үүрэгтэй. Үүний дотор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д заасан "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын" эсэхийг юуны түрүүнд шалгана. Монгол улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгчдийг томилох Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбогдон үүсэх харилцаа нь захиргааны эрх зүйн харилцаанд үл хамаарах буюу үндсэн хуулийн эрх зүйн харилцаанд хамаарна.

Өөрөөр хэлбэл М******* иргэнийг шүүгчээр томилох зарлиг гаргах нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан "захиргааны акт" гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин Үндсэн хууль, органик хуульд заасан Үндсэн хуулийн эрх зүйн хэм хэмжээгээр тодорхойлогдох үндсэн хуулийн акт гэж үзэж байна.

Нэхэмжлэгч иргэн Б.Д*******гийн холбоотой асуудлаар ******* зөвлөлөөс Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т заасны дагуу М*******ид хандсан асуудал байхгүйгээс гадна Ерөнхийлөгч ба ******* зөвлөлийн хооронд үүсэх харилцаа нь захиргааны эрх зүйн бус харин Үндсэн хуулийн эрх зүйн харилцаа байна. Иргэн ******* зөвлөлөөс асуудлыг Ерөнхийлөгчид оруулсны дараа Ерөнхийлөгчийн үйл ажиллагаагаар эрх нь зөрчигдсөн гэж үзвэл захиргааны хэргийн шүүхэд бус, харин Үндсэн хуулийн цэцэд хандан өргөдөл гаргах эрх нь Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нээлттэй байна.

Дээрхийг нэгтгэж дүгнэвэл, шүүгч эдгээр нөхцөл байдлыг шалган тогтоогоогүйгээс иргэн Б.Д*******гийн нэхэмжлэлтэй асуудлаар М*******ид холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн нь хууль зүйн алдаатай болсон гэж үзэхээр байна.

3/Иргэн Б.Д*******гийн нэхэмжлэлд дурдагдаж буй асуудал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дах хэсэгт заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд үл хамаарч байна. Иргэн Б.Д*******гийн нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 22 оны сарын 08 өдөр дугаар 128/ШШ22/0070 дугаар шийдвэр өнөөг хэр хүчин төгөлдөр хэвээр байна.

Энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ******* зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг ******* зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно гэж заасан байна. Монгол улсын Үндсэн хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүгчийг томилох бүрэн эрхийг М*******ид Үндсэн хуулиар олгосон байх ба М*******ид бүх шатны шүүгчдийг томилох бүрэн эрх олгосон эрх зүйн үндсэн эх сурвалж нь Монгол Улсын Үндсэн хууль байна.

Өөрөөр хэлбэл, М******* шүүгчдийг томилохтой холбоотой харилцааг Үндсэн хуулийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулсан байна. Иймд нэхэмжлэгч Д.А******* нарын 2 дах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой харилцааг Үндсэн хуулийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулсан байх бөгөөд шүүгчдийг томилохтой холбоотой бүрэн эрхийг Монгол улсын Ерөнхийлөгчид Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон байх тул маргаан бүхий энэ тохиолдолд Монгол улсын Ерөнхийлөгч буюу төрийн тэргүүний институтийг захиргааны байгууллага гэж үзэхээргүй байна гэж шүүх дүгнэлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д ... Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар. .... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд, Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх маргааныг харьяалан хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий шүүх юм. Маргаан бүхий энэ тохиолдолд Монгол улсын Ерөнхийлөгчийг захиргааны байгууллага гэж үзэхгүй талаар дээр дүгнэсэн тул нэхэмжлэгч Д.А******* нарын 2 дахь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарахгүй байна." хэмээн үзсэн байх байх бөгөөд уг шийдвэрт иргэн Б.Д******* буюу өнөөгийн нэхэмжлэгч Б.Д******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй байна.

Эцэст нь дээрх хууль зүйн факт, хууль зүйн үндэслэлүүдээс дүгнэн үзвэл нэхэмжлэгч иргэн Б.Д*******гийн М*******ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "захиргааны хэргийн шүүх нь Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ", 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана; 54.1.1-д "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус", 54.1.6-д нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа" гэж тус тус заасныг үндэслэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т "Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана" гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

8.Хариуцагч ******* зөвлөлийн итгэмжлэгдсэн нар шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Нэхэмжлэгч Б.Д*******г Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 22 оны дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр дүүргийн анхан шатны аль нэг шүүхийн шүүгчээр томилуулах саналыг М*******ид өргөн мэдүүлэхийг тус зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн.

2/Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг М*******ид өргөн мэдүүлэх тухай асуудлыг ******* зөвлөлийн 22 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, мөн өдрийн 74 дүгээр тогтоолоор иргэн Б.Д*******г Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг М*******ид өргөн мэдүүлсэн.

3/М*******ийн 22 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Е/04 тоот албан бичгээр нэр дэвшигч нар тус бүр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримт тусгагдаагүй гэх үндэслэлээр шүүгчийн албан тушаалд томилохоос татгалзаж буцаасан.

Тус албан бичгийн дагуу иргэн Б.Д*******г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан эсэх талаар эрх бүхий байгууллагаас холбогдох лавлагаа, мэдээллийг гаргуулан авч үзэхэд шүүгчээр ажиллаж байх хугацаандаа Шүүхийн сахилгын хорооны 2009 оны 04 дүгээр тогтоол, 2012 оны дугаар тогтоолоор тус тус сахилгын шийтгэл хүлээж байсан талаарх мэдээллийг ирүүлсэн.

Холбогдох лавлагаа, мэдээллийг авсны дараа тус зөвлөлийн 22 оны 99 дүгээр тогтоолоор иргэн Б.Д*******г Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг М*******ид дахин өргөн мэдүүлсэн. Тус тогтоолыг холбогдох лавлагаа, мэдээллийн хамт албан бичгээр М*******ид хүргүүлсэн.

М******* 22 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 тоот албан бичгээр иргэн Б.Д*******г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол шаардлагыг хангаагүй талаар дурдаж, томилохоос татгалзсан хариу ирүүлсэн.

4/Тус зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасны дагуу нягтлан шалгах ажиллагааг бүрэн хийж, холбогдох материалын хамт 22 оны 99 дүгээр тогтоолоороо иргэн Б.Д*******г шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг М*******ид дахин өргөн мэдүүлсэн тул шүүгчийн албан тушаалд томилохоос татгалзсан шийдвэрийн үндэслэлийг дахин нягтлах, шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг М*******ид дахин өргөн мэдүүлэх хуулийн үндэслэлгүй юм.

5/******* зөвлөл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт "хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Б.Д*******г Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг М*******ид хоёр удаа өргөн мэдүүлж, хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлснийг эс үйлдэхүй гэж үзэх үндэсгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч ******* зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г******* шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгч сая хэллээ. 10 жилийн өмнөөс нэр бүхий хүмүүсийн асуудал маргаан үүсгээд яваад байгаа. Шүүхийн хүчин төгөлдөр ганцхан шийдвэр байдаг. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаартай. Зөвхөн Б.Д*******гийн биш бусад хүмүүсийн үйл баримтууд дээр ******* зөвлөл хариуцагчаар татагдаад явж байгаа. Нэхэмжлэгчийг дахин өргөн мэдүүлээд явсан. ******* зөвлөлөөс өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхүй байхгүй. 20 оны дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаартай шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй шийдвэр хүчин төгөлдөр болчихсон. ******* зөвлөл хүлээн зөвшөөрөөд Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Тухайн үед өргөн мэдүүлэхдээ хүмүүсийнхээ саналыг асуугаад ийм газар ийм орон тоо байна гээд нэхэмжлэгчийн хувьд Ховд аймагт шүүгчээр томилуулах саналыг мэдүүлсэн. Мэдүүлэхэд Ерөнхийлөгчөөс 04 дүгээр сарын 05-ны өдрийн Е4 гээд албан бичгээр хариу ирүүлсэн. Гэхдээ Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасан болзол шаардлагыг энэ хүмүүс хэрхэн хангаад байгаа юм бэ, баримтыг ирүүл гэсэн. Үүний дагуу Шүүхийн тухай хуульд зааснаар зөвхөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв ч биш, төрийн албан хаагчийн анкетыг шинэчлэх, бусад холбогдох байгууллагууд руу албан бичиг явуулж, холбогдох баримтуудыг цуглуулж, 22 оны 99 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг Ховд аймаг дахь сум дундын шүүхэд шүүгчээр томилуулахаар 2 дахь удаагаа явуулсан. Ингэхдээ төрийн болон төрийн бус байгууллагаас холбогдох бүх материалыг авч, хавсаргаж явуулсан. Бид хариу тайлбартаа дурдсан. Шүүхийн 2 удаагийн сахилгын хорооны тогтоол ирсэн. Энэ 2 тогтоолыг хамтад нь явуулсан. Ерөнхийлөгчөөс 22 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Е5 дугаар албан бичгээр хариуг ирүүлэхдээ Б.Д*******г Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-д заасан шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх гэсэн шаардлагыг хангахгүй тул томилох боломжгүй гэдэг хариу ирүүлсэн байдаг. Анх ******* зөвлөл мэдүүлэхдээ Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 70 дугаартай шийдвэрийн дагуу гэж зөвлөлийн тогтоол гарсан. Иймд ******* зөвлөл Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасан үүргээ хангалттай биелүүлсэн. 2 удаа өргөн мэдүүлсэн. Хууль бус эс үйлдэхүй байхгүй гэж үзэж байна” гэв.

Хариуцагч ******* зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тайлбартаа хэд хэдэн удаа дурдлаа. Ерөнхий зөвлөлөөс 2 удаа өргөн мэдүүлсэн. Хоёрдугаарт статусын хувьд цэцийн магадлалаар нэр дэвшигчийн статустай биш гэдгийг тогтоосон. 22 оны дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаар шийдвэрийн дагуу томилъё гээд Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Хариу бичгээр холбогдох хууль тогтоомжид заасан шүүгчид тавих болзол хангасан талаар тусгагдаагүй байна гэсэн байдаг. Монгол улсын Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд энэ хүнийг монгол улсын шүүхийн шүүгчээр ажиллах болзол шаардлага хангасан гэж үзэхгүй байна гээд татгалзсан. Шүүхийн тухай хуульд байгаа Ерөнхийлөгч томилохоос нэг удаа татгалзах юм бол ******* зөвлөл нягтлах ёстой. Үүнийг бид хангасан. ******* зөвлөлийн хуралдааны тэмдэглэл байгаа. Энэ тэмдэглэл дээр нэр бүхий 12 иргэний асуудлыг ярьсан байдаг. Шүүхийн тухай хуульд заасан шүүгчид тавих болзол шаардлагуудыг бүлэг бүрээр холбогдох лавлагааг авч, дүгнэлтүүдийг авч нэр дэвшсэн 10 хүнийг тухайн хуралд 10 хүн орсны 9 хүн нь дэмжээд иргэн Б.Д*******г дахиад өргөн мэдүүлье гэсэн. Ингээд өргөн мэдүүлсэн. 22 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/546 дугаар албан бичигт Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасан үндэслэлтэй холбогдуулан судлан ажиллагааг хийсэн. Нягтлан шалгасан. Ийм ажиллагааг хийгээд өргөн мэдүүлье гээд оруулсан. Ерөнхийлөгчөөс шалтгаанаа маш тодорхой бичсэн. Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-д шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх гэдэг шаардлагыг хангаагүй тул томилох боломжгүй байна гэдэг. Гэтэл дахиад өргөн мэдүүлье гээд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Монгол улсын Ерөнхийлөгчийг өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд албан тушаалтан, эрхтэн дархтан нөлөөлөх ямар ч бололцоогүй. Шүүхийн Ерөнхий зөвлөл хуульд заасан 2 боломжоо хэрэгжүүлсэн. Дахиад мэдүүл гээд байдаг, шийдвэр гаргах ажиллагаанд нөлөөлүүлэх гээд байгаа юм уу. Ийм боломж байхгүй. ******* зөвлөл хуульд заасан 2 удаагийн боломжоо ашигласан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.Шүүгчээр томилохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, шүүгчээр томилохыг М*******ид даалгах шаардлагын тухайд:

1.1.Тус шүүхийн 22 оны дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр нэр бүхий иргэдээс М*******, ******* зөвлөлд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын М*******ид холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110.1-д “Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно” гээд 110.1.1-д “энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй” гэжээ.

1.2.Дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч нарын М*******ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдйвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул мөн хуулийн 54.1.6 нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа гэж заасны М*******ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

1.3.Учир нь нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн үндэслэлийг шүүх дахин хянах боломжгүй бөгөөд харин хэргийн оролцогч нар нь хуульд заасан үндэслэл журмын дагуу давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх, эсхүл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт гаргах боломжтой.

2.Шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, М*******ид дахин өргөн мэдүүлэхийг ******* зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1.Тус шүүхийн 22 оны дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг М*******ид өргөн мэдүүлэхийг даалгажээ.

2.2.******* зөвлөлийн 22 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг М*******ид өргөн мэдүүлжээ.

2.3.М*******ийн 22 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн Е/04 дүгээр албан бичгээр “... 1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан ёсоор ******* зөвлөл гагцхүү Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийг өргөн мэдүүлэхээр заажээ. ******* зөвлөлийн 22 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн санал өргөн мэдүүлсэн асуудал нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  2. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд шүүгчид тавигдах болзол шаардлагыг зохицуулсан. Гэтэл ******* зөвлөлөөс ирүүлсэн санал өргөн мэдүүлэх тухай албан бичигт дээрх нэр дэвшигч нар тус бүр дээрх хуульд заасан болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримт тусгагдаагүй” талаар дурьдаж саналыг буцаажээ.

2.4.Улмаар ******* зөвлөлийн 22 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг, холбогдох материалын хамт М*******ид өргөн мэдүүлжээ.

2.5.М*******ийн 22 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй гэх үндэслэлээр томилохоос татгалзаж, холбогдох материалыг буцаажээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д “Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно” гэжээ.

2.6.Дээрхээс дүгнэвэл Ерөнхийлөгч нь нэр дэвшигчийг томилохоос татгалзсан дохиолдолд Ерөнхий зөвлөл саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин нэг удаа санал болгох боломжтой байна.

2.7.М*******ийн 22 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн Е/04 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчийг шүүгчээр томилохоос татгалзаагүй, харин баримт бичгийн бүрдүүлбэр дутуу үндэслэлээр буцаасан байх тул хуульд заасан шаардлагыг хангаж, эхний удаа өргөн мэдүүлсэн гэж үзэхгүй.

 2.8. Харин 22 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар албан бичгээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-д заасан болзол, шаардлагыг хангахгүй гэх үндэслэлээр томилохоос татгалзсан байх бөгөөд хуульд заасан Ерөнхийлөгчийн саналыг дахин нягтлалгүйгээр дахин өргөн мэдүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхгүй хуульд нийцэхгүй байна.

2.9. Хэдийгээр нэхэмжлэгчид Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны анхан шатны хуралдааны 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоолоор сахилгын шийтгэл ногдуулж байсан хэдий ч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн тухай /20 оны/ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүгч сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасны дагуу сахилгын шийтгэлгүй болсон байна.

2.10.Гэтэл дээрх нөхцөл байдлыг тодруулалгүй, М*******ийн 22 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар албан бичигт дурьдсан асуудлыг нягтлалгүйгээр дахин өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхгүй хуульд нийцэхгүй байна.

Иймд шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, М*******ид дахин өргөн мэдүүлэхийг ******* зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан М*******ид холбогдуулан гаргасан шүүгчээр томилохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, шүүгчээр томилохыг М*******ид даалгах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5, Шүүхийн тухай /20 оны/ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан иргэн Б.Д*******гийн нэхэмжлэлтэй, Шүүхийн Ерөнхий Зөвлөлд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, М*******ид дахин өргөн мэдүүлэхийг хариуцагчид даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* зөвлөлөөс 700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

                       ШҮҮГЧ                                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ