Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 114/ШШ2023/0004

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                    Хэргийн индекс: 114/2022/0004/З

          Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нарантуяа даргалж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б., шүүгч Б. нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхболдыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч нар:                                                   Л.*******, *******,******* *******,

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:          Л.*******

      Гуравдагч этгээд:                                         Д. нарын хоорондын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.*******, *******, нэхэмжлэгч Г. итгэмжлэгдсэн төлөөлөгч П., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.*******сувд, нэхэмжлэгч *******, ******* нарын өмгөөлөгч А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Л.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д., гуравдагч этгээдийн өмгөөлөгч  Д., иргэдийн төлөөлөгч Н. нар оролцов.

 

                                                                              ТОДОРХОЙЛОХ нь;

Нэг.Маргааны үйл баримтын талаар:

1.1.Нэхэмжлэгч Л.*******, О.*******, ******* нараас “Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн  хэлтсийн  2019 оны 02 дугаар сарын 21-ний  өдрийн Ү-,  Ү- дугаартай   бүртгэлийн  Дархан сумын 11 дүгээр багийн 1 дугаар хорооллын 10а  байрны тоот, 10б байрны   тоотуудад  холбогдох  бүртгэлийг,  нэхэмжлэгч   *******                                    Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний 10а байрны тоотод холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгч Л.*******  шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тайлбартаа: ХХК манай байгууллагад дулааны өр төлбөр үүсгэж, өр төлбөрөө хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлтийг өгсөн байдаг ба харилцагч байгууллага гэдэг утгаараа манай байгууллагад 4 орон сууцыг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох санал тавьж  манай байгууллагад ажилладаг 4 ажилтан гэрээ хийгээд уг 10б байрны тоотыг авахаар болж гэрээ хийж байрандаа орсон. Д. нь 2022 оны 2 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан ба шүүхэд дуудагдаж очоод байрнаас албадан гаргуулах тухай мэдэгдлийг хүлээн авснаар энэ гэрээт орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гийн нэр дээр гарсан гэдгийг мэдээд бид шүүхэд хандсан. ХХК нь Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-д асар их өртэй байсан, хүйтэн, ямар ч засваргүй объект байхад нь бид дулаанаар хангаад, өөрийн зардлаар дотоод заслаа хийгээд гарсан зардлаа байрны үнийн дүнгээс хасуулж тооцуулаарай гэж хэлсэн учраас манайх 00-н суултуур, ванн, хаалга, паркетан шал мэтийг хийж засаад байрандаа орсон. Манайх 2017 оноос одоог хүртэл энэ байрандаа амьдарч байна. Улсын бүртгэлийн хэлтэс Д.д гэрчилгээ өгөхдөө хууль бусаар өгсөн байж магадгүй тул бүртгэлээ зөв хийсэн эсэх нь эргэлзээтэй байна. Улсын бүртгэлийн 10б байрны тооттой холбоотой хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

2.2.Нэхэмжлэгч *******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ХХК-тай гэрээ байгуулж 10а байрны тоот өрөөг худалдан авахаар төлбөрөө 100 хувь төлсөн. Өмчлөх эрхийн бичгээ авах гэтэл нийт байраа нийтээр нь хүлээлгэж өгнө гээд хойшлуулсаар, хүлээж байсан ба сүүлд ХХК-ний хөрөнгө оруулагчид хоорондоо маргаад хариуцах эзэнгүй болсон. 2020 оны 12 сард Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг байр Д.д шилжсэнийг мэдсэн. Өмчлөх эрхийн бичгийг өөрсдийн нэр дээрээ гаргуулах хүсэлтэй байна. Улсын бүртгэгч 2019 оны 02 сарын 21-ний өдөр бүртгэсэн бүртгэлийн 10а байрны тоотод холбогдох бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

2..Нэхэмжлэгч Г. итгэмжлэгдсэн төлөөлөгч П.оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний дагуу ******* төлбөр тооцоогоо 100 хувь хийж байр, авто зогсоол захиалж ХХК-тай акт үйлдэж баталгаажуулсан. Улсын бүртгэлийн гэрчилгээгээ гаргуулах тухай хүсэлтээ Ласти интернешнл компаинд гаргасан боловч нэгдсэн журмаар өгнө түр хүлээж байгаарай гэж хүлээлгэж байгаад, хэсэг хугацааны дараа луйврын аргаар хууль бусаар бусдад шилжүүлсэн болж асуудал үүссэн. Бид 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд байр, машины зогсоолыг *******д гаргаж өгөх тухай нэхэмжлэл гаргаж шийдвэр гарч байсан. Бид Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хууль бусаар иргэн Д.гийн нэр дээр шилжүүлсэн талаар нэхэмжлэл гаргасан энэ маргаан 100 хувь шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн. Д. Ласти интернешнл ХХК-тай гэрээ байгуулахдаа тэргүүн ээлжид ашиглалтад  орсон байрнаас ашиг авна гэсэн болохоос байр барьцаалж авна гэж тохироогүй ба орон сууц авсан иргэдэд мэдэгдэлгүй орон сууцыг нь сольж д шилжүүлсэн нь хууль бус  байх тул Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний 10а байрны тоотод холбогдох хэсгийг хүчингүй болгож,  5 номерын зогсоолыг чөлөөлж өгөх хүсэлт гаргасан гэв.

2.4.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.*******сувдаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК дулаанд өртэй байсан учраас Дулааны 4 ажилтанд 4 байрны төлбөрөө дулаанд төлж, өрнөөс хасуулж тооцохоор болж энэ байранд ороод 2017 оны 12 дугаар сард гэрээ байгуулаад ХХК-ний өрийг дулаандаа төлөөд явсан. Д. нь “” ХХК-ийн хөрөнгө оруулагч байсан гэх бөгөөд хөрөнгө оруулалтын нэмэлт гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хийж ХХК-аас Д.д 2 500 000 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар захирамжилсан ба дээрх захирамжийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулахдаа барьцааны гэрээний хавсралтад заагдсан 44 байрыг Д.д өгөлгүй “” ХХК-тай гэрээ байгуулж орон сууц авсан иргэдэд мэдэгдэлгүй орон сууцыг сольж 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн Д.гийн нэр дээр 44 айлын өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. Хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ эхний зарагдсан байрнаас ашиг хүртэх гэж ХХК-тай гэрээ хийгээд дараа нь нэмэлт барьцааны гэрээ 2016 оны 0 дугаар сарын 11-ний өдөр хийсэн энэ жагсаалтад   Д.д 44 байрыг өгөхөөр жагсаалт гаргасан байсан ба энэ жагсаалт дээр Г. тоот байхгүй байдаг. Ихэнх хүмүүс мөнгөө төлөөд өмчлөх эрх нь үүссэн нөхцөл байдалтай байхад Д.гийн өрийг төлөхийн тулд жагсаалтаа дураараа сольж, хольж, хуваарилалт хийгээд тоотыг засаж оруулаад хийсэн байсан. Өөрсдөд нь мэдэгдэхгүй Д.д шилжүүлээд байгаа нь хууль бус.12/61 тоот Барьцааны гэрээнд бүртгэлгүй байхад тоотыг оруулсан нь улсын бүртгэлийн хууль бус үйлдэл гэв.

2.5. Өмгөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 08 сард гэрээ байгуулаад маргаан бүхий 10 а байрны тоот орон сууцыг 85 сая гаран төгрөгөөр авч төлбөр 100 хувь төлөгдсөн нь хэрэгт авагдсан. 2017 онд маргаан бүхий орон сууц ашиглалтад ороод өнөөдрийг хүртэл уг байрандаа амьдраад эзэмшээд явж байгаа ба СӨХ болон холбогдох газарт 2017 оноос хойш төлбөрүүдийг төлж байгаа. Хөрөнгө оруулагч нар маргаантай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн зэрэг нөхцөл байдал үүсэж байсан учир Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 0-ний өдөр нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон Д.гаас тайлбар ирүүлэхдээ өөрийн нэр дээрх гэрчилгээг ирүүлсэн байсан тул маргаж буй байр Д.гийн нэр дээр шилжсэн тухай мэдэж 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17. дахь хэсэгт энэ хуулийн .1.-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ. Мөн хуулийн дугаар зүйлийн .1. дахь хэсэгт "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж тус тус заасан.

Монгол улсын иргэний хуулийн 91 дүгээр зүйлд эзэмшиж байгаа хүнийг ямар тохиолдолд өмчлөгч гэж үзэхийг хуульчилсан. Өнөөдрийн нөхцөлд энэ заалтаар бид өмчлөгч. Эзэмших, ашиглах эрхэд саад болж байгааг арилгуулахаар шүүхэд хандах эрхтэй.

Улсын бүртгэлийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянах ёстой. тоот орон сууцны бүртгэл хийхдээ Улсын бүртгэгч нь 24 орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэг дор Д.д гаргаад өгсөн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх,11 дүгээр зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэх бүртгэлийн үйл ажиллагааг зохицуулсан. Өмчлөх эрхийг нэг хүнээс нөгөөд шилжүүлэх ажиллагаа 2019 онд хийгдсэн. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр нийт 24 орон сууцыг Д.д шилжүүлэхээр мэдэгдсэн. Энэ 24 орон сууц дотор тоот орон сууц огт ороогүй байхад Улсын бүртгэгч нэмж бүртгээд байгаа нь хуульд нийцэхгүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэхэд эрхийн улсын бүртгэлд дараах мэдээллийг тусгана гэсний дагуу хөрөнгийн эрхийг бүртгэхдээ мэдүүлэг гаргасан он, сар, өдөр, эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа бол шийдвэрийн нэр, он, сар, өдөр, дугаар, гэрээ, хэлцлийн нэр, төрөл зэрэг мэдээллийг тусгана гэж заасан ба хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх хэсгийг Улсын бүртгэлийн газар зөрчсөн.

Хариуцагч 10а байрны тоот орон сууцны бүртгэлийг Д.гийн хүсэлтийг болон ХХК-ний д шилжүүлэх албан бичгийг үндэслээд хийсэн гэсэн нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 202 оны 01 дүгээр сарын 04 өдөр Чимэддулам гэж ХХК-ний гүйцэтгэх захирлаас шүүх гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгээр тоот орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлэх талаар ямар нэг албан бичиг ирүүлж байсан эсэх, ер нь энэ байр ямар байдлаар шилжсэн вэ гэдгийг тодруулсан ба гэрчийн мэдүүлгээр өмчлөх эрх шилжүүлж байгаа ХХК-ний захирал маргаан бүхий тоотыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн газар өөрөө шилжүүлэхийг шахаж шаардсан, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тоот орон сууцанд айл амьдарч байгаа, энэ нь өөрөө давхцалтай гэж хэлсээр байтал хүчээр бүртгэлийг хийлгэсэн гэж мэдүүлсэн нь хуульд зааснаар хийгдээгүйг харуулж байна. Иймд бид тоот орон сууцтай холбоотой бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж харж байна.

 Улсын бүртгэлийн үйл ажиллагаа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, 2018 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 97 тоот Засгийн газрын тогтоолоор батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн журмаар зохицуулагддаг бөгөөд хуулийн 11 дүгээр зүйл, Засгийн газрын 2018 оны 97 дугаар тогтоолоор баталсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2.1.2, 2.1.8, 5.6.2, 5.6., 5.7 дахь заалтууд, өөрөөр хэлбэл захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрд ноогдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтлах гэснийг, тодруулж хэлбэл өмчлөх эрх нэг хүнээс нөгөө хүнд шилжиж байгаа тохиолдолд гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байвал бүртгэл хийхийг хориглоно гэсэн хууль, журмын зохицуулалт байгаа.

Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд хатуу хориглосон нэг зохицуулалт байдаг өөрөөр хэлбэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тоот орон сууцтай холбоотой мэдэгдэл ирэхээс өмнө хориг тавьсан байгаа, бас нэг компани шүүхэд нэхэмжлэл гаргаад 4 орон сууцыг битүүмжлүүлэх хүсэлт гаргасан, үүний дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 4 орон сууцыг 2018 оны 12 сард битүүмжилсэн захирамж гарч  тэр дотор тоот орон сууц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/10 61 тоот албан бичгээр түдгэлзүүлэх, Монгол улсын шүүхийн шүүгчийн захирамжаар битүүмжлэгдсэн байхад Улсын бүртгэл бүртгэлийн газар бүртгэл хийгээд явж байгаа нь Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйл болон 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.6 дахь хэсэгт заасныг болон “өмчлөх эрхийг нотолсон баримт байхгүй бол” бүртгэхээс татгалзана гэснийг зөрчиж, гаас гаргасан  мэдүүлгийн үнэн зөвийг нягтлан шалгаагүй, Д.д 24 орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэг доор гаргаж өгөхдөө өөр хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж болох талаарх хийж хэрэгжүүлэх ёстой бүртгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, орон сууц захиалагч нараас зөвшөөрөл аваагүй, орон сууц захиалагч нарын нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтлаагүй, нь өмчлөгч мөн гэсэн ямар ч баримт байхгүй байхад энэ бүртгэлийн ажиллагаа хийгдсэн нь хууль тогтоомжийг зөрчсөн байна.

Иймд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Ү- дугаартай бүртгэлийн 10а байрны тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэв.

Гурав.Хариуцагчийн хариу тайлбар.

.1 Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гаас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрөхгүй. ХХК-тай холбоотой 144 айлын орон сууц өмчлөх эрх анх 2014 оны 09 дүгээр сарын 0-ний өдөр 50 хувийн гүйцэтгэлтэйгээр Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр үүссэн, захиалагч нар урьдчилсан тэмдэглэл хийлгэх талаар хүсэлт гаргаагүй, энэ эрх үүссэнээр захиалагчид улсын бүртгэлд бүртгүүлэх, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх, аливаа нэгэн давхардал гарах, хэний нэгний өмчлөлд шилжихээс сэргийлдэг ба бүртгэл хийлгэх эрх нь 2014 оны 09 сараас үүссэн байдаг. Энэ байр 2017 оны 0 дугаар сарын 24-ний өдөр 100 хувийн гүйцэтгэлтэй ашиглалтад орж 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл энэ нэхэмжлэгч нарын захиалагч гэдгийг нотолсон хүсэлт, өргөдөл гомдол Улсын бүртгэлийн байгууллагад ирээгүй. 2017 оны 0 дугаар сарын 24-ний өдөр Улсын бүртгэлийн байгууллага бүртгэхдээ захиалагч нарын нэрсийн жагсаалт, хөрөнгө оруулагч, барьцаалагчийн хүсэлтийг албан ёсоор хууль тогтоомжид заасны дагуу авсан. Хэргийн материалын нотлох баримтад байгаа захиалгаар бариулсан орон сууцны жагсаалтад 18 хүний нэрс байсан ба энэ жагсаалт дотор нэхэмжлэгч нарын нэрс болон захиалгаар бариулах гэрээний тухай огт байхгүй, Д.д өмчлөх эрх шилжсэний дараа энэ маргаан үүссэн. 10Б байрны тоотод захиалгын гэрээ байгуулсан гэсэн боловч энэ нь барилга байгууламж ашиглалтад орсноос хойш буюу 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр захиалгын гэрээ байгуулсан байна. 2017 онд барилга 100 хувь ашиглалтад орсны дараа захиалгын гэрээ байгуулсан нь хууль тогтоомжтой зөрчилдөж хөрөнгө оруулсан гэдэг нь үндэслэлгүй болж байна.

Нэхэмжлэгч нар нь тухайн үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд  болон мөн шинэ хуульд ч заасан, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 8.12, 8.1-д заасан “захиалагч нар урьдчилсан тэмдэглэгээгээ бүртгүүлэх” гэсэн үүргээ биелүүлээгүй,  захиалгын гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрх нь нээлттэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн зөвшөөрлийг авах ёстой гээд байгаа. Улсын бүртгэлийн байгууллага нь хувийн хэрэгт хавсаргагдсан эх нотлох баримтад тулгуурлаж бүртгэл хийдэг. 2019 оны 02 дугаар сард Шүүхийн шийдвэрээр өмчлөх эрх шилжих хүртэл захиалагч гэдэг нь нотлогдоогүй учир нэхэмжлэгч нарын эрх ашиг нь хөндөгдөж байна гэж үзэх үндэслэлгүй.

10а байрны тоот орон сууцыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичигт дурдсанаар тоот байхгүй гээд байгаа. тоот орон сууцны оронд 0 тоот орон сууцыг бүртгэ гэсэн албан бичиг байдаг ба тоот орон сууц нь тухайн үед бүртгэл хийхэд Баянгол дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар энэ 0 тоот орон сууцыг түдгэлзүүлсэн байсан учир Д.гийн нэр дээр шилжүүлэх боломжгүй байсан. Энэ нь Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь хэсэгт зааснаар ХХК-ний нэр дээр байгаа тоот орон сууцыг Д.гийн нэр дээр шилжүүлэхийг түдгэлзүүлснийг зөрчиж бүртгэл хийх боломжгүй байсан учраас ХХК, Д. 2 ярилцаад ХХК хүсэлтээ өгсөн нотлох баримт нь хавтаст хэрэгт байдаг.  ХХК нь 0 тоот орон сууцны оронд тоотыг өгье гэсэн хүсэлт байгаа ба энэ нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр нотлогдож байгаа. Шүүхийн шийдвэрээр эрх нь түдгэлзсэн байсан учраас төлбөр авагч Д. тоот орон сууцыг тоот орон сууцаар өөрчлөх хүсэлтээ гаргаж танай хэлтэст холбогдох материалын хамт өгсөн болохыг мэдэгдье гэсэн байна. Хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй хуулийн дагуу бүртгэл хийсэн гэж үзэж байна. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн бүртгэл нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийг зөрчсөн гэсэн байсан ба энэ бүртгэл нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэх харилцаа биш, тоот орон сууцны бүртгэл анх удаагаа үүсэж байгаа бүртгэл биш.

 Захиалагч нар өнөөдрийг хүртэл эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно” гэж зааснаар захиалагч болгон урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх эрхтэй байсан, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “энэ хуулийн 11.-т заасан нөхцөл үүсвэл эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд улсын бүртгэлийн байгууллага энэ тухай бичгээр мэдэгдэнэ” гэж зааснаар хариу тайлбар авч бүртгэл хийх боломжтой байсан хэн нэгэн этгээд гомдол гаргаагүй байсан учир бүртгэл хийсэн. Бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Дөрөв.Гуравдагч этгээдийн тайлбар.

4.1 Гуравдагч этгээд Д.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.ас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Ласти интернешнл ХХК-тай 01/14 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ, 12 сарын 22-ны өдрийн 01 дүгээр гэрээг тус тус байгуулж,  Дархан сум 11 дүгээр багийн 1 дугаар хорооллын 144 айлын орон сууцны барилгад хөрөнгө оруулж, ашиглалтад орсны дараа тэргүүн ээлжид ашиг авахаар харилцан тохиролцсон ба ХХК үүргээ биелүүлээгүй барилгын ажлын явц удааширсан учир гэрээг 2 удаа сунгасан боловч гэрээгээ зөрчсөн. 2016 оны 0 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан. Эхлээд төлбөрийг төлөөд барьцаагаа чөлөөлнө гэсэн ч үүргээ биелүүлээгүй тул 2017 онд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тэрбум төгрөгийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж талууд 8 сарын 22-ны өдөр 18 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулж шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. 2017 оны 11 сарын 22-ны өдөр төлбөрөө төлөх үүрэг хүлээсэн боловч төлбөрөө төлөөгүй үүргээ биелүүлээгүй учир Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албадан гүйцэтгүүлэх шийдвэр гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан.

Улсын бүртгэл гүйцэтгэлийн ажиллагаанд орон сууцыг төлбөртөө авах хүсэлт өгөхөд ямар нэг шалтгаан зааж удаа дараа саад учруулж байсан. Бид 10а байраас 24, 10б байраас 20 байр бүгд 44 байрыг төлбөртөө авч улсын бүртгэлийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Ү-, Y- тоот дугааруудтай хоёр гэрчилгээтэйгээр бүртгэлдээ авсан. Эхлээд бид зөрчилгүй үл хөдлөх хөрөнгүүдийг түүхэд маргаан бүхий *******, *******, ******* нарын байрууд ямар нэгэн хүнд шилжээгүй бүртгэлгүй байсан учир бид төлбөртөө шилжүүлж авсан. Нэмэлт өөрчлөлт оруулж барьцааны гэрээгээ 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд нэхэмжлэгч нарын байр ямар нэг бүртгэл улсын бүртгэл дээр байгаагүй байсан.

10а байрны 0З тоот орон сууц Баянгол дүүргийн шүүх дээр маргаантай, хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дүнд 0 тоот орон сууцыг тоот орон сууцаар сольж төлбөртөө шилжүүлж авсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 17627 албан бичиг, 2018 оны 18/60 дугаар албан бичигт д шилжүүлж байрны жагсаалтад тоот байгаа хууль зөрчөөгүй байгаа тул 10а , , 10б тоот орон сууцны бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлага хуульд нийцээгүй тул дэмжихгүй байна нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 4.2.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 09 дүгээр сарын 0-ний өдөр анхны Улсын бүртгэл хийхдээ бүхэлдээ А, Б блок дээр 50 хувийн гүйцэтгэлтэй байхад, дараа нь 100 хувийн гүйцэтгэлтэй болсны дараа шинэчилсэн бүртгэл хийгдсэн. Нэхэмжлэгчийн гэрээ анхны бүртгэл хийгдсэнээс хойш хийгдсэн байдаг. Өмгөөлөгч *******сувд Улсын бүртгэлийн байгууллагад хандсанаа баримтаар нотлоогүй. Ямар ч хүсэлт ирсэн улсын бүртгэл хүлээж авах үүрэгтэй. мэдүүлэг нотлох баримт мөн. Гэрч ярьж байгаа зүйлийнхээ эх сурвалжийг заах хэрэгтэй. өнөөдөр өгч байгаа мэдүүлгээс зөрүүтэй байгаа.

Д. гэдэг хүн энэ байруудыг барьцааны үндсэн дээр шилжүүлж аваагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны гэрээнийхээ үүргийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах явцад, эрх бүхий этгээдийн шийдвэрээр хийгдсэн ажил. Үүнд 44 орон сууцны дотор -7 хавьцаа нь барьцаалагдсан, 6-7 орон сууц нь барьцаалагдаагүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч, төлөгч нар бэлэн мөнгөөр шүүхийн шийдвэр биелүүлэх боломжгүй байсан тул хоорондоо тохиролцоод шийдэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд нийцсэн бол төлбөр авагч, төлбөр төлөгч нарын тохиролцсоноор нь ажиллагаагаа явуулах хууль зүйн үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлээд хийсэн төлбөр төлөгч, авагч нар нь харилцан тохиролцож болно гэж хуульд заасан байдаг ба энэ хүрээнд хийгдэж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа учраас энэ байгууллагаас ирсэн мэдэгдлийг үндэслэж бүртгэл хийгдэж байгаа.

 Мэдэгдлийг хэрэгжүүлэх явцад тоот орон сууцыг тоот орон сууцаар солих үед өөр хүний эрх ашиг зөрчигдөх юм байна гэсэн мэдээлэл Улсын бүртгэлийн байгууллагад огт байгаагүй  учир ХХК тоот орон сууцыг тоот орон сууцаар сольсон гэсэн илэрхийлэл нь байж байгаа. ХХК зүгээс энэ бүртгэлтэй холбоотой маргаан гаргаагүй тоот орон сууцыг өгөхгүй гэж огт маргаагүй ба энэ 2019 онд хийгдсэн бүртгэл. 2016 онд буюу нэхэмжлэгч *******, ******* нар гэрээ хийж байх үед энэ байрны өмчлөгч нь ХХК болох нь улсын бүртгэлд бүртгүүлж,  гэрчилгээ олгогдсоноор нотлогдоно. Бүртгэлийг хийх явцад тоот орон сууц өөр этгээдэд энэ хэргийн оролцогч биш санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн үүргийн гүйцэтгэлд шүүгчийн захирамжаар битүүмжлэгдсэн баримт байна. Энэ тохиолдолд тэр санхүүгийн байгууллагын эрх ашиг л хөндөгдөж байгаа болохоос нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй ба энэ хүмүүсийн ашиг сонирхол хөндөгдөнө гэсэн мэдээлэл бүртгэлийн байгууллагад байгаагүй.

Монгол Улсын иргэний хуулийн дугаар зүйлийн . дахь хэсэгт Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ. Энэ зүйлийн .7 дахь хэсэгт хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэсэн энэ 2 зарчмыг нэхэмжлэгч нарын тухайд шүүх анхаарч үзэх ёстой чухал асуудал гэж үзэж байна. Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 2 дугаар дэд бүлэгт өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох харилцааг зохицуулсан, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг  эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй байгаа тохиолдолд тухайн бүртгэлийн байгууллага хэн гэж ямар хүн эрх, хууль ёсны ашиг сонирхол байгааг мэдэх боломжгүй. Уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу Д. тоот орон сууцыг тоот орон сууцаар сольж авъя гэж хүсэлт гаргаж эрхээ эдэлсэн. Өгч байгаа этгээд нь урьд нь албан бичгээр өгөхөө илэрхийлсэн нь тодорхой нөгөө талаас миний хөрөнгийг зөвшөөрөлгүй шилжүүлсэн гэсэн ямар нэгэн гомдол санал гаргаагүй.

Нэхэмжлэгч нарын тухайд Иргэний хуулийн дугаар зүйлийн .7 дахь хэсэгт заасан зарчмын хүрээнд энэ эрхээ өөрсдөө хэрэгжүүлэх ёстой. Бүртгэлээ хийлгэхгүй, бүртгэл хийхгүй байгаа бол тэр асуудлаар нь өөрсдөө шүүхэд хандах боломж байсан. Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж өмнөх эзэмшигчийн эрх дуусгавар болно. 2014 онд анхны бүртгэл хийгдсэн, 2017 онд 100 хувийн гүйцэтгэлтэй болсон. 2019 оны 02 дугаар сард Д.гийн нэр дээр бүртгэл хийсэн ба 2018 оны 05 дугаар сараас анхны хүсэлтүүдээ гаргаад байхад бүртгэлийн байгууллага бүртгэлийг хийхгүй, сүүлд нь Улсын бүртгэлийн газар 12 сард гомдол гаргаад тэнд талуудыг оролцуулж бүртгэлийн байгууллагын ажилтнуудтай уулзалт яриа хийсэн. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хуульд өөрчлөлт орсон шинэчилсэн найруулга үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор барьцаатай байгаа хөрөнгө дээр барьцаалуулагчаас заавал зөвшөөрөл авахгүйгээр бүртгэл хийгддэг болсноор энэ бүртгэл хийгдсэн. *******ы өмгөөлөгчөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар Улсын бүртгэлийн хэлтсийг дуудаж авчраад асуусан гэж байна энд ямар нэгэн асуудал байгаагүй. Тухайн үед хууль хэрэглээтэй холбоотой хүмүүс бүртгэлийн байгууллага дээр гомдол гаргаад шат дараатай явсны эцэст бүртгэлийн байгууллагатай уулзсан юм байна лээ.

2019 оны 02 дугаар сард Д.гийн нэр дээр бүртгэгдсэн. Иргэний хуулийн 110 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжих, 111 дүгээр зүйлд хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэх тухай харилцааг тус тус зохицуулж байна. 111.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар, түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. 111.2 дахь хэсэгт дараах тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ, 111.2.1-д өмчлөх эрх  олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр гэж заасан. Энэ үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой харилцаануудыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч иргэний хуулийн 91, 92 дугаар зүйлд заасан эзэмшигчийн эрх, шударга эзэмшигчийн эрхтэй хольж тайлбарлаад байна. Бид өмчлөх эрх шилжихтэй холбоотой маргаан ярьж байгаа.Эд хөрөнгө, эзэмших, ашиглах, өмчлөх эрх бол хууль зүйн хувьд өөр өөр үр дагаврыг үүсгэдэг. Хэдийгээр өнөөдөр эзэмшиж байгаа боловч маргаантай, шүүхээр шийдвэрлүүлэхээр энэ олон жил яваад байгаа учир өмчлөх эрх хэнд байхыг хууль зүйн хувьд шийдвэрлүүлэх гээд бид яваад байгаа юм. Энэ хууль хэрэглээний хувьд гаргаж байгаа тайлбарыг шүүх анхаарч өгнө үү.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлд Улсын бүртгэлд бүртгүүлэх эрх, 182.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой бусад эрхийг Улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж, 18 дугаар зүйлийн 18.2-т бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэ бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно гэж заасан. Хэрэв нэхэмжлэгчид бүртгэгдсэн байгаад ХХК энэ бүртгэлийг хийлгэх эрхгүй юм гэж үзсэн тохиолдолд энэ бүртгэлээ өөрчлөөч гэж шаардах эрхийн зохицуулалт юм. Ийм бүртгэлийн эрх нэхэмжлэгчид үүсээгүй байсан. Иргэний хуулийн 185 дугаар зүйлд Улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийх тухай заасан ба 185.1-д үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангахын тулд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийж болно гэж заасан. 185.2 дахь хэсэгт 185.1 дэх хэсэгт заасан тэмдэглэгээг ирээдүйд бий болох болон болзол тавьсан шаардлагыг хангахын тулд хийж болно. Нэхэмжлэгч нар урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж эрхээ хамгаалуулах боломж байсан. 185. дахь хэсэгт урьдчилсан тэмдэглэл хийлгэсний дараа хийх бүртгэл нь урьдчилсан тэмдэглэгээгээр эрхээ хамгаалуулсан этгээдийн шаардах эрхийг дуусгавар болгохгүй, хохироохгүй байх түүнд ямар нэгэн нөлөөлөл үзүүлэхгүй гэж иргэний хуулиар зохицуулсан байна. Иргэний хуулийн эрх ашгаа яаж хамгаалуулахыг зохицуулсан энэ зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан хуулийг 200 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улсын их хурал баталсан. Энэ хууль бол одоо өөрчлөгдсөн маргаантай харилцаа бий болсон тэр цаг хугацаанд үйлчилж байсан гэдгээр нь энд тайлбарлаж байна.

 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт энэ хуулийн зорилт нь Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа энэ хуульд бүртгэхээр заасан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг Улсын бүртгэлд бүртгэж, баталгаажуулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино, 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль... г:м хууль тогтоомжийн актаас бүрдэнэ гэсэн.

Тус хуулийн дугаар зүйлийн .1,  4 дүгээр зүйлийн 4.1,  6 дугаар зүйлийн  6.1,  6.2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалт хэрэг маргаанд ямар хамааралтайг тайлбарлая. 2014 оноос хойш бүртгэлтэй байгаа хөрөнгө дээр нэхэмжлэгч нар энэ хуульд заасан эрхийнхээ хүрээнд хэдийд ч ямар ч мэдээллийг авах эрхтэй байсан. Энэ барилга хэдэн хүний нэр дээр, хэдэн үүргийн барьцаанд, ямар шүүхийн шийдвэрийн дагуу битүүмжлэгдсэн байгаа мэдээллийг авах эрх, боломж нэхэмжлэгч нарт 2014 оны 05 дугаар сараас эхлэн нээлттэй байсан. 7 дугаар зүйлийн 7.2, 7.5 дахь хэсэг бүртгэл үнэн зөв байхтай холбоотой зохицуулалт байгаа. 7.2 дахь хэсэгт Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно гэж заасан.

Д.гийн хувьд ийм маргаан байгаагүй. ХХК бүртгэл хийлгэх боломжгүй гэсэн маргаан бүртгэлийн байгууллага дээр байгаагүй. Гуравдагч этгээд Д.гийн ХХК дээр байсан бүртгэлийг үндэслээд хийсэн үйл ажиллагаа хуульд нийцсэн. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт Иргэний хуулийн 18. дахь хэсэгт заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг, эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол бүртгэлд өөрчлөлт оруулж болно гэж заасан. Хамгийн анх гомдол гаргагчид бүртгэлийн байгууллагад хандсан. Түүнээс биш гэрээний дагуу үүссэн эрх үүрэгтэй холбоотой харилцаагаа баталгаажуулах агуулгаар хандсан хүсэлт нэхэмжлэгч нарт байгаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Мөн хуулийн 1 дугаар зүйл үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн мэдүүлэг гаргах тухай заалт 1.1 дэх хэсэгт иргэн хуулийн этгээдийн энэ хуулийн дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа газрын холбогдох төрийн захиргааны  байгууллагад бичгээр гаргах болон мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно гэж байна. Хуулийн энэ зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч нар мэдүүлэг гаргасан нь тогтоогдоогүй.

Мөн хуулийн 21 дүгээр зүйлд эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийх. 21.1 дэх хэсэгт өв залгамжлах, худалдан авагчийн эрхийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэлийг хийж болно гэжээ. Иргэний хуулийн дугаар зүйлийн .7 дахь хэсэгт заасан заалт болох хуулийг мэдээгүй нь хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй. Та иргэний хувьд хуульд заасан эрх, үүргээ мэдэж хэрэгжүүлэх ёстой гэсэн зарчим байгаа. Нэхэмжлэгч *******, ******* нарын өмгөөлөгч шударга ёсны зарчмаар хэргийг шийдэхийг хүссэн. Шударга ёс гэдэг нь хуулиар зохицуулагдана. Миний эрх өөр нэг хүний эрхээр хязгаарлагдана. Бид хоёрын эрхийг шударга байдлаар зохицуулж байгаа юм нь хууль байх ёстой. Гуравдагч этгээд түрүүлж очоод өрсөж бүртгэл хийлгэснээрээ давуу байдлыг эдэлж байгаа нь шударга бус гэж яриад байна. Тэр хүн хуульчаас зөвлөгөө авч гэрээ хэлцэл хийснийхээ төлөө яагаад хохирох ёстой гэж. Энд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим л үйлчлэх ёстой, хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол энийгээ тогтоох хэрэгтэй. Тэгээгүй байж давуу эрх эдэлсэн, илүү мэдэж байсан, илүү ойлгож байсан гэдгээр шударга ёсыг тогтоож байна гэж ярих нь өрөөсгөл юм. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах гэсэн зарчмын эсрэг хүсэлт юм. Хуулиндаа захирагдая хууль өөрөө шударга ёсыг тогтоож өгч байгаа. Энэ маргаанд дээр дурдсан хуулийн нарийвчилсан зохицуулалтуудыг хэрэглэх ёстой. Түүнээс биш иргэний хуулийн 90, 92 дугаар зүйлд байгаа тэр эзэмших эрх гэдэг юм уу, эсвэл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой харилцаа энд огт хамаагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн тухайд бол тусгайлан харилцаа бүхий  хууль байна ба энэ хуулийг хэрэглэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь заалт мөн адил үйлчилнэ. Иргэний хуулийн дугаар зүйлийн . дахь хэсэгт заасантай ижил заалт.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шүүх шийдвэр гаргана. 106..1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий захиргааны акт хууль бус учраас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх нэхэмжлэл шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч Г. тухайд Д.гийн нэр дээр бүртгэгдсэн юм байна гэдгийг 2020 оны 10 сард мэдсэн гэж нэхэмжлэл дээр тодорхой бичсэн байсан ба 0 хоногт гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх ёстой. Нөгөө нэхэмжлэгч нарын хувьд Иргэний хэргийн шүүхэд маргаж байх явцад Д.гийн гаргаж өгсөн баримтаас  бүртгүүлсэн юм байна гэж мэдсэн гэж тайлбарлаж байгаа боловч, энийг нь мэдэх боломжтой байсан хууль зүйн үндэслэлүүд нь: Гэрээ байгуулагдсан өдрөөс эхлээд энэ асуудал үүссэн, бүртгүүлэх эрх нь ч үүссэн энэ эрхээ хэрэгжүүлэх ёстой байсан ч хэрэгжүүлээгүй, шүүхэд хандсанаар мэдсэн гэж тайлбарлаад байгаа. Нийтлэг асуудал нь төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны явцад хууль зөрчигдөх үйлдлүүд байхыг үгүйсгэхгүй. Хэрэгт цугласан нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий бүртгэлтэй холбоотой хууль зөрчсөн гэж үзэж байгаа энэ үндэслэлүүд нь тогтоогдохгүй, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нь тодорхойгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106..1 дэх заалтын 2 нөхцөлийн нэгд захиргааны акт хууль бус байсан байх ёстой, хоёрт тэр хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх энэ 2 нөхцөл хоёулаа хангагдаж байж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэл бүрдэх ёстой. Эрх ашиг гэхээр хуулийн дагуу эхлээд тэр эрхээ бүртгүүлсэн байх ёстой байтал ийм бүртгэл огт байхгүй, хэн хэзээ бүртгэл хийлгэхийг бүртгэлийн байгууллага мэдэх боломжгүй, мэдэх үүрэггүй. Хөрөнгөтэй холбоотой харилцаанд орж байгаа этгээдүүд өөрсдөө бүртгэлийн байгууллагад хандаж бүртгэл хийлгэснээр мэдэх боломж үүсэх байсан ба нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөнө гэдгийг үзэх хянах боломж байгаагүй учраас захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж болохгүй.

тоот орон сууцыг битүүмжлэлтэй байхад Д.д шилжүүлсэн, энэ захиргааны актын улмаас нэхэмжлэгч *******, ******* нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байгаагийн шалтгаант холбоог шүүх анхаарч үзэх хэрэгтэй. Энэ битүүмжлэл нь нэхэмжлэгч нарт хамааралгүй, өөр этгээдүүдийн хоорондын маргаан дээр хийгдсэн бөгөөд холбогдох хүмүүс нь  ямар нэг гомдол санал гаргаагүй,  эрх  нь зөрчигдсөн бол  Аанта Финанс ББСБ-ын эрх  хөндөгдөх байсан байх. Эрхэм шүүгчид та бүхнийг тайлбарууд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хуульд нийцсэн шийдвэр гаргана гэж итгэж байна гэв.

Иргэдийн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд дүгнэлтээ танилцуулахдаа: Иргэн Л.*******, *******, Д.*******, ******* нарын маргааныг үндэслэлтэй гэж дүгнэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

       Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн ...8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан харьяаллын дагуу шийдвэрлэв.

 1. Нэхэмжлэгч Л.*******, ******* нараас “... Д. нь “Ласти интернэшнл”  ХХК-ийн хөрөнгө оруулагч байсан гэх бөгөөд хөрөнгө оруулалтын нэмэлт гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хийж “Ласти интернэшнл” ХХК-аас Д. 2,500,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр гаргуулах тухай шүүгчийн захирамжийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулахдаа барьцааны гэрээний хавсралтад заагдсан 44 байрыг Д.д өгөлгүй, “Ласти интернэшнл” ХХК-тай гэрээ байгуулж орон сууц авсан иргэдэд мэдэгдэлгүйгээр орон сууцыг сольж 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн Д.гийн нэр дээр 44 айлын өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. Энэ үйлдэл нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.6, 19.4.2, 19.4., 19.4.5, 20.1., 20.1.9 дэх заалтуудыг зөрчиж бүртгэл хийгдсэн ...” гэсэн  үндэслэлээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.д олгосон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын Ү- дугаар бүртгэлээс Дархан сумын 11 дүгээр багийн 1 дугаар хороолол, 10б байрны тоот 62.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц болон Ү- дугаар бүртгэлээс 10а байрны тоотод байршилтай орон сууцад холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулахаар,

    Нэхэмжлэгч О.*******, ******* нараас “... Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.6.8, 1 дугаар зүйлийн  1.2.1, 1.2.2, 1.2., 1.2.4, 1.2.5 дахь заалт, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5 дахь заалтуудыг ноцтой зөрчиж Улсын бүртгэгч Ш. нь маргаан бүхий 10а байрны тоотын өмчлөгч нь Д. мөн гэдгийг нотлох ямар ч баримт байхгүй байхад зөвхөн түүний гаргасан хүсэлтэд үндэслэн бүртгэл хийсэн нь хууль бус ... Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 97 дугаар тогтоолоор баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын ... 2.1.2, 2.1.8, 5.6.2, 5.6., 5.7, 20.1, 20.1.2-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/8445 тоот, 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 тоот “Эрх шилжүүлэх тухай” албан бичигт дурдсан жагсаалтад 10а байрны тоот байхгүй байхад Д.гийн нэр дээр бүртгэсэн нь үндэслэлгүй ...” гэж “Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Ү- дугаартай бүртгэлээс Дархан сумын 11 дүгээр багийн 1 дугаар хороолол, 10а байрны тоотод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар тус тус  нэхэмжлэлийн шаардлага гарган  маргажээ.

      2. Нэхэмжлэгч О.*******, ******* нар нь хамтдаа, Л.*******, ******* нар нь  тус тусдаа нэхэмжлэлээ гаргасан ба энэхүү хэргүүдийг тус шүүхийн шүүгчийн  2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 42 дугаар, 5 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар захирамжуудаар нэгтгэсэн болно.

. Нэхэмжлэгч нар нь иргэн Д.гийн нэр дээр гаргасан 44 байрны  Ү-,                  Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг цуцалж, гэрчилгээг хүчингүй болгуулах тухай гомдлоо Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2022 оны 02 дугаар сарын 01, 02 дугаар сарын 16, дугаар сарын 1-ний өдөр  тус тус гаргасан байх ба Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/224 тоотоор нэхэмжлэгч Л.*******д, мөн  оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 01/448 тоотоор *******д, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 7/1469 тоотоор *******, ******* нарт  хариуг тус тус хүргүүлсэн байна.

            4. Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

4.1. “Ласти интернэшнл” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 1 дугаар хороололд “Ласти таун” нэртэй 10а болон 10б блок бүхий 144 айлын орон сууцны хотхоныг 2014 оноос барьж эхэлсэн бөгөөд 2014 онд 50 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2017 онд 100 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлийн Ү-200018160 дугаарт бүртгүүлж өмчлөх эрхтэй болсон.

   Тус хотхоныг барихад Д. нь “Ласти интернэшнл” ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 1 тэрбум төгрөгийн, 12 дугаар сарын 22-ны өдөр дахин 1 тэрбум төгрөгийн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нүүдийг байгуулан, барилга ашиглалтад орохоор тэргүүн ээлжид ашиг авахаар харилцсан тохиролцсон байх ба тус гэрээний хугацааг 2015 оны дугаар сарын 1-ний өдрийн 02, 10 дугаар сарын 14-ний өдрийн 0 дугаарын гэрээнүүдээр 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаагаар сунгасан /Хэргийн 1 дүгээр хавтасны 208-218 дугаар хуудас/, 

  • Дээрх гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2016 оны дугаар сарын 11-ний өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ” болон “Барьцааны гэрээ”-нүүдийг тус тус байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

4.2.“Ласти интернэшнл” ХХК дээрх гэрээнүүдээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас гуравдагч этгээд Д. шүүхэд нэхэмжлэл гарган “Ласти интернэшнл” ХХК-аас 2.500.000.000 төгрөгийг Д.д олгохоор эвлэрлийн гэрээ байгуулж маргааныг дуусгавар болгосон болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 0-ны өдрийн 18/ШЗ2017/08942 /Хэргийн 1 дүгээр хавтасны 14 дүгээр хуудас/ дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулсан  захирамжаар тогтоогдож байна.

4.. Гэвч “Ласти интернэшнл” ХХК нь дээрх 18/ШЗ2017/08942 дугаартай захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас тухайн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18290056 дугаар тогтоолоор эхлүүлж, 10а байрны 58, 10б байрны 66 орон сууцны улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлсэн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 4/456 дугаартай албан бичгийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлжээ.

Харин шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад “Ласти интернэшнл” ХХК-аас Д.д олгох 2.500.000.000 төгрөгийн төлбөрт 1м.кв талбайг 750.000 төгрөгөөр тооцон 2667,22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалсан гэрээний дагуу “Ласти таун” хотхоны 10а байрны 24 орон сууц, 10б байрны 20 орон сууц өмчлөх эрхээ шилжүүлэхээр тохиролцсоныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох бүртгэлийн өөрчлөлтийг хийхийг мэдэгдсэн байна. Тодруулбал: Д.д өмчлөх эрхийг нь шилжүүлэх орон сууцуудад 10а байрны 2-6, 9, 10, 14, 2, 25, -, 45, 47, 49, 54, 58, 62, 64, 65, 68, 69  тоот буюу нийт 24 айлын орон сууц, 10б байрны 6, 9, 1, 14, 16, 27-29, 9, -4, 46, , 52, 60-62, 64, 65 тоот буюу 20 айлын орон сууцуудыг өмчлөх эрхийг шилжүүлэхээр болжээ. /Хэргийн 1 дүгээр хавтасны 140 дүгээр хуудасны ар/  

4.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 1/19496,  4/577, 4/2245, 4/457, 0/400, /244, 4/6940, 4/11880, 4/14056 дугаар албан бичгүүдээр түдгэлзүүлсэн улсын бүртгэлийн  Ү-200018160  дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 11 дүгээр багийн 1 дугаар хороолол 144 айлын 8470,0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс жагсаалтад заагдсан орон сууцуудын захиран зарцуулах эрхийг сэргээж, тоот тус бүрээр өмчлөх эрхийг төлбөр авагч Д.гийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, гэрчилгээг ирүүлэхийг мэдэгдсэний дагуу хариуцагч дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээж, өмчлөх эрхийг Д.гийн нэр дээр бүртгэж гэрчилгээг олгожээ. Тодруулбал: “Ласти интернэшнл” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн улсын бүртгэлийн Ү-200018160 дугаар бүртгэлээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 1/19496 дугаартай албан бичгийн хавсралтад тусгагдсан 10а байрны 24 орон сууцаас 2 орон сууцыг Ү- дугаарт, 10б байрны 20 орон сууцыг Ү- дугаарт тус тус бүртгэж Д.д өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон бөгөөд 10а байрны тоотод байршилтай орон сууцны өмчлөх эрхийг Д.д шилжүүлээгүй байна.

4.5. Ласти интернэшнл” ХХК-тай  “Ласти таун” хотхоны 10а байрны тоот 62.7 м.кв 2 өрөө орон сууцыг захиалах 20 дугаартай гэрээг 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч *******, тоот 71.46 м.кв өрөө орон сууцыг захиалах 52 дугаартай гэрээг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч *******, ******* нар, 10б байрны тоот 62.7 м.кв 2 өрөө орон сууцыг захиалах 144 дугаартай гэрээг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Л.******* тус тус байгуулжээ.

5. Нэхэмжлэгч Л.*******, ******* нарын “Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.д олгосон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын Ү- дугаар бүртгэлээс Дархан сумын 11 дүгээр багийн 1 дугаар хороолол, 10б байрны болон                                       Ү- дугаар бүртгэлээс 10а байрны тоот орон сууцад холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

5.1. Шүүхээс “Ласти интернэшнл” ХХК-ийн эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-200018160 дугаартай улсын бүртгэлийн хувийн хэрэгт үзлэг хийхэд нэхэмжлэгч нарын тус компанитай байгуулсан гэх 20 болон 52 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээнүүд авагдаагүй, түүнчлэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16/2016 дугаар актад хавсаргасан “Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт”-д бичигдсэн нэр бүхий 18 иргэний дотор нэхэмжлэгч нарын нэрс бичигдээгүй байна.

“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 8 дугаар зүйлийн 8.12, 8.1-т зааснаар нэхэмжлэгч нар нь өөрсдийн захиалсан үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхээ хамгаалах үүднээс улсын бүртгэлийн байгууллагад хандан урьдчилсан тэмдэглэл хийлгэх, бүртгүүлэх мэдүүлгийг эрх бүхий байгууллагад гаргаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч Л.*******, ******* нарын “хүсэлтээ гаргаж байгаагүй”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын “компанид хүсэлтээ гаргаж байсан” гэх, хариуцагчийн “...улсын бүртгэлийн хэлтэст хандаж байгаагүй. Ласти интернешнл ХХК-аас л орон сууц өмчлөх гэрчилгээг гаргуулахаар хандаж байсан ...” гэх тайлбар, дээрх үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдов.

5.2. Нэхэмжлэгч Л.*******, ******* нараас маргааны зүйл болж байгаа орон сууцанд 2016 болон 2017 онуудаас хойш амьдарч байгаа, өмчлөгч гэж мэтгэлцэж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна”, 8.1.1-д “эд хөрөнгө өмчлөх эрхийн” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж тус тус хуульчилсан.

Өмчлөх эрхийн маргаан үүссэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 1 дугаар хороололд байршилтай 10а байрны , 10б байрны тоот орон сууцуудыг 2017 онд 100 хувийн гүйцэтгэлтэйгээр ашиглалтад оруулснаар “Ласти интернэшнл” ХХК тэдгээрийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Тиймээс нэхэмжлэгч нар нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар орон сууц өмчлөх эрхийг “Ласти интернэшнл” ХХК-аас шилжүүлэн авснаа нотлох баримтуудыг холбогдох хүсэлтийн хамт улсын бүртгэлийн байгууллагад гаргаж, өмчлөх эрхээ баталгаажуулах байжээ. Тодруулбал: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар тухайн орон сууцны барилга 100 хувийн гүйцэтгэлтэй, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын шийдвэр гарсан үеэс буюу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн өмчлөх эрхээ улсын бүртгэлд өөрчлөлт оруулах замаар шилжүүлэн, гэрчилгээ авах учиртай./Хэргийн 1 дүгээр хавтасны 84, 104 дүгээр хуудас/

Хариуцагч 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буюу орон сууц өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн Д.гийн мэдүүлгийг хүлээн авах үед  Л.*******, ******* нар нь “Ласти интернэшнл” ХХК-нд орон сууцны захиалга өгсөн тухай нотлох баримтаа улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөөгүй, худалдан авч буй талаараа хариуцагчид мэдэгдээгүй тул тухайн орон сууцуудыг нэхэмжлэгч нар захиалсан байсан гэдгийг мэдсэн байхыг хариуцагчаас шаардах эрхгүй бөгөөд улсын бүртгэгчийн үйл ажиллагаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “үнэн зөв бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчимд нийцсэн гэж үзнэ.

5.. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, 2.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж хуульчилсан.

Тиймээс хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж буй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах үүргийг харьяалах улсын бүртгэлийн байгууллага хүлээнэ.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Хуульд заасан бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон бол барьцааны зүйлээс, шаардлагыг шүүхээс гадуур хангаж болно” гэснээр барьцаалагч, барьцаалуулагч талууд барьцааны зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах талаар тухайлан тохиролцох эрхтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч болон төлбөр авагч нарын тохиролцоонд үндэслэн эрх бүхий байгууллагын шийдвэр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрийн дагуу Дархан сумын 11 дүгээр багийн 1 дугаар хорооллын 10а байрны тоот, 10б байрны тоот орон сууцуудыг “Ласти интернешнл” ХХК-аас Д.гийн нэр дээр шилжүүлж буй хариуцагчийн үйл ажиллагаа нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-д “эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа...”, 11.9-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор  шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ“ гэж заасныг зөрчөөгүй, хариуцагч нь хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлж гарсан шийдвэрүүд гэж үзэх үндэслэлтэй байх тул Л.*******, ******* нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

   5.4. Энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч нарын “Ласти интернешнл” ХХК-аас орон сууц захиалгаар бариулах, орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөө нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

6. Нэхэмжлэгч О.*******, ******* нарын “Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Ү- дугаартай бүртгэлээс Дархан сумын 11 дүгээр багийн 1 дугаар хороололд байршилтай 10а байрны тоотод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд: 

6.1. “Ласти интернэшл” ХХК-аас Д.гийн өмчлөлд шилжүүлэх орон сууцуудад маргаан бүхий 10а байрны тоот орон сууцыг тусгагдаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан “Ласти интернэшнл” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Иргэн Д.гийн төлбөрт өгөх байрны жагсаалт”-аар тогтоогдсон.

Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн  1/8445 дугаар, 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 дугаар “Эрхийг шилжүүлэх тухай” албан бичгүүдэд дээрх “” тоот орон сууц мөн адил бичигдээгүй байна.

Харин “Ласти интернэшнл” ХХК-аас аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн  2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 18/60 дугаар албан бичигт уг “” тоотыг тусгажээ.  ./ Хэргийн 1 дүгээр хавтасны 18-140 дүгээр хуудасны ар/

6.2.Шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Д.д шилжүүлэх орон сууцны жагсаалтад багтсан 0 тоот орон сууцны талаар маргаан гарсан тул түүний оронд тоот орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ тоот орон сууцны оронд тоот орон сууцыг бүртгэ гэсэн албан бичиг байдаг ба тоот орон сууц нь тухайн үед бүртгэл хийхэд Баянгол  дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс энэ тоот орон  сууцыг түдгэлзүүлсэн байсан учир Д.гийн нэр дээр шилжүүлэх боломжгүй байсан” гэж мэтгэлцэв.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна” гэжээ.

2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Д.гаас аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан 45-98712 дугаарын “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”-т 10а байрны 0, тоот орон сууцууд бичигдээгүй, харин 45-98722 дугаар мэдүүлэгт “” тоотыг нэмж бичээд бүртгүүлэх эрхийн төрөл хэсэгт “ тоот залруулга” гэж бичигджээ.

Төлбөр төлөгч “Ласти интернэшнл” ХХК нь төлбөр авагч Д.д өгөх төлбөрт өөрийн өмчлөлийн хөрөнгө болох орон сууцыг шилжүүлэх эрхтэй.

Маргаан бүхий 10а байрны болон 10б байрны тоот орон сууцуудыг гуравдагч этгээд Д.гийн өмчлөлд шилжүүлсэн улсын бүртгэлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 18/ШЗ2017/08942 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны дагуу хийсэн нь хуульд нийцсэн талаар тус шийдвэрийн үндэслэх хэсэгт тайлбарласан.  

Нэгэнт “Ласти интернэшнл” ХХК-аас Д.д төлөх төлбөрийг албадан гүйцэтгэх журмаар барагдуулах харилцаа үүссэн байсан тул 10а байрны 0 тоот орон сууцыг тоот орон сууцаар сольж, өмчлөх эрхийг Д.д шилжүүлэх хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад уламжлан холбогдох мэдээллийг тухайлан хариуцагчид хүргүүлсэн бол зүйд нийцэхээр байжээ.

Гэтэл “Ласти интернэшнл” ХХК болон Д. нар нь дээрх өмчлөх эрхээ шилжүүлэх тухай хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргалгүйгээр шууд улсын бүртгэлийн байгууллагад гаргасан нь “эрх бүхий байгууллагын шийдвэр”-ээр хийгдсэн бүртгэл гэж үзэхгүй.

Тиймээс Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь гуравдагч этгээдээс гаргасан мэдүүлгийн дагуу “Ласти интернэшнл” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй тоот орон сууцыг Д.гийн өмчлөлд шилжүүлэн бүртгэхээс өмнө Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д заасан “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох” гэх зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Хариуцагч хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч *******, ******* нарын Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 1 дугаар хороололд байршилтай 10а байрны тоот орон сууцыг өмчлөх эрхийг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

7. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гаргасан  2/17627 дугаарын албан бичгээр тоот орон сууцыг Д.гийн өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийх талаар мэдэгдсэн...” гэж тайлбарлаж байна.

Харин 10а байрны тоот орон сууцыг Д.гийн өмчлөлд шилжүүлсэн  маргаан бүхий дугаарын улсын бүртгэлийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хийсэн байх ба дээрх 2/17627 дугаарын албан бичгийг маргаан бүхий бүртгэлийг хийсэн өдрөөс хойш буюу 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гаргаж, хариуцагчид хүргүүлсэн байх тул түүнийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “...нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн...” гэх агуулгаар мэтгэлцэж байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 0 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газар болон аймгийн улсын бүртгэлийн хэлтэст “үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай” хүсэлт,  мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 1 дугаар хороололд байршилтай 10а байрны тоот орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд  гаргаж байсан болох нь тус шүүхийн шүүгчийн “шүүх хуралдаан хойшлуулж, нотлох баримт гаргуулах тухай” захирамж, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн 001/ХТ2022/00886 дугаартай тогтоолоор /тогтоолд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/00989 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн 210/МА2022/009 дугаар магадлал гэжээ/ тус тус  нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч Г. нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

/ хэргийн 2 дугаар хавтасны 65-66, дугаар хавтасны 227 дугаар хуудас/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106..1, 106..1 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

   1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 19 дүгээр зүйлийн 19.4.1, 22 дугаар зүйлийн 22.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч  О.*******, С,******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний 10а байрны тоотод холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдсэн шаардлага болох нэхэмжлэгч Л.*******, ******* нарын “Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Д.д олгосон Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс Дархан сумын 11 дүгээр багийн 1 дугаар хороолол 10б байрны тоотод холбогдох  хэсгийг,  Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн  эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний 10а байрны тоотод холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй  болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 210.600 /хоёр зуун арван мянга зургаан зуу/ төгрөгөөс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, үлдэгдэл 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгөөс нэхэмжлэгч тус бүрд 46800 /дөчин зургаан мянга найман зуу/ төгрөгийг  буцаан олгож, хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2400 /хорин гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  *******, ******* нарт олгосугай.

.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108. дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах,  гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.НАРАНТУЯА

                                 ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХЖАРГАЛ

                             Б.БАТЧИМЭГ