| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0255/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/274 |
| Огноо | 2025-10-28 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/274
2025/ШЦТ/274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: Н.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Нн Сод холбогдох 2512002710249 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувийн малаа малладаг, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт А аймгийн Х сумын Ө баг, Цагаан уул гэх газарт оршин суух, урьд нь ял эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Нн С /РД:_......../,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Н.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Н.С нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Х сумын Ө багийн Ж гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр 1.40 метрийн урттай-34 ширхэг, 0.97 54 м3 хэмжээтэй, шинэс төрлийн хуурай унанги модыг, мөн 1.55 метрийн урттай 10 ширхэг, 0.5751 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай босоо модыг тус тус бэлтгэж, ойн санд 170.181 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.С нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Х сумын Ө багийн Ж гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр 1.40 метрийн урттай-34 ширхэг, 0.97 54 м3 хэмжээтэй, шинэс төрлийн хуурай унанги модыг, мөн 1.55 метрийн урттай 10 ширхэг, 0.5751 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай босоо модыг тус тус бэлтгэж, ойн санд 170.181 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Иргэний нэхэмжлэгч Д.Бийн “...Байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуу/,
Гэрч С.Чийн “...А аймгийн Х сумын Ө багийн төвд байрлах гэртээ байх үед манай аав галын түлээний мод бэлтгэхээр Ж гэх газар руу .... улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Тэгээд би аавын ардаас нь тухайн газарт очих үед унанги модтой газар байсан. Тэгээд би аавын бэлтгэсэн моднуудаас нь Мазда-Бонго маркийн тээврийн хэрэгсэлд ачилцаад тухайн газраас хөдлөх гэж байх үед цагдаа ирж шалгасан. Тухайн моднуудын талыг нь унанги модноос бэлтгэж үлдсэн моднуудыг нь босоо хуурай модноос тайрсан гэж аав хэлсэн. Би тухайн модыг бэлтгээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Манай аав галын түлээний модонд явах үедээ мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж асуудал байхгүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуу/,
Гэрч М.Аын “...Миний бие А аймгийн Х сумын Засаг
даргын Тамгын газарт жолоочоор ажилладаг ба 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр экологийн цагдаа В...., П.Бэ нарын хамтаар Х
Ө багийн нутаг дэвсгэрээр эргүүл хяналт шалгалт хийсэн. Тус багийн Ж гэх газарт явж байтал уулын модонд цахилгаан хөрөөний дуу гарахаар нь тус чимээ гарч буй газар очиж шалгахад манай сумын иргэн С гэх хүн мод бэлтгэж байсан. Бид нарыг очих үеэр С нь Мазда Бонго тээврийн хэрэгсэл дээр модоо аччихсан ба хөдлөөгүй байсан. Тэгээд холбогдох шалгалтыг цагдаа ... хийсэн. Бэ ахаас дараа нь сонсоход С нь ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар мод бэлтгэсэн гэсэн. Машинаараа тээвэрлэсэн зүйл байхгүй байсан. Бэлтгэсэн модоо бүгдийг нь аччихсан
Хөдлөөгүй дөнгөж ачиж дуусаад байж байсан. Модоо машинтайгаа бэхэлж татлага татаагүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 хуу/,
Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 90 дугаартай: “А аймгийн Х сумын Ө багийн N47°04’280”, Е102°02’997 солбилцолын цэгтэй Ж гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт нутагт орохгүй...” албан бичиг /-ийн 20 хуу/,
Хөрөнгийн үнэлгээний Дамно үнэлгээ ХХК-ийн шинжээч Ч.Тийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн АЦ-25-165 дугаартай: ...хууль бусаар бэлтгэсэн гэх унанги- 97.540 төгрөг, босоо шинэс төрлийн-57.510 төгрөг, хятад ард улсад үйлдвэрлэгдсэн хуучин ногоон өнгийн цахилгаан хөрөө-88,000 төгрөг ...” гэх дүгнэлт /хх-ийн 56-61 хуу/,
Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бгийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн АРХ0325/283 дугаартай: “...Монгол орны мод сөөг” гарын авлагатай харьцуулахад Pinaceae Lindl -Нарсны овгийн Larix sibirice – Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй моднуудыг, хуурай нойтон аль нь болохыг тогтооход 18,6%, 14,8%-ийн тус тус чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл болно. Мөрдөгчийн гэрэл зургийн үзүүлэлт, үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд уг моднууд нь унанги болон босоо модноос бэлдсэн байна. Шинжлэгдэж буй модны 1-34 гэж дугаарласан 34 ширхэг мод нь 0.9754 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 107.059 төгрөг, 1-10 гэж дугаарласан 10 ширхэг мод нь 0.5751 м.куб байгаа нь экологи эдийн засгийн үнэлгээ 63.122 төгрөг тус тус байна...” гэх дүгнэлт,
Яллагдагч Н.Сын”...Гэм буруутай маргахгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-18 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17, 34-36 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.С нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Х сумын Ө багийн Ж гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр 1.40 метрийн урттай-34 ширхэг, 0.97 54 м3 хэмжээтэй, шинэс төрлийн хуурай унанги модыг, мөн 1.55 метрийн урттай 10 ширхэг, 0.5751 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай босоо модыг тус тус бэлтгэж, ойн санд 170.181 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Сыг мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Н.Сыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас байгаль орчинд 170,181 төгрөгийн хохирол учирсан байна.
Хэрэгт иргэний нэхэмжлэгч нь байгаль экологид учруулсан хохирол 170,181 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоохоор,
мөн хуулийн 49 дүгээр зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар,
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд байгаль орчин, уур амьсгалын сан нь байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогын эх үүсвэрээс санхүүжихээр тус тус хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол 170,181 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 510,543/таван зуун арван мянга таван зуун дөчин гурав/ төгрөгөөр тогтоож шүүгдэгч Н.Соос гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Н.С нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Н.С нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Мөн Н.Сод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт авагдсан А аймгийн Прокурорын газрын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 130 дугаартай “Эд мөрийн баримт хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл зэргийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Соос 97,540 төгрөгийн үнэлгээ бүхий 1.40 метрийн урттай 34 ширхэг 0,9754 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай унанги мод, 57,510 төгрөгийн үнэлгээ бүхий 1,55 метрийн урттай 10 ширхэг, 0,5751 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай босоо мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 88,000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн, их бие нь ногоон өнгөтэй, улаан банкны тагтай, баруун доод булан хэсэг улаан тагтай хуучин цахилгаан хөрөө зэргийг хураан авч улсын төсөвт тус тус шилжүүлж, Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар 510,543 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Нн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сод оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Соос 510,543 /таван зуун арван мянга таван зуун дөчин гурав/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар А аймгийн Прокурорын газрын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 130 дугаартай “Эд мөрийн баримт хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл зэргийг тус тус хүчингүй болгож, Н.Соос 97,540 төгрөгийн үнэлгээ бүхий 1.40 метрийн урттай 34 ширхэг 0,9754 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай унанги мод, 57,510 төгрөгийн үнэлгээ бүхий 1,55 метрийн урттай 10 ширхэг, 0,5751 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай босоо мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 88,000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн, их бие нь ногоон өнгөтэй, улаан банкны тагтай, баруун доод булан хэсэг улаан тагтай хуучин цахилгаан хөрөө зэргийг хураан авч улсын төсөвт тус тус шилжүүлж, Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар 510,543 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Сод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР