Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/286

 

 

 

 

 

 

 

 

                                                                                   

                                                                                2025/ШЦТ/286

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Б.Т

Хохирогч: С.М

Шүүгдэгч: А.Г, С.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн.тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Аын Г, Б овогт Сийн М нарт холбогдох 2512000330186 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, А аймгийн Х сумын Н багийн А гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Аын Г /РД:АС......../

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ........ ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, А аймгийн Х сумын ......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Сийн М /РД:А......../

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч А.Г, С.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа бүлэглэж, 2024 оны 12 дугаар сарын 24-ний шөнийн 23 цагаас 00 цагийн хооронд А аймгийн Х сумын Бийн Б хорооллын 04-402 тоот дахь иргэн С.Мийн байшингийн цонхыг хагалан зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, улмаар С.Мийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

С.Мийн байшингийн цонхийг хагалан хүч хэрэглэж, зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,

“Dell брэнд”-ийн зөөврийн компьютер, цахилгаан халаагуур /паар/ зэргийг эвдэж, гэрийн дотор талын модон хаалгыг цөмлөсөн, вакум цонхны шилийг хагалж, түгжээг эвдсэн, С.Мийн зүүн талын хиймэл хөл зэргийг устгаж, гэмтээсний улмаас 1.806.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.М мэдүүлэхдээ: “...Мийн  “...Би 2024 оны 12 сарын 24-ны өдөр А аймгийн Х суманд гэртээ шөнийн 00 цагийн үед охинтойгоо унтаж байхад гэрийн хаалга чангаар нүдээд байхаар нь хаалга руу явтал унтлагын өрөөний цонх хагалаад А.Г, С.М нар цонхоор орж ирсэн. Шууд орж ирээд А.Г намайг цохиж унагаагаад дээр гарч ирээд зодсон. С.М миний толгой дээр дэвсэж гэдэс, бөөр, хөл рүү өшиглөсөн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтаар болон эд хөрөнгөд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр гарсан үнэлгээгээр нэхэмжилнэ...” гэв.

Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2512000330186 дугаартай эрүүгийн хэргээс:

Хохирогч С.Мийн “...Би 2024 оны 12 сарын 24-ны өдөр А аймгийн Х суманд гэртээ шөнийн 00 цагийн үед охинтойгоо унтаж байхад гэрийн хаалга чангаар нүдээд байхаар нь хаалга руу явтал унтлагын өрөөний цонх хагалаад А.Г, С.М нар цонхоор орж ирсэн. Шууд орж ирээд А.Г намайг цохиж унагаагаад дээр гарч ирээд зодсон. С.М миний толгой дээр дэвсэж гэдэс, бөөр, хөл рүү өшиглөсөн. Миний охин Х С.Мыг хорьж миний аавыг битгий зодоод бай гэх үед А.Г наад муу гичийгээ холдуулаадах гэж хэлэнгүүт С.М миний охины үснээс нь зулгаагаад орой дээр хориод сууж байх үедээ хана руу 1-2 удаа үсдэж шидсэн. С.М миний охины гэдэс рүү 2 удаа өшиглөсөн. Манай охин дуудлага өгөх гээд утас авах үед А.Г утсыг авч шидэж 2-3 удаа түлхэж унагасан. Би тухайн үед дуудлага өгөх гэж ойрын хүмүүс рүү залгахад А.Г утас булааж авах гээд ноцолдож байх үед А.Г хэлэхдээ С.Маа өвөрт байгаа хутгаа гаргаад ир, дуудлага өгөхөөс өмнө гэрчгүй алчихъя, чамайг алсан байхад чамайг гэх хүн байхгүй, би бол цагдаад том^артай чамайг алсан байхад хууль цагдаа надад үйлчлэхгүй, чиний өрөөсөн хөлийг чинь хугална, хоёр гарыг чинь хугална, нүдийг сохлоод тавьчихъя, чи эндээс зайлаагүй байна уу2 одоо нэг мөр зайлуулаад өгье чамайг гээд элдэв янзын үгээр хэлж байсан. Ноцолдож байх үед С.М миний гэдэс, нуруу, хөл рүү өшиглөсөн. Манай охин М.Х, П.О лүү залгаж хурдан ирээд туслаач ээ гэж хэлсэн. Удалгүй 20 минутын дараа П.О, С.Г нар ирээд А.Г, С.М нарыг салгаж авсан. Маргааш өглөө нь байцаалт өгөх гээд цагдаагийн хэсэг дээр ирэх үед А.Г нь чи муу үхээгүй байна уу? одоо чамайг гүйцээчихье гээд чих рүү хоёр удаа цохисон. Би хөдөлмөрийн чадвараа 70% алдсан, хөгжлийн бэрхшээлтэй хүн болохоор унтаж амарч байх үед санаатайгаар манайд орж ирсэн. С.М тухайн үед өвөртөө хутгатай байсан гэж манай охин надад хэлсэн. С.М удаа дараа айлын цонх хагалж хутга, шөвөгтэй явж байдаг. А.Г миний дээр гараад хоёр нүд рүү цохиж, толгой руу хэд хэдэн удаа мөргөсөн. Хөл, цээж, нуруу луу нэлээн хэдэн удаа өшиглөсөн. С.М миний толгой дээр 2-3 удаа дэвсэж толгойн ар хэсэг, нуруу, бөөр лүү өшиглөсөн. Өр авлага, өш хонзонгийн зүйл байхгүй. Харин намайг эхнэртэйгээ хардаад байдаг. Би сэтгэл санааны хохирлын зэрэг тогтоолгоно. Гомдолтой саналтай байна. Тухайн үед гэрийн эд зүйлийг эвдсэн байсан. Хувцастай цүнхэнд байсан нөүтбүүк асахаа байсан. Цахилгаанаар ажилладаг паар эвдэрсэн. Өрөөний хаалга цөмөрсөн. Гэрийн цонх хагалсан. Үүдний өрөөний цонхны түгжээг эвдэлсэн. Зүүн талын хиймэл хөл эвдэрсэн. Би нөүтбүүкээ 2017 Онд 2,700,000 төгрөгөөр, цахилгаанаар халдаг паар 2021 онд 2,700,000 төгрөгөөр, хаалга 2019 онд 2,400,000 төгрөгөөр, вакум цонх 2019 онд 300,000 төгрөгөөр, вакум цонхны түгжээг 40,000 төгрөгөөр, зүүн талын хиймэл хөлөө 2022 онд 3,000,000 төгрөгөөр тус тус авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/,

Гэрч С.Гтарын “...Би 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр А аймаг Х суманд П.О гэх айлд байж байхад П.Огийн утсанд дуудлага ирээд ярихад С.Мийн охин байсан байх тухайн үед хэн залгасан талаар анзаараагүй. Тэгээд бид хоёр С.Мийн гэрт 23 цаг өнгөрч байхад ороход С.М, С.Мийн дээр нь гараад суучихсан байсан. А.Г нь хажууд нь сууж байсан. Мөн охин М.Х уйлаад зогсож байсан. П.О бид хоёр боль гэж хэлэхэд шууд гараад явсан. Нүүр нь цус болчихсон байдалтай байсан. Өөр зүйл анзаараагүй. Гэрт нь ороход цонх нь хагарсан байдалтай мөн А.Гын баруун гар нь цус болчихсон байсан. Өөр зүйл анзаараагүй. Мөн П.О бид хоёр гэрт ороход.зодоон болоод дуусчихсан байсан. С.М болон А.Г нарын биед ил харагдах бэртэл, гэмтэл байхгүй байсан. Харин А.Гын дээлийн зүүн талын энгэр нь урагдсан байсан. С.М болон А.Г биед зэвэг болон зэвсгийн чанартай эд зүйл харагдаагүй. М.Хгийн биед ил харагдаг бэртэл, гэмтэл харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/,

Гэрч П.Огийн “...Би 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр А аймаг Х суманд гэртээ С.Гтартай хамт паарны насос янзлаад байж байхад миний утсанд дуудлага ирээд ярихад, С.М “намайг хүн зодоод байна” гэхээр нь бид хоёр С.Мийн гэрт 23 цаг өнгөрч байхад ороход С.М, С.Мийн дээр нь гараад суучихсан байсан. А.Г нь хажууд нь сууж байсан. Мөн охин М.Х уйлаад зогсож байсан. С.Гтар бид хоёр боль гэж хэлэхэд шууд гараад явсан. Тэгээд бид хоёр явсан. Хамраас нь цус гарсан байдалтай байсан. Өөр зүйл анзаараагүй. Гэрт нь ороход цонх нь хагарсан байдалтай байсан. Өөр эвдэрсэн зүйлийг анзаараагүй. Мөн С.Гтар бид хоёр гэрт ороход зодоон болоод дуусчихсан байсан. С.М болон А.Г нарын биед ил харагдах бэртэл, гэмтэл байхгүй байсан. С.М болон А.Г биед зэвсэг болон зэвсгийн чанартай эд зүйл харагдаагүй. С.М, А.Г нар согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн байсан. Харахад согтуу байгаа нь мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35- 36 хуу/,

Насанд хүрээгүй гэрч М.Хгийн “...Би 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 23 цаг 50 минутын орчимд А аймаг Х суманд гэртээ аавтайгаа унтаж байхад хаалга нүдээд байхаар нь аав босоод үүдний өрөө рүү явчхаад буцаад ирэхэд цонх хагалаад, эхлээд А.Г ах орж ирээд дараа нь С.М орж ирсэн. Тэгээд шууд аавыг дарж унагаагаад зодсон. Намайг С.М түлхэж үсдээд байсан. А.Г бас үснээс зулгаагаад наад муу гичийгээ холдуулж бай наад хоёрыг чинь гэрчгүй алчихъя, С.Маа өврөөсөө хутгаа гаргаад ир гэж байсан. Би аавын утсыг аваад П.О гэх ах руу залгаад хүн орж ирээд аавыг зодоод байна та хурдан хүрээд ирээч гэж хэлсэн. Эргээд хартал А.Г аавыг орон дээр зодож байгаад болиод байж байхад С.М очиж зодсон. Удалгүй гаднаас П.О болон С.Гтар ах нар орж ирсэн. Тэгээд А.Гыг ахыг П.О ах авч гарсны дараа С.М ах аав дээр гараад зодсон. С.Гтар ах С.М ахтай нэлээн зууралдаж байж салгаад аваад гарсан. Тэгээд аав бид хоёр эмнэлэг орсон. А.Г нь манай хажуу талын айл. С.Мыг болохоор гэрлийн байцаагчаар нь танина. С.М ах үсдэж түлхэж унагасан. Мөн миний баруун ташаа руу баруун гарын тохойгоороо цохисон. А.Г нь үснээс зулгааж түлхэж гичий гэж харааж, хана руу түлхсэн. Би бас тухайн үед орноосоо буугаад газар алхах үед хагарсан шилэн дээр өөрөө гишгэж хөлөө зүссэн. Тэгээд хөл рүү шил орсон. А.Г болон С.М ах нар аавыг зодсон. А.Г ах цонх хагалж орж ирээд аавыг шууд дарж аваад бөгжтэй гараараа нүүр лүү нь нэлээн удаан цохиж, нүд рүү нь хуруугаа хийх гэж дайрсан. Мөн нуруу луу нь гараараа цохиж, хөлөөрөө дэвсээд хоёр гарыг чинь хөлтэй чинь хугалж мөчилж ална гэж хэлсэн. С.М ах аавын бие дээр нь гишгэж байхаар нь ардаас нь салгасан. Мөн нүүр лүү нь баруун гараараа цохиж, бие хэсэг рүү нь цохиж байсан. А.Гыг зодож байхад С.М аавын биеийн зүүн талын хэсэг рүү нэлээн хэдэн удаа өшиглөсөн. Би тухайн үед айж сандарсан болохоор хэн эвдсэн талаар хараагүй. Гэхдээ аав 2024 оны 12 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед орондоо ороод нөүтбүүкээрээ юм хийж байгаад унтсан. Маргааш нь аав бид хоёр нөүтбүүкээ асаах гэтэл асахгүй байсан. А.Г болон С.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би тухайн үед ярианаас нь согтуу байгааг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/,

А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2025 оны 12 сарын 31-ний өдрийн 32 дугаартай “...1 .С Мийн биед зүүн хөмсөгт өнгөц шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хамар, дух, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. З.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1 ..1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 65-66 хуу/,

А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2025 оны 12 сарын 31-ний өдрийн 31 дугаартай “...1.М.Хгийн биед хоёр хөлийн тавхайд өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. З.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. 4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 73- 74 хуу/,

А аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 сарын 22-ны өдрийн 07/30 дугаартай, С.М эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авсан талаарх баримт /хх-ийн 18 хуу/,

“Дамно үнэлгээ” ХХК-ний 2025 оны 05 сарын 06-ны өдрийн АЦ25-96 дугаартай 1,806,200 төгрөгийн хохирол тогтоосон дүгнэлт /хх-ийн 88 хуу/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч З.Амар-Амгалан, Х.Х нарын 2025 оны 04 сарын 28-ны өдрийн 835 дугаартай “...1.Хохирогч С.Мийн сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 24-ний шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын хөнгөн түвшинд илэрч байна. 2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. 2.Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээ авах шаардлагатай...”            гэх дүгнэлт /хх-ийн 119-121 хуу/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн З хуу/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10 хуу/,

Яллагдагч А.Гын “...Би Мийг зодож биед нь гэмтэл учруулсан болон түүний гэрийнх нь цонх, хаалга компьютер зэргийн эвдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би хохирлоо барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 147-148 хуу/,

 Яллагдагч С.Мын “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирол төлбөрөө барагдуулна. Би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 157-158 хуу/,

Шүүх хуралдаанд хохирогчоос гаргасан хохирлын баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Г, С.М нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа бүлэглэж, 2024 оны 12 дугаар сарын 24-ний шөнийн 23 цагаас 00 цагийн хооронд А аймгийн Х сумын Бийн Б хорооллын ........ дахь иргэн С.Мийн байшингийн цонхыг хагалан зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, улмаар С.Мийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, С.Мийн байшингийн цонхийг хагалан хүч хэрэглэж, зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, “Dell брэнд”-ийн зөөврийн компьютер, цахилгаан халаагуур /паар/ зэргийг эвдэж, гэрийн дотор талын модон хаалгыг цөмлөсөн, вакум цонхны шилийг хагалж, түгжээг эвдсэн, С.Мийн зүүн талын хиймэл хөл зэргийг устгаж, гэмтээсний улмаас 1.806.200 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг”, “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг”, “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэг тус тус мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Г, С.М нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа бүлэглэж, 2024 оны 12 дугаар сарын 24-ний шөнийн 23 цагаас 00 цагийн хооронд А аймгийн Х сумын Бийн Б хорооллын 04-402 тоот дахь иргэн С.Мийн байшингийн цонхыг хагалан зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, улмаар С.Мийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, С.Мийн байшингийн цонхийг хагалан хүч хэрэглэж, зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, “Dell брэнд”-ийн зөөврийн компьютер, цахилгаан халаагуур /паар/ зэргийг эвдэж, гэрийн дотор талын модон хаалгыг цөмлөсөн, вакум цонхны шилийг хагалж, түгжээг эвдсэн, С.Мийн зүүн талын хиймэл хөл зэргийг устгаж, гэмтээсний улмаас 1.806.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Мийн  “...Би 2024 оны 12 сарын 24-ны өдөр А аймгийн Х суманд гэртээ шөнийн 00 цагийн үед охинтойгоо унтаж байхад гэрийн хаалга чангаар нүдээд байхаар нь хаалга руу явтал унтлагын өрөөний цонх хагалаад А.Г, С.М нар цонхоор орж ирсэн. Шууд орж ирээд А.Г намайг цохиж унагаагаад дээр гарч ирээд зодсон. С.М миний толгой дээр дэвсэж гэдэс, бөөр, хөл рүү өшиглөсөн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтаар болон эд хөрөнгөд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр гарсан үнэлгээгээр нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг, 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Мийн “...Би 2024 оны 12 сарын 24-ны өдөр А аймгийн Х суманд гэртээ шөнийн 00 цагийн үед охинтойгоо унтаж байхад гэрийн хаалга чангаар нүдээд байхаар нь хаалга руу явтал унтлагын өрөөний цонх хагалаад А.Г, С.М нар цонхоор орж ирсэн. Шууд орж ирээд А.Г намайг цохиж унагаагаад дээр гарч ирээд зодсон. С.М миний толгой дээр дэвсэж гэдэс, бөөр, хөл рүү өшиглөсөн. Миний охин Х С.Мыг хорьж миний аавыг битгий зодоод бай гэх үед А.Г наад муу гичийгээ холдуулаадах гэж хэлэнгүүт С.М миний охины үснээс нь зулгаагаад орой дээр хориод сууж байх үедээ хана руу 1-2 удаа үсдэж шидсэн. С.М миний охины гэдэс рүү 2 удаа өшиглөсөн. Манай охин дуудлага өгөх гээд утас авах үед А.Г утсыг авч шидэж 2-3 удаа түлхэж унагасан. Би тухайн үед дуудлага өгөх гэж ойрын хүмүүс рүү залгахад А.Г утас булааж авах гээд ноцолдож байх үед А.Г хэлэхдээ С.Маа өвөрт байгаа хутгаа гаргаад ир, дуудлага өгөхөөс өмнө гэрчгүй алчихъя, чамайг алсан байхад чамайг гэх хүн байхгүй, би бол цагдаад том артай чамайг алсан байхад хууль цагдаа надад үйлчлэхгүй, чиний өрөөсөн хөлийг чинь хугална, хоёр гарыг чинь хугална, нүдийг сохлоод тавьчихъя, чи эндээс зайлаагүй байна уу одоо нэг мөр зайлуулаад өгье чамайг гээд элдэв янзын үгээр хэлж байсан. Ноцолдож байх үед С.М миний гэдэс, нуруу, хөл рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/,

Гэрч С.Гтарын “...Би 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр А аймаг Х суманд П.О гэх айлд байж байхад П.Огийн утсанд дуудлага ирээд ярихад С.Мийн охин байсан байх тухайн үед хэн залгасан талаар анзаараагүй. Тэгээд бид хоёр С.Мийн гэрт 23 цаг өнгөрч байхад ороход С.М, С.Мийн дээр нь гараад суучихсан байсан. А.Г нь хажууд нь сууж байсан. Мөн охин М.Х уйлаад зогсож байсан. П.О бид хоёр боль гэж хэлэхэд шууд гараад явсан. Нүүр нь цус болчихсон байдалтай байсан. Өөр зүйл анзаараагүй. Гэрт нь ороход цонх нь хагарсан байдалтай мөн А.Гын баруун гар нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/,

Гэрч П.Огийн “...Би 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр А аймаг Х суманд гэртээ С.Гтартай хамт паарны насос янзлаад байж байхад миний утсанд дуудлага ирээд ярихад, С.М “намайг хүн зодоод байна” гэхээр нь бид хоёр С.Мийн гэрт 23 цаг өнгөрч байхад ороход С.М, С.Мийн дээр нь гараад суучихсан байсан. А.Г нь хажууд нь сууж байсан. Мөн охин М.Х уйлаад зогсож байсан. С.Гтар бид хоёр боль гэж хэлэхэд шууд гараад явсан. Тэгээд бид хоёр явсан. Хамраас нь цус гарсан байдалтай байсан. Гэрт нь ороход цонх нь хагарсан байдалтай байсан. Өөр эвдэрсэн зүйлийг анзаараагүй. Мөн С.Гтар бид хоёр гэрт ороход зодоон болоод дуусчихсан байсан. С.М болон А.Г нарын биед ил харагдах бэртэл, гэмтэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35- 36 хуу/,

Насанд хүрээгүй гэрч М.Хгийн “...Би 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 23 цаг 50 минутын орчимд А аймаг Х суманд гэртээ аавтайгаа унтаж байхад хаалга нүдээд байхаар нь аав босоод үүдний өрөө рүү явчхаад буцаад ирэхэд цонх хагалаад, эхлээд А.Г ах орж ирээд дараа нь С.М орж ирсэн. Тэгээд шууд аавыг дарж унагаагаад зодсон. Намайг С.М түлхэж үсдээд байсан. А.Г бас үснээс зулгаагаад наад муу гичийгээ холдуулж бай наад хоёрыг чинь гэрчгүй алчихъя, С.Маа өврөөсөө хутгаа гаргаад ир гэж байсан. Би аавын утсыг аваад П.О гэх ах руу залгаад хүн орж ирээд аавыг зодоод байна та хурдан хүрээд ирээч гэж хэлсэн. Эргээд хартал А.Г аавыг орон дээр зодож байгаад болиод байж байхад С.М очиж зодсон. Удалгүй гаднаас П.О болон С.Гтар ах нар орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/,

А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2025 оны 12 сарын 31-ний өдрийн 32 дугаартай дүгнэлт /хх-ийн 65-66 хуу/,

А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2025 оны 12 сарын 31-ний өдрийн 31 дугаартай дүгнэлт /хх-ийн 73- 74 хуу/,

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авсан талаарх баримт /хх-ийн 18 хуу/,

“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 05 сарын 06-ны өдрийн АЦ25-96 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 88 хуу/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 сарын 28-ны өдрийн 835 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 119-121 хуу/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн З хуу/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10 хуу/,

Яллагдагч А.Гын “...Би Мийг зодож биед нь гэмтэл учруулсан болон түүний гэрийнх нь цонх, хаалга компьютер зэргийн эвдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би хохирлоо барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 147-148 хуу/,

 Яллагдагч С.Мын “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирол төлбөрөө барагдуулна. Би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 157-158 хуу/,

Шүүх хуралдаанд хохирогчоос гаргасан хохирлын баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

             Шүүгдэгч А.Г, С.М нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

           Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч А.Г, С.М нар нь хохирогч С.Мийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

           Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална" гэж заажээ.

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийн шинжийг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах шинжээр тодорхойлдог.

 

            Шүүгдэгч А.Г, С.Мөнбат нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа бүлэглэж, 2024 оны 12 дугаар сарын 24-ний шөнийн 23 цагаас 00 цагийн хооронд А аймгийн Х сумын Бийн Б хорооллын 04-402 тоот дахь иргэн С.Мийн байшингийн цонхийг хагалан хүч хэрэглэж, зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн.

 

             Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж иргэний хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг Эрүүгийн хуулиар хамгаалжээ.

 

            Бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдлийг тооцохоор хуульчилсан, шүүгдэгч А.Г, С.М нар нь хохирогч С.Мийн “Dell брэнд”-ийн зөөврийн компьютер, цахилгаан халаагуур /паар/ зэргийг эвдэж, гэрийн дотор талын модон хаалгыг цөмлөсөн, вакум цонхны шилийг хагалж, түгжээг эвдсэн, С.Мийн зүүн талын хиймэл хөл зэргийг устгаж, гэмтээсний улмаас 1.806.200 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

 

             Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

              А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Г, С.М нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн.тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох талаар ойлголтыг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлах шаардлагагүй байна.

 

              Иймд шүүгдэгч А.Г, С.М нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүч хэрэглэж бусдын орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Г, С.М нарыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд  тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж 24-28, 42-45,46-49 дүгээр талд гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцох боломжгүй гэж үзэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.

           

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч С.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгөд 1.806.200 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө”  гэж хуульчилсан.

 

Хохирогч С.М нь эмчилгээний зардалтай холбоотой зардлыг баримтын хэмжээнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн төлбөр нэхэмжилснийг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хэрэгт баримтаар эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 683,497 төгрөгийн хохирлын баримт авагдсан байна.

Дээрх 683,497 төгрөгийн баримтаас нотлох баримтын шаардлага хангасан эм, шинжилгээний төлбөр, эмчилгээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ирж, очсон шатахууны зардал, үзлэгийн төлбөр, 537,427 төгрөгийн, эд хөрөнгөд учирсан хохирлын төлбөрт 1,806,200 төгрөгийг нийт 2,343,627 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн  гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин хохирогчийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй, юу авсан нь тодорхойгүй 146,070 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “...Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...”

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана...” гэж,

Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 3.8-д “...Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар...зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ...” тус тус заасан.

 

Мөн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 4-д хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг нэгдүгээр зэрэглэлээр тогтоож 0-3 хувиар тооцож, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэхээр тогтоосон.

 

Гэмт хэрэг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн ангилал, хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан хүндэвтэр хохирлын улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлбөрийг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 835 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлээр тогтоосныг үндэслэн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн  511.3-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 3,293,400 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан хохирогчид  олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт 2,343,627 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 146,070 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 3,293,400 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч нараас нийт 5,637,027 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч А.Гаас 2,818,513.5 төгрөг, шүүгдэгч С.Маас 2,818,513.5 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч С.Мт олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гаргасны дараа шүүгдэгч нараас хохирлыг нөхөн төлөх талаар ажлын 5 хүртэлх хоногийн завсарлага авсан ба 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч С.Мт шүүгдэгч А.Г, С.М нараас тус бүр 2,818,513.5 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч нарын тайлбар, хохирогчийн тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус нотлогдож байх тул хохирогчид төлөх төлбөр төлөгдсөн гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “...Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй...”,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.

 

Хохирогч С.Мийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс  2025 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 221,196 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч А.Г, С.М нар нь тус бүр 110,598 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Г, С.М нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хүч хэрэглэж бусдын орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах, бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэрэг тус тус үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Г, С.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг  харгалзан үзсэн болно.

 

Шүүгдэгч А.Г, С.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч А.Г, С.М нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан

шүүгдэгч А.Гыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар,

 

шүүгдэгч С.Мыг  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай 13.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар туст тус шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.Г, С.М нарт Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулсан тул оногдуулсан торгуулийн ялыг нэмж нэгтгэн, нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Гт Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр,

 

шүүгдэгч С.Мад Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр тус тус тогтоов. 

 

Шүүгдэгч А.Г нь шүүхээс тогтоосон 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр  торгох ял, шүүгдэгч С.М нь шүүхээс тогтоосон 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 төгрөгөөр  торгох ялыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих, оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож тус тус хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Г, С.М нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Бусад асуудлын талаар:

 Шүүгдэгч А.Г, С.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Аын Г, Б овогт Сийн М нарыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хүч хэрэглэж бусдын орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах, бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэргийг тус тус бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Гыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200/нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240/хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 

шүүгдэгч С.Мыг  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000/нэг сая/ төгрөгөөр торгох,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай 13.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар 240/хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар туст тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Гт Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1200/нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 2000/хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000/хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240/хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр,

 

шүүгдэгч С.Мад Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000/нэг сая/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 1800/нэг мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000/нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240/хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь шүүхээс тогтоосон 2000/хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000/хоёр сая/ төгрөгөөр  торгох ял, шүүгдэгч С.М нь шүүхээс тогтоосон 1800/нэг мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000/нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр  торгох ялыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих, оногдуулсан 240/хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г, С.М нар нь тус бүр 240/хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г, С.М нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч А.Г, С.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Г, С.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ДОНИДДОЛГОР