Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/302

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                            2025/ШЦТ/302

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Ж.У

Шүүгдэгч:Т.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн.тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зузаан овогт Тгийн Зүд холбогдох 2512003830255 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлц

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ө аймгийн Уянга суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль хамгаалагч мэргэжилтэй, “..... ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Ө аймаг, ....... багт оршин, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Зузаан овогт Тгийн Зү /РД:Й........./

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Зү нь 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр А аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн байранд Б.Бэтэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь уруул, баруун завжинд шарх, зүүн хөмсөг, хамар, эрүүнд зулгаралт, зүүн чих, зовхи, хацар, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2512003830255 дугаартай эрүүгийн хэргээс:

Хохирогч Б.Бийн “...Миний биед Зү гэмтэл учруулсан. Би тухайн үед ажилд ороод удаагүй бид 2 анх танилцахдаа надад нэрээ Ба гэж танилцуулсан. Манай ажлын газрын хамт олон хүртэл Зүг Ба гэж дууддаг. Миний биед гэмтэл учруулсны дараа би Баг Зү гэх нэртэй болохыг нь олж мэдсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хэргийг хялбаршуулсан журмаар хурдан шийдэж өгнө үү. ...Миний сэтгэл санаанд учирсан хор уршиг байхгүй зүгээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/,

Гэрч Ш.Цгийн “...Би Зүг танина. Манай ажлын газрын хүмүүс Зүг Ба гэж дууддаг. ...Би складны хаалга руу хойноос нь тойроод гарч ирэхэд Зү, Бэ 2 хоорондоо ноцолдоод гараад ирсэн тэгэхээр би очоод боль гээд салгасан. Би тэр 2-оос юу болоод байгаа юм гэж асуухад Бэ би Зүг зөндөө дуудсан Зү станцаа аваагүй гэсэн. Тэгэхэд Зү би ажилтай явж байсан сонсоогүй гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо больё гээд салаад Бэ машинд суугаад явсан. Зү склад руугаа орсон. ...Бийн нүүрэн хэсэг ам нь улаан өнгийн зүйл болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/,

А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн АРХ0725/274 дугаартай “...Т.Зүгийн биед 2 шуунд цус хуралт, зүүн эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30 хуу/,

 

 

! I ,|

А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн АРХ0725/273 дугаартай “...1. Б.Бийн биед уруул, баруун завжинд шарх, зүүн хөмсөг, хамар, эрүүнд зулгаралт, зүүн чих, зовхи, хацар, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36- 37 хуу/,

 

Сэжигтэн Т.Зүгийн “...Би 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 14-15 цагийн үед надтай хамт ажилладаг Бэ над дээр ирсэн би өөрийн ажлын байр болох сэлбэг хадгалдаг склад дотроо байсан. Б.Бэ орж ирээд станцаа яагаад авахгүй байгаа юм зөндөө дуудлаа, чи намайг дорд үзлээ, дарга нарыг харахаараа тал засдаг, эргүү мангар минь гэж хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би одоо больчихоо гэж 2-3 удаа хэлсэн. Бэ намайг хэл амаар доромжлоод болохгүй болохоор би уурандаа Бийн нүүрний ам хэсэг рүү гараараа 1 удаа цохисон, биеийн бусад хэсэг рүү 3-4 удаа цохисон. ...Би Бийн нүүр ам хэсэг рүү 1 удаа, биеийн бусад хэсэг рүү 3-4 удаа гараараа цохисон, өөрөөр биед нь халдсан зүйл байхгүй. Би өөрийн хийсэн үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...Бэ намайг цохисон гэхдээ миний биед гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/,

Эрүүл мэндийн даатгалын санд 184.000 төгрөгийн хор уршиг учирсан талаарх баримт /хх-ийн 74 хуу/,

Яллагдагч Т.Зү нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг төлсөн талаарх баримт /хх-ийн 81 хуу/,

Яллагдагч Т.Зүгийн “...Би хохирлыг бүрэн барагдуулсан, өөрийн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Зү нь 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр А аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн байранд Б.Бэтэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь уруул, баруун завжинд шарх, зүүн хөмсөг, хамар, эрүүнд зулгаралт, зүүн чих, зовхи, хацар, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Зү нь 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр А аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн байранд Б.Бэтэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь уруул, баруун завжинд шарх, зүүн хөмсөг, хамар, эрүүнд зулгаралт, зүүн чих, зовхи, хацар, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

Хохирогч Б.Бийн “...Миний биед Зү гэмтэл учруулсан. Би тухайн үед ажилд ороод удаагүй бид 2 анх танилцахдаа надад нэрээ Ба гэж танилцуулсан. Манай ажлын газрын хамт олон хүртэл Зүг Ба гэж дууддаг. Миний биед гэмтэл учруулсны дараа би Баг Зү гэх нэртэй болохыг нь олж мэдсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хэргийг хялбаршуулсан журмаар хурдан шийдэж өгнө үү. ...Миний сэтгэл санаанд учирсан хор уршиг байхгүй зүгээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/,

Гэрч Ш.Цгийн “...Би Зүг танина. Манай ажлын газрын хүмүүс Зүг Ба гэж дууддаг. ...Би складны хаалга руу хойноос нь тойроод гарч ирэхэд Зү, Бэ 2 хоорондоо ноцолдоод гараад ирсэн тэгэхээр би очоод боль гээд салгасан. Би тэр 2-оос юу болоод байгаа юм гэж асуухад Бэ би Зүг зөндөө дуудсан Зү станцаа аваагүй гэсэн. Тэгэхэд Зү би ажилтай явж байсан сонсоогүй гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо больё гээд салаад Бэ машинд суугаад явсан. Зү склад руугаа орсон. ...Бийн нүүрэн хэсэг ам нь улаан өнгийн зүйл болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/,

А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн АРХ0725/274 шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30 хуу/,

 

 

! I ,|

А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн АРХ0725/273 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36- 37 хуу/,

 

Сэжигтэн Т.Зүгийн “...Би 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 14-15 цагийн үед надтай хамт ажилладаг Бэ над дээр ирсэн би өөрийн ажлын байр болох сэлбэг хадгалдаг склад дотроо байсан. Б.Бэ орж ирээд станцаа яагаад авахгүй байгаа юм зөндөө дуудлаа, чи намайг дорд үзлээ, дарга нарыг харахаараа тал засдаг, эргүү мангар минь гэж хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би одоо больчихоо гэж 2-3 удаа хэлсэн. Бэ намайг хэл амаар доромжлоод болохгүй болохоор би уурандаа Бийн нүүрний ам хэсэг рүү гараараа 1 удаа цохисон, биеийн бусад хэсэг рүү 3-4 удаа цохисон. ...Би Бийн нүүр ам хэсэг рүү 1 удаа, биеийн бусад хэсэг рүү 3-4 удаа гараараа цохисон, өөрөөр биед нь халдсан зүйл байхгүй. Би өөрийн хийсэн үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/,

Эрүүл мэндийн даатгалын санд 184.000 төгрөгийн хор уршиг учирсан талаарх баримт /хх-ийн 74 хуу/,

Яллагдагч Т.Зүгийн “...Би хохирлыг бүрэн барагдуулсан, өөрийн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Т.Зү нь 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр А аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн байранд Б.Бэтэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь уруул, баруун завжинд шарх, зүүн хөмсөг, хамар, эрүүнд зулгаралт, зүүн чих, зовхи, хацар, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Т.Зүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Хохирогч Б.Бэ нь мөрдөн байцаалтын шатанд “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Т.Зүг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “...Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй...” гэж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

 

Хохирогч Б.Бэ нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 184,000 төгрөг зарцуулагдсаныг шүүгдэгч Т.Зү нь Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Зү нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Амартүвшинд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Зүгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Т.Зү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зузаан овогт Тгийн Зүг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Зүг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Зү нь шүүхээс тогтоосон 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т.Зү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Зүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ДОНИДДОЛГОР