Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 0279

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч Б.Батсайхан, Ө.Энхтайван

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Бямбажав, О.Сарантуул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Энхтайван, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батсайхан нарт холбогдох эрүүгийн 201714000321 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант багийн 6-12 тоотод оршин суух, 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 410 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1-т зааснаар 40.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Хатиган овгийн Батсүхийн Батсайхан, регистрийн дугаар ФБ76031810

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1964 оны 01 сарын 20-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн 3а-37 тоотод оршин суух, 2013 оны 06 сарын 06-ны өдрийн 55 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Жагар овгийн Өлзийгийн Энхтайван, регистрийн дугаар ФБ64012010

 

 

Шүүгдэгч Б.Батсайхан нь 2017 оны 06 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт Ө.Энхтайваныг зодож хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ө.Энхтайван нь 2017 оны 06 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт Б.Батсайханыг хутгалж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Батсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр бид согтуу байсан ба Энхтайван надаас архины мөнгө нэхсэн. Би гараад хашааны хаалган дээр явж байтал Энхтайван араас ирээд миний зүүн мөр рүү цохих шиг болохоор нь эргээд харсан чинь миний нүүрэн тус газар руу хутгалаад дахин хутгалах гэхээр нь гараараа хаасан чинь миний гарыг зүссэн. Тэгээд би хойшоо эргээд харсан чинь хашаа түшүүлж тавьсан 1 м гарантай банз байхаар нь аваад биеэ хамгаалж Энхтайваны нүүрэн тус газарт нэг удаа цохисон нь үнэн. Түүний уруул нь сэтэрсэн, миний хавирга руу Энхтайван бас хутгалсан гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Ө.Энхтайваны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Батсайханд хүнд гэмтэл учруулсандаа гэмшиж хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөр ярих зүйл байхгүй. Намайг унтаж байхад Батсайхан нүүр рүү цохисон. Гэрт цохисон гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Батсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Үйл явдал 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн орчим болсон. Би Энхтайванд хутгалуулж элэг, дэлүүндээ гэмтэл авч эмнэлэгт 10 хоног хэвтсэн.Эмчилгээний зардал 703782 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Ө.Энхтайваны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Надад гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Баянтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 13 цаг өнгөрч байхад манай төрсөн ах болох Б.Батсайхан нь гэрт орж ирээд хувцасаа сольж өмсчихөөд махаа гаргаад байж бай би эцсийн буудал ороод хүнтэй уулзчихаад ирье гээд гэрээс гараад явсан. Тэгээд 20 орчим минутын дараа намайг гэрийн гаднаас нэг хүн дуудах шиг болсон, би гараад очиход манай ах газар уначихсан, нүүр нь битүү цус болсон байсан ба ахыг нь хүн хутгалчихлаа, түргэн дуудаарай гэсэн. Манай ах Энхтайван намайг хутгалчихлаа гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх 62 ху/,

 

Гэрч Д.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хорооллын эцсийн буудал дээр Энхтайван, Болдбаатар бид 3 явж байгаад Батсайхантай тааралдсан. Тэгээд бид нар архи уухаар болоод Энхтайван, Болдбаатар бид 3 дундаасаа 15.000 төгрөг, Батсайханд өгсөн. Тэр өдөр архи зардаггүй өдөр байсан ба Батсайхан нь би архи олоод ирье, гээд явсан. Удалгүй манай гэрт 2 шил 0.75 граммын “Монгол стандарт” нэртэй архи авчирсан ба тэр архийг бид 4 хувааж ууцгаасан юм. Архи ууж дуусаад байж байхад Батсайхан нь би харилаа гээд түрүүлээд гараад явсан. Удалгүй 10 орчим минутын дараа Болдбаатар, Энхтайван нар бас харилаа гээд гараад явцгаасан. Би урд өдөр нь Улаанбаатар хотоос орой ирсэн тул нойр хүрээд гэртээ унтаад үлдсэн гэсэн мэдүүлэг /хх 63 ху/,

 

Гэрч Б.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манайд ороод Энхтайван би жоохон унтаж байгаад босъё гээд орон дээр гараад унтсан. Би хоол хийх гээд тогоогоо угаагаад байж байтал Батсайхан ардаас орж ирсэн. Тэгэхээр нь чи харихгүй яасан юм бэ гэсэн чинь би гэртээ хариад хувцасаа солиод ирлээ гэсэн. Тэгээд угаадсаа асгах гээд гадагшаа гараад байж байтал гэр дотор их дуу чимээ гарсан. Тэгээд юу болов гээд харсан чинь Батсайхан манай арын хаалга руу зугтаж байсан. Араас нь Тайван хөөж байсан. Тэгээд Батсайхан над руу Болдоо ахаа Тайван намайг хутгалчихлаа гэхээр нь би очоод хартал Батсайханы толгойноос цус гоожиж байсан. Би Батсайханаас хаана чинь хутгалсан юм бэ гэж асуусан чинь зүүн хавирга орчмоо надад үзүүлсэн. Тэгээд би харсан чинь үзүүлсэн газраас нь цус гоожиж байсан. Батсайхан Энхтайванг цохисон юм шиг байна лээ гэсэн мэдүүлэг /хх 65 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 516 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Батсайханы биед хэвлийн зүүн дээд талд хэвлийн хөндийд нэвтэрч дэлүүг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, дух, зүүн хөмсөг, зүүн мөрөнд 3 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн шуунд зүсэгдсэн шарх, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ.

2. Хатгагдаж зүсэгдсэн шарх нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 5 удаагийн хатгах, хатгагдах, зүсэх, зүсэгдэх хүчний, бусад гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Хэвлийн хөндийд нэвтэрч дэлүүг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.11-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, дух, зүүн хөмсөг, зүүн мөрөнд үүссэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдэд цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно гэсэн дүгнэлт /хх 22 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 517 дугаартай дүгнэлтэнд:

 

1. Ө.Энхтайваны биед дээд болон доод уруулд язарсан шарх, цээжинд 4 тооны өнгөц зулгаралт, цээж, хуйханд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ.

2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Дээд уруулын язарсан шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 45 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 91 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн юүдэнтэй цамцанд:

Зүүн халааснаас урагш 35мм-т, доод ирмэгээс 210 мм зайд 20 мм урагдалт, түүний харалдаа дотор талд мөн 20 мм урагдапт,

Юүдэнгийн зүүн талд доод ирмэгээс 130мм, урд захаас 85 см зайд 20 мм урагдалт, түүний харалдаа дотор талд 25 мм урагдалт,

Зүүн мөрний оёдлоос ханцуйн оёдол дагуу хойш 95 мм зайд ханцуй руу 50 мм-т 20 мм урагдалт, түүний харалдаа дотор талд 20мм урагдалт,

Түүнээс зүүн тийш 15 мм зайд 20 мм урагдалт, түүний харалдаа дотор талд 20 мм урагдалт,

Түүнээс зүүн тийш 20 мм-т 20мм урагдапт, түүний харалдаа дотор тал 20 мм урагдалтууд тус тус үүссэн байна.

Саарал өнгийн футболконд:

Футболкны урд хэсэгт зүүн хажуугийн оёдлоос 100 мм, доод ирмэгээс 210 мм-т 20 мм хэмжээтэй урагдалт,

Зүүн мөрний оёдлоос ханцуйн оёдол дагуу хойш 60 мм-т ханцуй руу 45мм-т 20 мм хэмжээтэй урагдапт тус тус үүссэн байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн юүдэнтэй цамцанд үүссэн

Зүүн халааснаас урагш 35мм-т, доод ирмэгээс 210 мм зайд 20 мм урагдалт, түүний харалдаа дотор талд мөн 20 мм урагдалтууд нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна.

Юүдэнгийн зүүн талд доод ирмэгээс 130 мм, урд захаас 85 см зайд 20 мм урагдалт, туүний харалдаа дотор талд 25 мм урагдалтууд нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна.

Зүүн мөрний оёдлоос ханцуйн оёдол дагуу хойш 95 мм зайд ханцуй руу 50 мм-т 20 мм урагдалт, туүний харалдаа дотор талд 20 мм урагдалтууд нь хурц иртэй зүйлийн  нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна.

Түүнээс зүүн тийш 15 мм зайд 20 мм урагдалт, туүний харалдаа дотор талд 20 мм урагдалтууд нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна.

Түүнээс зүүн тийш 20 мм-т 20мм урагдалт, туүний харалдаа дотор талд 20 мм урагдалтууд нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна.

 

Саарал өнгийн футболконд:

Футболкны урд хэсэг зүүн хажуугийн оёдлоос 100 мм, доод ирмэгээс 210 мм-т 20 мм хэмжээтэй урагдалтууд нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна.

Зүүн мөрний оёдлоос ханцуйн оёдол дагуу хойш 60 мм-т ханцуй руу 45мм-т 20 мм хэмжээтэй урагдалтууд нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна гэсэн дүгнэлт /хх 50-51 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 92 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хутганы зүүн талын ишний төмөр хэсгээс 1 ширхэг гарын мөр илэрнэ.

2. Илэрсэн гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн хутганы зүүн талын ишний төмөр хэсгээс илрүүлж, бэхжүүлсэн гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй байх тул гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон гарын мөрүүдтэй харьцуулан шинжлэх боломжгүй байна гэсэн дүгнэлт /хх 57 ху/,

 

            -Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл / хх 3-4 ху/

            -Гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7, 14, 16, 52, 53, 58 ху/

            -Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13 ху/

            -Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15 ху/

            -Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх 17 ху/

            -Хохирогч Б.Батсайханы өвчний түүх /хх 26-41 ху/

            -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 69, 93 ху/

-Ө.Энхтайваныг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 85-88, 110 ху/

-Б.Батсайханыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 99-102, 108 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно..

 

            Шүүгдэгч Б.Батсайхан нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт Ө.Энхтайваныг зодож хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ө.Энхтайван нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт Б.Батсайханыг хутгалж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шатанд өгсөн хохирогч Б.Батсайханы“...Би Энхтайванд хутгалуулж элэг, дэлүүндээ гэмтэл авч эмнэлэгт 10 хоног хэвтсэн” гэсэн мэдүүлэг, мөн хохирогч Ө.Энхтайваны “...Намайг унтаж байхад Батсайхан нүүр рүү цохисон” гэсэн мэдүүлэг мөн гэрч Б.Баянтөрийн /хх 62 ху/, Д.Ганбатын /хх 63 ху/, Б.Болдбаатарын /хх 65 ху/ өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Батсайханы биед хэвлийн зүүн дээд талд хэвлийн хөндийд нэвтэрч дэлүүг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, дух, зүүн хөмсөг, зүүн мөрөнд 3 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн шуунд зүсэгдсэн шарх, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 516 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Ө.Энхтайваны биед дээд болон доод уруулд язарсан шарх, цээжинд 4 тооны өнгөц зулгаралт, цээж, хуйханд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 517 дугаартай шинжээчийн дүгнэлт,шүүгдэгч нарын ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Б.Батсайханы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ө.Энхтайвангийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч Б.Батсайхан нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй байна.

            Энэ хэргийн улмаас хохирогч Ө.Энхтайван нь шүүхийн шатанд “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

            Шүүгдэгч Ө.Энхтайван нь хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний хувийн болон гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой байна гэж үзэв.

            Энэ хэргийн улмаас хохирогч Б.Батсайханы биед хүнд гэмтэл учирсан боловч хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн бичгийн нотлох баримтыг ирүүлээгүй, харин шүүхийн шатанд эмчилгээний төлбөр 703.782 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ө.Энхтайванаас 625.310 төгрөг гаргуулан хохирогч Б.Батсайханд олгож 78.472 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон ба хохирогч цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурьдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн иштэй хутга, юүдэнтэй цамц, саарал өнгийн подволка зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Батсайхан нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Ө.Энхтайван нь 95 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.Батсайханыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Батсайханд оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Энхтайваныг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ө.Энхтайванд оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Энхтайваны цагдан хоригдсон 95 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Б.Батсайхан нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ө.Энхтайванаас 625.310 төгрөг гаргуулан хохирогч Б.Батсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 78.472 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ө.Энхтайванд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн иштэй хутга, юүдэнтэй цамц, саарал өнгийн подволка зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

11. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Батсайхан нь цагдан хоригдоогүй, бусад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ