Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/92

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

           Улсын яллагч Н.Бадам,

            Хохирогч *******, *******,

            Иргэний нэхэмжлэгч *******,

           Шүүгдэгч *******,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т  холбогдох эрүүгийн ......тоот хэргийг 2025 оны 09 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... оны  ...... дугаар сарын ......-ний өдөр ....... аймгийн ....... суманд төрсөн, ..... настай, эмэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй,  ам бүл 4, 3 хүүхдийн хамт, ....... дүүрэгт түргэн хоолны газар, кассчин ажилтай, ........ хот ........ дүүрэг .... дугаар хороо ....... дүгээр хороолол, ...... зам гудамж  ....... дугаар байрны .... тоотод оршин суух хаягтай  ...... овгийн ......... ...... (РД: ................) 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ........ аймгийн ******* сумын ,,, дүгээр багийн нутаг, ...... аймгаас .......... аймгийн чиглэлийн төв авто засмал замын 101-102 дахь тэмдэгтэд ......... улсын дугаартай, ........... загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн *******гийн биед баруун далны бяцарсан зөрөөтэй хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн чамархай, баруун бугалга, зүүн бугалга, нуруунд цус хуралт бүхий хүндэвтэр,  иргэн *******ийн  биед зүүн тавхайн 5-р хурууны угийн шивнүүрийн хугарал, цээж зүүн ташаа, гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.(яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ........ аймгийн ******* сумын ......... дүгээр багийн нутаг, ........ аймгаас ......... аймгийн чиглэлийн төв авто засмал замын 101-102 дахь тэмдэгтэд ........ улсын дугаартай, ........ загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гарган иргэн *******гийн биед баруун далны бяцарсан зөрөөтэй хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн чамархай, баруун бугалга, зүүн бугалга, нуруунд цус хуралт бүхий хүндэвтэр,  иргэн *******ийн  биед зүүн тавхайн 5-р хурууны угийн шивнүүрийн хугарал, цээж зүүн ташаа, гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна.

1.Хохирогч *******ийн шүүх хуралдаанд өгсөн: 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр .......... чиглэлд машинд 4-үүлээ зорчиж явсан. Гэнэт урдаас машин орж ирээд миний сууж байсан талаар мөргөлдөөд би ухаан алдаад, сэргэхэд цагдаа эмнэлгийнхэн ирчихсэн байсан. Тухайн ослын улмаас сэтгэл санаа, эд материалын хохирсон. Нийт эмчилгээ сувилгаа болон замын зардалд 961,696 төгрөгийн хохирол учирсан. Миний биед хөлийн чигчий хуруу, нэг хавирга хугарсан гэсэн мэдүүлэг,

2. Хохирогч *******гийн шүүх хуралдаанд өгсөн:   2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ......... чиглэлд машинд 4-үүлээ зорчиж явсан. Ослын улмаас хөдөлгөөн хязгаарлагдсан байдалтай байна. Миний биед дал хугарсан, 3 хавирга хугарсан, сэтгэл санаа тогтворгүй, биеийн ил харагдах хэсэгт хөхөрсөн байдалтай байгаа. Эмчийн үзлэгийн талаар холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Ослын улмаас 7 хоног эмнэлэгт хэвтсэн. Шөнө нойр хүрэхээ больсон гэсэн мэдүүлэг,

3.Иргэний нэхэмжлэгч *******ын шүүх хуралдаанд өгсөн: Намайг ......... гэдэг. ..... хотын ...... дүүрэг, ... дугаар хороо, .... дугаар хороолол .... дүгээр байрны .... тоотод оршин суух хаягтай, .... зорчигч тээврийн .... дүгээр баазад хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуй хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан ажилтнаар ажилладаг. Тухайн өдөр ....... чиглэлд зорчиж явахад урдаас урсгал зөрөөд ...... загварын тээврийн хэрэгсэл орж ирээд миний жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн. Ослын дараа ээж, эхнэрийг арай гайгүй болонгуут нөгөө талын машин дээр очиход хэдэн хүүхдүүд бүлтийчихсэн хүнд байдалтай байсан. Тэгээд гэр бүлийнхнийгээ ........ аймаг руу эмнэлгийн түргэний машинаар явуулчхаад өөрөө машин тэргээ тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашаанд байрлуулчхаад явсан. Ослын улмаас гарсан хохирол төлбөрийг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан байгаа. Тээврийн хэрэгслийн хохирол 24,425,000 төгрөг, бусад тээврийн хэрэгсэл ачилт, үнэлгээний төлбөр, оношилгооны төлбөр нийт 2,861,300 төгрөг нийт 27,286,300 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,

4. Насанд хүрээгүй гэрч ........ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Бид нар ......... аниагийнх руу явчхаад ирж байсан. Би машинд унтчихсан байсан болохоор юм санахгүй байна. Ээж зөөлхөн явж байсан чинь хар машин хурдаараа яваад мөргөсөн. Тэр үед сэрсэн, Ээж бид нарыг буулгасан. Тэргэл агаа, ....... агаа, ........ аниа, ......аниа, Ээж бид 6 явж байсан. Эмээ анх цуг явж байгаад Орхонтуул дээр үлдчихсэн. Буцаад Эрдэнэт руү гэрүүгээ явж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 160-р хуудас),

5. Насанд хүрээгүй гэрч ......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ....... хотоос ....... рүү өглөө 10 цагийн үед гарсан. Эмээг дүүтэй нь уулзуулах гээд явж байсан. Тэгээд буцаад явж байхад унтаж байсан машин мөргөлдөх үед сэрсэн.  ...... агаа, ......... агаа, ...... аниа, ....... дүү бид нар явж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 161-р хуудас),

6.Гэрч ........ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид нар Эрдэнэтээс 7уулаа гэрээсээ ..... орох гээд гарсан. Тэгээд эмээ өвчтэй дүү дээрээ очно гээд ........ руу салдаг зам дээр машинд суухаар үлдсэн. Тэр өдрийн 17 цаг болж байсан. Тэгээд буцаад явж байсан. Бид бүгд унтчихсан байсан. Сэрээд машинаасаа шууд гарсан. Би хойно дүү нартайгаа цуг сууж явж байсан болохоор мэдэхгүй байна. Бэртэж, гэмтсэн зүйл байхгүй. Айсан. Бага зэрэг уйлсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 163-р хуудас),

7.Гэрч ......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2025 оны 04 сарын 05-ны ....... аймгийн ........ сумаас ...... аймаг орох гээд эгч ...... болон дүү ........., эмээ ........ нарын хамт .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гарсан. Тэгээд эмээ замдаа .......... салдаг дээр эмээг өөр тээврийн хэрэгсэлд суулгаад ........ сум руу явуулаад бид хэд ......... аймаг руу хөдөлсөн. Тэгээд эгчийн хажуу тал болох суудал дээр суугаад дүү нар хойд суудал дээр сууж явж байгаад бид хэд унтаад эгч машинаа жолоодон явж байсан. Тэгээд  унтаж байгаад сэртэл гэнэт урдаас ирж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөд тэгээд аваар болсон. Би өөрийн талын хаалгаар буух гэтэл болохгүй байхаар нь жолоочийн ар талын зорчигчийн хаалгаар буугаад хартал нэг хар машинтай мөргөлдсөн байсан…” гэх мэдүүлэг (хх-ийн 12-р хуудас),

8. 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэн *******аас мэдээлсэн зам тээврийн ослын талаарх гомдол мэдээллийг ....... аймгийн ........... сумын Сум дундын Цагдаагийн  хэлтэст бүртгэлийн  №160 /1100-1486/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 8-р хуудас),

9. 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 9, 10-14-р хуудас),

10. Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “...тоёота приус-20 загварын, ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ....... овогтой ..... /рд: .........../ нь Монгол улсын замын замын хөдөлгөөний дүрмийн Арван нэг. Тээврийн хэрэгслийн байрлан явах. 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд  түрүүлэх үйлдэл буюу саадыг  тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа. (хх-ийн 20-р хуудас),

11.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №ЕГ0725/5480 дугаартай

“...*******гийн биед баруун далны бяцарсан зөрөөтэй хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн чамархай, баруун бугалга, зүүн бугалга, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмыг 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 24-25-р хуудас),

12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №ЕГ0725/5479 дугаартай

“...*******ийн  биед зүүн тавхайн 5-р хурууны угийн шивнүүрийн хугарал, цээж зүүн ташаа, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмыг 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 32-33-р хуудас)

13. 2025 оны 06 дугаар сарын 09 ний өдрийн 52-97/259 дугаартай

“...Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Тоёота приус маркийн .......... улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол улсын замын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 83-85-р хуудас),

14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №ЕГО825/2363 дугаартай

“............... сэтгэцэд тухайн гэмт хэрээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар  зэрэглэлд хамаарна. Цаашид ******* нь сэтгэл заслын болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах шаардлагатай байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 93-95-р хуудас),

15. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №ЕГО825/2364 дугаартай

“............... сэтгэцэд 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна.  ........... сэтгэцэд учирсан хор уршиг нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар  зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт  (хх-ийн 100-102-р хуудас),

16.Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2025 оны 04 сарын 05-ны өдөр .......... хот руу явах замдаа зам тээврийн осол гаргасан. Тухайн үед юу болсон талаар мэдээгүй. Нүд ирмэхийн зуур болоод өнгөрсөн. Сүүлд хар хайрцгийн бичлэг үзээд ойлгосон. Өөрийн гэм буруу дээр маргах зүйл байхгүй гэсэн мэдүүлэг  зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “...Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана...”  гэж,

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно...” гэж тус тус заажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн

Шүүгдэгч  ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ......... аймгийн ******* сумын ..... дүгээр багийн нутаг, .......... аймгаас ........ аймгийн чиглэлийн төв авто засмал замын 101-102 дахь тэмдэгтэд .......... улсын дугаартай, “Тоёота приус”-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн *******гийн биед баруун далны бяцарсан зөрөөтэй хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн чамархай, баруун бугалга, зүүн бугалга, нуруунд цус хуралт бүхий хүндэвтэр,  иргэн *******ийн  биед зүүн тавхайн 5-р хурууны угийн шивнүүрийн хугарал, цээж зүүн ташаа, гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн  шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч *******ийн биед зүүн тавхайн 5-р хурууны угийн шивнүүрийн хугарал, цээж зүүн ташаа, гуянд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл,  *******гийн биед баруун далны бяцарсан зөрөөтэй хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн чамархай, баруун бугалга, зүүн бугалга, нуруунд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл нь тус тус шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох явцдаа  зам тээврийн  осол гаргасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой  байна.       

Иймд  шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

******* нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн ба гэм буруугийн талаар маргаагүй болно.

Прокуророос *******ийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцэж байна.

 

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд:

1.Хохирогч *******  эмчилгээ сувилгаа болон замын зардалд 961,696 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийн хэмжээг хоёрдугаар зэрэглэлээр,

Хохирогч ******* эмчилгээний зардалд 931,930 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийн хэмжээг гуравдугаар зэрэглэлээр,

Иргэний нэхэмжлэгч *******:

Тээврийн хэрэгслийн хохирол 24,425,000 төгрөг, бусад тээврийн хэрэгсэл ачилт, хохирлын үнэлгээний төлбөр, оношилгооны төлбөр нийт 2,861,300 төгрөг нийт 27,286,300 төгрөг нэхэмжилж байна үүнээс тээврийн хэрэгслийн даатгалаас 5,000,000 сая төгрөг хасагдаад нийт 22,286,300 төгрөг  тус тус  нэхэмжилж байна.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1-д зааснаар дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

1.Хохирогч  *******т хүнд гэмтлийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0825/2363 дугаарын шинжээчийн дүгнэлтээр хоёрдугаар зэрэглэлээр тогтоожээ. (х.х-ийн 93-рт )

            Хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 тоот тогтоолоор 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг   сард 792,000 төгрөг байхаар тогтоосон байна.

Иймд гэмт хэрэг гарах үед буюу 2025 оны 04-р сарын 05-ны өдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг байсан гэж дүгнэж  хохирогчийн эрүүл мэндийн байдал, гэм хор учруулагчийн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 3,960,000 төгрөгийг хүндэвтэр гэмтлийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгчээс гаргуулан хохирогч  *******т олгож, эмчилгээний зардалд 200,000 төгрөг төлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Харин эмчилгээний болон замын зардалд 961,696 төгрөг нэхэмжилсэн бөгөөд эмчилгээ хийлгэсэн  болон эм авсан баримт ирүүлсэн боловч  эрүүл мэндийн карт, эмчийн бичсэн жор зэрэг нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байна.

 Иймд энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар замын зардал эмчилгээний зардлаа  нэхэмжлэх эрхтэй болно.

2.  *******гийн  хүнд гэмтлийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг 2025 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн ЕГ0825/2364 дугаарын шинжээчийн дүгнэлтээр гуравдугаар зэрэглэлээр тогтоожээ. ( х.х-ийн 100-рт)

Гэмт хэрэг гарах үед буюу 2025 оны 04-р сарын 05-ны өдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг байсан гэж дүгнэж  хохирогчийн эрүүл мэндийн байдал, гэм хор учруулагчийн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 10,296,000 төгрөгийг хүндэвтэр гэмтлийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгчээс гаргуулан хохирогч  *******д олгож,

Харин эмчилгээний болон замын зардалд 931,930 төгрөг нэхэмжилснээс  шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас баруун далны бяцарсан зөрөөтэй хугарал бүхий гэмтэл учирсан гэж дүгнэснийг үндэслэн далны бэхлэлт авсан 250,000 төгрөгийг гаргуулж нийт 10,546,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэлээ.

 Бусад эмчилгээ хийлгэсэн  болон эм авсан баримт ирүүлсэн боловч  эрүүл мэндийн карт, эмчийн бичсэн жор зэрэг нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байна.

            Иймд энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар замын зардал эмчилгээний зардлаа  нэхэмжлэх эрхтэй болно.

3.Иргэний нэхэмжлэгч *******т  гэмт хэргийн улмаас .......... улсын дугаартай  Тоёото Альфард  тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролд 24,425,000 төгрөгийг    “.........” ХХК-ийн 2025 оны 05-р сарын 29-ны өдрийн № 28940/ДД№34077405 тайланг үндэслэн, тухайн автомашины оношилгооны  300,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “..........” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтыг үндэслэн, машины  хохирлын  үнэлгээ гаргуулсны төлбөр 1,825,000  төгрөгийг төгрөгийг “...............” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 28940 дугаарын бэлэн мөнгөний орлогын  баримтыг үндэслэн, замын зардлын  65.000 төгрөгийг  шинжээчийн дүгнэлт танилцуулсан мөрдөгчийн тэмдэглэлийг  үндэслэн  нийт 26,615,000 төгрөг гаргуулахаас төлөгдсөн 5,000,000 төгрөгийг хасаж 21,615,000 төгрөг шүүгдэгчээс гаргуулж  олгохоор шийдвэрлэлээ.   (х.х 62, 47-р хуудас)

Иргэний нэхэмжлэгч  замын зардал, илгээмжийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч ******* нь Нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн *******гийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 144,000 төгрөг, *******ийн 196000 төгрөгийн    хохирлыг нөхөн төлсөн байна.   (х.х 242,243-р хуудас)

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Оролцсон Прокурор дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .......... 4 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах, торгох шийтгэлийг нэг жилийн хугацаанд төлж барагдуулах саналтай байна гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тусгасан. Миний үйлчлүүлэгч болгоомжгүй гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргах зүйл байхгүй, хохирол төлбөрийг нөхөн төлсөн. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэв.

Шүүгдэгч  ******* нь “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэм буруутай нь тогтоогдсон тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж заажээ.

 Шүүгдэгч *******т  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 4,000,000 сая төгрөгөөр торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3 дахь хэсэгт заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй  зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.......... овогт .............. “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ............ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 сая төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******т мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар *******ээс хохирогч *******т сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрт  3,960,000 төгрөг, *******д сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөр 10,296,000 төгрөг, эмчилгээний зардалд 250,000 төгрөг, нийт 10,546,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******т 21,615,000 төгрөг тус тус гаргуулан олгосугай.

6.Хохирогч *******, *******, иргэний нэхэмжлэгч ******* нар нь эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг  нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл эрхтэй болохыг дурдсугай.

7.******* нь Эрүүл мэндийн даатгалын санд *******ийн 144,000 төгрөг, *******гийн 196,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болохыг дурдсугай. 

8.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн машины хар хайрцаг бүхий Си Ди хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Оюунбилиг, ******* нарын эрүүл мэндтэй холбоотой Си Ди-г хохирогч нарт буцаан олгосугай.

10.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА