Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/209

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Х,

Прокурор: Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Б,

Шүүгдэгч Я.Ц-, Х.Дс-, Э.Ба- нарын өмгөөлөгч: Д.Д,

шүүгдэгч Я.Ц-ын өмгөөлөгч: Б.Ц-Э /цахимаар/,

Шүүгдэгч Х.Дс-гийн өмгөөлөгч: Ц.Б /цахимаар/,

Шүүгдэгч С.Ө-, Х.Д- нарын өмгөөлөгч: Л.Ж,

Шүүгдэгч Д.С-, Б.Цн-, Н.Б-, Д.Э- нарын өмгөөлөгч: Т.У,

Шүүгдэгч Ц.Бв-ын өмгөөлөгч: М.Ц /цахимаар/,

Шүүгдэгч Ц.Д-, Бж- нарын өмгөөлөгч: Ө.Н,

Шүүгдэгч Ц.Бя-ын өмгөөлөгч: Б.Б,

Шүүгдэгч: С.Ө-, Х.Д-,  Х.Дс-, Ц.Бя-, Н.Бж-, Я.Ц-, Э.Ба-, Н.Б-, Ц.Д-, Б.Цн-, Д.Э-, Д.С-, Ц.Бв-  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн прокурор Б.Оюунцэцэгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Я-гийн Ц-, Б овогт Э-ын Ба-,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Н-ын Бж-, Б- овогт С-гийн Ө-, Т овогт Х-ын Д-, З овогт Ц-ын Бя-,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Х-гийн Дс-,

 - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Н-гийн Б-, З овогт Б-ын Цн-, Б овогт Д-ийн Э-, С овогт Ц-ын Бв-, З овогт Ц-н Д-, Т овогт Д-ийн С- нарт холбогдох эрүүгийн 2101000590352 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ..........-нд Увс аймгийн ............... суманд төрсөн, ....настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Увс аймгийн ............... сумын Засаг даргаар ажиллаж байсан, одоо өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл ...... хамт амьдардаг, Увс аймгийн ............... сумын .......... оршин суух хаягтай, Төрийн Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдсэн, Б- овогт С-гийн Ө-, (регистрийн дугаар: ............);  

2. Монгол Улсын иргэн, ............ Увс аймгийн ............... суманд төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ Увс аймгийн ............... сумын Засаг даргын орлогч ажиллаж байсан, одоо мал аж ахуй эрхэлдэг, ам бүл ......... хамт амьдардаг, Увс аймгийн ............... сумын .... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Х-ын Д-, (регистрийн дугаар: ........); 

3. Монгол Улсын иргэн, .............-нд Увс аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын хүнд машин механизмын оосорлогч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Увс аймгийн ............... сумын Иргэдийн хурлын тэргүүлэгч, “.............” НҮТББ-ын тэргүүн, "Бид .... эзэд” төрийн бус байгууллагын гишүүнээр ажиллаж байсан, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ............ хамт амьдардаг, Увс аймгийн ............... сумын ......... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт Х-гийн Дс-, (регистрийн дугаар: ..........); 

4. Монгол Улсын иргэн, ...................-нд Увс аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, “...............” ХХК-д захирлаар ажилладаг, ам бүл ........ хамт амьдардаг, Улаанбаатар хотын ............. оршин суух хаягтай, урьд .....- аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож байсан, Ш овогт Я-гийн Ц-, (регистрийн дугаар: ........);   

5. Монгол Улсын иргэн, ..........-нд .... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .... хамт амьдардаг, .... аймгийн ... сумын ...... суух хаягтай, урьд Нийслэлийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарынм 21-ний өдрийн 114 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Б”-д зааснаар 22 жил хорих ял, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/977 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б овогт Э-О-ын Ба-, (регистрийн дугаар: ...........);

6. Монгол Улсын иргэн, .........-нд Увс аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ Увс аймгийн ......... сумын Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан, ам бүл ...... хамт амьдардаг, Увс аймгийн ........ сумын ..... оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн хэмжээ буюу 2,167,000 төгрөгөөр торгох ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, З овогт Ц-ын Бя-, (регистрийн дугаар: ........); 

7. Монгол Улсын иргэн, .......-нд Увс аймгийн ........ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Увс аймгийн ............... сумын Иргэдийн хурлын тэргүүлэгч байсан, одоо “............” мал эмнэлгийг ажиллуулдаг, ам бүл 1, Увс аймгийн ..... сумын 5 дугаар багийн 412 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт Н-ын Бж-, (регистрийн дугаар: ........); 

8.  Монгол Улсын иргэн, ...........-нд Увс аймгийн ........ суманд төрсөн, ....настай, эмэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, гэмт хэрэгт холбогдох үедээ “Бид .... эзэд” төрийн бус байгууллагын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан, ам бүл 1, Увс аймгийн ........ сумын ....... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт Ц-н Д-, (регистрийн дугаар: .........); 

9.  Монгол Улсын иргэн, ........-нд Увс аймгийн ......... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, гэмт хэрэгт холбогдох үедээ Увс аймгийн ........... сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгч, ам бүл ......... хамт амьдардаг, Увс аймгийн ......... сумын ........ оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт Н-гийн Б-, (регистрийн дугаар: ......);

10. Монгол Улсын иргэн, ..........-нд Увс аймгийн ..... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, гэмт хэрэгт холбогдох үедээ Увс аймгийн ............... сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгч, ам бүл ...... хамт амьдардаг, Увс аймгийн ............... сумын ..... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт Б-ын Цн-, (регистрийн дугаар: ........);

11. Монгол Улсын иргэн, ......-нд Увс аймгийн .... суманд төрсөн, ...настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, гэмт хэрэгт холбогдох үедээ Увс аймгийн ........ сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгч, ам бүл ...... хамт амьдардаг, Увс аймгийн ...... сумын .... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Д-ийн Э-, (регистрийн дугаар: ...........); 

12. Монгол Улсын иргэн, .........-нд Увс аймгийн ........ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, одоо ............... сумын ... багийн Засаг дарга ажилтай, гэмт хэрэгт холбогдох үедээ Увс аймгийн ..... сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгч байсан, ам бүл .., .... хамт  амьдардаг, Увс аймгийн ......... сумын ..... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С овогт Ц-ын Бв-, (регистрийн дугаар: ой82082410); 

13. Монгол Улсын иргэн, .....-нд Увс аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ Увс аймгийн ...... сумын ...... багийн иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байсан, одоо мал аж ахуй эрхэлдэг, ам бүл ....... хамт амьдардаг, Увс аймгийн........ сумын ..... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Д-ийн С-, (регистрийн дугаар: ...........); 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Я.Ц-, Э.Ба- нар нь бүлэглэн “Бид .... эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг ............... сумын умын Засаг дарга С.Ө-тэй байгуулж, нөхөн сэргээлт явуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 5.1-д “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн захиалагч нь аймгийн ЗДТГ-ын ХБХ, БОГ байна. 5.2-д “Аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулах комиссыг 7-с доошгүй гишүүнтэйгээр тухай бүр нь аймгийн Засаг даргын захирамжаар томилно.”, 9.1-д “Шалгарсан аж ахуйн нэгж, нөхөрлөл ажпын 10 хоногт багтаан, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна.”, 9.2-д “гэрээний бусад оролцогч талууд нь аймгийн БОГ, тухайн сумын Засаг дарга, байна.”, 10.1-д “гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар, тухайн сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг оролцуулан, аймгийн Засаг даргын захирамжаар батална.” гэснийг тус тус зөрчиж албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн ............... сумын Засаг дарга С.Ө-, тус сумын Засаг даргын орлогч Х.Д-, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Дс-, Ц.Бя-, Н.Бж-, Увс аймгийн ....... сумын ...... багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.С-, тэргүүлэгч Н.Б-, Б.Цн-, Ц.Бв-, Д.Э-, иргэн Ц.Д- нарт Увс аймгийн ..............., Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банканд Х.Дс-гийн нэрээр эзэмшдэг ...... дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банк дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг .... дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

2. Шүүгдэгч С.Ө- нь Нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн ............... сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа “........” ХХК-ийн захирал Я.Ц-, иргэн Э.Ба- нарын “Бид .... эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг байгуулж, нөхөн сэргээлт явуулах ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх,” гэж хуульчилсныг, мөн Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11 -ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 5.1-д “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн захиалагч нь аймгийн ЗДТГ-ын ХБХ, БОГ байна. 5.2-д “Аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулах комиссыг 7-с доошгүй гишүүнтэйгээр тухай бүр нь аймгийн Засаг даргын захирамжаар томилно.”, 9.1-д “Шалгарсан аж ахуйн нэгж, нөхөрлөл ажлын 10 хоногт багтаан, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна.”, 9.2- д “гэрээний бусад оролцогч талууд нь аймгийн БОГ, тухайн сумын Засаг дарга, байна.”, 10.1-д “гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ЗДТГ-ын Хөгжпийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар, тухайн сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг оролцуулан, аймгийн Засаг даргын захирамжаар батална.” гэснийг тус тус зөрчиж, “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх гэрээ”-г байгуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Увс аймгийн ............... сумын Засаг даргын орлогч Х.Д-, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Дс-, Ц.Бя-, Н.Бж-, Увс аймгийн ...... сумын ...... багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.С-, тэргүүлэгч Н.Б-, Б.Цн-, Ц.Бв-, Д.Э-, иргэн Ц.Д- нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Увс аймгийн ..............., Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банканд өөрийн нэрээр эзэмшдэг .... дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг ...... дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт хамтран оролцож 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр бэлнээр 7,000,000 (долоон сая) төгрөгийн хахууль авсан,

     3. Шүүгдэгч Х.Д- нь Нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн ............... сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаандаа “.....”ХХК-ийн захирал Я.Ц-, иргэн Э.Ба- нарын “Бид .... эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг Сумын Засаг дарга С.Ө-тэй байгуулж, нөхөн сэргээлт явуулах ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх,” гэж хуульчилсныг, мөн Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11 -ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 5.1- д “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн захиалагч нь аймгийн ЗДТГ-ын ХБХ, БОГ байна. 5.2-д “Аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулах комиссыг 7-с доошгүй гишүүнтэйгээр тухай бүр нь аймгийн Засаг даргын захирамжаар томилно.”, 9.1-д “Шалгарсан аж ахуйн нэгж, нөхөрлөл ажлын 10 хоногт багтаан, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна.”, 9.2-д “гэрээний бусад оролцогч талууд нь аймгийн БОГ, тухайн сумын Засаг дарга, байна.”, 10.1-д “гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажпын хэсгийг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар, тухайн сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг оролцуулан, аймгийн Засаг даргын захирамжаар батална.” гэснийг тус тус зөрчиж, “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх гэрээ”-г байгуулахад гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Увс аймгийн ............... сумын Засаг дарга С.Ө-, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Дс-, Ц.Бя-, Н.Бж-, Увс аймгийн ............... сумын ...... багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.С-, тэргүүлэгч Н.Б-, Б.Цн-, Ц.Бв-, Д.Э-, иргэн Ц.Д- нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Увс аймгийн ..............., Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банканд өөрийн нэрээр эзэмшдэг ..... дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг .... дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт хамтран оролцож 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөрийн Хаан банкны .... дугаартай дансаар 475,000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр 2,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сард бэлнээр 2.000.000 төгрөг буюу нийт 4,475,000 (дөрвөн сая дөрвөн зуун далан таван мянган) төгрөгийн хахууль авсан,

4. Шүүгдэгч Х.Дс- нь Нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн ............... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байх хугацаандаа “.....” ХХК-ийн захирал Я.Ц-, иргэн Э.Ба- нарын “Бид .... эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг Сумын Засаг дарга С.Ө-тэй байгуулж, нөхөн сэргээлт явуулах ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх,” гэж хуульчилсныг, мөн Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргуүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 5.1-д “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн захиалагч нь аймгийн ЗДТГ-ын ХБХ, БОГ байна. 5.2-д “Аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулах комиссыг 7-с доошгүй гишүүнтэйгээр тухай бүр нь аймгийн Засаг даргын захирамжаар томилно.”, 9.1-д “Шалгарсан аж ахуйн нэгж, нөхөрлөл ажлын 10 хоногт багтаан, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна.”, 9.2-д “гэрээний бусад оролцогч талууд нь аймгийн БОГ, тухайн сумын Засаг дарга, байна.”, 10.1-д “гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажпын хэсгийг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар, тухайн сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг оролцуулан, аймгийн Засаг даргын захирамжаар батална.” гэснийг тус тус зөрчиж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Увс аймгийн ............... сумын Засаг дарга С.Ө-, тус сумын Засаг даргын орлогч Х.Д-, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Ц.Бя-, Н.Бж-, Увс аймгийн ............... сумын ...... багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.С-, тэргүүлэгч Н.Б-, Б.Цн-, Ц.Бв-, Д.Э-, иргэн Ц.Д- нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд хахууль авах гэмт хэргийг удирдан төлөвлөж, сумын Засаг дарга С.Ө-, Ц.Д- нараар гэрээнд гарын үсэг зуруулах, ...... багийн иргэдийн нийтийн хурлын дарга болон тэргүүлэгч нараар иргэдээс нөхөн сэргээлт хийлгэх талаар санал авахуулж, иргэдийн нийтийн хурлаас шийдвэр гаргуулах талаар үүрэг оролцоог хуваарилан зохион байгуулж, Увс аймгийн ..............., Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөгийг Хаан банканд өөрийн нэрээр эзэмшдэг ...... дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг ..... дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөгийн хахууль авсан,

5. Шүүгдэгч Ц.Бя- нь Нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн ............... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллах хугацаандаа “......” ХХК-ийн захирал Я.Ц-, иргэн Э.Ба- нарын “Бид .... эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх" гэрээг байгуулж, нөхөн сэргээлт явуулах ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх,” гэж хуульчилсныг, мөн Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 5.1- д “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн захиалагч нь аймгийн ЗДТГ-ын ХБХ, БОГ байна. 5.2-д “Аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулах комиссыг7-сдоошгүй гишүүнтэйгээр тухай бүр нь аймгийн Засаг даргын захирамжаар томилно.”, 9.1-д “Шалгарсан аж ахуйн нэгж, нөхөрлөл ажлын 10 хоногт багтаан, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна.”, 9.2-д “гэрээний бусад оролцогч талууд нь аймгийн БОГ, тухайн сумын Засаг дарга, байна.”, 10.1-д “гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажпын хэсгийг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжпийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар, тухайн сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг оролцуулан, аймгийн Засаг даргын захирамжаар батална.” гэснийг тус тус зөрчиж, “Бид .... эзэд” төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх гэрээ”-г Увс аймгийн ............... сумын Засаг дарга С.Ө-тэй байгуулахад дэмжлэг үзүүлж, Улс аймгийн ...... хэмээх газарт нөхөн сэргээлт хийх асуудлыг тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх талаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Увс аймгийн ............... сумын Засаг дарга С.Ө-, Засаг даргын орлогч Х.Д-, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Дс-, Н.Бж-, Увс аймгийн ............... сумын ...... багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.С-, тэргүүлэгч Н.Б-, Б.Цн-, Ц.Бв-, Д.Э-, иргэн Ц.Д- нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Увс аймгийн ..............., Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банканд өөрийн нэрээр эзэмшдэг .... дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10.000.000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг .... дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцож 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр бэлнээр 8,000,000 (найман сая) төгрөгийн хахууль авсан,

6. Шүүгдэгч Н.Бж- нь Нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн ............... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллах хугацаандаа “......” ХХК-ийн захирал Я.Ц-, иргэн Э.Ба- нарын “Бид .... эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг байгуулж, нөхөн сэргээлт явуулах ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх,” гэж хуульчилсныг, мөн Увс аймгийн Иргэдийн - төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 5.1- д “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн захиалагч нь аймгийн ЗДТГ-ын ХБХ, БОГ байна. 5.2-д “Аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулах комиссыг 7-с доошгүй гишүүнтэйгээр тухай бүр нь аймгийн Засаг даргын захирамжаар томилно.”, 9.1-д “Шалгарсан аж ахуйн нэгж, нөхөрлөл ажлын 10 хоногт багтаан, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна.”, 9.2-д “гэрээний бусад оролцогч талууд нь аймгийн БОГ, тухайн сумын Засаг дарга, байна.”, 10.1-д “гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар, тухайн сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг оролцуулан, аймгийн Засаг даргын захирамжаар батална.” гэснийг тус тус зөрчиж, “Бид .... эзэд” төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх гэрээ”-г Увс аймгийн ............... сумын Засаг  дарга С.Ө-тэй байгуулахад дэмжлэг үзүүлж, Улсаймгийн ...... хэмээх газарт нөхөн сэргээлт хийх асуудлыг тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх талаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Увс аймгийн ............... сумын Засаг дарга С.Ө-, Засаг даргын орлогч Х.Д-, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Дс-, Ц.Бя-, Увс аймгийн ............... сумын ...... багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.С-, тэргүүлэгч Н.Б-, Б.Цн-, Ц.Бв-, Д.Э-, иргэн Ц.Д- нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Увс аймгийн ..............., Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банканд өөрийн нэрээр эзэмшдэг .... дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10.000.000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг .... дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцож2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр бэлнээр 2,000,000 (хоёр сая) төгрөгийн хахууль авсан,

7. Шүүгдэгч Ц.Д- нь “Бид .... эзэд” төрийн бус байгууллагын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байх хугацаандаа “.....” ХХК-ийн захирал Я.Ц-, иргэн Э.Ба- нарын “Бид .... эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг Сумын Засаг дарга С.Ө-тэй байгуулж, нөхөн сэргээлт явуулах ашиг сонирхлын үүднээс Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 5.1-д “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн захиалагч нь аймгийн ЗДТГ-ын ХБХ, БОГ байна. 5.2-д “Аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулах комиссыг 7-с доошгүй гишүүнтэйгээр тухай бүр нь аймгийн Засаг даргын захирамжаар томилно.”, 9.1 -д “Шалгарсан аж ахуйн нэгж, нөхөрлөл ажлын 10 хоногт багтаан, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна.”, 9.2-д “гэрээний бусад оролцогч талууд нь аймгийн БОГ, тухайн сумын Засаг дарга, байна.”, 10.1-д “гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ЗДТГ-ын Хөгжпийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар, тухайн сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг оролцуулан, аймгийн Засаг даргын захирамжаар батална.” гэснийг тус тус зөрчиж, “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх гэрээ”-г байгуулахад гэрээний нэг тал болон    оролцож гарын үсэг зурж батлан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Увс аймгийн ............... сумын Засаг дарга С.Ө-, Засаг даргын орлогч Х.Д-, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Дс-, Ц.Бя-, Н.Бж-, Увс аймгийн ............... сумын ...... багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.С-, тэргүүлэгч Н.Б-, Б.Цн-, Ц.Бв-, Д.Э- нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Увс аймгийн ..............., Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банканд өөрийн нэрээр эзэмшдэг .... дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг ....дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, гэрээг байгуулсны хариуд 2021 оны 8 дугаар сард 2,000,000 (хоёр сая) төгрөгийг бэлнээр бусдаар дамжуулан авсан,

8. Шүүгдэгч Д.С- нь Увс аймгийн ............... сумын ...... багийн Иргэдийн нийтийн хурлын даргаар, Н.Б-, Б.Цн-, Д.Э- нар тэргүүлэгчээр ажиллаж байх хугацаандаа “....” ХХК- ийн захирал Я.Ц-, иргэн Э.Ба- нарын “Бид .... эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг Сумын Засаг дарга С.Ө-тэй байгуулж, нөхөн сэргээлт явуулах ашиг сонирхлын үүднээс Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 5.1-д “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн захиалагч нь аймгийн ЗДТГ-ын ХБХ, БОГ байна. 5.2-д “Аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулах комиссыг 7-с доошгүй гишүүнтэйгээр тухай бүр нь аймгийн Засаг даргын захирамжаар томилно.”, 9.1 -д “Шалгарсан аж ахуйн нэгж, нөхөрлөл ажлын 10 хоногт багтаан, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна.”, 9.2-д “гэрээний бусад оролцогч талууд нь аймгийн БОГ, тухайн сумын Засаг дарга, байна.”, 10.1-д “гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжпийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар, тухайн сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг оролцуулан, аймгийн Засаг даргын захирамжаар батална.” гэснийг тус тус зөрчиж, тухайн багийн нутаг дэвсгэрт орших иргэдээс нөхөн сэргээлт хийхийг дэмжиж байгаа талаархи гарын үсгийг цуглуулан, иргэдийн нийтийн хурлын тогтоолыг үйлдэн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Увс аймгийн ...... сумын Засаг дарга С.Ө-, тус сумын Засаг даргын орлогч Х.Д-, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Дс-, Ц.Бя-, Н.Бж-, иргэн Ц.Д- нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Увс аймгийн ..............., Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банканд өөрийн нэрээр эзэмшдэг ...дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4.000.000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг ... дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөгийн хахууль авсан гэх гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцож, 2021 оны 8 дугаар сард тус бүр 500,000 төгрөгийг бэлнээр авсан,

9. Шүүгдэгч Ц.Бв- нь Увс аймгийн ..... сумын ...... багийн Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчээр ажиллаж байх хугацаандаа “.....” ХХК-ийн захирал Я.Ц-, иргэн Э.Ба- нарын “Бид .... эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг Сумын Засаг дарга С.Ө-тэй байгуулж, нөхөн сэргээлт явуулах ашиг сонирхлын үүднээс Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 5.1-д “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн захиалагч нь аймгийн ЗДТГ-ын ХБХ, БОГ байна. 5.2-д “Аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулах комиссыг 7-с доошгүй гишүүнтэйгээр тухай бүр нь аймгийн Засаг даргын захирамжаар томилно.”, 9.1-д “Шалгарсан аж ахуйн нэгж, нөхөрлөл ажлын 10 хоногт багтаан, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна.”, 9.2-д “гэрээний бусад оролцогч талууд нь аймгийн БОГ, тухайн сумын Засаг дарга, байна.”, 10.1-д “гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажпын хэсгийг ЗДТГ-ын Хөгжпийн бодлогын хэлтэс, Мэргэжпийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар, тухайн сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг оролцуулан, аймгийн Засаг даргын захирамжаар батална.” гэснийг тус тус зөрчиж, тухайн багийн нутаг дэвсгэрт орших иргэдээс нөхөн сэргээлт хийхийг дэмжиж байгаа талаархи гарын үсгийг цуглуулан, иргэдийн нийтийн хурлын тогтоолыг үйлдэн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Увс аймгийн ............... сумын Засаг дарга С.Ө-, тус сумын Засаг даргын орлогч Х.Д-, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Дс-, Ц.Бя-, Н.Бж-, Увс аймгийн ............... сумын ...... багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.С-, тэргүүлэгч Б.Цн-, Д.Э-, Н.Б-, иргэн Ц.Д- нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Увс аймгийн ..............., Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банканд өөрийн нэрээр эзэмшдэг ....дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг .... дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөгийн хахууль авсан гэх гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжпэг үзүүлж хамжигчаар оролцож, 2021 оны 8 дугаар сард 480,000 төгрөгийг бэлнээр авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Эрүүгийн 2101000590352 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:

1.1. Шүүгдэгч С.Ө-, Я.Ц-, Э.Ба-, Н.Б-, Б.Цн-, Ц.Бв-, Д.Э-, Ц.Д-, Ц.Бя-, Н.Бж-, Х.Д-, Х.Дс-, Д.С- нарт холбогдох хэргийн нотлох баримтууд:

1. Гэрч Ц.Б-ын мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 120, 121 дэх тал);

2. Гэрч Б.Б-ын мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 127, 128 дахь тал),

3. Гэрч Б.С-гийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 130 дахь тал),

4. Гэрч С.Ө-гийн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 131-134 дэх тал),

5. Гэрч Н.Б-гийн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 21 дэх тал),

6. Х.Дс-гээс бусдаас авсан мөнгийг зарцуулсан тооцооны бичмэл баримт (9 дүгээр хавтаст хэргийн 17, 18 дахь тал),

7. Гэрч Х.Б-гийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 144, 145 дахь тал),

8. Гэрч Н.Г-гийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 147, 148 дахь тал),

9. Гэрч Ж.Д-гийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 154 дэх тал),

10. Гэрч Ж.Д-гийн дахин өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 156 дахь тал),

11. Хаан банк дахь Ж.Д-гийн нэрээр эзэмшдэг .... дугаартай дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 157 дахь тал),

12. Гэрч Б.Т-гийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 159, 160 дахь тал),

13. Гэрч Н.Л-гийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 177 дахь тал),

14. Гэрч Б.Гадинхүүгийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 183, 184 дэх тал),

15. Гэрч Б.Н-гийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 186 дахь тал),

16. Гэрч Д.Ё-гийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 192 дахь тал);

17. Гэрч Г.Г-ын мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 199 дэх тал),

18. Гэрч Д.Дс-гийн /Увс аймгийн ............... сумын ИТХ-ын дарга/ мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 201,202 дэх тал),

19. Гэрч Д.Дс-гийн дахин өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 206 дахь тал),

20. Гэрч Н.С-гийн /Увс аймгийн Байгаль орчин, аялал галын газарт ............... сум хариуцсан байгаль хамгаалагч ажилтай/ мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 210 дахь тал),

21. Гэрч Д.Ц-ийн /Увс аймгийн ............... сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга/ мэдүүлэг (2 дугаар хавтаст 212 дахь тал);

22. Гэрч Ж.Э-ын /Увс аймгийн ЗДТГ-ын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга/ мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 216 дахь тал),

23. Гэрч Т.Т-гийн /Увс аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтэн/ мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 218 дахь тал),

24. Гэрч Г.БЭ-ийн /Увс аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч/ мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 221, 222 дахь тал),

25. Гэрч Ц.Ц-ын /Увс аймгийн Засаг даргын зөвлөх, иргэдийн  төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч/ мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 226 дахь тал),

26. Гэрч Б.А-ийн /Баруун Монгол Энержи ХХК-ийн захирал/ мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 229, 230 дахь тал),

27. Яллагдагч С.Ө-гийн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 184, 185 дахь тал),

28. Яллагдагч Ц.Д-гийн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 44 дэх тал),

29. Яллагдагч Х.Дс-гийн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 75-77 дахь тал),

30. Яллагдагч Я.Ц-ын мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 100, 105, 106 дахв тал),

31. Яллагдагч Н.Бж-ын мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 136 дахь тал),

32. Яллагдагч Ц.Бя-ын мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 180 дахь тал),

33. Яллагдагч Х.Д-ын мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал),

34. Яллагдагч Х.Дс-гийн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 23, 24 дэх тал),

35. Яллагдагч Д.С-ын мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 247, 248 дахь тал),

36. Яллагдагч Э.Ба-ын мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 15, 16 дахь тал),

37. Х.Дс-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 17-27 дахь тал),           

38. Хаан банк дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг ..... дугаартай дансны хуулга (5 дугаар хавтаст хэргийн 24 дэх тал),

39.  Хаан банк дахь  Я.Ц-ын нэрээр эзэмшдэг ..... дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал),

40. Хаан банк дахь Х.Дс-гийн нэрээр эзэмшдэг .... дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 37 дахь тал),

41. Хаан банк дахь Х.Д-ын нэрээр эзэмшдэг ....... дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал),

42. Хаан банк дахь Б.Б-ын нэрээр эзэмшдэг .... дугаартай дансаар ..../Б.С-/ данс руу 6,000,000 төгрөгийн мөнгөн шилжүүлэг хийсэн талаархи баримт (3 дугаар хавтаст хэргийн 82 дахв тал),

43. Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 он 8 дугаар сарын 26-ны өдрийн 20-05-026/95 дугаартай албан шаардлага (3 дугаар хавтаст хэргийн 101, 102 дахь тал),

44. Увс аймгийн ............... сумын Засаг дарга, “Бид .... эзэд” нэртэй нөхөрлөлийн хооронд 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх тухай гэрээ (4 дүгээр хавтаст хэргийн 153-155 дахь тал),

45. Увс аймгийн ....... сумын Засаг даргын 2021 оны 9 сарын 01-ний өдрийн А/160 дугаартай ....... сумын нутаг ...... хэмээх газар нөхөн сэргээлт нэрийн доор ашигт малтмал олборлохоор ирсэн иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийх ажпын хэсгийг байгуулах тухай захирамж (3 дугаар «азтаст хэргийн 113 дахь тал),

46. Увс аймгийн .... сумын засаг даргын 2021 оны 9 сарын 07-ны өдрийн А/162 дугаартай албадан буулгах тухай захирамж (3 дугаар хавтаст хэргийн 114 дэх тал),

47. Увс аймгийн ....... сумын засаг даргын 2021 оны 9 сарын 03-ны  өдрийн А/161 дугаартай мэргэжпийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлагын хэрэгжилтийг хангуулах талаархи захирамж (3 дугаар хавтаст хэргийн 115 дахь тал),

48. Увс аймгийн Засаг даргын 2020 оны 11 сарын 23-ны өдрийн Б/71 дугаартай “Засаг дарга томилох, Засаг дарга чөлөөлөх тухай” захирамжийн хуулбар (3 дугаар хавтаст хэргийн 118 дахь тал),

49. Увс аймгийн ......... сумын ...... багийн Иргэдийн нийтийн хурлын 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай тогтоолын хуулбар, төсөл, нэр бүхий иргэдийн гарын үсэг бүхий бичгийн баримт (3 дугаар хавтаст хэргийн 231-250, 4 дүгээр хавтаст хэргийн 1-16 дахь тал),

50. Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 235 дугаартай албан бичиг (4 дүгээр хавтаст хэргийн 152 дахь тал),

51. Бичил уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийх гэрээ (4 дүгээр хавтаст хэргийн 157-160 дахь тал),

52. Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх гэрээ, гар ноорог /Ц.Д- гарын үсэг зураагүй/ (4 дүгээр хавтаст хэргийн 169-172 дахь тал),

53. Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 сарын 11-ний өдрийн А/82 дугаартай журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол, хавсралтын хамт (4 дүгээр хавтаст хэргийн 179-182 дахь тал),

54. Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 01 сарын 07-ны өдрийн 4/03 дугаартай “Аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолын хуулбар (4 дүгээр хавтаст хэргийн 183, 201, 223 дахь тал),

55. Увс аймгийн ....... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/01 дугаартай “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” тогтоолын хуулбар (4 дүгээр хавтаст хэргийн 230 дахь тал),

56. Увс аймгийн ....... сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/04 дугаартай “Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг сонгож, батлах тухай” тогтоолын хуулбар (4 дүгээр хавтаст хэргийн 231 дэх тал),

57. Увс аймгийн ....... сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 сарын 15-ны өдрийн 2/08 дугаартай “Сумын 2021 онд эззмшүүлэх газрын хэмжээ байршлыг батлах тухай” тогтоол болон хавсралтын хуулбар (4 дүгээр хавтаст  хэргийн 233, 234 дэх тал),

58. Увс аймгийн ....... сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/92 дугаартай “......ийн нөхөн сэргээлтийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоол, ...... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл (5 дугаар хавтаст  хэргийн 36-42 дахь тал),

59. “Бид .... эзэд” НҮТББ -ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (5 дугаар хавтаст  хэргийн 44 дэх тал),

60. Увс аймгийн ............... сумын Засаг даргын орлогчийн албан тушаалын тодорхойлолтын хуулбар (5 дугаар хавтаст  хэргийн 30-34 дэх тал),

61. Увс аймгийн ............... сумын Засаг даргын 2020 оны 11 сарын 30-ны өдрийн Б/26 дугаартай “Засаг даргын орлогч томилох, Засаг даргын орлогч чөлөөлөх тухай” захирамжийн хуулбар (5 дугаар хавтаст  хэргийн 85 дахь тал),

62. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 236 дугаартай бичиг (8 дугаар хавтаст  хэргийн 217 дахь тал),

63. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 467 дугаартай бичиг (5 дугаар хавтаст  хэргийн 207 дахь тал) зэрэг баримтуудыг шинжлэн судлаж,

 1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ:

“.......” ХХК-н захирал Я.Ц-, Э.Ба- нар нь “Бид .... эзэд” ТББ-ын нэрээр хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газрыг түрж тэгшлэх зорилгоор нөхөн сэргээлт хийх гэрээг сумын Засаг дарга С.Ө-тэй байгуулж, нөхөн сэргээлт явуулах өөрсдөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс 33 сая төгрөгийг Х.Дс-д өгсөн. Х.Дс- цааш дамжуулаад бусад төлөөлөгч нарт хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдож байгаа юм. Х.Дс- нь нөхөн сэргээлт явуулах ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж буюу 33 сая төгрөгийг хэнд хэрхэн яаж өгөх вэ, хэдэн төгрөг өгөх вэ гэдгээ хуваарилалт хийж зохион байгуулалтын ажлыг зохион байгуулсан. Өнөөдөр сумын иргэдийн төрлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн хувьд гэрээ хэлцэл хийх, багийн иргэд нийтийн хурлыг хуралдуулах эрх хэмжээ байхгүй боловч нөхцөл байдлыг бий болгох зорилгоор 33 сая төгрөгөөс зарцуулалт хийсэн, бусдад хуваарилж өгсөн нөхцөл байдал тогтоогддог. Энэ мөнгөнөөс өөрсдөө ашиг авчихсан, ашиг хүртэж байгаа учраас ажлыг зохион байгуулах гэдэг нөхцөл байдалд Х.Дс- гардан хийсэн. Гэхдээ 33 сая төгрөгийг Х.Дс- өөрөө авсан. Цаашид хэрхэн зарцуулах ажиллагааг бид нар мэдэхгүй. Бид нар Х.Дс-д хахууль өгснөө хүлээн зөвшөөрч байгаа гэж Я.Ц-, Э.Ба- 2 мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд өнөөдрийн хүртэлх шүүх хуралдаанд мэдүүлэг өгөөд явж байна. Иймд Х.Дс-гийн үйлдлийг хахууль өгсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Харин хахууль авсан буюу 33 сая төгрөгийг бэлнээр болон дансаар дамжуулан Я.Ц-. Э.Ба-  хоёроос тухайн иргэдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгүүлэхээр авсан байна. Харин энэ 2 хүний ашиг сонирхлыг гүйцэтгүүлэхийн тулд багийн иргэдийн нийтийн хурал, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нартай уулзалт зохион байгуулах, гэр орноор нь орж уулзах, тухайн компанийн үйл ажиллагааг явуулах санал зөвшөөрлүүдийг нь хүмүүсээс авах нөхцөл байдал, ажлыг зохион байгуулсан байгуулсан. Харин Х.Д-ын хувьд тухайн гэмт хэрэг үйлдэгдэх 33 сая төгрөгийг Э.Ба-, Я.Ц- гэдэг хүмүүсээс орж ирж байгаа, ямар ажил зохион байгуулах гэж байгаа, “Бид .... эзэд” төрийн бус байгууллагын нэрээр хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх, улмаар ашиг олох зорилгоор зохион байгуулж байгаа гэдгээ бол мэдэж байсан. Ц.Бя-ын хувьд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр ажиллаж байгаа. ...... багт өөрийн хамаатан гэдэг ч юм уу, өөрийн хүмүүс байдаг. Энэ нөхцөл байдлыг Х.Дс- ашиглаж 8 сая төгрөгийг Цэрэнцэцэг гээд газар нөхөн сэргээлт хийхэд “та дэмжлэг үзүүлээч, өөрийн хамаатан садандаа дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулаад өгөөч гэж мөнгө өгсөн гэдгээ хэлдэг. Үүнийг Ц.Бя- аваад өөрөө цааш хувиарлаж байгаа асуудал юм. Шүүгдэгч Н.Бж-ын хувьд 2,000,000 төгрөгийг өнөөдөр Х.Дс-гээс дамжуулаад авчихсан. Хамгийн гол нь Х.Дс- мөнгө өгөхдөө энэ компанийн үйл ажиллагааг дэмжлэг болгоод, нөхөн сэргээлт ажилд энэ компанид дэмжлэг үзүүлээч гээд хэлж өгөөд байгаа. Иргэдийн нийтийн хурлын дарга Д.С-, тэргүүлэгч Н.Б-, Б.Цн-, Ц.Бв-, Д.Э- гэдэг хүмүүс өнөөдөр Х. Д-, Х.Дс- нар ямар асуудлыг ярилцсан бэ гэдгийг бүгдээрээ хэлдэг, мэдүүлдэг. Ийм компани нөхөн сэргээлтээр орно. Энэ компанийг ороход та нар энэ ард иргэдэд дэмжлэг үзүүлээд багийнхаа иргэд, хүмүүст зар тараагаад дэмжлэг үзүүлээдэх, хурлыг зохион байгуулаадхаач, энийг тэгье гээд гарсан. Тавуулаа сууж байгаад энийг зөвшөөрөөд ноороглоод тогтоолын төсөл бичээд өгчихсөн. Дараа нь асуудал гарвал энийг чинь устгана шүү, устгахаараа болохгүй юм байна гэдэг асуудал, Х.Д-аас аваад хэзээ хойно нь устгасан. Тухайн үедээ хамтраад хэлэлцээд зөвшөөрлөө амаар илэрхийлээд өгчихсөн шүү дээ. Х.Дс-гийн ашиг сонирхол нь Я.Ц-, Э.Ба- нарын ашиг сонирхлыг гүйцэтгүүлэх, авсан хахуулаар багийн иргэдийн нийтийн хурлын санал асуулгыг авах юм. Ингээд багийн иргэд нийтийн хурлын дарга, багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчид нь нар нь зөвшөөрчихөөр цааш сумын Засаг даргад танилцуулж гэрээ хэлцэл хийгдсэн нөхцөл байдал болж байгаа юм. Я.Ц-, Э.Ба- хоёрт энэ ажлыг хийхийн тулд нөхөрлөл хэрэгтэй байна. Тэгээд нөхөрлөлийг хэн олж өгсөн, хэн зохион байгуулсан юм гэхээр Х.Дс- зохион байгуулсан. Ц.Д-тэй гэрээ хийсэн. 2,000,000 төгрөг өгсөн. Энэ дээр мардаггүй. Би гэрээ хийхээс өмнө авсан гэдгээ ч хэлж байгаа. Өнөөдөр гэрээгээ ямар хүнтэйгээ ч хийснээ мэдэхгүй. Гэтэл энэ гэрээ гэмт хэрэг үүсэх шалтгаан болоод явж байгаа юм. С.Ө-г өмнөх шүүх хуралдаанд би асууж л байсан. Тэгэхэд би гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй. Миний буруу гэж байсан. Өнөөдөр би хадгалах гээд аваад үлдчихвэл болох юм байна. Би өмнө нь 2, 3 удаа мөнгийг нь хадгалж байсан юм чинь хадгалсан гээд л. Үнэхээр тэр хахууль өгөх гээд байгаа юм бол танд мэдүүлэх үүрэг чинь байгаа шүү дээ. Яагаад мэдээлэл өгөөгүй юм. Өнөөдөр 7 сая төгрөгийг би ашиглаагүй гээд байна. Буцааж өгөх болохоор 6 сая төгрөг өгчихсөн. 1 сая төгрөг өөртөө зарцуулсан. Иргэдийн нийтийн хурлын дарга, багийн хурал энэ гэмт хэргийн субьект биш Х.Дс-гийн бусдад хахууль өгөөд байгаа үйлдэлд дэмжлэг үзүүлж оролцохдоо за гээд зөвшөөрөөд уулзаад явсан, тогтоолын төслийг гар ноороглоод хийгээд өгч байгаа юм. Үүнд энэ хүмүүс дэмжлэг үзүүлээд явчихсан.

Иймд шүүгдэгч Э.Ба-, Я.Ц- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч  Н.Б-, Б.Цн-, Д.Э-, Ц.Бв-, Ц.Д-, Д.С- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Бж-, С.Ө-, Х.Д-, Ц.Бя- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.Дс-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

-Шүүгдэгч Я.Ц-, Э.Ба-, Х.Дс- нарын өмгөөлөгч Д.Д- шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлах нотлох баримт байхгүй гээд “Шүүх хуралдааны явцад гэмт хэргийн гарсан шалтгаан нөхцөлийг олж тогтоож, цаашид гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж байх нь чухал зорилт юм. Тэгэхээр энэ хэрэг дээр гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг ярихгүй байгаад байгаа юм. Энэ сумын иргэдийн хурлаар тогтоолыг гаргахдаа сумаас  ......, бусад газрууд дээр нөхөн сэргээлтийг хийхдээ бодлого тодорхой байх ёстой байсан. Яг үнэхээр түрж, сэргээе гэсэн юм уу хавтас хэрэгт байгаа материалуудад нь үзэхээр техникийн нөхөн сэргээлт гэдэг зүйл яваад байдаг. Урьд нь сэгсэрч сэргээж байсан. Сэгсэрч сэргээе гэдэг зорилгоор энэ Э.Ба-, Я.Ц- нар ирээд байгаа байхгүй юу, сэгсэрч сэргээе гэдэг зорилгоор Х.Дс- үүнийг зохион байгуулаад шалан дээр нь металл хайгч тавья гээд байгаа. Тэгтэл ирээд гэрээ хийхээр болтол сэгсэрч сэргээхгүй, түрж сэргээе гэдэг асуудал болсон байгаа юм. Э.Ба-ын хувьд 15 дугаар хавтас хэргийн 15, 16 дугаар хуудсанд анх яллагдагчаар өгсөн мэдүүлэгт анхнаасаа хэргийг үнэн зөвөөр нь ярьсан, хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруу зүйлчлэл дээр маргаж байгаа зүйл байхгүй. Тийм учраас Э.Ба-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй. Я.Ц-ын хувьд анхнаасаа зүйлчлэлээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч байсан. 6 дугаар хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд хэргээ хялбаршуулах журмаар шийдүүлэе гэдэг хүсэлтүүдийг гаргаж байсан. Тийм учраас Я.Ц-ын хувьд мөн гэм буруутайд тооцоход татгалзах зүйл алга. Харин Х.Дс-гийн хувьд яг одоо энэ хэрэг доторх үүрэг оролцоо юу вэ гэж үзвэл анхнаасаа өгч байсан мэдүүлгүүд байгаа. 6 дугаар хавтаст хэргийн 75-77 дугаар хуудсанд анх өгч байсан мэдүүлэг, өөрийнх нь гараар бичиж өгч байсан баримтуудаас нэг зүйл харагдаад байдаг. Х.Дс-, Я.Ц-, Э.Ба- нар анхнаасаа сэгсэрч сэргээж ашиг олох зорилгоор ашиг сонирхлын үүднээс нэгдсэн байна. Тэгээд үүрэг оролцоогоо хуваарилж аваад Э.Ба-, Я.Ц- нарын зүгээс мөнгө гаргах болоод техникийн асуудлаа хариуцаж байгаа юм. Х.Дс-гийн хувьд бол сумаас гарах шийдвэрийн хэсгийг хариуцаад байгаа юм. Прокурор Х.Дс-г эхнээсээ ингээд дүгнээд ороод ирж байгаа ч зүйлчлэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгээр буюу нийтийн албан тушаалтан хээл хахууль авах гэж зүйлчилж орж ирсэн маань энэ хэргийн бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна гэж харж байгаа юм. Шүүх эрх мэдлийн хүрээнд зүйлчлэлийг зөвтгөөд хөнгөрүүлээд шийдэх бүрэн боломжтой учраас Х. Дс-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгээр биш, харин 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх боломжтой байна гэж харж байгаа. Тийм учраас Х.Дс-гийн хувьд зүйлчлэлийг өөрчилж, хөнгөрүүлж зүйлчилж өгнө үү ” гэх дүгнэлтийг,

-Шүүгдэгч Я.Ц-ын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлах нотлох баримт байхгүй гээд “Миний үйлчлүүлэгч анх өгсөн мэдүүлгээсээ эхлээд гэм буруу дээр маргаагүй. Болсон бодит байдлыг бүгдийг мэдүүлсээр ирсэн. Өнөөдрийн хүртэл энэ хэрэгт нилээн хугацаа зарцууллаа. Хэд хэдэн удаа шүүхээс мөрдөн шалгах ажиллагаанд буцаж байлаа. Энэ хугацаанд өнөөдөр ч гэсэн түүний өгч байгаа мэдүүлэг өнөөдрийн хүртэл тогтвортой. Иймд миний үйлчлүүлэгч, миний хувьд улсын яллагчийн санал болгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийн гэмт буруутайд тооцоход маргах зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,

- Шүүгдэгч Х.Дс-гийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал шүүхийн хэлэлцүүлэгт:

1. Х.Дс-гийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэх баримт (5 дахь хавтас хэргийн 199 дэх тал);

 2. Х.Дс-гийн цагдан хоригдсон тухай баримт, (5 дахь хавтаст хэргийн 103 дахь тал, 16 дахь тал);

3. Өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлд “улсын яллагчийн яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас хохирол учраагүй гэсэн хэсэг, Ц.Бя-ын бод, бог мал нүхэнд унаж үхэж байсан гэх мэдүүлэг, Ц.Д-тэй ашигтай байдлаар шийдэж өгөх тухай тэмдэглэл зэргийг шинжлэн судалж,

“Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруу дээр маргадаггүй. Өмгөөлөгч Д.Д-тэй санал нэг байна. Хуулийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн шинжийг агуулж байна” гэх дүгнэлтийг,

- Шүүгдэгч С.Ө-, Х.Д- нарын өмгөөлөгч Л.Жавзмаа шүүхийн хэлэлцүүлэгт:

1. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр С.Ө-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст  хэргийн 123 дахь тал),

2. Гэрч Б-ын “С.Ө- авсан мөнгөө буцаагаад дансанд нь хийсэнг гэрчилсэн тухай” мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 127дахь тал) зэргийг шинжлэн судлаж,

“Шүүхээс хоёр ч удаа нэмэлт ажиллагаа хийлгэхээр захирамж гарсан боловч захирамжид дурдсан ажиллагаа гүйцэтг хийгдээгүй гэж үзэж байна. Сүүлд 4-5 хүнээс дахин мэдүүлэг авсан, өөр зүйл хийгээгүй. Миний үйлчлүүлэгч С.Ө-гийн хувьд анхны мэдүүлгээс гадна шүүх хуралд үнэн байдлыг мэдүүлсээр ирсэн. Өмгөөлөгч хүний хувьд нэгэнт хавтаст хэрэгт авагдсан материалын хүрээнд хязгаарлагдах биш яг тэр хүнийхээ үйлдлийг тодорхой хайсан. Тэгэхээр энэ хүний үйлдэл нь ерөөсөө л өвчтэй зовлонтой, карантинд байхад нь гэрээ байгуулж ийм ажил хиймээр байна гэхэд нь миний хийдэг ажил биш, баг шийдэх ёстой, тэгээд аймаг руу ороод шийдэх ёстой гэхээр аймагт аваачиж үзүүлэх гэсэн юм гээд гэрээнд гарын үсэг зуруулаад аваад явдаг. Ингэхэд чи ажил хөөцөлдөхөд мөнгө байх хэрэгтэй, засаг даргад мөнгө өгөөрэй гэж хэлсэн юм. Тэгээд энэ мөнгийг танд өгч байна өгөхгүй бол болохгүй, та авахгүй бол хадгалж бай гэж хэлээд өгсөн байдаг. Тэгэхээр энэ анхы мэдүүлэг үнэн зөв гэж үзэж байна. Яагаад гэвэл Авлигатай тэмцэх газар байцаагдахдаа хүртэл эхний асуултад хариулчхаад, дахиад үнэн байдлаа би нэг бүрчлэн ярья гэж хэлээд яг ийм байдлаа бас ярьдаг. Тэгэхээр энэ 7 сая төгрөг авсан асуудалдаа маргадаггүй. Хамгийн гол юу гэхлээр энийг надад хахууль болгож өгсөнгүй. надад 7 сая төгрөг өгчхөөд Я.Ц- өг гэсэн өгөхгүй бол болохгүй гэж хадгалуулж өгчхөөд дараа нь авна гэж хэлээд дараа нь хүн явуулсан. Карантинтай байсан учир өгч чадаагүй, тэгээд буцаагаад өгсөн байгаа юм. Тэгэхээр яг энэ үйл баримтад С.Ө-гийн гэмт хэргийг яаж зүйлчлэх вэ? Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийн субъектив талынх нь шинж  хангагдахгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзээд байгаа юм. Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нар мэдүүлэг авахдаа бол чамд 7 сая төгрөг өгсөн гэж байна шүү дээ гэсэн тулгасан маягаар асуулт авах гэж байхаар энэ хүн авахын хувьд бол авсан гэдгээ л хэлсэн. Тэгэхээр цаад субъектив санаа буюу гэмт хэргийн бүрэлдэхүүн олж тогтоох, яг энэ гэмт хэрэг мөн үү, биш үү, ямар санаа зорилготой, сэдэлттэй байсан бэ гэдэг асуудал дээр ажиллагаа бүрэн хийгдээгүй гэж үзэж байна. Тийм ч учраас түрүүчийн хурал дээр энэ хүмүүс залхсан байсан. Яагаад залхсан бэ гэхээр зүгээр салж авъя. Үнэхээрийн энэ хэрэг удааширчихлаа. Өмгөөлөгчийн хувьд бол нэгэнт мөрдөн байцаалтын шатад прокурорын хяналтад ажиллагаа хийгээч гээд 3 удаа шүүх буцаахад ямар нэгэн үр дүнд хүрэхгүй байгаа учраас би үйлчлүүлэгчдээ хэлсэн. Одоо нэгэнт үнэн байдлаар асуудлаа шийдүүлсэн нь дээр, үнэн байдлаа хэлнэ гэж хэлээд өнөөдрийн шүүх хуралдаанд С.Ө-гийн хэлж байгаа зүйлийг бол би сая тайлбарлаж байна. Яагаад вэ гэхлээр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн тогтоогоогүй байна. Тэгэхээр ямар зорилготой, ямар санаа, бодлоор мөнгө авсан бэ гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналтай байна. Х.Д- анхнаасаа мэдүүлэгтээ банзны мөнгө авсан юм. Тэрнээс биш тэр хахуульд 4,000,000 төгрөг аваагүй. Одоо Х.Дс-гийн мэдүүлгээр л яваад байгаа. Яг хэзээ, хаана, хэн хэдэн төгрөг хэнээс аваад, хэнд өгсөн ерөөсөө тодорхойгүй. Би өмгөөлөгчийн хувьд хардаж байгаа. Я.Ц- Х.Дс-д бэлнээр 10 сая төгрөг өгсөн үү? колонк дээр ууттай мөнгө өгсөн гэж н.Н- хэлдэг юм. Тэгэхэд Х.Д- байгаагүй гэж хэлдэг. Э.Ба- ч байгаагүй гэдэг. Гэтэл өнөөдөр байсан гээд байгаа юм. Ингээд мэдүүлгүүд зөрж байна. Я.Ц-ын хувьд би хэнд ч хахууль өгөөгүй гэж хэлдэг. Тэгэхээр энэ мэдүүлгүүдийн зөрөөг арилгах ёстой. Тэгэхээр хэний ашиг сонирхлоор, хэний ямар үйлдэлд нь оролцоод байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй. Ер нь их эргэлзээтэй байдлуудтай сая нотлох баримт шинжлэн судлахад нөгөө тогтоол гарч ирж байна. Эд нар ...... багийн хүмүүс гэтэл Намир багийн иргэдийн тогтоол дээр гарын үсэг зурчихсан. Энэ эргэлзээтэй, зөрүүтэй байна. Сүүлд Х.Дс- ерөөсөө хэнд өгснөө мэдэхгүй байна гэдэг. Тэгснээ дахиад мэдээд хамаг зүйлээ хэлдэг. Тэгэхээр шүүх аль мэдүүлгийг нь одоо шүүх үндэслэх юм бэ? Шүүхээс тодруулаад ирээч гэсэн зүйл тодорч ирээгүй байна. Мөрдөн байцаах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй байна. Тийм учраас миний хувьд бол Х.Д-, С.Ө- нарт холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг,

- Шүүгдэгч Ц.Д-, Н.Бж- нарын өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт:

1. Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх гэрээ, гар ноорогт Ц.Д- гарын үсэг зураагүй (4 дүгээр хавтаст хэргийн 169-172 дахь тал),

2. Х.Дс-гийн мэдүүлэг (5 дугаар хавтас хэргийн 15 дахь тал) зэргийг шинжлэн судлаж,

 “Ц.Д-, Н.Бж- нар нь гэм буруугийн талаар маргаангүй байхгүй тул гэм буруугийн талаар дүгнэлт гаргахгүй” гэв

- Шүүгдэгч Ц.Бя-ын өмгөөлөгч Б.Батгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт:

1. Гэрч Ж.Д-гийн мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 154-156 дахь тал),

2. Увс аймгийн ....... сумын засаг даргын 2021 оны 9 сарын 07-ны өдрийн А/162 дугаартай албадан буулгах тухай захирамж (3 дугаар хавтаст хэргийн 114 дэх тал),

3. Увс аймгийн ............... сумын Засаг дарга, “Бид .... эзэд” нэртэй нөхөрлөлийн хооронд 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх тухай гэрээ (4 дүгээр хавтаст хэргийн 153-155 дахь тал),

4. Бичил уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийх гэрээ (4 дүгээр хавтаст хэргийн 157-160 дахь тал),

5. Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 сарын 11-ний өдрийн А/82 дугаартай журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол, хавсралтын хамт (4 дүгээр хавтаст хэргийн 179-182 дахь тал),

6. Увс аймгийн ..... сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/92 дугаартай “......ийн нөхөн сэргээлтийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоол, ...... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл (5 дугаар хавтаст  хэргийн 36-42 дахь тал),

7. С.Ө-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 184, 185 дахь тал),

8. Энэ хэргийн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 17  дугаар хуудас (15 дугаар хавтаст хэрэг)-ыг шинжлэн судлаж,

 “Миний үйлчлүүлэгч Ц.Бя-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллаж байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж байна. ............... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллах хугацаандаа “Шижир Голд Майнинг” ХХК-ийн захирал Я.Ц-, “Бид .... эзэд” төрийн бус байгууллагын нэрээр хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт түрж тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх гэрээг байгуулж, нөхөн сэргээлт явуулах ашиг сонирхлын үүднээс гэдэг байдлаар ингээд гэмт хэргийг үйлдэхдээ “бид .... эзэд” төрийн бус байгууллагын нэрээр нөхөн сэргээлт хийх гэрээг .......... сумын Засаг дарга С.Ө-тэй байгуулахад дэмжлэг үзүүлсэн. Мөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх талаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн. Ингээд С.Ө-, Х.Д-, Х.Дс-, Н.Бж-, Д.С-, Н.Б-, Б.Цн-, Ц.Бв-, Д.Э-, Ц.Д- нартай бүлэглээд нийт бол одоо 33 сая төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэж ялласан. Тэгэхээр яллаж байгаа үйлдэл бүрийг нотлох шаардлага байгаа гэж ойлгож байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд үүрэг болгочихсон байдаг. С.Ө-тэй гэрээ байгуулахад ямар байдлаар дэмжлэг үзүүлсэн юм бэ гэдэг асуудал байгаа. Ерөнхий байдлаар нь хэтэрхий хавтгайруулсан байдлаар яллаж орж ирж байна. 2021 оны 9 сарын 14-ний өдрийн ..... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоол гарсан тэмдэглэл байгаа. Үнэхээр Ц.Бя-ын хувьд “би бол сум орон нутагт хэрэгтэй үйл ажиллагаа явагдах юм байна гэж ойлгож байсан”, ...... багийн иргэдэд ашигтай, тустай үйл ажиллагаа явагдах юм байна. Тухайн компани зардал гаргаад мал унаж үхээд байгаа нүх сүвийг бөглөөд, түрж тэгшлэх ажиллагаа явагдах юм байна гэдэг ийм ойлголттой байсан. Тийм ойлголтыг ч авчихсан байсан талаараа мэдүүлээд байгаа юм. Энэ нь бас хэрэгт авагдаад байгаа яллагдагчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар нотлогдвол үнэлж болохоор хуульчлагдсан байдаг. 2021 оны 9 сарын 14-ний өдрийн Тэргүүлэгчдийн “нөхөн сэргээлтийн талаар авах арга хэмжээний тухай”тогтоолын хурлын тэмдэглэл дээр байдаг. Ц.Бя-ын зүгээс аймгаас ирсэн бичиг байна уу, аймаг бол дэмжээд байна гэдэг ойлголттой байсан. Мөн хууль бусаар ажиллах бол энэ компанийг хөөж явуулсан нь дээр гээд анх энэ компанийг авчирсан хүмүүс нь хариуцлага хүлээх хэрэгтэй. Зардал нэхэмжлэл байгаа бол маш хурдан буцаах шаардлагатай гэдэг ийм байдлаар саналаа хэлээд явж байсан байдаг. Тэгэхээр ингээд хууль ёсны дагуу сая мэдүүлэг дээрээ ч хэлсэн энэ бол аймаг, орон нутгаас ч дэмжиж байгаа юм байна гэдэг ойлголттой байсан. Тийм ч учраас хөдөө багийн иргэд төв суурин багийн иргэдтэй харьцуулахад алслагдсан байдаг тул хуралдаа идэвхтэй оролцдоггүй. Худаг гаргаад өгөх юм байна мал бүхий иргэдэд ашигтай, хэрэгтэй юм байна. Нүх бөглөчих юм байна. Тэгэхээр эргээд багийн иргэдийг дэмжих үйл ажиллагаа явагдах юм байна. Тэгэхээр энэ талаасаа хараад үзэхээр хууль бус үйл ажиллагаа явагдаж байжээ. Энийг би хууль бусаар дэмжээд явж байна гэдэг ойлголтыг аваагүй байсан нь Тэргүүлэгчдийн хурал дээр гаргасан саналаас нь харагддаг. Нөгөө талаас миний үйлчлүүлэгчийг 8 сая төгрөгийн хахууль өөртөө авсан, 33 сая төгрөгийн хахуулийг авахад оролцсон гэдэг байдлаар ялласан. Тэгтэл 8 сая төгрөгийн хахууль авсан гээд байгаа асуудал нь 6 сая төгрөгийг ...... багийн иргэдэд тараасан. 2,000,000 төгрөг үлдсэн үүнийг Х.Дс-д хэлсэн. Өнөөдөр Х.Дс-гийн хэлсэн мөнгөний тооцооны дагуу яллах дүгнэлт үйлдэгдээд ороод ирсэн. Тэгвэл Х.Дс- 2,000,000 төгрөгөө буцааж авсан. Ц.Бя- гэдэг хүнд нь биш ...... багийн ах, дүү нарт нөлөөл гэдэг байдлаар өгсөн гэдэг. Ц.Бя- ...... багийн иргэдэд хуралд идэвхтэй оролц гээд тараагаад өгсөн асуудал байгаа. 6 сая төгрөгийг зарцуулсан 2 саяыг буцаагаад өгсөн. Тэгвэл энэ хахууль авсан гэж үзэх үндэслэл байгаа юм уу, өөртөө хахууль авсан гэж үзэх юм уу? Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдсон уу. Гэмт хэрэг гарсан байдлыг зайлшгүй хуулиараа нотлон тогтоох хэрэгцээ шаардлага байдаг. Өнөөдөр нотлогдвол зохин байдал тогтоогдсон юм уу, эргэлзээ бүхий байгаа. Шүүх хуралд орох болгонд л эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсдэг. Х.Дс-гийн мэдүүллээд байгаа дансны тооцоо гэдэг ч юм уу, бэлнээр өгсөн, бэлнээр тараасан одоо би санахгүй байна гэдэг зүйлийг хэлээд байдаг. Мөрдөн байцаагч дээр очоод мэдүүлэг өгөхөөрөө тод санадаг. Зарим зүйлийг нь хүснэгтээр гаргаад өгдөг. Мөнгөнийхөө задаргааг маш сайн мэдээд байдаг. Энийг магадлах гээд шүүх хуралдаан дээр тодруулаад асуухаар би санахгүй байна. Гэмт хэрэг гарснаас хойшоо тодорхой цаг хугацаа өнгөрчихжээ. Өмнөх шүүх хуралдаан дээр 2 сая төгрөгийг нь Ц.Бя- надад буцаагаад өгчихсөн гэж хэлж байдаг. Тэгвэл 8 сарын 29-ний өдөр мөрдөн байцаагч асуухаар 8 сая төгрөгийг хахуулийг Ц.Бя- хувь хүнд нь өгсөн мэтээр хэлээд байдаг. Шүүх хуралд орж ирэхээрээ ...... багийн иргэдэд нөлөөлөөд өгөөч гэж хэлээд байгаа. Шүүх хуралдаанд тодруулж асуухаар Х.Дс-гийн мэдүүлгийн агуулга өөр байдаг. Яллагдагчаар өгөөд байгаа мэдүүлэг нь хэрэгт авсан ямар нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдоод байгаа юм бэ. Иймд 33 сая төгрөгийн хахууль авах, хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх нөхцөл байдал байхгүй. Гэрээ байгуулахад ямар байдлаар дэмжлэг үзүүлсэн, Ц.Бя-ын үйлдэл, оролцоо гэдэг зүйл байдаггүй. Тэгэхээр ямар байдлаар Засаг даргатай гэрээ байгуулахад нь дэмжлэг үзүүлчхээд байгаа юм гэдэг асуудал. Үйлдэл болгоныг нь нотлох баримтаар нотлон тогтоож байж өнөөдөр гэм буруутай байна гэж санал гаргах, дүгнэлт гаргах, ял сонсгох ёстой. Хахууль өгөх үйлдлийг бусдад ......т ашигтай шийдвэр гаргуулахын тулд нутгийн иргэдийн дэмжлэгийг авахын тулд бусдад тараасан гэж үзээд байгаа бол миний үйлчлүүлэгчийг өөрсдөө яагаад 8 сая төгрөгийн хахууль авсан гэж яллаад байгаа юм. Тэгэхээр яллах дүгнэлт, шүүх хурлын зааланд яригдаж байгаа ял сонсгож байгаа, гаргаж байгаа улсын яллагчийн дүгнэлт хоорондоо зөрүүтэй байна гэж харж байна. Яллах дүгнэлтийн хэмжээнд яллаж гэм буруутай гэж үзэх хангалттай нотлох баримт байхгүй байгаа учраас түүнд холбогдох хэргийг бол хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг,

- Шүүгдэгч Б.Цн-, Н.Б-, Д.Э-, Д.С- нарын өмгөөлөгч Т.Уянга шүүхийн хэлэлцүүлэгт:

1. Х.Дс-гээс бусдаас авсан мөнгийг зарцуулсан тооцооны бичмэл баримт (9 дүгээр хавтаст хэргийн 17, 18 дахь тал),

2. Хаан банк дахь Х.Дс-гийн нэрээр эзэмшдэг 5810191746 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 37 дахь тал),

3. Нэмэлт ажиллагаагаар хийгдсэн Х.Дс-, Д.С-, Н.Б-, Д.Э-, Б.Цн- нарын дахин мэдүүлгийг шинжлэн судлаж,

“Миний 4 үйлчлүүлэгчийг 33 сая төгрөгийн хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан тохиролцож, дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцож, 2021 оны 8 дугаар сард 500 мянган төгрөгийг бэлнээр авсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна гэж улсын яллагчаас яллаж байгаа. 500 мянган төгрөг авсан үйлдлийн хувьд авсан, аваагүй гэдэг дээр бол маргах зүйл байхгүй. Харин хууль хэрэглээний хувьд алдаа гарсан гэж харж байна. Яагаад вэ гэхээр улсын яллагчаас яллаж орж ирээд байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд объектив талын шинж яг яаж хангагдаад, гэмт хэрэг ямар үйлдэл хийснээр төгсөөд байгаа юм бэ гэдэг дээр дүгнэлт хийх ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсаэгт заасан гэмт хэрэг нийтийн албан тушаалтан нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хийснийхээ төлөө хахууль авснаар энэ гэмт хэргийн объектив талын шинж хангагдаж, гэмт хэрэг төгсөж байгаа. Багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдуулъя, тогтоолыг гаргаж өгье гэдэг үйлдлийг хийсний төлөө 500 мянган төгрөг авснаар энэ гэмт хэргийн үйлдэл, объектив талын үйлдэл хангагдаж байгаа буюу энэ гэмт хэргийн үндсэн гүйцэтгэгч болж орж ирж байгаа. Гэтэл улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5-ыг журамлаад нийт 33 сая төгрөгийн хахуулийг авах гэмт хэрэгт урьдчилан амлаад, дэмжлэг үзүүлээд хамжигчаар оролцсон байна гээд байгаа. Тэгвэл энэ хүмүүс тус бүрдээ таван зуун мянган төгрөгийг авсан болохоос биш бусад хүмүүст яаж дэмжлэг үзүүлсэн бэ? жишээлвэл Ц.Д- 2 сая төгрөгийг авахад яг ямар үйлдлээр, ямар нотлох баримтаар яаж дэмжлэг үзүүлсэн тухай баримт байхгүй. Өөрөө хэлвэл Энэ хэрэгт авагдсан баримтуудыг хараад үзэхээр 33 сая төгрөгийн хахууль авах гэмт хэрэгт миний үйлчлүүлэгч нар яг ямар үйлдэл, оролцоогоор дэмжлэг үзүүлээд оролцчихов гэдэг талаар нотолсон баримт байхгүй, үйлдэл байхгүй гэж харж байгаа. Тэгэхээр Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийг бол төсөөтэй хэрэглэхийг хориглодог. Хамжигч, үндсэн гүйцэтгэгч 2 субъектийн чинь хооронд хууль хэрэглээний хувьд ямар зөрөө гараад байна вэ гэхээр 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг өөрөө урьдчилан амлаад үндсэн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдийг буюу гүйцэтгэгчийг гэмт хэрэг үйлдэхэд нь тусалсан. Өөрөөр хэлвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан объектив талын шинж буюу гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийхэд тусалж, дэмжлэг үзүүлж оролцож, хамжиж оролцсон байхыг шаардаад байгаа юм. Тэгтэл энэ хүмүүст энэ үйлдэл байхгүй. Тус бүрдээ 500 мянган төгрөг авснаар гэмт хэрэг тусдаа бие даагаад гэмт хэрэг төгсөөд байгаа юм. Тэгэхээр Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх боломжгүй учраас 3.5-ыг журамлаж нийт 33 сая төгрөгийн хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд энэ хүмүүс урьдчилаад амлаж байгаад буюу тохиролцож байгаад дэмжлэг үзүүлчихсэн гэж үзэх боломжгүй, хууль хэрэглээний хувьд алдаатай байгаа учраас дэмжлэг үзүүлсэн үйлдэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байгаа учраас шүүгдэгч нарт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дараа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатын шүүх хуралдааны хэмжээ хязгаарыг заагаад өгчихсөн. Өөрөөр хэлэх юм бол тухайн зохицуулалтыг Улсын дээд шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 48 дугаартай тогтоолоор тайлбарлахдаа яллагчийн яллах дүгнэлтэд заасан тухайн зүйл төрөл хэмжээний дотор ярьж мэтгэлцэхээр заагаад өгчихсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5-ыг журамласныг буруу гэдэг байдлаар 2 удаа буцаагаад засуулъя гэсэн боловч прокуророос алдааг засаж орж ирээгүй учраас өнөөдөр эдгээр хүмүүсийг тухайн үйлдэл дээр төгссөн буюу гүйцэтгэгчийн байр суурьтай байхад хамжигч гэж гэм буруутайд тооцох боломж байхгүй гэж үзэж байгаа учраас үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,

- Шүүгдэгч Ц.Бв-ын өмгөөлөгч М.Цэрэнбат шүүхийн хэлэлцүүлэгт:

1.  Ц.Бв-ын анхны мэдүүлэгт “хэргийг гарсан цагаас эхлээд үнэн зөв мэдүүлсэн гэдэг нь харагдаж байгаа” (2 дугаар хавтас хэргийн 165-166 дахь тал),

2. Энэ хэргийн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 12 дугаар хуудсанд Я.Ц-аас асуусан асуулт, хариулт, 14 дүгээр хуудсанд Э.Ба-оос асуусан асуулт, хариулт, 37 дугаар хуудсанд Х.Дс-гээс асуусан асуулт, хариулт, 33 дугаар хуудсанд Д.С-аас асуусан асуулт, хариулт, 39-41 дүгээр хуудсанд Ц.Бв-ын мэдүүлэг, асуулт, хариулт (15 дугаар хавтаст хэрэг)-ыг,

3. Сүүлд нэмэлт ажиллагаагаар ирсэн яллагдагч нарын мэдүүлгүүд зэргийг шинжлэн судлаж,

“Миний үйлчлүүлэгч Ц.Бв-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Я.Бв- нь ямар нэгэн байдлаар 33 сая төгрөгний хахуулийг авсан энэ үйлдэлд урьдчилан амалж оролцоогүй. Үйлдэл бүрийг авч үзвэл Я.Ц-, Э.Ба- нарын “Бид .... эзэд” төрийн бус байгууллагын нэрээр ...... гэх газарт түрж тэгшлэх замаар нөхөн сэргээлт явуулах сонирхлын үүднээс иргэдээс нөхөн сэргээлт хийхийг дэмжиж байгаа талаарх гарын үсэг цуглуулах, иргэдийн нийтийн тогтоолыг үйлдэж, 33 сая төгрөгийн хахууль авахад урьдчилан амалж, дэмжлэг, үзүүлж хамжигчаар оролцсон гэж яллаж байгаа. Хамжигч гэж тухайн гэмт хэргийг үйлдэхэд бодитоор дэмжлэг үзүүлж, гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдал олж хялбарчилсан, амарчилсан, тусалсан үйлдэл байдаг. Энэ талаар Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчид хахууль авах гэмт хэрэгт 33 сая төгрөгийг авах, гэрээ байгуулах үйлдэлд яаж урьдчилж амлаад, дэмжлэг үзүүлсэн нь тодорхойгүй байна гээд буцаасан. Гэтэл мөрдөн байцаалтын явцад Иргэдийн нийтийн төлөөлөгч, тэргүүлэгчид Я.Ц-, Э.Ба- хүмүүсийг танихгүй. Тэд нарын ашиг сонирхлыг мэдэхгүй. Х.Дс- энэ хүмүүс авилга авсан талаар мэдэхгүй гэдгийг мэдүүлэгтэй хэлсэн. 33 сая төгрөгний авилга авсан, гэрээ байгуулсан гэх энэ хэрэгт хамжигчаар оролцсон зүйл тогтоогдохгүй байгаа нь тодорхой болоод ирсэн. Энэ гэмт хэргийн хувьд үйлдэх ёсгүй үйлдлийг хийсэн гэж яриад байгаа. Үйлдэх ёсгүй үйлдлийг хэний төлөө хийсэн болох нь хахууль авах гэмт хэрэгт хамаарах вэ? гэхээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс энэ үйлдлийг хийсэн. Гэтэл хахууль өгөгчийн ашиг сонирхлыг мэдэхгүй, хахууль өгөгчийг огт танихгүй гэдгээр, хахууль өгөгч хүртэл энэ хүмүүсийг танихгүй гэдгийг удаа дараа шүүх хуралдааны явцад хэлсэн. Өмнөх шүүх хуралдааны явцад асуусан эдгээр нөхцөл байдал тэмдэглэлд тусгагдсан байгаа. Гэтэл Э.Ба-, Я.Ц- нарын ашиг сонирхлын төлөө ажилласан гэж оруулж ирж байгаа нь үндэслэлгүй байна. Гарын үсэг цуглуулсан гэдэгт гарын үсэг цуглуулаагүй, гарын үсэгтэй цаас хэнд ч өгөөгүй гэдэг нь талуудын мэдүүлгээр нотлогдож байгаа. Хамжигч эсвэл 480,000 төгрөгийг бэлнээр авсан гүйцэтгэгч юм шиг гэж оруулж ирээд байна. Гүйцэтгэгч гэж зүйлчлэхээр бол нийтийн албан тушаалтан биш тул хамаарахгүй. Засаг захиргаа орон нутгийн нутаг дэвсгэр, түүний нэгжийн тухай хуулиар нийтийн албан тушаалтан иргэдийн төлөөлөгчдийн хурал, тэдгээрийн гишүүд орж байгаа. Хамжиж, дэмжсэн үйлдэл огт харагдахгүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-г ойлгож хэрэглэмээр байна. Ямар нэгэн байдлаар энэ хүмүүсийн ашиг сонирхлыг, мэдсэн зүйл байгаа, үүнийхээ төлөө тодорхой үйлдэл хийгээд энэ хүмүүсийн ашиг сонирхлын төлөө үйлчилсэн бол энэ хэрэглэгдэж болох юм. Гэтэл тэр хүмүүсийг танихгүй. Мөн сумын Засаг дарга С.Ө- тухайн гэрээг хийхэд Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол ямар ч ач холбогдол байхгүй. Хуульд нөхөн сэргээлт явуулахад Иргэдийн нийтийн тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэнэ гэж заасан байгаад тогтоолыг гардсан байвал энэ асуудалтай. Эрх ашгийн төлөө бодитой дэмжлэг үзүүлсэн болж таарна. Гэтэл энэ зүйл огт харагдахгүй байна. Энэ хүмүүст ойлголт төрүүлэхдээ бол “Бид .... эзэд” гээд төрийн бус байгууллага сум орон нутагт хэрэгтэй зүйл байсан гэж хэлээд байдаг. Бид .... эзэд төрийн бус байгууллагын цаана бол Я.Ц-, Э.Ба- “Шижир голд майнинг” гэх компани ашиг олох сонирхол байгаа гэдгийг мэдэх боломж байхгүй. 33 сая төгрөгийн эдгээр хүмүүсийн хооронд мөнгө өгсөн, авсаныг огтхон ч мэдээлэл байхгүй. Зөвхөн нутгийнхаа нөхөн сэргээлтэд тогтоолыг гаргаад иргэдийн нийтийн хурлыг хуралдуулснаар тус нэмэр болох юм байна гэсэн санаа зорилготой байсан болохоор субьектив тал хангагдахгүй. Мөн нэмэлт мөрдөн байцаалтын хүрээнд нотловол зохих байдлыг бүрэн нотлоогүй. Энэ хүмүүсийн эрх, ашгийн төлөө иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчид ажиллаагүй юм байна гэдгийг нотолсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүх нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнд ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг баримтлаад Ц.Бв-ыг цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 - Шүүгдэгч Я.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт: Би болсон процессыг дэлгэрэнгүй анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. 2021 онд нөхөн сэргээлтийн саналыг тухайн үед Х.Д-, Х.Дс- хоёрт хэлж байсан. Ерөнхийдөө сэгсэрч сэргээе гэдэг аймаг, сум орон нутгийн шийдвэр гарсан байсан. Тэгээд ирж уулзалдсан. ............... сум хувиараа алт олборлогчид маш ихтэй, эвдэрсэн газар маш ихтэй тийм газар. Төрийн бус байгууллагатай хамтраад компани техник оруулж хамтраад ажиллах процедур явах юм байна гэдэг үүднээс ерөнхийдөө ярилцсан. Миний хувьд Э.Ба-ын хувьд тоног төхөөрөмж гаргах юм байна, шаардлагатай мөнгө төгрөг, санхүүжилтийн асуудлыг шийдэж өгнө гэх зарчмаар ирж ажилласан. Газар дээр ямар нэгэн ажил хийгдээгүй. Сүүлдээ 6 сараас манай хүмүүс ирээд 3 сар гаруй байж байгаад сүүлд нь би өөрөө ирж уулзаж ерөнхийдөө ийм хийнэ. Үнэхээр болдоггүй юм бол нэгэнт ирээд 3 сар гаруй болчихсон байгаа тоног төхөөрөмж байгаа учраас болдог зүйлийг нь хийж өгөөд явъя. Мал үхээд байгаа энэ асуудлын булж өгөөд явъя гэсэн. Энэ байдлаар гэрээ гарсан болов уу гэж бодож байна. Бусад энэ хүмүүсийг ямар нэгэн байдлаар би танихгүй. Ашиг сонирхлын зөрчил бид нарын дунд үүсээгүй. Процесс ийм л байдалтай явсан. Миний хувьд шүүх, прокурорт анхнаасаа үнэн хэлсэн учраас авсан нь авсан, өгсөн нь өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөд энэ асуудлыг шийдэх нь дээр байх гэсэн бодолтой байгаа” гэв.

- Шүүгдэгч Э.Ба- шүүхийн хэлэлцүүлэгт: “Я.Ц-тай хувиараа хамтарч ажилладаг. Аймаг нь сэгсэрч сэргээн гэж батлаад гаргасан байна гэж ойлгосон. Тэгээд Х.Дс-, Х.Д- нартай хамтарч ажилласан. Миний хувьд техник тоног төхөөрөмжөө хариуцаж явдаг. Энд байгаа хүмүүсийг би танихгүй, хараагүй. Тэгэхээр олон хүмүүс хуулиараа холбогдож орж ирж байгаад их харамсалтай байна. Миний хувьд ч гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Би чинь сэтгэлээсээ харамсаж байна гэдгээ илэрхийлье” гэв. 

- Шүүгдэгч Х.Дс- шүүхийн хэлэлцүүлэгт: Би 33 сая төгрөгийг нь хүмүүст тараагаад өгсөн. Ер нь анхнаасаа бид нар л ярьсан юм. Я.Ц- Х.Д- бид хоёрыг аймагт дуудаж уулзаад л та 2 сум орон нутгийн бичиг цаасаа хариуц, техник тоног төхөөрөмж, санхүүгийн байдлаа ингэе гээд юм ярьсан. Харанхуй шөнөөр энэ хүртэл ирсэн юм чинь ядаж бензиний мөнгө дансаа өгчих гээд хоёуланг нь сууж байтал хэлсэн. Тэгээд л мөнгө хийсэн. Би урагшаа гараад бензин хийсэн хэдхэн төгрөгт ороод дүүрсэн. Үлдсэн мөнгө ийм байна. Хоёулаа хуваая гээд мобайлдаад хийсэн. Хүмүүс колонк дээр 10,000,000 төгрөг өгөхөд намайг ганцаараа байсан гээд гүтгээд байх юм. Х.Д- бид хоёр хоёулаа байсан. ...... багийн хүмүүст 500, 500-р тараагаад өгчөөд буцаад орж ирээд тэр мөнгөнөөс 2,000,000 төгрөг буцаад тэр оройн хүргээд өгсөн шүү дээ. Би тодорхой хэмжээний өгсөн юмнуудаа санаад байна. Сар өдрийг бол үнэндээ санахгүй байна. Тэгээд л авсан нь авснаа хэлээд, өгсөн нь өгснөө хэлээд анхнаасаа бүгд л хялбаршуулж шийдүүлэе гэхэд Х.Д зөвшөөрөөгүй” гэв.

- Шүүгдэгч С.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүх хурлын танхимд олон орж ирж байгаад үнэхээр харамсаж байна. Тухайн үедээ үнэхээр ажлын хариуцлага алдаад мөнгийг Х.Дс-д буцаагаад ав гэсэн зайл гээд хэрүүл болсон. Маргааш нь цагдаа сэргийлэхэд хүргээд өгөх боломжууд байсан л даа. Энэ дээр үнэхээр хариуцлага алдсандаа хүлцэл өчиж байна. Дараагийнх нь түрж тэгшлэх гэрээг компани ажиллах боломжгүй болоод буцсан. Тухайн үед компаний хүмүүс надад хэлсэн жаахан шатахуун байна булчихаад явъя гэсэн энэ гэрээ ингэж л байгуулагдсэн гэрээ юм. Заавал төрийн бус байгууллагаар дамжина. Гэрээнд заасан багийн иргэдийн нийтийн хурлын хүмүүс, сумын хурлын төлөөлөгч, байгаль орчны хүмүүсийг байлцуулан, та нар түрээд өгөөч гээд гэрээ байгуулагдсан байхгүй юу. Гэм буруутай үйл ажиллагаандаа харамсаж байгаагаа илэрхийлье. Энэ олон хүмүүсийг энэ хэрэгт холбогдуулсанд их харамсаж байна. Буруутай үйл ажиллагаа хийсэндээ туйлын ихээр гэмшиж байна. Надад ямар нэгэн байдлаар маргах зүйл байхгүй байна” гэв.

- Шүүгдэгч Х.Д- шүүхийн хэлэлцүүлэгт: Энэ хэрэг үүссэнээс эхлээд өнөөдрийн хүртэл би үнэн зөвөөр мэдүүлсэн. Би 10,000,000 төгрөг өгөхөд байгаагүй. Үүнийг нотлоод өгөөч гэж би зөндөө хэлсэн. Дараагийнх нь 4 дүгээр багийн баланк дээр 1 дүгээр багийн хурлын даргын гарын үсэг зурагдсан. Хавсралтад 4 дүгээр багийн хүмүүсийн гарын үсгийг хавсаргасан байгаа тогтоол баримт ямар учиртай юм бэ, энэ сонин байна. Би энэ хэрэгт холбогдсон болохоос биш миний бүх ах дүү нарын материал аваад хавсаргасан байгаад гайхаж байна. Ийм сонин зүйлүүд байгаа учраас би гайхаж байна. Сум орон нутгийн хөгжлийн төлөө 4 жил зүтгэчихээд .... намын даргыг авсныхаа ялыг үүрч байгаа юм болов уу гэж заримдаа бодогдох юм. Энэ хэргээр бид нар үнэхээр яллуулсан.m ТВ9-ийн 2 удаагийн нэвтрүүлгээр гарч байгаа юм. Х.Д- 2,000,000 төгрөг авсан нь нотлогдов гээд л, Увс ...... МАН гэсэн фэйсбүүк дээр зургийг минь хүртэл тавьсан. Яг нийгэм дээр бид нар үнэхээр яллуулж байгаа. Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөөч. Хавтас хэрэгт ямар материал байгааг бид бүгдээрээ мэдлээ. Нийгэмд яллуулж байгаагаа бид нар бүгд мэдэж байгаа. Энэ байдлаас болоод олон хоног нойртой, нойргүй явж байна. Иймд үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.

- Шүүгдэгч Ц.Д- шүүхийн хэлэлцүүлэгт:“Энэ хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү. Бид 4 жил энэ хэргээс болж нааш цааш явсаар эдийн засаг, эрүүл мэндийн хувьд хүнд байдалд орж байна” гэв.

- Шүүгдэгч Ц.Бя- шүүхийн хэлэлцүүлэгт: Миний хувьд сум орноос шийдэгдээд, аймгийн хуралд батлагдаад ирээд түрж ажиллахаар болсон гэж ойлгосон. 6 сард нөхөн сэргээх компани орж ирсэн сураг сонссон болохоос ийм хүмүүсийг танихгүй. 8 сард л ах туслалцаа үзүүлээч гэсэн би төлөөлөгчийн хувьд туслалцаа үзүүлнэ гэж бодоогүй. Бүх асуудал шийдэгдсэн бичиг баримт бүрдсэн, компани ажиллах зөвшөөрөл авсан гэсэн. Багийн ард иргэд жаахан эсэргүүцээд байна гээд туслаад өгөөч гэсэн би тусалсан. Яагаад тусалъя гэж бодсон гэхлээр өмнө нь ......т 3 компани орж ирээд нөхөн сэргээлт хийхдээ энэ багт 20 гаруй айл малжуулаад, хөрөнгө оруулалт хийгээд байсан. Компани худаг ус гаргая, малжуулдаг гэж байгаа хүмүүст таниулж өгөөч, хүмүүстэй уулзаад өгөөч гэхээр 2 хоног яваад үлдсэн мөнгийн буцааж өөрт нь өгсөн. Ингээд байж байтал сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал зарлагдсан ингээд 9 сарын 14-ний хуралд би өөрөө суусан. Тэргүүлэгчидийн хурал дээр компанийн асуудлыг бүгдийг нь ярьж, ямар асуудалтайг нь ярилцсан, би санал бодлоо бүгдийг нь хэлсэн. Сумын Засаг даргыг тэргүүлэгч бид нар хурал дээр дуудаж оруулж ирээд 7 хоногийн дотор энэ компанийг явуулах хэрэгтэй гэж үүрэг даалгавар өгсөн. Хууль бус бол үйл ажиллагаа явуулахгүй, сумаас явуулая гэж шийдвэрлэсэн. Иймд үнэн зөвөөр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

- Шүүгдэгч Н.Бж- шүүхийн хэлэлцүүлэгт: “Гурван хүүхэд Улаанбаатар хотод амьдардаг. Би өөрөө 2015 онд бөөр солиулах хагалгаанд орсон. Эмчийн хяналтад байнга байдаг. Хууль зөрчиж, хууль бус үйл ажиллагаа хийсэндээ маш их харамсаж байна. Та бүгдээс уучлалт хүсье. Миний амьдрал байдлыг харгалзаж хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна” гэв.

- Шүүгдэгч Д.С- шүүхийн хэлэлцүүлэгт: “Эхнэр 4 хүүхэдтэй хамт мал аж ахуй эрхэлж амьдардаг. Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна, би эд нарт хамжиж, дэмжиж ажилласан зүйл байхгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.

- Шүүгдэгч Б.Цн- шүүхийн хэлэлцүүлэгт: “2 охин, нөхөрийн хамт амьдардаг. 2 охин оюутан. Нөхөр бид хоёр малаа маллаж амьдардаг. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна” гэв.

- Шүүгдэгч Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “эхнэр маань миний асаргаанд байдаг. Багийн Иргэдийн хурлын тэргүүлэгч, хурлын дарга бид 5-ыг хэрэгт холбогдуулаад олон жил шалгаж байна л даа. Сая Х.Д- бид 5-ын нэр оролцуулж учир битүүлэг гарын үсэг, нэр, өөр баланк дээр бичсэн зүйл яригдаж байна. Би тэрийг юу юм бол гээд сонирхоод сууж байна. Хийсэн үйлдлүүддээ харамсаж байна. Та бүхнийг мэргэн шүүж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

- Шүүгдэгч Д.Э- шүүхийн хэлэлцүүлэгт: “Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Хоёр оюутантай. Би малчин. Энэ хэрэгт холбогдсондоо гэмшиж байна” гэв.

- Шүүгдэгч Ц.Бв- шүүхийн хэлэлцүүлэгт: “Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Х.Д-, Х.Дс- хоёртой уулзсан. Би хэрэг болохын 3,4 хоногийн өмнө хурлын шийдвэрээр Тэргүүлэгч болсон. Хамгийн гол нь ард түмэндээ ашигтай гэдэг талаар нь бид нар дэмжье гэж ярьсан. Тухайн үед бүгд нь нягтлахгүйгээр явсан, дараа нь сүлжээнд гараад аймгаас компани ордог гэдэг худал гэдгийг мэдээд тэгээд л орхисон. Ийм л асуудал болсон. Нэг л өдөр уулзсан. Бензин хийсэн мөнгийг нь буцааж өгсөн. Тогтоол устга гээд гэрт очоод хэлээд явсан. Сүүлд устгасан гэж хэлсэн. Ийм зүйл нягтлахгүйгээр холбогдоод 2021 оноос хойш 4, 5 жил сэтгэл санаа, эд материалаар хохироод явж байгаад их харамсаж байна. Үнэн зөвөөр энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

үргэлжлэл-----