Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/03089

 

 

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:АГ ББСБ ХХК нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Ц холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 4,401,298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч АГ ББСБ ХХК нь хариуцагч Б.Ц д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,401,298 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Зээлдэгч Б.Ц манай байгууллагад хүсэлт гаргаж гар утас авах зориулалтаар зээл авсан. АГ ББСБ ХХК нт болон зээлдэгч Б.Ц нарын хооронд 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр №ҮГ-2255 тоот зээлийн гэрээ байгуулагдаж 3,880,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай олгосон. Манай байгууллага зээл, зээлийн хүүгээ төлөх талаар зээлдэгч Б.Ц д удаа дараа шаардсан боловч төлөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Зээлдэгч Б.Ц зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй удаа дараа зээлийн гэрээний үүргээ зөрчиж байна. Иймд үндсэн зээл 3,529,138 төгрөг,2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх зээлийн хүү 839,758 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 32,402 төгрөг нийт 4,401,298 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч Б.Ц шүүхэд тайлбар гаргаж өгөөгүй болно.

3.Нэхэмжлэгчээс шүүхэд: хуулийн этгээдийн гэрчилгээ (хх-5),итгэмжлэл(хх-6),2022.06.13-ны өдрийн №ЗГ2255 дугаар зээлийн гэрээ(хх7-9), Б.Ц ий иргэний үнэмлэх(хх10), Б.Ц ий хүсэлт(хх11), зээлийн тооцоолол(хх-12), тусгай зөвшөөрлийн гэрчилгээ(хх14-15) зэргийг нотлох баримтаар гаргаж өгөв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч АГ ББСБ ХХК нь хариуцагч Б.Ц д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,401,298 төгрөг гаргуулахаар шаардсан.

2.Хариуцагч шүүхэд хариу тайлбар өгөөгүй.

3.Шүүхээс хариуцагч  Б.Ц нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гардуулж, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д зааснаар хариу тайлбар, нотлох баримтын хамт 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор шүүхэд ирүүлэх үүрэгтэйг даалгасан.Хариуцагч хуульд зааснаар хариу тайлбарыг тогтоосон хугацаанд шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ., энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заанаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхэд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Нэхэмжлэгч АГ ББСБ ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байна.(хх14)

5.Зохигчид 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 3,880,000 төгрөгийг, сарын 2.9 хувийн хүүтэй, жилийн 34.8 хувийн, 18 сарын хугацаатай, ipone13 promax /256 gb/ гар утас худалдан авах зориулалттайгаар зээлдүүлэх, зээлдэхээр харилцан тохиролцож тоот №ЗГ2255 Зээлийн эрхийн гэрээ-г байгуулжээ. (хх-7-9)

6.Талуудын гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд зохигчид хүсэл зоригийн илэрхийлсэн, гэрээний хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.

Зохигчдын хооронд байгуулсан 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №ЗГ2255 тоот Зээлийн гэрээ-ний:

3.1.1.-д зээлийн хэмжээ: 3,880,000 төгрөг;

3.1.3-д зээлийн жилийн хүү 34.8%

3.1.4.-д зээлийн хугацаа 18 сар;

3.1.5.-д гүйлгээний шимтгэл 0 төгрөг байна;

3.1.6.-д нэмэгдүүлсэн хүү 20%;

3.1.7-д зээлийн зориулалт: хэрэглээний зориулалтаар бараа бүтээгдэхүүн худалдан авах гэж тохиролцжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсжээ.

7.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.1Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 453 дугаар зүйлийн 453.1.Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас шаардах шаардах эрхтэй.

8.Хариуцагч Б.Ц шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гардуулж, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д зааснаар хариу тайлбар, нотлох баримтын хамт 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор шүүхэд ирүүлэх үүрэгтэйг даалгасан.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж зааснаар хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй тул хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,371 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ц ээс зээлийн гэрээний үүрэгт 4,401,298 төгрөгийг гаргуулж АГ ББСБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  85,371 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 85,371 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ