| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2023/00248/И |
| Дугаар | 101/ШШ2023/02437 |
| Огноо | 2023-05-16 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2023/02437
| 2023 05 16 | 101/ШШ2023/02437 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э -ын гаргасан,
Хариуцагч: Н-т холбогдох,
Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Э болон Э бид нараас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00001 тоот захирамжаар 514,900,429.00 төгрөгийг гаргуулж Г ХХК -нд олгуулахаар шийдвэрлэсэн. Тус захирамжийг үндэслэн хариуцагч Н нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 101/ШЗ2021/16537 захирамж гаргаж шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг явуулж байна.
Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч Н нь тогтоол гаргаж, хөрөнгийн үнэлгээний А ХХК , мөн Х ХХК -удыг шинжээчээр томилсон бөгөөд дээрх хөрөнгийн үнэлгээний газрууд буюу А ХХК -ийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ... тоот үнэлгээний тайланд нэхэмжлэгч Эын өмчлөлийн ... дугаарт бүртгэгдсэн ... хаягт байршилтай ... м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 592,631,842.00 төгрөгөөр, түүнчлэн Х ХХК -ийн 2022 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн ... тоот хөрөнгийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ..., ... дугаарт тус тус бүртгэгдсэн ... хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө, мөн ... дугаартай ... хаягт байршилтай ... м.кв талбайтай, ... ... нэгж талбарын дугаартай зуслангийн зориулалттай эзэмших эрхийн газрыг 245,641,020.00 төгрөгөөр тус тус үнэлжээ.
Хариуцагч Н нь нэхэмжлэгч миний дээрх өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өнөөгийн зах зээлийн бодит үнэлгээнээс хэт багаар тогтоож үнэлсэнд гомдолтой байна. Учир нь, үнэлгээний компаниуд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа харьцуулалтын аргыг баримталсан гэсэн боловч үнэлгээний гол обьектуудыг бусад обьектуудтай харьцуулахдаа орон сууцыг хотхондоо байгаа орон сууцаар биш төстөй барилга байшингаар баримжаалсан, зуслангийн газар, зуслангийн хаусыг дэд бүтэц болох төв авто замын нүүрний эгнээнд байршиж байгаа ашигтай байрлал зэргийг харгалзан үзэлгүй бодит үнэ цэнийг тогтоогоогүй хэт доогуур үнэлсэн.
Иймд, хөрөнгийн үнэлгээний А ХХК -ийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ... тоот тайлан, түүнчлэн Х ХХК -ийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ... тоот тайланг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 00001 тоот захирамжаар Э, Э нараас 514,900,429.00 төгрөгийг гаргуулж Г ХХК -нд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Манай байгууллага нь дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үүсгэсэн. Бид шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Э, Э нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч эдгээр хүмүүс шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.
Тиймээс төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгүүдэд дараах ажиллагааг явуулсан. Үүнд: төлбөр төлөгч Эын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ..., ... тоот дугаарт тус тус бүртгэгдсэн ... тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө, түүнчлэн ... дугаартай ... хаягт байршилтай ... м.кв талбайтай ... ... нэгж талбарын дугаартай зуслангийн зориулалттай эзэмших эрхийн газрыг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ... тоот тогтоолоор битүүмжилж, шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн тухай тэмдэглэл хөтөлсөн.
Гэвч төлбөр төлөгч нар заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ...тоот тогтоолоор хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулан хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг тус тус үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот тогтоолоор шинжээч томилж тус үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоолгоход 245,641,020.00 төгрөгөөр үнэлэгдсэн.
Үүний дараа талуудад хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу дээрх үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгөө 1 /нэг/ сарын дотор бие дааж худалдан борлуулах эрхтэй, эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэнээс хойш ажлын 3 хоногийн дотор худалдан борлуулах саналаа шийдвэр гүйцэтгэгчид бичгээр гаргаж болох талаар хөрөнгийн өмчлөгч Эд мэдэгдэхэд ямар нэгэн санал гаргаагүй тул 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/69 тоот тогтоолоор 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлж, дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй үндэслэлээр худалдан борлогдоогүй тул 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/40 тоот тогтоолоор 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлж, дуудлага худалдаанд оруулахаар болсон.
Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШЗ2023/01950 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул дуудлага худалдаанд оруулаагүй. Мөн төлбөр төлөгч Эын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... тоот дугаарттай ...тоот хаягт байрлах ... м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ... тоот тогтоолоор битүүмжлээд 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот тогтоолын дагуу хураан авсан боловч төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж, үнийн санал өгөөгүй, хөндлөнгийн шинжээчийг үл хөдлөх хөрөнгөнд үзлэг хийх нөхцөлөөр хангаагүй, гэртээ оруулаагүй гэсэн үндэслэлээр тус хөрөнгөнд үнэлгээ тогтоогоогүй тул хураасан ажиллагаа ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хүчингүй болсон.
Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ... тоот тогтоолоор тухайн хөрөнгийг дахин хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг тус тус үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11/403 тоот тогтоолоор шинжээч томилоход 592,631,842.00 төгрөгөөр үнэлэсэн байсныг талуудад мэдэгдсэн. Үүний дараа мөн адил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу дээрх үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгөө 1 /нэг/ сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхтэй ба эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэнээс хойш ажлын 3 хоногийн дотор худалдан борлуулах саналаа шийдвэр гүйцэтгэгчид бичгээр гаргаж болох талаар хөрөнгийн өмчлөгч Эд мэдэгдэхэд ямар нэг санал гаргаагүй тул 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/36 тоот тогтоолоор 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлж, дуудлага худалдаанд оруулах явцад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/Ш32023/01950 тоот захирамжаар тус хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн учраас албадан дуудлага худалдаанд ороогүй. Иймд, бид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
1. Улсын тэмдэгтийн хураамжид 140,400.00 төгрөг төлсөн баримт,
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 135 тоот захирамж,
3. Иргэний үнэмлэхийн хуулбар,
4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4-158/23800 тоот мэдэгдэл,
5. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/69 тоот дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол,
6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4-158/23671 тоот мэдэгдэл,
7. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаар захирамж,
8. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16537 тоот захирамж,
9. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зарлан дуудах хуудас,
10. 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол,
11. 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол,
12. Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт,
13. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл,
14. А ХХК -ийн хөрөнгийн үнэлгээ, хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар,
15. Х ХХК -ийн хөрөнгийн үнэлгээ, хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар,
Хариуцагчаас өгсөн нотлох баримт:
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1307 тоот гүйцэтгэх хуудас,
3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 тоот захирамж,
4. Г ХХК -ийн гүйцэтгэх захирлын 734 дүгээр эрх олгох тухай тушаал,
5. Г ХХК -ийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18/02-1836 тоот дугаартай хүсэлт, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18/02/3041 дүгээр итгэмжлэл, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 18/02/6589 дүгээр албан бичиг,
6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол,
7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4-160/2071 тоот албан бичиг,
8. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол,
9. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 204 дугаар Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг,
10. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээ,
11. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээ, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ... ... дугаартай гэрчилгээ,
12. Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,
13. 2022 оны 04 дүгээр сарын 05-ны ... тоот дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол,
14. Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт,
15. 2022 оны 10 дугаар сарын 12-ны ...тоот дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол,
16. Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,
17. Эын Нт гаргасан хүсэлт,
18. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан тухай баримт,
19. Шинжээч томилох тухай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот дугаартай тогтоол,
20. Н шинжээчид эрх, үүрэг тайлбарласан тухай баримт,
21. Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт,
22. Х ХХК -ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,
23. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-158/21509 тоот дугаартай мэдэгдэл,
24. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-158/21510 тоот дугаартай мэдэгдэл, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдаанд оруулах санал,
25. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21260941/03 тоот дугаартай хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол,
26. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4-160/2072 тоот дугаартай албан бичиг,
27. Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 8/248 тоот дугаартай албан бичиг,
28. Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт,
29. 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол,
30. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 4/158/17805 тоот дугаартай албан бичиг, Шинжээч томилох тухай 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9/278 тоот дугаартай тогтоол,
31. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11/89 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол,
32. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ... тоот дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол,
33. Эын Нт гаргасан хүсэлт,
34. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-158/21511 тоот дугаартай мэдэгдэл,
35. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4-158/22440 тоот дугаартай албан бичиг,
36. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11/403 тоот дугаартай шинжээч томилох тухай тогтоол,
37. Шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл,
38. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт,
39. А ХХК -ийн үнэлгээний тайлан,
40. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4-158/23671 тоот дугаартай албан бичиг,
41. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны дөрийн 4-158/23670 тоот дугаартай мэдэгдэл, 2022 оны 12 дугаар сарын 07-ны дөрийн 4-158/23672 тоот дугаартай мэдэгдэл,
42. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/69 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол,
43. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 08-ны дөрийн 4-158/23800 дугаар мэдэгдэл,
44. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 08-ны дөрийн 4-158/23802 тоот дугаартай мэдэгдэл, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4-158/23801 тоот дугаартай мэдэгдэл,
45. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн албадан дуудлага худалдаан оруулах санал,
46. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэгдэл,
47. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/40 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол,
48. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/36 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол,
49. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4-158/00533 тоот мэдэгдэл, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4-158/00532 тоот дугаартай мэдэгдэл, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4-158/00534 тоот дугаартай мэдэгдэл, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4-158/00535 тоот дугаартай мэдэгдэл, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4-158/00537 тоот дугаартай мэдэгдэл, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4-158/00536 тоот дугаартай мэдэгдэл,
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эаас хариуцагч Нт холбогдуулан дуудлага худалдааны үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар бусдын эрх зөрчигдсөн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00001 тоот захирамжаар нэхэмжлэгч Г ХХК -ийн гаргасан хариуцагч Э, Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 513,502,598.47 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг талуудын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосон байна /х.х-ийн 52-56 хуудас/.
Тодруулбал, хариуцагч хариуцагч Э, Э нар нэхэмжлэгч Г ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлага болох 513,502,598.47 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх нөхцөлөөр эвлэрсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохирчээ.
Гэвч нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Э, Э нар дээр дурдсан шүүхийн 101/ШШ2020/00001 тоот захирамжийг сайн дураар биелүүлээгүйг үндэслэн тус шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 101/ГХ2021/01307 тоот дугаартай гүйцэтгэх хуудсыг олгосон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас өгсөн нотлох баримтаар тус байгууллага нь төлбөр төлөгч нараас 513,502,598.47 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шүүхийн захирамжийг албадан биелүүлэхээр 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 21260941 тоот тогтоол гаргаж, улмаар хуульд заасан ажиллагааг явуулж байгаа ажээ /х.х-ийн 50, 51, 59 хуудас/.
Ингээд хариуцагч Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, түүнтэй уулзах, хөрөнгийн тухай лавлагааг бусад этгээдээс авах болон эд хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн эсэх талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 60-62, 66-72, 110-112, 115-119, 125 хуудас/.
2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гээд 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж заажээ.
Тайлбарлавал, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг уг худалдааг явуулахаас өмнө төлбөр авагч, төлбөр төлөгч, мөн өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох ба тийнхүү тохиролцоогүй тохиолдолд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хараат бус, мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн хөрөнгийн үнэлгээг тогтоох үндэслэл бий болдог.
Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч, аль эсхүл өмчлөгч нарын санал болгосон буюу тэдгээрийн тогтоосон үнэлгээг төлбөр авагч этгээд хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд талуудын маргаж байгаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг мэргэжлийн хөндлөнгийн үнэлгээчин тогтоох ажиллагааг гүйцэтгэдэг байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Н нь төлбөр төлөгч Эаас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр барьцаа хөрөнгүүдийн үнийн саналыг авахад тэрээр ... тоот хаягт байрлах ... м.кв талбайтай орон сууцыг 1,110,000,000.00 төгрөгөөр, ..., ... тоот хаягт байрлах ... тоот улсын бүртгэлийн дугаартай 93.05 м.кв талбайтай хувийн сууцыг 50,000,000.00 төгрөгөөр, мөн 101/2 тоот хаягт байрлах ... тоот улсын бүртгэлийн дугаартай 198 м.кв талбайтай хувийн сууцыг 200,000,000.00 төгрөгөөр, мөн дүүргийн ... хороонд байрлах нэгж талбарын ... тоот дугаартай ... м.кв талбайтай газрыг 100,000,000.00 төгрөгөөр тус тус үнэлсэн байна /х.х-ийн 63-65, 73, 74, 113, 126 хуудас/
Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрхээ өөрөө, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэгжүүлнэ гэж зааснаар зохигчид төлбөр төлөгч буюу барьцаа хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч Эаас хөрөнгийн зах зээлийн үнийн талаар саналыг зохих ёсоор авсан эсэх талаар маргаагүй бөгөөд төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн биеэр оролцсон байна /х.х-ийн 121, 129 хуудас/.
Гэвч төлбөр авагч Г ХХК -ийн зүгээс төлбөр төлөгч төлбөр Эын өгсөн үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулах хүсэлтийг хариуцагч Нт гаргажээ /х.х-ийн 107, 120, 130 хуудас/.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот тогтоолоор барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний Х ХХК -ийг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11/403 тоот тогтоолоор А ХХК -ийг тус тус томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасантай нийцэж байна /х.х-ийн 77, 131 хуудас/.
Ингээд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Х ХХК -ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээгээр ..., ... тоот хаягт байрлах ... тоот улсын бүртгэлийн дугаартай 93.05 м.кв талбайтай хувийн сууц, мөн 101/2 тоот хаягт байрлах ... тоот улсын бүртгэлийн дугаартай 198 м.кв талбайтай хувийн сууц, түүнчлэн дүүргийн ... хороонд байрлах нэгж талбарын ... тоот дугаартай ... м.кв талбайтай газрыг нийт 245,641,020.00 төгрөгөөр үнэлсэн бол А ХХК -ийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үнэлгээний тайланд дурдсанаар ... тоот хаягт байрлах ... м.кв талбайтай орон сууцыг 592,361,842.00 төгрөгөөр тус тус үнэлсэн байна /81-104, 138-144 хуудас/.
Эдгээр хөрөнгийн үнэлгээний тайланд барьцаа хөрөнгүүдийн үнийг зах зээлийн харьцуулалтын аргад тулгуурлаж, өнөөгийн зах зээлийн ханшийг тогтоосон, уг дүгнэлтийг гаргахдаа ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнийг судалсан байх тул нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн бодит байдлыг бүрэн үнэлээгүй буюу хэт багаар үнэлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна. Тодруулбал, энэхүү үнэлгээг ямар эх сурвалжид үндэслэсэн, үнэлгээний ямар аргыг хэрэглэсэн, ижил төрлийн ойр орчимд байдаг үл хөдлөх хөрөнгийн ханш хэдэн төгрөг байсан, чухам ямар үндэслэлээр итгэлцүүр хэрэглэсэн гэх зэргийг тус тус судалж, дүгнэсэн тухайгаа тодорхой тайлбарлажээ.
4. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д үнэлгээний тайлан гэж холбогдох хууль тогтоомж болон үйлчлүүлэгч, захиалагчтай хийсэн гэрээний дагуу үнэлгээчний бэлтгэн гаргасан, үнэлгээний зорилго, үнэ цэнийн суурь, он, сар, өдөр, хэрэглэсэн хандлага, арга, ашигласан мэдээллийн эх сурвалж, дэвшүүлсэн төсөөлөл, үнэ цэнийн талаарх дүгнэлт зэргийг багтаасан баримт бичгийг хэлнэ гэж, 3.1.10-т үнэлгээний хуулийн этгээд гэж хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг хэлнэ гэж, 3.1.11-т үнэлгээчин гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг хэлнэ гэж тус тус заасан.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хөрөнгийн үнэлгээний Х ХХК , А ХХК болон тэдгээрийн хөрөнгийн үнэлгээчин нь тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар маргаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Н нь хөрөнгийн үнэлгээчинд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байхаас гадна эдгээр компани хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулдаг байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т хөрөнгийн үнэлгээний тайланд тавих шаардлагын талаар зохицуулсан ба хөрөнгийн үнэлгээний Х ХХК , А ХХК -иудын тайлангуудыг үзвэл тухайн шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна /х.х-ийн 78, 79, 81, 132-134 хуудас/.
Мөн дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар хөрөнгийн үнэлгээний суурийг тогтоохоор зах зээлийн үнийн талаарх судалгааг хийхдээ маргаж байгаа үл хөдлөх хөрөнгөтэй ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдахаар бусдад санал болгосон үнийг суурь болгосон нь зөрчил болохгүй юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 195 дугаар зүйлийн 195.1, 195.4-т тус тус зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд аливаа этгээд нийтэд саналын дуудлага гаргаж, улмаар түүнд санал гаргасан хүн, хуулийн этгээдтэй худалдах, худалдах авах гэрээ байгуулж, эд хөрөнгийг худалдсан болон худалдахаар санал болгож буй үнийн саналыг үндэслэсэн нь үнэлгээний суурь зарчимд нийцнэ.
Энэ талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Хөрөнгийн үнэлгээний мэдээллийн сан дараах мэдээллээс бүрдэнэ гээд 25.2.1-д зах зээлийн үнийн судалгааны байгууллагаас гаргасан мэдээ, мэдээлэл гэж, 25.2.2-т хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээсэн зах зээлийн үнэ, ханшийн талаарх мэдээ, мэдээлэл гэж тус тус заажээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Нэхэмжлэгч Э нь хөрөнгийн үнэлгээний Х ХХК , А ХХК -иудын үнэлгээг үл хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн ханшийг 245,641,020.00 төгрөг болон 592,361,842.00 төгрөгөөс тус тус их байх ёстой гэж маргаж буй тохиолдолд тухайн маргааныг үүсгэсэн үеэс эхлэн өөрийн татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь энэхүү шаардлага, үндэслэлээ тодорхой баримтаар нотлоогүй, энэ талаар холбогдох баримтыг шүүхэд өгөөгүй байна.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 257 дугаар зүйлийн 257.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллага мөн гэж зааснаар хариуцагч Н нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр барагдуулах үйл ажиллагааг албадан гүйцэтгэж байгаа ашиг сонирхолгүй хөндлөнгийн эрх бүхий байгууллагын хувьд төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын хүлээн зөвшөөрөөгүй буюу барьцааны зүйлийн үнэлгээг тогтоосон хөрөнгийн үнэлгээний компанийн тайланг үндэслэлтэй эсэхийг тогтоох үүрэг хүлээхгүй.
Харин тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж түүнийг сэргээх, хамгаалахаар гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр авагч гэнэ гэж, мөн 32.3-т Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ гэж тус тус зааснаар төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын эрх, ашиг сонирхол шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндөгддөг тул тэдгээр оролцогч нь юуны түрүүнд хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаар маргаж байгаа бол тайлбар, татгалзлаа нотлох үүргийг хүлээнэ.
Зүй нь, нэхэмжлэгчээс үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 245,641,020.00 төгрөг болон 592,361,842.00 төгрөг биш, харин 350,000,000.00 төгрөг мөн 1,100,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй гэж маргаж байгаа бол уг тайлбараа нотолсон эргэлзээ төрүүлэхүйц хэмжээний баримтыг шүүхэд ирүүлэх учиртай боловч нэхэмжлэгч нь тийм тайлбар бүхий нотлох баримтыг өгсөнгүй. Харин хариуцагч Н нь хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн үнэлгээг үндэслэн төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1-д зааснаар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тооцсон нь хуульд нийцсэн байна.
7. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т захиалагч гэж энэ хууль болон гэрээнд заасан тохиолдолд өөрийн болон бусдын өмнөөс хөрөнгө үнэлүүлэх захиалга өгсөн этгээдийг хэлнэ гэж, 3.1.4-т үйлчлүүлэгч гэж хууль тогтоомжид заасны дагуу, эсхүл захиалагчийн санаачилгаар өөрийн эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийг үнэлүүлж байгаа хуулийн этгээд, хувь хүнийг хэлнэ гэж, 5 дугаар зүйлийн 5.1.1-д үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээд нь үйлчлүүлэгч, эсхүл захиалагчтай харилцан бичгээр тохиролцсон-оор хөрөнгийн үнэлгээг хийнэ гэж тус тус заасан.
Тайлбарлавал, хөрөнгийн үнэлгээг зөвхөн үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн шүүхийн захирамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоолоор хийх ёстой гэж ойлгохгүй ба иргэн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хөрөнгийн үнэлгээчинд хүсэлт гаргаж, харилцан тохиролцон дүгнэлт гаргуулах боломжтой юм. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Эын гаргасан хариуцагч Нт холбогдох ..., ... тоот хаягт байрлах ... тоот улсын бүртгэлийн дугаартай ... м.кв талбайтай орон сууц, ..., ... тоот хаягт байрлах ... тоот улсын бүртгэлийн дугаартай 93.05 м.кв талбайтай хувийн сууц, мөн ..., ... тоот хаягт байрлах ... тоот улсын бүртгэлийн дугаартай 198 м.кв талбайтай хувийн сууц, ..., ... хаягт байрлах нэгж талбарын ... тоот дугаартай ... м.кв талбайтай газрыг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШЗ2023/01950 тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1... зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР