Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2023/0280

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С******* Н*******,

Хариуцагч: , Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар,

Гуравдагч этгээд: “У*******” ХХК,

Маргааны төрөл: , Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “У*******” ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг баталсан нь хуульд нийцсэн эсэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б /онлайн/,  гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н/онлайн/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  О.Энхзол нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Наранцацрлаас , Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газарт  холбогдуулан “, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “У*******” ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх  байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хүчингүй болгохтухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.ын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3 дугаар тогтоолоор “Өмнөговь аймгийн сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “*******” хилийн боомт хүртэлх 270 км авто зам төсөл”-ийн “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шижүүлэх” төрлийн концессын гэрээг “У*******” ХХК-тай холбогдох хууль тогтоомж дагуу байгуулахыг  зөвшөөрчээ.

3.Улмаар “У*******” ХХК нь 2019 онд “Өмнөговь аймгийн сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “*******” хилийн боомт хүртэлх 270 км авто зам төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг батлуулсан.

4.Нэхэмжлэгч С.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/Тайланг батлахдаа материалын бүрдүүлбэр хангагдаагүй байхад баталж өгсөн бөгөөд албан ёсны Багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, тэмдэглэл гаргаагүй байхад компанийн талтай үгсэн “д нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан”-г баталсан нь үндэслэлгүй юм.

 2./Тус төслийн “д нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан”-г батлахдаа хуулийн дагуу иргэдийн оролцоог хангаагүй, төсөлд өртөж буй айл өрхөөс албан ёсоор санал аваагүйгээс шалтгаалан миний малын бэлчээр өвөлжөөний дундуур уг төслийн автозам тавигдахаар болсон. Мөн манай гэр бүлийн ундны ус болон мал усладаг худаг дундуур засмал зам тавигдахаар болж байгаа нь миний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Тухайн төсөл хэрэгжиж буй нөлөөллийн бүсэд миний өвөлжөө байгаа тул автозамын 24 цагийн ачаа тээвэр, машин техникийн дуу чимээ нь миний “Үндсэн хууль"-иар олгогдсон “Эрүүл аюулгүй орчинд амьдрах, аж төрөх эрхийг зөрчиж байна.

 3/Миний хувьд “У*******” ХХК-ийн “д нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан”-г батлагдсан тухай мэдээлэл огт аваагүй байсан бөгөөд 2022 оны нэгдүгээр сард “Ж”, “” багийн иргэдийн уулзалтад оролцохдоо энэ тухай мэдээллийг анх удаа сонссон учир хууль бус гэдгийг мэдэж Шүүхэд нэхэмжлэл гаргахаар шийдсэн болно.

4/Энэхүү асуудлаар хууль хяналтын байгууллагад өргөдөл гомдол гаргаагүй. , баталсан “Нарийвчилсан үнэлгээний тайлан”-г шүүхээр шийдүүлэхээр нэхэмжлэл гаргасан болно” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөговь аймгийн ******* сумын багийн малчин С.Н******* 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр , аялал жуулчлалын яамыг хариуцагчаар татаж, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “У*******” ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг баталсан нь хууль бус гэж маргаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тайлбарлана. Энэ нарийвчилсан үнэлгээг 2019 оны 08 дугаар сарын 15 өдөр баталсан болохыг 2022 оны 01 дүгээр сард олж мэдсэн байдаг. Олж мэдээд малчид болон нэхэмжлэгч С.Н******* нар , аялал жуулчлалын яаманд нарийвчилсан үнэлгээг баталсан нь хууль бус цуцалж өгөөч ээ гээд хүсэлт гаргасан. Гэтэл , 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 061056 тоот хариугаар өмнө нь С.Н*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан н.Туяа болон С.Н******* нарт хувийг хүргүүлсэн албан бичгээр нарийвчилсан үнэлгээг цуцлах боломжгүй. Яагаад цуцлах боломжгүй гэхээр багийн  2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 9/01 багийн Иргэдийн нийтийн тогтоолоор зам тавих асуудлыг дэмжсэн байдаг. Мөн Монголын хөгжлийн төслийн жагсаалтад орсон. Тиймээс байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг цуцлах хүсэлтийг хангах үндэслэлгүй гэсэн. Ингээд 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Хариуцагч хариу тайлбартаа Монгол улсын 2021 онд баталсан Шинэ сэргэлтийн бодлого, Улсын их хурлын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 73 дугаар тогтоолын 2.1-д заасан Цагаан дэлийн  авто замын төслийн ажлыг эхлүүл гэж Засгийн газарт даалгасны дагуу ажиллаж байгаа. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр , аялал жуулчлалын яамнаас ерөнхий үнэлгээний дүгнэлтийн дагуу нарийвчилсан үнэлгээ хийсэн. Дүгнэлтийн дагуу “Э” ХХК байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн. багийн 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 9/01 тогтоол болон 2 багийн Иргэдийн нийтийн хурлын шийдвэрүүдийг баталсан нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. 2 дугаар хавтасны 1 дүгээр хуудасны ерөнхий үнэлгээний дүгнэлт байгаа. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ерөнхий дүгнэлт байдаг. Ерөнхий дүгнэлт дээр онцгойлон анхаарах зүйлийг бичсэн байдаг. Улсын тусгай хамгаалалттай газар давхцаж байгаа эсэхийг нарийвчлан тодорхойлох, Говь эмзэг мэдрэмтгий хөрстэй, байгаль орчны асуудлыг нарийн тодорхойлох. Элс, хайрга, дайрга хэрэглэх юм байна. Уг дүгнэлтийн 11-т төсөл хэрэгжих багийн Иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл, Сумын засаг дарга, иргэдийн нийтийн саналыг хавсарга гэж тодорхойлсон. Уг төсөл 3 сумын 6 багийн нутгийг хамарч байгаа. Ингээд 2 дугаар хавтасны 18 дээр 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн багийн Иргэдийн нийтийн хурлын 9/01 дугаар тогтоол дээр авто замын ажлыг 83 хувийн ирцтэйгээр дэмжлээ гэсэн тогтоол нотлох баримтын шаардлага хангаагүй. Хэрэгт явж байгаа. Энэ тогтоолтой танилцахаар иргэдээс санал аваад нөлөөллийн бүс тогтоож өгье. Хуульд заасан  хэмжилт хийе, ойрмогхон айлуудаар явж саналыг нь авах хэрэгтэй юм байна гэдэг асуудал байдаг. Уг хурлын тэмдэглэл дээр “У*******” ХХК-ийн орон нутаг хариуцсан мэргэжилтэн Ц.Батжаргал гэж хүн орсон байдаг. Тэр хүн бол энэ төсөл орон нутагт хэрэгжсэнээр ажлын байр өгнө, зам тавиад 20 жилийн дараа та нарт буцаагаад өгнө гэж яригдсан байдаг. ******* сумын нутгаар 2 километр замын 139 километр зам дайран өнгөрөх төсөл байгаа. Энэ дээр “У*******” ХХК-ийн 2 дугаар хавтасны 103 дугаар хуудсанд албан бичиг байгаа. Албан бичигт нөлөөлөлд өртөж байгаа айлуудтай гэрээ байгуулъя. Тохироод нүүлгэн шилжүүлэлтийн зардал өгье гэдэг. Энэ нь нарийвчилсан үнэлгээ баталснаас хойш яригдаж болж байгаа асуудал. Гэтэл энэ нь төсөлд батлуулахаас өмнө хийх байтал төсөл батлуулснаас хойш шийдээд явж байгаа. 2 дугаар хавтасны 107 дээр “У*******” ХХК-иас ******* сумын Засаг даргад 12 тоот албан бичиг явуулсан байдаг. Албан бичгээр Иргэдийн нийтийн хуралд үнэлгээ хийх талаар төлөөлж н.Х оролцох тул, , Ж, ******* багийн хурлыг нэгтгэн явуулж өгнө үү гэсэн хүсэлт байдаг. Ингээд 2 дугаар хавтасны 108 дээр багийн 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 9/01 Иргэдийн нийтийн хурлын тогтоол байгаа. Нотариатч н.С баталсан. Тогтоолыг харахаар хууль ёсны ч юм шиг, шүүхэд ирсэн баримтыг харахаар нотлох баримтын шаардлага хангахгүй ч юм шиг харагддаг. Ирцийн бүртгэлийн хавсралт дээр С.Н******* гээд гарын үсэг байдаг. Малчид бол бид нар гарын үсэг өөр хуралдааны үед зурсан гарын үсэг гэж тогтоолыг хүчингүй болсон хурал дээр ярьсан байдаг. “У*******” ХХК-тай концессын гэрээг байгуулахаас өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх ёстой байсан. Гэтэл үнэлгээ хийлгэхээс өмнө концессын гэрээ байгуулсан асуудал харагддаг. Хоёрдугаар хавтасны 113 дугаар хуудас дээр “Зам барих техник эдийн засгийн ажлын даалгавар” гэж байгаа. Тус даалгавар дээр 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ажлын даалгавар дээр байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийхийг шаардсан байгаа. Түүх соёлын дурсгалт зүйлийн судалгаа, хамгаалах арга замыг тусга гэдэг. Энэ түүх соёлын асуудлын талаар хүсэлт гаргаад шүүх хангаагүй. Энэ судалгааг зайлшгүй хийсэн байх ёстой. Яагаад гэвэл зам дагуу соёлын өвүүд байдаг. Ингээд шүүхэд хүсэлт гаргасны дагуу шинээр ирсэн нотлох баримтуудыг судалж үзэхэд ******* сумын Иргэдийн нийтийн хурлын дарга О.Ааас иржээ. О.А өмнө нь ******* сумын Засаг дарга байсан. Замтай холбоотой ажлыг Иргэдийн нийтийн хурал дээр зохицуулж оролцож байсан байдаг. О.Ааас ирсэн нотлох баримтуудыг судлахад 2019 оны 3 дугаар сарын 12-ны 8/1 багийн иргэдийн нийтийн хурал дээр замын асуудлыг татгалзсан байдаг. Иргэдийн хурлын тогтоол гарч ирсэн байна. Энэ багийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/5 тогтоол байна. Энэ замыг татгалзсан гэсэн агуулгатай. 23-ны 1 тоот хурлын тэмдэглэл байгаа. багийн Иргэдийн нийтийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн  9/5 тогтоол байна. Энэ тогтоол нь өмнөх 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 9/01 тогтоол хууль бус учраас хүчингүй болголоо гэсэн тогтоол байна. С.Н*******ыг гуравдагч этгээдээс тухайн бүс нутагт оршин суудаггүй, хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй гэсэн асуудал ярьсан. Шүүх хүсэлтийг хангаж, С.Н*******тай холбоотой тухайн бүс нутагт амьдардаг эсэхийг тодруулсан. Тэр хүн тухайн нутагт хэдэн үеэрээ мал малладаг, малын данстай, өвөлжөө, хаваржаатай, замын трассын дагуу амьдардаг гэдэг баримтууд ирсэн. Бид яагаад энэ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хууль бус гэж үзээд байгаа хууль зүйн үндэслэлээ тодорхой гаргаж хэлье. Үндсэн хуульд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх үндсэн эрх байгаа. Энэ эрхүүдийг бусад салбарын хуульд тухайлбал д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд аливаа төсөл эхлэхийн өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийсэн байхыг зохицуулсан. Хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т “Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна” гэж байна. Энэ танилцуулах хуулийн этгээд нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх эрх бүхий этгээд байна. 18.5-д “Олон нийтийн оролцооны асуудлыг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж байгаа. Үүний хүрээнд , ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-03 тушаалын хавсралтаар д нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах журам батлагдсан. Энэ журмын ерөнхий зүйлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино гэж байгаа. Журмын 2.5-д Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний явцад олон нийтийн оролцоог  дараах байдлаар хангана. 2.5.1-д үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үе шатанд олон нийтийн оролцоог хангана. 2.5.3-т нөлөөллийг таамаглах үе шатанд иргэдтэй уулзалт хийх, оролцооны аргаар үнэлэх аргачлалыг ашиглан иргэдийн саналыг бүрэн авна. 2.7-д Үнэлгээний эрх бүхий аж ахуйн нэгж нь төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан болон байгаль орчны менежментийн  төлөвлөгөөг  боловсруулж дууссаны дараа үнэлгээний тайлан, олон нийтийн саналын нэгдсэн дүнг  ажлын 15 өдрийн хугацаанд тухайн нутаг дэвсгэрийн баг, хорооны нийтийн хурлаар хэлэлцүүлж санал авна. 2.8-д Хэрэв тухайн төсөл нь хэд хэдэн баг, сумын нутаг дэвсгэрийг хамарч хэрэгжих бол тухайн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, багийн иргэдийн нийтийн хуралд тус тусад нь танилцуулж санал авна. Тус тусад нь санал авна гэсний дагуу хүсэлт гаргаад багийн Иргэдийн нийтийн хурлын тэмдэглэлийг аваач ээ гэхэд зөвхөн багаар хязгаарлагдаж ирсэн. Иргэд эсэргүүцсэн байгаа. Ерөнхий сайд Л.О малчидтай уулзахад эсэргүүцэж байгаа талаар хавсралтаар өгсөн баримтууд, сиди дээр тодорхой байгаа. Ингээд эцэст нь  хэлэхэд , аялал жуулчлалын яам бол байгаль хамгаалах үндсэн үүрэгтэй. Хуулийг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Гэтэл байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээнд тусгагдсан асуудлыг тогтоохгүйгээр нарийвчилсан үнэлгээг хийхдээ хууль болон журамд заасан зохицуулалтыг зөрчөөд ирсэн саналыг үндэслээд баталсан гэдэг. Гэтэл санал нь өөрөө нэгжийн тухай хуулийн дагуу хурлын товыг мэдэгдэх, хурал хийсэн байх, хурлын тэмдэглэл болон тэмдэглэл дотор мэргэжлийн байгууллага төслөө танилцуулсан байх, хуулиар зохицуулсан журмыг зөрчсөн байхад баталсан нь хууль зөрчсөн байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Н******* гэдэг иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн юм бэ гэдэг нь хүчтэй яригдаж байх шиг байна. С.Н******* болон иргэдийн Үндсэн хуульд заасан эрх ашиг хөндөгдсөн. Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасан Мал сүрэг үндэсний баялаг бөгөөд, төрийн хамгаалалтад байна. Бүтээн байгуулалт хийж болно. Бүтээн байгуулалт нь нийгмийн нөлөөллийн өртөлтийн байдлыг судлах ёстой. Малаар амьдардаг, үндсэн хуулиар хамгаалагдсан эрх нь зөрчигдсөн. Хэргийн 170 дугаар хуудаст байгаа бэлчээр хуваагдсан, ийм учраас нүүдлийн замын асуудлыг орон нутагтай зохицуулах асуудал тусгагдсан байна. Энэ талаар танилцуулга хийх явцдаа яригдаагүй, хийгдээгүй байгаа нь харагддаг. Тэгээд танилцуулга  хийсэн нь процессын алдаатай. Танилцуулгыг хэрэгжүүлэгч биш тайлан хийж байгаа этгээд танилцуулга хийх ёстой. Нарийвчилсан үнэлгээнд нотлох баримт болгож хавсаргахыг хуулиар зохицуулсан. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш, Б.М нар шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Монгол Улсын Их Хурлын 2013 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 73 дугаар тогтоолын 1.2 дахь хэсэг Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс ******* ' иглэлийн тусгай зориулалтын авто зам ... болон төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэх”-ийг Засгийн газарт даалгасан байдаг.

2/Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн "Концессийн гэрээ

байгуулах зөвшөөрөл олгох, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 3 дугаар тогтоолоор “Өмнөговь аймгийн сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “*******” хилийн боомт хүртэлх 370 км авто зам төсөл”-ийн “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлийн концессын гэрээг “У*******" ХХК-тай тодорхой нөхцөлийн хүрээнд байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт зөвшөөрсөн байна.

Дээрх зөвшөөрлийн дагуу 20 8 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” гэрээ байгуулсан бөгөөд концесс

эзэмшигчийн зүгээс гэрээний 1.26-д заасан нөхцөлүүдийг хангаснаар 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр концессын гэрээ : үчин төгөлдөр болж, зам барилгын ажлыг эхлүүлэх боломж бүрдсэн.

3/“Өмнөговь аймгийн сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “Цагаандэл ` Уул” хилийн боомт хүртэлх 370 км авто зам төсөл”-ийн Байгаль орчны нөлөөллийн ерө хий үнэлгээг 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдөр хийж, 13/1318 дугаартай дүгнэлтий гарган төсөл хэрэгжүүлэгчид хүргүүлсэн байна. Төсөл хэрэгжүүлэгч Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллага “Э” Х.К-иар гүйцэтгүүлэн 2019 оны 08 дугаар сард яамны байгаль орчинд нөлөөлөх байдлын ү элгээний Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн төслийн тайланг баталсан байна. Мөн төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс 2022 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаад байна.

4/Нэхэмжлэгч С.Н*******аас 2022 оны 02 дугаар сард , аялал жуулчлалын яаманд нэхэмжлэл дурдсан асуудалтай холбогдуулан хүсэлт гаргаж байсан бөгөөд холбогдох хариуг хүргүүлж байсан болно. Тухайлбал:

Иргэний хүсэлтэд Өмнөговь аймгийн ******* сумын багийн Иргэдийн Нийтийн Хурал /ИНХ/-ын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 9/5 дугаар тогтоолоор тус багийн ИНХ-ын 2019 оны 7 дугаар сарын 14-ны өдрийн төслийн үйл ажиллагааг дэмжсэн 9/1 дугаартай тогтоол, мөн сумын ******* багийн ИНХ-ын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар тогтоолоор тус багийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн төслийг үйл ажиллагааг дэмжсэн 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосон тул Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг хүчингүй болгохыг хүсэлтийг гаргасан. Яамнаас тухай төсөл нь Өмнөговь аймгийн сумын Хондот, Жаргалант, ******* сумын *******, , Жан» ин, Номгон сумын Төхөм гэсэн 3 сумын 6 багийн нутгийг дамнан хэрэгжих ын 2014 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт", Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн "Концег сийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгох, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 3 дугаар тогтоол болон Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүг эх хөгжлийн төслийн жагсаалтад орсон болно.

4/Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжих 2 багийн Иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг дараагийн хурал хүчингүй болгосноор Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хүчингүй болгох үндэслэлгүй болохыг мэдэгдсэн болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн яриад байгаа асуудлыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр , ерөнхий шинжээч “У*******” ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг баталсан. , дэргэд үнэлгээ баталгаа баталдаг мэргэжлийн зөвлөл ажилладаг. Холбогдох яам, агентлагуудаас төлөөлөл орсон мэргэжлийн зөвлөл байдаг. Мэргэжлийн зөвлөлд зөвхөн , аялал жуулчлалын яам байдаггүй. Зам тээврийн яам, ойн болон усны холбогдох агентлагуудаас төлөөлөл орж үнэлгээний тайланг баталдаг. Үнэлгээний тайланг “Э” ХХК хэмээх байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийдэг эрх бүхий байгууллага батлуулсан байдаг. Энэ харилцааг д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар зохицуулдаг. Энэ хуулиар үнэлгээний тайланг хүчингүй болгох зохицуулалт байхгүй. Хуулийн 11 дүгээр зүйлд үнэлгээний тайланд хянан магадалгаа хийж болно гэсэн зохицуулалт байдаг. Хянан магадалгааг байгаль, иргэдэд хохирол учруулж байна гэдэг дүгнэлт гарсан тохиолдолд хийдэг ийм зохицуулалтай. , ногоон хөгжлийн сайдын А-03 дугаар олон нийтийн оролцоог хангах журам байдаг. Энэ журамд үнэлгээний тайлантай холбоотой маргааныг хэрхэн зохицуулахыг 3 дугаар зүйд тусгасан. Энэ үнэлгээний тайланг буруу хийгдсэнтэй холбоотой маргааныг иргэд, олон нийтийн байгууллага тухайн орон нутгийн удирдлагад эсхүл үнэлгээ хийсэн компанид шат дараалан гомдол гаргах харилцааг зохицуулсан. Орон нутаг шийдвэрлэхгүй байгаа бол , аялал жуулчлалын яам, яам шийдэхгүй байгаа бол шүүх шийдвэрлэнэ гэсэн зохицуулалт байгаа. Ингэж шат дараалан явах журмыг хангаагүй байна гэж үзэж байгаа. Энэ журамд иргэн хүн гомдол гаргах гэж байхгүй.  Иргэд, олон нийт гэж олон тоон дээр байгаа. Төсөл 3 сумын 6 багийг дайрч байгаа. Нэг иргэн гомдол гаргах журам байхгүй. Иргэд олон нийт л гэж байгаа. Нэг иргэн гомдол гаргаж явах зохицуулалт хууль болон журамд байхгүй. Нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол хөндөгдөөд байгаа гэдэг нь тодорхойгүй байгаа. д нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг баталсантай холбоотойгоор ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөөд байгаа тодорхойгүй. Энэ тайлан 2019 онд батлагдсан. Тэгэхээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Тухайн үнэлгээний тайланг батлах явцад үнэлгээний эрх бүхий байгууллага  нь  хэлэлцүүлэг хийгээд, багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол, бичиг баримтыг авч ирсэн. Ийм учраас үнэлгээний тайланг хэлэлцэж баталсан. Баталсны дараа орон нутгийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол хүчингүй болох өөрчлөгдөх асуудал нь хууль журамд зохицуулагдаагүй. Үүнээс болж үнэлгээний тайлан хүчингүй болно гэсэн хууль зүйн ойлголт байхгүй. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6/ Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

1/д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 10.5-д “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран төслийн нөлөөлөлд өртөх орон нутгийн оршин суугчдад танилцуулах ажлыг зохион байгуулна”, 18 дугаар зүйлийн 18.4 “Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна” гэх заалтууд.

д нөлөөлөх байдлынүнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журмын 2.8 “Хэрэв төсөл нь хэд хэдэн баг, сумын нутаг дэвсгэрийг хамарч хэрэгжих бол тухайн Багийн иргэдийн Нийтийн Хуралд тус тусад нь танилцуулж санал авна, 2.10. “Нөлөөлөлд өртөж болзошгүй иргэд нь Байгаль орчны нарийвчилсан байдлыг нөлөөллийн үнэлгээний талаарх саналаа баг хорооны иргэдийн Нийтийн Хуралд эцсийн шийдвэр гарахаас өмнө хүргүүлсэн байна” гэх заалтууд болон холбогдох заалтуудыг үндэслэсэн болно.

2/Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргад энэхүү тайланг хийгдэж байх

явцад иргэд, орон нутгийн захиргааны саналыг иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах талаар 2019 оны 1 сарын 18-ны өдрийн 08 дугаар, 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 12 дугаар албан бичгүүдээр тус тус санал гаргаж байсан. 2019 оны 3 сарын 12 нд багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж 8/1 дугаар тогтоол, мөн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж 9/1 дугаар тогтоолоор зам тавих асуудлыг 2 удаа хэлэлцсэн байдаг. Үүний үндсэн дээр Байгаль орчны нарийвчилсан байдлыг нөлөөллийн үнэлгээг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр батлуулсан болно. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа багийн ИНХ-ын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн  9/1 дугаар тогтоолыг хүчингүй болгосон тогтоол байхгүй юм. Байгальд орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заахдаа заавал Багийн иргэдийн Нийтийн Хурлаар дэмжсэн байх шаардлагагүй юм.

3/Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс Байгаль орчны нарийвчилсан байдлыг нөлөөллийн үнэлгээний тухай хуулийн 10.5, 18.4 дэх заалтад зааснаар орон нутгийн захиргааны байгууллагад 2019 оны 01 сарын 18-ны 08 дугаар, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар албан бичгүүдээр тус тус хүсэлт гаргаж Багийн иргэдийн Нийтийн Хурлаар  иргэдийн саналыг хэлэлцүүлсэн. багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2 удаа хуралдсан Монгол улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 32.6-д “Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж заасан.

4/Нөлөөллийн бүсийн (өвөлжөөний дундуур) тухайд: Манай төслийн замын трасс нь Монгол улсын “Газрын тухай” хуулийн дагуу эзэмшиж, өмчилсөн ямар нэгэн газрыг дайран өнгөрөөгүй бөгөөд багийн тухайд нөлөөллийн бүсэд 8 айл багтаж байгаа бөгөөд өвөлжөө нь 267-851м зайд байршиж байгаа юм. Эдгээр айлууд төслийн нөлөөллийн эрчим бага нөлөөлөлтэй байгааг Байгаль орчны мэргэжлийн байгууллага болох Байгаль орчны нарийвчилсан байдлыг нөлөөллийн үнэлгээ хийсэн “Э*******" ХХК судлан тогтоосон байна. Мөн нэхэмжлэгч С.Н*******ын өвөлжөө нь төслийн замаас хэдий хэр зайтай байдаг, нөлөөллийн бүсэд байгаа эсэх, байгаа бол ямар нөлөөлөлд өртөж байгаагаа нотлоогүй байх төдийгүй хэдэн жил энд амьдарч байгаа нь тодорхойгүй мөн өвөлжөөний газрын кадастрыг замын трасстай харьцуулан нотолсон нотолгоо байхгүй байна. Манай компанийн зүгээс хэмжиж үзэхэд Н*******тын өвөлжиж буй газар нь төслийн замаас 4км хол байрлалтай байсан.

5/Миний малын бэлчээрийн тухайд: Мал нь тухай иргэний өмч боловч малын бэлчээр нь нийтийн эзэмшил билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2. "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” 6.3. “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно" гэж; Газрын тухай хуулийн 5.2. “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэж зааснаас харвал малын бэлчээр нь нэмэжлэгч С.Н*******тын өмч гэж үзэхэд үндэслэлгүй байна.

Нөлөөллийг бүсийн оршин суугчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр “Нүүлгэлт шилжүүлэлт, нөхөн олговрын арга хэмжээ"-ний төлөвлөгөөг жил бүр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр төлөвлөсөн болно. Мөн төслийн үйл ажиллагааны явцад агаар, ус, хөрс, амьтан, ургамалд үзүүлж болзошгүй сөрөг Байгаль орчны мэргэжилтэн томилон ажиллуулах юм.

6/Төслийн талаарх асуудлыг концессын гэрээ байгуулснаас хойш орон нутагтай байнга холбогдож байсан төдийгүй Улсын Их Хурлаар удаа дараагийн тогтоол батлагдахад нь үндэслэлгүй юм. Энэ хугацаанд Багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж шийдвэр гаргсан байсан тул мэдээгүй гэх үндэслэлгүй юм. 2022 оны 1 дүгээр сард энэ талаар мэдсэн гэх талаар нотолгоо байхгүй байна. Мөн Байгаль орчны нарийвчилсан байдлыг нөлөөллийн үнэлгээний менежментийн төлөвлөгөөгөөр батлагдсан нөлөөллийн бүсд энэ айлын өвөлжиж байгаа газар хэдэн км-т байгаа нь тодорхойгүй байна.

7/д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон , ногоон хөгжлийн сайдын 2014 оны 1 дугаар сарын 06-ны өдрийн А-03 тоот тушаалын харамсаралатаар “д нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журам”-д “Нөлөөллийн үнэлгээний үе шатанд олон нийтийн оролцоог хангах, теслийн шууд болон шууд бус амьжиргаа нийгмийн асуудлыг тусгахад нөлөөллийг үнэлж иргэдийн анхаарна” гэж заасан. Энэ нь бүх иргэдээр хүлээн зөвшөөрүүлнэ гэсэн утга агуулахгүй байна.Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх шаардлагагүй ба нөлөөллийн бүсийн иргэдэд ойлгуулах, иргэдийн Нийтийн Хурлаар хэлэцүүлэх тэдгээр айлуудтай харилцан ойлголцож эрсдлийг бууруулах арга хэмжээг авах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх явдал юм” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай санал нэг байна. Ингээд давхцалгүйгээр нэмээд 2, 3 зүйл хэлье. С.Н*******т гэдэг хүн бол нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхой биш, түүнийгээ нотлоогүй байдаг. Мөн нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөд байгаа нь нотлогдоогүй байдаг.  д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон, , ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-03 тоот тушаалд нөлөөллийн үнэлгээний үе шатанд олон нийтийн оролцоог зөвлөлгөөн, хэлэлцүүлэг, санал асуулга явуулах замаар төслийн шууд болон шууд бус нөлөөллийг үнэлж, иргэдийн амьжиргаа, нийгмийн асуудлыг тусгахад анхаарах гэж заасан. Тэгэхээр орон нутгийн иргэдийг 100 хувь оролцуулна гэсэн ойлголт биш, тухайн Иргэдийн нийтийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болоход хүрэх хувь нь ирсэн бол хурал хуралдана гэсэн ойлголт байгаа. “У*******” ХХК-иас ******* сумын Засаг даргад хүсэлтээ явуулж 2 удаа Иргэдийн нийтийн хурал явуулсан байдаг. 2019 оны 2 дугаар сарын 15,  2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрүүдэд Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлээд шийдвэр гарсан байдаг. Мөн иргэн С.Н*******ын нэхэмжлэлийн шаардлагад малын бэлчээрээр авто зам тавигдахаар байгаа нь хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна гэсэн байдаг. Гэтэл С.Н******* нь ******* сумын багт бэлчээрийн, болон өвөлжөөний газар эзэмшдэггүй нь тодорхой харагдсан. Өөрөө өвөлжөөний газар  болон бэлчээрийн газар эзэмшдэг гэдгээ нотолж чадаагүй байна гэж үзэж байгаа. Мөн нэхэмжлэлийн шаардлагадаа миний бие үнэлгээний тайланг батлагдсан талаар мэдээллийг аваагүй байсан. 2022 оны 1 дүгээр сард , Ж багийн хурал дээр мэдсэн гэдэг.  Тэгэхээр хэдэн сард мэдсэн гээд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Мөн анх удаа мэдсэн гэдгээ нэхэмжлэл гаргахдаа нотолж чадаагүй. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.ын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3 дугаар тогтоолоор “Өмнөговь аймгийн сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “*******” хилийн боомт хүртэлх 270 км авто зам төсөл”-ийн “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шижүүлэх” төслийн концессын гэрээг “У*******” ХХК-тай холбогдох хууль тогтоомж дагуу байгуулахаар шийдвэрлэжээ.

2.Улмаар 2019 онд “У*******” ХХК нь “Э” ХХК-аир “Өмнөговь аймгийн сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “*******” хилийн боомт хүртэлх 270 км авто зам төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан хийлгүүлж , ерөнхий шинжээчээр батлуулсан байна.  

д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран төслийн нөлөөлөлд өртөх орон нутгийн оршин суугчдад танилцуулах ажлыг зохион байгуулна”, 18 дугаар зүйлийн 18.4-д “Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна” гэж тус тус заасан.

3.Нэхэмжлэгчээс “...тайланг батлагдсан тухай мэдээлэл огт аваагүй, иргэдийн оролцоог хангаагүй...” гэж маргажээ.

4.Маргаан бүхий “Өмнөговь аймгийн сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “*******” хилийн боомт хүртэлх 270 км авто зам төсөл”-ийн асуудлын талаар тус багийн иргэдийн саналыг хуульд заасан үндэслэл журмын дагуу аваагүй гэх нөхцөл байдал тогтоодохгүй байна гэж шүүх дүгнэлээ.  

5.Учир нь “У*******” ХХК-иас 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаар, мөн оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар албан бичгүүдээр Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргад хандан авто зам тавих төсөлтэй холбоотойгоор тус сумын *******, , Ж багуудын иргэдийн Нийтийн Хурлыг 2019 оны 2 дугаар сарын 25-28-ны өдрүүдийн хооронд ******* сумын төв дээр хурлыг зохион байгуулах арга хэмжээг авч өгөх талаарх хүсэлтийг гаргасан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

6.Өмгөговь аймгийн ******* сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 9/1 дүгээр тогтоолоор “*******-Өлзий” хилийн боомт чиглэлийн зам тавих асуудлыг хэлэлцэж дэмжсэн шийдвэрийг гаргажээ.

7.Уг хуралд нэхэмжлэгч С.Н******* оролцсон болох нь “Ирцийн бүртгэл”-ийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

, аялал жуулчлалын сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-03 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан  “д нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журам”-ын 2 дахь хэсгийн 2.5-д “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний явцад олон нийтийн оролцоог  дараах байдлаар хангана”, 2.5.1-д “үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үе шатанд олон нийтийн оролцоог хангана”, 2.8-д “Хэрэв тухайн төсөл нь хэд хэдэн баг, сумын нутаг дэвсгэрийг хамарч хэрэгжих бол тухайн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, багийн иргэдийн нийтийн хуралд тус тусад нь танилцуулж санал авна”,  2.10-д “Нөлөөлөлд өртөж болзошгүй иргэд нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй холбогдсон  саналаа тухайн баг, хорооны Иргэдийн нийтийн хуралд  төслийн талаар эцсийн шийдвэр гаргахаас өмнө хүргүүлсэн байна” гэж тус тус заажээ.

8.Дээрхээс дүгнэвэл маргаан бүхий асуудлын талаар нэхэмжлэгчид танилцуулаагүй, уг асуудлыг хэлэлцэхэд оролцуулаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

9.Хэдийгээр Өмгөговь аймгийн ******* сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 9/5 дугаар тогтоолоор ... 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 9/1 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон хэдий ч энэ нь маргаан бүхий тайланг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

10.Учир нь 2019 онд Өмнөговь аймгийн сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “*******” хилийн боомт хүртэлх 270 км авто зам төсөл”-ийн тайланг батлуулахад 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 9/1 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байжээ.

11.Түүнчлэн нэхэмжлэгчийн нутаглаж буй газар, малын бэлчээрийг хязгаарласан, мөн тусгай хамгаалалттай газар нутаг, түүх, соёлын дурсгалт газартай давхцаж буй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул уг үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, 18 дугаар зүйлийн 18.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н*******ын нэхэмжлэлтэй, , Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газарт холбогдуулан гаргасан “, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “У*******” ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх  байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

   

    ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ