Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2023/01981

 

 

 

 

 

 

 

 

 

    2023      06        28

                       182/ШШ2023/01981

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч, Г.М- ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт байрлах, Д ХХК,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суугч, Б.С нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, * барилгын 14 давхрын 63, 64 тоот 46,36 м.кв, 49,83 м.кв 2 өрөө орон сууц тус бүрийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг Д ХХК-д даалгах, алданги 50,067,151 төгрөг гаргуулах, Б.С болон Д ХХК нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамж * 215 байрны 64 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.М-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Ст даалгах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ19/02 тоот Орон сууц захилгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай

 

          Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа,

Хариуцагч Б.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Баттулга,

Хариуцагч Б.Сын өмгөөлөгч Б.Цэнд-Очир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан, хариуцагч Д ХХК-ийн төлөөлөгч Д.Ганзориг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч Д ХХК,  Б.С нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, * барилгын 14 дүгээр давхрын 63, 64 тоот 46,36 м.кв, 49,83 м.кв 2 өрөө орон сууц тус бүрийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг Д ХХК-д даалгах, алданги 50,067,151 төгрөг гаргуулах, Б.С болон Д ХХК нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамж * 215 байрны 64 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.М-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Ст даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Өнөрзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д ХХК болон Г.М- нар 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Орон сууцны захиалгын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, * барилгын 14 давхрын 63, 64 тоот 46.36 мкв, 49.83 мкв тус бүр 2 өрөө орон сууцыг захиалагчийн өмчлөлд 2021 оны 1 дүгээр улиралд багтаан шилжүүлж өгөхөөр талууд тохиролцсон. Төлбөрийн нөхцөлийн хувьд захиалагч төлбөрийг хэсэгчлэн сар бүр 5,000,000 төгрөгөөр төлж, байр ашиглалтад орохоор нь үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохирсон. Ингээд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 18,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг,  2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 4,000 000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 3,285,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 70,000,000 төгрөг нийт 144,285,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гүйцэтгэгч Д ХХК нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 3.4-т заасны дагуу захиалагч талд орон сууцыг 100 хувь барьж дууссан болохоо, төлбөр тооцоогоо дуусгахыг мэдэгдэх үүрэгтэй байтал байрыг хэзээ улсын комисст хүлээлгэн өгөх зэрэг шаардлагатай мэдээллийг мэдээлэхгүй байсан. Захиалагч байраа авах талаар хангалттай хөөцөлдсөн боловч гэрээ цуцалсан гэсэн үндэслэлээр орон сууцыг хүлээлгэн өгдөггүй. Гэрээний 3.4-т зааснаар орон сууцыг 100 хувь дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн холбогдох бүртгэлийн байгууллагад захиалагч өмчлөх эрхээ баталгаажуулахтай холбогдох хүсэлтийг хүргүүлсэн. Тухайн байгууллагаас зохих шийдвэрийг бичгээр гүйцэтгэгчид ирүүлсэн тохиолдолд өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай бичиг баримтыг нь захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй. Мөн гэрээний 3.1-д гүйцэтгэгч нь орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан барьж захиалагчид хүлээлгэн өгөх, гэрээний 6.2-т гүйцэтгэгч нь ашиглалтанд оруулахаар гэрээнд заасан хугацаанаас 30 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 31 хоногоос эхлэн гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алданги захиалагчид төлөхөөр гэрээгээр харилцан тохиролцож байгуулсан. Хэдийгээр гэрээнд гүйцэтгэгч нь орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан барьж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч захиалагчийн зүгээс цаг үеийн нөхцөл байдлыг бодолцон үзэж тус орон сууцыг улсын комисс хүлээн авсан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс хойших 603 хоногийн нийт 43,502,229 төгрөгийн алданги нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд нийт алдангид 50,067,151 төгрөг гаргуулах, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, "*" барилгын 14 давхрын 63, 64 тоот 46.36 мкв, 49.83 мкв 2 өрөө орон сууц тус бүрийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгч Г.М-т гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, хариуцагч Б.С болон Д ХХК-тай  2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамж * 215 байрны 64 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.М-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Ст даалгах шаардлага гаргасан. Г.М-ын нэхэмжлэлтэй хариуцагч Д ХХК-д холбогдох хэрэгт гуравдагч этгээдийн хувиар оролцож байсан Б.С нь өмнө гаргасан нэхэмжлэл буцаагдсан үйл баримтыг ашиглаж өмчлөлийн маргаантай үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авсан. Хариуцагч Д ХХК нь захиалагч Г.М-той байгуулсан орон сууц захиалгын гэрээгээ цуцлаагүй, дүгнээгүй байхдаа Б.Стай давхар гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг зөрчсөн хэлцэл юм. Иймд хариуцагч Б.С, Д ХХК нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Орон сууцны захиалгын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 56.4-т зааснаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамж * 215 байрны 64 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.М-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Ст даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Д ХХК шүүхэд гаргасан  хариу тайлбартаа: Г.М-той байгуулсан гэх 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ19/02 тоот орон сууц захиалгын гэрээ нь хууль бус гэрээ болох нь явцын дунд батлагдсан тул бид 2021 онд гэрээнээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Учир нь тухайн үед гэрээ байгуулсан Г.Мягмаржамц нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш байсан атал хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ерөнхий инженер Б.Гантөмөр /захиалагч Г.М-ын аав/-тэй үгсэн хуйвалдаж хямд үнээр гэрээ байгуулсан байсан. Энэ нь иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн хэлцэл тул Г.Мягмаржамц, Б.Гантөмөр нартай хариуцлага тооцон 2021 оны 06 сард ажлаас чөлөөлөх шийдвэр гарч байсан гэжээ.

 

3.Хариуцагч Б.Сын төлөөлөгч Д.Баттулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.М- нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж хариуцагчаар Б.Сыг татаж шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, шаардлага нь ойлгомжгүй байгаа тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.С Д ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулж, орон сууц захиалсан бөгөөд бараг 2 жил орчмын хугацаанд уг орон сууцандаа амьдарч ашиглалтын төлбөр төлж байгаагаас гадна тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Б.Сын нэр дээр гарсан. Гэтэл Г.М- нь бидний хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, улмаар Б.Сыг орон сууцны өмчлөх эрхээ Г.М-ын нэр дээр шилжүүлэхийг шаардаж байгаа нь урд хожим үзэгдээгүй хууль зүйн наад захын мэдлэггүй хүний дураараа аашилсан үйлдэл байна. Энэ нь Б.Сын Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөлийн эрхэнд халдсан үйлдэл гэж үзэж байна. Мөн Д ХХК-иас гэрээний үүрэгт алданги нэмж шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

4.Хариуцагч Д ХХК шүүхэд  гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.М- нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлохдоо 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3Г19/02 тоот Орон сууцны захиалгын гэрээг үндэслэн шаардлага гаргасан байх бөгөөд энэхүү гэрээ нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээ байх тул уг орон сууцнуудыг худалдаж авсан иргэдийн хууль ёсны эрх, ашгийг зөрчих хууль зүйн үр дагавартай байна. Иймд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 319/02 тоот Орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байгаа бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосноор уг орон сууцыг худалдаж авсан иргэдийн эрх, ашиг хууль ёсны дагуу хамгаалагдах юм. Г.М-той байгуулсан гэх 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3Г19/02 тоот орон сууцны захиалгын гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж бид үзэж байна. Учир нь дээрх гэрээнд Д ХХК-ийг төлөөлж Г.Мягмаржамц гэх хүн гарын үсэг зурж гэрээг байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд энэ хүн манай компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд юм. Тодруулбал 2019 онд Д ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар М.Төртогтох томилогдон ажиллаж байсан бөгөөд энэ нь улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх бичилтээс тодорхой харагдана. Гэтэл компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй Г.Мягмаржамц гэх хүн нь манай компанийн Гүйцэтгэх захирал гэх байр сууринаас орон сууц худалдах гэрээг бусад этгээдтэй байгуулсан нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна, 83.6-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна, 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна, гэж тус тус заасныг зөрчсөн байна. Иймд 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэн иргэн Г.М-той байгуулсан гэх 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ19/02 тоот орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Өнөрзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Д ХХК нь Г.Мягмаржамц нь манай компанийн Гүйцэтгэх захирал гэх байр сууринаас орон сууц худалдах гэрээг бусад этгээдтэй байгуулсан нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.6, 83.8-д заасныг зөрчсөн талаар дурджээ. Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарласан тогтоолын 5.1-д Хуулийн 56.1-д заасан хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарна гэжээ. Тэгвэл хуулийн этгээдийн гэрээ хэлцэл гүйцэтгэх захирлаас өөр этгээд байгуулахыг хориглосон юмуу өөр этгээд компанийг төлөөлж гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус байна гэсэн хуулийн шаардлага байхгүй. Маргаан бүхий гэрээн дээр Г.Мягмаржамц нь Гүйцэтгэгч талыг төлөөлж гарын үсэг зурсан ба гүйцэтгэх захирал" гэж өөрийгөө тодорхойлоогүй. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцохоор заажээ. Иймд Г.Мягмаржамц нь тухайн үед компанийн эрх бүхий албан тушаалтан байсан учраас компани төлөөлж гэрээ байгуулдаг байсан нь зөвхөн манай гэрээгээр биш бусад гэрээнүүдээр нотлогддог тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Орон сууцны захиалгын гэрээ 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ19/02 тоот гэрээ, Г.М-ын Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/01919 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2022/01668 дугаар магадлал, Д ХХК болон Дөрвөн очирт ХХК нарын байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20/04 дугаар Ажил гүйцэтгүүлэх гэрээ,  Мөнх зайсан ХХК болон Д групд ХХК нарын байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 19/11 дугаар,  2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээнүүдийг,

Хариуцагч Д ХХК-иас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Компанийн дүрэм, хариу тайлбар, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 20/108 дугаар албан бичгийг,

Хариуцагч Б.Саас нотлох баримтаар Орон сууцны захиалгын гэрээ 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ21/41 тоот гэрээ, хариу тайлбар, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны оршин суух, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001062544 дугаартай 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олгогдсон гэрчилгээ ам бүлийн тодорхойлолт, Б.Сын Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Шүүх нэхэмжлэгч Г.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.Нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч Д ХХК-нд холбогдуулж Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, * барилгын 14 дүгээр давхрын 63, 64 тоот 46,36 м.кв, 49,83 м.кв 2 өрөө орон сууц тус бүрийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, алданги 43,502,229 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги гаргуулах шаардлагаа 6,564,922 төгрөгөөр нэмэгдүүлж, Б.Сыг хамтран хариуцагчаар оролцуулах, хариуцагч Б.С болон Д ХХК нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Орон сууцны захиалгын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 56.4 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамж * 215 байрны 64 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.М-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Ст даалгахаар нэмэгдүүлж, нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Захиалагч нь орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд өмчлөлд шилжүүлж өгөхийг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй. Гүйцэтгэгч нь гэрээнд заасан орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон тул шаардах эрхтэй гэж тайлбарлав.

5.Хариуцагч Д ХХК нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Г.Мягмаржамц нь компанийн гүйцэтгэх захирлыг төлөөлж орон сууц худалдах гэрээг бусад этгээдтэй байгуулах эрхгүй байсан гэж маргаж, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ19/02 тоот Орон сууц захилгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

6.Хариуцагч Б.С нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:  Д ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулж, орон сууц захиалсан бөгөөд 2 жил орчимын хугацаанд уг орон сууцандаа амьдарч ашиглалтын төлбөр төлсөн гэж маргаж байна.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Орон сууцны захиалгын гэрээ 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ19/02 тоот гэрээ, Г.М-ын Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/01919 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2022/01668 дугаар магадлал, Д ХХК болон Дөрвөн очирт ХХК нарын байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20/04 дугаар Ажил гүйцэтгүүлэх гэрээ, Мөнх зайсан ХХК болон Д групд ХХК нарын байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 19/11 дугаар,  2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээнүүд, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Компанийн дүрэм, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 20/108 дугаар албан бичиг, Орон сууцны захиалгын гэрээ 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ21/41 тоот гэрээ, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны оршин суух, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001062544 дугаартай 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олгогдсон гэрчилгээ ам бүлийн тодорхойлолт, Б.Сын Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

8.Нэхэмжлэгч Г.М-, хариуцагч Д ХХК нар 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр орон сууцны захиалгын гэрээ байгуулсан байх ба энэхүү гэрээгээр нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч Д ХХК-ийн барьж буй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах, * орон сууц, үйлчилгээний төвийн барилгын 14 дүгээр давхрын, С загварын 63 тоот, 46,36 м.кв, хоёр өрөө орон сууц, 64 тоотын 49,83 м.кв хоёр өрөө орон сууцыг нийтэд нь 144,285,000 төгрөгөөр захиалга өгөх хэлбэрээр худалдан авах, төлбөр төлөх үүргийг, хариуцагч Д ХХК нь орон сууцыг 2020 оны 01 дүгээр улиралд ашиглалтад оруулж, ашиглалтад орсон үед нь орон сууцны өмчлөх эрх бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг болон орон сууцыг шилжүүлэн өгөх хэлбэрээр худалдах үүргийг тус тус хүлээсэн нь  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

9.Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь орон сууцны захиалгын гэрээ нэртэй, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 д заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгатай, гүйцэтгэсэн ажлын үр дүн нь хүлээн авах орон сууц байх ба энэхүү хөрөнгийг бий болгож байгаа барилгын үйл явцад хяналт тавих, зохих дэмжлэг үзүүлэх зэрэг нэмэлт эрх, үүрэг нэхэмжлэгч Г.М-т үүсээгүй байх тул шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг худалдах, худалдан авах гэрээний шинжид илүү нийцсэн гэж үзлээ.

 

10.Захиалагч Г.М- нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд төлбөрийг хуваарийн дагуу сар бүр төлөх үүрэг хүлээж, нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч Д ХХК-д 2019.08.02-ны өдөр 18,000,000 төгрөг, 2019.09.06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019.10.10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019.11.06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019.12.06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020.01.07-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020.02.11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2020.10.05-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021.01.04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2021.03.02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021.04.11-ний өдөр 4,000,000 төгрөг, 2021.06.07-ны өдөр 3,285,000 төгрөг, 2021.07.04-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021.12.26-ны өдөр 70,000,000 төгрөг нийт 142,285,000 төгрөгийг төлсөн байх ба улмаар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дахин төлөлт хийж 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл төлбөр төлж 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 70,000,000 төгрөгийг төлж, гэрээний үүргийг биелүүлсэн гэж тайлбарлаж байгааг хариуцагч үгүйсгэж няцааж чадаагүй.

 

11.Тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/01919 дугаар шийдвэрийн 3.6 дахь хэсэгт “...барилгын ажил нь улирлын чанартай бөгөөд энэхүү барилгын явц 2019 оны 10 дугаар сард Ковид19 өвчин болон өвлийн улиралтай холбоотой зогсож, 2020 оны 04 сард буцаад эхэлж, 2020 оны 10 дугаар сард мөн өвлийн улиралтай холбоотой дахин зогсож, 2021 оны 04 сард дахин эхэлж, ийнхүү 2021 оны 06 дугаар сарын 21ний өдөр албан ёсоор ашиглалтад орж, улмаар дурдсан орон сууцны барилгын захиалагч буюу худалдан авагч нарын өмчлөх эрхийн гэрчилгээ 2022 оны 02 сараас гарч эхэлсэн” гэх тайлбарыг хариуцагч талаас гаргасан тухай дурдсан байна.

 

12.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт “Дараахь тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй” гэж, 225.4.1 дэх заалтад “үүргийг ялимгүй зөрчсөн” гэж тус тус заасан.

 

13.Захиалагч Г.М- нь сар бүр тогтмол 5,000,000 төгрөг төлөх гэрээний үүргийг зөрчсөн, түүнд нэмэлт хугацаа тогтоогоод үр дүн гараагүй гэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, гэрээний 5.1-т зааснаар гэрээг цуцалсан гэх тайлбар үндэслэлгүй байх ба орон сууцны төлбөр тухайн компанийн дансанд шилжин орсныг хариуцагч мэдэх бүрэн боломжтой байсан бөгөөд нэхэмжлэгч  нь төлбөрийн үүргээ ялимгүй зөрчсөн гэж үзэхээр байна.

 

14.Иймд Д ХХК‑д холбогдох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, * барилгын 14 давхрын 63, 64 тоот 46,36 м.кв, 49,83 м.кв 2 өрөө орон сууц тус бүрийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг Д ХХК-д даалгах тухай Г.М-ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

15.Хариуцагч Д ХХК нь барилгын ажил нь улирлын чанартай бөгөөд энэхүү барилгын явц 2019 оны 10 дугаар сард ковид 19 өвчин болон өвлийн улиралтай холбоотой зогсож, 2020 оын 04 сард буцаад эхэлж, 2020 оны 10 дугаар сард мөн өвлийн улиралтай холбоотой дахин зогсож, 2021 оны 04 сард дахин эхэлж, ийнхүү 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор ашиглалтад орсон гэх боловч талууд гэрээний 3.1 дэх хэсэгт гүйцэтгэгч нь орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан барьж захиалагчид хүлээлгэн өгөх, гэрээний 6.2-т гүйцэтгэгч нь ашиглалтанд оруулахаар гэрээнд заасан хугацаанаас 30 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 31 хоногоос эхлэн гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алданги захиалагчид төлөхөөр гэрээгээ харилцан тохиролцсон байна.

 

 16.Хэдийгээр гэрээнд гүйцэтгэгч нь орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан барьж захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй боловч орон сууцыг улсын комисс хүлээн авсан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс хойших 694 хоногийн нийт 50,067,151 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч шаардсан нь үндэслэлтэй байна. Иймд хариуцагч Д ХХК-иас алданги 50,067,151 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнх Очирт олгох үндэслэлтэй.

 

17.Нэхэмжлэгч Г.Мөнх Очир нь хариуцагч Б.С болон Д ХХК нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамж * 215 байрны 64 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.М-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Ст даалгахаар шаардсан байна.

 

18.Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Г.М-ын нэхэмжлэлтэй хариуцагч Д ХХК-д холбогдох хэрэгт гуравдагч этгээдийн хувиар оролцож байсан Б.С нь өмнө гаргасан нэхэмжлэл буцаагдсан үйл баримтыг ашиглаж өмчлөлийн маргаантай үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авсан гэж тайлбарлав.

 

19.Хариуцагч Б.С нь орон сууцны ашиглалтын зардал 2 жил төлсөн гэж маргажээ.

 

20.Хариуцагч Д ХХК нь дээрх тайлбарыг үгүйсгэж маргахгүй байх бөгөөд нэхэмжлэгч Г.М-той байгуулсан гэрээг цуцласнаас хойш тодорхой хугацааны дараа Б.Стай 64 тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, ямар нэгэн төлбөрийн тооцоогүй, төлбөрийг бүрэн төлсөн, тийм учраас өмчлөх эрхээ баталгаажуулахтай холбоотой баримтуудыг нь бүрдүүлж өгсөн, байрандаа ороод 2 жил гаруй хугацаанд амьдарч байгаа гэжээ.

 

21.Хариуцагч Д ХХК нь захиалагч Г.М-той байгуулсан орон сууц захиалгын гэрээгээ цуцлаагүй, дүгнээгүй байхдаа Б.Стай давхар 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Орон сууцны захиалгын гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.   

 

22.Иймд хариуцагч Б.С, Д ХХК нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Орон сууцны захиалгын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамж * 215 байрны 64 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.М-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Ст даалгах үндэслэлтэй. 

 

23.Тодруулбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.5 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй  гэж зохицуулсан байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:  

 

24.Хариуцагч Д ХХК-нь нэхэмжлэгч Г.М-т холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ19/02 тоот Орон сууц захилгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж  дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж бид үзэж байна. Учир нь дээрх гэрээнд Д ХХК-ийг төлөөлж Г.Мягмаржамц гэх хүн гарын үсэг зурж гэрээг байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд энэ хүн манай компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд гэж тайлбарлажээ.

 

25.Нэхэмжлэгч Г.М- сөрөг нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Г.Мягмаржамц нь тухайн үед компанийн эрх бүхий албан тушаалтан байсан учраас компани төлөөлж гэрээ байгуулдаг байсан болох нь зөвхөн манай гэрээгээр биш, бусад компанитай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээнүүдээр нотлогддог. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцохоор заажээ.

 

26.Нэхэмжлэгч Г.М- хариуцагч Д ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр орон сууцны захиалгын гэрээ байгуулж Д ХХК-ийн барьж буй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах, * орон сууц, үйлчилгээний төвийн барилгын 14 дүгээр давхрын, С загварын 63 тоот 46,36 м.кв, хоёр өрөө орон сууц, 64 тоот 49,83 м.кв хоёр өрөө орон сууцыг нийтэд нь 144,285,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцож гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлж Г.Мягмаржамц гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байна. /хавтаст хэргийн 6-7 тал/

 

27.Тодруулбал, Г.Мягмаржамц нь гүйцэтгэх захирал гэж өөрийгөө тодорхойлоогүй, гүйцэтгэгч талыг төлөөлж гарын үсэг зурсан байх ба Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасныг зөрчсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

28.Хариуцагч Д ХХК болон Дөрвөн очирт ХХК нарын байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20/04 дугаар, Мөнх зайсан ХХК болон Д групд ХХК нарын байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 19/11 дугаар, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээнүүд, Д ХХК-иас Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д хүргүүлсэн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 20/108 тоот албан бичиг зэрэгт Гүйцэтгэх захирал Г.Мягмаржамц гарын үсэг зурсан байх ба Д ХХК /рд:5945607/ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Г.Мягмаржамцыг гүйцэтгэх захирлаар томилж, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бүртгэсэн тэмдэглэгээ хийгдсэн байна. /хавтаст хэргийн 56 тал/

 

29.Иймд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ19/02 тоот Орон сууц захилгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хангалттай үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Г.М-т холбогдох хариуцагч Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

30.Хариуцагч Д ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.Ганзоригт шүүх хуралдааны товыг “Мэдэгдэх хуудас”-аар өөрт нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэв.

 

31.Хариуцагч Б.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга нь түүний шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй гэх үндэслэлээр шүүгчээс татгалзана гэж тайлбарлаж, шүүх хуралдааны танхимыг орхин явсан болохыг дурдах нь зүйтэй.

 

32.Нэхэмжлэгч Г.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,866,875 төгрөг, хариуцагч Д ХХК‑иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 879, 375 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 1,216,875 төгрөг, хариуцагч Б.Саас 650,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнх Очирт олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                     

          1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6,  56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ХХК-д Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, * барилгын 14 дүгээр давхрын 63, 64 тоот 46,36 м.кв, 49,83 м.кв 2 өрөө орон сууц тус бүрийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж, хариуцагч Д ХХК-иас алданги 50,067,151 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-т олгож, хариуцагч Б.С болон Д ХХК нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамж * 215 байрны 64 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.М-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Ст даалгаж, нэхэмжлэгч Г.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Д ХХК-нийн гаргасан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ19/02 тоот Орон сууц захилгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Мөнх Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,866,875 төгрөг, хариуцагч Д ХХК иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 879, 375 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 1,216,875 төгрөг, хариуцагч  Б.Саас 650,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнх Очирт  тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШЗ2023/03132 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ