Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0292

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Халиун овогт Хоролсүмбэрэлийн А******* *******,

Хариуцагч: *******, үйлчилгээний ерөнхий газрын дарга нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга М.Ренчинмядаг нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1 Нэхэмжлэгч Х.А******* нь *******,ийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/1255 дугаартай санал хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгож, Х.А*******г Архангай аймгийн *******,,ын албан тушаалд томилохыг *******,*******д даалгах”-аар маргаж байна.

Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:

2.1. Маргааны үйл баримтаас үзэхэд *******, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөл 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн *******,ын сул орон тоон дээр тусгай шалгалтыг зохион байгуулахад иргэн ******* хамгийн өндөр оноог авч, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Нийгмийн үйлчилгээний хэлтсийн хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Х.А*******[1] удаалжээ.

2.2. Гэтэл *******, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөл нь дээрх тусгай шалгалтыг зохион байгуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Төрийн жинхэнэ албаны шалгалт авах журмыг зөрчих, уг үйл ажиллагаатай холбоотой хуурамч тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно” заасныг зөрчсөн буюу албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй иргэн *******ыг Төрийн албаны тухай хуульд заасан болзлыг хангасан гэж бүртгэн, улмаар шалгаруулалтад хамгийн өндөр оноог өгч тэнцүүлсэн хууль бус үйлдэл гаргасан болохыг Монгол Улсын Төрийн албан зөвлөл тогтоожээ[2].

2.3. Улмаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс иргэн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгосноор Архангай аймгийн *******,ын сул орон тоон дээрх тусгай шалгалтад нэхэмжлэгч Х.А******* хамгийн өндөр оноо[3] авсан оролцогч болжээ.

2.4. Гэвч  *******, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн даргаас Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцэн, хамгийн өндөр оноо авсан Х.А*******г Архангай аймгийн *******,ын албан тушаалд томилуулах, нэр дэвшүүлэх саналыг төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд болох *******, үйлчилгээний ерөнхий газрын даргад хүргүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан тул тэрээр өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.

2.5. Шүүхээс түүний нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд хариуцагчаар татагдсан *******, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшүүлж, санал олгох тухай” 18 дугаар тогтоол[4] гарган, Х.А*******г Архангай аймгийн *******,халамжын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, саналыг *******,*******д хүргүүлсэн байна.

2.6. Х.А*******гаас хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0590 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар Х.А*******гийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, *******, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ[5].

2.7. Гэтэл Нийслэлийн Сүхбаатар дүүргийн *******, үйлчилгээний хэлтсийн дарга М.О*******  2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б/36 дугаар тушаал гарган “*******, нийгмийн хамгааллын яамны сайдын дэргэдэх дотоод аудитын хороо 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар “Дотоод аудит, хяналт шалгалтын тайлан батлах, зөвлөмж хэрэгжүүлэх, ажил эрчимжүүлэх тухай” тогтоол[6], *******, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04/1890 дугаар албан бичгийн[7] үндэслэн Х.А*******г “...нийгмийнийн сангийн хэрэгжилтийн үр дүн, хөрөнгө зарцуулалт, үр ашигт хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн...” гэж үзэн түүнд “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан байна.[8]

2.8. Дээрх шийдвэрийг үндэслэн хариуцагч *******,******* 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01/1255 дугаар “санал хүргүүлэх тухай” албан бичгээр Х.А*******г Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ын 2.7-д заасан сонгон шалгаруулалтын зард тодорхойлсон сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл хүлээгээгүй байх шаардлагыг нэр дэвшигч хангахгүй байгаа тул томилохоос татгалзах саналыг *******, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн даргад хүргүүлжээ[9].

2.9. Х.А*******гаас дээрх албан бичгийг гаргасан албан тушаалтанд гомдол гаргахад 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01/1356 дугаар албан бичгээр “...холбогдох журамд заасны дагуу төрийн албаны салбар зөвлөл нэр дэвшигчийг томилохоос татгалзсан саналыг эцэслэн шийдвэрлэх журамтай байна...” гэх хариуг мэдэгджээ[10].

Улмаар энэ талаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргахад 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02/2147 дугаар албан бичгээр “...томилохоос татгалзсан санал нь хуульд нийцэж байгаа эсэхийг судлан үзэж, иргэнээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэн хариу өгөх”-ийг *******, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн даргад даалгажээ[11]

2.10. Харин дээрх албан бичгийг *******, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл хүлээн авч “...Х.А*******г Архангай аймгийн *******,,ын албан тушаалд томилохоос татгалзсан  нь Төрийн албаны тухай хуулийн....заалтад нийцсэн гэж үзэж байна...” гэх хариуг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаар албан бичгээр хүргүүлжээ[12].

2.11. Х.А*******гаас өөрийг нь Архангай аймгийн *******,ын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхгүй эс үйлдэхүйг төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан гаргаж байгааг эс зөвшөөрч тус шүүхэд дахин шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Х.А******* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”... *******,ийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/1255 дугаартай санал хүргүүлэх тухай албан бичигт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан татгалзах үндэслэлийг огт дурдаагүй.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасан “...1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно...” гэж заасныг татгалзах үндэслэл болгосон нь үндэслэлгүй.

Учир нь Х.А******* би уг тусгай шалгалтад оролцох үед Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журамд заасан шаардлагыг хангаж байсан тул төрийн албаны салбар зөвлөлөөс миний нэрийг Архангай аймгийн *******,халамжын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн бөгөөд нэр дэвшүүлэх үед буюу *******, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоол гарах үед ч хууль, журамд заасан шаардлагуудыг бүрэн хангаж байсан[13].

... Миний бие 2022 оны 02 сарын 18-ны өдөр *******, нийгмийн хамгааллын яамны салбар зөвлөлөөс зарласан тусгай шалгалтад оролцсон. Тусгай шалгалт болоход ерөнхийдөө нэг талд давуу байдал олгосон, тестийн хариуг зааж өгч байгаа байдлаас үүдээд шударга биш байна гээд, би тэр хүний оноог хүлээн зөвшөөрөхгүй гээд 02 дугаар сарын 21-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Явсаар байгаад 04 дүгээр сард Төрийн албаны зөвлөлөөс хариу маань ирсэн. Төрийн албаны зөвлөлийн тогтоол дээр надтай өрсөлдсөн хүн маань шалгуур, шаардлага хангаагүй, бичиг баримтын зөрчилтэй, хуурамч бичиг баримттай нь нотлогдсон. Төрийн албаны зөвлөл тэрийг нь тогтоолоороо гаргачихсан. Үнэхээр томилогдчих юм болов уу гээд явж байсан чинь намайг томилохгүй яваад байсан.

... Миний бие 02 дугаар сард шалгалтад бүртгүүлсэн цагаас эхлээд шахалт ирж байсан. Нэрээ тат, 100 хувь энэ хүн хангачхаад байна, нэрээ татуулах арга хэмжээ ав, үгүй бол наад хүндээ хариуцлага тооц гээд Д*******ээс хэлтсийн даргад байнга тийм мэдээ ирж байсан. Би хэлтсийн даргадаа энэ бол миний эрхийн асуудал, битгий ингээрэй, хэрвээ ингэх юм бол би эргээд хандах газартай шүү гээд би шалгалтандаа орсон. Шалгалтад орсны дараа надад өчнөөн дарамт ирж байсан. 04 сарын 05-нд улсын хэмжээний дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн, захиргаа хяналтын дарга нартай сургалт болсон. Тэгэхэд тэр сургалт дээрээс намайг гаргах гэж дарга руу хүртэл мессеж ирж байсан. 05 дугаар сард гэнэт яамны удирдамжтай шалгалт орж ирэхэд 4 хүн тухайн шалгалтын өдөр байгаагүй, ...Энэ шалгалт бол угаасаа зориуд над руу чиглэж ирсэн шалгалт байсан. Арай ч А******* гэж цохож ирж болохгүй байсан болохоор Захиргаа хяналтын дарга, хяналт гээд албан тушаал заагаад ороод ирсэн. Нэг бодлын нэр заагаад ороод ирсэнтэй ялгаагүй гэж бодож байгаа. Сахилгын шийтгэл авахад би хүн чанарын хувьд хэлтсийн даргатайгаа заргалдахыг бодоогүй. Хоёрдугаарт, тэр хяналт, шалгалт үнэхээр дутуу дулимаг байсан. Та хэргээс харж байгаа бол иргэний утас холбогдоогүй гэдэг зөрчлийг маш ихээр гаргаж ирсэн. Өргөдөл, гомдлын тухай хуульд иргэний утсыг авна, заавал холбогдох ёстой гэдэг ч юм уу, би тэр иргэний утсыг авах ёстой мэргэжилтэн биш л дээ. Мэргэжилтэн тус бүртээ чиг үүрэгтэй. Тэр материалын бүрдлийг анхан шатан дээр хорооны мэргэжилтэн авдаг...” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргааны зүйл бол зөвхөн 01/1255 тоот албан бичиг. 01/1255 тоот албан бичгийн үндэслэл нь юу вэ гэхээр зөвхөн сахилгын шийтгэл хүлээсэн байна гэж байгаа юм.

Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй ч гэдэг юм уу, ийм хуульд заасан үндэслэл байх ёстой. Гэтэл хуульд заагаагүй үндэслэл буюу сонгон шалгаруулалтын зар дээр байсан сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл хүлээгээгүй гэсэн ийм үндэслэл тавиад, томилохоос татгалзлаа гэдэг шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т бол хуульд заасан үндэслэлээр татгалзана гэж байгаа юм. Харин хуульд заасан үндэслэл байдаггүй.

...Хоёрдугаарт, процессын хувьд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр энэ хүний нэрийг Төрийн албаны салбар зөвлөлөөс албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн. Тэр шийдвэр өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээрээ байгаа. Тэр шийдвэрийн дагуу хариуцагч нь энэ хүнийг албан тушаалд томилох ёстой байсан. Гэтэл томилохоос татгалзахдаа хуульд заагаагүй үндэслэлээр татгалзаж байгаа. Дээрээс нь сахилгын шийтгэлийн тухай асуудал яригддаг. Тэр сахилгын шийтгэл цаг хугацааны хувьд Төрийн албаны тусгай шалгалт авах болзол, журмын 7.3 дээр заасан байгаа. Юу гэж заасан бэ гэхээр тогтоол ирснээс хойш 14 хоногийн дотор шийдэх ёстой гэсэн журмаар тогтоосон хугацаатай. Гэтэл 2 сарын дараа энэ асуудлыг шийдсэн байдаг. Өөрөөр хэлбэл татгалзахаар шалтаг шалтгаан олдохгүй байсан учраас сахилгын шийтгэл оноосон гэдэг шийдвэр гаргаад, тэр дээр нь үндэслэсэн гэдэг зүйл харагдаж байгаа юм.

....Дээрээс нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэдэг ч юм уу, тийм ойлголт энэ дээр яригдахгүй. Яагаад гэхээр 11 сарын 23-ны өдөр Салбар зөвлөлөөс хариугаа аваад, 12 сарын 05-ны өдөр шүүхэд хандсан. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн асуудал гараагүй.

...Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... Төрийн албаны тухай хуулиар төрийн албаны сонгон шалгаруулалтад оролцсон нэр дэвшигчийг томилохоос нэг удаа татгалзах эрхийг томилох эрх бүхий этгээдэд хуулиар олгосон бөгөөд эцсийн шийдвэрийг Төрийн албаны салбар зөвлөл гаргана.

Төрийн албаны салбар зөвлөлийн нэхэмжлэгчид өгсөн хариу хэрэгт авагдсан байх бөгөөд одоо хүчин төгөлдөр байна.

...хариуцагчид хамааралтай шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэж байна...” гэжээ[14]

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... *******,ийн үйлчилгээний ерөнхий газар бол Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар ямар ч байсан хуульд нийцсэн, тодорхой, хүндэтгэн үзэх үндэслэлээр тухайн нэр дэвшигчийг нэг удаа томилохоос татгалзах эрхтэй гэж бид нар үзэж байгаа. Татгалзах үндэслэл нь юу байсан бэ гэхээр хүчингүй болгуулъя гээд байгаа 09 сарын 28-ны өдрийн албан бичиг дээр тодорхой бичсэн байгаа. Нийгмийнийн сангийн хэрэгжилтийн үр дүнг зарцуулж, үр ашигт хяналт тавих үүргээ хангалттай биелүүлээгүй байна гээд *******, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх дотоод аудитын хорооны тогтоол гарсан байгаа. Дээрээс нь *******, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргаа, удирдлагын газраас албан бичиг ирсэн байгаа. Ийм учраас энэ үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээсэн байна. Гаргасан зөрчил байгаа учраас Архангай аймгийн *******,ийн үйлчилгээний газар дарга гэсэн удирдах албан тушаалтнаар томилохоос татгалзаж байна гэсэн зарчим энэ дээр байгаа. Салбар зөвлөл энэ хариуг хүлээж аваад хариугаа гаргасан.

...Салбар зөвлөлөөс танайхаас татгалзсан санал үндэслэлтэй байна гээд бичиг гарчихсан тохиолдолд үүнийг зөрчиж, томилох үндэслэл байхгүй. Хамгийн гол нь *******, нийгмийн хамгааллын яамнаас бичиг ирээд, сахилгын шийтгэлээ энэ хүн хүлээчихсэн байгаа. Тийм учраас энэ нөхцөл байдлуудыг шүүх харгалзаж үзээч...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

      ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн *******, үйлчилгээний хэлтсийн дарга М.О*******  2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б/36 дугаар тушаал гарган “*******, нийгмийн хамгааллын яамны сайдын дэргэдэх дотоод аудитын хороо 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар “Дотоод аудит, хяналт шалгалтын тайлан батлах, зөвлөмж хэрэгжүүлэх, ажил эрчимжүүлэх тухай” тогтоол, *******, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04/1890 дугаар албан бичгийн үндэслэн Х.А*******г “...нийгмийнийн сангийн хэрэгжилтийн үр дүн, хөрөнгө зарцуулалт, үр ашигт хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн...” гэж үзэн түүнд “сануулах” сахилгын шийтгэл ногдуулжээ.

4.2. Хариуцагч  *******,******* дээрх сахилгын шийтгэлийг үндэслэл болгон, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “...удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах...” заасныг баримтлан 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/1255 дугаартай санал хүргүүлэх тухай албан бичгээр *******, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлөөс 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан удирдах албан тушаалтны тусгай шалгалтад хамгийн өндөр оноог авч тэнцсэн Сүхбаатар дүүргийн Нийгмийн үйлчилгээний хэлтсийн хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Х.А*******г Архангай аймгийн *******,ын албан тушаалд томилохоос татгалзжээ.

4.3. Гэвч бодит байдалд Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг биелүүлж гаргасан *******, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшүүлж, санал олгох тухай” 18 дугаар тогтоолыг *******,ийн үйлчилгээний ерөнхий газрын даргын зүгээс биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан байна.

4.4. Тодруулбал, нэхэмжлэгч Х.А******* нь *******, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлөөс 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан удирдах албан тушаалтны тусгай шалгалтад оролцон бүртгүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 “...шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч...”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын шаардлага хангасан[15] гэж үзэн бүртгэгдсэн.

4.5. Тус шалгалттай холбоотой иргэний гомдол, мэдээллийн дагуу Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу “энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан...” эсэхэд хяналт шалгалт хийхэд нэхэмжлэгч Х.А*******г хуульд заасан шаардлага хангаагүй гэх үндэслэл тогтоогоогүй болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд дээрх удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад Төрийн албаны тухай хуульд заасан албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байсан.

4.6. Гэтэл хариуцагчаас өмнө нь *******, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлөөс Х.А*******г Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ын 4.1.5-д ”албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх”, Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан  төрийн жинхэнэ албан хаагчийг болох..., 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан “шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч...”шалгаж тогтоосон, Төрийн албаны зөвлөлийн хянаж баталгаажуулсан нотлох баримтыг дахин бүрдүүлэх замаар тодруулга авч[16] сонгон шалгаруулалтаас хойш сахилгын арга хэмжээ авагдсан үйл баримтад тулгуурлан Х.А*******г Архангай аймгийн *******,ын албан тушаалд томилохоос 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/1255 дугаартай албан бичгээр татгалзсан Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан хууль бус эс үйлдэхүй байна.

4.7. Энэхүү татгалзсан шийдвэр /акт/ нь Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Энэ хуульд заасан журмын дагуу төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж томилоход ... гүйцэтгэх албан тушаалтан, бусад этгээдийн зүгээс аливаа хэлбэрээр нөлөөлөх, дарамт, шахалт үзүүлэхийг хориглоно”, 31.3-д “Төрийн албан хаагчийг томилох асуудлаар хууль тогтоомж зөрчих,...хориглоно”, 31.4-т “Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, нам, олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар ялгаварлаж үл болно” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

4.8. Хэдийгээр хариуцагчаас өөрийн гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг “...Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй..., томилох асуудлыг *******, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөл гаргана, тус зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаар албан бичгээр татгалзсан...” гэж тайлбарлах боловч дээрх үйл баримтуудаар хуульд заасан үндэслэлээр татгалзсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

4.9. Нийгмийнийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “...аймаг, нийслэлийн нийгмийнийн үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийнийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, ...томилж, чөлөөлнө...” зааснаар  Архангай аймгийн *******,ын сул орон тоон дээр тусгай шалгалт өгч хамгийн өндөр оноо авч тэнцсэн Х.А*******г Архангай аймгийн *******,,ын албан тушаалд *******,******* захиргааны акт гаргаж томилохоор байна.

4.10. Иймд хариуцагч  *******,ийн үйлчилгээний ерөнхий газрын даргын  2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/1255 дугаартай санал хүргүүлэх тухай албан бичгээр Х.А*******г Архангай аймгийн *******,ын албан тушаалд томилохоос татгалзсан шийдвэрийг захиргааны хууль бус татгалзал болох нь тогтоогдож байх тул түүнийг хүчингүй болгож, уг эс үйлдэхүйн эсрэг гаргасан нэхэмжлэгчийн даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн Архангай аймгийн *******,ын сул орон тоон дээр тусгай шалгалтад өгч хамгийн өндөр оноо авч тэнцсэн Х.А*******г Архангай аймгийн *******,,ын албан тушаалд томилохыг *******,*******д даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3, Нийгмийнийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг баримтлан Х.А*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******,*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, *******,ийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/1255 дугаартай санал хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгож, Х.А*******г Архангай аймгийн *******,,ын албан тушаалд томилохыг *******,*******д даалгасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР

[1] Хавтас хэргийн 115 хуудас

[2] Хавтас хэргийн 13-14 хуудас

[3] Хавтас хэргийн 7 хуудас

[4] Хавтас хэргийн 42 хуудас

[5] Хавтас хэргийн 8-10 хуудас

[6] Хавтас хэргийн 47 хуудас

[7] Хавтас хэргийн 37 хуудас

[8] Хавтас хэргийн 36 хуудас

[9] Хавтас хэргийн 34 хуудас

[10] Хавтас хэргийн 11 хуудас

[11] Хавтас хэргийн 15 хуудас

[12] Хавтас хэргийн 76 хуудас

[13] Хавтас хэргийн 1-3 хуудас

[14] Хавтас хэргийн 23 хуудас

[15] Хавтас хэргийн 78-133 хуудас

[16] Хавтас хэргийн 16, 35, 46 хуудас