Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0291

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “У*******” ХХК,

Хариуцагч: Татварын алба,

Маргааны төрөл: “У” ХХК-д дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч А.Ө*******, Ч.Б******* нарын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан 203,736,119.8 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг импортоор оруулж ирсэн бараанд төлсөн татвараар бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, импортоор оруулж ирсэн бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар зөвтгөж бүртгэхтэй холбоотой татварын маргааныг хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзол нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1.“У” ХХК-иас Татварын албанд холбогдуулан дүүргийн татварын улсын байцаагч А.Ө*******, Ч.Б******* нарын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан 203,736,119.8 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан нөхөн татварыг импортоор оруулж ирсэн бараанд төлсөн татвараар бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 203,736,119.8 төгрөгийн нөхөн татварыг импортоор оруулж ирсэн бараанд төлсөн нэмэгдсэн өртөгийн албан татвараар бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

   2.2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

1. Татварын газрын 12 дугаартай 203,736,119,8 төгрөгийн дотоодын бараа, үйлчилгээний суутгасан Нэмэгдсэн өртгийн албан татварын нэхэмжлэх хууль бус байсан болохыг тогтоолгох,

2. дүүргийн татварын улсын байцаагч А.Ө*******, Ч.Б нарын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан 203,736,119,8 төгрөгийн татварын төрлөөр бүртгэхээс татгалзсан Татварын газрын шийдвэр хууль бус болохыг тогтоолгох

3. дүүргийн татварын улсын байцаагч А.Ө*******, Ч.Б нарын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан 203,736,119,8 төгрөгийн нөхөн төлсөн татварын төрлийг импортоор оруулж ирсэн бараанд төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татвараар зөвтгөж бүртгэхийг даалгах” гэжээ.

3.Эцсийн байдлаар 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “ дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч А.Ө*******, Ч.Б******* нарын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан 203,736,119.8 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг импортоор оруулж ирсэн бараанд төлсөн татвараар бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, импортоор оруулж ирсэн бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар зөвтгөж бүртгэхийг даалгах” гэжээ.

          4.“У*******” ХХК-ийн зөрчилд дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч А.Ө*******, Ч.Б******* нарын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан 203,736,119.8 төгрөгийн нөхөн татвар, 121,907,154.9 төгрөгийн торгууль, 73,487,657.7 төгрөгийн алданги, нийт 399,130,932.4 төгрөгийг төлбөрийг ногдуулсан.

          5. Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор 54,549.30 төгрөгийн торгууль, 36,368 төгрөгийн алданги нийт 90,917.30 төгрөгийг өршөөлд хамруулж, нийт 399,130,932.4 төгрөгийг төлүүлэхээр өөрчилж, Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор тухайн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

          6.Нэхэмжлэгчээс “импортоор оруулж ирсэн бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар зөвтгөж бүртгэхгүй байгаа нь хууль бус” гэж маргажээ.

7.Нэхэмжлэгч “У*******” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/ дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Ө*******, Ч.Б******* нар нь манай компанийн 2013 оноос 2017 оны хоорондох хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдал, санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татвар төлөлтийн тайлан, гаалийн мэдээ, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалуудад хяналт шалгалтыг хийгээд 2018.12.18-ны өдрийн 02 дугаартай шийтгэлийн хуудсаар “У*******" ХХК-аас кино үйлчилгээ худалдан авсны 2015 онд 553,523,185.1 төгрөгийн, 2016 онд 686,725,190.0 төгрөгийн, 2017 онд 793,659,404.0 төгрөгийг “Б*******ес” ХХК-д шилжүүлэхдээ НӨАТ-г төлөөгүй хэмээн үзэж 203,736,119.8 төгрөгийн нөхөн татвар, 121,907,154.9 төгрөгийн торгууль, 73,487,657.7 төгрөгийн алданги, нийт 399,130,932.4 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

2/ маргаан таслах зөвлөлийн 2019 оны 05 дугаар 29-ний өдрийн 031 дүгээр тогтоолоор шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс 54,549,30 төгрөгийн торгууль, 36,368.00 төгрөгийн алданги, нийт 90,917.30 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулж, 2,033,907,779.00 төгрөгийн зөрчилд ногдох 203,390,778.00 төгрөгийн нөхөн татвар, 61,017232.40 төгрөгийн торгууль, 40,678,157.00 төгрөгийн алданги, нийт 305,086.167.40 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 2,650,543,074.0 төгрөгийн зөрчилд ногдох 203,736,119.8 төгрөгийн нөхөн татвар, 121,907,154.9 төгрөгийн торгууль, 73,487,657.7 төгрөгийн алданги, нийт 399,130,932.4 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

3/Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 10 сарын 04-ний өдрийн 130 дугаар тогтоолоор тогтоолын хянавал хэсгийн 23-д “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох гурван тохиолдлыг нэрлэн заасан, үнийн нэг нь “бараа, ажил үйлчилгээг гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бол нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар хуульчилсан байх тул энэ тохиолдолд нь тухайн бараа, ажил үйлчилгээг борлуулсан эсэхээс үл хамаарах буюу “импортоор оруулсан"-аар тухайн бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, импортоор оруулж ирж буй этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үр дагавар үүсэх юм гэж, 26-д “БНСУ-ын “Б*******” ХХК-ийн “У*******" ХХК-ийн кино театруудаар дамжуулан гаргаж байгаа “дэлхийн шилдэг кинонууд" нь энэ тохиолдолд “бараа” бөгөөд, хоёр талын хооронд байгуулсан гэрээгээр тохирсон тасалбар борлуулсны үнийн дүнгийн 50 хувь нь “Б*******ес” ХХК-ийн хувьд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бараа борлуулсны орлого, үлдэх 50 хувь буюу “У*******” ХХК- ийн орлогыг ““Б*******ес” ХХК-д үйлчилгээ үзүүлсний орлого гэж үзэхээр байна.” мөн хянавал хэсгийн 24-д “Хуулийн энэ зохицуулалтын дагуу барааг Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулахдаа тухай бүр төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг мөн хуулийн 14, 15 дугаар зүйлд заасан журмын дагуу албан татварын хасалт, буцаалт хийх замаар, нэмэгдсэн өртгийн албан татварыг Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан борлуулах зорилгоор гадаад улсаас импортоор оруулж ирсэн этгээд биш, албан татвар төлөгч буюу хэрэглэгч төлөх “нэмэгдсэн өртгийн албан татвар”-ын агуулгыг хангах буюу “эцсийн хэрэглэгч нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх” зохицуулалтыг хуулиар журамласан гэж дүгнэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Тодруулбал “У*******” ХХК-иас 2015 онд 553,523,185.1 төгрөгийн 2016 онд 686,725,190.0 төгрөгийн, 2017 онд 793,659,404.0 төгрөгийн төлбөр “Б*******ес” ХХК-д шилжүүлсэн нь кино үйлчилгээ гадаадаас худалдан авсны төлбөр болох бөгөөд түүнд ногдох 203,736,119.8 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар буюу нөхөн татвар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн” гэж заасан албан татварын хасалт хийх татвар болохыг дүгнэсэн байна. Монгол Улсын Дээд шүүхийн гаргаж буй шийдвэр нь биелэгдэх ёстой болно.

“У*******” ХХК-ийн зүгээс 203,736,119.8 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар буюу нөхөн татвараас 174,619,785.99 төгрөгийг 2022 оны 03 сарын 16-ны өдрийн байдлаар төлөөд байна. Цаашид тохиролцсон хугацаанд нөхөн татварыг төлж дуусгахаар ажиллаж байна.

4/Гэтэл татварын газраас 203,736,119.8 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварыг дотоодын бараа, үйлчилгээний суутгасан Нэмэгдсэн өртгийн албан татвараар бүртгэхээр 12 дугаар төлбөрийн даалгавар үүсгэн ирүүлсэн. Тиймээс 203,736,119.8 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварыг импортоор оруулж ирсэн бараанд төлсөн татвараар бүртгүүлэхээр татварын газар хүсэлт гаргахад 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 04/922 дугаар албан бичгээр татгалзсан хариу ирүүлж 203,736,119.8 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварыг импортоор оруулж ирсэн бараанд төлсөн татвараар бүртгээгүй. Үүнийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газар гомдол гаргахад 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08/316 дугаар албан бичгээр мөн гомдлыг хүлээн авалгүй татгалзсан хариу өгч гомдлыг хангаагүй.

5/Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан. Мөн хуулийн 81.1.1-д “татварын улсын байцаагчийн үйлдсэн татварын актаас бусад шийдвэртэй холбогдсон гомдлыг тухайн байцаагчийг шууд харьяалах татварын албаны даргад”, 81.1.2.-д “Татварын албаны шийдвэрийн талаарх гомдлыг түүний дээд шатны татварын албаны даргад”, 81.2-т “Энэ хуулийн 81.1.1, 81.1.2-т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч нь гомдлоо шүүхэд гаргах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлээ шүүхэд гаргаж байна.

6/ Татварын газраас “У*******” ХХК-ийн Бүгд Найрамдах Солонгос Улсын “Б*******ес” ХХК-иас кино үйлчилгээ худалдан авахдаа төлсөн 203,736,119,8 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварыг дотоодын бараа, үйлчилгээний суутгасан Нэмэгдсэн өртгийн албан татвараар бүртгэж нэхэмжилж байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг зөрчсөн хууль бус байна. Нэгэнт буруу бүртгэсэн тул үүнийг хуульд нийцүүлэн засах ёстой. Иймд 203,736,119,8 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварыг импортоор оруулж ирсэн бараанд төлсөн татвараар зөвтгөж оруулах нь хууль ёсны болно.

Импортоор оруулсан бараанд төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2-т заасны дагуу төсөвт төлөх татвараас хасч тооцно. Гэтэл энэхүү хууль бус үйлдлээс болж "У*******" ХХК 203,736,119.8 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварыг улсын төсөвт төлөх татвараас хасалт хийж тайланд тусгах боломжгүй , мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.11-д “Энэ хуулийн 6.7-д заасан этгээд нь албан татварын хасалт хийлгэх буюу илүү төлсөн татварыг буцаан авах эрхтэй” гэж заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж эрх зөрчигдөж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ дүүргийн татварын улсын байцаагч А.Ө*******, Ч.Б******* нарын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан 203,736,119.8  төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварыг импортоор оруулж ирсэн бараанд төлсөн татвараар бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, дүүргийн татварын улсын байцаагч А.Ө*******, Ч.Б******* нарын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан 203,736,119.8 төгрөгийн нөхөн татварыг импортоор оруулж ирсэн бараанд төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татвараар бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Маргааны үйл баримт нь “У*******” ХХК нь 2006 оноос тасралтгүй 15 жилийн хугацаанд өргөн дэлгэцийн кино театрын үйл ажиллагаа явуулдаг. Тэнгис кино театрын үйл ажиллагааг явуулдаг. дүүргийн татварын улсын байцаагч А.Ө*******, Ч.Б******* Ө******* нарын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай шийтгэлийн хуудсаар 203,736,119.8 төгрөгийн нөхөн татвар, 121,907,154.9 төгрөгийн торгууль, 73,487,657.7 төгрөгийн алданги, нийт 399,130,932.4 төгрөгийн төлбөрийг  төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл татварын газраас 203,736,119.8 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварыг дотоодын бараа, үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвараар бүртгэхээр 12 дугаар төлбөрийн даалгавар үүсгэн ирүүлсэн. Тиймээс 203,736,119.8 төгрөгийн  нэмэгдсэн өртгийн албан татварыг импортоор оруулж ирсэн бараанд төлсөн татвараар бүртгүүлэхээр татварын газар хүсэлт гаргахад 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 04/922 дугаар албан бичгээр татгалзсан хариу ирүүлж  импортоор оруулж ирсэн бараанд төлсөн татвараар бүртгээгүй. Үүнийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газар гомдол гаргахад 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08/316 дугаар албан бичгээр мөн гомдлыг хүлээн авалгүй татгалзсан хариу өгч гомдлыг хангаагүй. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 81 дүгээр зүйлийн 81.1.1, 81.1.2-т заасан үндэслэлүүдээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна” гээд 7.1.2-т “гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж заасан. “У*******” ХХК-иас 2015 онд 553,523,185.1 төгрөгийн, 2016 онд 686,725,190 төгрөгийн 2017 онд 793,659,404 төгрөгийн төлбөрийг Бүгд найрамдах Солонгос ард улсын  “Б*******ес” ХХК-д шилжүүлсэн нь кино үйлчилгээ гадаадаас худалдан авсны төлбөр болох бөгөөд түүнд ногдох 203,736,119.8 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан “гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэсэн төрөлд орохоор байна. Гэтэл дээр дурдсан дотоодын бараа үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвараар бүртгээд байгаа. Улсын дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 130 дугаар тогтоолын хянавал хэсгийн 23-д “нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох гурван тохиолдлыг нэрлэн заасан, үүний нэг нь “бараа, ажил үйлчилгээг гадаад улсаас Монгол улсад импортоор оруулсан бол нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар хуульчилсан байх тул энэ тохиолдолд нь тухайн бараа, ажил үйлчилгээг борлуулсан эсэхээс үл хамаарах буюу “импортоор оруулсан”-аар тухайн тухайн бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, импортоор оруулж ирж буй этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үр дагавар үүсэх юм гэж, 26-д Бүгд найрамдах Солонгос улсын “Б*******” ХХК-ийн “У*******” ХХК-ийн кинотеатруудаар дамжуулан гаргаж байгаа “дэлхийн шилдэг кинонууд” нь энэ тохиолдолд бараа бөгөөд хоёр талын хооронд байгуулсан гэрээгээр тохирсон тасалбар борлуулсны орлого, үлдэх 50 хувь буюу “У*******” ХХК-ийн орлогыг “Б*******ес” ХХК-д үйлчилгээ үзүүлсний орлого гэж үзэхээр байна гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн тогтоол, Давж заалдах шатны шүүхийн магадлал, Анхан шатны шүүхийн шийдвэрээр татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 203 сая төгрөгийг импортоор оруулсан бараанд төлсөн гэж нэгэнт тогтоосон. Тиймээс татварын газраас “У*******” ХХК-ийн Бүгд Найрамдах Солонгос Улсын “Б*******ес” ХХК-иас бараа үйлчилгээ худалдан авахдаа төлсөн  203 сая төгрөгийг дотоодын бараа ажил үйлчилгээнд суутгасан татвараар нэхэмжилж, төлбөрийн даалгавар явуулж байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Татварын ерөнхий хуульд заасан татвар төлөгчийн эрх, Татварын орлого бүртгэх журамд заасан зохицуулалтуудыг бүхэлд нь зөрчсөн. Ийм учраас шийтгэлийн хуудсаар ногдуулсан 203,736,119.8 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг импортоор оруулж ирсэн бараанд төлсөн татвараар бүртгэх нь зүйтэй. Импортоор оруулсан албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2-т зааснаар хасаж тооцох зохицуулалт байгаа. Гэтэл энэхүү хууль бус үйлдлээс болоод “У*******” ХХК-ийн 203,736,119.8 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварыг хасалт хийх, тайланд тусгах боломжгүй болсон. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.11-д “Энэ хуулийн 6.7-д заасан этгээд нь албан татварын хасалт хийлгэх буюу илүү төлсөн татварыг буцаан авах эрхтэй” гэж заасан. Манай компанийн зүгээс татвараа хасалт хийлгэе эсхүл буцааж авъя гэх хуульд заасан эрхүүд зөрчигдөж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд албан татварт хасалт хийх зохицуулалтыг оруулсан. Импортоор оруулсан бараа ажил үйлчилгээ байна уу, дотоодын бараа бүтээгдэхүүнд ногдох татвар ч бай ерөөсөө дор дурдсан татварыг хасна гээд оруулаад өгсөн. Түрүүн асуулт хариултын шатанд асуусан. Нөхөн ногдуулалтын актаар тогтоогдсон татвар төсөвт төлөх татвараас хасагдахгүй гэсэн хууль, заалт, журмын зохицуулалт байна уу гэсэн байхгүй,б зааж чадаагүй. Баримтын тухайд баримт бол өөр, бид маргаагүй. Татварт төлснөөс баримт нь гарчихна. Албан татварын хасалт хийхгүй гэдэг нь үндэслэлгүй. Хоёрдугаарт “У*******” ХХК энэ татварын хугацаа хоцроосны алданги, хугацаа хоцроосны торгуулийг төлчихсөн. Хасалт хийх эрхийг давхар хариуцлага ногдуулж байгаа. Хүлээгээд төлсөн. Хасалт хийх эрхийг хасаад байгаа юм бэ._ Хэлж чадахгүй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд төлөхгүй гэж бодоод дээд шүүхийн шийдвэр гараад төлж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацааны залруулга хийхтэй холбоотой залруулга хийх гээд байгаа биш, татварын хувьд бол 14.11 т зааснаар гэрээний хуваарьт зааснаар борлуулалтын орлогоос гэрээнд ч гэсэн бид нар гэрээний дагуу борлуулалтаа хийсээн. Ямар хэмжээний борлуулалт хийх вэ, төлөх вэ гэдэг асуудал тэнд бий болно. Гэрээний хуваарьт зохицуулалт хийнэ. Маргаан үүссэн учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Хасалт хийх эрх нь  нээлттэй байгаа. Ямар дотоодын хасалт хийх боломжгүй томьёоллоор явуулаад байгаа хууль зүйн үндэслэлээ тайлбарлаад залруулга хийх зохих шүүхэд хандаад яваад байгаа. Бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

8.Хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Ө*******, Ч.Б******* нарын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан актын төлбөрийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, УДШ-ийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 130 дугаар тогтоолоор бүрэн төлүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн байдаг.

2/Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан үндэслэл нь дээрх актын улмаас эцсийн хэрэглэгч нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх зохицуулалтыг Улсын Дээд Шүүхэд тогтоолд дурдсан нь ямар нэгэн байдлаар татварын тайланд өөрчлөлт оруулах эрх зүйн үндсийг тусгаагүй бөгөөд энэ харилцааг тухайн төрлийн татварын хууль буюу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар зохицуулдаг.

3/Иймд нөхөн ногдуулалтын акт буюу шийтгэлийн хуудсаар ногдуулсан захиргааны актаар ногдуулсан төлөх төлбөр, өр барагдуулах ажиллагааг хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд нөхөж тайлан гаргах боломжгүй болж байгаа юм.

Иймд тус газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хуулийн үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан дурдагдсан асуудлууд дээр Маргаан таслах зөвлөлийн тогтоол, Улсын дээд шүүхийн тогтоолыг иш татлаа. Тогтоолын 26 гээд дараа нь 27-д “иймд гомдол үндэслэлгүй байна” гээд үгүйсгэл нь Дээд шүүхийн тайлбар дээр тавигдсан. Тэрийгээ сайн уншиж ойлгоорой. Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийхгүй байгаа асуудал дээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж байгаа. Яагаад тусгагдаагүй гэхээр энэ компанийн Гаалийн ерөнхий газраас ирсэн бичигт гаалийн мэдүүлэг бүрдүүлэлт хийгээгүй, нэмэгдсэн өртгийн албан татвараа тушаагаагүй. Гаалийн бүрдүүлэлт хийгээд, татвараа төлөөд баримт, падаан авчирсан тохиолдолд хасагддаг. Хяналт шалгалтын хувьд ч гэсэн баримт байхгүй гээд хасалт хийгдээгүй. Маргаан таслах зөвлөлийн 31 дүгээр тогтоолын 6 дугаар хуудасны хасалттай холбоотой хэсэгт дэлгэрэнгүй тайлбар байгаа. Эдгээрийг хасахыг хасаж зөрүү дүнгээр тооцно гэж байгаа. Хяналт шалгалт хийгдэхдээ хяналт шалгалтын маягт дээр хасагдах зардал, суутгах илүү зөрүү бүх хасах зүйлээ хасдаг. Энэ компани эхнээсээ гаальд мэдүүлээгүй учраас ийм байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар баримт падаанаар хасалтаа хийх боломжтой. Тухайн үед хяналт шалгалтаар хавсралтаар баримт падаан байгаагүй, хийгдээгүй гэсэн үг. Гаалийн мэдүүлэг нь байхгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ гаалийн бүрдүүлэлт хийгээгүй суутган авч төсөлт төлнө гэсний даган татан авч байгаа. Хариуцлагын хэлбэр гэж ойлгож болно. Эдгээрийг импортоор оруулж ирсэн гэж өөрчилсөн нь хасалт авах эрх үүсэхгүй гэж ойлгож болно” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          1. дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч А.Ө*******, Ч.Б******* нарын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан 203,736,119.8 төгрөгийн нөхөн татвар, 121,907,154.9 төгрөгийн торгууль, 73,487,657.7 төгрөгийн алданги, нийт 399,130,932.4 төгрөгийг төлбөрийг ногдуулжээ.

          2. Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор 54,549.30 төгрөгийн торгууль, 36,368 төгрөгийн алданги нийт 90,917.30 төгрөгийг өршөөлд хамруулж, нийт 399,130,932.4 төгрөгийг төлүүлэхээр өөрчилж, Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор тухайн тогтоолыг хэвээр үлдээжээ.

          3.Улмаар тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 205 дугаар шийдвэрээр гомдлыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 294 дүгээр магадлалаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 130 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

          Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна” гээд 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж, 7.1.2-т “гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 16.1.2-т “оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнөгэжээ.

          3.Нэхэмжлэгчээс “импортоор оруулж ирсэн бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар зөвтгөж бүртгэхгүй байгаа нь хууль бус” гэж, хариуцагчаас “гаальд мэдүүлээгүй, шийтгэлийн хуудсаар акт тавигдсан ” гэж тус тус маргажээ.

          4.Нэхэмжлэгч нь Бүгд Найрамдах Солонгос Улсын “Б*******ес” ХХК-тай кино импортолж театруудаар үзүүлэх гэрээг байгуулан тасалбар борлуулсны 50 хувь нь “Б*******ес” ХХК-нд, үлдэх 50 хувь нь нэхэмжлэгчид орлого байхаар тохиролцжээ.

          5.Кино уран бүтээл нь бараа, бүтээгдэхүүний хувьд онцлогтой бөгөөд Монгол Улсын хилээр биет бус хэлбэрээр /цахим хаягаар, хальс, СD,DVD г.м/ нэвтрэх боломжтой, үнэ өртөгийн хувьд зөвхөн тасалбар борлуусны орлогоос хамааралтай байхад гаальд мэдүүлээгүй гэх үндэслэлээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 7.1.2-т заасан импортоор оруулж ирсэн барааны татварын төрлөөр бүртгэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус байна.

          6.Учир нь тухайн кинонууд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэгдээгүй, улсын хилээр нэвтрэх үед тасалбар борлуулалтын орлогыг тодорхойлох боломжгүй байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж заасантай адилтгах үндэслэлгүй.

          7.Нөгөөтэйгүүр тухайн татвар ногдох орлогыг хяналт шалгалтын хүрээнд илрүүлсэн, улсын байцаагч нар шийтгэлийн хуудсаар зөрчилд тооцсон эсэхээс үл хамаарч гагцхүү татварынхаа төрлөөр ангилагдах учиртай бөгөөд энэ нь иргэн хуулийн этгээдийн татвараа үнэн зөв тайлагнах, татварын таатай нөхцөл эдлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

          Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 16 дугаар зүйлийн 16.1.2тус тус заасныг баримтлан “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын албанд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч А.Ө*******, Ч.Б******* нарын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан 203,736,119.8 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг импортоор оруулж ирсэн бараанд төлсөн татвараар бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, импортоор оруулж ирсэн бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар зөвтгөж бүртгэхийг хариуцагчид даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.        

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ