Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/235

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Х,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Б, Д.Д,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: Д.Б,

Иргэний хариуцагч: Л.Э-,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Н-,

Шүүгдэгч: Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Г-т холбогдох эрүүгийн 2535000850156 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянав.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, …………-нд Увс аймгийн ........... суманд төрсөн, …настай, эмэгтэй, Халх ястан, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Увс аймгийн ........... сумын …. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй Б овогт Б-ийн Г- /РД: ………/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г- нь Увс аймгийн ........... сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2023 оны 9 дүгээр сарын сүүлчээр иргэн Л.Э-ын хөрөө рамд 7 машин мод зүсүүлсэн төлбөрийг төлөхийн тул 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б/25 дугаартай “Л.Э-ыг Б- багийн төвийн сахиулаар ажиллуулах тухай” тушаал, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б/01 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай тушаал” тус тус гарган тус сумын Б-, Цалуу багийн төвийн сахиулаар ажилласнаар цагийн бүртгэлт, тооцоог хөтлүүлж, 2023 оны 9 сараас 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 3,648,306 төгрөгийн цалин, илүү цагийн нэмэгдэл олгож, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас ........... сумын Засаг даргын тамгын газрын цалингийн санд 3,648,306.58 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэлийн талаар:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

1.1 Улсын яллагч хэргээс:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-ын мэдүүлэг (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 15-16 дахь тал),

2. Иргэний хариуцагч Л.Э-ын мэдүүлэг (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 19, 21-22 дахь тал),

3. Гэрч Б.Б-ийн мэдүүлэг (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 24 дэх тал),

4. Гэрч П.З-гийн мэдүүлэг (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 26 дахь тал),

5. Гэрч Б.Н-ийн мэдүүлэг (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 28 дахь тал),

6. Гэрч Б.О-ын мэдүүлэг (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 30-31 дэх тал),

7. Гэрч Б.Б-ын мэдүүлэг (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 33-34 дэх тал),

8. Гэрч Д.О-ын мэдүүлэг (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 42 дахь тал),

9. ........... сумын засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 дугаартай “Л-гийн Э-ыг Б- багийн төвийн сахиулаар ажиллуулах тухай” тушаалын хуулбар (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 46, 130 дахь тал),

10. ........... сумын засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 дугаартай “Б- багийн төвийн сахиул Л-гийн Э-ыг сэлгэн ажиллуулах тухай” тушаалын хуулбар (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 72, 131 дэх тал)-уудыг шинжлэн судлаад:

Шүүгдэгч  Б.Г-ийн хувьд Увс аймгийн ........... сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа  албаны эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2025 оны 9 сарын сүүлчээр иргэн Л.Э-ын хөрөө рамд 7 машин мод зүсүүлсэн төлбөрийг төлөхийн тулд 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б/25 дугаартай “Л.Э-ыг Б- багийн төвийн сахиулаар ажиллуулах тухай” тушаал, 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” тушаал тус тус гаргаж  тус сумын Б-, Цалуу багийн төвийн сахиулаар ажилласнаар цагийн бүртгэл тооцоог хөтлүүлж 2023 оны 09 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 3,648,306 төгрөгийн цалин буюу илүү цагийн нэмэгдэл олгож, өөртөө хөрөө рамд мод зүсүүлний төлбөр төлөхгүй байх эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас ........... сумын Засаг даргын Тамгын газрын цалингийн санд 3,648,306 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ гэмт хэргийн тухайд өмнө нь Л.Э-ын хувьд 2022 оны 2 дугаар сараас 2023 оны хоорон 03 дугаар сарын хооронд ........... сумын Засаг даргын Тамгын газар сантехникч хариуцсан албан тушаалд ажиллаж байсан. Гэхдээ Б.Г-ийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон байдаг. Ингээд 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж Б- багийн сахиулаар, 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох хугацаанд Цалуу багийн сахиулаар шилжүүлэн томилох тухай тушаалуудаар ажилласан байдаг. Албан тушаалын тодорхойлолтоор Л.Э-ыг ажилд авах, ажлаас чөлөөлөх эрх хэмжээ нь Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г-т байсан. Б.Г-ийн хувьд ........... сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэсэн, бэлтгэсэн модыг зүсүүлж модоор нь байшин барилга барих, хашаа барихаар 7 машин модыг Л.Э-ын хашаанд буулгаж зүсээд өг, мөнгийг нь сар сард нь хувааж хийнэ гэдэг байдлаар тохиролцсон нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогддог. Энэ юугаар тогтоогдож байна вэ гэхээр иргэний хариуцагч Л.Э- гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны явцад 2025 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөх хууль сануулаад авсан мэдүүлэгт маш тодорхой ярьдаг. Энэ гэрчийн мэдүүлэгтэй холбоотой тухайн үед мөрдөн шалгах ажиллагаагаар гэрч О-ын мэдүүлэг авагдсан байдаг. О-ын мэдүүлгээр “манай нөхөр өмнө нь ажиллаж байгаад одоо ажлаасаа гарсан. 2023 оны 9 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд Б-, Цалуу багийн сахиулаар ажиллаж байсныг мэдээгүй гээд гэрчилсэн. Өнөөдөр шүүх хуралдаан дээр орж ирээд мөн мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагчаар мэдүүлэг өгөхдөө мэдүүлгээ өөрчилсөн нөхцөл байдал бий болж байгаа нь шүүгдэгчээс нөлөөлж байгаа нөхцөл байдал үүссэн байна гэж улсын яллагчийн зүгээс хэлмээр байна. Яагаад гэвэл өнөөдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоод ороод ирж байгаа мөн иргэний хариуцагчаар гэрчээр ороод ирж байгаа хүмүүс нь бүгдээрээ ........... сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Г-ийн албан тушаалынхаа хүрээнд тушаал, шийдвэр гаргаж авсан албан тушаалтнууд юм. Өнөөдөр хөдөлмөрийн гэрээг нь боловсруулаад явж байсан Б.Н- хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоод ороод ирсэн. Гэтэл Засаг даргын Тамгын газраас 3,648,306 төгрөгийг нэхэмжлэх чиг үүргийг хууль ёсны дагуу хэрэгжүүлэхгүй байгаа нь харагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яг энэ нөхцөл байдлаар Авлигатай тэмцэх газраас, прокурорын зүгээс тухайн сумын Засаг даргын Тамгын газраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч томилох нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзээд Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тогтоогоод явж байсан юм. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас хойш өнөөдрийн шүүх хуралдааныг хүртэл үгүйсгэж, энэ нөхцөл байдал болоогүй. Засаг даргын Тамгын газраас олгосон Засаг даргын Тамгын газрын мод гэдэг. Гэтэл Засаг даргын тамгын газрын мод гээд бэлтгэж өгөөд байгаа үүний дагуу зүсээд байгаа тушаал, хүсэлттэй холбоотой Засаг даргын Тамгын газарт баримт материал байдаггүй. Хэний ямар шийдвэрээр модыг бэлтгэсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар авагдаагүй. Өөрийнхөө хувийн модыг яагаад яриад ингэж байна вэ гэхээр баримт авагдаагүй учраас хувийн мод гэж мөрдөн шалгах ажиллагаа тогтоогдож байгаа. Дараагийнх нь Л.Э- Засаг даргын тамгын газрын мод зүссэн хөлс 1,648,000 мянган төгрөгийг өнөөдрийг болтол Засаг даргын Тамгын газарт нэхэмжлэл бичиж, Засаг даргын Тамгын газрын төсөв санхүүгээс гаргасан баримт авагдаагүй. Өнөөдөр Засаг даргын Тамгын газрын мод байсан бол баримт, материалыг бүрдүүлж Засаг даргын Тамгын газраас нэхэмжлээд үнэхээр олгох боломжгүй бол иргэний журмаар шүүхэд хандаад явж байх нөхцөл байдал байсан. Тийм учраас энэ моднууд нь Б.Г-ийн өөрийнх нь мод гэдэг нөхцөл байдал харагдаж байгаа юм. Хэдийгээр Засаг даргын Тамгын газрын хашаанд одоо 2 ширхэг байшин буюу шовгор барьсан гэх боловч 2024 оны 3 сараас хойш мөрдөн шалгах ажиллагаа явагдаад өнөөдрийг хүртэл яллагчаар татаад явагдаж байх явцад энэ асуудал ерөөсөө яригдаагүй. Шүүгдэгчийг шүүхэд шилжүүлснээс хойш 2 ширхэг шовгорыг ч Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгүүлж хүлээлгэж өгсөн нөхцөл байдал сая шүүхийн шатад авагдсан материалаар тодорхойлогдож байна гэж үзэж байна. Мөн тухайн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар Б-, Цалуу багийн сахиулаар томилогдсон албан тушаалтан нь тухайн үед албан тушаал дээрээ огт ажиллаж байгаагүй болох нь тухайн багуудын Засаг даргын нарын өгсөн мэдүүлгүүдээр тогтоогддог. Гэтэл иргэний хариуцагчийн зүгээс ажиллаж байсан тухай асуудлыг хүн мэдэх ёсгүй, заавал хэлэх ёсгүй, нуусан мэтээр бид хоёр л мэдэж байвал боллоо гэдэг байдлаар хандаад явж байна. Гэтэл тэс хөндлөнгийн хүмүүс өнөөдөр албан бичгээр  Цэцэрлэг багийн Засаг дарга нь энэ хүнийг тэнд ажиллаж байсан гээд тодорхойлолт хийгээд өгчихөж байгаа юм. Бусад Ж- билүү гэх иргэдийн зүгээс гараар цаасан дээр ажиллаж байсан гэх мэт асуудал байгаа. Энийг бид нар нотлох баримтыг хэмжээнд үнэлэх ямар ч боломж байхгүй гэж үзэж байна. Өнөөдөр нотлох баримтын хэмжээнд шүхх хуралдаанд шинжлэн судлаагүй. Засаг даргын Тамгын газрын зүгээс сахиулаар ажиллаж байгаа албан тушаалтныг цагийн бүртгэлд ерөөсөө бүртгэдэггүй.  Энэ нь өнөөдөр илүү цагийг яаж тооцож олгож байгаа нь тодорхой бус байна. Нийт 26 цагийн илүү цагийн мөнгө авчихсан. хэрхэн яаж тооцох юм, илүү цагийг бодож байсан тооцоо гаргаж байсан албан тушаалтан Б.Н- байгаа юм. Үүнийг Тамгын газрын дарга хянадаг байсан. Тэгэхээр хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдох ёсгүй этгээд хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдоод өнөөдөр ирчихсэн байна. Яагаад гэвэл хохирогчийн чиг үүргээ хэрэгжүүлж, улсын яллагчтай хамт төрд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй субъект нь өнөөдөр тийм юм байхгүй.   Буруутай албан тушаалтнаас болж өнөөдөр төрд 3,648,306 төгрөгийн хохирол учирсан. Гэтэл тухайн Цалуу, Б- багийн Засаг дарга нарын зүгээс сахиулд бид нар бас хүн томилуулчихмаар байна гэдэг 1, 2 хүний нэрийг мэдэгдээд томилж өгөөч гэдэг байдлаар хандаж байсан уу гэвэл хандаж байсан. Энэ хүний хүүхэд хулгай хийдэг гэдгээр томилохгүй гэдэг байдлаар татгалзаж байсан гэдгийг гэрчээр мэдүүлэг өгчихсөн. Тэгвэл ямар баримтыг үндэслэж Л.Э-ыг энэ албан тушаалд томилоод байгаа юм. Ямар нөхцөл байдлаар цалингийн тооцоог бодож олгоод байгаа юм. Яагаад Л.Э- төрийн албанд нэг орж, нэг гараад тогтвор суурьшилтай ажиллахгүй байгаа хүнийг заавал ч үгүй өнөөдөр авчих гээд байгаа юм. Хэрэгцээ шаардлага нь юу байсан гэхээр сумандаа хөрөө рамтай учраас модыг бэлтгэж боловсруулах хүн нь Л.Э- юм. Энэ нь Л.Э-ыг ашиглах хэлбэртэй. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч нарын мэдүүлгээр бол Л.Э- багийн сахиулаар ажиллаж байгаагүй болох нь тогтоогдож байна. Дээр нь мод зүсүүлж авахдаа модныхоо мөнгийг Тамгын газрын даргын зүгээс цалин хэлбэрээр Л.Э-ад олгосон гэдэг нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж үзэж байна. 7 машин модны асуудал яригдаад байгаа. Энэ дээр мод бэлтгэсэн асуудалтай холбоотой цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар хэн нэгэн этгээдийг яллагдагчаар татах саналтай хэрэг прокурорын шатад ирээгүй. Тийм учраас энэ хүнийг өөр хэрэгт холбогдож шалгагдаж байгаа гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй учраас өнөөдөр энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж төрийн буюу ........... сумын Засаг даргын тамгын газрын төсөвт хохирол учруулсан нөхцөл байдалтай нь холбогдуулж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Прокурорын яллах дүгнэлт үйлдсэн хэмжээнд шүүхийн хэлэлцүүлгээр шийдвэр гаргах зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байгаа юм. Б.Г-ийн хувьд өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгох, өөрийн модыг зүсүүлэх нөхцөл байдалд Л.Э-ыг ашиглаж ажилд авсан мэт хууль бус тушаал шийдвэрийг гаргаж цалин олгож байсан болох нь тогтоогдож байна гэж үзэж байна. Засаг даргын Тамгын газрын нягтлан О-ын зүгээс Л.Э-ыг ажиллаж байгаа нөхцөл байдлыг би мэдэхгүй. Гэхдээ надад дамжуулагдаад цагийн тооцоог баталсан, ажилласан тушаал шийдвэр ирсэн учраас би цалин хөлсийг зохих журмын дагуу олгосон гэж гэрчээр мэдүүлэг өгчихсөн байгаа. Иймд Б.Г-ийг өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор ........... сумын Засаг даргын Тамгын газарт 3,648,306 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. 2023 оны 09 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байдаг. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас нийт 3,648,306 төгрөгийн хохирол учруулсан. Иргэний хуулинд тодорхойлон заасан байдаг. Албан тушаалтны буруутай үйл ажиллагаа буюу хууль бус шийдвэрийн улмаас хохирол учирсан гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа. Энэ ч утгаараа шүүх хуралдааны явцад хүсэлт гаргаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн иргэний хариуцагчаар тогтоосон шийдвэр нь үндэслэлгүй байна. Л.Э-ын хувьд гэрч гэдэг статусын хувьд мэдүүлэг авъя гэдэг байдлаар санал хүсэлтийг гаргаж байсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар буруутай албан тушаалтны төрд учирсан хохирлыг тухайн этгээдээс гаргуулах, тухайн этгээд нь өөрөө тухайн хүнээсээ нэхэмжилж авах эрх зүйн зохицуулалт нь нээлттэй байгаа учраас 3,648,306 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж ........... сумын Засаг даргын Тамгын газарт олгуулах саналтай байна. Мөн Л.Э-ын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад, шүүхийн шатанд хэлж байгаа, мэдүүлж байгаа нь мөрдөгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай мэтээр өмгөөлөгч 2025 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр цагдаагийн газрын 2 давхрын мэдүүлэг авах өрөөнд Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, цагдаагийн мөрдөгчийн зүгээс шахаж дарамталсан асуудалтай холбоотой худал мэдүүлгийг шүүх хуралдааны явцад гаргалаа. Энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж гомдол, мэдээлэл гаргаж тодорхой хариуцлагыг хүлээлгэнэ. Улсын яллагчийн зүгээс иргэний хариуцагч Л.Э-аас хохирлыг гаргуулахгүй. Харин шүүгдэгч Б.Г-ээс  ...... сумын Засаг даргын тамгын газарт учирсан хохирлыг гаргуулах нь зүйтэй гэсэн хүсэлттэй байна” гэх дүгнэлтийг,

    1. Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: Д.Бунжаа:

Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлахгүйгээр:

“Л.Э-ыг иргэний хариуцагчаар тогтоосон шалтгаан нь 2023 оны 9 дүгээр сард өөрийн эзэмшлийн хөрөө рамд ........... сумын Тамгын газрын 7 машин мод зүсүүлсэн талаар ярьж хөлсийн өгнө, ......... сумын 100 жилийг угтах ажилтай талаар хэлж, туслах 2 хүн явуулна, зүсэж өгөөрэй гэсэн хүсэлтийн дагуу мөнгийн өгнө гэснийг зөвшөөрч модыг зүссэн. Гэтэл мод зүссэний дараа Б.Г- нь мөнгө өгөх боломжгүй боллоо. 100 жилийн ой гээд санхүүжилт байхгүй гээд өгөхгүй байсан. Гэтэл яллах дүгнэлтээр Л.Э-ын зүссэн 7 машины модны үнэ хөлсийг төлөхийн тулд Л.Э-ыг 2023 оны 09 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарын 01-ний хүртэлх хугацаанд ........... сумын Цалуу, Б- залуу багийн төвийн сахиулаар ажилласнаар хууль бусаар тушаал шийдвэр гаргаж ажиллаагүй хүнд цалин олгож ........... сумын Засаг даргын тамгын газрын цалингийн санд 3,648,306 төгрөгийн хохирол учруулсан гэж  үзсэн байгаа. Гэтэл хэргийн материалтай танилцахад Л.Э-ыг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний энэ Б/25 дугаартай мөн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 дугаартай тушаалаар сэлгэж Б-, Цалуу багийн сахиулаар ажиллуулж байсан, цагийн бүртгэлд мөн сантехникээр ажиллаж байсан тушаалууд хэргийн материал авагдсан байдаг. Гэтэл энэ нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтын шатад хуурамчаар үйлдэж, тушаал гаргаж Л.Э-ыг ажиллаагүй байхад нь ажилласан мэтээр цалин хөлс олгосон байна гэж үзээд байгаа. Тэгвэл өнөөдөр миний шүүх хуралдаанд шинжлэн судалсан Ж-, Засаг дарга Ц, Б, О, засаг дарга Ш нарын гэрчилсэн мэдүүлгүүдээр мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хавтаст хэргээс танилцуулсан нөхцөл байдлуудаас харахад Л.Э-ыг огт ажиллаагүй байхад нь цалин өгсөн гэдэг нотлох баримт тогтоогдоогүй байна гэж үзэж байна.. Яагаад вэ гэхээр гэрчээр хүмүүст хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан байх ёстой дараагийнхаа хариуцлагыг ухамсарлаж мэдүүлэг өгсөн байх гэж бодож байна. Л.Э- нь Засаг дарга байсан Т-т тохирох ажил олж өгнө үү, миний амьдралыг харгалзаж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байсан. Ажиллаж байсан хугацааныхаа тайлан мэдээгээ гаргаж өгч байсан. Мөн удаа дараа ажилд орох хүсэлтийг гаргаж байсан. Ийм нөхцөл байдлуудаас харахад Б.Г-ийг албан тушаалын байдлаа ашиглан хуурамч тушаал гаргуулсан байна гэж үзэх боломжгүй байна. Учир нь Б.Н-ийн асуултад хариулж байгаа байдлаас үзэхэд ........... сумын Тамгын газрын санд 3,648,306 төгрөгийн хохирол учирсан эсэх нь тодорхой бус байна. Л.Э-ын мод зүссэн хөлсөнд 1,648,000 төгрөг мөнгөнөөс өгсөн гэдэг нь нотлогдохгүй байгаа. Яагаад гэвэл иргэнхий хариуцагч Б.Г-ийг хэрэгт холбогдсон ажлаа өгөх гэж байна гэж сонсны дагуу үхрийн мах аваад салъя гээд үхрийн махаа авсан гэдгээ сая илэрхийлсэн. Өнөөдөр хуурамчаар цаг бүртгэж хуурамч тушаал гаргаж цалин нь олгосон гэж хэлэх нотлох баримт тогтоогдохгүй байна. Яагаад гэвэл бидний асуултад тушаалыг боловсруулж, хянаж байсан уу гэхэд хянаж байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан уу гэхэд хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан гэсэн нөхцөл байдлуудыг ярьж байгаа. Өнөөдрийн шүүх өмгөөлөгч нарын шинжлэн судалсан нотлох баримт болон Б.Н-ийн асуултад хариулж байгаа байдлаас үзэхэд Л.Э-ыг  ажиллаагүй гэж хэлэх хуулийн үндэслэл байхгүй. Нягтлан бодогч О-ын мэдүүлгээр цагийн бүртгэлийн тушаал гарсны дагуу илүү цагийн цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгөөр цалинжуулж ажилласан гэж байдаг. Нягтлан бодогчийн тооцооноос харахад Л.Э-ын дансанд 2,872,826 төгрөг орсон гэж хавтас хэрэгт бүрдсэн байгаа. Иймд Л.Э- нь гэрээт ажлынхаа хөлсийг авсан гэдэг нь хүлээн зөвшөөрч нотлогдож байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Л.Э- нь тухайд нь багийн төвийн сахиулын ажлаа зохих ёсоор нь хийж, түүндээ тохирсон цалин хөлс авсан гэдгээ мэдүүлж байгаа. Ажиллаагүй гэж урьд өмнө нь худал мэдүүлэг өгсөн, энэ үйлдэлдээ хариуцлагаа хүлээнэ гэдгээ ч хэлж байна. Хэрэгт байгаа Л.Э-ын ажлын тайлан, хариуцлагатай жижүүрээр ажиллаж байсан Засаг даргын захирамж зэрэг нотлох баримтаар энэ байдал нь хангалттай нотлож байна гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,

    1.  Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн:

1. Гэрч Б.Ч-ийн мэдүүлэг (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 182-183 дахь тал),

2.  Гэрч С.П-ийн мэдүүлэг (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 185-186 дахь тал),

3. ........... сумын засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 дугаартай “Л-гийн Э-ыг Б- багийн төвийн сахиулаар ажиллуулах тухай” тушаал (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 46 дахь тал),

4. ........... сумын ЗДТГ-ын мод зүссэн тооцооны талаарх баримт (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 81 дэх тал),

5. Л-гийн  Э-ын Төрийн банкны .....дугаартай 9 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сарын цалингийн карт (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 162-165 дахь тал),

6. Увс аймгийн ........... сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/135 дугаартай “Хариуцлагатай жижүүрийн хуваарь батлах тухай” тушаал, түүний хавсралт (Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 39-40 дэх тал),

7. Л.Э-ын Увс аймгийн ........... сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга  нарт 2023 оны 8 дугаар сарын 12-нд “Ажилд орох” талаар гаргасан хүсэлт (Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 27 дахь тал),

8. Б- багийн сахиул Л.Э-ын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлын тайлан” хавсралт гэрэл зургууд (Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 28-30 дахь тал),

9. Л.Э-ын Увс аймгийн ........... сумын ЗДТГ-ын даргатай байгуулсан 2023 оны 9 дүгээ сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ” (Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 31-38 дахь тал),

10. Л.Э-ад нэмэгдэл хөлс тооцож олгох хуудас (Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 41, 42 дахь тал),

11. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Орлогын баримтуудыг шинжлэн судлаад: 

“Юу тогтоогдож байна вэ? гэхээр 7 машин мод байсныг Л.Э- зүссэн. Үүнээс 3, 4 машинаар нь 2 шовгор бариад үүнийг нь ........... сум өмч болгоод авчихсан. Үлдсэн нь яасан юм бэ? гээд асуухаар тусдаа 10 машин модон дотор явж байгаа гэж байна.  Энэ хэргийг бүхэлд нь үзэхээр 60-70 хувь нь 10 машин модноос хуулбарласан хэрэг байдаг шүү дээ. Дараагийн асуудал нь 7 машин мод татуулчахаад Л.Э-ад цалин өгсөн гэдэг. Ажиллаж байгаа цалингаа аваад байгаа юм уу?, эсвэл хуурамч тушаалаар цалингаа аваад байгаа юм уу? гэдэг асуудал байгаа. Б.Г- 7 машин модыг татуулснаар түүнд ямар ашиг байгаа юм бэ? гэдэг асуудал байна. Улсын яллагч Б.Г-ийг яг юун дээр яллаж байгаагаа мэдэхгүй байна. Яллах дүгнэлтээ харахаар өөртөө хөрөө рамд мод зүсүүлсний төлбөр төлөхгүй байх давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ гэж байна. Тэгвэл Б.Г- 7 машин модны эзэмшигч биш шүү дээ. 7 машин модыг татуулснаар хэн ашиг олж байна вэ гэхээр ........... сумын Засаг даргын тамгын газар байгаа шүү дээ. Тэгэхээр Авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд дээр авлига гэж юу юм, ашиг хонжоо гэж юу юм, албан тушаалын эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглах гэж юу вэ? гэдгийг хуульчилчихсан шүү дээ. Авилга гэж хуулийн 4.1 зааснаар этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ гэж байгаа юм. Ашиг хонжоо гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд буюу нийтийн албан тушаалтан Б.Г- албан тушаалын эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, тамгын газрын даргын эрх мэдлийг урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон Л.Э-ад давуу байдал бий болгосны төлөө өөртөө болон өөрийнхөө хамаарал бүхий бусад этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгосныг хэлнэ гэж байга юм. Энэ тодорхойлолтыг уншаад үзэхээр ямар нэгэн байдлаар энэ хүнд хууль бусаар давуу байдал олгож байгаа юм байна. Мөн ажиллахгүй ажилд нь ажиллаж байсан. Тэгвэл хариуд нь Б.Г-т өөрт нь давуу байдал үүсэх ёстой. Эцсийн эцэст Б.Г-т ашигтай байдал үүсгэх гэж байгаа юм. Хоёр дахь нь энэ хүн давуу байдал үүсгэж болж байгаа юм. Ийм тохиолдолд Л.Э-ад давуу байдал үүсгэхийн тулд Л.Э-тай ямар нэгэн байдлаар хувийн харьцаа, хамаарал бүхий байх ёстой. Би сая бүүр тодруулж асуугаад байгаа шүү дээ. Аргаа барагдаад бүүр бараг нууц амрагийн харилцаа байдаг юм уу? гэж асууж байгаа нь тэр байхгүй юу. Тэгэхээр ямар ч хамааралгүй этгээдэд давуу байдал үүсгэнэ гэсэн ойлголт байхгүй. Авлигын эсрэг хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-т албан тушаалын эрх мэдлээ урвуулах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй зүйлийг хийх, хийх ёсгүй үйлдэл хийхийг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр албаны эрх ашгийн эсрэг байх ёстой. Тэгвэл 7 машин модыг зүсэж байгаа чинь ........... сумын Тамгын газрын албаны эрх ашгийн эсрэг яг юу болчихсон юм бэ? гэдэг асуудлууд байхгүй юу. Энэ хэргийг үзэхээр 10 машин модноос тустай юм уу? гэж харахаар тусдаа гарч ирж чадахгүй байна. Хамт юм уу? гэхээр тусад нь гаргачихсан байх юм. Энэ асуудлууд байна. Б.Г- өөрийнхөө мод татуулсан мөнгийг бүрэн төлчихсөн.2023 оны 7 дугаар сарын 12-нд 466,000 төгрөгийг гэрийн нэр болох Одлоо гэдэг нэрээр Э-ын данс руу шилжүүлсэн дансны хуулга нь байна. Одоо юуны төлбөр яригдаад байна гэвэл 7 машин модны төлбөр юм. 7 машин мод Б.Г-ийн биш Засаг даргын тамгын газрын мод гэдгийг хавтас хэрэгт бүх гэрч нар мэдүүлдэг. Бүр 2 шовгор барьчихсан яаж ч харсан Б.Г-ийн мод биш байгаа юм. 7 машин тод татсан хөлсийг нэхсэн зүйл байгаа юм уу? гэхээр Л.Э- “би хувиараа нэхээд байсан” гэж байгаа юм. Ингээд сүүлдээ үхрийн мах өгөөд сүүлдээ хэрүүл, маргаан болсон ийм асуудлууд байна шүү дээ. Б.Г-ийг ийм юм хийчихээд өөрт нь нэг төгрөгийн ашиг хонжоо олчихлоо гэсэн ямар ч баримт энэ хэрэгт байхгүй байгаа шүү дээ. Тэгвэл хуулийн гол зорилго хийх ёсгүй үйлдлийг хийгээд бусдад давуу байдал үүсгээд өөртөө ашиг хонжоо, хувийн сонирхлоор хандчихсан байна шүү гэсэн санаа зорилгоор хуульчлаад байгаа асуудал шүү дээ. Дарамт байсан юм уу?, байгаагүй юм уу? гэдгийг сая Л.Э-, өмгөөлөгч Д.Б нар  хэлж л байна. Үүнийг шалгадаг газар нь шалгаад тогтооно биз. Улсын яллагчийн нүүр нь дээр нь иргэний хариуцагч, өмгөөлөгч хоёр худал мэдүүлэг өгч байна гэж би хэлж чадахгүй. Дараагийнх нь Л.Э-ыг ажиллаж байгаагүй гээд хэсэг хүмүүс мэдүүлэг өгчихсөн. Ажиллаж байсан гээд хэдэн хүмүүс нь тодорхойлолт гаргачихсан байна. Энэ тодорхойлолтой холбогдуулан Б.Г- хүсэлт гаргаад байна шүү дээ. Энэ хүмүүсийг байцаагаад өгөөч, Л.Э-ын хувийн хэрэгт үзлэг хийгээд өгөөч гэсэн. Хүмүүсийг нь байцаадаггүй юм гэхэд хувийн хэрэгт нь үзлэг хийчихсэн бол ........... сумын Тамгын газраас Б.Г-ийн хүсэлтийн дагуу гараад ирж байгаа нотлох баримтууд хийчихсэн байх ёстой шүү дээ. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх байдлыг эргэлзээгүй тогтооно. Тэгэхээр Б.Г- хүсэлт гаргахдаа хоосон цаас өгөөгүй байхгүй юу. Тодорхой 7, 8 хуудас баримт өгч байхад үүнийг шалгачихая, магадгүй эргэлзээ гараад ирсэн юм биш үү гэж үзэх ёстой байсан. Гэтэл шууд л хаачихдаг, хаасны улмаас өнөөдөр тэр хүмүүс шүүхэд санаатайгаар худал баримт гаргаж ирж өгөөд байгаа юм уу?, эсвэл үнэхээр Л.Э- ажиллаж байсныг хүмүүс мэдээд байгаа юм уу? гэдгийг чинь дэнслэх боломжгүй байна. Мөрдөгч, прокуророос Б.Г-ийг яллах талын бүх л юмыг хийгээд аваад ирж байгаа болохоос цагаатгах талын юм юу ч байхгүй байна. Юу нь дээр яллаад байна гэдэг нь тодорхойгүй байна гэдэг нь энэ байхгүй юу. 7 машин мод  өөрийнх үү? хүнийх үү?, өөрт нь ямар ашиг хонжоо олсон юм бэ? Сүүлдээ явж явж Тамгын газрын алдаатай дутагдалтай гэдэг ч юм уу?, тогтсон байдал нь гэдэг ч юм уу?, хүнийг ажилд авахдаа гэдэг ч юм уу?, бараг ажилд орох хүсэлт гаргах ёсгүй, хүсэлтийг нь шийдэх ёсгүй ч юм шиг дураараа юм бэ? гэдэг зүйл яригдаад юу нь дээр яллаад байгаа нь тодорхойгүй байгаа болохоор ойлгохгүй байгаа юм.  Сая би шинжлэн судалсан 8 дугаар сард Л.Э- хүсэлт өгсөн. 9 дүгээр сарын 01-нд тушаал гарсан. 9 дүгээр сарын дундуур үеэс хойш 7 машин мод зүссэн. Л.Э-ыг ажиллахгүй байж байгаад цалин авсан гэж үзье тэгвэл Б.Г- нь  Л.Э-ыг 8 дугаар сард өргөдөл өгч байх үед харилцан ярилцсан байх ёстой шүү дээ. Би чамаар мод татуулна, мөнгийг нь дараа ингэж ингэж өгнө, бүр илүү өгнө гэдэг зүйл ярьсан байх ёстой. Ингэсэн бол хамжигч болох байсан биз дээ. Гэтэл энэ хэрэгт иргэний хариуцагч, гэрч гэсэн статустай байгаа шүү дээ. Гэтэл сая улсын яллагч бараг иргэний хариуцагч биш болоод Л.Э-аас хохирол гаргуулахгүй болж байна шүү дээ. Л.Э-ын анхны мэдүүлэг худлаа байсан гэж яагаад итгэлтэй байна вэ? гэхээр ажилд орсон огноо, мод татуулсан огноо хоёр зөрүүтэй байгаа юм. Ажилл орчихсоны дараа мод татаж байна шүү дээ. Ийм л байна. Ажилд орох үедээ тод зүснэ гэдгээ мэдэж байсан бол өөр асуудал болно. Гэтэл ажилд орохдоо мэдэж байсан гэсэн баримт хавтас хэрэгт байхгүй. Миний үйлчлүүлэгчийг өнөөдөр гэмт хэрэг хийсэн гэх нотлох баримт байхгүй байна. Иймд цагаатгах байр суурьтай байна” гэх дүгнэлтийг,

    1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл:

Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлахгүйгээр:

Өнөөдрийн шүүх хуралдаанд Б.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас 149 дугаартай яллах дүгнэлтэд 8 нотлох баримтыг яллах талын нотлох баримт гэсэн байдаг. 8 баримт нь гэрч нарын болон иргэний хариуцагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг гэх баримтууд  байгаа юм. Энэ хэрэгт ойролцоогоор 600 хуудас баримт бэхжигдсэн байдаг. Миний үйчлүүлэгчийг өөртөө давуу байдал бий болгосон, хуурамч тушаал гаргасан гэж яллаж байгаа. Ингэснээрээ өөртөө хөрөө рамд тод зүсүүлж, зүсүүлсэн төлбөрөө төлөхгүй байх давуу байдлыг бий болгож ........... сумын Засаг даргын тамгын цалингийн сангаас Л.Э-ад цалин өгсөн гэдэг нь тогтоогдсон гэж байгаа юм. Тэгвэл 1 дүгээр хавтас хэргийн 172 хуудсанд 7 машин хэний мод гэдгийг тогтоох, хоёрдугаарт тамгын газрын даргаар ажиллаж байхад өөртөө давуу байдал бий болгосон гэдэг нь тодорхой болгоогүй байна гэсэн байдаг. Энэ 30 дугаартай прокурорын тогтоол гарснаас хойш 7 машин тод хэнийх гэдгийг өнөөдөр тогтоосон юм уу гээд үзэхээр тогтоосон баримт байхгүй. Энэ тогтоох ажиллагаа хийгдээгүй байдаг. Тухайн үед хяналт тавьж байсан прокурор иймэрхүү шийдвэр гаргаж байсан. Дараа нь Ц.Нэргүй прокурор яллах дүгнэлт үйлдсэн байгаа юм. Б.Г- өөртөө давуу байдал бий болгосон нөхцөл байдал нотлогдон тогтоогдоогүй байна гэж харж байгаа юм. Нөгөө талаас иргэний хариуцагч Л.Э- мод зүссэн төлбөр 1,648,000 төгрөг болсон гэж хэлдэг. Энэ мөнгийг авах ёстой байсан хүн өнөөдөр яагаад 3,648,306 төгрөг авчихсан байгаа юм бэ гэдэг асуудалд дүгнэлт хийх шаардлагатай. Энэ нь тогтмол байдлаар цалин ордог. Дансны хуулгын аваад үзэхээр тухайн үед өөрийнхөө өрхийн хэрэглээнд зориулсан гэдэг нь харагддаг. Цалин аваад байсныг эхнэр тань мэдэхгүй байсан юм уу?, нуусан байсан юм уу? гэж улсын яллагч асуугаад байсан. Гэтэл данс нь О-тай хамтран эзэмшдэг данс байгаа шүү. Эхнэр О-ын данс гэсэн үг шүү дээ. Цалин гэдэг утгатай мөнгө ороод байгаа шүү дээ. Гэрч, иргэний хариуцагч худлаа мэдүүлэг өгсөн юм биш үү гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. З- цагийн бүртгэлийн ажлыг хийж байсан. Цагийн бүртгэл, тушаал үндэслэж нягтлан О- цалин олгож байсан. Тэгвэл Л.Э- ажиллаагүй, өөртөө давуу байдал олж авсан бол тэр цалинг Л.Э-ад олгох шийдвэр юунд үндэслэж гараад байгаа юм бэ? гэхээр тушаал болон цагийн бүртгэлд үндэслэсэн гээд байгаа шүү дээ. Тэгвэл З- ажил хийгээгүй хүнийг яагаад ажилласан мэтээр бүртгээд байгаа юм бэ? гэх асуудал бас яригдах ёстой гэж үзэж байгаа юм. Л.Э-ад ганцаараа давуу байдал олгосон асуудал байгаа юм уу? Л.Э- ганцаараа цагаа бүртгүүлдэггүй байсан асуудал байгаа юм уу? гээд үзэхээр З-гийн мэдүүлэгт “Хөдөөгийн багийн дарга, сахиулуудыг бүртгэхэд хэцүү бөгөөд бүтэн ажилласнаар бүртгээд явдаг” гэж байдаг. Тэгэхээр энэ автоматаар ганцхан Л.Э-ад давуу байдал олгоод байгаа асуудал биш байна. Тухайн багийн дарга нар хүртэл цагаа бүртгүүлдэггүй юм байна. Яагаад гэхээр байрладаг байршил нь хөдөө байдаг, өдрийн 8 цагаар ажилдаггүй учраас энэ хүмүүсийн цагийг бүртгэхэд хэцүү байдаг, би багууд дээр очдоггүй тул үүнийг бүртгэх боломжгүй гэдгийг хэлсэн байдаг. Тэгэхээр ганцхан Л.Э- цагаа бүртгүүлдэггүй, өөрт нь давуу байдал олгоод байсан зүйл байхгүй байна. Энэ нөхцөл байдал гэрчийн мэдүүлгээс харагдаж байгаа юм. Хохирогч, иргэний хариуцагч нарт шүүгдэгчийг нөлөөлсөн гэж улсын яллагч хэлж байна. Тэгэхээр таамаг байдлаар хэзээ ч хэнийг ч яллаж болохгүй. Бид нар хэлж байгаа үг бүрийнхээ төлөө өнөөдөр хариуцлага хүлээх ёстой. Тэгэхээр өнөөдөр шүүгдэгчийг хууль бусаар хэргийн оролцогч нарт нөлөөлсөн гэж буруутгах үндэслэл байгаа юм уу? ийм байдлаар субъектив хандлагаар хэт яллах талыг барьж, эрх зүйн байдлыг нь дордуулсан байдлаар дүгнэлт гаргаж байгаатай өмгөөлөгчийн хувьд санал нийлэхгүй байна. Өнөөдөр Иргэний хариуцагчийг шүүх хурлын зааланд орж ирээд энэ мэдүүлгийг өгсөн мэтээр хэлээд байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар мэдүүлэг өгөхдөө би ажилласан гэдэг байдлаар мэдүүлэг нь хэрэгт бэхжигдчихсэн байгаа юм. Анх удаа ийм зүйлийг яриад байгаа мэтээр гуйвалгаж болохгүй. Даргаанийх нь 7 машин мод хэнийх вэ гэдгийг тогтоогоогүй гэдэг нь юунаас харагддаг вэ? гэхээр Л.Э- би ганцаараа чадахгүй гэхээр тамгын газрын 2 ажилтан ажилсан байдаг.  Б.Г-ийн мод байсан бол яахаараа тамгын газрын хоёр ажилтайн хөрөө рамд очиж ажлаад байгаа юм. Зүсүүлсэн модыг яагаад тамгын газрын хашаанд буулгаад байгаа юм. Б.Г-ийн мод юм бол Б.Г-ийн хашаанд буулгах ёстой байсан шүү дээ. Олон үйл явдлууд давхцаад санхүүгийн байдал хүндрэлтэй байсан гэж байгаа. Начины баяр, ой болж байсан. Шатахуун түгээх станцуудаас зээлээр шатахуун, бензинээ аваад явж байсан асуудлууд байдаг. Бид тааж ярих ёсгүй. 7 машин модноос нь хэдээр нь шовгор барьсан гэдэг асуудлыг чинь өнөөдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шатанд мөрдөгч прокурорын үүргээ хэрэгжүүлээгүй баримтыг бид нар үгүй , энэ чинь ийм шүү дээ гэдэг байдлаар шүүхийн шатад гаргаж ирж өгөөд байгаа байхгүй юу. Энийг бид нар зохиомлоор зориудаар хуурамчаар аваад ирсэн баримт биш анхнаасаа модыг зүсүүлснийх нь дараа тамгын газрын хашаанд модыг буулгасны дараа барьчихсан байгаа шүү дээ. Яагаад мөрдөн шалгах ажиллагааны явцад хийчихгүй байгаа юм бэ? манай талаас хүсэлт гаргасан. Гэтэл хийхийг хүсээгүй. Яллах, цагаатгах талын тэнцүү цуглуулсан юм уу гэдэг асуудал байна. Улсын яллагч илүү цагийг яаж бодож олгосон юм бэ гэж ярьж байна. Гэтэл 1 дүгээр хавтас хэргийн 124-125 дугаар хуудсанд Засгийн газрын 2016 оны 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журамд заасны дагуу тухайн журмынхаа 4.1.1,  4.4-ийг үндэслээд нэмэгдэл хөлс тооцох, тооцоо олгох хуудас гээд 122-123 дугаар хуудсанд нотлох баримтууд авагдсан байгаа шүү дээ. Энэ баримтад үндэслээд 12 дугаар сарын 20-ны өдөр 10 цаг,  11 дүгээр сарын 23-ны өдөр 16 цаг ингээд хариуцлагатай жижүүрээр ажиллуулсан гэж байгаа юм. Хариуцлагатай жижүүрээр ажиллуулах болсон үндсэн шалтгаан нөхцөл нь юу юм бэ гэхээр Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 135 дугаартай захирамж нь гарчихсан байж байдаг. Ямар учраас энэ захирамж гарсан юм бэ гэхээр олон хоног цасан шуурга шуурсны улмаас зам даваа хаагдаж, эрсдэлт нөхцөл байдал үүссэн учраас малчдад туслах зорилгоор гэж байгаа юм. Нэгэнт малчдад туслаад 26 цаг ажилласан юм чинь тохирсон цалин хөлсөө авна биз дээ. Үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурорын бэхжүүлчихсэн баримт шүү дээ. Гэтэл энэ баримтыг өнөөдөр нотлох баримтаар үнэлэхгүй байх гэдэг ч юм уу, няцаах ямар баримт байгаад байгаа юм. Энэ бол Л.Э-ыг илүү цагаар ажилласан гэдгийг нотолсон баримт Б.Г-ийг цагаатгах талын нотлох баримт гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Л.Э-ыг илүү цагаар ажиллаагүй, энэ баримтыг үнэлэхгүй, хуурамч гэж байгаа, илүү цагийн хөлс авах ёсгүй байсан гэж байгаа бол дүйцэхүйц нотлох баримтыг зэрэгцүүлээд гаргаад ирэх ёстой байсан. Гэтэл ийм баримт байхгүй. Хавтаст хэргийн 122-123 дугаар хуудсанд Хариуцлагатай жижүүрт ажиллуулсан талаар баримт байна. Энэ энэ Л.Э-ыг ажиллаж байсныг нотлох хангалттай баримт. Иймд миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө  үү” гэх дүгнэлтийг тус тус танилцуулж оролцов.

2. Шүүхээс тогтоосон үйл баримт:

1. Э.Н-ын мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр  “........... сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Г- иргэн Л.Э-ын хөрөө рамд 7 машин мод зүсүүлэн авч, төлбөрийг төлөхдөө тухайн мод зүссэн иргэн Л.Э-ыг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 дугаартай тушаалаар тус сумын Б- багийн төвийн сахиулаар, 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 дугаартай тушаалаар сумынхаа Цалуу багийн сахиулаар томилсон, сэлгэн ажиллуулах тушаалыг гаргаж, 2023 оны 9 дүгээр сараас 2024 оны 2 дугаар сарыг дуустал ажиллуулснаар 3,648,306 цалин олгож, мод зүсүүлсэн төлбөрийг төлж, байгууллагынхаа 2023, 2024 оны цалингийн сангийн төсөвт хохирол учруулсан гэж харагдаж байна. Миний хувьд өөрөөсөө өгөх төлбөрийг тамгын газрынхаа ажилтнаар тушаал гарган төлсөн үйлдэл гаргасны улмаас тус сумын төсөвт учирсан мөнгийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд төлүүлмээр байна” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 15-16 дахь тал),

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “ЛЭ- гэх хүнийг 2023 оны 9 дүгээр сард Б- багийн сахиулаар Тамгын газрын дарга Б.Г- даргын тушаалаар томилсон ба тушаал гаргах өдөр Б.Г- дарга намайг өрөөндөө дуудаж уулзаад “З-тай хамт Л.Э-ыг Б- багийн сахиулаар томилох тушаалын хуулийн заалт хянаадах, би З-д хэлсэн байгаа” гэж хэлэхээр нь би “Өргөдөл, хүсэлт нь хаана байгаа юу?” гэж асуухад Б.Г- дарга “Удахгүй өөрөө бичээд ирнэ, тушаалыг нь яаралтай гаргамаар байна, эрх зүйн үндсийг нь хянаадах, хурдал” гэсэн. Тэгээд архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн З-тай уулзаж “Тамгын дарга Л.Э- гэдэг хүний тушаал гаргаадах гэж байна. Намайг  эрх зүйн үндсийг нь хянаадах, таньтай хамт төлөвлөөд ороод ир гэж байна” гэж хэлэхэд З- эгч “Надад бас хэлсэн” гээд хоёулаа тушаалын төслийг хийж, З-д үлдээсэн ба З- дамгын даргаар батлуулсан. Түүний дараа Э-ын тушаалыг хүний нөөцийн программ дээр нэмээд өгөөч гээд манай өрөөнд авч орж ирэхэд нягтлан бодогч О- хүний нөөцийн программ дээр нэмсэн. Л.Э- ажилд орох өргөдөл хүсэлтээ нөхөж надад авч ирж өгөөгүй ба тамгын дарга Б.Г-ээс Э- гэх хүний тушаал гарснаас 7 хоногийн дараа Л.Э- хүсэлт нь танд авч ирж өгсөн үү гэж асуухад Б.Г- дарга “Хүсэлтээ өгөөгүй юм уу?, би утсаар хүсэлтээ өг гэж хэлээдэхье” гэж хэлсэн. Тэрнээс хойш би Э- өргөдөл хүсэлт нөхөж өгсөн үү?” гэж тамгын газрын даргаас асуугаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 28 дахь тал),

3. Гэрч П.З-гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “Миний бие 2023 оны 03 дугаар сард Увс аймгийн ........... сумын Засаг даргын тамгын газарт архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнаар ажилд орж, 2023 оны 9 дүгээр сард жинхлэгдсэн. Тамгын газрын архив албан хэрэг хөтлөлт, бүх албан тоотуудыг мэргэжилтнүүдийн төлөвлөж ирснийг албан бланкад буулгаж өгдөг. Мөн алба хаагчдын цагийн бүртгэл хөтөлж, нягтланд өгдөг. Ирсэн, явсан бичгийн бүртгэл хөтөлж хяналт тавьж хариуцдаг юм. Намайг ажилд орсны дараа байх 2023 оны 9 дүгээр сард хууль эрх зүйн мэргэжилтэн Н- манай өрөөнд орж ирээд Л.Э-ыг Б- багийн сахиулаар ажилд авахаар болсон. Тамгын дарга үүрэг, чиглэл өглөө гэхээр нь би Н-ийн төлөвлөсөн тушаалыг бланк дээр гаргаж өгсөн. Тэгээд би Тамгын газрын дарга Б.Г-ээр тухайн тушаалыг батлуулсан. Тушаал гарсан хүний цагийн бүртгэлийг би хөтлөж, нягтлан бодогч О-т өгдөг. Харин хөдөөний багийн дарга, сахиулуудыг бүртгэхэд хэцүү бөгөөд бүтэн ажилласан гэдгээр цагийг нь бүртгэж оруулдаг юм” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 28 дахь тал),

4.  Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “........... сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны өргөдөл, гомдлын бүртгэлийг харахад 2023 оны 9 дүгээр сард Л- овогтой Э- гэгч хүн ажилд орохоор гаргасан өргөдөл бүртгэл бүртгэгдээгүй байна. Тухайн бүртгэлийг 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хийсэн байна. Засаг даргын Тамгын газрын ажилтан, алба хаагчдын бүртгэлийг архивын ажилтан бүртгэж, цагийн тооцоог тамгын газрын нягтланд өгдөг. Тухайн цагийн тооцоонд Засаг даргын Тамгын газрын дарга тулгалт хийж, хянадаг” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 24 дэх тал),

5. Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн ........... сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчоор 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажилд орсон. Харин Л.Э- нь би ажилд орохын өмнө буюу 2023 оны 3 дугаар сард манай сумын Тамгын газарт сантехникчээр ажиллаж байгаад ажлаас гарсан. Тэр манай сумын Тамгын газарт 2021 онд ажиллаж байсан. Яг хэзээ сантехникчээр ажилд орж байсныг мэдэхгүй байна. Харин одоо сумын төвд хөрөө рам ажиллуулдаг. Сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 дугаартай тушаалаар Л.Э-ыг тухайн өдрөөс манай сумын Б- багийн төвийн сахиулаар ажиллуулахаар тушаал гаргаж, 550,000 төгрөгийн цалин тооцож олгохыг тушаасан тушаал болон Тамгын газраас ирүүлсэн цагийн бүртгэлийн дагуу миний бие Л.Э-ын цалинг бодож, 2023 оны 9 дүгээр сард ажлын 21 хоног ажилласнаар тооцож, 550,000 төгрөг, 10 дугаар сард ажпын 22 хоног ажилласнаар тооцож 550,000 төгрөг, 11 дүгээр сард ажпын 21 хоног ажилласнаар тооцож, 626,744.08 төгрөг /илүү цагийг 11 дүгээр сард 16 цаг ажилласантай/, 12 дугаар сард ажпын 20 хоног ажилласнаар тооцож, 601,652 төгрөг /илүү цагийг 12 дугаар сард 10 цаг ажилласантай/ цалин 2023 оны 09-12 дугаар сард бодож, /илүү 26 цагийн нэмэгдэлтэй/, 2024 оны 1, 2 дугаар сарын цалинг сумын Тамгын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 дугаартай “Б- багийн төвийн сахиул Л-гийн Э-ыг сэлгэн ажиллуулах тухай” тушаал болон цагийн бүртгэлийг үндэслэн 1 сард ажлын 22 хоног ажилласнаар 660,000 төгрөг, 2 сард ажлын 20 хоног ажилласнаар 660,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарыг дуустал түүнд 3,648,306.58 төгрөгийн цалинг бодож олгосон. Үүнээс татвар, нийгмийн даатгалд 830,430.39 хасаж, гарт 2,817,876.19 төгрөгийг олгосон” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 30-31 дэх тал),

- Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: 2023 оны 8 дугаар сард ЗДТГ-ын эрэгтэй ажилчид Тамгын газрын мод бэлтгэхээр явж байсан. Модыг бэлтгээд Э-ын хөрөө рам дээр буулгаж, сахиул П- Э-ад туслаж модыг зүсүүлж байсан. Уг мод зүсэгдэж дууссаны дараа 2023 оны 10 дугаар сард манай ЗДТГ-ын хашаанд эрэгтэй ажидчид 2 ширхэг амралтын зориулалттай шовго байшин барьсан. 2023 оны Тамгын газрын төсөвт аж ахуйн хэрэгцээнд мод бэлтгэх зардал туссан удаа байхгүй” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 179-180 дахь тал),

6. Гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 9 дүгээр сараас 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн ........... сумын Цалуу багийн Засаг даргаар ажиллаж байсан. Манай сумын иргэн Л.Э- нь манай ........... сумын 2-р баг буюу Б- багийн уугуул иргэн юм. Харин одоо сумын 5-р баг буюу сумын төвд хөрөө рам ажиллуулан амьдардаг. Би ........... сумын Цалуу багийн Засаг даргаар 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр томилогдсон. Тэр үед манай Цалуу багийн сахиулаар О-н Б- гэх иргэн /гэрээрээ/ байж байгаад тэр намар чөлөөлөгдсөн. Түүний дараа багийн төвийн сахиулаар Р-ийн Э гээд манай сумын Цэцэрлэг багийн иргэн гэрээрээ ирж буугаад 2021 оны намраас 2023 оны намар хүртэл ажилласан. Тэгээд сахиулын ажпаа өгсөн. Түүнээс хойш буюу 2023 оны намраас 2024 оны хавар 4-5 дугаар сар хүртэлх хугацаанд манай Цалуу багийн төв сахиулгүй байж байгаад 2024 оны хавар Ч-ийн Б гэх айл багийн төвд сахиулаар буусан байгаа. Л-гийн Э- нь намайг Цалуу багийн Засаг даргаар ажиллах үед багийн сахиулаар гэрээрээ буусан эсхүл биеэрээ сахиулын үүрэг гүйцэтгэсэн удаа байхгүй. Л.Э- нь сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Г-ийн 2024 оны 1 лүгээр сарын 11-ний өдрийн Б/01 дугаартай тушаалаар манай багийн сахиулаар томилогдсон талаар, тушаал гаргасан албан тушаалтан болох Б.Г- дарга болон Л.Э- нар нь надад хэлж, мэдэгдэж байгаагүй” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 33-34 дэх тал),

7. Гэрч Д.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай нөхөр Л.Э- нь тус аймгийн ........... сумын сумын Засаг даргын Тамгын газарт 2023 оны 9 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Б-, Цалуу багуудын сахиулаар огт ажиллаж байгаагүй. Багийн сахиулаар ажиллахдаа тухайн газар очиж гэрээрээ болон өөрийн биеэр байдаг байх гэж би бодож байна. Ямар нэгэн багт ажиллахаар яваагүй, ажил хүлээж авсн тэмдэглэл үйлдсэн зүйл байхгүй. 2023 оны 9, 10 дугаар сард  ЗДТГ-ын ажилчид бэлдсэн 7 машин модыг зүсэж байна гээд яваад байсан” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 42 дахь тал),

8. Гэрч Б.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2023 оны 8 дугаар сарын дундуур ЗДТГ-ын дарга Б.Г- нь 2024 онд сумын 100 жилийн ойтой холбоотой зочид хүлээж авах шовгор байшин барина гээд Тамгын газрын эрэгтэй ажилчдыг 2 ээлжээр явуулж 5, 5 машин мод бэлдүүлсэн. Би эхний ээлжинд нярав Б, жолооч Ц, мэргэжилтэн Э-, сахиул П- нарын хамт явж 5 машин мод бэлдээд Тамгын газрын хашаанд модоо буулгаж байсан. Сүүлд Э-ын хашаанд буулгаж зүсэгдсэний  дараа Тамгын газрын 2 шовгор барьсан.  Тухайн 2 байшинг барихад Тамгын газрын эрэгтэй ажилчдын хамтаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 182-183 дахь тал),

9.  Гэрч С.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ЗДТГ-ын дарга Б.Г- нь Тамгын газрын эрэгтэй ажилчдыг мод бэлдүүлэхээр явуулсан. Би эхний ээлжинд Ч-, Ц, Б, тамгын газарт ажиллаж байсан залуугийн хамт тавуулаа явж 5 машин мод бэлдсэн. Сүүлийн 2 машин модыг ачиж ирээд хүүхдийн тоглоомын хажууд байх Б-ийн гэрийн гадна буулгасан. Хэсэг өдөр өнгөрсөний дараа ЗДТГ-ын дарга Г- одоо тэтгэвэрт гарсан Э- ах бид хоёрыг дуудаад хөрөө рамтай Э-ын хашаанд мод буулгасан байгаа түүнд туслаад модыг зүсэлцээрэй гэж хэлсэн. 2-3 хоног туслаж мод зүсэлцсэн. Г- ЗДТГ-ын хашаанд башин барьна гээд зөөлгөсөн. Тэр модоор Тамгын газрын хашаанд 4мх4м хэмжээтэй 2 шовгор байшин барьсан” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 185-186 дахь тал),

10. ........... сумын засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 дугаартай “Л-гийн Э-ыг Б- багийн төвийн сахиулаар ажиллуулах тухай” тушаал (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 46, 130 дахь тал),

11. ........... сумын засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 дугаартай “Б- багийн төвийн сахиул Л-гийн Э-ыг сэлгэн ажиллуулах тухай” тушаал (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 72, 131 дэх тал),

12. ........... сумын ЗДТГ-ын мод зүссэн тооцооны талаарх баримт (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 81 дэх тал, 2 дугаар хавтасны 214 дэх тал),

13. Л-гийн  Э-ын 2023 оны 9 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 84 дэх тал),

14. Л-гийн  Э-ын 2023 оны 9 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сарын цалингийн карт (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 113-120 дахь тал),

15. Л-гийн  Э-ын Төрийн банкны 161400009811 дугаартай 9 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сарын цалингийн карт (Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 162-165 дахь тал),

16. Увс аймгийн ........... сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/135 дугаартай “Хариуцлагатай жижүүрийн хуваарь батлах тухай” тушаал, түүний хавсралт (Хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 170-171 дэх тал, 3 дугаар хавтасны 39-40 дэх тал),

17. Л.Э-ын Увс аймгийн ........... сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга  нарт 2023 оны 8 дугаар сарын 12-нд “Ажилд орох” талаар гаргасан хүсэлт (Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 27 дахь тал),

18. Б- багийн сахиул Л.Э-ын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлын тайлан” хавсралт гэрэл зургууд (Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 28-30 дахь тал),

19. Л.Э-ын Увс аймгийн ........... сумын ЗДТГ-ын даргатай байгуулсан 2023 оны 9 дүгээ сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ” (Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 31-38 дахь тал),

20. Л.Э-ад нэмэгдэл хөлс тооцож олгох хуудас (Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 41, 42 дахь тал),

21. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Орлогын баримт /Шовгор 2 ширхэг, 5,757,000 төгрөгийн үнэтэй/-уудаар дараах үйл баримтууд тогтоогдов.

1. Увс аймгийн ........... сумын ЗДТГ-ын дарга Б.Г- нь 2023 оны 8 дугаар сарын дундуур Тамгын газрын эрэгтэй ажилтануудаар 10 машин мод бэлдүүлсэн.

Уг модноос 7 машин модыг 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр Л.Э-ын хөрөө рам бүхий хашаанд буулгаж,  тус Тамгын газрын ажилтан Э-, С.П- нараар туслалцуулан Л.Э-аар модон материал болгон зүсүүлсэн.

Зүсүүлсэн модноос ........... сумын ЗДТГ-ын хашаанд ажилтануудаар 2023 оны 10 дугаар сард 2 ширхэг шовгор байшин бариулж, 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр орлогод авсан байна.

2. ........... сумын засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 дугаартай “Л-гийн Э-ыг Б- багийн төвийн сахиулаар ажиллуулах тухай” тушаалаар Л.Э-ыг ........... сумын Б- багийн төвийн сахиулаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 дугаартай “Б- багийн төвийн сахиул Л-гийн Э-ыг сэлгэн ажиллуулах тухай” тушаалаар Цалуу багийн төвийн сахиулаар ажиллуулан .... сумын ЗДТГ-ын цалингийн сангийн зардлаас 3,648,306 төгрөгийн цалин хөлсний зардал гаргасан байна.

3. Иргэний хариуцагч Л.Э- нь  Увс аймгийн ........... сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга  нарт 2023 оны 8 дугаар сарын 12-нд “Ажилд орох тухай” хүсэлт гаргасан, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Ажлын тайлан” бичиж, хавсралт гэрэл зургуудаар бэхжүүлэн өгсөн,  ........... сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/135 дугаартай “Хариуцлагатай жижүүрийн хуваарь батлах тухай” тушаалаар сахиулын хувиар 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цагаас 06:00 цаг хүртэл Цагааннуур баг хариуцсан жижүүрээр ажилласан байна.

3. Хууль зүйн дүгнэлт:

1. Прокуророос шүүгдэгч Б.Г-ийг Увс аймгийн ........... сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2023 оны 9 дүгээр сарын сүүлчээр иргэн Л.Э-ын хөрөө рамд 7 машин мод зүсүүлсэн төлбөрийг төлөхийн тул 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б/25 дугаартай “Л.Э-ыг Б- багийн төвийн сахиулаар ажиллуулах тухай” тушаал, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б/01 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай тушаал” тус тус гарган тус сумын Б-, Цалуу багийн төвийн сахиулаар ажилласнаар цагийн бүртгэлт, тооцоог хөтлүүлж, 2023 оны 9 сараас 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 3,648,306 төгрөгийн цалин, илүү цагийн нэмэгдэл олгож, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас ........... сумын Засаг даргын тамгын газрын цалингийн санд 3,648,306.58 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ялласан байна.

2. Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай. Дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.

“Эрх мэдэл, албан тушаалаа урвуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” үйлдэл байхаар хуульчилжээ.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх ашгийн эсрэг ажилласан гэмт санаа, зорилгыг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад дүгнэлт хийх замаар тодорхойлох боломжтой байдаг юм.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъектив тал нь шууд санаатай хэлбэрийг шаарддаг буюу албан тушаалтан нь хууль бус үр дагаврыг урьдчилан мэдэж, хүссэн байх ёстой.

Харин эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулахдаа төрийн өмчийг ашиглан шамшигдуулсан үйлдэл нь албан тушаалын эсрэг гэмт хэрэг боловч шунахай сэдэлтээр өөртөө давуу байдал олж авсан нь зарим тохиолдолд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгтэй ижил төстэй шинжийг агуулдаг.

Төрийн өмчийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шунахай сэдэлтээр завшиж үрэгдүүлсэн үйлдлийг өмчлөх эрхийн эсрэг, эсхүл албан тушаалын гэмт хэргийн холбогдох зүйл, хэсгийн алинаар нь зүйлчлэхээс хамаарч гэмт хэргийн ангилал, ялын төрөл, хэмжээ өөрчлөгдөж, шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх хууль зүйн үр дагавар үүсэж болох тул ялгагдах шинжийг зөв тодорхойлохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан байдал, үүний улмаас зөрчигдсөн харилцаа, халдлагын зүйл, гэмт этгээдийн сэдэлт, санаа зорилго, үйлдлээ хэрэгжүүлсэн арга зэрэгт зохих хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.  

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хувьд шунахай сэдэлт нь тухайн төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх шинж бол Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй онцлогтой.           

3. Иргэний хариуцагч Л.Э-ыг ........... сумын Б-, Цалуу багийн сахиулаар ажиллаж байгаагүй талаар мөрдөн байцаалтын шатанд  иргэний хариуцагч Л.Э-, гэрч Д.О-, Г.Б- нарын хэрэгт авагдсан боловч Л.Э-ын Увс аймгийн ........... сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга  нарт 2023 оны 8 дугаар сарын 12-нд “Ажилд орох” талаар гаргасан хүсэлт (Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 27 дахь тал), Л.Э-ын Увс аймгийн ........... сумын ЗДТГ-ын даргатай байгуулсан 2023 оны 9 дүгээ сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ” (Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 31-38 дахь тал), Б- багийн сахиул Л.Э-ын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлын тайлан” хавсралт гэрэл зургууд (Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 28-30 дахь тал),  Л.Э-ад нэмэгдэл хөлс тооцож олгох хуудас (Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 41, 42 дахь тал), Увс аймгийн ........... сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/135 дугаартай “Хариуцлагатай жижүүрийн хуваарь батлах тухай” тушаал, түүний хавсралт (Хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 170-171 дэх тал, 3 дугаар хавтасны 39-40 дэх тал) гэх бичгийн нотлох баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Л.Э- нь тухайн үедээ ажлын тайлангаа надад өгснийг хүлээн авч байсан. Тэр тайлан нь хэрэгт хавсаргасан тайлан мөн байна” гэх мэдүүлгүүдээ үгүйсгэгдэж байгаа тул нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Иргэний хариуцагч Л.Э- нь энэхүү бичиг баримтуудад зурагдсан гарын үсэг нь өөрийнхөн мөн болохыг хүлээн зөвшөөрсөн, тухайн цаг үедээ үйлдэгдэж, ........... сумын ЗДТГ-ын архиваас нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргасан, зөвхөн шүүгдэгч Б.Г-ээс хамаарахгүйгээр   Увс аймгийн ....... сумын Засаг дарга гаргасан захирамжаар давхар нотлогдож байгаа тул нотлох баримтаар үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иргэний хариуцагч, гэрч Д.О- нар гэр бүлийн гишүүд тул нэгдмэл сонирхолоор мэдүүлэг өгсөн байхыг үгүйсгэхгүй, гэрч Г.Б- нь иргэний хариуцагч Л.Э-ыг ажиллаж байсныг мэдэхгүй байгаа нь түүнийг ажиллаагүй гэж үзэх үндэслэл болохгүй тул тэдний мэдүүлгийг үнэлээгүй болно.

Иймд иргэний хариуцагч Л.Э-ыг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд ........ сумын Б- багийн төвийн сахиулаар, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарыг дуустал Цалуу багийн төвийн сахиулаар ажилласан гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г- нь иргэний хариуцагч Л.Э-ыг  2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 дугаартай тушаалаар 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд томилсон бөгөөд түүний хөрөө рамд 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр 7 машин мод зүсүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд ирээдүйд зүсүүлэх модны төлбөрийг төлөх зорилгоор урьдчилан хүнийг ажилд томилох шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д-ийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

4. 2023 оны 9 дүгээр сарын сүүлчээр иргэний хариуцагч Л.Э-ын хөрөө рамд зүсүүлсэн 7 машин мод нь хэний мод болохыг эргэлзээгүй тогтоох хэргийн зүйлчлэлд чухал ач холбогдолтой юм.

Уг 7 машин мод нь ........... сумын ЗДТГ-ын мод бол түүнийг боловсруулалтанд оруулсны хөлсийг цалингийн сангаас олгосон бол Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах үйлдэл,

Шүүгдэгч өөрийнхөө модыг боловсруулалтанд оруулсны хөлсийг цалингийн сангаас олгосон бол өмчийн эсрэг гэмт хэрэг гэж үзнэ.

Учир нь Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь хууль болон гэрээний үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг санаатайгаар, шунахай сэдэлтээр, бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд шилжүүлэн авахаас гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой бөгөөд шүүгдэгч нь хуулиар ЗДТГ-ын цалингийн сангийн хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд болно.

Нийтийн албан тушаалтан өөртөө, эсхүл бусдад хууль бус давуу байдал бий болгох зорилгоор, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн болон байгууллагын өмч, хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших”-аас гадна 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн зарим шинжийг давхар агуулдаг тул энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 17.4 болон 22.1 дүгээр зүйлд зааснаар давхар зүйлчлэхгүй бөгөөд харин нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх шунахай сэдэлтээр, албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийсэн нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэх арга болдог гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

5. Шүүгдэгч Б.Г-ийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэв.

6. Шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

7. Шүүгдэгчийг цагаатгасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 3,648,306 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Шүүгдэгч Б.Г- нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 10 жилийн дотор гаргах эрхтэйг тайлбарлсугай.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-3, 5 дахь хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г-т холбогдох эрүүгийн 2535000850156 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Б овогт Б-ийн Г-ийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Б.Г-т  авсан хувийн баталгаа гаргах, хэргийн оролцогч, бусад оролцогч нартай, уулзаж, харилцахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 3,648,306 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Г- нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 10 жилийн дотор гаргах эрхтэйг тайлбарласугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5-д  зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний хариуцагч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                    

                                 

                                       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ГАНСҮХ