| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0335/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/360 |
| Огноо | 2025-10-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Э****р, Б.Д********л, Б.Б**********м нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Э****р, Б.Д********л, Б.Б**********м нарт холбогдох эрүүгийн 2438003980257 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б****н овогт Б****ны Э*******р, 1998 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав 2 дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр баг *******газар оршин суух хаягтай одоо Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг *******тоотод түр оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450,000 төгрөгөөр торгууль ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавъяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн (*********) дугаартай,
Монгол Улсын иргэн, Т********ан овогт Б*********гийн Д********л, 1997 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр баг, ********газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн (*******) дугаартай,
Монгол Улсын иргэн, Т******н овогт Б******гийн Б********м, 2002 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, аав, ээж, 3 ах, дүүгийн хамт, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр баг, *********газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн (**********) дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э****р, Б.Д********л, Б.Б**********м нар нь бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” нэртэй нийтийн цэнгээний газарт, иргэн Б.Н*********жтой маргалдаж, улмаар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э****р, Б.Д********л, Б.Б**********м нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” нэртэй нийтийн цэнгээний газарт Б.Н*********жийг үл ялих зүйлээр шалтаглан бие эрх чөлөөнд нь халдаж, нүүрэн тус газар нь цохиж, хөлөөрөө өшиглөж зодон, биед нь баруун дээд 1-р шүдний булгарал, баруун нүдний дээд зовхи, уруулын салстад цус хуралт, дух, хамрын нуруу, зүүн шанаа, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9 тал/, хохирогч Б.Н*********жийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 14, 50-51, 137 тал/, гэрч У.Т*******ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 16 тал/, гэрч Б.Д********ийн өсгөн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/, гэрч Л.А********ийн өсгөн мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/, гэрч Б.Ш********ын өсгөн мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 512 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34 тал/, мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр 03-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44-45 тал/ зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримт баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Э****р, Б.Д********л, Б.Б**********м нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Шүүгдэгч Б.Э****р, Б.Д********л, Б.Б**********м нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Н*********жийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 512 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Н*********ж нь: ..Би сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохгүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй, миний хохиролыг бүрэн барагдуулсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 137 тал/-д, шүүгдэгч Б.Э****р, Б.Д********л, Б.Б**********м нар нь гэм хорын хохиролд хохирогч Б.Н*********жид 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2.500.000 төгрөг төлсөн /хх-ийн 135 тал/, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1.100.000 төгрөг төлсөн /ххийн 143 тал/, нийт 3.600.000 төгрөг төлсөн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Э****р, Б.Д********л, Б.Б**********м нарыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Б.Н*********жид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э****р, Б.Д********л, Б.Б**********м нарыг тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Э****р, Б.Д********л, Б.Б**********м нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э****р, Б.Д********л, Б.Б**********м нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Н*********жид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүлийн 1, 2, 3, 4 дэх заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э****р, Б.Д********л, Б.Б**********м нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э****р, Б.Д********л, Б.Б**********м нарт тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э****р, Б.Д********л, Б.Б**********м нарт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 90 /ер/ хоногийн хугацаагаар төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э****р, Б.Д********л, Б.Б**********м нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Н*********жид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э****р, Б.Д********л, Б.Б**********м нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН