| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0251/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/287 |
| Огноо | 2025-11-05 |
| Зүйл хэсэг | 11.7.1.2., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Б.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А
Шүүгдэгч: Н.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Нийн Ад холбогдох 2512001000037 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2 эхнэрийн хамт, Архангай аймгийн Э, ........ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 09- ний өдрийн 69 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан 6 сар баривчлах ял шийтгүүлсэн, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 7 сарын хорих ял шийтгүүлсэн, Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Б овогт Нийн А /РД:МЕ............../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Н.А нь үргэлжилсэн болон нийлмэл үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа буюу 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эын ... дүгээр баг Ц хорооллын .. тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч С.П рүү аяга, гутал зэрэг эд зүйлс шидэх зэргээр зодож, түүний биед зүүн хөмсөг, зүүн зулайд зүсэгдсэн шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2025 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагийн үед согтуугаар Архангай аймгийн Эын 1 дүгээр баг Цны ... тоот гэртээ хамтран амьдрагч С.Пг “нөхрийнхөө толгойг залгисан хүүхэн, чи одоо миний толгойг залгих нь уу” гэж хэлж, улмаар өмдний бүсээр 2-3 удаа ороолгох зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, зовхины шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн гуянд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, Мөн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эын .. дүгээр баг Ц хорооллын .. тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч С.П рүү аяга, гутал зэрэг эд зүйлс шидэх зэргээр зодсон,
2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эын 1 дүгээр баг Ц хорооллын .. тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч С.Пг “цагдаад өгч шалгуулсан” хэмээн өширхөж, халуун тогооны залгуураар зодож, толгой дээр нь угаадас асгасан,
2025 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагийн үед согтуугаар Архангай аймгийн Эын 1 дүгээр баг Цны ... тоот гэртээ хамтран амьдрагч С.Пг “нөхрийнхөө толгойг залгисан хүүхэн, чи одоо миний толгойг залгих нь уу” хэмээн өмдний бүсээр 2-3 удаа ороолгох зэргээр зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Пг дээрх байдлаар буюу байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 22512001000037 дугаартай эрүүгийн хэргээс:
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад С.Пгийн 2024 оны 11 сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...Манай хажуу айлын хөршийн хүүхдийн гуйлга ирээд тэгээд гэрт нь орж цайллагад оролцсон юм тэгээд нөхөр согтсон байсан бид хоёр гэртээ орж иртэл нөхөр миний нүүр хэсэгт аяга аваад шидэхэд миний хөмсөг хэсэгт оногдож цус их гарсан дараа нь юугаар цохисныг мэдэхгүй байна. Толгойны дагз ар хэсэгт хагарсан байсан. Би хажуу айлдаа эргэж гүйж ороод цагдаад дуудаад өгөөрэй гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирж нөхрийг аваад намайг эмнэлгийн байгууллагад үзүүлээд хөмсөг хэсэгт 5 оёдол тавиулсан, толгойн ар хэсэгт 2 оёдол тус тус хийлгэсэн. Одоо миний бие толгой хэсэгт их өвдөж байна гомдолтой байна. Маргалдах шалтгаан байгаагүй зүгээр гэртээ сууж байсан шүү дээ. Би өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан 11 хавирга хугарч цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Түүнээс өмнө манай нөхөр баривчилгаанд орж байсан. ... Би нөхөртэйгөө гэр бүл болоод 4 жил болж байна дундаасаа хүүхэдгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 4-5 хуу/,
Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай 2024 оны 11 сарын 16-ны өдрийн 254 дугаартай Эрх бүхий албан тушаалтны тогтоол /1 хх-ийн 8 хуу/,
Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 11 дугаар сарын 18-ны 460 дугаартай “...С.Пгийн биед зүүн хөмсөг, зүүн зулайд зүсэгдсэн шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтэл тус бүр нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1,1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.. ” гэх дүгнэлт /1 хх-ийн 23-29 хуу/,
Хохирогч С.Пгийн 2024 оны 12 сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэгт өгсөн "... Хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Гэртээ орж ирээд зүгээр сууж байснаа над руу аяга авч шидсэн,... 2024 оны 07 сард миний 11 хавирга хугалж мөн хамар хугалж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “...Яллагдагч Н.А нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эын 1 дүгээр баг Ц хорооллын .. тоотод байх гэртээ шалтгаангүйгээр хамтран амьдрагч С. П рүү аяга, гутал зэрэг эд зүйлс шидэж гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гарган, зүүн хөмсөг, зүүн зулайд зүсэгдсэн шарх, нүүрэнд зулгарал гэмтэл бүхий хөнгөн хохирлыг учруулсны улмаас тухайн өдрөө хөмсгөнд оёдол тавиулж 37,082 төгрөгийн төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. Төрийн сангийн ...... тоот данс төлбөрийг төлүүлмээр байна. /Гүйлгээний утга дээр: РД, нэр, Архангай/ гэж бичнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 121-122 хуу/,
Яллагдагч Н.Ан 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа миний үйлдэлтэй тохирч байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 53-54 хуу/,
2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Мөрдөн байцаалтын 2412003670001 дугаартай хэргийн 2512001000037 дугаартай хэрэгт нэгтгэсэн тогтоол, /хх-ийн 132-133 хуу/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 01 цагийн үед Архангай аймгийн Эын 1 дүгээр багийн нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явцад иргэн Пг байнга гэр бүлийн хүчирхийлэлд өртөж зодуулж гэмтэл авсан талаар мэдээллийг хохирогчоос авахад урьд өмнө зодуулсан мөн биедээ гэмтэл авсан” гэх тэмдэглэл, /хх-ийн 134 хуу/,
Хохирогч С.Пгийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “...2025 оны 01 дүгээр сарын 07-ны 01 цагийн үед намайг өөрийн Архангай аймгийн Эын 1 дүгээр багийн нутаг Ц ... тоот байшинд унтаж байхад миний хамтран амьдрагч Н.А гаднаас архи уусан байдалтай орж ирсэн. Орж ирэхээр нь Н.Аг одоо унтаж амарчих гээд хэлтэл намайг “нөхрийнхөө толгойг залгисан хүүхэн, чи одоо миний толгойг залгих нуу” гэж хэлээд өмдний бүсийг /тэлээг/ тайлаад ороолгосон. Тэр үед миний зүүн талын хөмсгийг ороолгосон бөгөөд хөмсөг сэтэрч цус гоожсон мөн гуя руу 2 удаа ороолгосон. Өөр зодож цохиогүй. Тухайн өдрөө амарсан. Маргааш нь Архангай аймгийн Цагдаагийн газарт иртэл М байцаагч хамтарсан багийн хурлаар оруулаад хамгаалах байранд авхуулсан ба би 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хамгаалах байрнаас гаргасан....Миний хамтран амьдрагч Н.А үүсгэсэн. Өөр хэн нэгэн хүн зодоогүй....Намайг ойролцоогоор 4 удаа зодож байна. 2024 оны 06 дугаар сарын 29- ний өдөр зодож миний 11 хавиргыг хугалсан. Энэ үйлдлийг Цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Дараа нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эын 1 дүгээр баг Ц хорооллын .. тоот байшинд зодсон. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Н.А намайг Цагдаад өгч шалгуулдаг чамайг ална гээд халуун тогооны залгуураар зодож толгой дээр угаадас асгасан. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 140-142 хуу/,
Хохирогч С.Пгийн 2025 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн “...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зодуулахад миний 11 ширхэг хавирга хугарч, нүдэнд зөөлөн эдийн гэмтэл, хамар мурийсан байсан. Дараа 2024.11.16-ны өдөр зодуулахад зүүн хөмсөг язарч оёо тавиулсан, 2024.12.31-ний өдөр тэлээгээр миний толгой хэсэг рүү ороолгож зүүн нүд халцарсан, зүүн хөл хөхөрсөн байсан. Би өөр хүнд хэлээгүй тийм болохоор өөр хүмүүс мэдэхгүй. Уг бүс хаана байгааг би мэдэхгүй. Н.А нь уг бүсээ байнга зүүж хэрэглэдэг мөн байнга архи уудаг болохоор архи уух явцдаа хаяж гээсэн ч байж магадгүй. Хөх, шар өнгийн судалтай төмөр аралтай ременен тэлээ байсан.” гэх дахин мэдүүлэг, /хх-ийн 212-213 хуу/,
Гэрч С.Цийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ..С.П нь 2024 оны 07 дугаар сард өөрийн хамтран амьдрагч Н.Ад зодуулж хавиргануудаа хугалуулсан. 2 нүд нь хөхөрсөн байсан. Гарын шуу нь идээлсэн байсан. П зодуулсан эсэхээ нуугаад хэлдэггүй хүн байгаа. 2025 оны 01 дүгээр сард зодуулсан гэж би хэсгийн байцаагч М гэдэг хүнээс сонслоо. Өөр зодуулсан байхыг нь хараагүй. Миний бодлоор байнгын зодуулаад нуугаад байдаг юм шиг санагддаг ...П утасгүй байдаг. Надтай 1 жилд 2-3 удаа уулздаг. Хааяа нэг утсаар холбогдож мэнд мэдээд л салгадаг. ... С.П 5 хүүхэдтэй айлын хамгийн бага хүүхэд байгаа юм. С.П нь Ж гэх нөхөртэйгөө Архангай аймгийн Ихтамир суманд амьдардаг байсан. 3 хүүхэдтэй байсан. Хамгийн том хүү нь 25 настай, Дундах нь 11 дүгээр анги, бага хүүхэд нь 7 дугаар ангид суралцдаг хадмууд дээрээ байдаг. Птэй хамт амьдардаггүй. Нөхөр Ж нь нас бараад Архангай аймгийн төвд ирсэн. Архангай аймгийн төвд ирээд архи согтууруулах ундаа их хэрэглэдэг болсон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 145-146 хуу/,
Гэрч Ц.Мн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “...2025 оны 01 дүгээр сарын 07-ны 13 цагийн үед би эргүүлийн цагдаа Г.Атэй таарсан Г.А надад С.П өөрийн нөхөр Н.Ад дахин зодуулсан юм шиг байна. Хөмсөг нь сэтэрсэн байдалтай харагдаж байна гэхээр нь С.Пгийн гэрт очтол хөмсөг нь сэтэрсэн байсан учир Цагдаагийн газарт авч ирэн ганцаарчилсан уулзалт хийхэд шөнө 01 цагийн үед Н.А нь агсам тавьж зодоод өмднийхөө бүсээр /тэлээгээр/ ороолгож хөмсөг сэтэлсэн гэж хэлсэн. Тиймээс эргүүлийн цагдааг илтгэх хуудас бичиж бүртгэлээр оруулж мөрдөн байцаах тасагт нь шилжүүлэн. Хамтарсан багийг хуралдуулж хамгаалах байранд авхуулсан... 2024 оны 07 дугаар сард Н.Ад П нь зодуулж байсан. Мөн 2024 оны 11 дүгээр сард зодуулж байсан. Мөн 2025 оны 01 дүгээр сард нэг удаа зодуулж байна. С.П, Н.А нар нь өөрсдөө байнгын хамт архи уудаг эмзэг бүлгийн хүмүүс байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 149-150 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “...С.П нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.041.067 /нэг сая дөчин нэгэн мянга жаран долоо/ төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 1....0 тоот данс төлбөрийг төлүүлмээр байна. /Гүйлгээний утга дээр: РД, нэр, Архангай/ гэж бичнэ.” гэх мэдүүлэг, /хх-ийн 217-218 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Бийн гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 53 дугаартай "1.С.Пгийн биед зүүн хөмсөг, зовхины шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн гуянд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт, /хх-ийн 155-156 хуу/,
Яллагдагч Н.Ан 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн өмдний бүсийг олохгүй байгаа. Архи ууж яваад энд тэнд хаясан байх...” гэх мэдүүлэг, /хх-ийн 206-207 хуу/
Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/1604 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.А нь үргэлжилсэн болон нийлмэл үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа буюу 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эын 1 дүгээр баг Ц хорооллын .. тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч С.П рүү аяга, гутал зэрэг эд зүйлс шидэх зэргээр зодож, түүний биед зүүн хөмсөг, зүүн зулайд зүсэгдсэн шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2025 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагийн үед согтуугаар Архангай аймгийн Эын 1 дүгээр баг Цны ... тоот гэртээ хамтран амьдрагч С.Пг “нөхрийнхөө толгойг залгисан хүүхэн, чи одоо миний толгойг залгих нь уу” гэж хэлж, улмаар өмдний бүсээр 2-3 удаа ороолгох зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, зовхины шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн гуянд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, Мөн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эын 1 дүгээр баг Ц хорооллын .. тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч С.П рүү аяга, гутал зэрэг эд зүйлс шидэх зэргээр зодсон,
2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эын 1 дүгээр баг Ц хорооллын .. тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч С.Пг “цагдаад өгч шалгуулсан” хэмээн өширхөж, халуун тогооны залгуураар зодож, толгой дээр нь угаадас асгасан,
2025 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагийн үед согтуугаар Архангай аймгийн Эын 1 дүгээр баг Цны ... тоот гэртээ хамтран амьдрагч С.Пг “нөхрийнхөө толгойг залгисан хүүхэн, чи одоо миний толгойг залгих нь уу” хэмээн өмдний бүсээр 2-3 удаа ороолгох зэргээр зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Пг дээрх байдлаар буюу байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.А нь үргэлжилсэн болон нийлмэл үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа буюу 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эын 1 дүгээр баг Ц хорооллын .. тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч С.П рүү аяга, гутал зэрэг эд зүйлс шидэх зэргээр зодож, түүний биед зүүн хөмсөг, зүүн зулайд зүсэгдсэн шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2025 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагийн үед согтуугаар Архангай аймгийн Эын 1 дүгээр баг Цны ... тоот гэртээ хамтран амьдрагч С.Пг “нөхрийнхөө толгойг залгисан хүүхэн, чи одоо миний толгойг залгих нь уу” гэж хэлж, улмаар өмдний бүсээр 2-3 удаа ороолгох зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, зовхины шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн гуянд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, Мөн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эын 1 дүгээр баг Ц хорооллын .. тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч С.П рүү аяга, гутал зэрэг эд зүйлс шидэх зэргээр зодсон,
2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эын 1 дүгээр баг Ц хорооллын .. тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч С.Пг “цагдаад өгч шалгуулсан” хэмээн өширхөж, халуун тогооны залгуураар зодож, толгой дээр нь угаадас асгасан,
2025 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагийн үед согтуугаар Архангай аймгийн Эын 1 дүгээр баг Цны ... тоот гэртээ хамтран амьдрагч С.Пг “нөхрийнхөө толгойг залгисан хүүхэн, чи одоо миний толгойг залгих нь уу” хэмээн өмдний бүсээр 2-3 удаа ороолгох зэргээр зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Пг дээрх байдлаар буюу байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад С.Пгийн 2024 оны 11 сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...Манай хажуу айлын хөршийн хүүхдийн гуйлга ирээд тэгээд гэрт нь орж цайллагад оролцсон юм тэгээд нөхөр согтсон байсан бид хоёр гэртээ орж иртэл нөхөр миний нүүр хэсэгт аяга аваад шидэхэд миний хөмсөг хэсэгт оногдож цус их гарсан дараа нь юугаар цохисныг мэдэхгүй байна. Толгойны дагз ар хэсэгт хагарсан байсан. Би хажуу айлдаа эргэж гүйж ороод цагдаад дуудаад өгөөрэй гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирж нөхрийг аваад намайг эмнэлгийн байгууллагад үзүүлээд хөмсөг хэсэгт 5 оёдол тавиулсан, толгойн ар хэсэгт 2 оёдол тус тус хийлгэсэн. Одоо миний бие толгой хэсэгт их өвдөж байна гомдолтой байна. Маргалдах шалтгаан байгаагүй зүгээр гэртээ сууж байсан шүү дээ. Би өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан 11 хавирга хугарч цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 4-5 хуу/,
Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дугаар сарын 18-ны 460 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 23-29 хуу/,
Хохирогч С.Пгийн өгсөн "... Хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Гэртээ орж ирээд зүгээр сууж байснаа над руу аяга авч шидсэн,... 2024 оны 07 сард миний 11 хавирга хугалж мөн хамар хугалж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “...37,082 төгрөгийн төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. Төрийн сангийн 100900020080 тоот данс төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 121-122 хуу/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 134 хуу/,
Хохирогч С.Пгийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “...2025 оны 01 дүгээр сарын 07-ны 01 цагийн үед намайг өөрийн Архангай аймгийн Эын 1 дүгээр багийн нутаг Ц ... тоот байшинд унтаж байхад миний хамтран амьдрагч Н.А гаднаас архи уусан байдалтай орж ирсэн. Орж ирэхээр нь Н.Аг одоо унтаж амарчих гээд хэлтэл намайг “нөхрийнхөө толгойг залгисан хүүхэн, чи одоо миний толгойг залгих нуу” гэж хэлээд өмдний бүсийг /тэлээг/ тайлаад ороолгосон. Тэр үед миний зүүн талын хөмсгийг ороолгосон бөгөөд хөмсөг сэтэрч цус гоожсон мөн гуя руу 2 удаа ороолгосон. Өөр зодож цохиогүй. Тухайн өдрөө амарсан. Маргааш нь Архангай аймгийн Цагдаагийн газарт иртэл М байцаагч хамтарсан багийн хурлаар оруулаад хамгаалах байранд авхуулсан ба би 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хамгаалах байрнаас гаргасан....Миний хамтран амьдрагч Н.А үүсгэсэн. Өөр хэн нэгэн хүн зодоогүй....Намайг ойролцоогоор 4 удаа зодож байна. 2024 оны 06 дугаар сарын 29- ний өдөр зодож миний 11 хавиргыг хугалсан. Энэ үйлдлийг Цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Дараа нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эын 1 дүгээр баг Ц хорооллын .. тоот байшинд зодсон. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Н.А намайг Цагдаад өгч шалгуулдаг чамайг ална гээд халуун тогооны залгуураар зодож толгой дээр угаадас асгасан. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 140-142 хуу/,
Хохирогч С.Пгийн 2025 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн “...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зодуулахад миний 11 ширхэг хавирга хугарч, нүдэнд зөөлөн эдийн гэмтэл, хамар мурийсан байсан. Дараа 2024.11.16-ны өдөр зодуулахад зүүн хөмсөг язарч оёо тавиулсан, 2024.12.31-ний өдөр тэлээгээр миний толгой хэсэг рүү ороолгож зүүн нүд халцарсан, зүүн хөл хөхөрсөн байсан. Би өөр хүнд хэлээгүй тийм болохоор өөр хүмүүс мэдэхгүй. Уг бүс хаана байгааг би мэдэхгүй. Н.А нь уг бүсээ байнга зүүж хэрэглэдэг мөн байнга архи уудаг болохоор архи уух явцдаа хаяж гээсэн ч байж магадгүй. Хөх, шар өнгийн судалтай төмөр аралтай ременен тэлээ байсан...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 212-213 хуу/,
Гэрч С.Цийн “..С.П нь 2024 оны 07 дугаар сард өөрийн хамтран амьдрагч Н.Ад зодуулж хавиргануудаа хугалуулсан. 2 нүд нь хөхөрсөн байсан. Гарын шуу нь идээлсэн байсан. П зодуулсан эсэхээ нуугаад хэлдэггүй хүн байгаа. 2025 оны 01 дүгээр сард зодуулсан гэж би хэсгийн байцаагч М гэдэг хүнээс сонслоо. Өөр зодуулсан байхыг нь хараагүй. Миний бодлоор байнгын зодуулаад нуугаад байдаг юм шиг санагддаг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 145-146 хуу/,
Гэрч Ц.Мн “...2025 оны 01 дүгээр сарын 07-ны 13 цагийн үед би эргүүлийн цагдаа Г.Атэй таарсан Г.А надад С.П өөрийн нөхөр Н.Ад дахин зодуулсан юм шиг байна. Хөмсөг нь сэтэрсэн байдалтай харагдаж байна гэхээр нь С.Пгийн гэрт очтол хөмсөг нь сэтэрсэн байсан учир Цагдаагийн газарт авч ирэн ганцаарчилсан уулзалт хийхэд шөнө 01 цагийн үед Н.А нь агсам тавьж зодоод өмднийхөө бүсээр /тэлээгээр/ ороолгож хөмсөг сэтэлсэн гэж хэлсэн. Тиймээс эргүүлийн цагдааг илтгэх хуудас бичиж бүртгэлээр оруулж мөрдөн байцаах тасагт нь шилжүүлэн. Хамтарсан багийг хуралдуулж хамгаалах байранд авхуулсан... 2024 оны 07 дугаар сард Н.Ад П нь зодуулж байсан. Мөн 2024 оны 11 дүгээр сард зодуулж байсан. Мөн 2025 оны 01 дүгээр сард нэг удаа зодуулж байна. С.П, Н.А нар нь өөрсдөө байнгын хамт архи уудаг эмзэг бүлгийн хүмүүс байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 149-150 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “...С.П нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.041.067 /нэг сая дөчин нэгэн мянга жаран долоо/ төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 217-218 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 53 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 155-156 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаагүй болно.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Н.Ан 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эын 1 дүгээр баг Ц хорооллын .. тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч С.П рүү аяга, гутал зэрэг эд зүйлс шидэх зэргээр зодож, түүний биед зүүн хөмсөг, зүүн зулайд зүсэгдсэн шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг,
2025 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагийн үед согтуугаар Архангай аймгийн Эын 1 дүгээр баг Цны ... тоот гэртээ хамтран амьдрагч С.Пг “нөхрийнхөө толгойг залгисан хүүхэн, чи одоо миний толгойг залгих нь уу” гэж хэлж, улмаар өмдний бүсээр 2-3 удаа ороолгох зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, зовхины шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн гуянд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, Мөн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эын 1 дүгээр баг Ц хорооллын .. тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч С.П рүү аяга, гутал зэрэг эд зүйлс шидэх зэргээр зодсон,
2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эын 1 дүгээр баг Ц хорооллын .. тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч С.Пг “цагдаад өгч шалгуулсан” хэмээн өширхөж, халуун тогооны залгуураар зодож, толгой дээр нь угаадас асгасан,
2025 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагийн үед согтуугаар Архангай аймгийн Эын 1 дүгээр баг Цны ... тоот гэртээ хамтран амьдрагч С.Пг “нөхрийнхөө толгойг залгисан хүүхэн, чи одоо миний толгойг залгих нь уу” хэмээн өмдний бүсээр 2-3 удаа ороолгох зэргээр зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Пг дээрх байдлаар буюу байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, 1.2-т заасан харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Ан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүхээс үзэв.
Иймд шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Аг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж 1 дүгээр хавтаст хэргийн 34-37 дугаар талд гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцох боломжгүй гэж үзэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч С.Пд шүүх хуралдааны тов мэдэгдэхээр түүний мэдүүлэгт бичигдсэн утасны дугаар, гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч утас дугаар холбогдох боломжгүй, тухайн хаягт байдаггүй талаар баримт бүрдсэн.
Хохирогч бичгээр хүсэлт гаргасан, эсхүл улсын яллагч, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт гаргасан бол анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулахаар хуульчилсан.
Хохирогч С.П нь хэрэгт хохирогчоор тогтоогдож, удаа дараа мэдүүлэг өгсөн бөгөөд хохирогч мэдүүлэхдээ “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй талаар мэдүүлсэн...”, шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, хэргийн оролцогчдоос хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргаагүй тул хэргийг хохирогчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч С.Пгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Хохирогч С.П нь мөрдөн байцаалтын шатанд “...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол, санал байхгүй. Шүүх хуралд суухгүй...” талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Аг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “...Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй...”,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Иргэний нэхэмжлэгч Ч.М нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас гарсанд зардалд 1,041,067 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар баримт авагдаагүй, хэрэгт 405,637 төгрөгийн баримт авагдсан эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч С.П нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд 37082, 71500, 22000 төгрөгийн буюу нийт 130,582 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдлоо.
Иймд иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн 1,041,067 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 910,485 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 130,582 төгрөгийг шүүгдэгч Н.Агаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь ......0 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.А нь гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Ан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/49 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 12 /арван хоёр/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан 12 /арван хоёр/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Н.А нь уг хэрэгт тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ЦХШЗ/23 дугаартай шүүгчийн захирамжаар 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 140 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Нийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 10 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/49 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 сар 16 хоногийн хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 12 /арван хоёр/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан 12 /арван хоёр/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ан цагдан хоригдсон 140/нэг зуун дөч/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Н.Агаас 130,582 гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 1.......0 тоот дансанд олгож, иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн нэхэмжлэлийн шаардлагаас 910,485 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР