Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/401

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Мягмарсүрэн,

  Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

  Шүүгдэгч Г.Э**********г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн   Г********ын Э**********гт холбогдох эрүүгийн 2538000000333 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, Ц*********д овогт Г********ын Э**********г, 1992 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын **** дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн (*********) дугаартай.

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Г.Э**********г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Э**********г нь 2025 оны 06 дугаар сарын 15-ны үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багт байх “*******” гэх газар нутгийн ойгоос хашаа барих зорилгоор, зохих зөвшөөрөлгүйгээр 5 ширхэг босоо модыг цахилгаан хөрөө ашиглан  унагааж, түүнийгээ 1,324 м3 хэмжээтэй, 2 метрийн урттай 28 ширхэг хуурай дүнз болгон бэлтгэж экологи-эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд 401,938 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 тал/, хэргийн газрын  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15 тал/,  прокурорын 2025 оны  08 дугаар сарын 07-ны өдрийн 43 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай  тогтоол /хх-ийн 21 тал/, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн  тэмдэглэл /хх-ийн 22-23 тал/,   2025 оны  08 дугаар сарын 07-ны өдрийн 102 дугаартай эд мөрийн   баримтыг хураан авах тухай  прокурорын зөвшөөрөл /хх-ийн 17 тал/, мөрдөгчийн  2025 оны  08 дугаар сарын 08-ны өдрийн эд мөрийн баримт   хураан авсан  тухай  тэмдэглэл /хх-ийн 18 тал/, мөрдөгчийн  2025 оны  08 дугаар сарын 08-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай  тогтоол /хх-ийн 19 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Б*********ны мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/, гэрч Б.О*******гийн мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,  Хөвсгөл аймгийн  Э******р сум дундын ойн ангийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-44 тал/, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт /хх-ийн 49 тал/, А *********н ХХК-ний 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 625/913116 дугаартай шин жээчийн дүгнэлт /хх-ийн 52-55 тал/ болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө зэрэг нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.Э**********г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Шүүгдэгч Г.Э**********гийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 401.938 төгрөгийн шууд хохирол учирсан нь  Хөвсгөл аймгийн  Э********р сум дундын ойн ангийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 1,205,814  төгрөгийн   хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э**********г нь  экологи эдийн засагт учирсан  1,205,814  төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Э**********гээс хохирол нөхөн төлбөрийн 1,205,814  төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд  олгох нь зүйтэй байна.

  Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь  Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иймд шүүгдэгч Г.Э**********гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож,  шүүгдэгч Г.Э**********г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж,  2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.

Энэхүү хэргийн тухайд  1.324 м3 хэмжээтэй 2 метрийн урттай 28 ширхэг хуурай мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, их бие нь цагаан өнгөтэй, хөх өнгийн маниулны таг бүхий цахилгаан хөрөө зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.

Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө эх үүсвэр нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т “хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого” -оос бүрдэнэ гэж  заасан байх тул прокурорын 2025 оны  08 дугаар сарын 07-ны өдрийн 43 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай  тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 28 ширхэг, 2 метрийн урттай, 1.324 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 120.000 төгрөгийн үнэлгээтэй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, их бие нь цагаан өнгөтэй, хөх өнгийн маниулны таг бүхий цахилгаан хөрөөг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Э**********г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Э**********гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Ц*********д овогт Г********ын Э**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Г********ын Э**********г 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 ( таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э**********гт оногдуулсан  500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 ( таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 (ер)  хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.  

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э**********г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Г.Э**********гээс 1,205,814 (нэг сая хоёр зуун таван мянга найман зуун арван дөрөв) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сангийн дахь  100900013040 тоот дансанд олгосугай.

   6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-т заасныг журамлан Прокурорын  2025 оны  08 дугаар сарын 07-ны өдрийн 43 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон 28 ширхэг, 2 метрийн урттай, 1,324 м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн модыг хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

  7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 120.000 төгрөгийн үнэлгээтэй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, их бие нь цагаан өнгөтэй, хөх өнгийн маниулны таг бүхий 1 (нэг) ширхэг цахилгаан хөрөөг хурааж, улсын орлого болгосугай.

  8. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Э**********г нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

  9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э**********гт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН