| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2022/03714/И |
| Дугаар | 181/ШШ2023/02115 |
| Огноо | 2023-06-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2023/02115
| 2023 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 181/ШШ2023/02115 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: УБЦТС ТӨХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ПС ХХК холбогдох
502,808,719 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, Б.Д, өмгөөлөгч Ц.Ц нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: УБЦТС ТӨХК нь ПС ХХК -тай 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2020/261, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2021/113 дугаартай Шатахуун нийлүүлэх гэрээг тус тус байгуулсан.
Тус гэрээнүүдийн ерөнхий нөхцөлийн 15 дугаар зүйлийн 15.1-т Гэрээний дагуу хүргэсэн бараа болон гүйцэтгэсэн үйлчилгээний үнийг нэхэмжлэхдээ нийлүүлэгч өөрийн тендерт санал болгосон үнийг баримтална, 2021/261 дугаартай гэрээний тусгай нөхцөлийн 6 дахь хэсэгт Гэрээний үнэ тохируулахгүй тогтмол байна гэж заасан байдаг.
Тухайн 2020/261 дугаартай 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан шатахуун нийлүүлэх гэрээгээр 704,836 /долоон зуун дөрвөн мянга найман зуун гучин зургаа/ литр шатахууныг 1,067,812,375.00 /нэг тэрбум жаран долоон сая найман зуун арван хоёр мянга гурван зуун далан тав/ төгрөгөөр нийлүүлэхээр болсон. Гэвч ПС ХХК нь 627,408 /зургаан зуун хорин долоон мянга дөрвөн зуун найм/ литр шатахуун нийлүүлж 91,554,943 /ерэн нэгэн сая таван зуун тавин дөрвөн мянга есөн зуун дөчин гурав/ төгрөгийн зөрүү үүссэнээс 38,340,185.00 /гучин найман сая гурван зуун дөчин мянга нэг зуун наян тав/ төгрөгийг төлж 53,214,757.00 /тавин гурван сая хоёр зуун арван дөрвөн мянга долоон зуун тавин долоо/ төгрөгийн зөрүүг манай компанид төлөөгүй байна. Мөн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 2021/113 дугаартай гэрээгээр ПС ХХК нь 826,589 /найман зуун хорин зургаан мянга таван зуун наян ес/ литр шатахууныг 1,429,544,070 /нэг тэрбум дөрвөн зуун хорин есөн сая таван зуун дөчин дөрвөн мянга дал/ төгрөгөөр нийлүүлэхээр үнийн саналыг ирүүлж гэрээг байгуулсан боловч 539,708 /таван зуун гучин есөн мянга долоон зуун найм/ литр шатахуун буюу 449,593,962.00 /дөрвөн зуун дөчин есөн таван зуун ерэн гурван мянга есөн зуун жаран хоёр/ төгрөгийн зөрүү буюу нийт 502,808,719 төгрөгийн үнэ бүхий шатахууныг гэрээнд заасан хэмжээнээс дутуу нийлүүлсэн тул хариуцагч ПС ХХК -иас 502,808,719 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ПС ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ПС ХХК нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнд шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцон шалгарч нэхэмжлэгч УБЦТС ТӨХК -тай 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2020/261 дугаартай Шатахуун нийлүүлэх гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 14- ний өдөр 2021/113 дугаартай Шатахуун нийлүүлэх гэрээ-г тус тус байгуулан шатахуун нийлүүлсэн.
2020 оны 3 дугаар сараас эхлэн дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч, улс орны хил хаагдах, ОПЕК-ийн орнуудын газрын тосны бүтээгдэхүүний олборлолт буурах зэрэг олон улсад үүссэн нөхцөл байдлаас үүдэн газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүсч, дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ 40-50 хувиар огцом өссөн.
Манай Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100% гадаад улсаас импортолдог, валютын ханшнаас хамааралтай манай улсын хувьд шатахууны импортлогч бүх компаниуд хүнд нөхцөл байдалд орсон.
Манай компанийн хувьд гэрээ байгуулах үед газрын тосны бүтээгдэхүүний гадаад нийлүүлэлтийн үнэ буюу хилийн үнэ ийм байдлаар огцом өснө гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй байсан бөгөөд улс орон даяар шатахууны хомсдолд орж байсан талаар нэхэмжлэгч байгууллага болон бүхий л хүмүүс мэдэж байгаа.
Манай компани нэхэмжлэгч байгууллагад үнийн өсөлтийн талаар албан бичгийг удаа дараа хүргүүлж, гэрээний үнэд өөрчлөлт оруулах санал тавьж байсан боловч нэхэмжлэгч УБЦТС компаниас саналыг хүлээж авч байгаагүй ч энэхүү гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдалд манай компани УБЦТС компанид шатахууны нийлүүлэлт, хангамжийн үйл ажиллагааг зогсоолгүйгээр тасалдалгүй нийлүүлж байсан.
2020 онд цар тахлын нөхцөл байдал үргэлжилж, гол нийлүүлэгч болох ОХУ-ын Роснефть компани зарим төрлийн шатахууныг тодорхойгүй хугацаагаар МУ-д нийлүүлэх нийлүүлэлтээ зогсоосон ба 2022 оны 02 дугаар сараас ОХУ, Украйны дайнтай холбоотойгоор манай улсад орон даяар шатахууны хомсдол үүссэн буюу мөн л гэнэтийн нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны бүтээгдэхүүний суурь үнэ 40-66% хүртэл огцом өссөн.
Хариуцагч ПС ХХК -ийн зүгээс газрын тосны бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх, зах зээлийн үнийг таамаглах боломжгүй учраас УБЦТС компаниас зарласан тендерт оролцохдоо гэрээний суурь үнийн 10 хүртэл хувийн өсөлтийн эрсдэлийг бид хариуцна буюу түүнээс дээш үнийн өсөлтөөс үүссэн эрсдлийг хүлээх боломжгүй гэдгээ албан бичгээр мэдэгдэж байсан.
Түүнчлэн УБЦТС компаниас зарласан тендерийн жишиг баримт бичиг, ГЕН- ийн 15 дугаар зүйлд Дараахь нөхцөл байдал үүссэн тохиолдолд талууд үнийг тохируулах санал гаргах эрхтэй. Үүнд: 1. Гэрээний суурь үнэ [тоо]16 хувиас илүү өсөх, эсхүл буурахаар бол үнийг тохируулна. Зүүлт16-д Арван таван (15) хувийг зохистой хэмжээ гэж үзнэ. гэж тус тус заасан.
Иймд бидний хувьд шатахууны үнийн өсөлт 15%-иас дотор бол компани эрсдэлээ үүрч үнийн дүнг гэрээний үнийн дүнгээр тооцож, 15%-иас дээш гарсан тохиолдолд илүү гарсан хувиар үнийг тооцох үндэслэлтэй гэж үзэж байгаа бөгөөд үүний дагуу Шатахуун нийлүүлэх гэрээ-ний гүйцэтгэл, үнийн дүн болон үнийн зөрүүгийн тооцооллын дэлгэрэнгүйг энэ тайлбарт хавсарган нотлох баримтаар гаргаж байна.
- Хавсралт №01 - УБЦТС 2020/261 тоот Шатахуун нийлүүлэх гэрээний /2020.07.01-2021.05.13 хугацааны/ худалдан авалтын тооцоолол
- Хавсралт №02 - УБЦТС 2021/113 тоот Шатахуун нийлүүлэх гэрээний /2021.05.14-2022.03.31 хугацааны/ худалдан авалтын тооцоолол
Энэхүү тооцоололтой холбоотой дэлгэрэнгүй тайлбарыг гэрээ тус бүрээр нь хийж байна. Үүнд:
Нэг. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №2020/261 дугаар Шатахуун нийлүүлэх гэрээ-ний тухайд
2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №2020/261 тоот гэрээгээр нийт 1,067,812,375 төгрөгөөр А-80, Аи-92, Аи-95, ДТ гэсэн дөрвөн төрлийн шатахууныг нийлүүлэх байсан бөгөөд манай компанийн хувьд нэхэмжлэгч байгууллагад авбал зохих А-80, Аи-92, Аи-95, ДТ-ээс гадна гэрээнд заагдаагүй бусад төрлийн шатахуун, тос тосолгооны материал нийлүүлсэн бөгөөд захиалагч гэрээний захиалгыг өөрчилсөн тул талууд гэрээний дагуу нийлүүлэх шатахууны төрөл, хэмжээ зэрэгт тооцоо нийлсэн акт, баримт байдаггүй, захиалагч талаас худалдан авсан шатахуун, хэмжээний хувьд гэрээний хугацаанд маргаж байгаагүй.
Гэрээний дагуу Нийлүүлэгч нь шатахууны нийлүүлэлтийг өөрийн нийслэл болон хөдөө орон нутгийн ШТС-уудаас нийлүүлэх, захиалагч худалдан авахаар тохирсон буюу нийт 270 ширхэг шатахууны карт, талоныг УБЦТС-ийн хариуцсан Санхүү бүртгэлийн нярав, нягтлан бодогч нарт хүлээлгэн өгөх ба захиалагч нь сар бүр тогтмол 100,000,000 сая төгрөгтэй дүйцэхүйц шатахууныг 30 хоногийн хугацаатай дараа төлбөрт нөхцөлөөр шатахууны картыг цэнэглүүлдэг.
Тухайлбал, ШТС-уудаас шатахууны нийлүүлэлтийг хийхдээ тухайн ШТС-д мөрдөгдөж буй үнээр худалдан авалт бүрийг бүртгэдэг (нийлүүлэгчийн хувьд зөвхөн нэг байгууллагад зориулан ШТС-д хэрэглэж буй програмын үнийг тендерийн үнээр болгож өөрчлөх боломжгүй байдаг) ба тухайн сард худалдан авсан шатахууны төрөл, хэмжээг тендерийн үнэд хөрвүүлэн нийт үнийг тусгасан нэхэмжлэхийг захиалагч УБЦТС-д хүргүүлж, захиалагч төлбөрийг төлөх байдлаар шатахууны нийлүүлэлт явагддаг.
№2020/261 тоот гэрээгээр манай компаниас дараах байдлаар гэрээнд заасан шатахуун болон бусад төрлийн шатахуун, тос тосолгооны материал нийлүүлсэн.
| № | Нийлүүлсэн бүтээгдэхүүн | Нэгж /литр, төг/ |
| 1 | А-80 | 5,200 л |
| 2 | Аи-92 | 377,190 л |
| 3 | Аи-95 | 14,568 л |
| 4 | ДТ | 165,081 л |
| 5 | Бусад /төрөл тодорхойгүй/ | 122,220,541 төг |
| 6 | Шатахууны талон | 30,000,000 төг |
Нийлүүлсэн шатахуун болон бусад төрлийн шатахуун, тос тосолгооны материалыг гэрээнд заасан үнээр тооцоолвол:
| № | Нийлүүлсэн бүтээгдэхүүн, төрөл | Худалдан авалт | Нийт үнэ | |
| литр | Нэгж үнэ | |||
| 1 | А-80 | 5,200 л | 1360 | 7,072,558 |
| 2 | Аи-92 | 377,190 л | 1330 | 501,662,806 |
| 3 | Аи-95 | 14,568 л | 1600 | 23,309,248 |
| 4 | дт | 165,081 л | 1840 | 303,749,610 |
| 5 | Бусад /төрөл тодорхойгүй/ |
|
| 134.850.134 |
| 6 | Шатахууны талон |
|
| 30.000.000 |
| Нийт |
|
| 1,000,644,356 | |
Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлаас шалтгаалсан үнийн өсөлттэй холбогдуулан манай компани 15% хүртлэх үнийн өсөлтийн алдагдалыг хүлээж, түүнээс давсан үнийн өсөлтийн хувиар нийлүүлсэн шатахууны үнийг тооцоолвол:
| № | Нийлүүлсэн бүтээгдэхүүн, төрөл | Худалдан авалт | Нийт үнэ | |||
| литр | Нэгж үнэ | |||||
| 1 | А-80 | 5,200 л | 1360 төг | 7,072,558 | ||
| 2 | Аи-92 | 377,190 л | 1330 төг | 501,662,806 | ||
| 3 | Аи-95 | 14,568 л | 1760 төг /2020.07.01-2021.01 сар/ 1860 ТӨГ /2021.02 сар-2021.05 сар/ | 25,953,993 | ||
| 4 | ДТ | 165,081 л | 1874 ТӨГ /2020.08 сар-2020.10 сар/ | 309,809,541 | ||
|
|
|
| 1860 төг /2021.02 сар-2021.05 сар/ |
|
| |
| 5 | Бусад /төрөл тодорхойгүй/ |
|
| 134.850.134 |
| |
| 6 | Шатахууны талон |
|
| 30.000.000 |
| |
| Нийт |
|
| 1,009,349,032 |
| ||
Дээр дурдсанчлан гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс үүдэн газрын тосны бүтээгдэхүүний үнэ 25%-иас дээш хувиар өссөн бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу манай компани 15%-иас дээш өссөн хувиар шатахууны үнийг тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Үүний дагуу ПС ХХК -иас УБЦТС- д төлвөл зохих зөрүү төлбөрийг тооцвол:
/Өссөн %-иар тооцсон үнэ/ - /Гэрээний үнээр тооцсон үнэ/ = /Төлбөл зохих зөрүү/
1,009,349,032 төг - 1,000,644,356 төг = 8,704,676 төг
Түүнчлэн УБЦТС ТӨХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/439 албан тоот бичгээр бидэнд мэдэгдсэний дагуу Үндэсний аудитын газрын 78/А0170077 дугаартай актын дагуу 38,340,185.60 төгрөгийн төлбөрийг ПС ХХК -иас УБЦТС-д төлсөн ба энэхүү төлсөн төлбөр болон төлбөл зохих 8,704,676 төгрөгийн зөрүү төлбөрийн зөрүүг тооцоход ПС ХХК нь 29,635,509.72 төгрөгийн илүү төлсөн байна.
Хоёр. 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №2021/113 дугаар Шатахуун нийлүүлэх гэрээ-ний тухайд
Талууд 2021 оны 05 сарын 14-ний өдрөөс 2021/113 тоот Шатахуун нийлүүлэх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан ба тус гэрээний нийт үнийн дүн 1,429,544,070 төгрөгийн үнэ бүхий А-80, Аи-92, Дизелийн түлш буюу 3 төрлийн шатахуун нийлүүлэх, худалдан авах зорилготой байсан.
2021/113 гэрээний хүрээнд Захиалагчийн захиалгаар 95,003,632 төгрөгийн төрөл тодорхойгүй буюу бусад төрлийн шатахуун, тос тосолгооны материал нийлүүлсэн байдаг.
№2021/113 тоот гэрээгээр манай компаниас дараах байдлаар гэрээнд заасан шатахуун болон бусад төрлийн шатахуун, тос тосолгооны материал нийлүүлсэн.
| №. | Нийлүүлсэн бүтээгдэхүүн | Нэгж /литр, төг/ |
| 1 | А-80 | 3,216 л |
| 2 | Аи-92 | 389,811 л |
| 3 | ДТ | 210,666 л |
| 4 | Бусад /төрөл тодорхойгүй/ | 95,003,632 төг |
Нийлүүлсэн шатахуун болон бусад төрлийн шатахуун, тос тосолгооны материалыг гэрээнд заасан үнээр тооцоолвол:
| № | Нийлүүлсэн бүтээгдэхүүн, төрөл | Худалдан авалт | Нийт үнэ | |
| литр | Нэгж үнэ | |||
| 1 | А-80 | 3,216 л | 1400 төг | 4,503,002 төг |
| 2 | Аи-92 | 389,811 л | 1440 төг | 561,327,322 төг |
| 3 | дт | 210,666 л | 2090 төг | 440,292,713 төг |
| 4 | Бусад /төрөл тодорхойгүй/ |
|
| 95,003,632 төг |
| Нийт |
|
| 1,101,126,669 | |
Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлаас шалтгаалсан үнийн өсөлттэй холбогдуулан манай компани 15% хүртлэх үнийн өсөлтийн алдагдалыг хүлээж, түүнээс давсан үнийн өсөлтийн хувиар нийлүүлсэн шатахууны үнийг тооцоолвол:
| № | Нийлүүлсэн бүтээгдэхүүн, төрөл | Худалдан авалт | Нийт үнэ | |
| литр | Нэгж үнэ | |||
| 1 | А-80 | 3,216 л | 1400 төг /2021.05.-2021.06 сар/ 1540 төг /2021.07 сар/ 1840 төг /2021.08 сар 2021.10 сар/ 1950 төг /2021.11 сар/ 1990 төг /2021.12 сар-2022.01 сар/ 2040 төг /2022.02 сар/ 2140 төг /2022.03 сар/ | 5,460,299 төг |
| 2 | Аи-92 | 389,811 л | 1440 ТӨГ/2021.05 сар- 2021.06 сар/ 1554 төг/2021.07 сар/ 1854 ТӨГ /2021.08 сар - 2021.10 сар/ 1934 ТӨГ /2021.11 сар/ 2004 ТӨГ/2021.12 сар/ 2024 ТӨГ /2022.01 сар/ 2074 ТӨГ /2022.02 сар/ 2174 ТӨГ /2022.03 сар/ | 718,446,484 төг |
| 3 | ДТ | 210,666 л | 2090 төг /2021.05.01-2021.07 сар/ 2117 төг /2021.08 сар/ | 487,509,902 |
|
|
|
| 2187 ТӨГ /2021.09 сар- 2021.10 сар/ 2477 төг /2021.11 сар/ 2577 төг /2021.12 сар-2022.01 сар/ 2527 төг /2022.02 сар/ 2822 төг /2022.03 сар/ |
|
| 4 | Бусад /төрөл тодорхойгүй/ |
|
| 95.003,632 төг |
| Нийт |
|
| 1,306,420,318 төг | |
Дээр дурдсанчлан гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс үүдэн газрын тосны бүтээгдэхүүний үнэ 40%-60% хувиар өссөн бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу манай компани 15%-иас дээш өссөн хувиар шатахууны үнийг тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Үүний дагуу ПС ХХК -иас УБЦТС- д төлвөл зохих зөрүү төлбөрийг тооцвол:
/Өссөн %-иар тооцсон үнэ/ - /Гэрээний үнээр тооцсон үнэ/ = /Төлбөл зохих зөрүү/ 1,306,420,318төг- 1,101,126,669 төг = 205,293,649 төг
УБЦТС ТӨХК нь 2022 оны 03 дугаар сард худалдан авсан шатахууны төлбөр нийт 81,925,204 төгрөгийг ПС ХХК -д өнөөдрийн хүртэл төлөөгүй байгаа ба энэхүү төлөгдөөгүй байгаа дүн болон 2020/261 тоот гэрээний хүрээнд ПС ХХК -иас илүү төлсөн 29,635,509.72 төгрөгийг төлбөл зохих 205,293,649 төгрөгөөс хасч тооцвол нийт 93,732,934.96 төгрөгийг УБЦТС ТӨХК-д төлөхөөр байна.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн тооцоолол нь хүлээн авсан шатахууны хэмжээ, литрыг ойролцоогоор тооцсон, үнийн дүнг үндэслэлгүйгээр дундажласан, захиалгыг өөрчилж өөр төрлийн шатахуун авсан зэрэг зөрүүтэй, буруу тооцоолол их байгаа бөгөөд нэхэмжилж буй 502,808,719 төгрөгийг хоёр гэрээний Бараа нийлүүлэлтийг хуваарь-т заасан шатахууны төрөл тус бүрийн литрээс өөрийн тооцооллоор гаргасан нийлүүлсэн шатахууны хэмжээ буюу литрыг хасч, үүнийгээ гэрээний үнээр үржүүлэн тооцож гаргаж байгаа нь үндэслэлгүйгээр буруу тооцсон байх тул нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.
3. Нотлох баримт:
Нэхэмжлэгч талаас: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020/261, 2021/113 дугаар шатахуун нийлүүлэх гэрээний тендерийн үнэ болон худалдан авалтын үнийн дүнгийн зөрүүний тооцоолол, Шатахуун нийлүүлэх гэрээ 2021/113, 2020/261, Үндэсний аудитын газрын төлбөр барагдуулах тухай акт, ПС ХХК -ийн 2021.04.14-ний өдрийн 01/791 дугаартай албан бичиг, 2020, 2021, 2022 онуудын харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, 2020, 2021 оны тендерийн сонгон шалгаруулалтын баримт, ПС ХХК -д явуулсан албан бичиг, 2021 оны 01 сараас 05 сарын 13-ны өдрийг дуустал шатахуун худалдан авалтын тооцоо, нэгтгэл тайлан, шатахууны жижиглэнгийн үнийн өөрчлөлт,
Хариуцагч талаас: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.09.08-ны өдрийн 01/1681 дугаар албан бичиг, 2021.04.05-ны өдрийн 01/706 дугаар албан бичиг, хавсралт, 2021.04.12-ны өдрийн 01/758 дугаар албан бичиг, 2021.08.05-ны өдрийн 01/1197 дугаар албан бичиг, 2021.10.01-ний өдрийн 01/1342 дугаар Гэрээнд нэмэлт оруулах тухай албан бичиг, 2021.10.26-ны өдрийн 01/1392 дугаар гэрээний үнийн зөрүүний тухай албан бичиг, хүнд нөхцөл байдлын гэрчилгээ, Ашигт малтмал газрын тосны газрын албан бичиг, шатахуун худалдаалагдаж буй дундаж үнийн жагсаалт, талуудын 2021 оны 01 сараас 05 сарын 13-ны өдрийг дуустал тооцоо нийлсэн акт, талуудын 2021 оны 05 сарын 13-наас 2022 оны 03 сарын 31-ний өдрийг дуустал хэрэгжилтийн тооцоо, 2020.07.01-2021.05.13 хооронд болон 2021.05.14-2022.03.31-ний хоорондын худалдан авалтын зөрүү схемийг баримтаар гаргасан.
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Талуудын байгуулсан шатахуун нийлүүлэх гэрээний дагуу гэрээнд заасан хэмжээнээс шатахууныг дутуу нийлүүлсэн тул дутуу нийлүүлсэн шатахууны үнэ 502,808,719 төгрөгийг хариуцагч ПС ХХК -иас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100% гадаад улсаас импортолдог, дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэйгээр шатахууны хомсдол үүсч, валютын ханшнаас хамааралтай үнэ өсч, манай улсын хувьд шатахууны импортлогч бүх компаниуд хүнд нөхцөл байдалд орсон ч бид нэхэмжлэгч байгууллагад шатахуунаа нийлүүлсээр ирсэн. УБЦТС компаниас зарласан тендерийн жишиг баримт бичиг, ГЕН- ийн 15 дугаар зүйлд Дараахь нөхцөл байдал үүссэн тохиолдолд талууд үнийг тохируулах санал гаргах эрхтэй. Үүнд: 1. Гэрээний суурь үнэ [тоо]16 хувиас илүү өсөх, эсхүл буурахаар бол үнийг тохируулна. Зүүлт16-д Арван таван (15) хувийг зохистой хэмжээ гэж үзнэ. гэж тус тус заасан. Иймд бидний хувьд шатахууны үнийн өсөлт 15%-иас дээш гарсан тохиолдолд илүү гарсан хувиар үнийг тооцох үндэслэлтэй. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №2020/261 тоот гэрээгээр нийт 1,067,812,375 төгрөгөөр А-80, Аи-92, Аи-95, ДТ гэсэн дөрвөн төрлийн шатахууныг нийлүүлэх байсан бөгөөд манай компанийн хувьд нэхэмжлэгч байгууллагад авбал зохих А-80, Аи-92, Аи-95, ДТ-ээс гадна гэрээнд заагдаагүй бусад төрлийн шатахуун, тос тосолгооны материал нийлүүлсэн бөгөөд захиалагч гэрээний захиалгыг өөрчилсөн тул талууд гэрээний дагуу нийлүүлэх шатахууны төрөл, хэмжээ зэрэгт тооцоо нийлсэн акт, баримт байдаггүй, захиалагч талаас худалдан авсан шатахуун, хэмжээний хувьд гэрээний хугацаанд маргаж байгаагүй. УБЦТС ТӨХК нь 2022 оны 03 дугаар сард худалдан авсан шатахууны төлбөр нийт 81,925,204 төгрөгийг ПС ХХК -д өнөөдрийн хүртэл төлөөгүй байгаа ба энэхүү төлөгдөөгүй байгаа дүн болон 2020/261 тоот гэрээний хүрээнд ПС ХХК -иас илүү төлсөн 29,635,509.72 төгрөгийг төлбөл зохих 205,293,649 төгрөгөөс хасч тооцвол нийт 93,732,934.96 төгрөгийг УБЦТС ТӨХК-д төлөхөөр байна.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн тооцоолол нь хүлээн авсан шатахууны хэмжээ, литрыг ойролцоогоор тооцсон, үнийн дүнг үндэслэлгүйгээр дундажласан, захиалгыг өөрчилж өөр төрлийн шатахуун авсан зэрэг зөрүүтэй, буруу тооцоолол их байгаа бөгөөд нэхэмжилж буй 502,808,719 төгрөгийг хоёр гэрээний Бараа нийлүүлэлтийг хуваарь-т заасан шатахууны төрөл тус бүрийн литрээс өөрийн тооцооллоор гаргасан нийлүүлсэн шатахууны хэмжээ буюу литрыг хасч, үүнийгээ гэрээний үнээр үржүүлэн тооцож гаргаж байгаа нь үндэслэлгүйгээр буруу тооцсон байх тул нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна:
- 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр талууд 2020/261 дугаартай Шатахуун нийлүүлэх гэрээ-г байгуулж, нийт 1,067,812,375 төгрөгт шатахуун нийлүүлэх, нөгөө талаас санхүүжилтийг төлөхөөр талууд харилцан тохиролцжээ.
- 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр талууд 2021/113 дугаартай Шатахуун нийлүүлэх гэрээ-г байгуулж, нийт 1,429,544,070 төгрөгт шатахуун нийлүүлэх, нөгөө талаас санхүүжилтийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан шаардлагыг хангасан, 43 дугаар зүйлийн 43.1.1-т зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байх бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
- Хариуцагч байгууллага болох ПС ХХК нь бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
- 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02/251 дугаартай хүнд нөхцөл байдлын гэрчилгээгээр ПС ХХК нь УБЦТС ТӨХК-тай байгуулсан 2021/113 дугаартай гэрээний дагуу нийлүүлэх бараа материалын үнэ гэрээ байгуулснаас хойш өссөн болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10/2033 тоот албан бичгээр тогтоогдож байгаа тул ПС ХХК -д эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт хохиролтой, алдагдалтай, ашиггүй байх нөхцөл байдал үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна гэж үндэслээд тус гэрчилгээг олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд талуудын гэрээний харилцаа үргэлжилж байх үед цар тахал гарч, олон хүчин зүйлийн нөлөөгөөр шатахууны үнэ огцом өссөн нь үндэслэлтэй гэж үзэхээр байна.
- Дээрх гэрээнүүдийг байгуулахаар шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулсан болох нь хэрэгт авагдсан тендерийн баримт бичгээр тогтоогдож байх бөгөөд гэрээний тусгай нөхцөлийн 9-р зүйлд үнийг зохицуулсан байх ба 9.15.1-1-т Гэрээний суурь үнэ 15 хувиас илүү өсөх, эсхүл буурахаар бол үнийг тохируулна гэж заажээ. Үүний дагуу хариуцагч нь гэрээний үнэд тохируулга хийж, 15 хүртэлх хувийн өсөлтийн эрсдлийг үүрч, үлдэх үнийн өсөлтийг нэмж тооцож шатахуунаа худалдсан гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгч үүнтэй маргаагүй. Тиймээс хариуцагч байгууллагын шатахууныг худалдсан үнийг үндэслэлтэй үнэ гэж үзнэ.
5. Талууд худалдан авсан шатахууны литрийн хэмжээ, нэг бүрийн үнэ, нийт төлбөрт төлөх үнийн дүн зэрэгт маргадаггүй боловч гэрээгээр нийлүүлэх ёстой байсан шатахууны төрлийг дутуу нийлүүлсэн, үүний төлбөрийг үнийн дүнгээр нь нэхэмжилж гаргуулна гэж нэхэмжлэгч талаас нэхэмжилж, харин хариуцагч талаас нэхэмжлэгчийн хүссэний дагуу хэрэгцээтэй байгаа шатахууныг төрөл харгалзалгүй олгож, үнийн дүндээ хүргэж бараагаа нийлүүлсэн. Шатахууны үнэ өссөн нөхцөл байдал нь гэрээгээр заасан үнэд тохируулга хийх нөхцөлийг хангасан тул шатахуун олгоогүй гэх нь үндэслэлгүй, мөн олгоогүй нэр төрөл шатахууны үнийг нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж маргаж байна.
6. Талуудын хооронд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээгээр нийлүүлсэн шатахуун болон бусад төрлийн шатахуун, тос тосолгооны материалыг гэрээнд заасан үнээр тооцоолоход 1,000,644,356 төгрөг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлаас шалтгаалсан үнийн өсөлттэй холбогдуулан 15 хувиас давсан өсөлтөөр тооцсон үнийн дүнгээр 1,009,349,032 төгрөгийн шатахууныг нийлүүлсэн гэж, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2021/113 дугаар гэрээгээр нийлүүлсэн шатахуун болон бусад төрлийн шатахуун, тос тосолгооны материалыг гэрээнд заасан үнээр тооцоолоход 1,101,126,669 төгрөг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлаас шалтгаалсан үнийн өсөлттэй холбогдуулан 15 хувиас давсан өсөлтөөр тооцсон үнийн дүнгээр 1,306,420,318 төгрөгийн шатахууныг нийлүүлсэн гэж, эдгээр үнийн дүнгийн зөрүү төлбөр 205,293,649 төгрөгийг хариуцагч ПС ХХК нь УБЦТС ТӨХК-д төлөхөөр, мөн өмнө УБЦТС нь ПС ХХК -д төлөөгүй байсан шатахууны үнэ 81,925,204 төгрөг, 2020 оны гэрээний тооцооллоор ПС ХХК нь УБЦТС ТӨХК-өөс авах авлага 29,635,509 төгрөгийг тус тус хасч тооцоод нийт 93,732,934 төгрөгийг ПС ХХК нь УБЦТС ТӨХК-д төлөхөөр гарсан тооцоололтой талууд маргадаггүй.
7. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хдалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
8. Талуудын хооронд байгуулсан шатахуун нийлүүлэх гэрээнүүдэд нийлүүлэх шатахууны нийт үнийг заасан боловч нийлүүлэх түлшний төрөл, нэг бүрийн үнэ, төрөл тус бүрийн шатахууны литрийн хэмжээг нарийвчлан зааж өгөөгүй байна. Харин талууд энэ талаар хоорондоо ярилцан тохиролцож, албан бичиг болон үнийн тооцоолол гаргах замаар гэрээг хэрэгжүүлж ирсэн нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
9. Шатахуун нийлүүлэх гэрээнүүдийн хэрэгжилтийн явцад худалдан авагч тал болох нэхэмжлэгч УБЦТС нь талуудын тохирсон түлшний нэр төрлийг өөрчилж, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд заагдаагүй бусад төрлийн шатахуун, тос тосолгооны материал худалдан авсан нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
10. Иймд талуудыг худалдах, худалдан авах гэрээний дагуу нэг талаас шатахуун нийлүүлэх, нөгөө талаас төлбөрийг төлөх үндсэн үүргүүдээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан шатахууныг нийлүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн дутуу нийлүүлсэн түлшний үнэ 502,808,719 төгрөгийн нэхэмжлэлээс хоёр гэрээний хэрэгжилт, талуудын хийсэн тооцооллоор тогтоогдсон дүн 93,732,934 төгрөгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
11. 7 угаа 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 2,671,994 төгрөгийг төлөх үүрэгтэй байсны дагуу хураамжийг төлсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,671,994 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 626,614 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч ПС ХХК -иас 93,732,934 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч УБЦТС ТӨХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 409,075,785 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,671,994 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 626,614 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ