Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2023/02202

 

 

 

 

 

 

2023 05 02

101/ШШ2023/02202

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Т-ийн гаргасан,

Хариуцагч:  Бхолбогдох,

51,849,112.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т, Б, хариуцагч Б, өмгөөлөгч М, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би, хариуцагч Бт 28 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 10 удаагийн гүйлгээгээр 83,000,000.00 төгрөгийг зээлдүүлсэн. Тодруулбал, хамгийн эхэнд буюу 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 18,000,000.00 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2,000,000.00 төгрөгийг тус тус зээлдүүлээд 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн сарын 05-ны өдрийн хооронд 15,000,000.00 төгрөг дээр 6,000,000.00 төгрөгийг авч, хүүгийн хамт нийт 21,000,000.00 төгрөг авч, тухайн зээлийн харилцаа дууссан юм.

Үүний дараа миний бие хариуцагчид 2021 оны 09 дүгээр 19-ний өдөр 10,000,000.00 төгрөг, 2021 оны 09 дүгээр 23-ны өдөр 13,000,000.00 төгрөгийг тус тус өмнөх нөхцөлөөр хугацаагүй зээлдүүлсэн бөгөөд хариуцагч нь үүнээс 3,000,000.00 төгрөгийг буцааж шилжүүлээд уг 20,000,000.00 төгрөгийн хүүг хугацаандаа төлөөд байсан тул дахин түүний хүсэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1,400,000.00 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 8,600,000.00 төгрөг, нийт 10,000,000.00 төгрөгийг нэмж зээлдүүлээд өглөг, авлагын дүн 30,000,000.00 төгрөг болсон.

Энэ хугацаанд хариуцагч Б нь зээлийн хүүг хүлээн зөвшөөрч төлсөөр байсан бөгөөд бид хоёр 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулаад нэхэмжлэгч нь 10,000,000.00 төгрөгийг нэмж хариуцагчид зээлдүүлсэн ба зээлийн хэмжээ 40,000,000.00 төгрөг болсон. Хариуцагч нь 2021 ны 10 дугаар сарын 03-ны өдөр 500,000.00 төгрөг, 2021 оны 10 дугаар 08-ны өдөр 500,000.00 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000.00 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000.00 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1,000,000.00 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000.00 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000.00 төгрөгтийг тус тус төлсөн.

Мөн хариуцагч тал 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1,000,000.00 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1,500,000.00 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2,000,000.00 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000.00 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000.00 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000.00 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 3,000,000.00 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000.00 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1,900,000.00 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1,100,000.00 төгрөг буюу нийт 18 удаагийн гүйлгээгээр 31,500,000.00 төгрөгийг зээлийн хүүнд өөрөө хүлээн зөвшөөрч төлсөн.

Хариуцагч нь дээрх 40,000,000.00 төгрөгийн зээл дээр нэмж 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 11,000,000.00 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 9,000,000.00 төгрөг, нийт 20,000,000.00 төгрөгийн зээлийг авч, үндсэн зээлийн үлдэгдэл 60,000,000.00 төгрөг болсон юм. Хариуцагч тал уг 60,000,000.00 төгрөгиийн үндсэн зээлээс 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 4,500,000.00 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 4,500,000.00 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 4,500,000.00 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1,400,000.00 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000.00 төгрөг 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 500,000.00 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 200,000.00 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 7,900,000.00 төгрөг буюу 11 удаагийн гүйлгээрээр нийт 27,500,000.00 төгрөгийг төлсөн.

Гэвч эдгээр нь хэдийгээр хүүнд тооцож өгч байсан мөнгө боловч хүүнд тооцолгүйгээр үндсэн зээлээс хасч тооцоход 60,000,000-27,500,000=32,500,000 төгрөг үндсэн зээлээс төлөгдөөгүй байна. Ингээд хариуцагч Бийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хойш төлсөн бүх мөнгийг үндсэн зээлээс хасч тооцсон тул 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хойшхи хугацааны зээлийн хүүнд 19,349,112.00 төгрөг, зээлийн үлдэгдэл 32,500,000.00 төгрөг, нийт 51,849,112.00 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгч Тээс 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн харилцан тохиролцсоны үндсэн дээр мөнгө шилжүүлэн авч байсан бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 18,000,000.00 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2,000,000.00 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 10,000,000.00 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 13,000,000.00 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1,400,000.00 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 8,600,000.00 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын сарын 18-ны 1,000,000.00 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 11,000,000.00 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000.00 төгрөг, мөн 6,000,000.00 төгрөгийг тус тус харилцан тохиролцож авсан.

Би, тухайн авсан зээлүүдийг нэхэмжлэгчид 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 15,000,000.00 төгрөг, мөн 3,000,000.00 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 3,000,000.00 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 3,000,000.00 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 500,000.00 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 500,000.00 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000.00 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000.00 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1,000,000.00 төгрөг, мөн 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000.00 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000.00 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1,000,000.00 төгрөг, 2022 дугаар 01 дүгээр сарын 16-ны өдөр 1,500,000.00 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2,000,000.00 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000.00 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000.00 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 13-ны 3,000,000.00 төгрөгийг тус тус төлсөн.

Түүнчлэн 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 3,000,000.00 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000.00 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 3,000,000.00 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1,900,000.00 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1,100,000.00 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 4,500,000.00 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 4,500,000.00 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 4,500,000.00 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1,400,000.00 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000.00 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000.00 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 700,000.00 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 300,000.00 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 500,000.00 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 200,000.00 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 7,900,000.00 төгрөг, нийт 85,000,000.00 төгрөг шилжүүлсэн болно.

Бид нарын хооронд тухайн зээлийг сарын 10 хувийн хүүтэй хугацаагүй зээлдүүлэн гэсэн бичгээр байгуулсан гэрээ байхгүй тул нэхэмжлэгч нь надаас зээлийн хүү шаардах эрхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

Иймд, миний бие нэхэмжлэгчид 51,849,112.00 төгрөгийг төлөх үндэслэлгүй бөгөөд харин нотлох баримтын хүрээнд тооцож үзвэл 12,000,000.00 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй байна гэв.

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

1.     Улсын тэмдэгтийн хураамжид 417,196.00 төгрөг төлсөн баримт,

2.   Х ХХК дахь дансны хуулга,

3.     Зээлийн гэрээ,

4.     Итгэмжлэл,

5.     Фэйсбүүк чат,

6.     Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсан баримт.

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

1.     Хариу тайлбар,

2.   Х ХХК дахь дансны хуулга,

3.     Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

1.            Үзлэг хийсэн баримт,

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Тээс хариуцагч Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51,849,112.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хариуцагчаас хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Т нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Бт 18,000,000.00 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2,000,000.00 төгрөг, нийт 20,000,000.00 төгрөгийг зээлдүүлснээс хариуцагч нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 18,000,000.00 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 3,000,000.00 төгрөг, нийт 21,000,000.00 төгрөгийг буцааж төлсөн байна /х.х-ийн 29-31, 55 хуудас/.

Тодруулбал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчид зээлдүүлсэн 20,000,000.00 төгрөгтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй, уг харилцаа нь дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэсэн. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар зохигчдыг 20,000,000.00 төгрөгтэй холбоотой асуудлаар маргаагүй гэж үзнэ.

2.            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Т нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч Бт 10,000,000.00 төгрөг, мөн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000.00 төгрөг, нийт 20,000,000.00 төгрөгийг зээлдүүлснээс хариуцагч нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 7,000,000.00 төгрөгийг буцааж төлсөн байна /х.х-ийн 55 хуудас/.

Мөн нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагчид 1,400,000.00 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 8,600,000.00 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 10,000,000.00 төгрөг, нийт 20,000,000.00 төгрөгийг зээлдүүлснээс хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд 24,500,000.00 төгрөгийг буцааж төлжээ /х.х-ийн 46, 106-112 хуудас/.

Үүнээс гадна нэхэмжлэгч Тнь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Бт 11,000,000.00 төгрөг, мөн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 9,000,000.00 төгрөг, нийт 20,000,000.00 төгрөгийг зээлдүүлснээс хариуцагч нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 27,500,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж төлсөн байна. Тодруулбал, нэхэмжлэгч Тнь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцагч Бт нийт 60,000,000.00 төгрөгийг зээлдүүлснээс хариуцагч нь 59,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж төлжээ /х.х-ийн 40-55 хуудас/.

3.            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Бнь нэхэмжлэгч Тээс 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 60,000,000.00 төгрөгийг зээлэн авч, улмаар буцааж 59,000,000.00 төгрөгийг төлсөн талаар маргаагүй. Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

4.            Гэтэл нэхэмжлэгч Тнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Бт зээлдүүлсэн 60,000,000.00 төгрөгөөс 27,500,000.00 төгрөгийг буцааж төлсөн бөгөөд үлдэгдэл 32,500,000.00 төгрөгийг зээлийн хүү 19,349,112.00 төгрөгийн хамт тус тус нэхэмжилж байна гэсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлсөн 59,000,000.00 төгрөгөөс 27,500,000.00 төгрөгийг үндсэн зээл, үлдэх 31,500,000.00 төгрөгийг зээлийн хүү байсныг тус тус суутгасан гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, 282.4-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заажээ. Тайлбарлавал, хуульд өөрөөр заагаагүй бол талууд зээлийн гэрээг хүүтэй байхаар тохиролцсон бол гэрээг заавал бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүчин төгөлдөр болох учиртай.

Энэхүү бичгээр гэдэг ойлголтод мэдээллийг тэмдэглэсэн цаасан болон харилцаа холбооны арга хэлбэр хамаарах бөгөөд нөхөн хуулбарлах боломжтой байхыг ойлгодог. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Бнь зээлийн гэрээ гэсэн нэртэй нэхэмжлэгч Тээс 40,000,000.00 төгрөгийг зээлээд сарын 10 хувийн хүү явуулж байсан болно гэсэн утгатай албан бичиг бичиж өгчээ /х.х-ийн 11 хуудас/.

Ингээд хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тухайн албан бичгийн эх хувь нь байгаа гэсэн боловч үүнийг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд үзлэг хийсэн баримтаар тэрээр 40,000,000.00 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй авсан гэсэн албан бичгийг цахимаар нэхэмжлэгчид илгээсэн байна /х.х-ийн 69-92 хуудас/.

5.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан.

Тиймээс хариуцагч Бнь нэхэмжлэгч Тээс 40,000,000.00 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй авсан гэсэн албан бичгийг цахимаар нэхэмжлэгчид илгээсэн тухай маргаагүй, үзлэг хийсэн баримтаар дээр дурдсан албан бичгийг нэхэмжлэгч нь цахимаар хүлээж авсан байх тул хариуцагчийн бичгээр зээлийн хүү төлөх талаар тухайлан тохироогүй гэх тайлбар үндэслэлгүй.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ гээд үүнд 43.2.1-ээс 43.2.4-т хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан, хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн, цахим хэлбэрээр хэлцэл хийх бол талууд хүсэл зоригоо илэрхийлсэн цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан цахим гарын үсэг зурсан зэрэг хэлбэрийг багтаасан байна.

Өөрөөр хэлбэл, бичгээр гэдэгт мэдээллийг тэмдэглэсэн зүйлийг нөхөн хуулбарлах боломжтой байх шаардлагын үүднээс зохигч нар дээр дурдсан хэлбэрээс аль нэгийг нь зохих ёсоор хэрэгжүүлсэн тохиолдолд тэдгээрийг бичгээр хийх хэлцлийн хэлбэрийг хангасан гэж үзэж болно. Хэдийгээр нэхэмжлэгч Тнь тухайн зээлийн гэрээ нэртэй бичиг баримтад гарын үсэг зураагүй боловч хариуцагч Бийн 40,000,000.00 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй авсан гэсэн хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй.

Тодруулбал, тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, 40.2Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Тнь хариуцагч Бийн 40,000,000.00 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй авсан гэсэн бичгээр илэрхийлсэн хүсэл зоригийг цахим хэлбэрээр хүлээж авсан ба татгалзахгүй байна.

6.            Гэвч хариуцагч Бнь нэхэмжлэгч Тээс 60,000,000.00 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй хугацаагүй зээлсэн гэж шууд дүгнэх боломжгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж, 198 дугаар зүйлийн 198.1Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж тус тус зааснаар шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн гэрээ гэсэн нэртэй уг албан бичгийг үзвэл хариуцагч нь 60,000,000.00 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй хугацаагүй зээлээгүй, харин зөвхөн 40,000,000.00 төгрөгт хүү төлөхийг зөвшөөрсөн агуулгатай байна.

Нөгөө талаар мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж зааснаар зээлийн хүү нь гэрээний үнэ буюу хариу төлбөр болохын хувьд гол нөхцөлд тооцогдох тул заавал талуудын хүсэл зоригт үндэслэгдсэн байх ёстой бөгөөд түүнчлэн зээлийн гэрээний хугацаа нь зээлдэгчийн буюу үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгүүлэгчид төлөх хариу төлбөрийн хэмжээг тодорхойлоход чухал хүчин зүйл мөн юм.

Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Бнь нэхэмжлэгч Тээс 60,000,000.00 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй хугацаагүй буюу нэхэмжлэгч нь зээлийг буцаан төлөхийг шаардах хүртэл сар бүр 6,000,000.00 төгрөгийн хүү төлөхийг зөвшөөрсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

7.            Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно гэж, мөн 43 дугаар зүйлийн 43.3Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж тус тус заасан. Гэвч энэ нь хожим талуудын хооронд маргаан гаргахгүйгээр хэлцлийн гол нөхцөл нь нөгөө талдаа ойлгомжтой тодорхой илэрхийлэгдэж, хүлээн авсан тал нь хариу зөвшөөрсөн үйлдэл хийхэд хамаарах бөгөөд, харин гэрээ, хэлцлийн гол нөхцөл, эсхүл түүнийг тодорхойлох арга журам тодорхой бус байх тохиолдолд талуудын хүсэл зоригийг үйлдэл, эс үйлдэхүйгээр нэгдсэн гэж тайлбарлахгүй.

Тодруулбал, хариуцагч Бнь өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч Тд шилжүүлж байсан мөнгөн дүн, гүйлгээний утга зэргээс 60,000,000.00 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй хугацаагүй зээлсэн тул зээлийн хүүнд сар бүр 6,000,000.00 төгрөг төлдөг байсан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Зохигч нарын хооронд 60,000,000.00 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй хугацаагүй зээлсэн эсэхийг тогтоохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр үзлэг хийхэд тийм үйл баримт тогтоогдоогүй буюу хариуцагчийн нэхэмжлэгчид төлж байсан мөнгөн гүйлгээний утга, харилцан бичсэн зурваст энэ талаар тодорхойгүй, тус үзлэгт оролцсон хөндлөнгийн хоёр гэрчийн зүгээс талуудын харилцан бичсэн зурвастай танилцаад хүүгийн талаар тохирсон гэж үзэх боломжгүй байна гэсэн.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заажээ. Иймд, хариуцагч Бнь нэхэмжлэгч Тд 40,000,000.00 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлэх талаар өөрийн хүсэл зоригийг тодорхой илэрхийлсэн байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн 60,000,000.00 төгрөгөөс төлөөгүй үлдсэн 1,000,000.00 төгрөгийг 40,000,000.00 төгрөгийн зээлийн хүү болох 4,000,000.00 төгрөгийн хамт нийт 5,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна /40,000,000x10%=4,000,000 төгрөг/.

Гэвч хариуцагч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа нэхэмжлэгчид 12,000,000.00 төгрөгийг төлөх үүрэгтэй байна гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж, мөн 26 дугаар зүйлийн 26.3-т ................Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус зааснаар хариуцагчаас 12,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39,849,112.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь 

1.            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Бээс 12,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39,849,112.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417,196.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 206,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР