Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 182

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Н.Дамбадаржаа,

Хохирогч Б.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгч Д.Чимэд-Очир, Б.Сүхболд, Л.Намсрай, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мянган /0012/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Дашравдангийн Чимэд-Очир, Боржигон овогт Батсүхийн Сүхболд, Амалжий овогт Лхагвадоржийн Намсрай нарт холбогдох эрүүгийн 201626022985 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол Саруул тэнгэр хотхон 47-р байр 90 тоотод оршин суух хаягтай, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Дашравдангийн Чимэд-Очир /РД:УК93112651/.

 

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 23-нд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут Амины  орон сууцны 3 дугаар гудамж 47А тоотод оршин суух хаягтай, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Батсүхийн Сүхболд /РД:ИЮ94022375/.

 

3.Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 26-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их монгол хороолол 901 дугаар байр 2-67 тоотод түр оршин суух хаягтай /Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум 10-р баг Оргил гэх хаягт бүртгэлтэй/, хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, урьд ял шийтгэлгүй, Амалжий овогт Лхагвадоржийн Намсрай, /РД:ДЮ92072631/

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Д.Чимэд-Очир, Б.Сүхболд, Л.Намсрай нар нь бүлэглэн согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 09-нээс 2016 оны 11 дүгээр сарын 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гандан виев” бааранд Ц.Баасандоржийн төрсөн өдрийг тэмдэглэж байх үедээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн үйлчлүүлж байсан хохирогч Б.Мөнх-Эрдэнэтэй үл ялих зүйлээр шалтаглан маргаж улмаар хүч хэрэглэн нүүрэн тус газарт нь гар хөлөөрөө цохиж бие махбодид нь зулайд няцарсан шарх, хуйханд цус хуралт, дух цээжинд зулгаралт, өвдөгт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Чимэд-Очир мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн бөгөөд улсын яллагчийн уншсан яллах дүгнэлтэд тодорхой бичигдсэн тул нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сүхболд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн бөгөөд улсын яллагчийн уншсан яллах дүгнэлтэд тодорхой бичигдсэн тул нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Намсрай мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн бөгөөд улсын яллагчийн уншсан яллах дүгнэлтэд тодорхой бичигдсэн тул нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: “2016 оны 11 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баасандоржийн төрсөн өдөрт очсон. Чимэд-Очирыг Баасандоржийн үеэл гэдгийг мэддэг байсан. Намайг 00 өрөө ороод ирэхэд Чимэд-Очир болон түүний найзуудтай Билгүүн маргасан гэж байсан.  Маргааныг бид нар салгасан ба буланд очоод зогсож байхад хамгийн түрүүн Чимэд-Очир ирээд зодолдсон. Тэгээд Намсрай ирээд зодоон болж буланд зодсон. Хэсэг хугацааны дараа ухаан ороход зодоон дууссан байсан. Тэгээд гэмтэлд очиж үзүүлээд цагдаад өргөдөл гаргасан. Тухайн үед энэ 3 залуу утсаар ярьж биеийн байдалд анхаарал тавьж эмчилгээний төлбөр төлсөн. Гомдол санал байхгүй” гэв.

 

Хохирогч Б.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: “2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр миний сайн найз Баасандоржийн төрсөн өдөр байсан. Баасандорж бид нар 7 жилийн өмнөөс хамтдаа амьд хөгжим сонирхож хамт тоглодог байсан ба тэр цагаас эхлэн найзалж нөхөрлөж байгаа найзууд юмаа. Баасандорж амьд хөгжмийн Rec On нэртэй хамтлагтай ба тухайн хамтлаг нь 4 хүний бүрэлдэхүүнтэй Баасандорж Аргил гитар тоглодог, Цэнд соль гитар тоглодог, Билгүүн дуучин, Нямка бөмбөрчин гэсэн бүрэлдэхүүнтэй ба энэ хамтлагаараа ресторан пабтай гэрээ хийж тоглолт хийж мөнгө олдог юмаа. Баасандорж төрсөн өдрөө өөрийн хамтлагтай гэрээ хийж хамтарч ажилладаг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандан Вейв ресторанд тэмдэглэхээр болсон ба төрсөн өдрийн үйл ажиллагаа нь 20 цагаас эхлэх байсан ба бид нар найзууд учраас түрүүлж цуглаад Баасандоржийг ирэхээс өмнө нь ширээ засаж бэлдсэн. Төрсөн өдөрт Баасандоржийн хамтлагийн гишүүд эхнэрүүдтэйгээ, Баасандоржийн багын найз Сайнаа гэх залуу, Ганбүргэд, Мишээл, Цэнгэл болон миний бие зэрэг 10 гаран хүн ирсэн байсан. Ингээд Баасандорж төрсөн өдөртөө 22 цагийн үед ирж төрсөн өдөр нь болж байсан учраас бид нар бөөнөөр архи дарс ууж хоол унд идэцгээсэн ба 00-01 цагийн үед Баасандоржийн хамаатны дүү Чимэд-Очир гаднаас 4 эрэгтэй найзын хамтаар орж ирсэн ба Чимэд-Очир Баасандорж дээр ирж мэнд хүргээд найз нар бид нараас тусдаа хажуу талын ширээн дээр сууцгаасан. Ингээд удалгүй Баасандорж архи их уусан байсан учраас тасарсан байсан. Ингээд ширээн дээр сууж байх үед над дээр Билгүүн хажууд сууж байснаа надад хандаж Баасандоржийн дүүтэй хамт ирсэн залуус манай ширээн дээрээс архи пиво өөрсдөө хундгалж уугаад байна гэж хэлсэн ба би тэр үед тоогоогүй харин гадаа гарч тамхи татчихаад буцаад орж ирэх үед Билгүүн Чимэд-Очирын найзуудтай ширээнийхээ ар талаас хэл амаараа маргалдаж байсан ба би өмнө нь манай ширээн дээрээс архи пиво авч уугаад байсан гэдгийг нь мэдсэн учраас Чимэд-Очирын найзууд руу уурлаж хэрэлдэж эхэлсэн тэр үед над дээр Чимэд-Очир ирээд болио гээд намайг хориглож байсан ба би ч жаахан уусан байсан учраас нөгөө найзууд руу уурлаж хэрэлдээд маргалдаж байтал миний хажуу талаас Чимэд-Очир надруу уурлаж намайг түлхээд дайрахаар нь би харилцан түлхээд бид хоёр хоёр биенийгээ нэг нэг удаа цохилцоод хүмүүс дундуур орж салгасан. Харин түүний дараа хэсэг хугацаанд маргалдахаа больсон ба манай найз гарах гэж байсан учраас би күртикээ өмсөөд ширээний хажууд зогсож байх үед Цэнд гэх манай найз намайг дагуулаад шатны цаад хэсэг рүү дагуулж явсан ба тэнд очоод Цэндтэй юм яриад зогсож байх үед Чимэд-Очир болон түүний хоёр найз нь намайг зодох гээд дайраад нэг нь дээгүүрх хувцасаа ураад зодолдох гээд хүрээд ирсэн энэ үед Чимэд-Очир надруу түрүүлж ирсэн ба би Чимэд-Очирыг нь өөдөөс нь барьж аваад түлхээд харилцан зодолдоод бие биенийгээ нэг нэг цохиод л зууралдаж байх үед савхин бээлий өмссөн масстай залуу миний зүүн талын шанаа руу цохисон ба тэр үед би манарсан ба энэ үед Чимэд-Очир намайг үсдэж доош нь дараад шатны хажуу талын булан руу чирж аваачсан ба тэр үед савхин бээлийтэй залуу миний дээрээс толгой болон дагз хэсэг рүү олон удаа цохисон ба хажуу талаар нь дээгүүрээ нүцгэлсэн байсан залуу мөн нэмж цохиж зодсон намайг үсдсэн байсан Чимэд-Очир хүртэл намайг цохиж зодсон ер нь бол Чимэд-Очир, цээж нүцгэн байсан залуу савхин бээлийтэй одоо Баянхонгор аймаг руу явсан гээд байгаа залуу 3 нийлж намайг цохиж зодсон. Савхин бээлийтэй залуу нь намайг 10 гаран удаа толгой руу цохиж араас өшиглөсөн байсан. Би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй учир нь тэр үед Чимэд-Очир намайг үсдээд доош нь дарчихсан эсэргүүцэл үзүүлэх боломжгүй болгосон байсан. Энэ үед миний толгой хагарч цус гарсан байсан ба би тухайн үед цус гэж мэдэлгүй намайг Чимэд-Очир пивоны шилээр цохиод шингэн нь урсаж байна гэж бодсон. Энэ бодлоороо өргөдөл гаргасан байгаа. Тэгээд намайг зодуулж байх үед манай найзууд болох Билгүүн, Цэнд, Оюу, хамгаалагч залуу нар ирж салгасан ба би тэр үед ухаан алдаж шалан дээр доошоо харсан хэвтэж байсан. Мөн тэр үед зодооныг салгаж байсан Билгүүнийг цээж нүцгэн байсан залуу цохиж унагаад шалан дээр ухаан алдуулж Билгүүн нэлээд хэсэг хугацаанд хөдөлгөөнгүй хэвтсэн ба тэр үед нь Чимэд-Очир болон цээж нүцгэн залуу ирж дахин дээрээс нь өшиглөж зодсон байсан. Би газар ухаан алдсан байдалтай байж байгаад нэг сэргээд босож иртэл ширээн доогуур цус болчихсон байсан ба босоод хартал Чимэд-Очир нэг залуутай зууралдсан намайг нэмж зодох гэсэн байдалтай байхаар нь би уурандаа очиж нэг удаа цохиж авсан ба тэр үед Чимэд-Очир намайг түлхээд дарж унагаад байж байх үед найзууд ирж салгаад холдуулсан ба энэ үед Чимэд-Очир найз нарын хамтаар гараад явсан. Харин би рестораны шалан дээр суугаад үлдсэн. Ингээд тухайн үед Билгүүн ухаан ороод шатаар доошоо буух үедээ Баасандоржийн эхнэр Гэрэлээг шатруу санаандгүй байдлаар түлхэж хамт унахдаа Гэрэлээгийн хөлийг гэмтээсэн байсан. Намайг хоёр давхараас буугаад ирэх үед нэг давхарт Гэрэлээ хөлөө гэмтээсэн түргэн дуудсан гээд сууж байсан ба түргэн ирээд Гэрэлээг гэмтлийн эмнэлэг авч явах үед нь би хамт түргэний машинд суугаад гэмтлийн эмнэлэг орж Гэрэлээг хөлөө гипсдүүлж байх үед нь Оюу араас ирээд намайг толгойгоо үзүүлчих гэхээр нь толгойгоо үзүүлээд хоёр оёдол тавиулсан ба гэмтлийн эмч намайг толгойныхоо томографийн зураг болон имрад харуулаарай гэж хэлэхээр нь эрүүл мэнддээ санаа зовоод цагдаагийн байгууллагад ирж өргөдөл гаргасан юмаа. Үүнээс өөр зүйл болоогүй.

Миний биед учирсан гэмтлийг Чимэд-Очир болон цээж нүцгэн байсан залуу мөн гартаа савхин бээлийтэй байсан залуу 3 нийлж бүлэглэн зодож учруулсан. Ялангуяа савхин бээлийтэй байсан залуу намайг их зодсон байсан. Тэр үед Чимэд-Очир намайг үсдэж дараад эсэргүүцэл үзүүлэх боломжгүй болгож зодуулсан. Маргаан зодоон Чимэд-Очирын найзууд манай ширээн дээрээс ирж архи пиво хундгалж уугаад Билгүүнийг шаардлага тавихад хэрэлдэж маргалдаад маргаан үүсгэсэн тэр үед Билгүүн надад Чимэд-Очирын найзууд надруу муухай хараад байна гэж хэлсэн байсан ба гаднаас тамхи татчихаад орж ирэх үед Билгүүнтэй найзууд нь хэрэлдэж байхаар нь би мөн хэрэлдэж маргалдаад л зодоон эхэлсэн.

Би архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн байсан ч юмаа санахгүй байх хэмжээнд согтоогүй байсан. Гэхдээ бол согтолт ихтэй байсан.

Би тэр залуусыг цохиж зодсон зүйл байхгүй харин Чимэд-Очирыг 2-3 удаа цохиж авсан түүнээс болж гэмтэл учраагүй байх гэж бодож байна. Савхин бээлийтэй залуу болон цээж нүцгэн байсан хоёр залуутай зодолдсон зүйл байхгүй. Тэр хоёр залуу л намайг Чимэд-Очиртой бүлэглэн цохиж зодсон.

Би өөрөө зодуулж байх үедээ намайг ямар нэгэн эд зүйлээр цохиж зодож байгааг мэдэх боломжгүй байсан үсдээд даруулсан байх үед миний нүүрний урдуур шингэн зүйл урсахаар нь Чимэд-Очирыг дотроо пивотой шилээр цохиж хагалаад пиво нь урсаад байгаа юм байх гэж бодоод өргөдөл болон анх өгсөн тайлбартаа мэдүүлсэн байгаа. Тэрнээс намайг пивоны шилээр яг цохихыг нь хараагүй цохиогүй гэж бодож байна. Тэрнээс өөрөө намайг ямар нэгэн эд зүйлээр цохиж зодсон хүн огт байхгүй гар болон хөлөөрөө л цохиж зодсон. Савхин бээлийтэй нөхөр толгойн дагз хэсэг рүү цохисоноос болж миний толгой хагарч цус гарсан гэж бодож байна.

Би Чимэд-Очир болон түүний хоёр найзад гомдолтой байна. Чимэд- Очир надтай утсаар холбогдож уучлалт гуйсан. Би өөрт учирсан гэмтлээ эмчлэхийн тулд Манал Оточ эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн ба одоо хүртэл эмчилгээ хийлгэж байгаа. Чимэд-Очир надад 760,000 төгрөг дансаар шилжүүлэн эмчилгээний мөнгө гэж өгсөн. Одоогийн байдлаар надад 1.5 сая төгрөгний эмчилгээний зардал гарсан байгаа. Цаашид мөн эмчилгээнд зардал гарна...” гэжээ. /хх 29-31/

 

Гэрч Б.Цэнд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай Rec On хамтлагийн ахлагч Баасандоржийн төрсөн өдөр болж байсан ба Гандан Вейв ресторанд ойр дотны найзууд нь цуглаж төрсөн өдрийг тэмдэглэхээр болж ширээ бэлдэж орой 22 цагийн үед Баасандорж ресторанд ирсэн ингээд төрсөн өдөр эхэлсэн ба төрсөн өдрийн үйл ажиллагаанд бид нар бөөнөөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтоцгоосон миний хувьд архи уугаад байдаггүй болохоор амархан согтож тасарсан байсан ингээд ширээн дээр суугаа байдлаараа тасарсан ба нэг мэдэхэд би ширээний доод талд бөөлжөөд унтаж байх үедээ сэргэтэл төрсөн өдрийн арга хэмжээ бараг дуусаж байсан ба энэ үед төрсөн өдөрт ирсэн Мөнх-Эрдэнэ Баасандоржийн хамаатны дүү Очко /Чимэд-Очир/ гэх залуутай маргалдаж байхаар нь би юу болсон юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй учраас Мөнх-Эрдэнийг салгаж такений хажуу талд ганцаараг нь зогсоогоод болиулах гэж байтал Очко цаанаас ирээд Мөнх-Эрдэнэтэй хоорондоо зодолдсон тэр үед би согтуу байсан учраас амихандаа л салгах гэж хичээсэн боловч дийлдээгүй тэр үед Мөнх-Эрдэнийг Очко болон түүний хоёр найз гартаа савхин бээлий өмссөн залуу болон цээж нүцгэн байсан залуу хоёр дээрээс нь цохиж зодсон. Энэ үед би нэг нэгээр нь салгаад л зодооныг болиулах гэж хичээсэн боловч дийлдээгүй. Тэр үед мөн манай хамтлагийн дуучин Билгүүн газар ухаан алдаж унасан байсан хэн Билгүүнийг цохиж газар унагасан талаар хараагүй зодоон удаан үргэлжлээгүй хэсэг хугацаанд л болоод өнгөрсөн би ч өөрөө их согтсон байсан болохоор болсон явдлыг сайн санахгүй байна тэгээд зодоон дууссаны дараа Очко болон түүний найзууд гараад явсан ба ардаас нь Билгүүн ухаан алдсан байж байгаад сэргээд гараад гүйхээр нь амихандаа оруулж ирэх бодолтой араас нь гарч рестораны гадаах хашаан дотор Билгүүнийг оруулах гэж хичээсэн энэ үед Билгүүн Очкотой уулзаад ахыгаа яагаад ингэж зодож байгаа юм бэ гэж уулзаад тэд нар эвлэрээд салцгаасан харин Мөнх-Эрдэнэ гарч ирээгүй дотор байсан ингээд тэндээсээ салцгаасан. Тэндээсээ шууд гэртээ харьсан. Баасандоржийн эхнэр Гэрэлээ болон Мөнх-Эрдэнэ нар гэмтлийн эмнэлэг явсан болохыг гэртээ харихаар явж байх үедээ утсаар мэдсэн. Үүнээс өөр зүйл мэдэхгүй байна...” гэжээ. /хх 32-33/

 

Гэрч Б.Бэлгүүн мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай хамтлагийн гитарчин Баасандоржийн төрсөн өдөр болж байсан болохоор тэмдэглэж хамтлагийн гишүүд болон найзууд нь гэр бүлтэйгээ ирж тэмдэглэсэн төрсөн өдөр болсон учраас бүгд архи согтууруулах ундааны зүйл хэргэлцгээсэн согтуу байсан энэ үед Баасандорж, Цэнд хоёр тасарчихсан байсан ба бид нар шөнийн 01 цагийн үед санагдаж байна ресторанаас гарах гээд төрсөн өдөр бараг өндөрлөж байх үед төрсөн өдрийн ширээн дээрээс үл таних 2-3 залуу пиво авч уугаад байхаар нь би танихгүй учраас тухайн залууст юун хүмүүс вэ болиоч гэж хэлтэл миний өөдөөс муухай нүдээр харахаар нь би хажууд сууж байсан Мөнх-Эрдэнэд хандан эд нар одоо хэн юм бэ надруу муухай хараад байна гэж хэлтэл цаанаас нь Баасандоржийн хамаатны дүү Очко гэх залуу манай найзуудаа гэж хэлэхээр нь би тоолгүй орхисон харин тэр үед Мөнх-Эрдэнэ Очкотой хамт юм яриад үлдсэн ба би яг түүний дараа болсон явдлыг тодорхой сайн санахгүй нэг мэдсэн хүмүүс бужигналдаад манай найз Мөнх-Эрдэнийг хүмүүс зодоод байх шиг болохоор нь бужигнасан хүмүүс дундуур орж амихандаа салгах гэтэл нэг залуу нь намайг цохиод би газар ухаан алдаж унасан ингээд түүний дараанаас юу болсон талаар санахгүй байна нэг мэдсэн би Алтангадасийн машинд сэрсэн тэр үед надтай Цэнд болон Алтангадас нар хамт явж байсан. Ингээд гэртээ харьсан манай эхнэр зодооны дараа түрүүлээд гэртээ такси бариад харьсан байсан. Зодооны талаар бол би сайн мэдэхгүй байна.

Тэр үед би хүнд цохиулаад согтуудаа унаад босоогүй юм шиг байна лээ мөн ухаан алдсан эсэхээ сайн мэдэхгүй байна хамраас цус гарсан байсан. Өөр гэмтэл гэхээр зүйл байхгүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй учирсан гэмтэл байхгүй учраас эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй.

Мөнх-Эрдэнэ Очкитой ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй байна. Мөнх-Эрдэнэ Очки болон түүний найз нартай маргалдаж зодуулахаасаа өмнө нь миний мэдэхээр өөр хүмүүстэй маргалдаж зодолдсон зүйл байхгүй зүгээр ширээн дээр суугаад гарч ороод л байж байсан тухайн үед ресторанд цөөхөн хүнтэй байсан.

Мөнх-Эрдэнийг эд зүйлээр цохиж гэмтээсэн талаар би мэдэхгүй байна тийм зүйл байхгүй гэж бодож байна...” гэжээ. /хх 34-35/

 

Гэрч Ц.Баасандорж мэдүүлэхдээ: “Би 2016 оны 11 сарын 09-ний өдөр миний төрсөн өдөр болж байсан ба тухайн Гандан Вейв ресторанд би найз нөхдийн хамтаар төрсөн өдрөө тэмдэглэсэн. Манай төрсөн өдөрт ойролцоогоор 15 орчим хүн цугларсан. Би төрсөн өдөр тэмдэглэх гэж байсан газраа 21 цаг 30 миунтын үед очсон ба намайг очих үед найз нар цугларсан байсан тул хүлээн авч баяраа тэмдэглэсэн төрсөн өдөр байсан учраас архи их уугаад нэг мэдсэн тасраад уначихсан байсан ба намайг миний машинд оруулаад унтуулсан байсан би бол маргааш өглөө нь гэртээ сэрсэн намайг сэрэхэд манай эхнэр Гэрэл баруун талын хөлөө гипсдүүлчихсэн байсан ба гайхаад юу болсон талаар асуухад миний төрсөн өдөрт ирсэн найз Мөнх-Эрдэнэ манай үеэл дүү Чимэд-Очиртой маргалдаж зодолдсон талаар хэлсэн яг юунаас болсон талаар нь мэдээгүй төрсөн өдөр дээр байх үед үеэл миний дүү Чимэд-Очир ирээгүй байсан харин тасраад унтсаны дараа 3-4 найзтайгаа ирсэн юм шиг байна лээ ирэхийг нь бол мэдээгүй гэхдээ би төрсөн өдөртөө ирээрэй гэж урьсан байсан. Маргааш нь би Мөнх-Эрдэнэ рүү залгаад юу болсон талаар асуухад Мөнх-Эрдэнэ хэлэхдээ зодоон болоод танай дүү миний толгойг хагалсан би цагдаад өргөдөл өгсөн байгаа шүү гэж хэлсэн. Би зодооны үед бол тасраад унтчихсан байсан болохоор юу болсон талаар мэдэхгүй байгаа юмаа.

Тэр хоёр бие биенийгээ таньж мэддэг хуурай ах дүүгийн харилцаатай байдаг байсан тэрнээс маргалдаж муудалцсан зүйл байхгүй өмнө нь 3-4 удаа уулзаж байсан. Чимэд-Очирын найзуудыг нь хүртэл би танина харин Мөнх-Эрдэнэ найзуудыг нь сайн танихгүй.

Маргаан зодооны үед би байгаагүй гадаа машинд унтаж байсан миний хажууд манай үеэл дүү Дашдорж хамт машинд байсан юм байна лээ зодоонд байгаагүй учраас надад учирсан гэмтэл гэхээр зүйл байхгүй...” гэжээ. /хх 36-37/

 

Гэрч Г.Гэрэлээ мэдүүлэхдээ: “2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай нөхөр Баасандоржийн төрсөн өдөр байсан ба найзууд нь манай нөхрийг Гандан Вейв ресторанд хүлээж авч байна гэхээр нь би ажлаа тараад гэртээ харьж хүүхдээ унтуулчихаад шөнийн 23 цагийн үед Гандан Вейв дээр ирэхэд манай нөхрийн найзууд ирчихсэн бөөнөөрөө архи дарс уугаад сууж байсан манай нөхөр нэлээд согтчихсон байсан ба намайг очоод удаагүй байх үед тасараад суудал дээрээ суугаагаараа унтаад өгсөн харин 01 цагийн үед ресторанд Баасандоржийн үеэл дүү Чимэд-Очир орж ирсэн ба хэнтэй хамт орж ирсэн талаар нь анзаараагүй тэгээд надтай мэндэлчихээд Баасандоржийг согтуу байгааг хараад тэр хавиар явж байсан харин гэнэт хүмүүс зодолчих чимээ гарахаар нь чимээ гарсан зүг хартал Чимэд-Очир Мөнх-Эрдэнэ хоёр бие биенийгээ заамдсан зогсож байсан тэгээд хоорондоо зодолдсон ба ийш тийшээ хамт унаад байсан ба тэнд байсан нөхрийнхээ найз нарыг зодооныг салгаачээ гэж шаардлага тавихад бүгд амиа бодоод очихгүй салгаж өгөхгүй тэнд байсан Оюу бид хоёр дундуур нь орж салгах гэсэн боловч хүчрэхгүй байсан би Чимэд-Очирыг болио миний дүү гэж хэлэхэд “наад ах чинь өөрөө эхэлсэн шүү дээ” гэж хэлсэн ба би буцаад шатаар доошоо буух гэж байтал араас согтуу байсан хүмүүсийн хэнийг нь мэдэхгүй байна санаандгүй байдлаар би түлхэгдэж шатруу уруу унасан ба тухайн үедээ хоёр хөлөө гэмтээсэн тэгээд би зодооны талаар мэдэхгүй байна өөрөө хөл өвдөж байсан болохоор уйлаад сууж байсан. Ингээд хүмүүс гараад явсаны дараа Оюу түргэн дуудаад түргэний машинтай Мөнх-Эрдэнэ бид хоёр хамт гэмтлийн эмнэлэг явсан гэмтлийн эмнэлэг дээр очоод хөлөө гипсдүүлсэн ба Мөнх-Эрдэнийн толгой нь хагарсан байсан тул оёдол тавиулсан тэгээд тэндээсээ гэртээ харьсан. Үүнээс өөр зүйл мэдэхгүй байна.

Би тэр хоёрыг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Гэхдээ тэр үед Мөнх-Эрдэнэ нэлээд согтуу байсан ба Чимэд-Очирыг ирэхээс өмнө нь өөр хүмүүстэй рестораны гадаа маргалдсан зогсож байсан ба тэр үед найз Мишээл нь хамт зогсож байгаад намайг орж бай би найзыгаа аваад явлаа гэж байсан харин намайг ресторан руу орсоны дараа удалгүй Мөнх-Эрдэнэ орж ирсэн гэхдээ ямар нэгэн хүнд зодуулсан зүйл байгаагүй зүгээр байсан.

Миний хөл одоо зүгээрээ тухайн үед согтуу байж байгаад шатны уруу бууж байсан хүнд түлхэгдээд унаж гэмтээсэн болохоор гомдол санал байхгүй шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй...” гэжээ. /хх 38-39/

 

Гэрч Б.Оюу мэдүүлэхдээ: “2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай нөхөртэй нэг хамтлагт байдаг Баасандоржийн төрсөн өдөр болсон ба тухайн төрсөн өдрийг нь тэмдэглэхээр найз нар нь Гандан Вейв ресторанд цугласан. Харин би дууныхаа бэлтгэлээ тараад 21 цаг өнгөрч байх үед очсон намайг очихоос өмнө нь манай найз залуу болон найзууд нь цугласан байсан. Намайг очсоны дараа Баасандорж удалгүй ирээд бид нар ширээндээ сууж төрсөн өдрийн арга хэмжээ эхлэж хоорондоо юм ярьцгаагаад инээлдэж архи дарсаа задлаад уусан ингээд Баасандорж архи их уусан учраас их согтоод тасарсан түүнээс өмнө нь эхнэр Гэрэлээ нь ирсэн ингээд бид нар хоорондоо юм яриад сууж байх үед шөнийн хэдэн цаг болж байсныг санахгүй байна нэлээд орой болсон ресторанд хүн цөөхөн байх үед гаднаас хэсэг залуус орж ирсэн хэн болох талаар нь би танихгүй учраас мэдээгүй тэгээд Гэрэлээтэй юм яриад сууж байх үед Очко гэх Баасандоржийн үеэл дүү залуу ирээд ах даа мэнд хүргэчихээд буцаад ширээний тэр хавиар байж байх шиг байсан харин удалгүй хүмүүс чанга дуугараад маргалдаад байх шиг болохоор нь очтол хүмүүс хоорондоо маргалдаад байх шиг болохоор нь би дундуур нь орж болиулах гэж үзсэн боловч миний үгэнд оролгүй хүмүүс хоорондоо золдолдоод байсан ингээд би салгах гэж дундуур нь орсон боловч намайг хүн гэж тоолгүй зодолдоод байсан. Ингээд зодоон хийсэн залуус гараад явсан ба тэр үед Бэлгүүн шалан дээр доошоо харсан хэвтэж байсан ба Мөнх-Эрдэнэ мөн такены ширээний хажуу талын буланд хана налаад хэвтсэн байсан ингээд удалгүй зодоон дууссан ба цагдаа дуудсан гэж Гандан Вейвийн ажилчид хэлсэн ба тэр үед Гэрэлээ шатны уруу хүнд түлхүүлээд уначихсан хөлөө эвгүй болгочихлоо гээд уйлаад байж байх үед нь би хажууд нь байж байгаад түргэний тэрэг ирээд эмч үзээд гэмтлийн эмнэлэг яв гэхээр нь түргэний машинд Гэрэлээ болон Мөнх-Эрдэнэ хоёр суугаад явсан харин би араас нь Баасандоржийн машиныг бариад гэмтлийн эмнэлэг явсан тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очиж Гэрэлээгийн хөлийг гиспдүүлсэн ба тэр хооронд Мөнх-Эрдэнийн толгой хагарч цус гарсан тул оёдол тавиулсан ингээд Мөнх-Эрдэнэ цагдаад хандана гээд цагдаа руу найзтайгаа явсан харин би Баасандоржийн машиныг дуудлагын жолоочоор бариулж гэр гэртээ харьсан.

... тэр үед Мөнх-Эрдэнийг хэдэн хүн хэрхэн цохиж зодсон талаар анзаараагүй... Өөр хүнтэй зодолдсон зүйл миний мэдэхээр байхгүй...” гэжээ. /хх 40-41/

 

Гэрч Л.Алтанхүү мэдүүлэхдээ: “Намсрай нь миний төрсөн дүү байгаа юмаа. Бид нар эхээс 4-үүлээ би айлын дээрээсээ хоёр дахь хүүхэд харин Намсрай айлын 3 дахь хүүхэд байгаа юмаа. Манай дүү Намсрай цагдаагийн байгууллагад хүн зодсон хэргээр шалгагдаж байгаа талаар би өчигдөр өөрөөс нь мэдсэн. Тэгээд өнөөдөр цагдаагийн байгууллага дээр байцаалт өгөх гээд ирж байгаа юмаа. Манай аав ээж Говь-Алтай аймагт ажиллаж амьдардаг хүмүүс учраас ирэх боломжгүй байна. Дүүгээсээ ямар хэрэг болсон талаар асуухад найзыг нь цохиж авсан хүнийг өмөөрөөд л цохиж зодсон гэж хэлж байсан тэрнээс болсон явдлыг нь сайн мэдэхгүй болохоор тодорхой хэлж мэдэхгүй байна.

Манай гэр бүл 1989-1990 оны үед Говь-Алтай аймагт амьдарч эхэлсэн ба 1992 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Намсрай төрж байсан. Айлын 3 дахь хүүхэд бага насаа цэцэрлэг сургуулиар хүмүүжиж 2000 онд нэгдүгээр ангид Говь-Алтай аймгийн 5 дугаар сургуульд элсэн орж 8 жил сураад 8 дугаар ангиасаа Дархан хотод байрлах Турк сургуульд шилжин суралцаж 2 жил сураад 10 дугаар ангиа төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн харин сургуулиа төгссөнийхөө дараа 2 жил гаран сургуульд суралгүй хэлний сургалтанд сурч ээж, аавынхаа ажилд туслаж байгаад 2012 оноос МУИС-д элсэн орж 2016 оны хавар сургуулиа төгсөж нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн одоогоор ямар нэгэн ажил хийлгүй Говь-Алтай аймагт аав, ээжтэйгээ амьдарч байгаа эхнэр, хүүхэд байхгүй хотод оюутан байх хугацаандаа манай гэрт амьдарч байгаад бага дүү болох Аацэндтэй хамтдаа тусдаа гарч одоо хоёулаа Их Монгол хороололд аав, ээжийнхээ авсан байранд амьдарч байгаа юмаа. Зан байдлын хувьд манай дүү төлөв даруу зантай үг дуу цөөтэй, илүү дутуу зангүй сайн хүүхэд байгаа юмаа...” гэжээ. /хх 42-43/

 

Гэрч А.Нямсүлд мэдүүлэхдээ: “Би 2016 оны 11 сарын 09-ний өдөр багын найз Чимэд-Очир, Намсрай, Сүхболд бид өөр хоёр охины хамтаар шөнийн 01-02 цагийн үед Гандан Вейв-д орсон орох болсон шалтгаан нь тухайн өдөр Чимэд-Очирын хамаатны ах Баасандоржийн төрсөн өдөр болоод тухайн газар тэмдэглэж байгааг мэдсэн учир төрсөн өдрийн мэнд хүргэхээр очсон ба ороод бид нар тусдаа ширээнд сууж би 4 пиво захиалаад пиво хүлээж байх үед Чимэд-Очир Сүхболд нар төрсөн өдрийн эзэнд мэнд хүргэхээр төрсөн өдрийн ширээ рүү очоод хамт байсан залуустай юм ярьж байсан ба Чимэд-Очир одоогийн хохирогч Мөнх-Эрдэнэ болон Rec On хамтлагийн дуучин Бэлгүүн нартай төрсөн өдрийн ширээний хажууд 2 давхар руу гарах шатны хажууд юм ярьж байгаад гэнэт Мөнх-Эрдэнэ гэх залуутайгаа барьцалдаж аваад зодолдож эхэлсэн ба найз нар Мөнх-Эрдэнэ болон Чимэд-Очир нарыг салгасан тэр үед бид нар ширээнээсээ босож тухайн маргаан болж байгаа зүг очсон ба найз нартай нь маргалдаж байх үед Чимэд-Очир дахин Мөнх-Эрдэнэ рүү очиж зодолдож эхэлсэн тэр үед би маргаан зодоонд оролцоогүй ба Чимэд-Очиртой зодолдож байсан Мөнх-Эрдэнийг манай найз Намсрай болон Сүхболд нар очиж хэд хэдэн удаа цохиж авсан. Ингээд л бид нар удалгүй тухайн ресторанаас гарсан ба зодооны үед Бэлгүүн зодуулаад хамраас нь цус гарсан байсан ба бид нарыг ресторанаас гараад явсаны дараа араас Бэлгүүн гарч ирээд бид нартай уулзаад эвлэрээд салцгаасан үүнээс өөр зүйл болоогүй...” гэжээ. /хх 44-45/

 

Гэрч Б.Тогтуун мэдүүлэхдээ: “Би Гандан Вейв ресторанд 2016 оны 07 сарын 08-наас хойш хамгаалагчаар ажиллаж байгаа ба 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай ресторанд гэрээгээр дуулдаг Rec On хамтлагийн гишүүн Баасандоржийн төрсөн өдөр болж найз нар нь цуглаад тэмдэглэж байсан ба шөнийн 01 цаг 30 минутын үед гаднаас тухайн төрсөн өдрийн эзэн залуугийн дүү гэх нэг залуу 3 залуу хоёр охины хамтаар төрсөн өдөрт нь ирсэн тэр үед төрсөн өдөр тэмдэглээд нэлээд хүмүүс нэлээд согтолттой байсан гэтэл Баасандоржийн дүү төрсөн өдөрт ирээд хамт ирсэн найз нартаа төрсөн өдрийн ширээнээс уух зүйл болон пивыг авч задалж өгөөд байсан ба тэр үед хамтлагийн дуучин Бэлгүүн одоогийн хохирогч Мөнх-Эрдэнэ гэх залууд тухайн Баасандоржийн дүү болон түүний найз нарыг ширээнээс уух зүйл аваад байгаа талаар хэлсэн гэтэл тухайн Мөнх-Эрдэнэ гэх залуу өөрөө тоосон шинжгүй байсан ба тэр үед Бэлгүүн нь Баасандоржийн дүү болон тэдний найз нар дээр очиж маргаан үүсгэсэн гэтэл Мөнх-Эрдэнэ гэх залуу араас нь очоод Баасандоржийн дүү гэх залууг эхлэж цохиж аваад маргаан үүсгэж зодоон эхлүүлсэн ба зодооны үед тухайн Мөнх-Эрдэнэ гэх залууг Баасандоржийн дүү болон тэдний хоёр найз нь хамт цохиж зодсон тэр дунд Бэлгүүн бас зодуулаад газар хэвтэж байсан ч тухайн залуусыг гараад явсаны дараа араас нь гүйж гарсан би зодооныг салгах гэж дундуур нь орж байсан ч ганцаараа байсан болохоор үнэхээр салгаж дийлээгүй.

Маргаан зодооныг Баасандоржийн төрсөн өдөрт ирсэн хамаатны дүү болон тэдний найз нар маргаан зодооныг эхлүүлсэн зүйл байхгүй харин Бэлгүүн төрсөн өдрийн ширээн дээрээс уух зүйл болон пиво авлаа би найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж дайлж байхад эд нар үнэгүй авж уулаа гэх шалтгаанаар маргалдсан ба тэр үед Мөнх-Эрдэнэ гэх залуу Баасандоржийн хамаатны дүү гэх залууг хажуу талаас нь цохиж аваад түүнээс болж маргаан зодоон эхэлсэн.

Мөнх-Эрдэнэ гэх залууг нийтдээ 3 залуу цохиж зодсон. Цээж нүцгэн байсан залуу мөн гартаа хар өнгийн бээлий өмссөн цэнхэр жинсэн яактай байсан залуу мөн Баасандоржийн хамаатны дүү гэх залуу тэр 3 цохиж зодсон өөр цохиж зодсон хүн байхгүй...” гэжээ. /хх 46-47/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15525 тоот дүгнэлтэд: 1.Б.Мөнх-Эрдэнийн биед зулайд няцарсан шарх, хуйханд цус хуралт, дух, цээжинд зулгаралт, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх 49 хуу/

 

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Шинжилгээ хийлгэх тогтоол /хх 50,51/

Шүүгдэгч Б.Сүхболдийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 83, 93/

Шүүгдэгч Л.Намсрайн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 88,95, 98-100/

Шүүгдэгч Д.Чимэд-Очирын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 91,96,101-103/

СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 21-27/ зэрэг болон хавтаст хэрэгт дэх бичгийн баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

             Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Чимэд-Очир, Б.Сүхболд, Л.Намсрай нар нь бүлэглэн согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 09-нээс 2016 оны 11 дүгээр сарын 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гандан виев” бааранд Ц.Баасандоржийн төрсөн өдрийг тэмдэглэж байх үедээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн үйлчлүүлж байсан хохирогч Б.Мөнх-Эрдэнэтэй үл ялих зүйлээр шалтаглан маргаж улмаар хүч хэрэглэн нүүрэн тус газарт нь гар хөлөөрөө цохиж бие махбодид нь зулайд няцарсан шарх, хуйханд цус хуралт, дух цээжинд зулгаралт, өвдөгт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Мөнх-Эрдэнэ /хх 29-31/, гэрч Б.Цэнд /хх 32-33/, Б.Бэлгүүн /хх 34-35/, Ц.Баасандорж /хх 36-37/, Г.Гэрэлээ /хх 38-39/, Б.Оюу /хх 40-41/, Л.Алтанхүү /хх 42-43/, А.Нямсүлд /хх 44-45/, Б.Тогтуун /хх 46-47/ нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Дээрх мэдүүлгүүд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15525 /хх 49/, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Шинжилгээ хийлгэх тогтоол /хх 50, 51/, шүүгдэгч Б.Сүхболдийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 83, 93/, шүүгдэгч Л.Намсрайн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 88, 95, 98-100/, шүүгдэгч Д.Чимэд-Очирын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 91, 96,101-103/, СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21-27/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар давхар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Чимэд-Очир, Б.Сүхболд, Л.Намсрай нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, шүүгдэгч Д.Чимэд-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Сүхболд, Л.Намсрай нар нь 4 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдлаа.

  

Шүүгдэгч Д.Чимэд-Очир, Б.Сүхболд, Л.Намсрай нар хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага, шүүгдэгч нарын хувийн байдал, баримтаар төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх зэргийг харгалзан тэдгээрт шүүхээс оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол овогт Дашравдангийн Чимэд-Очир, Боржигон овогт Батсүхийн Сүхболд, Амалжий овогт Лхагвадоржийн Намсрай нар бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч Монгол овогт Дашравдангийн Чимэд-Очирийг 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар, шүүгдэгч Боржигон овогт Батсүхийн Сүхболдийг 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар, шүүгдэгч Амалжий овогт Лхагвадоржийн Намсрайг 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чимэд-Очир, Б.Сүхболд, Л.Намсрай нарын тус бүрт оногдуулсан 3 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Сүхболд, Л.Намсрай нарын тус бүрийн цагдан хоригдсон 4 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирүүлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Чимэд-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Д.Чимэд-Очир, Б.Сүхболд, Л.Намсрай нар нь бусдад баримтаар төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Д.Чимэд-Очир, Б.Сүхболд, Л.Намсрай нарын тус бүрт оногдуулсан 3 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, шүүгдэгч тус бүрийг 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж тэдгээрт хяналт тавихыг Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Чимэд-Очир, Б.Сүхболд, Л.Намсрай нарын бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ

           ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ