Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/269

 

 

 

 

 

 

 

 

                                                                             2025/ШЦТ/269

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Б.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У

Шүүгдэгч: Т.Нэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Тын Нэд холбогдох 2512000000218 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Х суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “М трейд” ХХК-д эм захиалга бэлтгэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, ........ тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овгийн Тын Нэ, /РД:АК.../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Нэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 09 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 00 цаг 10 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа, Архангай аймгийн Х сумын Ө багийн нутаг дэвсгэрт .... улсын дугаартай “....” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэМжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2512000000218 дугаартай эрүүгийн хэргээс:

Гэрч С.Гийн “...Т.Нэ бид хоёр багын найзууд байгаа юм. Тэгээд найзыгаа хотоос ирлээ гээд сэтгэл хөдлөөд бөөн баяр, наадмын үе таарч байсан болохоор найзтайгаа салхинд гаръя гэж бодоод Х сумын төвийн зүүн талд байдаг Хүнүйн гол дээр очиж Сэнгүр нэртэй 2 ширхэг архи согтууруулах ундааны зүйлийг хувааж уусан. Тэгээд 23 цагийн цагийн үед төвд орж ирж яваад цагдаа зогсоож шалгасан...” гэх мэдүүлэг /хх-н 11-12 хуу/,

Гэрч О.Тгийн “...тэгээд тухайн тээврийн хэрэгслийг түр саатуулж, тээврийн хэрэгслийн жолоочид /А1со1ез1; А1.6820/ маркийн тусгай багаж хэрэгслээр согтуурлын зэргийн хэмжээг нарийвчлан шалгах зорилгоор шаардлага тавихад согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж татгалзсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/,

Гэрч С.Гийн “...Т.Нэ Архангай аймгийн Х сумын Ө багийн Хүнүйн голоос Х сумын төв хүртэл буюу Петровис, Ник шатахуун түгээх станц хүртэл 1 километр гаран газар тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/,

205 оны 07 сарын 23-ны өдөр Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20 хуу/,

Согтуурсан жолоочийн дүрс бичлэг бүхий “Сиди”,

Т.Нийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /эрх хасагдсан/, Шүүхийн шийтгэвэр /хх-ийн 26, 32-33 хуу/,

Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай тэмдэглэл, зөрчлийн тухай тэмдэглэл /хх-ийн 1-2 хуу/,

Жолоочийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /жолоочийн согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан /хх-ийн 3 хуу/,

Яллагдагч Т.Нийн “...Өөрийн хийсэн гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 22-30 хуу/

Шүүх хуралдаанд шинээр гаргасан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд 8 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Т.Нэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 09 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 00 цаг 10 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа, Архангай аймгийн Х сумын Ө багийн нутаг дэвсгэрт .... улсын дугаартай “....” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэМжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгч Т.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...”,

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй...” дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Т.Нэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Т.Нэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 09 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 00 цаг 10 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа, Архангай аймгийн Х сумын Ө багийн нутаг дэвсгэрт .... улсын дугаартай “....” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэМжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

Гэрч С.Гийн “...Т.Нэ бид хоёр багын найзууд байгаа юм. Тэгээд найзыгаа хотоос ирлээ гээд сэтгэл хөдлөөд бөөн баяр, наадмын үе таарч байсан болохоор найзтайгаа салхинд гаръя гэж бодоод Х сумын төвийн зүүн талд байдаг Хүнүйн гол дээр очиж Сэнгүр нэртэй 2 ширхэг архи согтууруулах ундааны зүйлийг хувааж уусан. Тэгээд 23 цагийн цагийн үед төвд орж ирж яваад цагдаа зогсоож шалгасан...” гэх мэдүүлэг /хх-н 11-12 хуу/,

Гэрч О.Тгийн “...тэгээд тухайн тээврийн хэрэгслийг түр саатуулж, тээврийн хэрэгслийн жолоочид /А1со1ез1; А1.6820/ маркийн тусгай багаж хэрэгслээр согтуурлын зэргийн хэмжээг нарийвчлан шалгах зорилгоор шаардлага тавихад согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж татгалзсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/,

Гэрч С.Гийн “...Т.Нэ Архангай аймгийн Х сумын Ө багийн Хүнүйн голоос Х сумын төв хүртэл буюу Петровис, Ник шатахуун түгээх станц хүртэл 1 километр гаран газар тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/,

205 оны 07 сарын 23-ны өдөр Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20 хуу/,

Т.Нийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /эрх хасагдсан/, Шүүхийн шийтгэвэр /хх-ийн 26, 32-33 хуу/,

Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай тэмдэглэл, зөрчлийн тухай тэмдэглэл /хх-ийн 1-2 хуу/,

Жолоочийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 3 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Т.Нэ нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/1930 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан,

тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгохоор тус тус хуульчилсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Т.Нийг  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 09 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 00 цаг 10 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа, Архангай аймгийн Х сумын Ө багийн нутаг дэвсгэрт .... улсын дугаартай “....” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэМжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч Т.Нийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Шүүгдэгч Т.Нэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэсэн,

Шүүгдэгчийн  өмгөөлөгчөөс  “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 6 сарын хугацаанд төлүүлэх...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч Т.Нийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Нэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Нэ нь согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хасаж 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй байна.

 

Мөн шүүгдэгч Т.Нэд оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Нэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Нэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Тын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хасаж 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нэд оногдуулсан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нэ нь оногдуулсан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1/нэг/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Шүүгдэгч Т.Нэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.  

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Нэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ДОНИДДОЛГОР