| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0035/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/209 |
| Огноо | 2025-10-21 |
| Зүйл хэсэг | 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/209
үргэлжлэл---
Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэв.
2. Шүүгдэгч Ц.Д-, Д.С-, Б.Цн-, Н.Б-, Д.Э-, Ц.Бв- нарыг цагаатгах үндэслэлийн талаар:
2.1. Дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт:
Шүүгдэгч Д.С- Увс аймгийн .......... сумын ...... багийн Иргэдийн нийтийн хурлын даргаар, Н.Б-, Б.Цн-, Д.Э- нар тус хурлын тэргүүлэгчээр ажиллаж байхдаа Увс аймгийн .......... сумын Засаг даргын орлогч Х.Д-, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Дс- нараас 2021 оны 8 дугаар сард 500,000 төгрөгийг бэлнээр авсан,
- Шүүгдэгч Ц.Бв- нь Увс аймгийн .... сумын ...... багийн Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчээр ажиллаж байхдаа Сумын Засаг даргын орлогч Х.Д-, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Дс- нараас 2021 оны 8 дугаар сард 480,000 төгрөгийг бэлнээр авсан,
- Шүүгдэгч Ц.Д- нь “Бид .... эзэд” төрийн бус байгууллагын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байх хугацаандаа тус Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх гэрээ”-г .......... сумын Засаг даргатай байгуулахад гэрээний нэг тал болон оролцож гарын үсэг зурж, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Дс-гээс бусдаар 2021 оны 8 дугаар сард 2,000,000 (хоёр сая) төгрөг авсан үйл баримтууд тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
2.2. Шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт:
1. Прокуророос шүүгдэгч Д.С-, Н.Б-, Б.Цн-, Д.Э- Ц.Бв- нарыг Увс аймгийн ......... сумын ...... багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчээр ажиллаж байх хугацаандаа “......” ХХК-ийн захирал Я.Ц-, иргэн Э.Ба- нарын “Бид .... эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг Сумын Засаг дарга С.Ө-тэй байгуулж, нөхөн сэргээлт явуулах ашиг сонирхлын үүднээс тухайн багийн иргэдээс нөхөн сэргээлт хийхийг дэмжиж байгаа талаархи гарын үсгийг цуглуулан, иргэдийн нийтийн хурлын тогтоолыг үйлдэн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Увс аймгийн ....... сумын Засаг дарга С.Ө-, тус сумын Засаг даргын орлогч Х.Д-, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Дс-, Ц.Бя-, Н.Бж-, иргэн Ц.Д- нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Увс аймгийн ......., Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 33,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцож, 2021 оны 8 дугаар сард шүүгдэгч Д.С-, Н.Б-, Б.Цн-, Д.Э- нар тус бүр 500,000, шүүгдэгч Ц.Бв- 480,000 төгрөгийн хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж,
Шүүгдэгч Ц.Д-г “Бид .... эзэд” төрийн бус байгууллагын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байх хугацаандаа “.....” ХХК-ийн захирал Я.Ц-, иргэн Э.Ба- нарын “Бид .... эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх гэрээ”-г байгуулахад гэрээний нэг тал болон оролцож гарын үсэг зурж, Увс аймгийн ............... сумын Засаг дарга С.Ө-, Засаг даргын орлогч Х.Д-, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Дс-, Ц.Бя-, Н.Бж- бүлэглэн 33,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, гэрээг байгуулсны хариуд 2021 оны 8 дугаар сард 2,000,000 (хоёр сая) төгрөгийн хахууль авсан гэж тус тус ялласан байна.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийн субьект буюу хахууль авсан этгээд нь нийтийн албан тушаалтан байхаар хууль тогтоогдогч заажээ.
НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 2 дугаар зүйлийн (a)-д "Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-4.1.9-т нийтийн албан тушаалтаны жагсаалтыг нэрлэн заасан бөгөөд үүнд багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгч хамаарахгүй байна.
Хуулийн дээрх заалтыг шүүх өргөтгөн тайлбарлах замаар багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийн субьектэд хамааруулах нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн явдал болох тул шүүгдэгч Ц.Д-, Д.С-, Н.Б-, Б.Цн-, Д.Э- Ц.Бв- нарыг энэ гэмт хэргийн субьект биш гэж дүгнэв.
3. Шүүгдэгч Ц.Д-, Д.С-, Н.Б-, Б.Цн-, Д.Э- Ц.Бв- нарыг Увс аймгийн ...... сумын Засаг дарга С.Ө-, тус сумын Засаг даргын орлогч Х.Д-, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Дс-, Ц.Бя-, Н.Бж- нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Увс аймгийн ......, Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 33,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжпэг үзүүлж хамжигчаар оролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэргийн субьект биш этгээд гэмт хэргийн хамжигчаар оролцож болох бөгөөд прокурор шүүгдэгч Ц.Д- Д.С-, Н.Б-, Б.Цн-, Д.Э- Ц.Бв- нарыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжпэг үзүүлж хамжигчаар оролцсон гэж ялласан байна.
Гэмт хэрэгт хамжигчаар оролцогч нь тухайн гэм буруутай этгээдийн үйлдлийг гэмт хэрэг гэдгийг баттай сайн мэдэж, тухайн гэмт хэргийг үйлдэхэд зааж зөвлөх, зэвсэг хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа орон байраар хангах, мэдээлэл өгөх зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, гэмт хэрэг үйлдсэний дараа гэмт этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амласан байхыг ойлгоно.
Шүүгдэгч Д.С-, Н.Б-, Б.Цн-, Д.Э- Ц.Бв-, Ц.Д- нар нь Увс аймгийн ...... сумын Засаг дарга С.Ө-, тус сумын Засаг даргын орлогч Х.Д-, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Дс-, Ц.Бя-, Н.Бж- нарын хэнийг нь ч хахууль авах гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүйгээс гадна, шүүгдэгч Х.Д-, Х.Дс- нар нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө буюу гэмт үйлдэл нь төгссөн хойно шүүгдэгч Д.С-, Н.Б-, Б.Цн-, Д.Э- Ц.Бв-, Ц.Д- нарт мөнгө өгсөн тул Увс аймгийн ....... сумын Засаг дарга С.Ө-, тус сумын Засаг даргын орлогч Х.Д-, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Дс-, Ц.Бя-, Н.Бж- нарыг бүлэглэн 33,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Ц.Д-, Д.С-, Б.Цн-, Н.Б-, Д.Э-, Ц.Бв- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч З овогт Ц-н Д-, Т овогт Д-ийн С-, З овогт Б-ын Цн-, Ш овогт Н-гийн Б-, Б овогт Д-ийн Э-, С овогт Ц-ын Бв- нарыг цагаатгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Д-, Д.С-, Б.Цн-, Н.Б-, Д.Э-, Ц.Бв- нар нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 10 жилийн дотор гаргах эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.
2.3. С.Ө-, Х.Дс-, Х.Д-, Ц.Бя-, Н.Бж-, Я.Ц-, Э.Ба- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
- Гэрч Ц.Б-ын “Би 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл Увс аймгийн мэргэжпийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна. Увс аймгийн ИТХ-аас 2014 онд “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж нөхөрлөлийг сонгон шалгаруулж үйл ажиллагаанд нь хяналт тавих журам батлагдсан. Нөхөн сэргээлт хийх санхүүжүүлэлтийн эх үүсвэрийг улсын төсөв, орон нутгийн төсөв, олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилт гэсэн 3 эх сурвалжаас санхүүжүүлэхээр журамдаа зааж өгсөн. Сумын Засаг дарга ямар ч тохиолдолд аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай нөхөн сэргээлт хийх гэрээг байгуулах эрхгүй. Увс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 6 сарын 11-ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж нөхөрлөлийг сонгон шалгаруулж үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 5.2 дахь хэсэгт “сонгон шалгаруулах комиссыг тухай бүр нь аймгийн Засаг даргын захирамжаар 7-оос доошгүй гишүүнтэйгээр томилно” гэж заасан. Увс аймгийн ...... сумын Засаг дарга С.Ө- нь үүнээс өмнө ямар нэгэн огноогүй “Бичил уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийх гэрээ”-г “Бид .... эзэд” ТББ-ын тэргүүн Ц.Д- гэх хүнтэй байгуулсан. “......” гэх газарт 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр очиж хяналт шалгалт хийхэд гэрээ байгуулахаар явж байгаа гэсэн хэдий боловч ямар нэгэн гэрээ надад үзүүлээгүй. Тэгэхэд Э.Ба- гэх хүнд тухайн газраас техник хэрэгслээ тухайн газраас авч явах, албан шаардлагын биелэлтийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний дотор хангуулсан байхаар үүрэг өгсөн. Тэгэхэд ямар нэгэн газар хөндөөгүй байсан. Албан шаардлага биелүүлээгүй учраас дахин 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “......” гэх газарт очиж хяналт шалгалт хийгээд, албан шаардлага биелүүлээгүй учраас Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэн Э.Ба-ыг 50,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Уг огноогүй гэрээний хуулбарыг манай үүдний жижүүр дээр нэг танихгүй хүн ирээд үлдээгээд явлаа гэж манай жижүүр надад 2021 оны 9 сарын эхээр оруулж ирж өгсөн. Би ...... гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хяналт шалгалт хийж байхдаа энэ гэрээ /огноогүй гэрээ/ нь хууль, журамд нийцээгүй тиймээс нөхөн сэргээлт хийх үндэслэл болохгүй гэж тухайн техник хэрэгсэл байрлуулсан хүмүүст хэлсэн. Тэгэхэд Э.Ба- нь би техник хэрэгслээ түрээслэх гэж байгаа иргэн, энэ гэрээ болбол надад хамаа байхгүй, би зүгээр хүлээгээд л байж байгаа хүн юм гэсэн. 2021 оны 9 сарын 28-ны өдөр “......” гэх газарт очиж тухайн газарт хяналт шалгалт хийхэд тэнд ганцхан манаач гэсэн 1 хүн, 1 гэр, 1 ковш үлдсэн, тэгэхэд 7-8 нүхийг түрээд тэгшилчихсэн байсан. Түүнийг яг малтаж ухаад тэгшилсэн юм уу, шууд түрээд тэгшилсэн юм уу мэдэхгүй байсан. Нөхөн сэргээлт нь 2015 оны 6 сарын 11-ний өдрийн А/82 дугаартай тогтоолын дагуу явах ёстой. Эхлээд нөхөн сэргээх газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх ёстой, дараа нь санхүүжилтийн асуудлыг нь сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай аймгийн Засаг дарга гэрээ байгуулах ёстой. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах нь уг ажлын эхний шат л гэсэн үг. Түүнээс биш шууд нөхөн сэргээлтийн гэрээ байгуулах үндэслэл биш юм. Би сонгон шалгаруулалт зарласан эсэхийг мэдэхийн тулд 2021 оны 9 дүгээр сард аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийг аваад, сонгон шалгаруулалт зарлаагүй, ямар нэгэн сонгон шалгаруулах комисс байгуулах, аймгийн Засаг даргын захирамж гараагүй, нөхөн санхүүжилтийн эх үүсвэр батлагдаагүй гэдгийг мэдсэн юм. сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зөвхөн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нөхөн сэргээлт хийх газрын саналыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлэх үүрэг оролцоотой, бусдаар ямар нэгэн үүрэг оролцоогүй” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 120, 121 дэх тал);
- Гэрч Б.Б-ын “С.Ө- буюу манай хадам аав надад хүнээс авсан мөнгийг буцааж өгч байгаа гэж хэлсэн. Би 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн Хаан банкны …. тоот данснаас Батсуурь овогтой С- гэх хүний …. тоот данс руу 6,000,000 төгрөг шилжүүлсэн. Би 2021 оны 9 сарын 16-ны өглөө, эмнэлгийн эмийн санд эм татах ажилтай явсан юм. Тэгэхэд манай хадам аав надад бэлнээр 4,500,000 төгрөг өгч, тухайн өдөр миний данс руу 1,500,000 төгрөгийг миний данс руу хүн гуйлгаж хийлгэсэн гэж хэлсэн юм. Би аймгийн төв рүү ороод Хаан банкны “Өгөөмөр” тооцооны төв дээр очоод уг мөнгийг бэлнээр 6,000,000 төгрөг болгож байгаад бэлнээр тухайн хүний данс руу нь шилжүүлэх гэхэд банкны теллер дээр бэлэн мөнгө байхгүй болчихсон байна. Тэгэхээр нь би өөрийн Хаан банкны …. тоот данс руу хадам аавын өгч явуулсан 4,500,000 төгрөгийг орлогоор хийгээд, өөрийнхөө дансанд 6,000,000 төгрөг болгож байгаад хадам аавын цаасан дээр бичиж өгсөн данс руу уг 6,000,000 төгрөгийг бүгдийг нь шилжүүлсэн. Манай хадам аав уг 4,500,000 төгрөгийг нэг резинээр боочихсон байдалтай байсан. Манай хадам аав надад хүнээс мөнгө авсан, огт хэрэглээгүй, үүнийг буцааж өгөх гэсэн юм аа гэж хэлсэн” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 127, 128 дахь тал),
- Гэрч Б.С-гийн “би Хаан банканд данс эзэмшдэг би … гэсэн дансыг эзэмшдэг. Х.Дс- бол миний нагац ах. Энэ мөнгө шилжиж орж ирсэн. Энэ ямар учиртай вэ гэхээр миний нагац ах Х.Дс- манайд амьдарч байсан юм. Х.Дс- миний дансны дугаарыг асуухаар нь би хэлсэн чинь одоо чиний дансанд мөнгө орж ирнэ. Тэгэхээр нь хариу буцаагаад миний данс руу шилжүүлэхэд л болно гэж хэлсэн. Тэгж хэлсний дараа орой нь 6,000,000 төгрөг орж ирсэн ба би хичээлтэй байсан болохоор шилжүүлж чадахгүй байж байгаад оройхон Х.Дс-гийн дансанд шилжүүлсэн. Миний данс залгадаг данс болохоор шилжүүлэх дүнгийн дээд лимит нь 3,000,000 төгрөг байдаг болохаор 2 хуваагаад Х.Дс-гийн дансанд шилжүүлсэн” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 130 дахь тал),
- Гэрч С.Ө-гийн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 131-134 дэх тал),
- Гэрч Н.Б-гийн “манай хүргэн ах Х.Дс- манай гэрт ирээд дансныхаа дугаарыг өгчих, ах нь хүнээс мөнгө авах хэрэгтэй байна, чи надад дансаа түр ашиглуулаач гэж гуйсан. Тэгэхээр нь би Х.Дс- ахад …. дугаарын дансаа хэлж өгсөн. Тэгээд миний дансанд 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 18 сая төгрөг … тоот данснаас орж ирсэн. Уг мөнгийг бүгдийг нь Х.Дс- ах зарцуулсан. Миний данс руу орсон мөнгөнөөс Х.Дс- ах эхлээд 100,000 төгрөгийг интернет банкаар өөрийнхөө …. данс руу шилжүүлж авсан, мөн 12,000 төгрөгийг …. дугаарын данс руу шилжүүлж аваад, 8 сарын 13-ны өдөр 35,000 төгрөгийг …. данс руу шилжүүлж авсан, мөн тэр өдрөө 120,000 төгрөгийг …. данс руугаа шилжүүлж авсан. Тэгээд үлдсэн 17,733,000 төгрөгийг бэлнээр гаргаж гэртээ авч ирээд орны доогуур хийж цоожлоод түлхүүр байгаа газрыг Х.Дс- ахад хэлж өгсөн. Тэгэхэд Х.Дс- ах миний банкнаас гаргаж бэлнээр үлдээсэн 17,733,000 төгрөгийг авчихлаа, баярлалаа гэж над руу утсаар ярьж байсан. Би уг мөнгийг ямар учиртай мөнгө болох талаар тодорхой зүйл мэдэхгүй байна. 2021 оны 8 сарын 13-ны өдөр уг мөнгийг бэлнээр аваад Увс аймгийн ............... сум руу яаралтай ажил гарлаа гэж хэлээд л явсан” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 21 дэх),
- Х.Дс-гээс бусдаас авсан мөнгийг зарцуулсан тооцооны бичмэл баримт (9 дүгээр хавтаст хэргийн 17, 18 дахь тал),
- Гэрч Х.Б-гийн “2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр миний төрсөн дүү Х.Дс- нь таны данс руу 8,200,000 төгрөг шилжүүлчихлээ, та тэр мөнгийг бэлнээр гаргаад өгөөч гэсний дагуу би өөрийн дэлгүүрийн орлого болон өөрт байсан бэлэн мөнгөнөөс түүнд 8,200,000 төгрөгийг бэлнээр гаргаж өгсөн. Х.Дс- тус мөнгийг тэр өдөртөө надаас аваад явсан. Х.Дс- тус мөнгийг хэрхэн юунд зарцуулах гэж байгаагаа надад хэлээгүй. Мөн дээрх мөнгийг хаанаас, хэнээс авсан талаараа надад хэлээгүй” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 144, 145 дахь тал),
- Гэрч Н.Г-гийн “манай нөхөр Х.Дс-д 2021 оны зун байх он, сарыг нь сайн санахгүй байна. ............... сумын ...... баг “......” гэх газартай ......тойгоор хэн нэгэн мөнгө өгсөн байсан. Х.Дс- надад хэлэхдээ “......”-тэй ......той мөнгө байгаа юм гэж хэлж байсан. ......тэй ......той асуудлаар сумын засаг дарга С.Ө-д мөнгө өгсөн юм байна гэж би ойлгосон. Учир нь гэвэл 2021 оны 9 дүгээр сард 10-ны үед манай нөхөр Х.Дс- С.Ө-гөөс эргүүлэн авсан 6 сая төгрөгөө Я.Ц- гэх хүн рүү шилжүүлсэн. Энэ талаар Х.Дс- надад хэлэхдээ “......”-тэй ......той асуудлаар би С.Ө-д мөнгө өгсөн байсан юм. Тэр мөнгөө эргүүлэн авч эзэнд нь өгч байгаа юм гэж хэлсэн. С.Ө- нь өөрийн хүргэн Б.Б-ын данснаас Х.Дс-гийн эгчийн охин болох Б.С-гийн данс руу 6,000,000 төгрөг шилжүүлснийг түүний данснаас 2 хувааж Я.Ц- гэх хүний данс руу хийлгэсэн. Тухайн үед анх мөнгө өгсөн хүн нь Я.Ц- юм байна гэж бодсон. 2021 оны 8 дугаар сард байх он сарыг нь сайн санахгүй байна. Х.Дс-г Н.Бж-д мөнгө өгөхөд хажууд нь байсан. Тус өдөр Х.Дс- хоёулаа хамт Н.Бж-ыг гэрт нь хүргэж өгөөд ирье гэж хэлсний дагуу 24-71 УБК улсын дугаартай, хар өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслээр сумын ЗДТГ-ын гаднаас Н.Бж-ыг гэрт нь хүргэж өгсөн. Х.Дс-, Н.Бж- машины арын суудал дээр хамт сууж байсан бөгөөд тухайн үед Х.Дс- Н.Бж-т мөнгө өгсөн. Ямар шалтгааны улмаас хэдэн төгрөг өгснийг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 147, 148 дахь тал),
- Гэрч Ж.Д-гийн “2021 оны 9 дүгээр сарын 10-дын үед санагдаж байна. Би гэртээ байж байтал Бөөндий буюу Х.Дс- над дээр ирээд “Ц.Бя- ярья” гэж байна гээд утсаа өгсөн. Тэгээд Ц.Бя- ахтай ярьтал “ахдаа 2,0 сая төгрөг зээлчих” гэж хэлсэн. Хамаатны ах учраас би зөвшөөрч 2,0 сая төгрөгийг тухайн үед өөрийнхөө данснаас Ц.Бя- өгсөн данс руу нь шилжүүлж байсан санагдаж байна. Яах аргагүй гар утаснаасаа мобайл банкаар Ц.Бя- хэлсэн данс руу нь шилжүүлсэн” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 154 дэх тал),
- Гэрч Ж.Д-гийн дахин өгсөн “Би Хаан банкнаас өөрийн …. дансны хуулгыг авч үзлээ. Ц.Бя- ахын надаас зээлсэн 2,0 сая төгрөгийг 2021 оны 9 сарын 03-ны өдөр 14 цаг 39 минутад шилжүүлсэн байна. Х.Дс- манай гэрт орж ирээд өөрийнхөө утаснаас Ц.Бя- ах руу залгаж надтай яриулсан. Ц.Бя- ах надад “2,0 сая төгрөг ахдаа зээлчих, Х.Дс-д өгчих” гэж хэлсэн. Би Х.Дс-гийн хэлсэн данс руу нь 2,0 сая төгрөг шилжүүлсэн. Өмнөх мэдүүлэгт Бя- ахын хэлсэн данс руу шилжүүлсэн гэж буруу хэлсэн байна. Ц.Бя- ахтай утсаар яриад мөнгө зээлчих гэсэн учраас биХ. Дс-д 2,0 сая төгрөг шилжүүлсэн. Ц.Бя- ахтай утсаар яриад мөнгө зээлчих гэсэн учраас би Х.Дс-д 2,0 сая төгрөг өгч явуулсан. Ц.Бя- ах өөрөө надад өгсөн.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 156 дахь тал),
- Хаан банк дахь Ж.Д-гийн нэрээр эзэмшдэг …. дугаартай дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 157 дахь тал),
- Гэрч Б.Т-гийн “2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ...... багийн нутаг дэвсгэр ...... гэх газарт хүмүүс техник авч ирсэн үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу миний бие байгаль орчны байцаагч Л, сумын цагдаа Д, 5 дугаар багийн дарга М нарын хамт ......т очиход нэг залуу эксковатор, ковш зэрэг техник авч ирсэн байсан. Тэр залуугаас юун учиртай талаар асуухад мэдэхгүй гэж юм хэлээгүй. Тухайн үед ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй байсан бөгөөд бичиг баримт шаардахад үзүүлэх юм байгаагүй. Ингээд 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр манай багийн иргэдийн нийтийн хурал болсон бөгөөд уг хурлын хэлэлцэх асуудалд ......тэй ......той асуудал ороогүй байсан тул хэлэлцээгүй. Уг хурлын дараа 2021 оны 8 сарын 07-ны өдөр Х.Дс-, Х.Д- нар багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч Ц.Бв-, Д.Э-, Б.Цн-, Н.Б- нарын ...... багийн Бөгтрөг гэх газарт С-ын гэрт цуглуулж архидуулсан гэсэн. С- нар архидаж байгаад багийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол гаргасан гэсэн. Уг тогтоолдоо ......т алт олборлох, нөхөн сэргээлт хийлгэхийг зөвшөөрсөн утга бүхий зүйл бичсэн байсан гэсэн. Тэгээд согтуу, харанхуй болсон байсан тул тамга тэмдгээ буруу харуулж дараад явуулсан гэсэн. Ингэхдээ Х.Дс-, Х.Д- нар дээрх тэргүүлэгч нарт тус бүр 500,000 төгрөг, хурлын дарга С- нь 2,0 сая төгрөгийг Х.Дс-, Х.Д- нараас авсан гэж ярьж байгаа. 2021 оны 8 дугаар сарын 18-нд ......т очиход гурван гэр барьчихсан байсан. Хариуцсан хүн нь Э.Ба- гэж хүн байсан бөгөөд юун хүмүүс яваа талаар асуухад “бид нар алт олборлох гэж байгаа, зохих ёсны зөвшөөрөлтэй” гээд ямар нэгэн бичиг баримт үзүүлээгүй. Та нарыг хэн авч ирсэн юм гэж асуухад “сумын засаг даргын орлогч Х.Д-, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Х.Дс- нартай гэрээ байгуулсан” гэж хэлж байсан. Мэргэжлийн хяналтаас газар дээр нь 08 сарын 20-нд ирж шалгасан. Тэгэхэд Э.Ба- гэх хүн нь бид нарт сумын засаг дарга С.Ө- “Бид .... эзэд” ТББ нарын хооронд байгуулсан нөхөн сэргээлтийн гэрээг үзүүлсэн. Тухайн үед Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн “наад гэрээ чинь хүчингүй гэрээ байна, хуулийн шаардлага хангахгүй байна, үйл ажиллагаагаа зогсоо” гэж хэлээд хугацаатай албадан шаардлага өгөөд явсан. Албадан шаардлага өгсөөр байтал буухгүй байхаар нь аймаг, сумаас мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаагийн бүрэлдэхүүнтэй би хамт очиж албадан буулгасан. Тэгтэл тэр шөнөдөө дахиад нэг гэр аваачаад барьсан байсан бөгөөд хэн та нарт зөвшөөрөв гэтэл Э.Ба- гэгч нь “сумын орлогч Х.Д- зөвшөөрсөн” гэж хэлж байсан. 2021 оны 8 сарын 21-ний хавьцаа өдөр санагдаж байна. Сумын засаг дарга Ө- над руу залгаад “багийн хурлаа хуралдуулж ......т нөхөн сэргээлт хийх асуудлыг хэлэлц” гэж хэлсэн. Багийн иргэдийн нийтийн хурлын дарга С- хот руу явсан байсан юм. Багийн хурлыг багийн дарга хуралдуулах эрхгүй бөгөөд энэ талаар би Ө- даргад хэлээд “иргэдийн нийтийн хурлын дарга хурал зарлах эрхтэй. Хэзээ ирэхийг нь асууж байгаад хурлаа зарлая” гэж хэлсэн. Тэгээд иргэдийн нийтийн хурлын дарга С-тай ярилцаад 08 сарын 24-ний өдөр хурал зарлахаар шийдсэн. Миний хувьд хурлыг малчин иргэд олон байдаг газарт хийе гэж бодож байсан. Тэгтэл манай багийн иргэн Б, Н нар над дээр ирээд “багийн хурал дээр очиж ......ийг малтуулах санал өгөөрэй бөндий хочит Х.Дс- хүмүүст гуч гучин мянган төгрөг тараагаад явж байна, жолооч нарт хүмүүсийг хурал руу ачиж яваарай гээд Давсан гэдэг газарт бензиний мөнгө өгч байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хурлыг зарлаж болохгүй юм байна, мөнгө авсан иргэд ирж самрах юм байна гэж бодоод хурлыг зарлаагүй юм. Тэгээд удалгүй аймгийн иргэдийн хурлаас 2021 оны 8 сарын 31-ний өдрөөс 12 сарын 31- нийг хүртэл олон нийтийг хамарсан хурал зарлаж болохгүй гэсэн шийдвэр гарсан. Ц.Бя- манай гэрийн үүдэнд ирээд “алт олборлохоор ирсэн хүмүүс миний таньдаг хүмүүс байна. Надаас гуйгаад байна, зохих ёсны юмыг нь аваад асуудлыг зохицуулвал яадаг юм бэ” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “надад тийм эрх байхгүй, ......ийг малтуулахгүй, булаг ширгэх аюултай” гэж хэлээд зөвшөөрөөгүй юм” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 159, 160 дахь тал),
- Гэрч Б.Г-ийн “2021 оны 6 дугаар сарын сүүлээр байх өдрийг нь сайн санахгүй байна, Я.Ц- над руу утсаар яриад би хөдөө явж байна, танаас Х.Дс- гэх залуу тан руу ярих ба утасны дугаарыг чинь өгчихсөн байгаа шүү, та тэр хүнд 4 сая төгрөг өгчихөөрэй, би танд шилжүүлье гэж хэлсэн. Би Х.Дс- гэх хүнийг өмнө нь нэг ч удаа харж байгаагүй. Тухайн үед мөнгө өгөх үед л харахад өндөр махлагдуу л залуу байсан ба утсаар өөрөө яриад Я.Ц- тан руу ярьсан гээд өөрийгөө нэрээ хэлж яриад байсан болохоор Дс- гэж хүн нь мөн байна гэж л бодсон. Х.Дс- гэх хүнд 4 сая төгрөг өгсөн. Я.Ц- гэх хүн ямар учиртай мөнгө Х.Дс- гэх хүнд өгөөд байгаа талаар хэлээгүй. Өмнө нь Я.Ц-аас би ч авдаг, надаас ч тэр өгч авдаг байсан болохоор өмнөх шигээ л 4 сая төгрөг Х.Дс- гэх хүнд өгчихөөрэй гэхээр нь л өгсөн ба Я.Ц- 2-3 хоногийн дараа эргүүлээд надад 4 сая төгрөгөө дансаар шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 183, 184 дэх тал),
-Гэрч Б.Н-гийн “Би 2021 оны 08 сарын эхээр, орой болчихсон байхад Я.Ц-, Э.Ба- нартай хамт Я.Ц-ын 70-99 дугаартай хүрэн өнгийн Ниссан Патрол маркийн тээврийн хэрэгслээр ............... сумын төвд очсон. Сумын төв рүү очоод гүүр гараад хүлээж байтал хар өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн ирсэн. Тэр машин дотор хэдэн хүн явсныг мэдэхгүй байна, ямар ч байсан манай машинаас Я.Ц-, Э.Ба- хоёр бууж нөгөө Приус-20 маркийн машинд орж нэг цаг 30 минут орчим хугацаанд уулзсан. Тэгэхэд Я.Ц- намайг машинд бензин хийгээд ир гээд явуулсан юм. Тэгэхэд Я.Ц-, Э.Ба- хоёр уг хар өнгийн Приус-20 маркийн машин дотор нэлээд удаан хүмүүстэй уулзаад байсан юм. Тухайн үед Я.Ц- нь ............... сумын төв рүү Б гэх хүнтэй уулзахаар очно гэж анх хэлж байсан. Тэгэхээр нь Ц-, Ба- хоёр нь Б гэх хүнтэй уулзсан байх гэж бодож байна. Ямар ч байсан Я.Ц- нь намайг машин дотор сууж байхад ирээд машинаасаа 1 шилтэй архи аваад явж байсан” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 186 дахь тал),
- Гэрч Д.Ё-гийн “Ц.Д- нь манай аавын дүүгийн эхнэр буюу манай бэр эгч юм. Х.Дс-г сумын иргэдийн хурлын төлөөлөгч гэдгээр нь танина. 2021 оны багцаагаар 8 сарын сүүлээр санагдаж байна. Би гэртээ байж байтал гэрийн гадаа машин сигналдаад байхаар нь гартал Х.Дс- өөрийнхөө Приус-20 маркийн автомашинтайгаа ирсэн байсан. Тэгэхэд Х.Дс- надад хандан 20,000 төгрөгийн боодолтой 2,0 сая төгрөг өгөөд “чи энийг Ц.Д- эгчид өгчих, тэгээд төрийн бус байгууллагынхаа тамгыг ашиглуулаад өгөөч гээд хэлээд өг” гэхэээр нь би “чи өөрөө өгөөч” гэхэд Х.Дс- “чи өгөөд хэлээд өгөө, цаадах чинь нааштай бол над руу ярьчих байлгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг 2,0 сая төгрөгийг аваад Ц.Д- эгчийг гэрийнх нь гадаа дуудаж уулзаад өгсөн. Өгөхдөө Ц.Д- эгчид “Х.Дс- танд энэ мөнгийг өгч байна, таныг ТББ-ынхаа тамгыг ашиглуулаач гэж байна” гэж Х.Дс-гийн хэлснийг нь дамжуулж хэлсэн. Тэгэхэд Ц.Д- эгч “за би өөрөө ярья аа” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 192 дахь тал),
- Гэрч Г.Г-ын “Тус төрийн бус байгууллагын гэрчилгээ болон ......той баримт бичгүүд надад байгаа. Харин тамга нь Ц.Д- эгчид байгаа. Тэр хүн надаас улсын бүртгэлийн гэрчилгээ, баримтыг авна гэж хэлж байсан ба би тэр бичиг баримтуудыг өгч амжаагүй байгаа. Манай “Бид .... эзэд” төрийн бус байгууллага нь бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би “Бид .... эзэд” төрийн бус байгууллагын нэрээр хэн нэгэн хүний албан тушаалтан, хуулийн этгээдтэй алтны нөхөн сэргээлт хийхээр гэрээ байгуулж байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 199 дэх тал),
- Гэрч Д.Дс-гийн /Увс аймгийн ...... сумын ИТХ-ын дарга/ “2020 оны 11 дүгээр сараас одоогийн албан тушаалд томилогдон ажиллаж байна. Манай суманд гар аргаар алт олборлож байсан эвдэгдсэн газар олон байдаг юм. Үүнтэй холбоотойгоор иргэдээс гаргасан саналын дагуу сумын нутаг дэвсгэрт хамаарах хэд хэдэн газрыг нөхөн сэргээхээр 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дээрх газруудыг нөхөн сэргээхээр оруулж хурлын тогтоол гаргасан байгаа. ..........сумын Оролго багийн “Оролгын гол”, “Салхит”, ...... багийн “......”, “Дайв” гэх газруудад байгаа эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх шийдвэрийг гаргаж байсан. Дээрх газруудыг улсын төсөв /гадаадын хөрөнгө оруулалтаар/ нөхөн сэргээхийг хурлын үеэр ярьж хэлэлцсэн. Ашигт малтмал олборлож тэр олсон орлогоосоо нөхөн сэргээхгүй гэсэн зүйлийг сумынхаа иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж дээрх шийдвэрийг гаргаж байсан юм. 2020 онд “Соvid 19” өвчний хөл хориотой ......тойгоор нөхөн сэргээлт хийх хөрөнгө мөнгийг олж чадаагүй. Тийм учраас манайх энэ онд ямар нэг нөхөн сэргээлт хийгээгүй. Түүнээс өөрөөр нөхөн сэргээлт хийхийг зөвшөөрсөн /түүнтэй ......той иргэдийн хурлын тогтоол, шийдвэр гаргаж байгаагүй/. Харин 2021 оны 7 дугаар сарын үед байх он сарыг нь сайн мэдэхгүй байна .... сумын ...... баг “......” гэх газарт нөхөн сэргээлт хийхээр хэсэг бүлэг хүмүүс техник хэрэгсэл авч ирсэн байсан. Би тухайн үед дээрх техник хэрэгсэл авч ирсэн хүмүүс дээр очиж дээрх асуудлыг тодруултал бид нар танай суманд нөхөн сэргээлт хийхээр ирсэн байгаа гэж хэлээд ямар нэгэн баримт бичиг үзүүлэхгүй байсан. Би тэр үеэр та нар газар чөлөөл, та нарын явуулах гэж байгаа үйл ажиллагаа хууль бус, манай сум энэ онд нөхөн сэргээлт хийлгэхгүй гэдгийг нь хэлж дээрх хүмүүсийг газар чөлөөлөхийг шаардсан. Уг асуудалтай холбоотойгоор сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хуралдуулж нөхөн сэргээлт хийхээр ...... багийн “......” гэх газарт ирж буусан байгаа иргэд, техник хэрэгслийг яаралтай албадан буулгах талаар иргэдийн хурлын тогтоол гаргаж, засаг даргад чиглэл өгсөн байгаа. Түүний дагуу сумын цагдаагийн алба болон холбогдох хүмүүс дээрх газарт очиж нөхөн сэргээлт хийхээр ирсэн хүмүүст шаардлага тавьж үйл ажиллагааг нь зогсоож буулгасан. Уг асуудлыг засаг дарга С.Ө-гөөс асуутал гэрээ байгуулсан асуудал байхгүй. Намайг гүтгэж байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 201, 202дахь тал),
- Гэрч Д.Дс-гийн дахин өгсөн “Би уг гэрээний талаар 2021 оны 9 сарын 10-ны өдрийн үед сошиалаас харсан, С.Ө-г гэрээ байгуулсан талаар сонсогдсон, тэгээд ИТХ-ын тэргүүлэгчдийг 2021 оны 9 сарын 14-ний өдөр хуралдуулсан. Уг хурал дээр сумын Засаг дарга С.Ө-г өөрийн биеэр оролцуулж, мэдээлэл сонссон. Тэгэхэд С.Ө- уг хурал дээр би тийм албан ёсны гэрээ байгуулаагүй, одоо тийм гэрээ байгуулахгүй гэж хэлсэн. Тэгээд сошиалаас харснаараа бид нар гэрээ гэж байгаа ойлгосон, тэгээд тогтоол дээр гэрээг хүчингүй болго, маш хурдан явуул гэж хэлсэн. Тэгээд сумын Засаг даргаас албан ёсны байгуулсан гэрээ байхгүй гэж хэлсэн ч түүнд сайн итгээгүй юм. Тэгээд сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны 9 сарын 14-ний өдрийн А/92 дугаартай тогтоол гаргасан, Харин манай сумын ИТХ-аас 2021 онд нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулахтай ......той ямар нэгэн тогтоол шийдвэр гараагүй. Манай сумын ИТХ- ын тэргүүлэгчдийн 2021 оны 9 сарын 14-ний өдрийн А/92 дугаартай тогтоол гарахад уг хуралдаан дээр танай тэргүүлэгч нараас “нөхөн сэргээлт хийхийг дэмжсэн” санал хэлсэн хүн байхгүй. Харин эсэргүүцсэн саналыг би болон Ш.Б, С.Б нар хэлж байсан. Тэгэхэд тэргүүлэгч Х.Дс- онлайнаар оролцсон. Тухайн үед сүлжээ тасраад байсан, саналыг нарийн бичиг авсан байх ёстой. ИТХ-ын тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар 2021 оны 09 сарын 14-ний өдөр “............... сумын нутаг ......т нөхөн сэргээлт хийхээр “Бид .... эзэд” НҮТББ-тай байгуулсан хууль бус гэрээгээ хүчингүй болгож, тус газарт байгаа иргэд болон техникийг 2021 оны 9 сарын 21-ний өдрийн дотор буулгахыг сумын Засаг дарга /С.Ө-/-д даалгасугай” гэсэн тогтоол гаргасан. Надад ............ сумын Засаг дарга С.Ө- болон танай ИТХ-ын нэр бүхий төлөөлөгч нар нь уг нөхөн сэргээлтийн гэрээг байгуулахын тулд бусдаас хахууль авсан эсэх талаар мэдэх зүйл огт байхгүй. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 355 дугаартай тогтоолоор нөхөн сэргээлт хийхийг хориглосон шийдвэр гарсан учраас нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулах эрх ........ сумын Засаг дарга, Засаг даргын орлогч болон манай ИТХ-ын нэр бүхий төлөөлөгч нарын хэнд ч байхгүй... тухайн газруудад хүн унаж гэмтэх нь амь насаа алдах, мал унаж бэртэх, үхэх асуудал үүсч байна. Тухайн хэсгийн малчдаас болон сумын ИТХ-ын төлөөлөгч нараас санал гаргаж уг нөхөн сэргээлт хийх газрын байршил хэмжээг тогтоож, саналаа аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн. Тухайн газруудад нөхөн сэргээлт хийх санхүүжилт батлагдаагүй, гэхдээ зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулчихаад төсөв санхүүжилт нь олдвол нөхөн сэргээж, санхүүжилтгүй болбол нөхөн сэргээхгүй гэсэн байр суурьтайгаар уг тогтоол гарсан. Надад Х- овогтой Дс- “уг нөхөн сэргээлтийн гэрээ”-г байгуулахтай холбоотой ИТХ-аас шийдвэр гаргуулахаар ямар нэгэн санал тавьж байгаагүй. Мөн үүнтэй холбоотой надад мөнгө эд зүйл болон өгөхийг амласан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 207, 208 дахь тал),
- Гэрч Н.С-хорлоогийн /Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ............... сум хариуцсан байгаль хамгаалагч ажилтай/ “миний хариуцсан ....... сумын ...... багийн нутаг ...... гэх газарт 2021 оны 7 дугаар сард Улаанбаатар хотоос нөхөн сэргээлт хийнэ гэсэн компани ирсэн юм шиг байна лээ. Би тухайн үед ээлжийн амралттай байсан. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орсон ба 11 дүгээр сарын 15-ны өдөр ...... гэх газарт очиход тухайн газарт урьд нь хөндөгдсөн байсан газрыг дахин хөндсөн байдалтай байсан.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 210 дахь тал),
- Гэрч Д.Ц-ийн /Увс аймгийн ........... сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга/ “....... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2/08 дугаартай тогтоолын 6 дугаар хавсралтаар .............. сумын Орлого багийн нутаг “Орлогын гол”-д 25 га, ...... багийн “Дайв” гэх газарт 5 га, Орлого багийн “Элсэн гол” гэх газарт 1 га, ...... багийн ...... гэх газарт 5 га газрыг тус тус нөхөн сэргээхээр 2021 оны Газар зохин байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж тогтоол гаргасан. Тус тогтоолыг батлахдаа /нөхөн сэргээлтийг хийхдээ/ машин, техник, тоног төхөөрөмж оруулахгүйгээр иргэдийн оролцоотой гар аргаар нөхөн сэргээхээр төлөвлөгдсөн юм. 2020, 2021 онуудад тус тогтоолоос өөрөөр нөхөн сэргээлт хийлгэхтэй холбоотой тогтоол шийдвэр ........... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гараагүй. Нөхөн сэргээлт хийх хөрөнгө мөнгө шийдвэрлэгдээгүй учраас сумын нутаг дэвсгэрт нөхөн сэргээлтийн ажил хийгдээгүй гэж хэлж болно. Дээрх тогтоолоос гадна 2021 оны 9 дүгээр сарын 14- ний өдөр “......ийн нөхөн сэргээлтийн талаар авах арга хэмжээний тухай” /......т ирсэн техник “Бид .... эзэд” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагатай байгуулсан хууль бус гэрээгээ хүчингүй болгож, тус газарт байгаа иргэд болон техникийг 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дотор буулгахыг сумын засаг дарга С.Ө-д үүрэг болгосон тухай /Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн А/92 дугаартай тогтоолыг гаргасан. 2021 оны 08, 09 дүгээр сард ...... багийн нутаг “......” нэртэй газарт нөхөн сэргээлт хийхээр үл таних хүмүүс техник хэрэгсэл авч ирсэн байна гэх мэдээлэл интернет орчинд тавигдаж сумын хурлын дарга Д.Дс- газар дээр нь очиж ажилласан байсан. Мэдээлэл хийх явцдаа засаг дарга С.Ө- “Бид .... эзэд” төрийн бус байгууллагатай нөхөн сэргээлт хийх чиглэлээр гэрээ байгуулснаа хэлсэн. Тус гэрээг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн зүгээс хууль бус гэж үзэн дээрх гэрээ нөхөн сэргээлтийн гэрээг хүчингүй болгож, техник хэрэгслийг буулгах талаар үүрэг чиглэлийг өгсөн юмаа. ...... багт нөхөн сэргээлт хийхтэй холбоотой асуудлаар багийн иргэдийн нийтийн хурлаас ямар нэг тогтоол, шийдвэр гаргаж байгаагүй. Энэ асуудлын талаар хурал зарлаж иргэдийг цуглуулан ямар ч шийдвэр гаргаж байгаагүй” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст 212 дахь тал),
- Гэрч Ж.Э-ын /Увс аймгийн ЗДТГ-ын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга/ “....... сумын ИТХ-аас ......, Дайв гэх нэртэй газарт эвдэрсэн 10 га газар нөхөн сэргээлт хийх саналыг баталж, уг саналаа аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлж, улмаар тухайн байгууллага нь нэгтгэж Увс аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж батлуулсан. Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс хөндөгдсөн буюу эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийх талаар 2021 онд ямар нэгэн санал гаргаагүй, аймгийн ИТХ-аар батлуулсан санал байхгүй байна. ...... гэх газар нөхөн сэргээлт хийх асуудал .......... сумын ИТХ-ын санал, аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын саналаар аймгийн ИТХ-аар хэлэлцэгдэж, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж батлагдсан байдаг. “Бид .... эзэд” ТББ-ын тэргүүн Ц.Д- нь миний төрсөн ээж бөгөөд миний хамаарал бүхий этгээд мөн. ........... сумын Засаг дарга С.Ө- нь “Бид .... эзэд” ТББ-ын тэргүүн Ц.Д- буюу манай ээж “......” гэх газарт нөхөн сэргээлт хийх тухай гэрээ байгуулахад би ямар нэгэн байдлаар оролцсон, хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байхгүй. Би Х.Дс-гээс бэлнээр болон дансаараа мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Аймгийн ИТХ- ын 2021 оны 01 сарын 07-ны өдрийн тогтоолын нөхөн сэргээлттэй холбоотой хэсгийг хэрэгжүүлэх талаар аймгийн Засаг даргын захирамж гарсан зүйл огт байхгүй. Аймгийн ИТХ-ын тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэх талаар аймгийн Засаг даргаас шийдвэр гараагүй байхад ийм асуудал өрнөсөн юм байна” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 216 дахь тал),
- Гэрч Т.Т-гийн /Увс аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжпийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтэн “Би 2021 онд манай хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс ....... сумын ...... гэх газарт нөхөн сэргээлт хийх талаар ямар нэгэн санал ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлсэн эсэхийг тодруулж, баримт бичиг болон өмнө нь миний ажил эрхэлж байсан хүнээс асуусан. Тэгэхэд 2021 онд манай хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс .......... сумын ...... гэх газарт нөхөн сэргээлт хийх талаар ямар нэгэн санал ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлсэн зүйл байхгүй гэжхэлсэн бөгөөд би холбогдох баримтуудаа үзэхэд ...... гэх газарт нөхөн сэргээлт хийх саналыг манай хэлтсээс явуулаагүй байсан. Харин баримтуудаа үзэхэд Увс аймгийн Засаг даргын 2021 оны 4 сарын 30-ны өдрийн А/223 тоот захирамжаар батлагдсан “Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Уг төлөвлөгөөнд жил бүр 10 га газар нөхөн сэргээхээр төлөвлөсөн. Уг төлөвлөгөөнд Увс аймгийн ....... сумын ...... гэх газар хамаараагүй бөгөөд төсөв санхүүжилтийн улмаас төлөвлөгөөг хэрэгжүүлж чадахгүй байгаа” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 218 дахь тал),
- Гэрч Г.БЭ-ийн /Увс аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч/ “Я.Ц- нь 2021 оны 05 сарын үед надтай аймгийн Захиргааны гадна тааралдаад мэнд мэдэлцээд явсан. Түүний дараа Я.Ц- над руу залгаад нөхөн сэргээлтийн аймгийн шийдвэр байдаг уу гэж асуусан. Тэгэхээр нь би Я.Ц-д аймгийн ИТХ-ын тогтоол гарч нөхөн сэргээлт хийх газар нь 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж батлагдсан гэдгийг хэлсэн. Би ......, ...... баг энэ тэр гэж хэлээгүй, харин ............... суманд нөхөн сэргээлт хийхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд талбай батлагдсан Я.Ц-д хэлсэн. Тэгэхэд Я.Ц- нь надаас хэнээс тодруулах вэ гэж асуухаар нь .......... сум нь мэдэх байх аа, энэ талаар аймгийн ИТХ-ын тогтоолоос хараарай гэж хэлсэн. Би аймгийн ИТХ-ын 2021 оны 01 сарын 07-ны өдрийн хуралдаан дээр өөрийн биеэр сууж байхад аймгийн хэмжээнд ганцхан ......... суманд нөхөн сэргээлт хийх газар батлагдаж байна гэдгийг мэдсэн. Би Я.Ц-д зөвхөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан асуудлын талаар ярьсан, харин би нөхөн сэргээлт хийх журмын талаар тодорхой мэдэхгүй болохоор ........ сум нь мэдэх байх аа, аймгийн ИТХ-ын тогтоолоос хараарай гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 221,222 дахь тал),
- Гэрч Б.Алтангэрэлийн /Баруун Монгол Энержи ХХК-ийн захирал/ “Хөндөгдсөн газруудад нөхөн сэргээлт хийнэ гэдэг байдлыг 2 намаас сонгогдсон гишүүд хоорондоо зөвшилцөж уг хуралдаан дээр баталсан байгаа. Дээр дурдсан ИТХ-ын хуралдаан болж өнгөрөх үеэр бүхий л гишүүд оролцсон. Тухайн үед анхныхаа хуралд сууж байгаа болохоор ямар нэгэн үг болон санал хэлээгүй... Я.Ц- гэх залуу нь Увс аймгийн Зүүнговь сумын харьяат хүн. Бид 3 багын л хуурай ах дүүс, танилууд. Би 2021 онд Я.Ц-д мөнгө төгрөг өгч байгаагүй, Ц- бид 2 нэг өрөөнд хамт оффислож суудаг болохоор хоорондоо 1-2 сая төгрөг зээлж авалцаж өгөлцөх асуудал бол байдаг. Би Ц-, Ба- гэх дүү нартаа түр хугацаагаар түрээслүүлж өгч явуулсан. Би өгч явуулахдаа өөрөө харж байгаад ачиж явуулж байсан. Түрээсийн гэрээ хийж байсан шиг санагдаж байна. Би ...... гэх газарт очиж ч үзээгүй... Өнгөрсөн 2021 оны 06, 07 дугаар сарын үеэр шиг санагдаж байна. Сумын Засаг дарга С.Ө-, орлогч дарга Д-- нартай уулзаж ч байсан, утсаар ярьж байсан. Ингэж уулзаж ярихдаа яг юу нь болохгүй болоод байгаа юм бэ гэж асуухад бичиг баримтын хувьд асуудалгүй байна. Дээрээс Ба- /аймгийн ИХТ/ дарга ухуулж болохгүй гээд байна гэдгийг Д- нь хэлж байсан ба та энэ талаараа Ба- даргаас асуу л даа гэж хэлж байсан. Би ч тэгээд Ба- руу залгаж асуугаагүй.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 229, 230 дүгээр хуудас),
-Х.Дс-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 17-27 дахь тал),
-Хаан банк дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг ....... дугаартай дансны хуулга (5 дугаар хавтаст хэргийн 24 дэх тал),
-Хаан банк дахь Я.Ц-ын нэрээр эзэмшдэг .... дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал),
-Хаан банк дахь Х.Дс-гийн нэрээр эзэмшдэг ... дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 37 дахь тал),
-Хаан банк дахь Х.Д-ын нэрээр эзэмшдэг ..... дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал),
- Хаан банк дахь Б.Б-ын нэрээр эзэмшдэг .... дугаартай дансаар .... /Б.С-/ данс руу 6,000,000 төгрөгийн мөнгөн шилжүүлэг хийсэн талаархи баримт (3 дугаар хавтаст хэргийн 82 дахв тал),
- Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 он 8 дугаар сарын 26-ны өдрийн 20-05-026/95 дугаартай албан шаардлага (3 дугаар хавтаст хэргийн 101, 102 дахв тал),
- Увс аймгийн ..... сумын Засаг дарга, “Бид .... эзэд” нэртэй нөхөрлөлийн хооронд 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх тухай гэрээ (4 дүгээр хавтаст хэргийн 153-155 дахь тал),
-Увс аймгийн ......... сумын Засаг даргын 2021 оны 9 сарын 01-ний өдрийн А/160 дугаартай ........ сумын нутаг ...... хэмээх газар нөхөн сэргээлт нэрийн доор ашигт малтмал олборлохоор ирсэн иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийх ажпын хэсгийг байгуулах тухай захирамж (3 дугаар хавтаст хэргийн 113 дахь тал),
-Увс аймгийн .......... сумын засаг даргын 2021 оны 9 сарын 07-ны өдрийн А/162 дугаартай албадан буулгах тухай захирамж (3 дугаар хавтаст хэргийн 114 дэх тал),
- Увс аймгийн ......... сумын засаг даргын 2021 оны 9 сарын 03-ны өдрийн А/161 дугаартай мэргэжпийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлагын хэрэгжилтийг хангуулах талаархи захирамж (3 дугаар хавтаст хэргийн 115 дахь тал),
- Увс аймгийн Засаг даргын 2020 оны 11 сарын 23-ны өдрийн Б/71 дугаартай “Засаг дарга томилох, Засаг дарга чөлөөлөх тухай” захирамжийн хуулбар (3 дугаар хавтаст хэргийн 118 дахь тал),
- Увс аймгийн ...... сумын ...... багийн Иргэдийн нийтийн хурлын 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай тогтоолын хуулбар, төсөл, нэр бүхий иргэдийн гарын үсэг бүхий бичгийн баримт (3 дугаар хавтаст хэргийн 231-250, 4 дүгээр хавтаст хэргийн 1-16 дахь тал),
-Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 235 дугаартай албан бичиг (4 дүгээр хавтаст хэргийн 152 дахь тал),
-Бичил уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийх гэрээ (4 дүгээр хавтаст хэргийн 157-160 дахь тал),
-Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх гэрээ, гар ноорог /Ц.Д- гарын үсэг зураагүй/ (4 дүгээр хавтаст хэргийн 169-172 дахь тал),
- Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 сарын 11-ний өдрийн А/82 дугаартай журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол, хавсралтын хамт (4 дүгээр хавтаст хэргийн 179-182 дахь тал),
-Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 01 сарын 07-ны өдрийн 4/03 дугаартай “Аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолын хуулбар (4 дүгээр хавтаст хэргийн 183, 201, 223 дахь тал),
- Увс аймгийн ...... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/01 дугаартай “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” тогтоолын хуулбар (4 дүгээр хавтаст хэргийн 230 дахь тал),
- Увс аймгийн .... сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/04 дугаартай “Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг сонгож, батлах тухай” тогтоолын хуулбар (4 дүгээр хавтаст хэргийн 231 дэх тал),
-Увс аймгийн ...... сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 сарын 15-ны өдрийн 2/08 дугаартай “Сумын 2021 онд эззмшүүлэх газрын хэмжээ байршлыг батлах тухай” тогтоол болон хавсралтын хуулбар (4 дүгээр хавтаст хэргийн 233, 234 дэх тал),
-Увс аймгийн .......... сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/92 дугаартай “......ийн нөхөн сэргээлтийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоол, ......... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 36-42 дахь тал),
-“Бид .... эзэд” НҮТББ -ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (5 дугаар хавтаст хэргийн 44 дэх тал),
-Увс аймгийн ......... сумын Засаг даргын орлогчийн албан тушаалын тодорхойлолтын хуулбар (5 дугаар хавтаст хэргийн 30-34 дэх тал),
-Увс аймгийн ..... сумын Засаг даргын 2020 оны 11 сарын 30-ны өдрийн Б/26 дугаартай “Засаг даргын орлогч томилох, Засаг даргын орлогч чөлөөлөх тухай” захирамжийн хуулбар (5 дугаар хавтаст хэргийн 85 дахь тал),
- Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 236 дугаартай бичиг (8 дугаар хавтаст хэргийн 217 дахь тал),
-Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 467 дугаартай бичиг (5 дугаар хавтаст хэргийн 207 дахь тал) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
2.4. Дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт:
1. Шүүгдэгч Я.Ц-, Э.Ба- нар нь бүлэглэн “Бид .... эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг ........ сумын умын Засаг дарга С.Ө-тэй байгуулж, нөхөн сэргээлт явуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Увс аймгийн ........... сумын Засаг дарга С.Ө-, сумын Засаг даргын орлогч Х.Д-, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Дс-, Ц.Бя-, Н.Бж- нарт Увс аймгийн ......... Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банканд Х.Дс-гийн ... дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банк дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг ..... дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
2. Шүүгдэгч С.Ө- нь Увс аймгийн .... сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа шүүгдэгч Я.Ц-, Э.Ба- нартай “Бид .... эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг байгуулахын тулд тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Дс-гээр дамжуулан 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр бэлнээр 7,000,000 (долоон сая) төгрөг авсан,
3. Шүүгдэгч Х.Д- нь Увс аймгийн ...... сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаандаа шүүгдэгч Я.Ц-, Э.Ба- нартай “Бид .... эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг Сумын Засаг даргатай байгуулахад туслах зорилгоор шүүгдэгч Я.Ц-, Э.Ба- нараас шүүгдэгч Х.Дс-гээр дамжуулан 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөрийн Хаан банкны ....дугаартай дансаар 475,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сард бэлнээр 4.000.000 төгрөг буюу нийт 4,475,000 (дөрвөн сая дөрвөн зуун далан таван мянган) төгрөг авсан,
4. Шүүгдэгч Х.Дс- нь Увс аймгийн ...... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байх хугацаандаа шүүгдэгч Я.Ц-, Э.Ба- нартай “Бид .... эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг Сумын Засаг даргатай байгуулахад туслах зорилгоор Увс аймгийн ....., Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөгийг Хаан банканд өөрийн нэрээр эзэмшдэг ..... дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг ..... дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөг авсан,
5. Шүүгдэгч Ц.Бя- нь Увс аймгийн ....... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллах шүүгдэгч Я.Ц-, Э.Ба- нартай “Бид .... эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх" гэрээг байгуулахыг Сумын ИТХ-аар хэлэлцэх үед дэмжиж санал өгөх зорилгоор шүүгдэгч Я.Ц-, Э.Ба- нараас шүүгдэгч Х.Дс-гээр дамжуулан 8,000,000 төгрөг авсан,
6. Шүүгдэгч Н.Бж- нь Увс аймгийн ...... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллах хугацаандаа шүүгдэгч Я.Ц-, Э.Ба- нартай “Бид .... эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх" гэрээг байгуулахыг Сумын ИТХ-аар хэлэлцэх үед дэмжиж санал өгөх зорилгоор шүүгдэгч Я.Ц-, Э.Ба- нараас шүүгдэгч Х.Дс-гээр дамжуулан 2,000,000 төгрөг авсан үйл баримтууд тогтоогдож байна.
2.5. Шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт:
1. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 2 дугаар зүйлийн (a)-д "Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нийтийн албан тушаалтанд хамаарна”,
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-т “Бүх шатны Засаг дарга болон Засаг даргын орлогчТөрийн улс төрийн албан тушаалд хамаарна” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч нийтийн албан тушаалтанд хамаарна” гэж тус тус хуульчилжээ.
Сумын Засаг дарга, Засаг даргын орлогч нь Улс төрийн удирдах албан тушаалтан тул Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар шүүгдэгч С.Ө-, Засаг даргын орлогч Х.Д- нарыг нийтийн албан тушаалтан гэж, үзнэ.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зааснаар сумын ИТХ-ын төлөөлөгч Х.Дс-, Ц.Бя-, Н.Бж- нарыг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
2. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгоно” гэж тодорхойлсон байна.
“хээл хахууль” гэдэгт хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өгсөн эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үзүүлсэн аливаа ажил үйлчилгээ зэргийг хамааруулан үзэх бөгөөд энэ нь Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т тодорхойлсон эрх зүйн зөрчлийн хүнд хэлбэр буюу гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-т “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Төрийн байгууллага, албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусад зүйлийг хориглох ардчилсан, эрх зүйт төрийн үндсэн зарчим болон Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж тодорхойлсныг төрийн албан хаагч хэн боловч дагаж мөрдөх үүрэгтэй.
2.1. Шүүгдэгч С.Ө- нь Нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн ...... сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа шүүгдэгч Я.Ц-, Э.Ба- нартай “Бид .... эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг байгуулж, нөхөн сэргээлт явуулах ашиг сонирхлын үүднээс Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 5.1-т “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн захиалагч нь аймгийн ЗДТГ-ын ХБХ, БОГ байна”, 5.2-т “Аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулах комиссыг 7-с доошгүй гишүүнтэйгээр тухай бүр нь аймгийн Засаг даргын захирамжаар томилно”, 9.1-т “Шалгарсан аж ахуйн нэгж, нөхөрлөл ажлын 10 хоногт багтаан, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна”, 9.2- д “гэрээний бусад оролцогч талууд нь аймгийн БОГ, тухайн сумын Засаг дарга, байна” гэснийг тус тус зөрчиж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, “Бид .... эзэд” ТББ-тай “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх гэрээ”-г байгуулахын тулд тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Дс-гээр дамжуулан шүүгдэгч Я.Ц-, Э.Ба- нараас 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр бэлнээр 7,000,000 (долоон сая) төгрөг авсан байна.
2.2. Шүүгдэгч Х.Д- нь Нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн ....... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байх хугацаандаа шүүгдэгч Я.Ц-, Э.Ба- нартай “Бид .... эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг Сумын Засаг даргатай байгуулахад туслах зорилгоор Увс аймгийн ....... сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаандаа шүүгдэгч Я.Ц-, Э.Ба- нартай “Бид .... эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг Сумын Засаг даргатай байгуулахад туслах зорилгоор Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлахыг хориглоно”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэж хуульчилсныг, мөн Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11 -ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ыг тус тус зөрчиж, хийх ёсгүй үйлдэл хийж, шүүгдэгч Я.Ц-, Э.Ба- нараас шүүгдэгч Х.Дс-гээр дамжуулан 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөрийн Хаан банкны ..... дугаартай дансаар 475,000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр 2,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сард бэлнээр 4.000.000 төгрөг буюу нийт 4,475,000 (дөрвөн сая дөрвөн зуун далан таван мянган) төгрөг авсан,
2.3. Шүүгдэгч Х.Дс- нь Нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн ...... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байх хугацаандаа шүүгдэгч Я.Ц-, Э.Ба- нартай “Бид .... эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг Сумын Засаг даргатай байгуулахад туслах зорилгоор Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлахыг хориглоно”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэж хуульчилсныг, мөн Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргуүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ыг тус тус зөрчин хийх ёсгүй үйлдэл хийж, шүүгдэгч Я.Ц-, Э.Ба- нараас Увс аймгийн ......., Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөгийг Хаан банканд өөрийн нэрээр эзэмшдэг .... дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг .... дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөг авсан,
2.4. Шүүгдэгч Ц.Бя- нь Нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн ....... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллах хугацаандаа Я.Ц-, Э.Ба- нартай “Бид .... эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх" гэрээг байгуулахыг Сумын ИТХ-аар хэлэлцэх үед дэмжиж санал өгөх зорилгоор Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлахыг хориглоно”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчиж, хийх ёсгүй үйлдэл хийж, шүүгдэгч Я.Ц-, Э.Ба- нараас шүүгдэгч Х.Дс-гээр дамжуулан 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр бэлнээр 8,000,000 (найман сая) төгрөг авсан,
2.5. Шүүгдэгч Н.Бж- нь Нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн ............... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллах хугацаандаа Я.Ц-, Э.Ба- нартай “Бид .... эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх" гэрээг байгуулахыг Сумын ИТХ-аар хэлэлцэх үед дэмжиж санал өгөх зорилгоор Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлахыг хориглоно”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчиж, хийх ёсгүй үйлдэл хийж, шүүгдэгч Я.Ц-, Э.Ба- нараас шүүгдэгч Х.Дс-гээр дамжуулан 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр бэлнээр 2,000,000 (хоёр сая) төгрөг авсан,
2.6. Шүүгдэгч Я.Ц-, Э.Ба- нар нь бүлэглэн “Бид .... эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн ...... хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг ...... сумын умын Засаг даргатай байгуулж, нөхөн сэргээлт явуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн ....... сумын Засаг дарга С.Ө-, тус сумын Засаг даргын орлогч Х.Д-, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Дс-, Ц.Бя-, Н.Бж- нарт Увс аймгийн ........, Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдоөөс 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр нийт 33,000,000 төгрөгийн хахууль өгсөн байна.
3. Шүүгдэгч нарын үйлдэл нь дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдоөөс 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хооронд хийгдсэн тул гэмт хэргийг 2021 оны 8 дугаар сарын 13-нд төгссөн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг журамлан гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөж байсан хуулийг хэрэглэнэ.
3.1. Шүүгдэгч С.Ө-, Х.Д-, Х.Дс-, Ц.Бя-, Н.Бж- нарыг яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар “нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжээр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэснийг “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчлөлт оруулж, торгох ялыг хассан байна.
Шүүгдэгч Я.Ц-, Э.Ба- нарыг яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар “нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжээр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэснийг “нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчлөлт оруулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хассан байна.
Энэ нь оногдуулар ялыг хүндрүүлэх, сонгон оногдуулж болох хөнгөн төрлийн ялыг хасах байдлаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг хэрэглэхгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг журамлан гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөж байсан хуулийг хэрэглэнэ.
3.2. Гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт тодорхойлсон бөгөөд 3.2 дугаар зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Ө-, Х.Д-, Х.Дс-, Ц.Бя-, Н.Бж-, Я.Ц-, Э.Ба- нар өөрийн ашиг сонирхолын төлөө дээрх үйдлийг төгсгөж байгаа тул тэднийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзнэ.
Иймд шүүгдэгч С.Ө-, Х.Дс-, Х.Д-, Ц.Бя-, Н.Бж- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Я.Ц-, Э.Ба- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
3. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай:
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хувьд шунахай сэдэлт нь гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх нэг шинж бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, 24.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргүүдийн хувьд гэмт хэргийн сэдэлт хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, 24.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргүүдийн улмаас хахуульд өгсөн эд хөрөнгө нь хууль бусаар гүйлгээнд орж байгаа тул уг эд хөрөнгийг хахууль өгөгчийн эд хөрөнгө гэж үзэж хуулиар хамгаалахгүй болно.
Иймд уг эд хөрөнгийг хохирол тооцохгүй, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгөд тооцох тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч С.Ө-, Х.Д-, Х.Дс-, Ц.Бя-, Н.Бж-, нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Я.Ц-, Э.Ба- нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ц-д 1 жил 6 сар хорих ял, Э.Ба-од 1 жил 5 сар хорих ял оногдуулж, тус бүрт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дс-д 3 жил хорих ял, шүүгдэгч С.Ө-д 3 жил хорих ял, шүүгдэгч Х.Д-д 3 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Ц.Бя-д 2 жил хорих ял тус тус оногдуулах, Х.Дс-, С.Ө-, Х.Д-, Ц.Бя- нарыг нийтийн албанд томилогдох эрхийг тус бүрт 8 жилийн хугацаагаар хасах, шүүгдэгч Н.Бж-т 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,0000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналтай. Торгуулийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоолгох саналтай байна. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг зааж өгсөн. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Ө-д 7 сая төгрөгийн өөртөө ашиг олсон. Үүнээс 6 сая төгрөгийг мөрдөн шалгах ажиллагаанд төлсөн. 1 сая төгрөгийг Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900000717 тоот дансанд төвлөрүүлснийг улсын орлого болгох саналтай байна. Шүүгдэгч Х.Д-аас 4,475,000 төгрөгийг, шүүгдэгч Х.Дс-гээс 6,525,000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Бя-аас 6,000,000 төгрөгийг шүүгдэгч Н.Бж-аас 2,000,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгч Я.Ц-, Э.Ба-, Х.Дс- нарын өмгөөлөгч Д.Д- эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт:“Миний үйлчлүүлэгч Я.Ц-, Э.Ба- нар нь анхнаасаа хэргийг үнэн зөвөөр ярьж, мэдүүлж явсан хэргийг хялбаршуулах саналыг гаргаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд туслалцаа үзүүлж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж харж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан хөнгөрүүлж чөлөөлж болно гэж заасан байдаг. Я.Ц-ын хувьд эхнэр нь хорт хавдрын өвчтэй, одоо Солонгос улсад эмчлүүлж байгаа. Шүүхэд холбогдох эмчилгэ,э шинжилгээний нотлох баримтуудыг гаргаж өгч байсан. Я.Ц-д хэрвээ хорих ял оноовол эхнэрийнх нь өвчин, гэр бүлийнх нь асуудал дээр нөлөөлөхүйц байдлууд байна. Миний үйлчлүүлэгч нар анх удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдсон. Сум орон нутгийн гаргасан шийдвэрийн тодорхой бус байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээд хорихоос өөр төрлийн ялыг буюу торгох ялыг оногдуулж өгнө үү. Х.Дс- нь бие муутай, өндөр настай ээжтэй. Ээж нь шүүх хурал болгонд ирдэг. Одоо гадаа хүлээж байгаа. Х.Дс- нь орон нутагтаа нэр хүндтэй этгээд байсан учраас сумын хурлын төлөөлөгч, тэргүүлэгч болж байсан. Тухайн үед мөрдөгдөж байсан хууль нь сонгох санкцтай, торгох боломжтой байсан. Миний үйлчлүүлэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээрээ маргаагүй, тэдгээрийн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн үед мөрдөгдөж байсан хуулиар торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
4. Шүүгдэгч Я.Ц-ын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч Я.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон, энд маргах зүйл байхгүй. Энэ гэмт хэрэг торгох, хорих, зорчих эрх хязгээрлэх ялын сонгох санкцтай. Өмгөөлөгч Д.Д-тэй санал нэг байна. Я.Ц- анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөр, мөрдөн шалгах ажиллагаа явагдахад дэмжлэг үзүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй. Иймд Я.Ц-ыг заавал нийгмээс тусгаарлах шаардлага тогтоогдоогүй гэж харж байна. Түүний эхнэр хорт хавдрын өвчтэй сүүлийн хэдэн жил хүнд байдалтай байгаа. Одоогоор хэвтрийн дэглэмтэй Я.Ц-ын зуун хувийн асаргаанд байдаг. Энэ хугацаанд Я.Ц- гэх хүний ар, гэр маш хүнд байдалд байна. Эхнэрийг нь Монголд эмчлэхгүй гэдэг. Яалт ч үгүй Хятад, Солонгост эмчилдэг. Я.Ц- өөрөө явж чаддаггүй. Дандаа хүн гуйдаг хүнд нөхцөл байдал байсан. Манай үйлчлүүлэгчийн хувийн байдал хэцүү байсан ч цаг ямагт байцаалтад үүргээ биелүүлдэг байсан. Энэ хувийн байдлыг анхаарч үзнэ үү. Мөн Я.Ц- гэртээ ганцаараа хөдөлмөр эрхэлдэг. Бага насны хүүхдүүдтэй. Я.Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл бүрдэж байна. Иймд энэ заалтыг баримтлан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Түүний гэмт хэрэгт хандаж байгаа хандлага, хүлээн зөвшөөрсөн байдал, гэмшиж байгаа байдал, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасны дагуу торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
5. Шүүгдэгч Х.Дс-гийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч Х.Дс- нь 6-13 насны бага насны хүүхдүүдтэй, өндөр настай ээжтэй. Энэ хэрэг шалгагдсанаас хойш дуудсан газар болгонд тухай бүр очиж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал харагдахгүй байна. Д.Д- өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, тухайн үед мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэж, торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
6. Шүүгдэгч С.Ө-, Х.Д- нарын өмгөөлөгч Л.Жавзмаа эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч С.Ө-гийн хувьд өндөр насны тэтгэвэрт гарсан. Сая буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн. С.Ө-гийн хувьд хувийн нөхцөл байдал, амьдралын байдлыг харгалзаад торгох ял оногдуулж өгнө үү. Х.Д- ганцаараа ажил хийж, гэр бүлээ тэжээн тэтгэдэг. Эхнэр нь бага насны хүүхдүүд, өндөр настай аав нарыгаа асарч, цөөн тооны мал аж ахуй эрхэлдэг. Энэ хэрэг шалгагдаж эхэлснээс хойш нэлээн цаг хугацаа зарцуулсан, энэ хугацаанд эдгээр хүмүүст маш их сургамж болсон. Энэ хэрэгт тухайн үеийн хуулиар сонгох санкцтай тул Х.Д-ын хувийн байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
7. Шүүгдэгч Ц.Бя-ын өмгөөлөгч Б.Батгэрэл эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт: “Ц.Бя-т эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх тодорхой нөхцөл байдлууд байна. Нэгэнт шүүхээс гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах нь хуульзүйн үндэслэлтэй. Түүнд 2 жилийн хугацаагаар хорих ялын саналыг гаргаж байна. Энэ гэмт хэрэг тухайн үеийн хуулиар сонгох санкцтай байгаа юм. 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулж болохоор хуульчилсан. Ц.Бя- мэдүүлэхдээ 8,000,000 төгрөгийг Х.Дс- надад өгсөн. Энэ мөнгийг хэрхэн яаж зарцуулсан талаар мөн 2 саяыг нь буцааж өгсөн гэж мэдүүлдэг. Зөвхөн хорих ял оногдуулснаар эрүүгийн зорилго хангагдан гэж үзэж болохгүй. Энэ гэмт хэргийг хууль тогтоогчийн зүгээс сонгох боломжтойгоор хуульчилсан байгаа тул гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж хорих ялын субьектив байдлаар хандаж болохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүнд хүндрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан. Ц.Бя-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй гэж харж байгаа. Хувийн байдлын хувьд 56 настай, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамтаар амьдардаг. Эхнэр нь 50 гаруй насны хүн байгаа. Мал маллаж амьдардаг. Энэ байдал нь Эрүүгийн хариуцлага оногдуулах хувийн байдалд тооцогдоно харж байгаа. Тэгэхээр эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд ар гэрийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон, шалтгаан нөхцөлийг бас харгалзан үзэх нь зүйтэй. Ц.Бя- дангаараа шийдвэр гаргах түвшинд гэдэг ч юм уу, гэмт хэрэг үйлдэх орчин нөхцөлийг бий болгочихсон уу гэвэл үгүй. Тэгэхээр шалтгаан нөхцөлүүдийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харгалзан үзэх нь зүйтэй. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий эн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж өгнө үү, мөн торгох ялын доод хэмжээ оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
8. Шүүгдэгч Н.Бж- өмгөөлөгч Ө.Нарантуяа эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт: “Улсын яллагчийн гаргасан Н.Бж-т торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
9. Шүүгдэгч Я.Ц- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би үйлдсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Эхнэр 2010 оноос хойш өвдөж эхэлсэн. Бөөрний дутагтал, сүүлдээ улаан хоолойн хорт хавдар гэж оношлогдоод. Өнгөрсөн зун 6 сарын 6-нд Солонгос улсад, дахиад 7 сарын 8-нд мэс засалд орсон. Би 7-16 насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Манай 16 настай хүүхэд ээжтэйгээ хамт Солонгост ээжийгээ сахин эмчлүүлж байгаа. Миний байдлыг харгалзан үзэж Торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлтийг,
10. Шүүгдэгч Э.Ба- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Энэ гэмт хэрэгтээ холбогдсондоо маш их харамсаж байна. 1600 км зайтай .... аймгийн .... сумаас 19 удаа ирсэн. Торгох ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг,
11. Шүүгдэгч Х.Дс- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Бас боловсролгүйн балгаар, юмыг дутуу буруу ойлгосондоо өнөөдрийн байдалд хүрсэндээ гэмшиж байна. 80 настай ээжийг минь, 6-13 насны 3 хүүхдийг минь харгалзаж торгох ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг,
12. Шүүгдэгч С.Ө- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Торгох ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг,
13. Шүүгдэгч Х.Д- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Хийсэн хэрэгтээ өдий хүртэл гэмшиж явсан, гэмшсээр байна. Ах дүү нар бүгд Дархан аймагт байгаа. Би ганцаараа эхнэр хүүхэдүүдтэйгээ Увс аймгийн ..... суманд амьдардаг. 1 настайгаас 13 насны 5 хүүхэдтэй. Энэ жил нутаг усанд зуд болсон болохоор малаа Сэлэнгэ рүү хүргэсэн. Хариулах хүнгүй байж байгаа. Намайг хорих биш торгох ялаар солиж өгнө үү” гэх хүсэлтийг,
14. Шүүгдэгч Ц.Бя- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, маш их сургамж боллоо. Их зүйлийг ойлгож авлаа. Хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэх хүсэлтийг,
15. Шүүгдэгч Н.Бж- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Маш их сургамжийг авлаа, хойшдоо ийм хэргээс хол явцгаая гэж хэлмээр байна. Торгуулийн доод хэмжээг оногдуулж өгнө үү. Би өөрөө бие муутай, сахарын өвчтэй хүн юм. Хүүхдүүд маань Улаанбаатарт амьдарч байгаа. Би ганцаараа .... суманд амьдарч байгаа” гэх хүсэлтийг тус тус гаргав.
16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлагын гэмт этгээдийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт этгээдийг нийгэмшүүлэх зорилго нь шударга ёсны, гэм буруугийн зарчмуудад нийцсэн байх учиртай.
Шүүгдэгч С.Ө-, Х.Д-, Х.Дс-, Ц.Бя-, Н.Бж-, Я.Ц-, Э.Ба- нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан бөгөөд тэдгээрийн гэм буруутай үйлдлийн улмаас шууд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх материаллаг хохирол учраагүй ч шүүгдэгч нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн улмаас
тус тус эзэмшүүлэх захирамж гарган газар эзэмших эрх олгох замаар тэдгээрт давуу байдал бий болгосон нөхцөл байдлууд тогтоогдсоныг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанарт хамааруулж үзнэ.
Шүүгдэгч Н.Бж-, Х.Д-, Х.Дс- нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогджээ. (13 дахь хавтаст хэргийн 206, 208, 210 дэх тал);
Шүүгдэгч Э.Ба- урьд Нийслэлийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарынм 21-ний өдрийн 114 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Б”-д зааснаар 22 жил хорих ял, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/977 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, (11 дэх хавтаст хэргийн 19-29 дэх тал)
Шүүгдэгч Я.Ц- урьд ….. аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож байсан,
Шүүгдэгч С.Ө- урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдсэн,
Шүүгдэгч Ц.Бя- урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн хэмжээ буюу 2,167,000 төгрөгөөр торгох ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, (08 дахь хавтаст хэргийн 196-208 дахь тал),
- Шүүгдэгч нар нь дээрх ялуудыг эдэлж, дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Ба-, Я.Ц-, С.Ө-, Ц.Бя- нарыг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх үндэслэлээр хүндрүүлэн үзэх үндэслэлгүй, харин дээрх нөхцөл байдлыг шүүгдэгч нарын хувийн байдалд нь хамааруулж үзэх нь зүйтэй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүндрүүлэх нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэхээр хуульчлан тогтоожээ.
Шүүгдэгч С.Ө-, Х.Д-, Х.Дс-, Ц.Бя-, Н.Бж-, Я.Ц-, Э.Ба- нарын гэм буруутай үйлдэл тус бүрт “бүлэглэж” гэх шинж тогтоогдож байгааг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тооцож, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэхээр заажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, ажил амьдралын хүрээн дэх зан төлөвийн байдал, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, эрүүл мэндийн байдал, ам бүл, өөрийн болон өрхийн орлого, ажил амьдралын дадал зуршил, ял шийтгэл, шагнал урамшил, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага зэргийг хамааруулан авч үзэхээр байна.
- Шүүгдэгч С.Ө- нь хувийн байдлын хувьд ... онд төрсөн, .... настай, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Увс аймгийн ............... сумын .....оршин суух хаягтай, Төрийн Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан гэх нөхцөл байдлууд,
-Шүүгдэгч Х.Д- нь хувийн байдлын хувьд ... онд төрсөн, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ............... сумын ... оршин суух хаягтай гэх нөхцөл байдлууд,
- Шүүгдэгч Х.Дс- нь хувийн байдлын хувьд ... онд төрсөн, ... настай, бүрэн дунд боловсролтой, төмөр замын хүнд машин механизмын оосорлогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ............... сумын ...... оршин суух хаягтай гэх нөхцөл байдлууд,
-Шүүгдэгч Ц.Бя- нь хувийн байдлын хувьд ... онд төрсөн, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ............... сумын .... багт оршин суух хаягтай зэрэг хувийн байдлууд
- Шүүгдэгч Н.Бж- нь хувийн байдлын хувьд ... онд төрсөн, ...настай, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, “...” мал эмнэлгийг ажиллуулдаг, ам бүл 1, Увс аймгийн ....... сумын .... тоотод оршин суух хаягтай гэх нөхцөл байдлууд,
- Шүүгдэгч Я.Ц- нь хувийн байдлын хувьд ... онд төрсөн, ... настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, “....” ХХК-д захирлаар ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хотын ..... тоотод оршин суух хаягтай, эхнэр нь түүний байнгын асаргаанд байдаг гэх нөхцөл байдлууд,
- Шүүгдэгч Э.Ба- нь хувийн байдлын хувьд ... онд төрсөн, ... настай, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, .... аймгийн .... дүгээр тус тус тогтоогдож байгааг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.
17. Шүүхээс шүүгдэгч С.Ө-, Х.Д-, Х.Дс-, Ц.Бя-, Н.Бж-, Я.Ц-, Э.Ба- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны, хууль ёсны, гэм буруугийн зарчмууд, шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч тус бүрийн хувийн байдлын талаар хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлууд, “бүлэглэж” гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, шүүгдэгч нарын гэмт үйлдэлдээ хандаж байгаа хувийн байдал зэрэгт тус бүрт нь дүгнэлт хийж, шүүгдэгч нарт торгох ялыг сонгон оногдуулж, шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэгт нь тохируулан ялгамжтай байдлаар оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Ө-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 7 (долоо) жил хасаж, 17,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 17,000,000 төгрөгөөр торгох ял,
- Шүүгдэгч Х.Д-ын нийтийн албанд томилогдох эрхийг 7 (долоо) жил хасаж, 17,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 17,000,000 төгрөгөөр торгох ял,
- Шүүгдэгч Х.Дс-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 (зургаа) жил хасаж, 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял,
- Шүүгдэгч Ц.Бя-ын нийтийн албанд томилогдох эрхийг 6 (зургаа) жил хасаж, 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял,
- Шүүгдэгч Н.Бж-ын нийтийн албанд томилогдох эрхийг 6 (зургаа) жил хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Я.Ц-ын нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жил хасаж, 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ял,
- шүүгдэгч Э.Ба-ын нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жил хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Дс-гийн баривчлагдсан, цагдан хоригдсон 30 хоног, С.Ө-, Х.Д-, Ц.Бя-, Я.Ц- нарын баривчлагдсан 2 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон торгох ялаас нь хасаж тооцно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Я.Ц-д оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд, шүүгдэгч С.Ө-, Х.Дс-, Х.Д-, Э.Ба- нарт оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд, шүүгдэгч Ц.Бя-, Н.Бж- нарт оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.
18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж,
Мөн зүйлийн 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч С.Ө-, Х.Дс-, Х.Д-, Ц.Бя-, Н.Бж- нарын хахуульд авсан мөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзнэ.
18.1. Шүүгдэгч Х.Дс- нь шүүгдэгч Я.Ц-, Э.Ба- нараас 33,000,000 төгрөг авснаас:
Шүүгдэгч С.Ө-д 7,000,000 төгрөг, шүүгдэгч Х.Д-д 4,475,000 төгрөг, шүүгдэгч Ц.Бя-д 8,000,000 төгрөг, шүүгдэгч Н.Бж-д 2,000,000 төгрөг, шүүгдэгч Ц.Д-д 2,000,000 төгрөг, шүүгдэгч Д.С-, Н.Б-, Б.Цн-, Д.Э- нарт тус бүрт нь 500,000 /2,000,000 төгрөг/ төгрөг, шүүгдэгч Ц.Бв-т 480,000 төгрөг тус тус өгч, 7,0450,000 төгрөг үлдсэн байна.
Шүүгдэгч С.Ө- 6,000,000 төгрөг, шүүгдэгч Ц.Бя- 2,000,000 төгрөг, шүүгдэгч Б.Цн- 500,000 төгрөг, шүүгдэгч Д.Э- 500,000 төгрөг, шүүгдэгч Ц.Бв- 480,000 төгрөг, нийт 9,450,000 төгрөг буцаан авч, шүүгдэгч Я.Ц-д буцаан өгсөн байна.
Шүүгдэгч нарын хахуульд авсан, буцааж өгөхдөө өөртөө үлдээсэн мөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж, хурааж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.
Иймд Х.Дс-гээс 7,045,000 /долоон сая дөчин таван мянга/ төгрөг, Ц.Бя-аас 6,000,000 /зургаан сая/ төгрөг, Х.Д-аас 4,475,000 /дөрвөн сая дөрвөн зуун далан таван мянга/ төгрөг, Н.Бж-аас 2,000,000 /хоёр сая/ төгрөг, С.Ө-гөөс 1,000,000 /нэг сая/ төгрөгийг тус тус хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
18.2. Шүүгдэгч Ц.Д-д өгсөн 2,000,000 төгрөг, шүүгдэгч Д.С-т өгсөн 500,000 төгрөг, шүүгдэгч Н.Б-т өгсөн 500,000 төгрөг нь хууль бус гүйлгээ боловч эдгээр шүүгдэгч нар нь гэм буруугүй тул тэднээс уг мөнгийг хураах хууль зүйн үндэслэлгүй байна.
18.3. Шүүгдэгч С.Ө-гийн АТГ-ын төрийн сангийн дансанд байршуулсан 1,000,000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогод нь тооцон хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй.
19. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Ө-гийн өмчлөлийн 63 м/к хувийн орон сууц, шүүгдэгч Х.Д-ын өмчлөлийн 800 м/к газар, шүүгдэгч Х.Дс-гийн өмчлөлийн 700 м/к газар, үйлчилгээний зориулалттай 29 м/к үл хөдлөх хөрөнгө, шүүгдэгч Ц.Бя-ын өмчлөлийн 663 м/к газар, 108 м/к орон сууц, шүүгдэгч Н.Бж-ын өмчлөлийн 673.3 м/к газрын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалт тогтоосныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
20. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн 1 /нэг/ хуудас баримт, Увс аймгийн МХГ-ын улсын байцаагчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 20-05-026/95 дугаартай 2 /хоёр/ хуудас акт, ...... сумын ИТХ-ын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/92 дугаартай 1 /нэг/ хуудас тогтоол, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Нөхөн сэргээлт хийх тухай” гэрээ 3 /гурав/ хуудас болон хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг CD-г тус тус хэрэгт хавсарган үлдээв.
21. Шүүгдэгч Ц.Д-, Д.С-, Б.Цн-, Н.Б-, Д.Э-, Ц.Бв- нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч С.Ө-, Х.Дс-, Х.Д-, Ц.Бя-, Н.Бж-, Я.Ц-, Э.Ба- нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
22. Шүүгдэгч Д.С-, Б.Цн-, Н.Б-, Д.Э-, Ц.Бв-, Н.Бж-, Э.Ба- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Д- 2 /хоёр/ хоног баривчлагдсан, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Ц.Д-, Д.С-, Б.Цн-, Н.Б-, Д.Э-, Ц.Бв- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч З овогт Ц-н Д-, овогт Д-ийн С-, З овогт Б-ын Цн-, Ш овогт Н-гийн Б-, Б овогт Д-ийн Э-, С овогт Ц-ын Бв- нарыг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Б- овогт С-гийн Ө-, З овогт Х-гийн Дс-, Т овогт Х-ын Д-, З овогт Ц-ын Бя-, З овогт Н-ын Бж- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Ш овогт Я-гийн Ц-, Б овогт Э-ын Ба- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Ө-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 7 (долоо) жил хасаж, 17,000 (арван долоон мянга) нэгжээр торгох ял,
- Шүүгдэгч Х.Дс-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 (зургаа) жил хасаж, 12,000 (арван хоёр мянга) нэгжээр торгох ял,
- Шүүгдэгч Х.Д-ын нийтийн албанд томилогдох эрхийг 7 (долоо) жил хасаж, 17,000 (арван долоон мянга) нэгжээр торгох ял,
- Шүүгдэгч Ц.Бя-ын нийтийн албанд томилогдох эрхийг 6 (зургаа) жил хасаж, 11,000 (арван нэгэн мянга) нэгжээр торгох ял,
- Шүүгдэгч Н.Бж-ын нийтийн албанд томилогдох эрхийг 6 (зургаа) жил хасаж, 10,000 (арван мянга) нэгжээр торгох ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Я.Ц-ын нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жил хасаж, 8,000 (найман мянга) нэгжээр торгох ял,
- шүүгдэгч Э.Ба-ын нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жил хасаж, 7,000 (долоон мянга) нэгжээр торгох ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Дс-гийн баривчлагдсан, цагдан хоригдсон 30 (гуч) хоног, С.Ө-, Х.Д-, Ц.Бя-, Я.Ц- нарын баривчлагдсан 2 (хоёр) хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон торгох ялаас нь хасаж тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Я.Ц-д оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд, С.Ө-, Х.Дс-, Х.Д-, Э.Ба- нарт оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд, шүүгдэгч Ц.Бя-, Н.Бж- нарт оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч Ц.Д-, Д.С-, Б.Цн-, Н.Б-, Д.Э-, Ц.Бв- нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч С.Ө-, Х.Дс-, Х.Д-, Ц.Бя-, Н.Бж-, Я.Ц-, Э.Ба- нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
9. Шүүгдэгч Д.С-, Б.Цн-, Н.Б-, Д.Э-, Ц.Бв-, Н.Бж-, Э.Ба- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Д- 2 (хоёр) хоног баривчлагдсан, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Дс-гээс 7,045,000 төгрөг, Ц.Бя-аас 6,000,000 төгрөг, Х.Д-аас 4,475,000 төгрөг, Н.Бж-аас 2,000,000 төгрөг, С.Ө-гийн АТГ-ын төрийн сангийн дансанд байршуулсан 1,000,000 төгрөгийг тус тус хурааж улсын орлогод оруулсугай.
11. Шүүгдэгч С.Ө-гийн 63 м/к хувийн орон сууц, Х.Д-ын өмчлөлийн 800 м/к газар, Х.Дс-гийн өмчлөлийн 700 м/к газар, үйлчилгээний зориулалттай 29 м/к үл хөдлөх хөрөнгө, Ц.Бя-ын өмчлөлийн 663 м/к газар, 108 м/к орон сууц, Н.Бж-ын өмчлөлийн 673.3 м/к газрын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
12. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн 1 хуудас баримт, Увс аймгийн МХГ-ын улсын байцаагчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 20-05-026/95 дугаартай 2 хуудас акт, ......... сумын ИТХ-ын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/92 дугаартай 1 хуудас тогтоол, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “нөхөн сэргээлт хийх тухай” 3 хуудас гэрээ болон хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг CD-г тус тус хэрэгт хавсарган үлдээсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын ялллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ