| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2023/01760/И |
| Дугаар | 101/ШШ2023/02573 |
| Огноо | 2023-05-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2023/02573
| 2023 05 23 | 101/ШШ2023/02573 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г ХХК -ийн гаргасан,
Хариуцагч: д -т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,745,678.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч д, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОдОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай банк 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч дтэй зээлийн гэрээ байгуулж 10,000,000.00 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлсэн. Гэвч зээлдэгч тэрээр гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийг төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд түүнд энэ талаар хэлж, шаардахад төлөхгүй 310 хоног хугацаа хэтрүүлж банкыг хохироож байна.
Хариуцагч нь өнгөрсөн хугацаанд 823,476.93 төгрөгийг төлснөөс үндсэн зээлд 585,733.39 төгрөг, зээлийн хүүнд 237,552.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 191.05 төгрөгийг тус тус суутгасан ба 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 9,414,266.61 төгрөг, зээлийн хүү 1,291,747.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,664.92 төгрөг, нийт 10,745,678.74 төгрөгийг төлөөгүй. Иймд, нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.4-д заасныг үндэслэн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул хариуцагчаас дээрх төлбөрийг нэхэмжилж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад 9 сарын хугацаанд хариуцагч нь тус төлбөрийг төлөхийг зөвшөөрөх эрх байдаг боловч хариуцагчтай хугацааны хувьд тохиролцож чадахгүй байх тул шүүх үүнийг шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би, нэхэмжлэгч Г ХХК -иас 10,000,000.00 төгрөгийн зээл авсан талаар маргахгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн санал болгосон 9 сарын хугацаанд зээлийг төлөх боломжгүй. Миний бие зээлийн төлбөрт нийт 823,476.93 төгрөгийг төлсөн” гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНдЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК -иас хариуцагч дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,745,678.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг” хэлнэ гэж заажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа ..............” гэж бүртгэсэн байх тул нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, мөн Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна /х.х-ийн 5 хуудас/.
Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............” гэж, 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу талууд энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг төрийн эрх бүхий байгууллагаас банкны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч дий 1205208282 тоот дансанд 10,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд зохигчид уг үйл баримтын талаар маргаагүй. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар хариуцагч дийг зээлийн гэрээний зүйлийг хүлээж авсан гэж үзэх учраас зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
Тайлбарлавал, банк, эрх бүхий этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд зээлийг хүүтэй, аль эсхүл хүүгүй олгож болох бөгөөд зээлдэгч нь зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүүгээс гадна үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч болно.
Ингээд зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.2, 2.9-т тус тус зааснаар хариуцагч днь 10,000,000.00 төгрөгийг сарын 1.3 хувийн хүүтэй 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 201,808.13 төгрөгийг төлж дуусгахаар тохирсон байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний ерөнхий хугацааг 30 сар, зээл төлөх тусгай хугацааг тухайн сарын 20-ны өдөр байхаар тохирч, зээлдэгч тал энэ хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд үүрэг зөрчигдөхгүйгээр ерөнхий хугацаанд дуусгавар болох бөгөөд хэрэв хуваарийн дагуу үүргээ гүйцэтгэхгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ.
Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Гэтэл хариуцагч д нь 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 3,901,648.02 төгрөг төлөх ёстой байтал 585,733.39 төгрөгийг төлсөн байна. Тодруулбал, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч тал өнгөрсөн хугацаанд нийт 823,476.93 төгрөгийг төлснөөс нэхэмжлэгч нь үндсэн зээлд 585,733.39 төгрөг, зээлийн хүүнд 237,552.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 191.05 төгрөгийг тус тус суутгасан байна /х.х-ийн 10 хуудас/.
Нэхэмжлэгч Г ХХК -ийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлд дурдсанаар хариуцагч дөөс үндсэн зээлийн үлдэгдэл 9,414,266.61 төгрөг, 310 хоногийн хугацаа хэтрүүлсэн зээлийн хүү 1,291,747.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,664.92 төгрөг, нийт 10,745,678.74 төгрөг нэхэмжилснийг хариуцагч днь маргаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч буюу зээлдэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэгч нь түүнээс үндсэн зээлийн үлдэгдлийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардаж байгааг хүлээн зөвшөөрсөн боловч гагцхүү эргэн төлөх хугацааны талаар зохигчид маргаж байна.
Иймд, нэгэнт хариуцагч нь нэхэмжлэгчээс 10,000,000.00 төгрөгийн зээл авсан, үүнээс 823,476.93 төгрөгийг төлснөөс 585,733.39 төгрөг, зээлийн хүүнд 237,552.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 191.05 төгрөгийг тус тус суутгасан болон одоо нэхэмжлэгч нь 10,745,678.74 төгрөг нэхэмжилснийг эсэргүүцэж маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
дАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНдАЛБАЯР