Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсайханы Мөнхзул |
Хэргийн индекс | 148/2023/00021/И |
Дугаар | 148/ШШ2023/00371 |
Огноо | 2023-06-13 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 148/ШШ2023/00371
2023 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 148/ШШ2023/00371 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 72 дугаар байр 1-56 тоотод оршин суух, ******* овогтой *******ын *******-Эрдэнийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, 1 дүгээр баг, Тарвагтайн Нйрамдал 5 гудамж, 500 а тоотод оршин суух, Тайхар овогт *******ын *******
Хариуцагч Дархан Уул аймаг Дархан сум 10 дугаар баг, 11 дүгээр хороолол Бичил хотхон 11 тоотод оршин суух, Хадныхан овогт Эрдэнэмөнхийн ******* нарт холбогдох,
Хамтран ажиллах гэрээний үүрэг, бусад төлбөрт 38,780,209 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.*******, хариуцагч Д.*******, хариуцагч Э.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Миний бие, гэр бүл, Э., иргэн Эрдэнэсүх, нартай хамтарч самарын бизнес хийхээр болж газар дээрээс нь самар худалдан авах, бэлтгэх хүн шаардлагатай байсан учир өөрсдийн танил Д.*******, Э.******* нарыг сонгож хамтран ажиллах тохиролцоог бид нар амаар хийж ажилласан.
Иргэн Эрдэнэсүх, нар самар авах мөнгийг гаргаж, Э.******* нар мөнгийг захиран зарцуулах, мөн самар авах, зуучлах, зохион байгуулах бүхий л ажлыг хамтын үйл ажиллагаанаас олох ашгийг болон хамтын ажиллагааны зардлыг талууд ижил тэнцүү хуваарилахаар ярьж тохиролцсон.
Ингээд Э.******* болон ******* нарын Хаан банк дахь 5045562508 болон 5014401558 тоот дансуудад 2022 оны 08 сарын 30-ны өдрөөс эхлэн самар авахад зориулж 899,346,209 төгрөгийг Э.******* шилжүүлсэн бөгөөд уг мөнгөөр Э.*******, Д.******* нар 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 10 сарын 17-ны хооронд 40,320 кг самарыг 488,834,060 төгрөгөөр худалдан авсан байдаг.
Мөн Э.*******, Б. нар 17315 кг самарыг 202,962,500 төгрөгөөр худалдан авч нийтдээ 57635 кг, самарыг бэлтгэж уг самарыг бусдад худалдан борлуулж 133,593,000 төгрөгийн ашиг олсон.
Хамтран ажиллах аман тохиролцооны дагуу дээрхи ашгаас Улаанбаатар хот руу самар тээвэрлэх зардалд төлсөн 13,175,000 төгрөгийг хасаж тооцоод , Эрдэнэсүх нар 60,209,000 төгрөгийг, Д.*******, Э.******* нар 30,104,500 төгрөгийг Э.*******, Б. нар 30,104,500 төгрөгийн ашгийг тус тус авах юм.
Гэтэл Д.*******, Э.******* нар ашиг, алдагдлыг ижил тэнцүү хуваах тохиролцооноос буцаж өөрсдийн бэлтгэсэн 40320 кг самарын ашгийг 1 кг самар тутамд 1000 төгрөгийн ашиг 40,000,000 гаруй төгрөг гэж үндэслэлгүйгээр тооцон самар худалдан авахад зориулж шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл 52,887,949 төгрөгийг өгөхгүй гэх болсон.
Бид нар хамтран ажиллахаар ярилцахдаа ашгийг хэн аль ижил тэнцүү хуваана, хэн ч илүү авахгүй гэж тохирсон тул Д.*******, Э.******* нарын буцаан өгөх мөнгө 52,887,949 төгрөгөөс тэдгээрт өгөх ашгийн 30,104,500 төгрөгийг хасаж, үлдэгдэл 22,783,449 төгрөгийг гаргуулах мөн Э.******* 2022 оны 10 сард өөрийнхөө мөнгөөр 4802 кг самар бусдаас худалдан авч Э.*******ийн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлалтай гражид хадгалуулсан. Гэтэл Э.*******, Д.******* нар Э.*******эс зөвшөөрөл авалгүйгээр хадгалуулсан самарыг дур мэдэн бусдад 1 кг-ийг 16,000 төгрөгөөр худалдан борлуулаад зөрүү 6,446,800 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан байдаг.
Дээрхи 4802 кг самарыг худалдан авахад эдгээр хүмүүсийн оролцоо байгаагүй, хамтран ажиллахаар ярилцаагүй тул Э.*******, Д.******* нараас 4802 кг самарыг худалдан борлуулсан зөрүү мөнгө 6,446,800 төгрөг нийт 29,230,249 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгч Э.*******д олгож, эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээгаргуулж өгнө үү!... гэжээ.
Нэхэмжлэгч Э.******* нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
...Нэхэмжлэгч миний бие, хариуцагч Д.*******, Э.******* нараас 24,230,249 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.
2022 оны 8 сарын сүүлчээр Ч.*******, Э.******* нартай хамтран самрын бизнес хийхдээ самар худалдан авах мөнгийг авах мөнгө 1,194,300,000 төгрөгийг Эрдэнэсүх, нараас авсан. Дээрхи Эрдэнэсүх нараас авсан мөнгөнөөс Э.*******, Д.******* нарын болон эдгээрийн самар худалдан авсан хамаарал бүхий хүмүүсийн данс руу 893,897,709 төгрөгийг би шилжүүлсэнээс 488,869,800 төгрөгөөр 40,323 кг самар бэлтгэж, Э.******* нар 324,354,000 төгрөгийг буцаан надад шилжүүлж, одоо Э.*******, Д.******* нараас 57,482,909 төгрөгийн авлагатай болохыг аудитын дүгнэлтэндээ шаардсан.
Би анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа өөрсдийн (гэр бүл Э.ын) хөтөлсөн тооцоог үндэслэн Э.*******, Д.******* нараас 52,887,949 төгрөгийн авлагатай гэж тооцоолоод уг авлагаас Э.******* нарын авах ашиг 30,104,500 төгрөгөөр тооцож хасаад үлдэгдэл 22,783,449 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Аудитын дүгнэлтээр хариуцагч нараас миний авах авлага 57,482,909 төгрөг (57,482,909-52,887,949) төгрөг болохыг баталгаажуулсан тул зөрүү буюу дутуу нэхэмжилсэн 4,594,960 төгрөгийг,
Мөн Э.******* нарт самар нийлүүлсэн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэн Баянмөнхийн тооцооны зөрүү 4,000,000 төгрөг
Э.*******ийн нар 2022 оны 3 сард 20,000,000 төгрөгийг самраар буцаан төлнө гэж аваад 19,000,000 төгрөгийн тооцоог хийгээд 1,000,000 төгрөгийг надад өгөөгүй юм.
Иймд Э.******* нараас 2022 оны 8 сард самар бэлтгэхээр авсан мөнгөний зөрүү буюу дутуу нэхэмжилсэн 4,594,960 төгрөг, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэн Баянмөнхийн тооцооны зөрүү 4,000,000 төгрөг, 2022 оны 3 сард авсан мөнгөнөөс төлөөгүй байгаа 1,000,000 төгрөг нийт 9,549,960 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна. Одоо хариуцагч нараас 38,780,209 төгрөгийг (29,230,249+9,549,960=38,780,209) гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ.
Хариуцагч Д.*******, Э.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
... Э.*******-Эрдэнийн нэхэмжлэлтэй Д.*******, Э.******* нарт холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэг, бусад төлбөрт 29,230,249 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж банйа.
Хариуцагч бид нэхэмжлэгч болох *******, хоёрыг өмнө нь таньдаг байсан учраас хамтран ажиллах тухай хоорондоо аль зунаас хойшоо ярилцаж байгаад хамтран ажиллахаар болсон. Самар худалдан борлуулах бизнес хийгээд ашгаа танай манай гэж 2 л хуваана гэж л анхнаасаа тохиролцсон. Түүнээс биш бид Сүхээ, гэж хүнтэй хамтран ажиллахаар ярилцаагүй, тэднээс мөнгө аваагүй, огт танихгүй.
Э.*******, нар ээж Оюунаагийнхаа хамт 2022.10.23-ны өдөр Улаанбаатараас Хүдэрт ирсэн тэгэхдээ бид үлдэгпэл мөнгө санхүүгийнхээ тооцоог нийлсэн. Анхнаасаа олсон ашгаа 2 хуваана гэж байсан атлаа ажил дуусах үед ашгийг 4 хуваана гэхээр бид зөвшөөрөхгүй гэсэн. Тэгээд дараа нь мессэнжрээр тохиролцоод зураг явуулж би үлдсэн мөнгийг нь хийгээд тооцоог нь шахаж дуусгасан.
Одоо *******, Ариука нарт нэмж өгөх төлбөр, тооцоо байхгүй, анхнаасаа ******* Ариука хоёр танай манай 50/50% гэж тохиролцоогүй бол бид заавал энэ хүмүүстэй хамтран ажиллах шаардлагагүй байсан.
Ажил ид явагдаж байх үед эргэлтийн мөнгө дутаж аль аль нь танил талаасаа мөнгө зээлж ажиллаж байсан. Түүнээс биш бид *******т сонгогдсон ажилчид биш тэднээс мөнгө зээлээгүй, бид *******, түүний эхнэр Ариука хоёрыг өөрсдийн хүүхдүүд шигээ санаж, гэртээ байлган туслаж дэмжин сайн хандаж, сайныг санаж явахад эргээд биднээс ямар ч үндэслэлгүй мөнгө, төлбар нэхэж байгаад туйлын гомдолтой байна.
Мөн нэхэмжлэгч ******* өөрийнх нь самрыг бусдад дур мэдэн худалдсан гэж биднээс 6,446,800 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч бид өөрсдийн агуулахаасаа өөрсдийн хурааж хуримтлуулсан байсан самрыг л бусдад худалдсан. Үүнийг ******* өөрөө ч тухайн үед байлцсан болохоор сайн мэдэж байгаа. Түүнээс биш хэн нэгний орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтрэн орж дотор нь байсан эд зүйл, бараа материалыг зарж борлуулсан зүйл огт байхгүй.
Хариуцагч бид нэхэмжлэгч *******тэй хамран ажиллахаар анх тохиролцохдоо олсон ашгийг 2 хуваана гэж тохиролцсон. Бид Эрдэнэсүх, тай огт танихгүй, харж ч байгаагүй, тэдэнтэй тохиролцож хамран ажилласан зүйл байхгүй. Харин ******* ажил гүйцэтгэж эхлэхдээ өөрөө тэднээс зээлж авсан мөнгөө эргээд хариуцагч биднээр төлүүлэхээр санаархаж байна гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Би 2022 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 05-ны өдрийг дуустал самрын ургацын хуулийн хугацаанд хамтран ажиллахаар Э.*******тэй тохиролцсон. ******* өмнө нь надтай ярихдаа ирэх самрын улиралд хамтран ажиллана гэж бид нартай тохиролцож байгаад 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр миний 5045562508 гэх данс руу 24,000,000 төгрөг хийсэн.
Үүнийг би 25,000,000 төгрөгөөр бичиж тооцоолсон байгаа. Ингээд миний 5045562508 гэх дансанд *******аас 361,000,000 төгрөг миний данс руу орсон. *******, аудитын дүгнэлтээр гарсан гээд манай гэрт авчирч өгсөн хүснэгтэд тулгуурлаад мөн би хаан банкны дансны хуулгаа тулгаж байгаад, ын чат руу бүх дансны хуулгаа явуулсан. Самартай холбоотой хүмүүстээ 10 дугаар сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 06-ны хооронд 492,679,200 төгрөг самартай холбоотойгоор *******ын данснаас шилжсэн. Миний дансаар 360,000,000 төгрөг *******ийн дансанд үлдээсэн 1,000,000 төгрөгийг нэмээд 361,000,000 төгрөг гарч байгаа юм. Эдгээрийг хооронд нь нэмэхээр нийт 853,679,200 төгрөг болж байгаа юм. 40 тонн 323 кг самрыг 488,932,800 төгрөгийн самрыг *******д өгсөн. *******т буцааж өгсөн мөнгө нь 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 19-ний хооронд 322,015,000 төгрөгийг өөрийнх нь дансаар болон самарт буцааж өгсөн. 10 дугаар сарын 10-ны өдөр *******ийн дансаар 1,000,000 төгрөг, Цэдэнбалын 650,000 төгрөг ингээд 1,650,000 төгрөг нэмэгдэж байгаа юм. Нийт авсан 853,679,200 төгрөгөөс буцаалтын 322,015,000 төгрөг самарт тушаасан 488,932,000 төгрөгийг хасахад 42,731,400 төгрөг надад үлдэж байгаа юм.
Үүнд би *******ийн 1,650,000 төгрөгийг нэмэхээр 44,381,400 төгрөгийн тооцоо байна гэж би бодож байна. Энэ үйл явдал их богино хугацаанд болсон учраас мартаж санаад байх юм байхгүй 14 хоногийн дотор л болсон асуудал. Анх *******, 2 манайд ирэхдээ самар дуустал өөр хүмүүстэй биш ганцхан танайхыг мөнгөөр хангана гэж байгаад ганцхан ачилт авч явуулаад гэв гэнэт мөнгөө авъя гээд ажлаа дундуур нь хаясан. Тэгэхээр намайг 44,000,000 төгрөгийг ******* авчихсан гэж яриад байгаа юм. Үнэндээ бодитоор надад миний гарт дансанд орсон 44,000,000 төгрөг *******аас авсан зүйл байхгүй. 44,000,000 төгрөг авсан гээд байгаа боловч надад өөртөө авсан ажлын хөлс, авсан зүйл байхгүй. *******ыг би гомдоосон, хохироосон зүйлгүй. 4 хүн хамтарсан гээд байгаа юм. Тийм зүйл байхгүй... гэх
Хариуцагч Э.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Нэхэмжлэгч нэхэмжлэгчийн үндэслэл болон шаардлагаа төдийлөн ойлгоогүй нэхэмжлэл гаргасан байна гэж харж байна.
Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд энэ мөнгийг гаргуулахаар шаардсан атлаа Сүхээ, , *******, ******* гэж 4 хүн хамтарч ажилласан гэж нэхэмжлэлийн шаардлагаа бичгээр гаргасан ч шүүхэд өгч байгаа тайлбартаа тэр хүмүүстэйгээ өөрөө учраа ол гэсэн утгатай зүйл яриад байсан гэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө үгүйсгэж байна. Гаргасан тооцооллоо дахин дахин солиод байгаа нь нэхэмжлэлийн шаардлага болон тооцооллоо баттай сайн мэдээгүй байна гэдгийг харуулж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 2 шаардлагаар тодорхойлсон. Нэгдүгээрт хамтран ажиллах гэрээний үндсэн дээр мөнгө гаргуулах, хоёрдугаарт Баяа гэж хүн нууцаар миний самрыг зарсан гэж мөнгө авах хэрэгтэй гэсэн зүйл ярьж байна. Энэ 2 шаардлага дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Хамтран ажиллах гэрээний үүрэгт гээд ******* дөрвүүлээ ажилласан, 4 тал хамтран ажилласан гэж байна. Сүхээ, , ******* болон *******гийн гэр бүл гэсэн 4 тал. Гэхдээ *******, ******* нартай анх очиж уулзахдаа ******* нь танай манай тал ажиллана, олсон ашгаа тэнцүү хуваана, би мөнгө төгрөгөө хүнээс авч я юм уу өөрөө мөнгөө зохицуулна гээд самрын ажил эхэлсэн. Эрдэнэ-Сүх гэж хүн *******эс 153,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. Хариуцагчаар *******эс өөр хүн байхгүй. Хамтран ажилласан *******, , ******* нар байхгүй. Тиймээс ******* өөрөө Сүхээ гэдэг хүнтэй хамтарч ажилласан болж байгаа юм. Гэрчээр түүний ээж болон эхнэр нь мэдүүлэг өгсөн. Сүхээ гэж хүн яах гэж хүнд мөнгө өгсөн юм бэ гээд маргалдсан гэж мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Сүхээ гэж хүн *******-Эрдэнийг *******, ******* нарт мөнгө өгч байгаа анхнаасаа мэдэхгүй байсан байгаа юм. Огт хамтран ажиллаж уулзаж байгаагүй хүмүүсийг хамтран ажиллах гэрээ хийсэн мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь нотлогдох боломжгүй байна. Баяа гэж хүний самар нууцаар авсан асуудал байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хамтран ажиллах гэрээний үүрэгт гэж заасан байж миний тусдаа самраас гэж яриад байна. Хамтран ажиллах гэрээгээр талуудын орлого, зарлага самар нь ч нэг байх ёстой. ******* өөрөө *******тай хамтран ажиллаж байгаа хэдий ч энэ бол миний тусдаа самар гэж байгаа нь ойлгомжгүй байна. Олсон ашиг нь 133,593,000 төгрөг байна үүнээс тээврийн зардал 13,175,000 хасаад үлдэгдлийг 4 хүнд хуваавал нэг хүнд 30,104,500 төгрөг ногдож байгаа юм. Хамтраагүй 4 хүнийг хамтруулаад ашгаа хуваасан байгаа юм. Хэрвээ *******, ******* нарын хамтран ажиллах анхны тохиролцооны дагуу ашгаа хуваах юм бол 120,418,000 төгрөгийн ашгаа хувааж 60,209,000 төгрөг нэг хүнд ногдох байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан байна. *******, ******* нар өөрсдийнхөө ашгийг л авсан харагдаж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Э.******* нь Д.*******, Э.******* нарт холбогдуулан 29,230,249 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 38,780,209 төгрөгийг хариуцагч нараас шаардсан байна.
Нэхэмжлэгч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... миний бие гэр бүл Э., иргэн Эрдэнэсүх, нартай хамтарч самрын бизнес хийхээр болж, газар дээрээс нь самар худалдан авах бэлтгэх хүн шаардлагатай байсан учир өөрсдийн танил Э.******* Д.******* нарыг сонгож хамтран ажиллах тохиролцоог бид амаар хийж ажилласан. Иргэн Эрдэнэсүх, нар самар авах мөнгийг гаргаж, Э.******* мөнгийг захиран зарцуулах, мөн самар авах, зуучлах, зохион байгуулах бүхий л ажлыг Д.******* Э.******* нар самар худалдан авах, бэлтгэх ажлыг тус тус хийж ажиллах, хамтын үйл ажиллагаанаас олсон ашгийг болон хамтын ажиллагааны зардлыг хэн аль ижил тэнцүү хуваана, хэн нь ч илүү ашиг авахгүй гэж тохиролцсон тул Д.*******,Э.******* нарын буцааж өгөх мөнгө 52,887,949 төгрөгнөөс тэдгээрт өгөх ашгийн 30,104,500 төгрөгийг хасч, үлдэгдэл 22,783,449 төгрөгийг гаргуулах, мөн Э.******* нарт самар нийлүүлсэн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэн Батмөнхийн тооцооны зөрүү 4,000,000 төгрөг, Э.******* нар 2022 оны 3 сард 20,000,000 төгрөгийг самраар буцаан төлнө гэж аваад 19,000,000 төгрөгийн тооцоог хийгээд 1,000,000 төгрөгийг надад төлөөгүй байгаа 1,000,000 төгрөг, 2022 оны 8 сард самар бэлтгэхээр авсан мөнгөний зөрүү буюу дутуу нэхэмжилсэн 4,594,960 төгрөг нийт 38,780,209 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж тодорхойлсон байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба татгалзлын үндэслэлээ ... Э.*******, Ариука // нарт нэмж өгөх төлбөр тооцоо байхгүй, анхнаасаа *******, Ариука /*******, / хоёр 50х50 гэж тохиролцоогүй бол бид заавал энэ хүмүүстэй хамтран ажиллах шаардлагагүй байсан. Энэ хоёрыг өөрсдийн хүүхдүүд чиг ээ санаж, гэртээ байлган тусалж дэмжиж сайн хандаж, сайн санаж явахад эргээд биднээс ямар ч үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. *******-Эрдэнийг Эрдэнэсүх, нараас зээлж авсан мөнгөө нөхөр бид хоёроор төлүүлэхээр санаархаж байна гэж үзэж байгаа ... гэж тайлбарлажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.Учир нь:
Нэг: Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Э.******* болон Д.******* нарт самар авах зориулалтаар мөнгийг өгөх, Э.******* нар нь Хуш модны самар худалдан авах, бэлтгэх үүргийг харилцан хүлээж, уг бэлтгэсэн самараа зарж борлуулах, ашигаа тэнцүү хуваах ... гэсэн хэлбэрээр тодорхойлж, талууд уг ажилд ямар байдлаар оролцох ёстойгоо тохиролцсон байна.
Улмаар хариуцагч 40.323 кг самар бэлтггэснийг зохигчид бусдад худалдан 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 17-ны хооронд 133,593,000 төгрөгийн ашиг олсон болох нь Миндүг аудит хязгаарлагдмал хариуцлагатай компаний 2023 оны 3 дугаар сарын 03 дугаартай дүгнэлт, зохигчдын тайлбараар тогтоогдсон, талууд эдгээр үйл баримтын талаар маргаагүй.
Дээрх тайлбар нь нотлох баримт болох тул зохигчийн тайлбараар талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Тухайлбал Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, Э.*******, Д.******* Э.******* нар нь хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлд хамтран ажиллах гэрээний харилцааг зохицуулсан ба мөн хуулийн 476-р зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ 476.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж тус тус заасан ба талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл зохигчид самар худалдан авах бэлтгэн нийлүүлэхээр хамтран ажиллах талаар амаар тохиролцсон талаар талууд маргаагүй бөгөөд энэ тохиролцоо тодорхой байдлаар хэрэгжсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болох:
- Гэрч Э.ын ... ******* ******* нартай хамтарч самар бэлтгэхдээ ашгийг хэрэн тооцох талаарх асуултад; - зүгээр адил тэнцүү хуваах тухай ярилцаж тохирсон ... гэх мэдүүлэг,
- Гэрч Э.Оюунгэрэлийн ... манай хүү Э.******* Эрдэнэсүх гэдэг хүнээс мөнгө авч Сэлэнгийн Хүдэр сумаас самар бэлтгэнэ гэж мөнгө авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 90-91/
- гэрч С.Батзолбоогийн шүүх хуралдаанд өгсөн ... тухайн үед Э.******* эхнэртэйгээ аав ээжийнд самар авах гэж ирсэн гэж байсан. Хаана, яаж самар авах гэж байгаа талаар асуухад авсан самраа борлуулаад ашгийг нь танай, манай гэж хуваана гэсэн ...гэх мэдүүлэг,
- Миндүг аудит ХХК-ний 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 03 тоот аудитын дүгнэлт... *******-эрдэнийн ирүүлсэн тоон мэдээллийг нэгтгэн авлагын нэгтгэл хийсэн бөгөөд Э.*******т 893,897,709 төгрөг өгсөнөөс 324,354,000 төгрөгийг буцааж өгсөн байна. Э.******* нь Э.*******д 40,323 кг самар хулээлгэн өгсөн нь 488,869,800 төгрөг болсон байна. Э.*******ийн тооцооноос 23.191.000 төгрөгийн тооцоог хасаж бүртгэсэн байх бөгөөд Э.*******ээс авах авлага 57,482,909 төгрөг байна ... гэх дүгнэлт зэрэг бусад бичгийн чанартай баритуудаар тогтоогдож байна.
Мөн түүнчлэн нэхэмжлэгч ... хамтран ажиллах гэрээний дагуу зардлаа хасч тооцоод ашигаа 4 хуваана гэж тохиролцсон гэх тайлбарыг гаргасан ч энэ нь гэрч Э.Оюунгэрэлийн ... Сүхээ ахтай хамт ажиллахаар боллоо гэж ярьж байсан... гэх мэүүлэг зэрэг нь гэрч Э.Оюунгэрэлд хууль сануулж авсан түүний өөрийх нь өгсөн ... Э.******* гэдэг хүнд мөнгө өгсөн. Таниас авсан мөнгөө гэж хэлэхэд яах гэж хүнд мөнгө өгсийн хэмээн жоохон маргалдаад сүүлдээ учраа олсон... гэх мэдүүлэг болон Эрдэнэсүхийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э.*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэл зэргээр үгүйсгэгдэж байх тул дээрх тайлбар үндэслэлгүй байна.
Дээрх аудитын дүгнэлтэд дурьдагдсан орлого зарлагын тоон мэдээлэлээс үзвэл зохигчид нийт 57,366 кг самар бэлтгэж 843,916,400 төгрөгөөр борлуулсан байх ба нийт 133,593,400 төгрөгийн ашиг олсон байна. Үүнийг гэрээний 2 талд хуваавал тус тус 66,796,700 төгрөгийн ашиг оногдохоор байх ба зөрүү 9,313,791 төгрөг болж байна.
Хоёр: Нэхэмжлэгчийн ... Баянмөнхийн тооцооны зөрүү 4,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан ба Баянмөнхийн тооцооны зөрүүг Д.*******, Э.******* нараас нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.
Мөн тэрээр 2022 оны 3 сард 20,000,000 төгрөгийг самараар буцаан төлнө гэж аваад 19.000.000 төгрөгийг өгч, өгөөгүй үлдсэн 1,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах шаардлага гаргасан ч үүнийгээ баримтаар нотолж чадаагүй төдийгүй хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд дээрхээс дүгнээд Э.*******, Д.******* нараас 9,313,791 төгрөг гаргуулан Э.*******-д олгож, үлдэх 29,466,418 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 163,971 төгрөг гаргаж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дах хэсэт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан Д.*******, Э.******* нараас 9,313,791 төгрөгийг гаргуулж Э.*******-д олгож, үлдэх 29,466,418 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.*******-Эрдэний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 473,650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, Э.******* нараас 163,971 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЗУЛ