| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0254/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/281 |
| Огноо | 2025-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Гансүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/281
2025/ШЦТ/281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: М.Г
Шүүгдэгч: Т.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Тын Мид холбогдох 2512000000253 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 08-ны өдөр А аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт А аймгийн Э сумыэ ......... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ш овогт Тын М/РД:АВ......./,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” худалдааны төвийн орчимд хохирогч Д.Хгийн биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.М нь согтуурсан үедээ 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” худалдааны төвийн орчимд хохирогч Д.Хгийн өмд рүү шүлсээ хаяснаас болж маргалдан улмаар тонгорч газарт унгааж биед нь духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Хгийн“...Би 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр А аймгийн Э сумын “Х” захын зүүн талд үйл ажиллагаа явуулдаг гадаа захаас өрхний оосор худалдан авахаар хэмжүүлээд зогсож байхад хажууд байсан үл таних согтуу хүн худалдагчтай маргаж байгаад миний өмд рүү шүлсээ хаяхаар нь чи яасан заваан юм бэ гээд би гараараа нэг удаа алгадаад авсан. Тэр үл таних хүн зөрөөд над руу дайраад тэнд явж байсан хүмүүс болон худалдагч салгаад би хувцсанд наалдсан байсан шүлс цэрийг нь цэвэрлээд авсан зүйлийнхээ мөнгийг төлчхөөд цааш явсан. Тэр үед хүмүүс орилоод унахаар нь эргээд харахад нөгөө үл таних хүн буюу над руу шүлсээ хаясан хүн араас гүйж ирээд намайг хүзүүдэж аваад тонгороод газарт унагаасан тэр дахин ар нуруу хэсэг рүү 1 удаа цохих шиг болсон. Тэгээд худалдагч эгчийн нөхөр ирээд салгасан би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цагдаа нар очсон. ...Миний духны баруун хэсэгт товойж хавдсан, баруун шанаа хөхөрч хавдсан, баруун дал мөр хэсэг их өвчтэй, хөдөлгөөн хийж болохгүй байна. баруун гарын тохой, баруун өвдөг халцарсан байна. ...Би гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. ...Би тэр хүнийг урьд өмнө нь танихгүй. Над руу шүлсээ хаяхаар нь би уурлаад нэг удаа гараараа алгадсан юм. Тэгээд дараа нь намайг араас ирж хүзүүдэж газарт унагаад би толгойгоороо цемент нь шал мөргөсөн. Тэгээд уг гэмтлүүдийг авсан. ...Би нэг удаа гараараа алгадсан тэр гэмтэл үүсээгүй. ...Би ганцаараа явж байсан. ...Тэр хүн ганцаараа явж байсан. Анх маргалдах үед их согтуу нь гайгүй байсан. Цагдаад дуудлага өгөөд цагдаа очих хоорондоо тэр хүн өврөөсөө шилтэй архи гаргаж ирээд ганцаараа уугаад байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 6-7 хуу/,
Гэрч Ц.Тын“...Тухайн өдөр зүс таних залуу согтуу явж байхаар нь би загнаад таксинд суулгаж өгөхөд буцаад буугаад ирчихсэн явж байсан. Тэр үед надаас нэг эмэгтэй хүн уяа мяндас аваад хэмжүүлээд байж байхад нөгөө зүс таних залуу шүлсээ хаяхад надаас худалдан авалт хийж байсан эмэгтэйн хувцсанд наалдсан тэгээд тэр эмэгтэй уурлаад нөгөө согтуу залууг алгадаад авсан. Тэгээд нөгөө залуу нөгөө эмэгтэй лүү дайраад би очиж салгахад нөгөө эмэгтэй газарт уначихсан тэр эмэгтэйн нүүр хавдсан байсан. Удахгүй цагдаа нар очоод нөгөө согтуу залууг аваад явсан. ...Нэрийг нь мэдэхгүй тэгэхдээ тэр хүнийг хоёулынх нь зүс танина. ...Надаас худалдан авалт хийж байхад тэр эмэгтэйн нүүр зүгээр байсан нөгөө согтуу залуутай маргалдаад газарт унасны дараа нүүр нь хавдсан байсан. ...Би лангуу тойроод очих хооронд л тийм зүйл болсон байсан ямар байдлаар нүүрэнд нь шарх гэмтэл учруулсныг би мэдэхгүй байна хараагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15 хуу/,
Хохирогч Д.Хгийн“...Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед үүссэн шарх гэмтэл бүрэн эдгэрч хэвийн болсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 64 хуу/,
Гэрч С.Эын“...Би 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцад цагдаагийн жижүүрээс А аймгийн гадаа зах дээр Д.Х гэх эмэгтэйн нэг талын шанаа хавдсан байдалтай байсан. Тэгээд юу болсныг асуухад М гэх эрэгтэй миний өмд рүү шүлсээ хаяж хоорондоо маргалдсаны улмаас намайг зодсон гэж байсан. Тэгээд М гэх эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Мид зодуулсан Х гэх эмэгтэй эмнэлэгт үзүүлэхээр явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 67-68 хуу/,
Яллагдагч Т.Мийн”...Д.Х нь эмчилгээний зардал гэж 2,500,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд эмчилгээний зардал болох 2,500,000 төгрөгөөс 950,000 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр, 1,000,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 58-59 хуу/,
А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн АРХ0725/308 дугаартай “...Д.Хгийн биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүснэ. Духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 44-45 хуу/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.М нь хохирогч Д.Хгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Т.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “...Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед үүссэн шарх гэмтэл бүрэн эдгэрч хэвийн болсон...” гэсэн бөгөөд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Т.М нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Т.М нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Мөн шүүгдэгч Т.Мид оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Т.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Тын Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мийг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мид оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мид оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Мид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР