Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/355

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гантөмөр

Шүүгдэгч Д.Э*****т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д*********ийн Э*******д холбогдох эрүүгийн 2538002540390 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О*****д овогт Д*******ийн Э********т, 1979 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн *******тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн (*******) дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э*****т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Э*****т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр баг *********тоотод байсан Б.У*******аагийн эзэмшлийн “Тоёота приус-20” загварын *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг сүхээр цохиж, эвдэн  бусдад 3,070,000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгаж, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн  болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна зөрчлийн талаарх амаар болон бичгээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,  хохирогч  Б.У*******аагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 69, 72 тал/, иргэний нэхэмжлэгч Д.О*******лд /хх-ийн 98-99 тал/,  насанд хүрээгүй гэрч Э.Н*******гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 74 тал/, *********ХХК-ийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 250617007 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-53, 55-57 тал/, “Тоёота приус-20” загварын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 54 тал/, Хөвсгөл салбар******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ны Б.У*******аатай байгуулсан 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ******дугаартай автомашин худалдан авах зээлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээ зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Б.У*******аагийн зээлийн дансны хуулга /хх-ийн 60-65 тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.Э*****т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Шүүгдэгч Д.Э*****тын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.У*******аагийн эд хөрөнгөнд  3.070.000 төгрөгийн хохирол учирсан  болох нь *****ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 250617007 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгч Д.Э*****тын хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 3.070.000 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Б.У*******аагийн Хаан банкны ******** дансанд шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 107 тал/-д, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт авагдсан Б.Э********т нь Б.У*******аагийн эзэмшлийн “Тоёота приус-20” загварын ********улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 3.070.000 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Б.У*******аагийн Хаан банкны ****** дансанд шилжүүлж үнэлгээгээр тогтоогдсон төлбөрийг бүрэн барагдуулсан..” гэх хүсэлт /хх-ийн 106 тал/-д  иргэний нэхэмжлэгч Д.О********дын өгсөн: “...иргэн Б.У*******аа 2025 оны 01 дугаар сарын 13-нд худалдан авах зорилгоор сарын 2.9% хүүтэй 36 сарын хугацаатай 15.050.000 төгрөгний зээл авч уг ********улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашиныг худалдан авсан. Иргэн Б.У*******аа нь дангаараа зээл авсан. Одоо иргэн Б.У*******аагийн зээлийн төлөлт нь  хэвийн явагдаж байгаа, хугацаа хэтэрсэн асуудал байхгүй, манай байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг  /хх-ийн 98-99 тал/-д тус тус хэрэгт авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Э*****тыг хохирогч Б.У*******аа болон иргэний нэхэмжлэгч Хөвсгөл салбар-******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*****лд нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

   Иймд шүүгдэгч Д.Э*****тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

   Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

  Энэ хэрэгт шүүгдэгч Д.Э*****т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдаж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э*****тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл,  36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч О*****д овогт Д*******ийн Э********тыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д*******ийн Э********тыг  800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э*****тад оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э*****т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э*****тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж,

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН