Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 263

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: А.Саулегүль,

шүүгдэгч: Ц.Норжинсүрэн, түүний өмгөөлөгч А.Ганбат /0656/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өлзийт хайрхан овогт Цогтсайханы Норжинсүрэнд холбогдох эрүүгийн 2015 2602 0580 тоот дугаартай, 3 хавтас хэргийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянав.

 

Монгол улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, солонгос хэл судлаач, орчуулагч мэргэжилтэй, ам бүл 5, 0-9 насны 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Алтайн 150 дугаар гудамж, 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЦБ 86050964, Өлзийт хайрхан овогт Цогтсайханы Норжинсүрэн.

 

Шүүгдэгч Ц.Норжинсүрэн нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Капитал маркет” ХХК-д борлуулагч нарын ахлахаар (худалдааны төлөөлөгч) ажиллаж байх хугацаандаа буюу 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрүүдийн хооронд тус компаниас 11 440 000 төгрөгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ц.Норжинсүрэн мэдүүлэхдээ:

Надад холбогдох хэргийн зүйлчлэл болон хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэргийн улмаас учирсан 11 440 000 төгрөгийн хохирлоос одоогоор төлөөгүй. Учир нь манай өрхийн орлого 570 000 төгрөг нь хүүхдийн хэрэгцээнд зарцуулагддаг бөгөөд би нялх хүүхдээ хараад гэртээ байгаа учраас цалингүй тул хохирол төлөх боломжгүй байна. Хүний итгэл алдаж албан тушаалаа ашиглан бусдад хохирол учруулсандаа маш их харамсаж байна. Би байгууллагаас авсан мөнгөө гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулсан. Би бас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу “Капитал маркет” ХХК-д төлбөр төлж байна. Би гэм буруугаа ухаарч байна. Би ажил хийж байгууллагад төлөх төлбөрөө яаралтай төлж барагдуулна. Би гэр бүлийнхэн, ах дүү нартайгаа төлбөрөө хурдан төлөх талаар ярьсан. Хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-А.Саулегүль мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Ц.Норжинсүрэнгээс “Капитал маркет” ХХК-д учруулсан хохирол 11 440 000 төгрөг, компаниас эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 400 000 төгрөг, нийт 11 840 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Тэр хохирол, төлбөр төлөх оролдлого, санаачлага гаргаагүй. Анх хэрэг үүссэн цагаас эхлэн өнөөдрийг хүртэл мөнгөө төлье, хохирол барагдуулъя гэж бидэнд хандаагүй. “Капитал маркет” ХХК нь энэ хэргийн улмаас маш их хохирч байна. Одоогоор өмнөх хохирлоо гүйцэд гаргуулж чадаагүй. Мөн Ц.Норжинсүрэнгийн нөхөр нь манай компанид 10 000 000 төгрөгийн хохирол учруулсан ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, өршөөгдсөн. Ц.Норжинсүрэн хохиролд 600 000 төгрөг л өгсөн. Энэ байдлыг шүүх шийдвэр гаргахдаа харгалзаж  үзэхийг хүсэж байна. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-А.Саулегүль мэдүүлэхдээ:

...Ц.Норжинсүрэн нь зээлээр борлуулалт хийдэг, тухайн зээлээр борлуулсан барааны төлбөрийг харилцагч байгууллагуудаас бэлнээр хүлээн авч компанийн дансанд тушаалгүй хувьдаа хэрэглэсэн. Тооцоо нийлж акт үйлдэхдээ 2 хувь баримтын тухайн харилцагчид үйлдэх хувьд тооцоогүй гэж бичиж, харин компанид ирэх тооцооны акт дээр үлдэгдэлтэй гэж мөнгөн дүнтэй оруулж ирдэг байсан байна. Манай компани нь тухайн байгууллагаас тооцооны актын үндсэн дээр авах авлагатай гэж үзэж байсан боловч тухайн мөнгийг Ц.Норжинсүрэн аль хэдийн аваад хувьдаа хэрэглэж компанид хохирол учруулсан байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 216-220, 3 дугаар хавтас, 46 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.Ууганбаяр мэдүүлэхдээ:

...Ц.Норжинсүрэн нь захиалга авахаараа бид нарт тэр байгууллага хэдэн ширхэг тахианы мах авна гэж байна гэдгийг мэдэгддэг байсан. Ц.Норжинсүрэнгийн мэдээлсний дагуу компанийн байранд байдаг зоориноос нярав Мөнхсаруулаас бараа бүтээгдэхүүнийг хүлээн аваад, түүний хэлсэн газруудад хүргэж өгөөд зарлагын баримт үйлдээд явдаг байсан. Энэ үед Ц.Норжинсүрэн “би тооцоог нь авна, хэрвээ та нар тухайн байгууллагуудаас тооцоо авах юм бол надад өгч бай, би өөрөө байгууллагын нэрээр хийнэ” гэдэг байсан. Зарим газар нь бараа бүтээгдэхүүнийг гэрээгээр зээлээр авдаг, зарим нь тэр дор нь бэлнээр тооцоог хийдэг байсан. Тухайн үед зээлээр авч байгаа бараануудыг борлуулагч нарын ахлах Ц.Норжинсүрэнд мэдэгддэг байсан. Мөн манай байгууллагаас тахианы махан дээр хязгаарлалт хийгээд зөвхөн том байгууллага болох Туушин, Улаанбаатар зочид буудлын нэр дээр илүү тахианы мах нөөцөлдөг байсан. Ц.Норжинсүрэн нь Үүрийнцолмон бид хоёрт хэлэхдээ “та нар бараа бүтээгдэхүүн авахдаа Туушин, Улаанбаатар зочид буудал авч байна гэж хэлээрэй, хадгалсан тахианы махнаас өөр байгууллагуудад зараад, авсан мөнгөө Туушин, Улаанбаатар зочид буудлын нэр дээр хийнэ гэдэг байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 221-223 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Энхжаргал мэдүүлэхдээ:

...Ц.Норжинсүрэн нь “Капитал маркет” ХХК-д ажиллаж байхдаа 14 харилцагч нараас 12 638 500 төгрөгийг өөртөө завшиж үрэгдүүлсэн нь тогтоогдож байгаа. Ажилчдын хурлаар Ц.Норжинсүрэн нь өөрийн гараараа “тухайн байгууллагуудаас тооцооны мөнгө авсан, зарим нэгэн байгууллага дээр хуурамчаар тооцоо үүсгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбар бичиж өгсөн. Манай компанид ийм зөрчил гарч ирсэнтэй холбогдуулан Ц.Норжинсүрэнгийн хариуцаж байсан харилцагч байгууллагынхаа тооцоо нийлсэн үлдэгдлийн баталгааг дахин нийлж шалгахад
дээрх нэр бүхий 14 байгууллагаас тооцооны мөнгийг нь аваад тухайн байгуулагадаа тооцоогүй гэсэн тооцооны акт үлдээж, манай байгууллагад авлагатай гэсэн тооцооны акт авчирч өгдөг байсан нь тогтоогдсон. Дархан цэцэрлэгийн Тунгалаг гэх хүний нэр дээр 991 500 төгрөг,  “Женко тур бюро” 372 000 төгрөг, “Метро трейд”  1 561 800 төгрөг,  “Миний говь” 1 993 400 төгрөг, “Туушин” зочид буудал 1 620 000 төгрөг, “Улаанбаатар” зочид буудал 3 240 000 төгрөг,  “Улаанбаатар” үйлдвэр үйлчилгээний төв 1 198 000 төгрөг, “Барс” лангуу П 46 200 000 төгрөг, “Баялаг” төв 375 700 төгрөг, УБТЗ тээш 45 600 төгрөг, “Гэрэлт” хотхон 135 000 төгрөг,  Баян-Өлгий Сувд 100 000 төгрөг, “Хар сувд” 675 000 төгрөг, “Айриш” хаус 130 000 төгрөгийг Ц.Норжинсүрэн завшиж, 12 638 500 төгрөгийн хохирол учруулаад байна. “Метро трейд” компанийн нягтлантай тулгалт хийхэд 1 561 800 төгрөгийн зөрүү гарч, энэ мөнгөнөөс Дэлгэрцогт 696 000 төгрөгийг авсан, үлдсэн 865 800 төгрөгийг Ц.Норжинсүрэн өөрөө авсан нь тухайн байгууллагын зарлагын баримт дээр байсан. “Миний говь” компани нь одоо татан буугдсан. Тэр үед тооцоо хариуцаж байсан нягтлантай уулзаж, танай компани манайд 2 000 000 төгрөгийн өртэй байна гэж хэлтэл “танай тооцоо хариуцсан хүн авсан, зарлагын баримт байгаа гээд баримтыг үзэхэд Ц.Норжинсүрэн авсан байсан. “Туушин” зочид буудалд бараа нийлүүлсэн мэтээр илүү тооцоо үүсгэн, өөр газарт барааг нийлүүлж мөнгийг нь өөртөө авсан байсан. Энэ талаар Ц.Норжинсүрэнгээс асууж тодруулахад өөрөө хүлээн зөвшөөрч 1 620 000 төгрөгийн барааг өөр газарт борлуулж, мөнгийг нь өөрөө авч идсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. “Улаанбаатар” зочид буудлын нягтлантай тулгалт хийхэд 3 240 000 төгрөгийн барааг нийлүүлсэн мэтээр тооцоо үүсгэн, өөр газарт борлуулалт хийж, 3 240 000 төгрөгийг хувьдаа завшсан байсан. “Барс” захын 46 дугаар лангууны худалдагчтай тулгалт хийхэд тооцоо байхгүй үлдэгдэл 200 000 төгрөгийг танай тооцоо хариуцсан Ц.Норжинсүрэнд өгсөн гэж хэлсэн. “Баялаг” худалдааны төвийн лангууны худалдагчтай тулгалт хийхэд манайд ямар нэгэн тооцоо байхгүй, дор дор нь тооцоо хийгээд Ц.Норжинсүрэнд өгч байсан, ямар учиртай 375 700 төгрөг нэхээд байгааг чинь мэдэхгүй байна гэсэн. “Гэрэлт хотхон” гэх компанитай тулгалт хийх гэхэд манай борлуулагч Ууганбаяр, Х.Үүрийнцолмон нар бид “Гэрэлт хотхон”-д бараа нийлүүлээгүй, Ц.Норжинсүрэн 2 хайрцаг нуруутай гуяны мөнгө өгөөч, би удахгүй өгнө” гэж гуйхаар нь Гэрэлт хотхоны нэр дээр бараа нийлүүлсэн мэтээр тооцоо үүсгэн 135 000 төгрөгийг Ц.Норжинсүрэн авсан байсан. “Хар сувд” гэх газар 675 000 төгрөг гарч ирээд байгааг мэдэхгүй, борлуулагч нарт чинь мөнгийг нь өгсөн, гэхээр нь Ц.Норжинсүрэнгээс энэ талаар нь асуухад “Хар сувд” дээр нэмэлт тооцоо үүсгэн, өөрөө мөнгийг нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. “Айриш хаус” гэх газрын захиралтай тулгалт хийхэд 130 000 төгрөг зөрсөн. Энэ талаар нь тодруулахад “би Ц.Норжинсүрэнд энэ мөнгийг 2 хувааж өгсөн” гэхээр тэр дор нь Ц.Норжинсүрэнтэй утсаар ярьж тодруулж асуухад “мөнгөө өгсөн, би мөнгийг хувьдаа хэрэглэсэн” гэж хэлсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 224-227 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Гэрэлтцогт мэдүүлэхдээ:

...Бид нар Ц.Норжинсүрэнгийн хэлснээр захиалга өгсөн байгууллагууд дээр бараа бүтээгдэхүүнийг хүргэж өгөөд зарлагын баримт үйлдэж бэлнээр тооцоогоо авдаг байсан. Тухайн үед авсан тооцоогоо Ц.Норжинсүрэнд оффис дээр өгдөг байсан. Тэр бидний өгсөн мөнгийг компанийн данс руу Улаанбаатар буюу Туушин зочид буудлын нэр дээр хийдэг байсан. “Женко тур бюро”, “Метро трейд”, “Барс” лангуу П46, Улаанбаатар үйлдвэр үйлчилгээний төв, УБТЗ тээш гэх газруудад мөн адил бараа бүтээгдэхүүнийг хүргэж өгч, зарлагын баримт үйлддэг байсан. Тухайн байгууллагууд нь манайхтай гэрээтэй байсан болохоор бид нар бараагаа хүргэж өгөөд зарлагын баримтанд гарын үсэг зуруулдаг байсан. Мөнгө төгрөг авч байгаагүй. Бид нар энэ талаар мэдэхгүй байсан. Зүгээр л Ц.Норжинсүрэнгийн даалгасан ажлыг хийдэг байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 228-230 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Загдаа мэдүүлэхдээ:

...Тухайн үед гэрээ хийсэн том том байгууллагуудын хадгалуулсан бараа бүтээгдэхүүнийг Ц.Норжинсүрэн нь жижиг, жижиг захиалга өгсөн хүмүүст бэлнээр зарж байя, дараа нь энэ байгууллагуудад манай бүтээгдэхүүнээс аваач гэж гуйхад хэцүү байх болно, ийм учраас тухайн “Туушин” буюу “Улаанбаатар” зочид буудлын хадгалуулсан барааг нэр дээр нь аваад захиалга өгсөн байгууллагуудад бэлнээр өгдөг байсан. Тухайн бэлэн мөнгийг оффис дээр очиж Ц.Норжинсүрэнд өгдөг байсан. Тэр мөнгийг “Туушин” зочид буудлуудын нэр дээр хийнэ гэж хэлдэг байсан. “Женко тур бюро”, “Метро трейд”, “Барс” лангуу П46, Улаанбаатар үйлдвэр үйлчилгээний төв, УБТЗ тээш гэх газруудад манай байгууллагатай гэрээ байгуулж зээлээр бараа бүтээгдэхүүн авдаг байсан. Тухайн газруудад захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэж өгөөд зарлагын баримтанд гарын үсэг зуруулдаг байсан. Тэр байгууллагуудаас бараа бүтээгдэхүүний мөнгө авч байгаагүй. Мөнгийг нь хэн авдаг байсан талаар мэдэхгүй байна. Бид нар энэ талаар мэдэхгүй байсан. Зүгээр л Норжинсүрэнгийн даалгасан ажлыг хийдэг байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтасны 231-233 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Зоригтбаатар мэдүүлэхдээ:

      ...Дархан цэцэрлэгийн Тунгалаг, “Женко тур бюро”, “Метро трейд”, “Миний говь”, “Туушин” зочид буудал, “Улаанбаатар” зочид буудал, Улаанбаатар үйлдвэр үйлчилгээний төв, “Барс” лангуу П46, “Баялаг төв”, УБТЗ тээш, Гэрэлт хотхон, Баян-Өлгий Сувд, Хар сувд, Айриш хаус гэх газруудын тушаасан мөнгийг Ц.Норжинсүрэнтэй бүлэглэн хувьдаа завшиж, үрэгдүүлсэн зүйл байхгүй. Ц.Норжинсүрэн нь өөрөө тооцоо нийлдэг байсан. Нэр нь гараад байгаа газрууд нь бэлнээр бус дараа төлөх хугацаагаар бараа бүтээгдэхүүн авдаг байсан. Иймд Бүдрагчаа бид 2 оролцоогүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтасны 234, 235 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Х.Үүрийнцолмон мэдүүлэхдээ:

...Өдрийнхөө борлуулсан бараа бүтээгдэхүүний тооцоог өдөрт нь компанийн дансанд шилжүүлдэг байсан. Зээлээр авсан бараа бүтээдэхүүний тооцоог борлуулагч нарын ахлах, нягтлан нар тооцоо нийлж авдаг байсан. Ц.Норжинсүрэн нь Туушин, Улаанбаатар зочид буудлаас хадгалуулсан барааг өөр байгууллагад зарж, бид нараас мөнгө аваад компанийн дансанд хийчихлээ гэдэг байсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 149, 150 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 052 дугаартай дүгнэлтэнд:

1. Эд мөрийн баримтаар авагдсан санхүүгийн анхан шатны баримтуудыг эх хувиар авч шинжилгээнд хамруулсан тул тэнцэнэ.

2. Хэрэгт авагдсан 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гаргасан дутагдлын акт нь бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь Улаанбаатар үйлдвэр
үйлчилгээний газарт олгосон 1 198 600 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн
авсан хүний гарын үсэгтэй байх тул хасч, Ц.Норжинсүрэнгээс авах авлагын тооцоо 11 440 000 төгрөг болж байна.

            3. Харилцагч нарын тооцоо нь 2014-2015 оныг хамарсан бөгөөд Ц.Норжинсүрэн нь 11 440 000 төгрөгийг хариуцахаар байна.

            5. Санхүүгийн шалгалтын явцад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно.

 

Шинжээчийн дүгнэлтийн хавсралтад:

            Дархан цэцэрлэг Тунгалаг 991 500 төгрөг, “Женко тур бюро” 372 000 төгрөг, “Метро трейд” 1 561 800 төгрөг, “Миний говь” 1 993 400 төгрөг, “Туушин” зочид буудал 1 620 000 төгрөг, “Улаанбаатар” зочид буудал 3 240 000 төгрөг, Улаанбаатар үйлдвэр үйлчилгээний төв 1 198 000 төгрөг, “Барс” лангуу П46- 200 000 төгрөг, “Баялаг” төв 375 700 төгрөг, УБТЗ тээш 45 600 төгрөг, “Гэрэлт хотхон” 135 000 төгрөг, Баян-Өлгий Сувд 100 000 төгрөг, “Хар сувд” 675 000 төгрөг, “Айриш хаус” 130 000 төгрөгийг Ц.Норжинсүрэн завшсан. Дүн 11 440 000 төгрөг гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 242-244 дүгээр хуудас)

          

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

           Ц.Норжинсүрэн ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтасны 153 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ц.Норжинсүрэн нь 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрүүдийн хооронд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Капитал маркет” ХХК-д борлуулагч нарын ахлах буюу худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа  Дархан цэцэрлэг Тунгалаг 991 500 төгрөг, “Женко тур бюро” 372 000 төгрөг, “Метро трейд” 1 561 800 төгрөг, “Миний говь” 1 993 400 төгрөг, “Туушин” зочид буудал 1 620 000 төгрөг, “Улаанбаатар” зочид буудал 3 240 000 төгрөг, Улаанбаатар үйлдвэр үйлчилгээний төв 1 198 000 төгрөг, “Барс” лангуу П46- 200 000 төгрөг, “Баялаг” төв 375 700 төгрөг, УБТЗ тээш 45 600 төгрөг, “Гэрэлт хотхон” 135 000 төгрөг, Баян-Өлгий Сувд 100 000 төгрөг, “Хар сувд” 675 000 төгрөг, “Айриш хаус” 130 000 төгрөг, нийт 11 440 000 төгрөгийн борлуулалт хийж, мөнгийг нь бэлнээр авсан атлаа байгуулалагын орлогод тушаалгүй  хувьдаа завшиж, тус компанид үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Саулегүль, гэрч М.Ууганбаяр, Г.Энхжаргал, Э.Гэрэлтцогт, Э.Загдаа, Б.Зоригтбаатар, Х.Үүрийнцолмон нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 052 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон, тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Ц.Норжинсүрэнгийн үйлдсэн гэмт хэргийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Норжинсүрэнг аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсний улмаас 11 440 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, бага насны хүүхэдтэй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Ц.Норжинсүрэн нь 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр охин Д.Номин-Эрдэнийг төрүүлсэн нь шүүгдэгчийн мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Иймд 3 сар 20 хоногтой охиныг нь ээжийнхээ асрамжид өсөж, бойжих, Ц.Норжинсүрэнд хүүхдээ тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх боломж олгохын тулд түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.