Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2023/0231

 

 

 

 

 

 

 

 

     2023        03          15                                       128/ШШ2023/0231

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн, даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Бын Ц /РД:О/,

            Нэхэмжлэгч: Оын Ё /РД:О/,

Хариуцагч: Сд холбогдох, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Ёгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, Л.Нцэцэг, нэхэмжлэгч Б.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нэхэмжлэгч Б.Цийн өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” А/225 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг буюу Б.Ц, О.Ё нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар захирамжаар ...25 дугаар суваг телевизийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 18:00 цагийн мэдээгээр нэр бүхий иргэдэд холбогдсон газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгох тухай мэдэгдсэн тул ...тус дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай А/252 дугаар захирамжийн иргэн Бын Ц, Оын Ё нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон байна. 

3. Нэхэмжлэгч нар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны А/178 дугаар захирамжийг эс зөвшөөрч 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр анх шүүхэд ханджээ.

4. Нэхэмжлэгч Б.Ц, О.Ё нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Б.Ц, О.Ё бид Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/252 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд тус бүр 700 м.кв талбай бүхий газрыг зуслангийн зориулалтаар эзэмших эрхтэй болсон. Биднийг эзэмших хүсэлтийг газрын албанд гаргахад тухайн газар нь хэн нэгний эзэмшилд байгаагүй, хэн нэгний эрхийг хөндөөгүй гэж үзэж бидэнд тухайн газрыг эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, бид тухайн газрын хууль ёсны эзэмшигч болсон. Ингээд бид гэрээнд заасан эрх үүргийнхээ дагуу газрын төлбөрөө тухай бур төлж, тухайн газарт хашаа барьж, худаг ухаж, цахилгааны шугам татсан төдийгуй байшин барьж амьдрахаар байшингийн суурь барьж, зураг төсөл хийлгүүлсэн байсан.

 

Гэтэл 2015 оны 9 сард манай тэр хавийн айлуудын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэсэн сургаар газрын албан дээр очиход бидний газар эзэмших эрхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн A/225 дугаартай захирамжаар хүчингүй болгосон болохыг мэдсэн. Бид 2015 оны 09 сарын эхээр Нийслэлийн засаг даргад гомдол гаргасан боловч 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3/5781 дугаар албан бичгээр гомдлыг хангах боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн. Газрын эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээ нь өнөөдрийг хүртэл бидэнд байгаа бөгөөд тухайн газарт нийт 41,702,500 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байхад эзэмших эрхийг хүчингүй болгохдоо бидэнд огт мэдэгдээгүй төдийгүй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл байхгүй байхад бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн A/225 дугаартай захирамжийн Б.Ц, О.Ё нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

5. Нэхэмжлэгч О.Ёгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч О.Ё нь Сүхбаатар дүүрэгт газар эзэмших хүсэлтээ гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/252 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг олгосон. Үүний дагуу нэхэмжлэгч тухайн маргаан бүхий газар дээр хашаа, байшин, худаг, бохирын шугам зэргийг хийлгэж 2014 оны ханшаар 42 орчим сая төгрөгийн зардлыг гаргасан. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 614/2014 дугаар шинэ хэрэглэгчийг холбох зөвшөөрөл, техникийн нөхцөлийг авсан. 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ус хэрэглэгчийн 902 дугаар зөвшөөрлийг авсан. Хувийн компанитай ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр хашаа болон байшингийн суурь хийлгэсэн байгаа. Ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр тодорхой ажлуудыг хийлгэн газраа бодитойгоор эзэмшиж байсан. Сас 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрийг биелүүлээд иргэний газар эзэмших шийдвэрийг хүчингүй болгосон буюу газар эзэмшүүлсэн шийдвэр нь өөрөө анхнаасаа хууль бус байсан гэж Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх ёстой байсан. Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл болон 61 дүгээр зүйл хэрэглэгдэх ёстой байтал үүнийг хэрэглэлгүйгээр Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан захирамж гаргах эрх хэмжээ болон 2007 оны 235, 2010 оны 982 дугаар захирамжуудыг үндэслээд хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна. Тиймээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар захирамжийн О.Ёд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

6. Нэхэмжлэгч Б.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/252 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Ц нь Сүхбаатар дүүргийн Шарга морьтод 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмших эрхтэй болсон. Биднийг тухайн газрыг эзэмших явцад хэн нэгний эзэмшилд байгаагүй. Хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй. Тухайлан “М*******” ХХК нь хашаагаа цоожилсон байснаар бид орж гардаг байсан. Газрын алба бидэнд хууль ёсны дагуу эзэмшүүлсэн. Тухайн газартаа тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. 2015 оны 9 дүгээр сард газар эзэмших эрх олгосон айлуудын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэдэг сураг сонссон. Бидэнд албан ёсоор мэдэгдээгүй. Газрын албан дээр очиход бидний газар эзэмших эрхийг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар захирамжаар хүчингүй болгосон гэж хэлсэн. 2015 оны 9 дүгээр сард мэдмэгцээ Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад таны гомдлыг хангах боломжгүй гэсэн хариу ирсэн. Тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ одоог хүртэл бидэнд хадгалагдаж байгаа. Бид тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо бидэнд мэдэгдээгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл байхгүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Тиймээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар захирамжийн Б.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

7. Хариуцагч С бичгээр гаргасан хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нар нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зусланд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/252 дугаар захирамжаар тус бүр 700 метр квадрат газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг баталгаажуулсан. Тухайн маргаан бүхий газартай холбоотой асуудлаар 2007 онд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд “М*******” ХХК нь нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчид 2007 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/2007 тоот Эвлэрлийн гэрээг байгуулж, нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу Дружба зуслангийн эзэмшлийн газрын эргэн тойрон бүхий 500 м.кв газрыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс бусдад шинээр газар ашиглах, эзэмших эрх олгохгүй байхаар дурдсан. Нийслэлийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай” 982 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тухай бүр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан. Дүүргийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг холбогдох хуулийн дагуу биелүүлсэн. Иймд дүүргийн Засаг даргын 2015 оны А/225 дугаар захирамж нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй, хуульд заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1984 онд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөх хуулийн дагуу 1984 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тухайн үеийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн “Газар эдлүүлэх тухай” 30 дугаар тогтоолоор “Дружба” пионерын зусланд “Газар эдлэх эрхийн үнэмлэх”-ийг олгож, тухайн үеийн Улаанбаатар хотын Гачуурт хороо буюу одоогийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Шарга морьтын амны төгсгөлд Оросын холбооны улсын өмчийн “Дружба” пионерын зуслан нэг ээлждээ 600 хүүхэд амрах хүчин чадалтайгаар байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж ирсэн түүхтэй. Нийгмийн захиалгаар шинэ зууны иргэдийг сургахад улс орноороо өөрчлөн байгуулалтын их аянд мордлоо. Энэ аянд хүүхдийн байгууллагууд тэр тусмаа “Дружба” пионерын зуслан ихэд идэвхтэй оролцож байсан. “Хүүхдийн төлөө” За гэж хэлэх урианы дор хүүхдийн сурлага хүмүүжил, утга уран зохиол, бие бялдарт анхаарч ирээдүйн улс төрч, эдийн засагч төрөл бүрийн авьяастнуудыг бэлтгэн гаргасан. Одоогоос 90 жилийн тэртээ пионерын анхны тангаргаа өргөж байсан эдгээр анхны пионерууд улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө хичээнгүйлэн зүтгэж эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч болохоо харуулж эх орныхоо хүндэт иргэд болсон билээ.

 

1990-ээд оноос Хүүхдийн байгууллага Монголын Скаутын холбоо, Идэрчүүдийн холбоо, Залуучуудын улаан загалмай гэсэн олон арван дүү төрүүлсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах хууль 1996 оны 5 дугаар сард батлагдан гарсан. 2000 онд “Хүүхдийн төлөө” урианы дор 16 жил хүүхдийг эрүүл орчинд амраахад чадах чинээгээр тусалж байсан хүүхдийн “Дружба” хүүхдийн зусланг Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2202005480 дугаарт бүртгэж 1,102,960 ам /тухайн үеийн ханшаар/ доллароор үнэлж, ОХУ-д 0020921 дугаарын гэрчилгээ олгосон байдаг.

 

2002 онд “Дружба” хүүхдийн зуслан, түүний орчныг хамгаалуулах талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газартай “М*******” ХХК гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.

 

2003-2004 онд Оросын Холбооны Улсын өмчид бүртгэлтэй “Дружба” Хүүхдийн зуслангийн цогцолборыг худалдаалах, захиран зарцуулах эрх зөвхөн Оросын Холбооны Улсад байгааг Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос 2003 онд тодорхойлсны дагуу “М*******” ХХК нь ОХУ-аас 2004 онд өөрийн эзэмшилдээ авч, С, Газрын албанд Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хандаж газар эзэмших эрхийг баталгаажуулахаар хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны алба нь өргөдөл хүсэлтийн 2628 дугаар бүртгэлээр бүртгэн авч, хуулийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 154 дүгээр захирамжаар 26 га газрыг “М*******” ХХК-д эзэмшүүлэн баталгаажуулж, тус захирамжийг үндэслэн 2004 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0046464 тоот дугаар 26 га газрыг 15 жилийн хугацаатай зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгож, Газрын алба, “М*******” ХХК-ийн хооронд 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 326 дугаартай газар эзэмших ашиглах гэрээ байгуулан эдэлбэр газрын баталгаажилтын схем зураг /масштаб 1:5000/ гарган баталсан.

 

2005 онд “М*******” ХХК нь Монгол улсын хууль эрх зүйн дагуу 2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хот төлөвлөлт, Эрдэм шинжилгээ, Зураг төслийн хүрээлэн”-нд хүсэлтээ гаргаж 2005 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 399 тоот албан бичгээр цогцолборын барилга бүрд дугаар авч, мөн хүсэлтийн дагуу Монгол улсын эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000144408 дугаартай гэрчилгээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Газрын харилцаа геодези, зураг зүйн газар”-аас 2005 оны 06 дугаар сарын 06-ны өдөр авсан.

 

2005-2007 онд 2005, 2006, 2007 оны хооронд уг хүүхдийн зуслангийн орчны ойн сан бүхий газарт дүүргийн Газрын албанаас олон иргэн, аж ахуй нэгж, Элэгний сувилал зэрэгт газар олгосноор хүүхдийн зуслангийн орчны ойн сан, газар бохирдох болсон тул ингэж замбараагүй газар олголт хийх аваас хүүхдийн зуслан үргэлжлүүлэн ажиллахад хүүхэд, өсвөр үеийнхэнд аюул учирч болзошгүй байсан тул энэ талаар дүүргийн захиргаа, Газрын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын албанд өөрийн зүгээс гомдол шаардлага гаргаж анхааруулж ирсэн. Монгол улсын Үндсэн Хууль болон НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц, Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуульд хуульчлан заасны дагуу хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсөж, сурч, хүмүүжих, амрах эрхийг төрөөс хангах ёстой. Ингээд хүүхдийн зуслан, түүний орчны эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор хүүхдийн зуслангийн орчны ойн сан бүхий газрын байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах тухай гурвалсан 11/1 тоот гэрээг С, Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга, “М*****” ХХК-ийн хооронд 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулан хамтран ажилласан. Мөн 2007 онд захиргааны хэргийн шүүхэд энэ асуудлаар “М*****” ХХК-аас нэхэмжлэл гаргаж, хариуцагч С, итгэмжлэгдсэн төлөөлөгч Газрын албатай шүүхийн шатанд хүүхдийн зуслангийн газрын орчинд 500 м ойн сан бүхий газарт цаашид газар олгохгүй байхаар тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулсан. 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс “Ойн сан бүхий газрын байгаль хамгаалах” чиглэлээр үйл ажиллагаа явуулах н/01 тоот гурвалсан гэрээг С, Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга, “М*******” ХХК хооронд байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Гэрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын хүлээх эрх үүргийн 2.6-д “Нөхөрлөлийн эзэмшиж хамгаалж буй ойн сан бүхий хүүхдийн “Дружба” зуслангийн баталгаажсан газрын эргэн тойронд 500 метр газарт бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шинээр газар олгохгүй байх үүрэг хүлээнэ. Энэ 500 м газрыг “Дружба” зуслангийн эрүүл ахуйн халдвар хамгааллын бүс гэнэ” гэж тогтоож өгсөн.

 

Улмаар 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар улсын байцаагчид иргэдэд газар олголт хийсэн нь “Нийслэлийн ногоон бүсийн ашиглалтын журам”-ын 4.3-ыг зөрчсөн болохыг дүгнэж, мөн тус газрын ойр орчимд байрлах айлуудад Байгаль орчны сайдын 93 дугаар тушаалын дагуу нөхөн төлбөр ногдуулахаар, Сүхбаатар дүүргийн Засаг даргыг н/01 тоот гэрээгээ зөрчихгүй байхыг Нийслэлийн ногоон бүсийн ойн сан газарт зуслангийн хэсэгчилсэн төлөвлөгөөгүйгээр бусад иргэн, аж ахуйн нэгжид газар олгосон зөрчлийг давтан гаргахгүй байх тус тус дүгнэлт гаргасан байдаг. Түүнчлэн “М*******” ХХК-ийн гомдолд Нийслэлийн газрын албанаас 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 2/849 тоот албан бичгээр Ойн тухай хуулийн дагуу ойгоос 100 метрийн зайд хамгаалалтын бүс байх тул Шарга морьтын амны эцэст байрлах “Дружба” хүүхдийн зуслангийн орчимд газар эзэмших, ашиглах, өмчлөх боломжгүй бөгөөд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй талаар хариу өгч байсан. Гэтэл С, газрын албанаас бидний хооронд байгуулсан н/01 тоот гэрээ, Ойн тухай хуулийг тус тус зөрчиж зуслангийн эргэн тойрон, халдвар хамгаалалтын бүсэд газар олголт хийсээр байсан. Хувийн байгууллага өсвөр үе болсон ирээдүй хойч залуучуудын боловсрол, мэдлэг, бие бялдар бүхий л талд санаа зовниж хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийн, олон улсын хүүхдийн зусланг ашиглалтад оруулахаар хөрөнгө мөнгө шийдвэрлэхээр бид олон улсын байгууллага, бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллахаар хэлэлцэн тохиролцоод байхад төрөөс дэмжих байтугай хувийн ашиг сонирхлын үүднээс манай эдэлбэр газарт бусдад хууль бусаар газар олголт хийсэн. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 8-р зүйлд “... эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй” гэж заажээ. Мөн 1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй байхаар хуульчилсан байна. Түүнчлэн “хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө төр хариуцна гэж заасан нь Төрийн байгууллага тэр дундаа төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцахаар заасан. Улмаар иргэн захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулах, хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд гомдлоо гаргах эрхтэй. Энэхүү эрхийн хүрээнд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч хэрэг үүсгэн шалгах явцад 2007 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр С, “М*******” ХХК-ийн хооронд эвлэрлийн 01/2007 тоот гэрээ байгуулж улмаар 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 235 дугаар захирамжаар хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн билээ.

 

Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт “С, Газрын алба нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтын амны төгсгөлд о “М*******” ХХК-ийн “Дружба” зуслангийн эзэмшлийн 26 га газар болон түүний эргэн тойрон эрүүл ахуйн халдвар хамгааллын 500 метр хүртэл ойн сан бүхий газарт газар олгохгүй, эзэмшүүлж, ашиглуулахгүй байх. Энэхүү ойн сан бүхий газарт болон “Дружба” зуслангийн цэвэр усны эх үүсвэр, цэвэрлэх байгууламжийн дэргэд хашаа сууц барьсан иргэд байгууллагад зуслангийн газар өмчлүүлэхгүй байх, зөвшөөрөлгүй газар эзэмших, ашиглах талаар асуудлыг тухай бүр хуулийн дагуу шуурхай шийдвэрлэж байх Монгол Улсын Байгаль хамгаалах болон Ойн тухай хууль болон Нийслэлийн байгаль орчны газар, дүүргийн Засаг даргатай байгуулсан гуравласан гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулах, Тухайн газарт зөвшөөрөлгүй газар эзэмших, ашиглах талаар хууль бус үйлдлийн талаар тухай бүр түргэн шуурхай мэдэгдэж шийдвэрлүүлж байх. Дээрх газартай холбогдон гарсан зөрчлийн талаар Мэргэжлийн хяналтын байгууллагад нэн даруй мэдээлж зохих арга хэмжээ авч байх” гэжээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх 12.1.4 шүүгчийн захирамж 12.2 Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасан болохыг анхааралдаа авна уу.

 

Түүнчлэн “М*******” ХХК-ийн зүгээс 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний дагуу зуслангийн орчны 100 га ойд хортон шавж устгах хүртэл ажлыг зохион байгуулж гэрээнд заасан үүргээ биелүүлж, өөрийн эзэмшил газар болох “Дружба” зуслангийн эргэн тойронд буюу Монгол Улсын ойн санг хамгаалж ирсэн.

 

Мөн Хандгайтаас эхэлж, Шарга морьтын эхэнд хүрсэн ойн их түймрийг унтраахад “Дружба” зуслангийн захиргаа Нийслэлийн байгаль орчны газар болон Нийслэлийн захиргаатай хамтран ажиллаж их хувь нэмэр оруулсныг хотын захиргаа үнэлж байсан түүхтэй.

 

2008 онд Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хүртэл гарсан байхад Сүхбаатар дүүргийн газрын албаны зарим хувийн сонирхол бүхий албан тушаалтнууд иргэдэд газар олголт хийсэн зарим нэг тохиолдол гарч байсан тул бид 01/2007 тоот эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлж холбогдох шаардлагуудыг холбогдох төрийн байгууллага болон Нийслэлийн Засаг дарга, С, Газрын албанд тавьж байсан. Тухайлбал Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Н******* нь 2008 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хэг/1618 тоот албан бичгээр Сд хууль бус үйлдлийг зогсоох талаар үүрэг болгосон байдаг. Манай компанийн зүгээс холбогдох төрийн албан хаагчдыг хүртэл шалгуулахаар Төрийн албаны зөвлөлд гомдол, хүсэлтээ гаргасныг шалгахаар Төрийн албаны зөвлөлөөс 2008 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2005 тоот албан бичгээр Нийслэл дэх төрийн албаны зөвлөлийн салбарын зөвлөлийн дарга Ц.Б*******д үүрэг болгосон.

 

2009 онд тус газарт эрүүл ахуйг хамгаалах олон үйл ажиллагааг хийж, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр холбогдох төрийн болон хүмүүнлэгийн сангийн хүмүүстэй уулзаж хөрөнгө оруулалтыг хүсэх ажлыг эрчимжүүлсэн. Гэвч хүүхдийн зуслан нь ашгийн төлөө бус тул хөрөнгө оруулалт олдохгүй удааширсан, мөн дэлхий нийт болон Монгол орныг дайрсан эдийн засгийн хямралт байдлаас шалтгаалан хөрөнгө оруулалтын ажил зогсонги болсон.

 

2010 онд манай компани өөрийн боломжоороо “Дружба” хүүхдийн зуслангийн барилгуудын хуучин дээвэр буулгах ажил, ул нурууны бэхэлгээ, цаасаар бүрэх, банзан шувуу нуруу угсрах, долгионт төмрөөр дээвэр бүрэх, эмжээр, хаалт хадах, дээврийг 3 ye хар цаасаар бүрэх, модон хийцлэлүүдэд галаас хамгаалах түрхлэг хийх зэрэг ажлуудыг хийлгэхээр “С” ХХК-тай “Дружба” пионерын зуслангийн барилгын төмөр Дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээг 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулж нийт 14,818,000 төгрөгийн хөрөнгө оруулалт тус зуслангийн барилга байгууламжид зарцуулж, хүүхдийн зуслангийн бүх барилгыг шувуу нуруу дээвэртэй болгож зассан.

 

Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 141 дугаар тогтоолоор батлагдсан “Ногоон бүсийн хамгаалалтын журам”-ын 8.3-т “Ногоон бүсэд зуслангийн газар олгохдоо байгаль ашиглалт орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ дүгнэлтийг үндэслэн газар эзэмших, ашиглах, гэрчилгээ олгоно”, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг мөн адил тодорхойлохдоо 9.3-т “Нийслэлийн ногоон бүсэд газар эзэмших, ашиглах бүх шатанд газар эзэмшигч, ашиглагчдыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ дүгнэлтэд бүрэн хамруулна” гэж заасныг, мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Нийслэлийн ногоон бүстэй холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” A/819 тоот захирамж болон холбогдох хуулийг зөрчиж газар олгосон. Ийнхүү хууль бусаар олгосон шийдвэрээ эргэн харж хариуцагч дүүргийн Засаг дарга шийдвэрээ хуулийн дагуу зөвтгөж захирамж гаргасан байгааг анхаарна уу.

 

2012 онд бид хүүхдийн зуслангийн орчин ойг хамгаалах талаар олон жил тэмцэж холбогдох газарт гомдол, хүсэлт, шаардлагуудыг дахин гаргах явцад 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс ирүүлсэн дүгнэлтэд “хэрэв иргэдэд Шарга морьтын аманд “Дружба” зуслангийн эргэн тойрны газарт эзэмшил олгох юм бол хүүхдийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж, хөрсний бохирдол үүсэх шалгаан бий болно” гэж дүгнээд С, Газрын албанд хүргүүлээд байхад тэд хууль бус үйлдлээ таслан зогсоосонгүй. Зуслангийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд 2011 оноос эхлэн иргэдэд эзэмшил газар олгосноос болж бид өөрийн эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж чадахгүй, үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүйд хүрээд байна. Мөн 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “М*******” ХХК-аас Сд холбогдуулан “С, Газрын албатай 2007 онд байгуулсан Эвлэрлийн гэрээний дагуу 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш “Дружба” зуслангийн эрүүл ахуй, хамгааллын бүсэд газар олгосон Засаг даргын шийдвэрүүд, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадаструудыг хүчингүй болгохыг даалгуулах...” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д /шинэ хуулийн 54.1.6-д/ заасны дагуу “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” буюу 2007 оны шүүхийн шийдвэр байгаа үндэслэлээр 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 759 дүгээр шүүгчийн захирамжаар буцаан хүргүүлсэн.

 

Иймд манай компанийн зүгээс бидний эрх ашгийг нэгэнт хамгаалагдсан гэж үзэн Монгол улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 23.1. “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, 23.2. “Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, 23.3. “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, биелүүлэхэд зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох 110.1. “Анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно”, 110.1.1.энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй”, 110.2.”Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон уйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заасан.

 

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага, албан тушаалтан сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183-188 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан биелүүлэхээр хуульд заажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол, хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” гэж зааснаас үзвэл захиргааны шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа иргэний шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаатай нэгэн адил зарчмаар явагдахаар зааж өгснөөс өөр захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрхэн явуулах талаар нарийвчилсан хуулийн зохицуулалт байхгүй.

 

Эдгээр хуулийн дагуу 2007 оны шүүхийн шийдвэрийг хариуцагч С газрын алба биелүүлэхгүй байгаа тул бид гүйцэтгэх хуудас бичүүлэхээр захиргааны шүүхэд хүсэлтээ гаргасан юм. Тус хэргийг шийдвэрлэсэн хэргийн шүүгч Х.Батсүрэн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай” 982 дугаар захирамж гарган 2007 оны 235 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Сд үүрэг болгосон билээ.

 

Гэсэн хэдий ч Сүхбаатар дүүргийн Засаг хууль бусаар олгосон газраа хүчингүй болгохгүй, бүр нэмж олгосон тохиолдол байсан тул “М*******” ХХК-аас Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол, Нийслэлийн Байгаль орчны газарт гомдол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлтүүдийг удаа дараа өгч байсан. Түүнчлэн Нийслэлийн Байгаль хамгаалах газраас 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2/302 тоот албан бичгээр Ойн тухай хууль зөрчсөн болох талаар ч бидэнд хариуг өгсөн. Мөн 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2/2137 дугаар албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Зуслангийн эрүүл ахуйн халдвар хамгааллын бүс тогтоосон газрын асуудлыг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий Засаг даргад хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх талаар бидэнд хариу өгсөн. Үүний дагуу ч Нийслэлийн Засаг дарга, С, Газрын албанд манай компани 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 19 тоот албан бичиг, 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 20 тоот албан бичиг, 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 22 тоот албан бичгүүдээр тус тус мэдэгдэл, гомдол, хүсэлт, шаардлага гаргасаар байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 7629 тоот албан бичгийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар шийдвэр хэрхэн хэрэгжиж байгаа талаар хариу өгөх тухай шаардлага явуулсан байна. 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бид Улсын мөрдөн байцаах газарт хандаж энэхүү асуудлыг шалгуулахаар гомдол гаргасан ч прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж энэхүү асуудлыг С, Газрын албанд хандаж хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах арга хэмжээ авхуулах нь зүйтэй ба мөн гомдлоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж гаргана уу гэх утга бүхий хариуг бидэнд өгсөн.

 

2013 онд дүүргийн Засаг дарга хүүхдийн зуслангийн орчин ойн сан бүхий газарт олгосон газруудаа хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэхгүй ихэд удаж байх тул дахин асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17 тоот албан бичгээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар шийдвэр хэрхэн хэрэгжиж байгаа талаар хариу өгөх тухай шаардлага явуулсан байдаг.

 

2014 онд 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 14/14, 14/16, 14/17, тоот албан бичгүүдээр С, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Э, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хандаж гомдол, хүсэлтээ гаргаж, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04, 05, 06, тоот албан бичгүүдээр Нийслэлийн өмчийн харилцааны газар, Зохион байгуулалттай гэм хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газарт, Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүнд гомдол, хүсэлт гаргаж байсан. С энэхүү асуудлыг шийдвэрлэхгүй байх тул мөн л бид эцсийн цэг болох Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд “Дружба” зуслангийн газрын асуудлаар нэхэмжлэл гаргахад манай нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн шалгах явцад Ц.С шүүгч энэхүү асуудал өмнө нь захиргааны шүүхээр шийдвэрлэгдсэн байна гэж үзэн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1720 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Шүүхийн шийдвэр эрх зүйн үр дагавраараа заавал биелэгдэх, эцсийн байх шинжийг өөртөө агуулдаг. Аливаа хэрэг маргааны тухайд хамгийн дээд хүчин чадалтай эрх зүйн акт нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр юм. Чухам энэ чанараар нь шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх хэрэгжүүлнэ гэж Монгол Улсын Үндсэн хуульд хуульчилсны дагуу шүүгч нар бүгд 2007 оны 235 дугаар шийдвэр байгаа үндэслэлээр манай нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авдаггүй. Энэ ч утгаараа захиргааны шүүх нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлыг дахин шийдвэрлэхгүй гэж үзсэн байна. Харин Монголд шүүхийн шийдвэр дээд хүчин чадалтай ба энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу шүүгчийн захирамжаар сая нэг биеллээ олоход иргэн Б.Ц. Б.Ё нар ингэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. “М*******” ХХК нь өөрийн 26 га газрын төлбөрийг жил болгон төлж ирсэн нь баримтаар нотлогддог. Ийнхүү газрын төлбөрийг төлж газрыг эзэмшиж, ашиглаж байхад бидний үйл ажиллагаанд саад учруулсан Засаг даргын буруутай үйл ажиллагааг шүүхийн оронд манай эзэмшлийн газар нутагт хууль бусаар ийнхүү халдаж байгаа нь ихэд гомдол төрүүлдэг.

 

2015 онд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Улсын ахлах байцаагчийн 01- 065/609 дугаар дүгнэлтэд:

 

1. “М*******” ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамж, газар эзэмших эрхийн 0046464 дүгээр гэрчилгээ, улсын бүртгэлийн 326 дугаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, эвлэрлийн гэрээг баталсан захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн захирамжаар 26 га эдэлбэр газар эзэмших эрхтэй байна.

 

2. Эвлэрлийн гэрээнд “Дружба” зуслангийн эргэн тойронд эрүүл ахуй, халдвар хамгаалалтын бүс гэх 500 м хүртэл Ойн сан бүхий газарт 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар олгохгүй, эзэмшүүлж, ашиглуулахгүй байхаар заасан байна” гэж тодорхой дурдсан.

 

2018 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/31 тоот захирамжийн дагуу газар эзэмшүүлсэн иргэн В.Оийн нэхэмжлэлтэй хэргийг шүүхээс 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу буюу тодруулбал 2007 оны 235 дугаар шүүхийн шийдвэрээр нэгэнт “М*******” ХХК-ийн газар 26 га-гаар баталгаажсан буюу үйл баримт нэгэнт илэрхий болсон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байна гэх үндэслэлээр нэхэмжлэгч В.Оийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж зөв шийдвэрлэсэн.

 

2019 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2019/3347 захирамжийн дагуу Газрын харилцаа, геодези зураг зүйн газар бүрэлдэхүүнтэй шинжээч томилж газарт “М*******” ХХК-ийн эд хөрөнгүүд, газрын байршлын талаар дүгнэлт гаргасан бөгөөд энэхүү дүгнэлтэд 26 га газар болохыг “Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1/1470 дугаар албан бичгээр шүүхэд хүргүүлсэн”.

 

2020 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0406 дугаар шийдвэрээр “М*******” ХХК-д 26 га газар эзэмших эрхтэй болохыг дурдаад Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд 26 га-аар кадастрын мэдээллийн санд оруулахыг даалгаж шийдвэрлэсэн.

 

Дээрх шийдвэрийн дагуу “М*******” ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Шарга морьт зуслангийн зориулалттай 26 га газрыг бүртгэсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/437 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатайгаар сунгаж, гэрээг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр захирамж, гэрээ, гэрчилгээний дагуу тус газраа эзэмшиж байна

 

Нэхэмжлэгч талаас “М*******” ХХК-ийн хүчин төгөлдөр эзэмшиж буй гэрээ гэрчилгээтэй огт маргаж байгаагүй, энэ хэсэгт нэхэмжлэлийн шаардлага огт гаргаагүй болохыг анхаарч үзнэ үү.

 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3. “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг 3.1.7. “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг

 

2021 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн A/225 тоот захирамжийн дагуу газар эзэмшүүлсэн иргэн Д.Эийн нэхэмжлэлтэй хэргийг шүүхээс Шүүхийн тухай хуулийн /2012оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. “Монгол Улсын Шүүхийн тухай” /2021 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл иргэн Д.Эийн газар “М*******” ХХК-ийн эзэмшлийн 26 га газар дээр давхцалтай байсан нь нотлох баримтаар хэрэгт авагдсан учир ингэж шийдвэрлэсэн.

 

Дүгнэвэл: Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авч байна. “М*******” ХХК-ийн Шарга морьтын амны төгсгөлд байх “Дружба” хүүхдийн зуслангийн газар, түүний эрүүл ахуй халдвар хамгааллын бүстэй холбоотой нэхэмжлэлийг тус шүүхээс дахин хүлээн авдаггүй. Өнөөдрийн байдлаар “М*******” ХХК-ийн бөгөөд хариуцагч нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөх хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлээд байхад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6. “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэж заасаар байхад хуулийг илтэд үл ойшоож өөрийн хувийн эрх, ашгийг бодон нэхэмжлэлийг хүлээн авсан нь шүүгчийн ёс зүй хийгээд шүүгч, шүүхэд итгэх итгэлийг илтэд бууруулж байна. С өөрийн хууль бус үйлдлийг Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэх шүүгчийн захирамж түүнийг гүйцэтгэх хуудас гарсан даруйд биелүүлж шүүхийн шийдвэрийг хүндэтгэж ажилласан гэж бид үзэж байна.

 

Иргэн Б.Ц, Б.Ё нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон дүүргийн Засаг даргын захирамж үндэслэл бүхий ба эдгээр иргэд дараах байдлаар хууль бусаар тус газрыг эзэмшиж байна. Үүнд: дээрх иргэдэд олгосон газар 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Ойн сан бүхий газрын байгаль хамгаалах” чиглэлээр үйл ажиллагаа явуулах н/01 тоот гуравласан гэрээг зөрчсөн,  2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 235 дугаар шийдвэрийг зөрчсөн, Газрын тухай хуулийн 27.4. “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31.3. “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”. 31.2. “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэснийг зөрчсөн. Өнөөдрийн байдлаар 2023 онд “Дружба” зуслангийн нэхэмжлэгч нарын газар эзэмшихийг хүсээд байгаа газарт Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй зэргээр зөрчсөн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор батлагдсан “Ногоон бүсийн ашиглалт хамгаалалтын журам” зөрчсөн,  Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Нийслэлийн ногоон бүстэй холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/819 тоот захирамжийг тус тус зөрчсөн ийм ноцтой үйлдлүүд бий болоод байна.

 

Иймд тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Ц, О.Ё нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нэр бүхий иргэд нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/252 дугаар захирамж /уг захирамжийн хавсралтын 56 дугаарт Б.Ц, 57 дугаарт О.Ё нарын нэр бичигдсэн/-ийн дагуу тус дүүргийн нутаг дэвсгэр, Шарга морьтод зуслангийн зориулалтаар, тус бүртээ 700 м.кв газрыг эзэмших эрхтэй болсноор “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулж,

 

3. Нэхэмжлэгч нар нь 2014 онд хашаа, худаг, цахилгаан, бохирын систем, байшингийн суурьд нийт 41,702,500.00 төгрөгийн ажил /1-р хх-ийн16/, нэхэмжлэгч О.Ёд олгосон “УБЦТС” ХК-ийн Зүүн түгээх төвийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Шинэ хэрэглэгчийг сүлжээнд холбох зөвшөөрлийн хуудас” ЗТТ-614/2014 /1-р хх-ийн 17/, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ус хэрэглэгчид цооног өрөмдөх зөвшөөрөл, нэхэмжлэгч О.Ёд олгосон /1-р хх-ийн 20/, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга, шинжээч Г.Бийн 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Байгаль орчинд нөлөөлөх байдал”-ын 57 дугаар дүгнэлтэд: “Нийслэлийн ногоон бүс Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шарга морьтын аманд 53*******, 64******* байршилд О.Ё, Б.Ц нарт /Ой, усны сан газраас 50 метр зайд байрлах/ иргэний зориулалтаар газар эзэмшүүлэх боломжтой” /2-р хх-ийн 42/ зэрэг баримтуудыг гарган өгсөн, түүнчлэн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Дүүргийн газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөөний хэрэгжилт, газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 2/13 дугаар тогтоол /3-р хх-ийн 220-242/, мөн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Дүүргийн газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөөний хэрэгжилт, газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 7/32 дугаар тогтоол /3-р хх-ийн 196-219/, шүүхээс маргаан бүхий газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 128-131/, /3-р хх-ийн 234-236/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

4. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” А/225 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 235 дугаар захирамж, шүүгчийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 982 дугаар захирамжийг тус тус үндэслэн, 25 дугаар суваг телевизийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 18:00 цагийн мэдээгээр нэр бүхий иргэдэд холбогдсон газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгох тухай мэдэгдсэн тул ...тус дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай А/252 дугаар захирамжийн иргэн Бын Ц, Оын Ё нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч нар нь маргаан бүхий захиргааны актаар нэрлэж, тэдний зүгээс энэ хэсгийн 3-д бичсэн үйл баримтуудыг дурдан, газраа бодитойгоор эзэмшиж, бусадтай байгуулсан “ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу тохижилт хийж, газар дээрээ амьдарч байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл болон 61 дүгээр зүйлд заасан тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох зохицуулалтыг үндэслэхгүйгээр, бидэнд газар эзэмшүүлсэн захирамжийг бусад хууль тогтоомж зөрчсөн гэж тогтоохгүйгээр шийдвэрлэсэн, тухайн тэр үндэслэлээ маргаан бүхий захирамждаа дурдаж үндэслээгүй нь хуульд нийцээгүй зэргээр болон Тодорхойлох хэсгийн 4-6-д заасан үндэслэлээр маргаж байна.

 

5. Гуравдагч этгээд “М*****” ХХК-ийн,

 

5.1. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1984 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эдлүүлэх тухай” 30 дугаар тогтоолоор тус улсад ажиллаж байгаа хавсалтад дурдсан ЗХУ-ын байгууллагуудад 98.23 га газрыг түрээсгүйгээр эдлүүлж байхаар тогтоосон, тус тогтоолын хавсралтын 10 дугаарт “Зөвлөлтийн сургуулийн пионерын зуслан 12 га, Улаанбаатар хотын Гачуурт хороо” /4-р хх-ийн 22/ гэж,

 

5.2. Сүхбаатар дүүргийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжийн хоёр дахь заалтад Зуслангийн зориулалтаар газар эзэмших болон ашиглагч, эзэмшигчийн нэрийг шилжүүлэх, газраа баталгаажуулах хүсэлтээ ирүүлсэн нэр бүхий 905 иргэнд хавсралт ёсоор газар эзэмшүүлсэн, энэ захирамжийн хоёрдугаар хавсралтын 852 дугаарт “М******* холденг” ХХК-ийн нэр бичигдсэн ба газрын хэмжээг 0,04 /1-р хх-ийн 72-73/ гэж,

 

5.3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/844 дугаар албан бичигт: “...18 нэгж талбарын дугаартай газар нь нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд анх 2006 онд 117289 м.кв  талбайтайгаар “С” групп /РД:/-ийн нэр дээр, 2006 оноос хойш дээрх нэгж  талбарт байршил болон талбайн өөрчлөлт ороогүй ч нийслэлийн  Газрын кадастрын  мэдээллийн сангийн 2015 оны 10 дугаар сарын архивын мэдээлэлд “М*******” ХХК-ийн /РД:/  нэр дээр өөрчлөгдөж бүртгэгдсэн гэсэн бол, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/440 дугаар албан бичигт: “...2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мэдээлэлд  дээрх газар нь нэгж талбарын 1 дугаартай 260000 м.кв талбайтайгаар “М*******”  ХХК-ийн нэр дээр  газар эзэмших  эрхтэйгээр бүртгэгдсэн” гэж,

 

5.4. Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01-065/609 дугаар дүгнэлт /2-р хх-ийн 169-172/-д “М*******” ХХК-ийн өмч, газар эзэмших эрхийн талаар: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 844 дугаарт “М*******” ХХК-д 26 га газар олгосон, 2004 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “С групп”-ын нэр дээр нэгж талбарын 1 дугаарт 117,285 м.кв талбайтай бүртгэгдэж, Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэгдсэнээс хойш хүртэл талбайн хэмжээнд өөрчлөлт ороогүй Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хэвлэсэн нэгж талбарын 1 дугаар 117,289 м.кв талбай бүхий газар нь “М*******” ХХК-ийн нэр дээр шилжсэн” гэх зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

6. Энэ тохиолдолд гуравдагч этгээдийн газрын хэмжээ нь 0,04 га, 12 га, 11,7 га, 26 га гэхчлэн өөр өөр байх ба гуравдагч этгээд “М*******” ХХК-ийн эзэмшвэл зохих 26 га газар нь маргаан бүхий газрын аль хэсгээр байна вэ, газрын кадастрын зураглал нь эцсийн байдлаар эдгээр солбицлын дагуу ийм газрын байршлыг хамаарна гэдгийг тогтоосон баримт байхгүй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 12/ШШ2020/0406 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус компанийн эзэмшлийн “Дружба” хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг 2004 оны газар эзэмшүүлэх гэрээ, 0046464 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын баталгаат хэмжээг тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөн газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Сүхбаатар дүүргийн газрын албанд даалгаж” шийдвэрлэснийг /3 дугаар хавтаст хэргийн 121-126 дугаар хуудас/ дахин хянуулахаар Б.Цийн хүсэлтийг хэлэлцэж, тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШТ2022/0091 дугаар тогтоолоор хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэснээр одоо шүүхийн маргаантай байна.

 

7. Шүүх, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахдаа, хариуцагч нь Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу шилжүүлэх тухай шийдвэр гаргах, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх зэрэг бүрэн эрхийг Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар өөртөө хадгалж хэрэгжүүлэх эрхтэй, тухайлбал Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2. “...дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.1.“нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах” бүрэн эрхтэй байна.

 

8. Харин хариуцагч нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2.“газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, мөн зүйлийн 4.1.3. “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 4.1.4.“газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” зэрэг зарчмыг хангуулж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.“газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” зэргээр мөн хуулийн 40.2. “энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол ... дүүргийн засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж...”, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.“Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох”-оор хуульчилсан бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ тухайн маргаан бүхий газарт ижил зориулалтаар, ижил тэгш байдлаар, газар эзэмших эрхтэй болсон иргэд, хуулийн этгээдийн нэгнийх нь буюу нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийг үгүйсгэж, гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг баталгаажуулахдаа хуульд үндэслээгүй байна.

 

9. Хэдийгээр маргаан бүхий акт нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилготой авч тэр зорилго нь хууль ёсны дагуу үүссэн нэхэмжлэгч нарын эрхийг яагаад хөндөх болсон бэ гэдгийг хууль зүйн үндэслэлтэйгээр шийдвэрлээгүй, хууль дээдлэх зарчмыг баримтлаагүй гарсан, ийнхүү шийдвэр гаргаснаараа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1.“гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших” нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөнджээ.

 

10. Түүнчлэн гуравдагч этгээд “М*******” ХХК-д Сүхбаатар дүүргийн Газрын албаны 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 562 дугаар албан бичгээр: “...танай байгууллагаас ирүүлсэн албан тоотод хавсаргасан газар эзэмших гэрчилгээний захирамжийн дугаараар шалгаж үзэхэд дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамж гэж гараагүй болохыг дүүргийн Засаг даргын тамгын газраас шүүлгэж мэдлээ. Иймээс танай байгууллагад нэгдүгээрт газар эзэмших эрх байхгүй, танай байгууллага хүүхдийн зуслангийн зориулалтаар газраа ашигладаггүй, газар эзэмших гэрээгээ сунгуулаагүй, кадастрын зургийн захирамжгүй бичигдсэн гэрчилгээний талбайтай зөрүүтэй зэрэг зөрчилтэй байгааг танай байгууллагад албан ёсоор анхааруулж, Нийслэлийн байгаль хамгаалах газар, мэргэжлийн хяналтын газар, ойн нөхөрлөл байгуулах тухай дүгнэлтүүдийг тус тус үндэслэн танай байгууллагын эзэмшлийн гэх газрын гадна талд эдгээр иргэдийн хүсэлтийг шийдвэрлэсэн...” /2-р хх-ийн 38/, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1037 дугаар албан бичгээр “М*******” ХХК-ийн нэр дээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлэх эрх /2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар/ олгоогүй гэх баримтуудыг үнэлж, нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж байснаа үгүйсгэсэн нь нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдийн хоорондын маргаан бүхий газар нь давхцалтай гэснийг няцааж байна.

 

11. Энэ байдал нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/440 дугаар албан бичигт: “2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 186***** дугаартай 699 м.кв талбайтайгаар  О регистрийн  дугаар  бүхий иргэний нэр дээр бүртгэгдсэн ба 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мэдээлэлд дээрх газар нэгж талбарын 14******* дугаартай  699 м.кв  талбайтайгаар иргэн Б.Ц  /О /-ийн нэр дээр  газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн архивын  мэдээлэлд нэгж талбарын 18***** дугаартай 700 м.кв талбайтайгаар  О регистрийн дугаар бүхий иргэний нэр дээр  бүртгэгдсэн ба 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мэдээлэлд нэгж талбарын 1 дугаартай 700 м.кв  талбайтайгаар  иргэн О.Ё /О /-ийн нэр дээр газар  эзэмших  эрхтэйгээр бүртгэгдсэн” гэснээр тогтоогдсон бол гуравдагч этгээдийн тухайд, “2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мэдээлэлд  дээрх газар нь нэгж талбарын 1 дугаартай 260000 м.кв  талбайтайгаар  “М*******”  ХХК-ийн// ийн нэр дээр  газар эзэмших  эрхтэйгээр бүртгэгдсэн” гэсэн байгаа нь нэхэмжлэгч нарыг 2014 онд маргаан бүхий газар дээр газар эзэмших эрхтэй болох үед тэдгээрт эзэмшүүлсэн газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3. “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар давхцалгүй байсан, иймээс гуравдагч этгээдийн манай газартай давхцуулан газар эзэмшүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй юм.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл нараас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор зааж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.1, 35 дугаар зүйлийн 35.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц, О.Ё нараас Сд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” А/225 дугаар захирамжийн Б.Ц, О.Ё нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН