Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 264

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батхуяг,

шүүгдэгч: Т.Батбаяр, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, /0317/

шүүгдэгч: Н.Эрдэнэцогт, түүний өмгөөлөгч Г.Сүхээ /0157/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Батбаяр, Н.Эрдэнэцогт нарт холбогдох 2017 0100 0051 дугаартай, 2 хавтас хэргийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

           Монгол улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Мэдээлэл холбоо, технологийн их сургуулийн цахилгаан холбооны инженерийн гуравдугаар дамжааны оюутан, ам бүл 3, ээж, хойд эцгийн хамт Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 25 дугаар байр, 46 тоотод оршин суух, яп шийтгэлгүй, регистрийн дугаар УХ 97061314, Боржигон овогт Төмөртулгын Батбаяр,

 

Монгол улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн КТМС-ийн хүний нөөцийн менежментийн гуравдугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 102 дугаар байр, 15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УШ 93122838, Бовго овогт Нямцогтын Эрдэнэцогт.

 

Шүүгдэгч Т.Батбаяр нь Нэгдсэн Үндэстний байгууллагаас 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай каннабис /ТНС/ төрлийн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 31.5 грамм бодис /ургамал/-ыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, хадгалсан,

шүүгдэгч Н.Эрдэнэцогт нь Нэгдсэн Үндэстний байгууллагаас 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай”
конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай каннабис /ТНС/ төрлийн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 14.2 грамм бодис /ургамал/-ыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр) 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Т.Батбаяр мэдүүлэхдээ:

  2016 оны 11 дүгээр сард Төв аймгийн Баянбууралд байдаг өвөөгийндөө очсон бөгөөд тэндээс гарын атганы хэмжээтэй ургамал түүсэн. Би тухайн үед тэр ургамлыг өвс мөн эсэхийг ч мэдэхгүй байсан. Хотод ирээд Гүүглээс хар тамхи гэж бичиж хайж олоод, зураг, бичлэгийг нь үзсэн. Нөгөө ургамлаа хэрэглэлгүй гэртээ орныхоо гудас дор хийгээд мартсан байсан. Харин цагдаад баригддаг өдрөө тэр өвсийг гудасны доороос бага зэргийг тасдан авч, үйрүүлээд тамхинд хийж 1 удаа татаж, хэрэглэж үзээд бага зэргийг биедээ авч явсан. Дараа нь РС тоглоомын газарт очиж тоглосон. Тэнд Н.Эрдэнэцогттой тааралдсан. Бид хоёр РС тоглож гарч ирээд, гадаа тамхилж байхдаа би өвөөгийнхөө тэндээс өвс түүсэн талаар хэлэхэд тэр “байвал өгөөч” гэхэд бага зэргийг өгсөн. Би Н.Эрдэнэцогтоос өөр хүнд өвс өгөөгүй. Гэнэн томоогүй зангаасаа болж энэ хэрэгт холбогдож ар гэр, ах дүү, эмээ, өвөө, өөрийнхөө сэтгэл санааг зовоосондоо харамсаж байна. Цаашид хар тамхийг дахин түүхгүй.  Би хойшид сурч боловсорно. Би дөнгөж 20 нас хүрсэн, нас залуу байгаа болохоор ирээдүйд ээж, аав, эх орондоо хэрэгтэй хүн болно гэж бодож байна. Ийм хэрэгт холбогдож ар гэр болон өөрийгөө хүнд байдалд оруулсандаа харамсаж байна. Дахин ийм алдаа гаргахгүй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.Эрдэнэцогт мэдүүлэхдээ:

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Ачлал” их дэлгүүрийн ард байдаг цахим тоглоомын газарт Т.Батбаяртай хамт орсон. Бид хоёр нэг тоглож дуусаад, гарч тамхи татаж байхад тэр өвөөгийнхөө байдаг газраас “каннабис” түүж авсан гэж ярихаар нь сонирхоод, түүнээс авсан. Би зүгээр л гуйгаад авсан, мөнгө төлж аваагүй. Урьд нь Т.Батбаяраас өвс авч байгаагүй. Бид хоёр буцаад тэр тоглоомын газар ороод тоглож байгаад 00 цагийн үед тэндээс гараад салсан. Би гэртээ харих замдаа найз Батсуурь, Наранхүү, Мөнх нартай уулзахаар утсаар ярьж, Гэмтлийн эмнэлгийн тэнд уулзсан. Хар тамхи хэрэглэхэд шаардлагатай эд зүйлсийг би бэлтгэсэн. Гэмтлийн эмнэлгийн гаднах мооргийн тэнд байхдаа цагдаад баригдсан. Интернэтэд өвсний талаар мэдээлэл их байдаг бөгөөд хар тамхийг яаж хэрэглэх талаар ч заавар байдаг. Би эргэн тойрны найз нөхдөөсөө өвс сорвол тайвширдаг гэж сонсож байсан тул гэнэн томоогүй зангаасаа болж хэрэглэж үзье гэж бодсон. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хийж бүтээх залуу насандаа ийм хэрэгт холбогдож гэр бүл, ах дүү болон өөрийгөө сэтгэлийн дарамтанд оруулж байгаагаа ойлголоо. Хойшид гэмт хэрэг хийхгүй байж чадна гэв.

 

2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр эд зүйл хураан авсан тэмдэглэлд:

Иргэн Н.Эрдэнэцогтоос 6 х 8 см харьцаатай гялгар уутны дундуур хэмжээтэй өвс 1 уутыг, 1 ширхэг усны 0.5 граммын усны сав дотор нь ёроолоор нь ус мэт шингэн зүйлтэй зэрэг эд зүйлсийг түр хураан авсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 8 дугаар хуудас)  

 

Хэргийн газар 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

...унтлагын орны доогуур шагайн үзэхэд цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл байх ба уг гялгар тортой ургамал мэт зүйлийг хэрэгт ач холбогдолтой байж магадгүй гэж үзэж албаны Т100 загварын цахилгаан жин дээр жинлэхэд гялгар торны хамт 17.3 грамм байх ба мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг тогтоох зорилгоор хураан авч, ШШҮХ рүү шинжээчид хүргүүлэхээр тогтов гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 68 дугаар хуудас) 

 

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд:

1. “Т.Батбаяр дээж №1” гэсэн хаягтай, дотроо ногоон өнгийн ургамал мэт
зүйлтэй 6.5 x 4 см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар уут байсныг албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 0.9 грамм байлаа.

Шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн Т.Батбаяр дээж №1 гэж хаягласан зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.9 грамм ногоон өнгийн ургамал мэт
зүйлийг Н.Эрдэнэцогт, О.Наранхүү. Г.Батсуурь. Ц.Мөнх нараас хураан авсан зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 13.1 грамм /анх хурааж авахад гялгар уутны хамт 14.2 грамм байсан бөгөөд 6.5x4 см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 1.3 граммыг нь ШШҮХ рүү дээжлэн авч хүргүүлсэн/ ногоон өнгийн ургамал мэт зүйл дээр нэмж албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 13.8 грамм болж байлаа. /шинжээчийн дүгнэлтээр дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруупах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон./

2. -lipton гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн тагтай, ямар нэгэн шошго, хаяггүй
дундаа нүхэлж цоолон Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох 50 төгрөгийг хуйлж
соруул мэт болгож хийсэн хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхэд ашигладаг Бонго гэх зүйл, /Хуванцар савнаас шинжээчийн дүгнэлтээр дельта 9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн/

3. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс 2100 дугаартай дүгнэлтийн
хамт ирүүлсэн “Т.Батбаяр дээж гэрээс” гэсэн хаягтай, дотроо ногоон өнгийн ургамал мэт зүйлтэй 6.5x4 см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар уут байсныг албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 2.1 грамм байлаа гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 91 дүгээр хуудас) 

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2099 тоот дүгнэлтэд:

 1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ. “Т.Батбаяр дээж №1” гэж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинолын агууламж илрэв.

Шинжилгээнд ирүүлсэн дотор талдаа шингэн зүйлтэй ямар нэгэн шошгогүй хуванцар саванд дельта 9 тетрагидроканнабинолын агууламж илрэв. Хуйлж соруул мэт болгосон Монгол улсын мөнгөн дэвсгэрт болох 50 төгрөгийн арчдаст мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй.

Шинжилгээгээр илэрсэн дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2-р жагсаалтанд багтдаг гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 146 дугаар хуудас) 

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2100 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Т.Батбаяр дээж гэрээс” гэж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинолын агууламж илрэв.

2. Шинжилгээгээр илэрсэн дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2-р жагсаалтанд багтдаг гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 137 дугаар хуудас)

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 232  тоот дүгнэлтэд:

1. Т.Батбаяр нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2, 3. Одоо Т.Батбаяр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

4. Т.Батбаяр нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Т.Батбаяр нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Т.Батбаярт нь мансуурах дон эсвэл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

7. Мансууруулах дон, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал нь Монголд эмчлэгдэх боломжтой, СЭМҮТ нь энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.

8. Т.Батбаярт сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.

9. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал эсвэл донтолт нь ижил төстэй ойлголт тул ялгах шаардлагагүй юм. (хэргийн 1 дүгээр хавтасны 183 дугаар хуудас)

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний   өдрийн 195  тоот дүгнэлтэд:

1. Н.Эрдэнэцогт нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Н.Эрдэнэцогт нь сэтгэцийн өвчингүй байна.

3. Н.Эрдэнэцогт нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Н.Эрдэнэцогт нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Н.Эрдэнэцогт нь мансуурах дон эсвэл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

6. Мансууруулах дон, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал нь Монголд эмчлэгдэх боломжтой, СЭМҮТ нь энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.

7. Н.Эрдэнэцогт сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.

9. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал эсвэл донтолт нь ижил төстэй ойлголт тул ялгах шаардлагагүй юм. (хэргийн 1 дүгээр хавтасны 175 дугаар хуудас)

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст:

            Т.Батбаяр ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 111 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст:

            Н.Эрдэнэцогт ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 65 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Т.Батбаяр нь 2016 оны 11 дүгээр сард Төв аймгийн Баянбуурал амралтын орчим нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагаас 1971 оны 2
дугаар сарын 21-ний өдөр баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай”
конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай каннабис /ТНС/ төрлийн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 31.5 грамм бодис /ургамал/-ыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж, олж авч, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд   гэртээ хадгалсан,

шүүгдэгч Н.Эрдэнэцогт нь Нэгдсэн Үндэстний байгууллагаас 1971 оны 2
дугаар сарын 21-ний өдөр баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай”
конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай каннабис /ТНС/ төрлийн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 14.2 грамм бодис /ургамал/-ыг борлуулах зорилгогүйгээр 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Т.Батбаяраас хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2099, 2100 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зөв зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримттай тохирсон, энэ хэрэгт шалгагдвал зохих зүйлийг бүрэн шалгасан гэж шүүх үзэв.

 

Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Т.Батбаяр, Н.Эрдэнэцогт нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдлаар төлөв зэргийг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хоёулаа ШУТИС-ийн харьяа их сургуулиудад суралцдаг тул тэднийг сурч боловсрох, хүмүүжих боломжоор нь хангахын тулд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзлаа.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн липтон /lipton/ гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн тагтай ямар нэгэн шошго, хаяггүй эх биеийнх нь дунд хэсэгт 2 газарт нүхэлж цоолсон, доод талын цоолсон хэсэгт 50 төгрөгийн дэвсгэрт хуйлж, соруул мэт болгосон тунгалаг хуванцар сав 1 ширхэг, 30.8 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамлыг устгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм бурууг харгалзан тэдэнд ялгамжтай ял оногдуулсан, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.