Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/285

 

                                                                               2025/ШЦТ/285

                       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Ж.У

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Ө, түүний өмгөөлөгч  О.Б,

Хохирогч: П.Д /цахимаар/

Иргэний нэхэмжлэгч: М.Аын өмгөөлөгч: Э.Б /цахимаар/

Иргэний нэхэмжлэгч: Л.Г

Иргэний хариуцагч: Ч.А, түүний өмгөөлөгч Н.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У

Шүүгдэгч: О.Бэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Билгүүнсаран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Оын Бэд холбогдох 2412000000058 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр У аймгийн М. суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүх, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, аавын хамт У хот Б дүүрэг, ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Т овогт Оын Бэ /РД:........../

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч О.Бэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн2 дахь хэсгийн 2.3-т заасан  2024 оны 01 дүгээр сарын 14-ний орой А аймгийн Х сумын Х багийн нутаг дэвсгэрт байрлах төв магистрал зам дээр .:... улсын дугаартай тоёота .:... маркийн тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас .:... улсын дугаартай .:... маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган Г.Э, Г.Э нарын эрүүл мэндэд хүнд хохирол, П.Д, Б.Ө нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Шүүх хуралдаанд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө мэдүүлэхдээ: “...Би нөхөр болон 2 хүүхдийн хамт У хотод хувийн ажлаар очоод 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэр лүүгээ буцаж явсан. Манай Х аймгийн Жт сум А аймгаар дайрч явдаг. Хотоос буцаж явахдаа А аймгийн  Х сумд машинтай мөргөлдсөн. Тухайн үед орой 20 өнгөрч байсан тул бүрэнхий болсон байсан. Осол гарч бид нар  бүгдээрээ ухаан алдсан. Би хамгийн эхэнд ухаан орсон. Тухайн үед маш их цочролд орсон учраас зарим зүйлсийг санахгүй байсан. Одоо гэнэт гэнэт ослын талаарх зарим зүйл санаанд ордог. Миний биеийн байдал маш хүнд байгаа. Ослоос хойш 9 сарын хугацаа өнгөрсөн. Надад 1 ч өвдөлтгүй өдөр байсангүй. Ослын улмаас А аймагт дутуу төрсөн Улмаар гэртээ буцаж чадалгүй У хот руу эмчилгээ хийлгэхээр явсан. Манай хүүхэд дутуу төрчихсөн учраас шарлалт нь буухгүй байсан. Би төрөөд нялх биетэй байсан учраас өөрийгөө үзүүлж чадаагүй. Сүүлд нь О.Бэтэй хамт 1 дүгээр эмнэлэг дээр очиж онош тогтоолгоод ирсэн. Ослын дараа эмчилгээ хийлгэж чадаагүй.  2025 оны 08 дугаар сард бие өвдөөд  хотод очиж эмчилгээ хийлгэсэн. Миний хүзүү, мөр, нуруу гэмтсэн бөгөөд насан туршид эдгэх боломжгүй гэсэн. Миний биеийн байдал маш хүнд байгаа. Би эрүүл болмоор байна. Хүүхдүүдийн минь зовуурь нь багасаж байгаа. Сая намар хот руу орохдоо 2 хүүхдээ үзүүлье гэж бодоод О.Бэ рүү холбоо барьсан ч түүний утас нь холбогдоогүй. Намайг өөрийгөө үзүүлэхээр хот ороход О.Бэ надтай яриад 1,000,000 төгрөг өгсөн. Манай бага хүүхэд үе үе толгой өвдөөд байна гэж уйлдаг. Том хүүхэд н.Э байнга нуруу, нуруу, хүзүү өвдөж байна гэдэг. Түүний улмаас биеийн тамирынхаа хичээлд ордоггүй. Элэг нь бяцралттай учраас сургуулиас нь биеийн тамирын хичээлээс чөлөөлчихсөн...” гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогч П.Д мэдүүлэхдээ: “...Манай нутгийн ах Х аймгийн Жт сум руу явна гээд зар бичсэн байсан. 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 15-16 цагийн үед У хотоос гарсан. Хотоос гараад би замын турш унтаж байсан. Би осол болох үед  унтаж байсан учраас яг юу болсон талаар сайн мэдэхгүй байгаа. Ухаан ороход осол гарчихсан байсан. Маш их цочролд орсон. Одоо миний толгой маш их өвддөг. Би 5 кг-аас дээш жинтэй юм өргөх боломжгүй гэсэн эмнэлгийн заалттай байгаа. Эрүүл мэндэд учирсан хохиролд 20,000,000 төгрөг нэхэмжилж байна. Хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй. О.Бэ У хотод намайг эмнэлгээр явахад туслалцаа үзүүлж байсан...” гэв.

 

Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Л.Г мэдүүлэхдээ: “...Би эхнэр, хүүхдүүдтэйгээ хот ороод буцахдаа машин авсан. Буцахдаа унааны зар тавиад нутгийнхаа 2 хүнийг аваад явсан. А аймгийн Х сумын гэрэл харагдаад явж байсан. Манай охин бие засъя гэсэн тул зогсож охиноо бие засуулсан. Тэгээд буцаад хөдлөөд явж байтал тойрог зам дээр эсрэг урсгалын машин хурдтай орж ирсэн. Тухайн үед халтиргаа гулгаатай байсан. Би хурдаа хассан ч гэсэн машин ирээд мөргөсөн. Тэгээд бүгдээрээ ухаан алдчихсан байсан. Намайг машинаас хамгийн сүүлд гаргасан. Намайг хэн гаргасныг сайн мэдэхгүй байна. Ухаан ороход цагдаагийн машин, түргэний тэрэг ирчихсэн байсан. Тэгээд Х сумын эмнэлэгт хүргэгдсэн. А аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэд хоног эмчлүүлж байгаад хотод очиж эмчилгээ хийлгэсэн. Бас хүүхдүүддээ үзүүлж харуулаад эмнэлгээр явсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Машины төлбөрт 14,000,000 төгрөг, эмчилгээний зардал төлсөн...” гэв.

 

Шүүх хуралдаанд иргэний хариуцагч Ч.А мэдүүлэхдээ: “...2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин хотоос А аймгийн Х сум орохоор ачааны машин жолоодож явсан. Х сумын гүүр даваад орж ирэхэд таг харанхуй, үзэгдэх орчин харагдахгүй байсан. Тухайн үед ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй. Гэрлийн үзүүрт машин орж ирэхэд тоормос гишгэсэн боловч гулгаж очоод 2 машин мөргөлдөөд зогсчихсон байсны Л маркийн машины араас мөргөсөн. Би Л маркийн машины багаж руу голлож мөргөсөн тул хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний учруулаагүй хохирлын үнэлгээ гарсан байсан. Араас нь мөргөснөөс өөр өөр газарт үүссэн эвдрэл гэмтлийн үнэлгээ гарсан байсныг хүлээн зөвшөөрөхгүй. Урьд Дамно ХХК-аар үнэлгээ хийлгэсэн. Би М.Аад 4,500,000 төгрөг төлсөн...” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд 2412000000058 дугаартай эрүүгийн хэргээс:

Наранд хүрээгүй хохирогч Г.Эын “...Би 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр У хотоос аав Г, ээж Ө, дүү Э болон Х аймгийн Жт сумын хоёр иргэний хамтаар явж байх үедээ А аймгийн Х сумын нутагт зам тээврийн осолд орсон. Тухайн үед урсгал сөрж нэг том жийп автомашин ирж мөргөсөн тэр жийп нь бид нарын өөдөөс урсгал сөрж тэнцвэрээ олохгүй байдалтай шарваж орж ирээд хөндөлдөж ирээд мөргөсөн тэр үед би арын суудлын голын эгнээнд сууж явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-74 хуу/,

Хохирогч П.Дгийн “...Г гэх хүн Х аймгийн Жт сум руу явах гэж байна гэж манай эгч хэлээд холбогдох утсаар нь холбогдож суусан ба 01 дүгээр сарын 14-ний орой А аймгийн Х сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон. ...Би зам тээврийн осолд орсноос хойш миний хавирга хугарсан, миний толгой өвдөж, алхаж гишгэж явж чадахгүй хүнээр түшүүлж явж байна. Мөн толгойндоо хүчтэй доргилт авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-44 хуу/,

Гэрч Л.Гийн “...У хотоос Х аймгийн Жт сумын чиглэлд эхнэр, хоёр хүүхэд бас замын Жт сум орох гэж байсан хоёр эмэгтэй авч явж байгаад А аймгийн Х сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон. 2024 оны 01 дүгээр сарын 14-ний орой Х сумын нутагт явж байх үед манай охин бие засна гэхээр нь зогссон ба охиноо бие засуулчхаад Х сум руу засмал зам дээр явж байхад гүүрний цаад талын эсрэг урсгал буюу миний талын эгнээнд нэг автомашин шарваад мурийлдаж ирээд миний автомашиныг мөргөсөн. Тэр үед манай эхнэр наад урдаас чинь нэг автомашин шарваад ирж байна гэж хэлсэн. Тэгээд тэр үед автомашин ирж мөргөсөн тухайн үед миний автомашинд-сууж явсан хүмүүс болон би бүгд шокийн байдалд орж ухаан балартсан. ...манай эхнэр Ө 9 сартай жирэмсэн учир хүүхэд нь доргилтоос болж доошилсон ба биеийн байдал тухайн үед муу байсан. Тэр шөнө ЭХО болон рентгенд харуулахад манай том охин Эын элэг бяцралттай, бага охины гавлын яс цуурсан, миний хувьд тархиндаа доргилт авч хавагнасан байна гэж хэлсэн. ...Гүүр даваад хашлагатай тойрог орох үед миний урдаас нэг автомашин хурдтай шарваж орж ирж мөргөсөн. .:... маркийн автомашин байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-52 хуу/,

Гэрч А.Ариунжаргалын “...А аймгийн Х сумын нутаг дэвсгэрт засмал дээр явж байх үед урсгал сөрж бидний сууж явсан автомашины өөдөөс орж ирж мөргөлдсөн ба тэр үед ер нь Л.Гийн автомашинд сууж явсан хүмүүс ухаан алдсан байсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-63 хуу/,

Гэрч Э.Номин-Эрдэнийн “...Би У хотоос 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн найз Бэ болон төрсөн дүү Э.М нарын хамтаар А аймагт зохион байгуулагдаж буй “Тамирын жавар 2024” мөсний баярыг үзэх сонирхох зорилгоор А аймагт ирсэн. У хот руу буцах зорилгоор А аймгийн төвөөс гарч Х сумын нутагт төв магистрал зам дээр О.Бийн жолоодож явсан .:... маркийн .:... улсын дугаартай тээврийн хэрэгсэл огцом эргэлттэй зам дээр мөсөн дээр гулгаж улмаар өөдөөс ирж явсан автомашин хажуу талаас орж ирж хоорондоо мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Би тухайн үед жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж явж байхдаа унтсан байсан тул юу болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-25 хуу/,

Гэрч Э.Мгийн “...Би хотоос 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн эгч Э.Номин-Эрдэнэ, түүний найз Бэ нарын хамтаар А аймагт зохион байгуулагдаж буй “Тамирын жавар 2024” мөсний баярыг үзэх сонирхох зорилгоор А аймагт ирсэн. ...У хот руу буцах зорилгоор А аймгийн төвөөс оройны 19 цагийн үед гарч Х сумын нутаг дэвсгэрт 20 цагийн үед орж ирсэн. Тэгээд Х сумаас ертөнцийн зүгээр урд зүгт төв магистрал зам дээр сумын төвөөс урагш 2-3 км зайд явж байхад төв магистрал зам дээр О.Бийн жолоодоЖ явсан .:... маркийн .:... улсын дугаартай тээврийн хэрэгсэл огцом эргэлттэй зам дээр мөсөн дээр гулгаж улмаар эсрэг талын эгнээнд байх хашлага мөргөж, өөдөөс ирж явсан автомашин хажуу талаас орж ирж хоорондоо мөргөлдөж зам тээврийн осол гарсан ба би тухайн үед хойд талын суудал дээр сууж явсан. Тухайн үед бүх зүйл хурдан болж өнгөрсөн харин бид 3 шокийн байдалд орсон ухаан ортол урд суудал дээр сууж явсан манай эгч Э.Номин-Эрдэнэ хүчтэй доргилт аваад бие нь өвдөөд байна гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-31 хуу/,

Иргэний нэхэмжлэгч М.Аын “...2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Бэ гэх залуу зарын дагуу надтай холбогдож машин 3 өдөр түрээслэх гэсэн юм миний эзэмшлийн .:... улсын дугаартай ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг өдрийн 400,000 төгрөгөөр түрээсэлж “А аймагт зохион байгуулагдаж буй Тамирын жавар 2024 цасны баяр руу авч явсан. Тухайн баяртаа оролцож дуусаад 01 дүгээр сарын 14-ний орой А аймгийн төвөөс У хотын чиглэлд явж байгаад Х сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргаснаар миний эзэмшлийн тоёота .:... маркийн автомашинд эвдрэл гэмтэл үүссэн байх тул үүний хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 157-158 хуу/,

Иргэний нэхэмжлэгч Л.Гийн “...Миний эзэмшлийн .:... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл сэлбэгийн өртөг болон тухайн зам тээврийн осол болсноос хойш 2 сар гаран хугацаанд ажил эрхлэх боломжгүй эмнэлэг болон У хот болон Х аймаг руу хот хооронд зорчиж явсан зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 162-163 хуу/,

Хохирогч Б.Өы “...2024 оны 01 дүгээр сарын 14-ний орой А аймгийн Х суманд явж байх үедээ зам тээврийн осолд орсон. Тэрнээс хойш хоёр сар гарны хугацаа болсон байна. Энэ хугацаанд миний биед их өөрчлөлт орсон тухайн зам тээврийн осолд орох үед би 8 сартай жирэмсэн байсан осолд орсны дараа 6 хоногийн дараа төрсөн ба төрснөөс хойш миний нуруу их өвддөг болсон, мартамхай болсон, хамар амьсгалахад битүүрэлтэй болсон байна. Нялх хүүхэдтэй удаан хугацаагаар босож тэврэхэд хүндрэлтэй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 167-168 хуу/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өы “...Миний охин Э нь зам тээврийн осолд орсноос хойш гавлын яс цууралттай, тархиндаа цус хуралттай гэх мэт онош илэрч байсан бөгөөд А аймгийн нэгдсэн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн мөн У хотод очиж эх нялхаст 10 хоног хэвтэн эмчлүүлсэн ба эмчлүүлэх хугацаандаа биеийн байдал нь дээрдсэн. ...Эрүүл мэндээрээ хохирсон учир гомдолтой байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 174-175 хуу/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 1 хуу/,

Хэргийн газар үзлэг хийсэн “....:... улсын дугаартай тээврийн хэрэгсэл үргэлжилсэн цагаан шугам давах буюу эсрэг урсгал сөрж эсрэг урсгалд зорчиж явсан .:... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн байна...” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 2-6 хуу/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-11 хуу/,

Шинжээч Б.Чын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаартай “...1. .:... маркийн .:... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан ЮЖ97010310/ регистрийн дугаартай Оын Бэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.2-д заасан Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн дүрмийн 11.3-д заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй. 2. .:... маркийн .:... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан ЮЖ97010310/ регистрийн дугаартай Оын Бэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн дүрмийн 11,3-д Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөнөөс гарсан байх үндэслэлтэй...“ гэх дүгнэлт /1-р хх-ийн 133-134 хуу/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 66 дугаартай “1. Г.Эгийн биед зүүн зулай ясны шугаман хугарал,. зулайн дэлбэнгийн тархины хатуу хальсан дээрх болон аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 24-26 хуу/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 64 дугаартай “1. Г.Энх- Амьдралын биед элэгний 5, 6, 7-р сегментийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэ зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон. гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 50-51 хуу/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 90 дугаартай “1. П.Дгийн биед зүүн 6, 7-р хавирганы зөрүүтэй хугарал, зүүн 3, 4, 5, 6-р хавиргануудын зөрүүгүй хугарал, тархи доргилт, доод эрүү, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтлүүд нь осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Зүүн 6, 7-р хавирганы зөрүүтэй хугарал, зүүн 3, 4, 5, 6-р хавиргануудын зөрүүгүй хугарал гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 71-74 хуу/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 89 дугаартай “1. Б.Өы биед бүсэлхийн 5-с ууцны 1 дүгээр нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний ар хэсгийн урагдал, цүлхийлт, дутуу төрөхийг завдалт, тархи доргилт, хэвлий зүүн эгэм, шилбэ, гуя, тохой, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Бүсэлхийн 5-с ууцны 1 дүгээр нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний ар хэсгийн урагдал, цүлхийлт гэмтэл нь шүүх  эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, дутуу төрөхийг завдалт, тархи доргилт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 98-103 хуу/,

Дамно ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн АЦ- 24-37 дугаартай “....:... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 6,750,000 төгрөг...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 110-120 хуу/,

Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК-ийн шинжээч Б.Бхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №19520/ДД№30057945 дугаартай дүгнэлтэд “Ч ВХ маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 59.949.888 төгрөг” гэсэн /3-р хх-ийн 69-75 хуу/,  

Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК-ийн шинжээч Б.Бхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №19519/ДД№30057868 дугаартай дүгнэлтэд “Ч ВХ маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 30.428.936 төгрөг” гэсэн /3-р хх-ийн 76-78 хуу/,

А аймгийн Прокурорын газарт О.Бийн гаргасан хүсэлт /2-р хх-ийн 240 хуу/,

Хохирол төлсөн баримт /2-р хх-ийн 241 хуу/,

Гүйлгээний баримт, дансны хуулга /3-р хх-ийн 238 хуу/,

Яллагдагч О.Бийн “...Миний үйлдэл тохирч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 148-149 хуу/,

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өаас гаргасан хохирлын баримтууд /3-р хх-ийн 24-28 хуу/,

Дахин шинжилгээ хийлгэх шийдвэр гаргах тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 67-68 хуу/,

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/202 дугаартай шийтгэвэр /3-р хх-ийн 156-159 хуу/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0825/2471 дугаартай “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний дүгнэлтээр хохирогч Г.Э /РД:РЮ22292021/-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ЕГ0825/2470 дугаартай “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний дүгнэлтээр хохирогч Г.Эын сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЕГ0825/2469 дугаартай “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний дүгнэлтээр хохирогч Б.Өы сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЕГ0825/2468 дугаартай “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний дүгнэлтээр хохирогч П.Дгийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт,

Шүүх хуралдаанд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан хохиролтой холбоотой баримтууд,

Шүүгдэгчээс гаргасан Хаан банкны дансны хуулга,

Иргэний хариуцагчаас гаргасан Хаан банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 01 дүгээр сарын 14-ний орой А аймгийн Х сумын Х багийн нутаг дэвсгэрт байрлах төв магистрал зам дээр .:... улсын дугаартай тоёота .:... маркийн тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас .:... улсын дугаартай .:... маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган Г.Э, Г.Э нарын эрүүл мэндэд хүнд хохирол, П.Д, Б.Ө нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч О.Бэ нь 2024 оны 01 дүгээр сарын 14-ний орой А аймгийн Х сумын Х багийн нутаг дэвсгэрт байрлах төв магистрал зам дээр .:... улсын дугаартай тоёота .:... маркийн тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас .:... улсын дугаартай .:... маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган Г.Э, Г.Э нарын эрүүл мэндэд хүнд хохирол, П.Д, Б.Ө нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өы “...Би нөхөр болон 2 хүүхдийн хамт У хотод хувийн ажлаар очоод 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэр лүүгээ буцаж явсан. Манай Х аймгийн Жт сум А аймгаар дайрч явдаг. Хотоос буцаж явахдаа А аймгийн  Х сумд машинтай мөргөлдсөн. Тухайн үед орой 20 өнгөрч байсан тул бүрэнхий болсон байсан. Осол гарч бид нар  бүгдээрээ ухаан алдсан. Би хамгийн эхэнд ухаан орсон. Тухайн үед маш их цочролд орсон учраас зарим зүйлсийг санахгүй байсан...” гэх мэдүүлэг,

 

П.Дгийн “...Манай нутгийн ах Х аймгийн Жт сум руу явна гээд зар бичсэн байсан. 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 15-16 цагийн үед У хотоос гарсан. Хотоос гараад би замын турш унтаж байсан. Би осол болох үед  унтаж байсан учраас яг юу болсон талаар сайн мэдэхгүй байгаа. Ухаан ороход осол гарчихсан байсан. Маш их цочролд орсон...” гэх мэдүүлэг,

 

иргэний нэхэмжлэгч Л.Гийн “...Би эхнэр, хүүхдүүдтэйгээ хот ороод буцахдаа машин авсан. Буцахдаа унааны зар тавиад нутгийнхаа 2 хүнийг аваад явсан. А аймгийн Х сумын гэрэл харагдаад явж байсан. Манай охин бие засъя гэсэн тул зогсож охиноо бие засуулсан. Тэгээд буцаад хөдлөөд явж байтал тойрог зам дээр эсрэг урсгалын машин хурдтай орж ирсэн. Тухайн үед халтиргаа гулгаатай байсан. Би хурдаа хассан ч гэсэн машин ирээд мөргөсөн. Тэгээд бүгдээрээ ухаан алдчихсан байсан. Намайг машинаас хамгийн сүүлд гаргасан. Намайг хэн гаргасныг сайн мэдэхгүй байна. Ухаан ороход цагдаагийн машин, түргэний тэрэг ирчихсэн байсан. Тэгээд Х сумын эмнэлэгт хүргэгдсэн...”  гэх мэдүүлэг,

 

Наранд хүрээгүй хохирогч Г.Эын “...Би 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр У хотоос аав Г, ээж Ө, дүү Эрх- Наран болон Х аймгийн Жт сумын хоёр иргэний хамтаар явж байх үедээ А аймгийн Х сумын нутагт зам тээврийн осолд орсон. Тухайн үед урсгал сөрж нэг том жийп автомашин ирж мөргөсөн тэр жийп нь бид нарын өөдөөс урсгал сөрж тэнцвэрээ олохгүй байдалтай шарваж орж ирээд хөндөлдөж ирээд мөргөсөн тэр үед би арын суудлын голын эгнээнд сууж явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-74 хуу/,

Хохирогч П.Дгийн “...Г гэх хүн Х аймгийн Жт сум руу явах гэж байна гэж манай эгч хэлээд холбогдох утсаар нь холбогдож суусан ба 01 дүгээр сарын 14-ний орой А аймгийн Х сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон. ...Би зам тээврийн осолд орсноос хойш миний хавирга хугарсан, миний толгой өвдөж, алхаж гишгэж явж чадахгүй хүнээр түшүүлж явж байна. Мөн толгойндоо хүчтэй доргилт авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-44 хуу/,

Гэрч Л.Гийн “...2024 оны 01 дүгээр сарын 14-ний орой Х сумын нутагт явж байх үед манай охин бие засна гэхээр нь зогссон ба охиноо бие засуулчхаад Х сум руу засмал зам дээр явж байхад гүүрний цаад талын эсрэг урсгал буюу миний талын эгнээнд нэг автомашин шарваад мурийлдаж ирээд миний автомашиныг мөргөсөн. Тэр үед манай эхнэр наад урдаас чинь нэг автомашин шарваад ирж байна гэж хэлсэн. Тэгээд тэр үед автомашин ирж мөргөсөн тухайн үед миний автомашинд сууж явсан хүмүүс болон би бүгд шокийн байдалд орж ухаан балартсан. ...манай эхнэр Ө 9 сартай жирэмсэн учир хүүхэд нь доргилтоос болж доошилсон ба биеийн байдал тухайн үед муу байсан. Тэр шөнө ЭХО болон рентгенд харуулахад манай том охин Эын элэг бяцралттай, бага охины гавлын яс цуурсан, миний хувьд тархиндаа доргилт авч хавагнасан байна гэж хэлсэн. ...Гүүр даваад хашлагатай тойрог орох үед миний урдаас нэг автомашин хурдтай шарваж орж ирж мөргөсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-52 хуу/,

Гэрч А.Ариунжаргалын “...А аймгийн Х сумын нутаг дэвсгэрт засмал дээр явж байх үед урсгал сөрж бидний сууж явсан автомашины өөдөөс орж ирж мөргөлдсөн ба тэр үед ер нь Л.Гийн автомашинд сууж явсан хүмүүс ухаан алдсан байсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-63 хуу/,

Гэрч Э.Номин-Эрдэнийн “...У хот руу буцах зорилгоор А аймгийн төвөөс гарч Х сумын нутагт төв магистрал зам дээр О.Бийн жолоодож явсан .:... маркийн .:... улсын дугаартай тээврийн хэрэгсэл огцом эргэлттэй зам дээр мөсөн дээр гулгаж улмаар өөдөөс ирж явсан автомашин хажуу талаас орж ирж хоорондоо мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Би тухайн үед жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж явж байхдаа унтсан байсан тул юу болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-25 хуу/,

Гэрч Э.Мгийн “...У хот руу буцах зорилгоор А аймгийн төвөөс оройны 19 цагийн үед гарч Х сумын нутаг дэвсгэрт 20 цагийн үед орж ирсэн. Тэгээд Х сумаас ертөнцийн зүгээр урд зүгт төв магистрал зам дээр сумын төвөөс урагш 2-3 км зайд явж байхад төв магистрал зам дээр О.Бийн жолоодож явсан .:... маркийн .:... улсын дугаартай тээврийн хэрэгсэл огцом эргэлттэй зам дээр мөсөн дээр гулгаж улмаар эсрэг талын эгнээнд байх хашлага мөргөж, өөдөөс ирж явсан автомашин хажуу талаас орж ирж хоорондоо мөргөлдөж зам тээврийн осол гарсан ба би тухайн үед хойд талын суудал дээр сууж явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-31 хуу/,

Иргэний нэхэмжлэгч М.Аын “...2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Бэ гэх залуу зарын дагуу надтай холбогдож машин 3 өдөр түрээслэх гэсэн юм миний эзэмшлийн .:... улсын дугаартай ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг өдрийн 400,000 төгрөгөөр түрээсэлж А аймагт зохион байгуулагдаж буй Тамирын жавар 2024 цасны баяр руу авч явсан. Тухайн баяртаа оролцож дуусаад 01 дүгээр сарын 14-ний орой А аймгийн төвөөс У хотын чиглэлд явж байгаад Х сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргаснаар миний эзэмшлийн тоёота .:... маркийн автомашинд эвдрэл гэмтэл үүссэн байх тул үүний хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 157-158 хуу/,

Иргэний нэхэмжлэгч Л.Гийн “...Миний эзэмшлийн .:... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл сэлбэгийн өртөг болон тухайн зам тээврийн осол болсноос хойш 2 сар гаран хугацаанд ажил эрхлэх боломжгүй эмнэлэг болон У хот болон Х аймаг руу хот хооронд зорчиж явсан зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 162-163 хуу/,

Хохирогч Б.Өы “...2024 оны 01 дүгээр сарын 14-ний орой А аймгийн Х суманд явж байх үедээ зам тээврийн осолд орсон. Тэрнээс хойш хоёр сар гарны хугацаа болсон байна. Энэ хугацаанд миний биед их өөрчлөлт орсон тухайн зам тээврийн осолд орох үед би 8 сартай жирэмсэн байсан осолд орсны дараа 6 хоногийн дараа төрсөн ба төрснөөс хойш миний нуруу их өвддөг болсон, мартамхай болсон, хамар амьсгалахад битүүрэлтэй болсон байна. Нялх хүүхэдтэй удаан хугацаагаар босож тэврэхэд хүндрэлтэй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 167-168 хуу/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өы “...Миний охин Э нь зам тээврийн осолд орсноос хойш гавлын яс цууралттай, тархиндаа цус хуралттай гэх мэт онош илэрч байсан бөгөөд А аймгийн нэгдсэн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн мөн У хотод очиж эх нялхаст 10 хоног хэвтэн эмчлүүлсэн ба эмчлүүлэх хугацаандаа биеийн байдал нь дээрдсэн. ...Эрүүл мэндээрээ хохирсон учир гомдолтой байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 174-175 хуу/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 1 хуу/,

Хэргийн газар үзлэг хийсэн “....:... улсын дугаартай тээврийн хэрэгсэл үргэлжилсэн цагаан шугам давах буюу эсрэг урсгал сөрж эсрэг урсгалд зорчиж явсан .:... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн байна...” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 2-6 хуу/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-11 хуу/,

Шинжээч Б.Чын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дүгнэлт /1-р хх-ийн 133-134 хуу/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 66 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 24-26 хуу/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 64 дүгнэлт /2-р хх-ийн 50-51 хуу/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 90 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 71-74 хуу/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 89 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 98-103 хуу/,

Дамно ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн АЦ- 24-37 дугаартай “....:... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 6,750,000 төгрөг...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 110-120 хуу/,

Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК-ийн шинжээч Б.Бхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №19520/ДД№30057945 дугаартай дүгнэлтэд “Ч ВХ маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 59.949.888 төгрөг” гэсэн /3-р хх-ийн 69-75 хуу/,  

Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК-ийн шинжээч Б.Бхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №19519/ДД№30057868 дугаартай дүгнэлтэд “Ч ВХ маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 30.428.936 төгрөг” гэсэн /3-р хх-ийн 76-78 хуу/,

Яллагдагч О.Бийн “...Миний үйлдэл тохирч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 148-149 хуу/,

 Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0825/2471 дугаартай дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ЕГ0825/2470 дугаартай дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЕГ0825/2469 дугаартай дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЕГ0825/2468 дугаартай дүгнэлт,

Шүүх хуралдаанд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан хохиролтой холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч О.Бийг  2024 оны 01 дүгээр сарын 14-ний орой А аймгийн Х сумын Х багийн нутаг дэвсгэрт байрлах төв магистрал зам дээр .:... улсын дугаартай тоёота .:... маркийн тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас .:... улсын дугаартай .:... маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган Г.Э, Г.Э нарын эрүүл мэндэд хүнд хохирол, П.Д, Б.Ө нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан болон сэтгэцэд учирсан хохирлын төлбөр, иргэний нэхэмжлэгчид хариуцах төлбөрийг гаргуулах, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлүүлэх ...” гэсэн,

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч О.Бэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн талаар маргахгүй. Хохирогч, иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгч нарт хохирол төлсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа...” гэсэн,

 

Шүүх хуралдаанд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрүүл мэндэд учирсан хохирол болон хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн төлбөрт нийт 35,411,566 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн,

 

Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч М.Аын өмгөөлөгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой нэхэмжлэлийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч М.Аын эд хөрөнгөд учирсан хохирлыг Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК-ийн шинжээчийн гаргасан дүгнэлтийн хэмжээгээр шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас нэхэмжилнэ...” гэсэн,

 

Шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн өмгөөлөгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой нэхэмжлэлийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Ч.А гэдэг хүн одоогоор энэ хэрэгт гэм буруутайд тооцогдсон зүйлгүй. Уг хэргийн гэм буруутай этгээд хараахан тогтоогдоогүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас гэдэг зохицуулалт байх тул миний үйлчлүүлэгч энэ хэрэгт иргэний хариуцагчаар оролцох этгээд мөн эсэх нь эргэлзээтэй. Миний үйлчлүүлэгч зөрчлийн улмаас буруутай нь тогтоогдож,  учирсан хохирол байхгүй гээд шийтгэгдчихсэн. Ч.А энэ гэмт хэргийн улмаас хариуцвал зохих иргэний хариуцагч биш. Өөрөөр хэлбэл түүний үйлдэл болон хор уршиг нь шалтгаант холбоогүй. Хоёрдугаарт прокурор яллах дүгнэлтдээ  шаардах эрхийн үндэслэлийг тодорхой дурдаж чадаагүй байгаа юм. Уг зүй нь бол техникийн шинжээчийн дүгнэлтээр Ч.А нь жолооны дүрмийг зөрчсөн, Зам тээврийн хууль тогтоомж зөрчсөн, Зөрчлийн тухай хууль зөрчсөн гэх зэрэг байдлаар шаардах эрхийн үндэслэлийг яллах дүгнэлтэд тусгах ёстой. Миний үйлчлүүлэгчийн бодитоор гаргавал зохих хохирлын дүн 6,500,000 төгрөг орчим байгаа. Гэхдээ шаардах эрхийн үндэслэл нь тодорхойгүй учраас миний үйлчлүүлэгч уг хохирлыг хариуцвал зохих этгээд биш юм. Ч.А хохирсон нь үнэн. Миний үйлчлүүлэгч тодорхой хэмжээгээр буруутай нь үнэн. Гэхдээ нотлох баримтаа гаргаад шударгаар иргэний журмаар жич нэхэмжлэх боломжтой. Тийм учраас иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэлгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнээр зүйлчилдэг.

 

Шүүгдэгч О.Бэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 11.3 дахь  заалтуудыг  зөрчсөн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч нь О.Бэ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас Г.Э, Г.Э нарын эрүүл мэндэд хүнд хохирол, П.Д, Б.Ө нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл тогтоогдож байна.

 

О.Бэ нь тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Г.Э, Г.Э нарын эрүүл мэндэд хүнд хохирол, П.Д, Б.Ө нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэрэгт тухайн зүйл ангийн хүндрүүлэх шинжээр зүйлчлэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч О.Бийг  2024 оны 01 дүгээр сарын 14-ний орой А аймгийн Х сумын Х багийн нутаг дэвсгэрт байрлах төв магистрал зам дээр .:... улсын дугаартай тоёота .:... маркийн тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас .:... улсын дугаартай .:... маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган Г.Э, Г.Э нарын эрүүл мэндэд хүнд хохирол, П.Д, Б.Ө нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/626 дугаартай шинжээч томилж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар “...насанд хүрээгүй хохирогч Г.Э...”-ийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэхэд дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон.

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0825/2471 дугаартай “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний дүгнэлтээр хохирогч Г.Э /РД:РЮ......./-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт гарсан байх ба насанд хүрээгүй хохирогч Г.Эгийн нэрийг “...Э /РД:РЮ......../...” нэрээр дүгнэлт гаргасныг насанд хүрээгүй хохирогчоор тогтоосон тогтоолд бичигдсэн “...Гийн Э...” /РД:РЮ........./ гэж бичигдсэн регистрийн дугаартай тохирч байх тул насанд хүрээгүй хохирогчийн нэрийг “Э” гэж бичсэнийг техникийн шинжтэй алдаа гэж үзэж нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Мөн шүүгдэгч О.Бийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд  тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж 1 дүгээр хавтаст хэргийн 15-20, 2 дугаар хавтаст хэргийн 124-126 дугаар талд гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцох боломжгүй гэж үзэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй Г.Э, Г.Э нарын эрүүл мэндэд хүнд хохирол, П.Д, Б.Ө нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол хохирол учирсан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “...Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...”, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана...” гэж,

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 3.8-д “...Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар...” зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ...” тус тус заасан.

Хохирогч, хохирогчийн хууль  ёсны төлөөлөгч Б.Өд учирсан хохирлын талаар:

Хэрэгт хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өаас баримтаар 6,630,214.4 төгрөгийн баримт хавсаргажээ.  

 

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өы нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн баримт, эмийн сангаас эм худалдан авсан баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор хот хооронд, орон нутаг хооронд зорчсон шатахууны баримт зэргийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 6,336,452.4 төгрөгийг тооцлоо.

 

Шүүгдэгч О.Бэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өд төлсөн 4,200,000 төгрөгийг төлсөн болох нь дансны хуулга, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул нотлох баримтын шаардлага хангасан 6,336,452.4 төгрөгийн нэхэмжлэлээс хасаж нийт 2,136,452.4 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өд олгохоор шийдвэрлэв.

 

Харин нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй тухайлбал  хэрэгт хамааралгүй, юу авсан нь тодорхойгүй 293,762 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0825/2471 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний дүгнэлтээр хохирогч Г.Эгийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэл,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ЕГ0825/2470 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний дүгнэлтээр хохирогч Г.Эын сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэл,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЕГ0825/2469 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний дүгнэлтээр хохирогч Б.Өы сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлээр тус тус тогтоосон байна.

 

“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолд сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл, гуравдугаар зэрэглэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэхээр тус тус тогтоосон.

 

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөг байхаар тогтоосон тул гэмт хэрэг гарсан хугацаанд буюу 2024 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгөөр тооцож, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Гэмт хэрэг 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гарсан бөгөөд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн ангилал, хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан хүнд хохирлын улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр тогтоогдсон Г.Э, Г.Э нарын сэтгэцэд учирсан хохирлын төлбөрийг хохирогч тус бүрд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, хүндэвтэр хохирлын улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлээр тогтоогдсон Б.Өы сэтгэцэд учирсан хохирлын төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тус тус төлбөрийг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0825/2471 дугаартай “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний дүгнэлтээр хохирогч Г.Э /РД:РЮ22292021/-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6,600,000 төгрөг,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ЕГ0825/2470 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний дүгнэлтээр хохирогч Г.Эын сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6,600,000 төгрөг,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЕГ0825/2469 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний дүгнэлтээр хохирогч Б.Өы сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлээр тогтоосныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13,200,000 төгрөгөөр тус тус тооцохоор шийдвэрлэлээ.

 

 Шүүгдэгч О.Бээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2,136,452.4 төгрөг, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 26,400,000 төгрөг, нийт 28,536,452.4/хорин найман сая таван зуун гучин зургаан мянга дөрвөн зуун тавин хоёр мянга, дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өд  олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч П.Дд учирсан хохирлын талаар:

Хохирогч П.Д нь хэрэгт хохирлын баримт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт эрүүл мэндэд учирсан хохиролд 20,000,000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЕГ0825/2468 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний дүгнэлтээр хохирогч П.Дгийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэгдүгээр зэрэглэлээр тогтоосныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2,640,000 төгрөгөөр тооцож, шүүгдэгч О.Бээс гаргуулж хохирогч П.Дд олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Бэ нь хохирогч П.Дд баримтгүйгээр эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээ авах үйлчилгээний төлбөрийг төлж байсан болохыг хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний нэхэмжлэгч Л.Гийн иргэний нэхэмжлэлийн талаар:

Хэрэгт Л.Г нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон бөгөөд түүний эд хөрөнгө болох Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд шинжээчийн дүгнэлтээр 6,750,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогддог.

 

Шүүгдэгч О.Бэ нь иргэний нэхэмжлэгч Л.Гт учирсан тээврийн хэрэгслийн хохиролд 14,000,000 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохиролд 2,180,000 төгрөгийг нийт 16,180,000 төгрөг төлсөн болох нь дансны хуулга, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогддог, иргэний нэхэмжлэгч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгч Л.Гт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Иргэний нэхэмжлэгч М.Аын шүүгдэгч О.Бэд холбогдуулан нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийн талаар:

Хэрэгт М.А нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон бөгөөд түүний эд хөрөнгө болох Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлд Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК шинжээчийн дүгнэлтээр 59,949,888 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогддог.

 

Шүүгдэгч О.Бэ нь иргэний нэхэмжлэгч М.Аад учирсан тээврийн хэрэгслийн хохиролд 24,500,000 төгрөгийг төлсөн, энэ талаар хэрэгт дансны хуулга авагдсан гэх боловч иргэний нэхэмжлэгч М.А нь 24,500,000 төгрөг хохиролд аваагүй, 10,000,000 төгрөг хохиролд авсан талаар мэдүүлдэг, мөн түүний өмгөөлөгч энэ талаар тайлбар гаргасан.

 

Хэргийн 3 дугаар хавтасны 165-179, 189-238 дугаар талд авагдсан гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны дансны хуулгаар иргэний нэхэмжлэгч М.Аын 5003632929 дугаартай данс руу 94125866, bayraa 941258668, bayrerdene, m, эрдэнэ, м гэсэн утгатай 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн зарлагын гүйлгээ, иргэний нэхэмжлэгч М.Аын 5003632929 дугаартай данснаас зээл, ariuk, а гэсэн утгатай О.Бийн данс руу орлогын гүйлгээ тус тус хийгдсэн байна.

 

Хэрэгт авагдсан дансны хуулгаар иргэний нэхэмжлэгч М.Аад эд хөрөнгийн хохиролд 24,500,000 төгрөг төлсөн гэж үзэх боломжгүй байна.

Тухайлбал О.Бийн гэх данснаас иргэний нэхэмжлэгч М.Аын дансанд, иргэний нэхэмжлэгч М.Аын данснаас О.Бийн дансанд тус тус мөнгө шилжсэн байх тул иргэний нэхэмжлэгч М.Аын машины эвдрэлийн хохиролд 10,000,000 төгрөгийг авсан гэх мэдүүлгийг шүүгдэгч О.Бээс гаргуулах  59,949,888 төгрөгөөс хасаж тооцож, шүүгдэгч О.Бээс 49,949,888 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч М.Аад олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний нэхэмжлэгч М.Аын иргэний хариуцагч Ч.Ат холбогдуулан нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийн талаар:

Хэрэгт 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор Ч.Аыг иргэний хариуцагчаар татаж, түүнээс иргэний хариуцагчаар мэдүүлэг авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно гэж хуульчилсан.

 

Гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэгт хамтран оролцоогүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч, прокурор, шүүхийн шийдвэрээр татан оролцуулдаг.

 

Шүүгдэгч О.Бэ нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

 

Иргэний хариуцагчаар татагдсан Ч.Аыг шүүгдэгч О.Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан иргэний хариуцагч гэж үзэх боломжгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар Ч.А нь гэмт хэрэг гарсны дараа ослын газар байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн үйл баримт тогтоогддог бөгөөд Зөрчлийн тухай хуулийн зохих зүйл заалтад зааснаар шийдвэрлэх хуульд заасан зохицуулалтыг мөрдөгч, прокуророос хэрэгжүүлээгүй байх тул мөрдөгчийн иргэний хариуцагчаар татсан тогтоол үндэслэлгүй байна.

 

Иймд иргэний нэхэмжлэгч М.Ааас Ч.Ат холбогдуулан нэхэмжилсэн 30,428,936 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг О.Бэд холбогдох эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Ч.А нь иргэний нэхэмжлэгч М.Аад эд хөрөнгийн хохиролд 4,500,000 төгрөгийг төлсөн болох нь Ч.Аын мэдүүлэг, дансны хуулгаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэнгийн эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлын талаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн талаар:

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “...Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй...”,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

 

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.Өы эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардлын төлбөр 1,296,600 төгрөг, П.Дгийн  эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардлын төлбөр 1,384,400 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.Гийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардлын төлбөр 1,563,400 төгрөг нийт 4,244,400 төгрөгийн төлбөр эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан болох нь Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл лавлагааны баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэн нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас гарсанд зардалд 7,970,400 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт 4,244,400 төгрөгийн баримт авагдсан байх тул баримтаар тогтоогдсон төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж, үлдэх 3,726,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч О.Бээс 4,244,400 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Бэ нь шүүх хуралдаанаас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах талаар хүсэлт гаргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Бэ нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид оногдуулах  эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэсэн,

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “... О.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг шүүх хуульд заасан хэмжээгээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүх хуралдаанд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч нар шүүгдэгчид оногдуулах  эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хэлэхгүй гэсэн болно.

 

Шүүгдэгч О.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.Бэ нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй  гэж дүгнэв.

 

Шүүгдэгч О.Бэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч О.Бэ нь шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тайлбарлав.

 

Шүүгдэгч О.Бэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан тул түүнд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч О.Бэд тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/202 дугаартай шүүгчийн захирамжаар авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон шийдвэрийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах /Э.Бүрэнтогтох/-д даалгав.

 

Шүүгдэгч О.Бэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Л.Гт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Оын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч О.Бийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Бэд тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бэ нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бэд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж, шүүгдэгч О.Бэд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.Бэд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг  хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шүүгдэгч О.Бэд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон шийдвэрийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах /Э.Бүрэнтогтох/-д даалгасугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч О.Бээс 28,536,452,4 /хорин найман сая таван зуун гучин зургаан мянга дөрвөн зуун тавин хоёр төгрөг, дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулан хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө, 2,640,000 /хоёр сая зургаан зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан хохирогч П.Д нарт олгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өы нэхэмжлэлийн шаардлагаас 293,762 /хоёр зуун ерэн гурван мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч П.Дгийн нэхэмжилсэн 20,000,000 /хорин сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө, хохирогч П.Д нар нь цаашид гарах эмчилгээний зардал, хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Бээс 49,949,888 /дөчин есөн сая есөн зуун дөчин есөн мянга найман зуун наян найм/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч М.Аад олгосугай.

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний нэхэмжлэгч М.Аын иргэний хариуцагч Ч.Ааас нэхэмжилсэн 30,428,936 /гучин сая дөрвөн зуун хорин найман төгрөг есөн зуун гучин зургаа/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч О.Бээс 4,244,400 /дөрвөн сая хоёр зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 1..0 тоот дансанд олгож, иргэний нэхэмжлэгч Ч.Мя..гийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,726,000 /гурван сая долоон зуун хорин зургаан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

12. Шүүгдэгч О.Бэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Л.Гт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

14. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 П.ДОНИДДОЛГОР