| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/04202/И |
| Дугаар | 183/ШШ2023/02105 |
| Огноо | 2023-06-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2023/02105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, оршин суух, М овогт Д.О /РД:********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, байрлах, Н ХХК /РД:********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Э нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-д шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд хүсэлт, санал ирүүлээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Н ХХК -д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иргэн Д.О миний бие 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Н ХХК -тай ************ тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Б дүүрэг, баригдаж буй 82.3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Бидний хооронд байгуулагдсан 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ************тоот Орон сууц захиалан бариулах гэрээгээр баригдах орон сууцны нийт үнэ гэрээний 2.1-т зааснаар 110 000 000 төгрөг байхаар тусгасан бөгөөд захиалагч Д.О миний бие энэхүү төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. Дээр дурдсан Орон сууц захиалан бариулах гэрээнүүдийн 1.6-д захиалагч гэрээний төлбөрийг борлуулагчид 100 хувь төлж барагдуулах хүртэл Борлуулагч тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч байна гэж заасан буюу захиалагчийн зүгээс Н ХХК -д орон сууцны үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг Д.О миний нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээ болон холбогдох хуулийн заалтуудын дагуу захиалагч төлбөрөө бүрэн төлж дуусахад сууцны үл хөдпөх хөрөнгийн гэрчилгээг Д.О миний нэр дээр шилжүүлэн өгөх ёстой байсан боловч гэрээгээр тохирсон орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй болно. Энэ талаар гүйцэтгэгч Н ХХК-д удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг бодитой үр дүн гараагүй төдийгүй захиалгаар худалдаж авсан орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж чадахгүй байгаагаас болж иргэн би өмчлөх эрхээ бодитой хэрэгжүүлж чадалгүй урт хугацаанд хохироод байна. Иймд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа тул өмчлөгчөөр тогтоож өгнө үү.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулан, гэрээгээр хүлээсэн үүргээ 2014-2015 оны хооронд биелүүлж төлбөрөө бүрэн төлсөн байдаг. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн зүгээс уг байрыг өмчлөх буюу захиран зарцуулах эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байгаа тул хууль ёсны эрх ашгийг нь хамгаалж өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
2.Хариуцагчийн төлөөлөгч Б.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Оын нэхэмжлэлтэй, Н ХХК -д холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бид хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд улсын комиссын акт гарсан ба бид шаардлагатай материалуудаа Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн болно гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, Б.О-аас Н.А-т олгосон итгэмжлэл, 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ************тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Төлбөрийн тооцоо нийлсэн акт, бэлэн мөнгөний баримт /хэргийн 3-11-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Н.Б д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Б.М-д олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Д.Ц-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Д.Ц-д олгосон итгэмжлэл /хэргийн 14-17, 23-24, 77-79, 81, 88-89-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б дүүргийн Улсын бүртгэлийн газраас Б дүүрэг, 18 байрлах, 82.3 мкв талбайтай орон сууцны дэлгэрэнгүй лавлагааг, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Б дүүргийн Улсын бүртгэлийн газраас Б дүүрэг, байрлах, 82.3 мкв талбайтай орон сууцны дэлгэрэнгүй лавлагааг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газраас Б дүүрэг, байрлах, 82.3 мкв талбайтай орон сууцны дэлгэрэнгүй лавлагааг /хэргийн 34, 75, 94-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч нь худалдан авсан орон сууцныхаа үнийг бүрэн төлж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авч, уг орон сууцанд амьдарч байгаа боловч хариуцагч Н ХХК нь өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй эрх зөрчиж байх тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэж шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч Н ХХК нь орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгсөн, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж, өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй, улсын комиссын акт гарсан ба бид шаардлагатай материалуудаа Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн болно гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Н ХХК -тай 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ************тоот Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, уг гэрээгээр захиалагч Д.О нь Б дүүргийн 3 өрөө, 82,3 м.кв талбайтай орон сууцыг 110 000 000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх, борлуулагч Н ХХК нь орон сууцыг 2015 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.
5.Талуудын маргааны зүйл нь орон сууцыг өмчлөлд шилжүүлэх талаар байна, орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн, орон сууцыг хүлээн авсан талаар маргаагүй.
6.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.О нь 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ************тоот Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу нь Б дүүргийн байрлах 110 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь төлбөрийн тооцоо нийлсэн акт, 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн кассын орлогын ордероор тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна гэж дүгнэв.
6.1.Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ************тоот Орон сууц захиалан бариулах гэрээний зүйл болох орон сууцны барилга нь гэрээ байгуулахад ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээн аваагүй байсан талаар зохигч талууд маргаагүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.3-д “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан байна.
6.2.Гэрээний зүйл болох орон сууцны барилга нь ашиглалтад орж, хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж хэлэлцэн тохирсон хөлсийг бүрэн төлсөн талаар маргаагүй тул хариуцагч Н ХХК нь хөлсийг төлсөн нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй болно.
6.3.Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууцыг ашиглалтад орсноос хойш шилжүүлэн авч, эзэмшиж ашиглаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-д “барилгын ажлыг гэрээнд заасан нөхцлийн дагуу тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй”, 5.2.2-д “Б дүүрэгт байрлах **айлын орон сууцны 1 орцны орон сууцыг захиалагчид актаар хүлээлгэн өгнө” гэж заасныг хариуцагч зөрчсөн болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
7.Иймд нэхэмжлэгч Д.О Б дүүрэгт байрлах 82,3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоохоор шийдвэрлэв.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК -иас 707 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-д зааснаар нэхэмжлэгч М овогт Д.О-ыг Б дүүргийн байрлах 82,3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.О-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 707 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК -иас 707 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.От олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН