Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/30

 

                                              

 

                                                                                        Б.У, Л.Б, Б.У,

                                                                               Р.Д, А.Б нарт холбогдох                                         

       эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: М.М /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч: Т.А /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч: Ю.Н /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч Л.Б-ийн өмгөөлөгч: Б.Б /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Ариунжаргал нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.У, Л., Б.У, Р.Д, А.Б нарт холбогдох, эрүүгийн 2040000170010 дугаартай, 9 хавтас, 2163 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Т.А-ын давж заалдсан гомдол, прокурор Н.А, М.М нарын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт болон бусад хувийн байдлын тухайд:

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 43 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Хэнтий аймгийн Галшар сумын * дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1996-03-05-ны өдөр Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор, 1998-12-03-ны өдөр Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 478 дугаартай шийтгэх тогтоолоор, 2007-03-21-ний өдрийн Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 30 дугаартай шийтгэх тогтоол, 2005-06-13-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус ял шийтгүүлж байсан, Г овогт Б-ийн У,

 

2. Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 41 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот, Нарантуул 2 захад хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, сурагчийн **** тоотод оршин суух, урьд 2007-11-28-ны өдөр Налайх дүүргийн шүүхийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн, Б овогт Л-ийн Б,

 

3. Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 25 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот Да хүрээ захад хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, одоо Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн * дугаар хороо, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Л овогт Б-ийн У,

 

4. Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 22 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, ахын хамт амьдардаг, Хэнтий аймгийн Галшар сумын * дүгээр багт оршин суух хаягтай, урьд 2019-04-16-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Сум дундын шүүхийн 2019/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж байсан, М овогт Р-ийн Д,

 

5. Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, 25 настай, яс үндэс халх, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ***** ашиглалтын инженер ажилтай, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ***-** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт А-ийн Б нарт холбогдуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.А, М.М нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн тухайд: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 1/ Шүүгдэгч Б.У, Б.У, Л.Б нар бүлэглэн, шүүгдэгч Б.У-ийн “Sanya” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоцикль, шүүгдэгч Л.Б-н цагаан өнгийн Трак маркийн тээврийн хэрэгслийг  ашиглан Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Жаргалант” багийн төв гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар багийн малчин Б.Г-ын бэлчээрт байсан хээр азаргатай 19 адууг авч, 20,600,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлсан,

 

2/ шүүгдэгч Б.У  2018 оны 12 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын малчин Ж-ы шуурганд алдсан алдуул 3 үхрийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч, 1,500,000 төгрөгийн хохиол учруулж, алдуул мал завшсан,

 

3/ шүүгдэгч Б.У, Р.Д, А.Б нар нь бүлэглэн шүүгдэгч Р.Д-ийн “Даюун” маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг тус ашиглаж Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг, “Хөх хад” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн малчин М.М-ын бэлчээрт байсан 9 адууг авч, 8,400,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлсан,

 

4/ шүүгдэгч Б.У, Л.Б нар нь бүлэглэн шүүгдэгч Л.Б-ийн “Стана” маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Б.У-ийн “Sanya”  маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг тус тус ашиглаж Хэнтий аймгийн Галшар сумын 1 дүгээр баг “Бухын толгой” гэх газраас 2017 оны 12 дугаар сарын эхээр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар багийн малчин Г.С-ын бэлчээрт байсан халиун азаргатай 9 адууг авч, 7,450,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлсан,

 

5/ шүүгдэгч Б.У өөрийн эзэмшлийн “Sanya” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг ашиглаж 2019 оны 05 дугаар сарын сүүлээр Хэнтий амйгийн Галшар сумын 1 дүгээр баг “Сайр” гэх газраас малчин Ч.М-ийн бэлчээрт байсан 4 үхрийг авч, 2,350,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын мал хулгайлсан,

 

6/ шүүгдэгч Б.У, Л.Б нар нь бүлэглэн шүүгдэгч Л.Б-ийн 29-60 УБЕ улсын дугаартай шар өнгийн “Стана” маркийн тээврийн хэрэгсэл, яллагдагч Б.У-ийн “Sanya” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг тус тус ашиглаж 2017 оны 01 дүгээр сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Баруун булаг” гэх газраас Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын малчин Л.Ц-ын бэлчээрт байсан 22 адууг авч, 19,300,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлсан,

 

7/ шүүгдэгч Р.Д нь өөрийн эзэмшлийн “Даюун” маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг ашиглаж, 2019 оны 03 дугаар сарын сүүл, 04 дүгээр сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар баг “Дэлгэрцогт” гэх газраас малчин М.Э-ы бэлчээрт байсан 2 адууг авч, 1,000,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын мал хулгайлсан,

 

8/ шүүгдэгч Б.У, Б.У нар нь бүлэглэн шүүгдэгч Б.У-ийн эзэмшлийн “Sanya” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг ашиглаж 2018 оны 12 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар багийн нутаг “Цамбацагаан” гэх газраас тус сумын 6 дугаар багийн малчин З.Л-ийн бэлчээрт байсан 4 үхрийг авч, 2,700,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын мал хулгайлсан,

 

9/ шүүгдэгч Б.У, Л.Б нар бүлэглэн шүүгдэгч Л.Б-ийн эзэмшлийн 29-60 УБЕ улсын  дугаартай шар өнгийн Стана маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Б.У-ийн эзэмшлийн “Sanya” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг тус тус ашиглаж 2018 оны 01 дүгээр сард Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Улаан дэл” гэх газраас малчин Д.М-ийн бэлчээрт байсан 10 адууг авч, 6,650,000 төгрөгийн хохирол учруулж, олон тооны мал хулгайлсан,

 

10/ шүүгдэгч Б.У, Б.У, Л.Б нар нь бүлэглэн шүүгдэгч Л.Б-ийн ногоон өнгийн портер маркийн машин, шүүгдэгч Б.У-ийн эзэмшлийн “Sanya” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг тус тус ашиглаж 2018 оны 01 дүгээр сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын 1 дүгээр баг “Ар хужирт” гэх газраас малчин Ш.М-ийн бэлчээрт байсан 20 адууг авч, 15,400,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлсан,

 

11/ шүүгдэгч Б.У өөрийн эзэмшлийн “Sanya” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг ашиглаж 2019 он 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 04-ний хооронд Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар баг “Сайр” гэх газраас малчин А.А-ийн бэлчээрт байсан 5 үхрийг хулгайлж 3,800,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын мал хулгайлсан,

 

12/ шүүгдэгч Б.У, Л.Б нар бүлэглэн шүүгдэгч Л.Б-гийн “Стана” маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Б.У-ийн “Sanya” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг тус тус ашиглаж 2018 оны 08 дугаар сард Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Улаан дэл” гэх газраас малчин Д.М-вийн бэлчээрт байсан 9 адууг авч, 6,300,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлсан,

 

13/ шүүгдэгч А.Б өөрийн эзэмшлийн ногоон өнгийн супер “Benny” маркийн улсын дугааргүй мотоциклийг ашиглаж 2019 оны 07 дугаар сарын сүүл, 08 дугаар сарын эхээр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар баг “Дунд баян” гэх газраас М.А-ийн бэлчээрт байсан 4 адууг авч, 3,900,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын мал хулгайлсан гэмт хэрэг,

 

14/ шүүгдэгч А.Б өөрийн эзэмшлийн ногоон өнгийн супер “Benny” маркийн улсын дугааргүй мотоциклийг ашиглаж 2019 оны 07 дугаар сард Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар баг “Дунд баян” гэх газраас малчин Д.М-ийн бэлчээрт байсан 5 тооны адууг авч, 4,650,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын мал хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн 6 удаагийн хулгайн үйлдлээс хохирогч Г.С-ын 9 тооны, хохирогч Л.Ц-ын 22 тооны адуу хулгайлсан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Б.У, Р.Д, А.Б, Б.У, Л.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын олон тооны малыг хулгайлсан, мөн шүүгдэгч Б.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан алдуул мал завших гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн  3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д 3 жил 6 сарын хугацаагаар, Л.Б-д 2 жил 5 сарын хугацаагаар, А.Б-т 2 жил 3 сарын хугацаагаар, Б.У-т 2 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Р.Д-д 1 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д-ийн цагдан хоригдсон 80 хоногийг эдлэх ялд оруулан тооцож түүний эдлэх ялыг 1 жил 3 сар 10 хоногоор тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2021 оны 7 сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 600000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг Хэнтий аймгийн Галшар сумын газар нутгаас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Л.Б-д 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч А.Б-т оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Б.У-т оногдуулсан 2 жил хорих ялыг Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Р.Д-д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг Хэнтий аймгийн Галшар сумын газар нутгаас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар /хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож/ дүйцүүлэн сольж, шүүгдэгч Б.У, Л.Б, Б.У нарт Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

 

 шүүгдэгч Б.У, Л.Б, Б.У, Р.Д, А.Б нар зорчих эрх хязгаарласан ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.У, Л.Б, Б.У, Р.Д, А.Б нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Улаанбаатар хот Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-аас хохирогч Б.Г-д 6867000 төгрөг, хохирогч Ч.М-д 2350000 төгрөг, хохирогч Л.Ц-д 9350000 төгрөг, хохирогч Д.М-т 6475000 төгрөг, хохирогч Ш.М-д 4434000 төгрөг, хохирогч А.А-д 3800000 төгрөг,

шүүгдэгч Л.Б-с хохирогч Б.Г-д 6867000 төгрөг, хохирогч Д.М-т 6475000 төгрөг, хохирогч Ш.М-д 4434000 төгрөг,

шүүгдэгч Б.У-аас хохирогч Б.Г-д 6867000 төгрөг, хохирогч Ш.М-д 4434000 төгрөг, хохирогч М.М-д 2800000+28000 төгрөг тус тус гаргуулан олгож,

хохирогч А.А, З.Л, Э.Ж, Ч.М-ийн 6 адуу, Д.М-ийн 5 адуу, Г.С, М.Э нарын хохирол төлөгдсөн болохыг, шүүгдэгч Р.Д, А.Б нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хэнтий аймгийн Галшар сумын Цагдаагийн хэсгийн хашаанд хадгалагдаж байгаа Б.У-ийн “Sanya” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг хураан авч улсын орлого болгох, ногоон өнгийн супер “Benney” маркийн мотоциклийн үнэ 400000 төгрөгийг шүүгдэгч А.Б-аас, “Даюун” маркийн мотоциклийн үнэ 500000 төгрөгийг шүүгдэгч Р.Д-ээс тус тус гаргуулан улсын орлого болгож,

 

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6.5 метр олсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У, Л.Б, Б.У, Р.Д, А.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Т.А давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...А.Б гэм буруугаа хүлээж хохирол төлбөрийг төлсөн. Шүүх хохирогч Д.М-ийн 5 адууг хулгайлж 4,650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн 1 үйлдлийг орхигдуулж гэм буруутайд тооцсон, А.Б Д.М-ийн 5 адууг хулгайлж 4,650,000 төгрөгийг хохирогч Д.М-т төлж барагдуулж хохиролгүй, гомдолгүй болгосон гэсэн үйлдлийг гэм буруутайд тооцоогүй хэрэгсэхгүй болгосон эсэх нь тодорхойгүй байдлаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан тул үүнийг давж заалдах шатны шүүх залруулж 3 удаагийн үйлдэл үү, 2 удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай тооцох асуудлыг шийдвэрлэхгүй бол шийтгэх тогтоолд 2 удаагийн үйлдэлтэй гэсэн дүгнэлтээр шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болговол хууль зүйн хувьд ойлгомжгүй байдал үүсэхээр байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 9-т шүүгдэгч Р.Д, А.Б нар бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн атлаа А.Б-т 2 жил 3 сарын хорих ял, Р.Д-д 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчмыг баримтлан шийдвэрлэж чадаагүй. А.Б, Р.Д нар адилхан 3 удаагийн үйлдэлтэй гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээж хохирол төлбөрөө 100 хувь төлж барагдуулсан байтал Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг аль нэгэнд нь давуу байдлаар олгож, бусдыг нь хөнгөрүүлэхгүй байх нь Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчим, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимтай үл нийцэж байна. А.Б-ын хувьд анхан шатны шүүх хуралдаанаас өмнө ганцаараа 100 хувь хохирлоо төлж хохирогч нарыг хохиролгүй болгосон. А.Б-ын хувьд дээд боловсролтой цахилгааны инженер мэргэжилтэй, урьд нь цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа Цагдаагийн байгууллагын бодибилдингийн улсын аваргаар шалгарч байсан, одоо Говьсүмбэр аймгийн цагдаагийн газрын нэр дээр бодибилдингийн тамирчнаар тэмцээнд орж байгаа, улсын аваргад дахин түрүүлвэл Дэлхийн цагдаагийн аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээнд Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрыг төлөөлөн оролцохоор бэлтгэгдэж байгаа тамирчин хүн юм. Тэрээр одоо “Эко констракшн” групп компанийн охин компани болох “Хөнгөн блок” ХХК-д ашиглалтын ээлжийн инженерээр ажиллаж байгаа өөрийн шууд удирдлагад 80 гаруй хүн хариуцан, хариуцлагатай барилгын салбарт улс орны бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд гар бие оролцож байгаа нь түүнийг цаашид гэмт хэрэг, зөрчлөөс ангид нийгэмдээ төлөвшиж урьдын алдаа дутагдлыг дахин гаргахгүй байх баталгаа болж байгааг шүүх анхаарч үзэхийг хүсч байна. Иймээс түүнд оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялаас хөнгөрүүлэн түүний жинхэнэ эдлэх ялыг 1 жил 5 сараар тогтоож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.12 дугаар зүйл дээр шүүхийн шийдвэрийг залруулах гэж байгаа, анхан шатны шүүхийн шийдвэрт орхигдуулсан буюу үг, үсэг тооцоолол хийх алдаа гарсан бол үүнийг залруулах боломжтой. Хүндрүүлж шийдвэрлэхийг Үндсэн хуульд хориглосон Улсын Их хурлаас хуульд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Хүчингүй болгоод буцаана гэдэг нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордоно гэж харж байна” гэжээ.  

 

            Прокурор Н.А, М.М нар эсэргүүцэлдээ: “...Шүүх шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ, ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтад тус тус шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлалгүй орхигдуулсан.

            Шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 4-т “Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д-ийн цагдан хоригдсон 80 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эдлэх ялыг 1 жил 3 сар 10 хоногоор тогтоосон байтал 5 дахь заалтад “шүүгдэгч Р.Д-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял” гэж зөрүүтэй бичсэн. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад “Аймгийн прокурорын газраас” гэж зөрүүтэй бичсэн. Шүүгдэгч А.Б-ын үйлдсэн хэрэгт гэм буруугийн дүгнэлт хийхдээ “Хохирогч Д.М-ийн 5 адууг хулгайлж 4,650,000 төгрөгийн хохирол учруулсан” 1 үйлдлийг орхигдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т “шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон... хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар” дүгнэлт хийхээр заасан байхад ТОДОРХОЙЛОХ хэсэгт шүүх энэ талаар дурдаагүй байна.

            Анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт хийхэд хуулийн шаардлага хангаагүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 100 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.  

 

Шүүгдэгч Л.Б-ийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох гэж өөрөөр хэлбэл шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. Гэхдээ прокурорын эсэргүүцэлд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, үйл баримт хэргийн бодит байдалд нийцээгүй гэх үндэслэлүүд байхгүй байна. Эрүүгийн хуулийн 1.9 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх асуудал нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, мөн цагдан хоригдсон хоногийг тооцох зэрэг нь залруулаад явах боломжтой байна. Иймэрхүү зүйл анхан шатны шүүхийн шийдвэр дотор байхыг үгүйсгэхгүй. Үүнийг давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд залруулаад явах бүрэн боломжтой. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож эхнээс нь явах нөхцөл байдал харагдахгүй байна. Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсгийг үндэслээд залруулаад явах боломжтой байна. Т.А өмгөөлөгчийн хэлсэн дээр нэмж хэлэхэд уг хэргийн прокурор Хэнтий аймгаас, өмгөөлөгч нар нь Улаанбаатар хотоос, шүүгдэгч нар нь энэ тэндээс, мөн шүүх хурал нь Дорноговь аймагт, хорио цээр, цар тахалтай үеийн нөхцөл байдлыг харахад дахин анхан шатны шүүх хурал хийнэ гэдэг хүнд нөхцөл байдалд байна. Үнэхээр Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, буруу зүйл заалтаар зүйлчилсэн, процессын хуулийг маш ноцтой зөрчсөн гэх үндэслэл бүхий эсэргүүцэл бичээд орж ирсэн бол хамаагүй, гэтэл үндэслэл бүхий эсэргүүцэл бичээд техникийн шинжтэй алдаанууд дурдсан байна. Тиймээс давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд залруулга хийж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Т.А өмгөөлөгчийн давж заалдах гомдолд тайлбар хэлэхэд давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээ байгаа. Үйлчлүүлэгчийнхээ үнэн байдал болон, гэмт хэрэг үүссэн нөхцөл байдал, хохирол, нөхөн төлбөр зэргийг Т.А өмгөөлөгч тодорхой ярьж байна. Үүнд давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна” гэв.

 

Шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Ю.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг зайлшгүй хүчингүй болгуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт залруулга хийж өөрчлөлт оруулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүх хурлыг хийхэд цар тахлаас болж хурал хийхэд хүнд нөхцөл байдалтай байсан учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл, ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна” гэв.

 

Прокурор М.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Д.М-ийн 5 адууг хулгайлж 4,650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйлдлийг орхигдуулсан гэх гомдлыг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Эсэргүүцлээ дэмжиж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт хийхэд хуулийн шаардлага хангаагүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, үндэслэлтэй байхаас гадна тогтоох хэсэг нь удиртгал болон тодорхойлох хэсгийн үргэлжлэл тул харилцаа уялдаа холбоотой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлага хангагдаагүй байна. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт шүүгдэгч Р.Д-ийн 1 үйлдлийг орхиж бичсэн, гэхдээ тэмдэглэх хэсэгт үйлдлийг бүрэн бичсэн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүхээс хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр прокурорын эсэргүүцэл, өмгөөлөгч Т.А-ын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.У, Л.Б, Б.У, Р.Д, А.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ.

 

Хавтас хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж, шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн хугацаа болон хохирогч, хохирол, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл тус бүрээр тодруулахад:

 

1/ Шүүгдэгч Б.У 2017 оны эхээр “Sanya” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоцикль ашиглаж Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Баруун булаг” гэх газраас Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын малчин Л.Ц-ын 22 тооны адууг хулгайлж 19,300,000 төгрөгийн,

 

2/ шүүгдэгч Б.У 2017 оны 12 дугаар сарын эхээр “Sanya” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоцикль ашиглаж Хэнтий аймгийн Галшар сумын 1 дүгээр баг “Бухын толгой” гэх газраас Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар багийн малчин Г.С-ын 9 тооны адууг хулгайлж 7,450,000 төгрөгийн,

 

3/ шүүгдэгч Б.У, Л.Б нар бүлэглэж 2018 оны 1 дүгээр сарын эхээр “Sanya” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоцикль ашиглан Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Улаан дэл” гэх газраас малчин Д.М-ийн 10 тооны адууг хулгайлж 6,650,000 төгрөгийн,

 

4/ шүүгдэгч Б.У, Л.Б, Б.У нар бүлэглэж 2018 оны 1 дүгээр сарын эхээр “Sanya” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоцикль ашиглан Хэнтий аймгийн Галшар сумын 1 дүгээр баг “Ар хужирт” гэх газраас малчин Ш.М-ийн 20 тооны адууг хулгайлж 15,400,000 төгрөгийн,

 

5/ шүүгдэгч Б.У, Л.Б нар бүлэглэж 2018 оны 08 дугаар сард “Sanya” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоцикль ашиглан Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Улаан дэл” гэх газраас малчин Д.М-ийн 9 тооны адууг хулгайлж 6,300,000 төгрөгийн,

 

6/ шүүгдэгч Б.У, Л.Б, Б.У нар бүлэглэж 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд “Sanya” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоцикль ашиглан Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Жаргалант” багийн төвөөс Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар багийн малчин Б.Г-ын 19 тооны адууг хулгайлж 20,600,000 төгрөгийн,

 

7/ шүүгдэгч Б.У 2018 оны 12 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын малчин Э.Ж-ы шуурганд алдсан алдуул 3 үхрийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч 1,500,000 төгрөгийн,

 

8/ шүүгдэгч Б.У, Б.У нар бүлэглэж 2018 оны 12 дугаар сарын эхээр “Sanya” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоцикль ашиглан Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар баг “Цамба цагаан” гэх газраас тус сумын 6 дугаар багийн малчин З.Л-ийн 4 тооны үхрийг хулгайлж 2,700,000 төгрөгийн,

 

9/ шүүгдэгч Р.Д 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Dayun” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикль ашиглаж Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар баг “Дэлгэрцогт” гэх газраас малчин Ч.М-ийн 6 тооны адууг хулгайлж 4,200,000 төгрөгийн,

 

10/ шүүгдэгч Б.У, Р.Д, А.Б нар бүлэглэж 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Dayun” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикль ашиглаж Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Хөх хад” гэх газраас Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн малчин М.М-ын 9 тооны адууг хулгайлж 8,400,000 төгрөгийн,

 

11/ шүүгдэгч Р.Д 2019 оны 03 дугаар сарын сүүл, 04 дүгээр сарын эхээр Dayun” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикль ашиглаж Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар баг “Дэлгэрцогт” гэх газраас малчин М.Э-ы 2 тооны адууг хулгайлж 1,000,000 төгрөгийн,

 

12/ шүүгдэгч Б.У 2019 оны 05 дугаар сарын сүүлээр “Sanya” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоцикль ашиглан Хэнтий аймгийн Галшар сумын 1 дүгээр баг “Сайр” гэх газраас малчин Ч.М-ийн 4 тооны үхрийг хулгайлж 2,350,000 төгрөгийн,

 

13/ шүүгдэгч Б.У 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хооронд “Sanya” маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоцикль ашиглан Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар баг “Сайр” гэх газраас малчин А.А-ийн 5 тооны үхрийг хулгайлж 3,800,000 төгрөгийн,

 

14/ шүүгдэгч А.Б 2019 оны 07 дугаар сарын сүүл, 08 дугаар сарын эхээр супер “Benney” маркийн улсын дугааргүй ногоон өнгийн мотоцикль ашиглан Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар баг, “Дунд баян” гэх газраас малчин М.А-ийн 4 тооны адууг хулгайлж 3,900,000 төгрөгийн,

 

15/ шүүгдэгч А.Б 2019 оны 07 дугаар сард супер “Benney” маркийн улсын дугааргүй ногоон өнгийн мотоцикль ашиглан Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар баг “Дунд баян” гэх газраас малчин Д.М-ийн 5 тооны адууг хулгайлж 4,650,000 төгрөгийн хохирол  учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

            Гэтэл прокуророос шүүгдэгч Р.Д “Dayun” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикль ашиглан 6 тооны адууг хулгайлж, хохирогч Ч.М-д 4,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нотлох баримтаар тогтоогдсон байхад яллах дүгнэлтэд энэ үйлдлийг тусгаагүй орхигдуулсан байна.   

 

Тодруулбал яллах дүгнэлтийн тогтоох хэсэг/8хх-119/-т шүүгдэгч Р.Д-ийн 3 удаагийн хулгайн үйлдлээс 2 үйлдлийг буюу шүүгдэгч Б.У, А.Б нар бүлэглэж, “Dayun” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикль ашиглаж Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар баг “Хөх хад” гэх газраас Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн малчин М.М-ын 9 тооны адууг хулгайлж 8,400,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Р.Д ганцаараа Dayun” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикль ашиглаж Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар баг “Дэлгэрцогт” гэх газраас малчин М.Э-ы 2 тооны адууг хулгайлж 1,000,000 төгрөгийн хохирол учруулсныг гэм буруутайд тооцуулахаар шүүхэд шилжүүлж, харин хохирогч Ч.М-ийн 6 тооны адууг хулгайлсан “мал хулгайлах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар зүйлчлээгүй мөн шүүгдэгч Б.У,        Л.Б, Б.У, Р.Д, А.Б нарын үйлдсэн гэмт хэргийн шинжид хамаарах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн талаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан шаардлагыг зөрчсөн, шүүгдэгч нарыг үйлдсэн гэмт хэргийн шинжээр нь зүйлчилж, яллаагүй гэж үзнэ.

           

Прокуророос шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, оролцоо, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг нотолж, энэ талаар яллах дүгнэлтэд тодорхой, ойлгомжтой тусгах нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх бөгөөд прокурор хуулийн үндэслэл, хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан хохирогч Ч.М-ийн 6 тооны адууг хулгайлсан шүүгдэгч Р.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцож, гэм буруутайг тогтоолгохоор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцэх юм.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.Д-ийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч Ч.М-ийн 6 тооны адууг хулгайлсан үйлдлийн талаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дурдсан атлаа тогтоох хэсэгт дурдаагүй нь ойлгомжгүй байх ба шүүгдэгчийн энэ үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн аль шинжид хамаарч байгааг яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт тодорхой, ойлгомжтой дүгнэж, бичих нь яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт зайлшгүй тусгах асуудал төдийгүй энэхүү нөхцөл байдал нь прокурор шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэгт хамаарна.

 

Түүнчлэн шүүгдэгч Р.Д-ийн бусдын 6 тооны адуу хулгайлсан гэмт үйлдлийг мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг яллах дүгнэлтэд орхигдуулсныг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учир энэ үндэслэлээр прокурор Н.А, прокурор М.М нарын бичсэн эсэргүүцэл, өмгөөлөгч Т.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

                Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, прокурор Н.А, М.М нарын эсэргүүцэл, шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Т.А-ын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.У, Л.Б, Б.У, Р.Д, А.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   О.ОДНЯМАА

                                                                                                           

                                                                                                  Н.БОЛОРМАА