| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/07236/И |
| Дугаар | 101/ШШ2023/02182 |
| Огноо | 2023-05-01 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2023/02182
2023 05 01 101/ШШ2023/02182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххххх тоот, Х ХХК-ийн /РД: ххххххххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххххххххххтоот, А ХХК-д /РД: хххххххххх/ холбогдох
63,563,745 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золзаяа,
Гэрч Ц.Баярсайхан, Б.Дашзэвэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х ХХК нь А ХХК-тай 2021 оны 05 сарын 14-ний өдөр 21-184 тоот түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйл, Компанийн тухай хууль болон бусад хуульд нийцүүлэн харилцан тохиролцон байгуулсан.
Хариуцагч А ХХК нь дээрх түрээсийн гэрээгээр V-4, V-5 хэмжээтэй тулаас 1,786 ширхэг түрээслэн авч ашигласан ба 2021 оны 11 сарын 15-ны өдөр тооцоо нийлэхэд 2021 оны 11 сарын 01-ний өдрийн байдлаар А ХХК 35,133,110 төгрөгийн түрээсийн өглөгтэй, мөн 172 ширхэг барааны үлдэгдэлтэй гарсныг харилцан баталсан.
А ХХК нь үлдэгдэл 172 ширхэг бараа материалаас 2022 оны 03 сарын 25-ны өдөр сүүлийн байдлаар 134 ширхэг бараа материал хүлээлгэн өгч 138 ширхэг бараа материалыг дутаан актлуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөрөөс огт төлөөгүй.
2021 оны 05 сарын 10-ны өдрөөс 2022 оны 03 сарын 01-ний өдрийн хооронд түрээсийн тооцоо доорх байдалтай байгаа. Үүнд:
Тулаас, V-5, цагаан, хуучин, гарсан огноо 2021 оны 05 сарын 10, ирсэн огноо 2021 оны 11 сарын 01, ашигласан хоног 175, тоо 140, үнэ 250, дүн 6,125,000 төгрөг,
Тулаас, V-4, цагаан, хуучин, гарсан огноо 2021 оны 05 сарын 13, ирсэн огноо 2021 оны 11 сарын 01, ашигласан хоног 172, тоо 132, үнэ 165, дүн 3,746,160 төгрөг,
Тулаас, V-4, цагаан, хуучин, гарсан огноо 2021 оны 05 сарын 10, ирсэн огноо 2021 оны 06 сарын 21, ашигласан хоног 42, тоо 498, үнэ 165, дүн 3,451,140 төгрөг,
Тулаас, V-4, цагаан, хуучин, гарсан огноо 2021 оны 05 сарын 10, ирсэн огноо 2021 оны 09 сарын 19, ашигласан хоног 132, тоо 165, үнэ 165, дүн 3,593,700 төгрөг,
Тулаас, V-5, цагаан, хуучин, гарсан огноо 2021 оны 05 сарын 10, ирсэн огноо 2021 оны 09 сарын 19, ашигласан хоног 132, тоо 98, үнэ 250, дүн 3,234,000 төгрөг,
Тулаас, V-4, цагаан, хуучин, гарсан огноо 2021 оны 05 сарын 10, ирсэн огноо 2021 оны 10 сарын 07, ашигласан хоног 150, тоо 112, үнэ 165, дүн 2,772,000 төгрөг,
Тулаас, V-5, цагаан, хуучин, гарсан огноо 2021 оны 05 сарын 10, ирсэн огноо 2021 оны 10 сарын 07, ашигласан хоног 150, тоо 79, үнэ 250, дүн 2,962,500 төгрөг,
Тулаас, V-4, цагаан, хуучин, гарсан огноо 2021 оны 05 сарын 12, ирсэн огноо 2021 оны 10 сарын 07, ашигласан хоног 148, тоо 320, үнэ 165, дүн 7,814,400 төгрөг,
Тулаас, V-4, цагаан, хуучин, гарсан огноо 2021 оны 05 сарын 13, ирсэн огноо 2021 оны 10 сарын 07, ашигласан хоног 147, тоо 242, үнэ 165, дүн 5,869,710 төгрөг, нийт 1,786 ширхэг, үнэ 39,568,610 төгрөг.
Бараа буцаалт 2021 оны 09 сарын 19-ний өдөр 4,800,000 төгрөг, 2021 оны 10 сарын 07-ны өдөр 1,687,500 төгрөг тус тус түрээсийн төлбөрт тооцсон.
Тулаас, V-4, түрээс, 2021 оны 11 сарын 01-нээс 2022 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл, ашигласан хоног 120, тоо 132, үнэ 50, дүн 792,000 төгрөг,
Тулаас, V-5, түрээс, 2021 оны 11 сарын 01-нээс 2022 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл, ашигласан хоног 120, тоо 140, үнэ 75, дүн 1,260,000 төгрөг, Нийт нэхэмжлэх дүн 35,133,110 төгрөг.
2022 оны 03 сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 сарын 25-ны өдрийн хоорондох түрээсийн тооцоо тулаас, V-5, цагаан, хуучин, гарсан огноо 2022 оны 03 сарын 01, ирсэн огноо 2022 оны 03 сарын 25, ашигласан хоног 24, тоо 140, үнэ 250, дүн 840,000 төгрөг,
Тулаас, V-4, цагаан, хуучин, гарсан огноо 2022 оны 03 сарын 01, ирсэн огноо 2022 оны 03 сарын 25, ашигласан хоног 24, тоо 132, үнэ 165, дүн 522,720 төгрөг, Нийт дүн тоо 272, дүн 1,362,720 төгрөг.
Нийт дүн акт V5, тоо 40, үнэ 65,000 төгрөг, дүн 2,600,000 төгрөг,
Нийт дүн акт V4, тоо 98, үнэ 60,000 төгрөг, дүн 5,880,000 төгрөг.
Бараа буцаалт, 2022 оны 03 сарын 25, түрээсийн төлбөрт тооцсон, V5 хонгио, 8 ширхэг, тоо 8, үнэ 32,500 төгрөг, дүн 260,000 төгрөг,
Бараа буцаалт, 2022 оны 03 сарын 25, түрээсийн төлбөрт тооцсон, V4 гол, 78 ширхэг, тоо 78, үнэ 30,000 төгрөг, дүн 2,340,000 төгрөг,
Нийт нэхэмжлэх дүн 7,242,720 төгрөг.
Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2 дахь хэсэгт түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж заасан.
Алдангийг түрээс зогссон өдрөөс буюу 2022 оны 03 сарын 25-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэхь хэсэгт нийцүүлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож 21,187,915 төгрөгийн алданги тооцсон.
Иймд хариуцагч А ХХК-иас барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 42,375,830 төгрөг, алданги 21,187,915 төгрөг, нийт 63,563,745 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А ХХК-ийн захирал О.Бямбадорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани барилга угсралтын чиглэлээр 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. 2020 оны 04 сараас 2022 оны 04 сар хүртэл хугацаанд Ховд аймгийн Буянт сумын нутагт В ХХК-ийн Ховд Эко цементийн үйлдвэрийг барих төслийн гол хэсгийн гүйцэтгэгч байгууллагаар ажилласан.
Уг төсөл томоохон хэмжээний төсөл ба нийт 31 барилга, суурин хэсэгтэй ба манайх 6 хэсгийг хийж гүйцэтгэсэн. Тус төсөлд манай байгууллагаас гадна 6 компани, 20 орчим бригад зэрэгцэн ажилласан ба дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас материалын үнийн өсөлт, ажиллах хүчний хомсдол зэргээс шалтгаалан эхний жилд нилээдгүй гүйцэтгэгч нар алдагдалд орж гэрээгээ цуцалсан.
Тухайн үед 1 сарын хугацаагаар төсөл дээр ажилласан нэг компани ажлаа дуусгаад буцахдаа өөрсдийн ашиглаж байсан тулаас төмрийг манай барилгын хашаанд үлдээсэн. Бидний хувьд барилгын ажилд тулаас төмрийн хэрэгцээ гардаг байсан учраас Улаанбаатар хотоос татаж байхаар тэнд байгааг ашиглавал тээврийн зардлаа хэмнэнэ гэж үзээд буцсан компаниас тулаасыг авч үлдэхийг зөвшөөрсөн.
Ажлаа шалгахаар Улаанбаатар хотоос төслийн талбай дээр 2021 оны 05 сарын 30-ны өдөр ирэхэд барилгын талбай маш замбараагүй, их хэмжээний тулаас төмрүүд хааш яаш хураасан, хэний, ямар маркийн, хэдэн ширхэг тулаас тэнд байгааг ялгах боломжгүй байсан.
Тиймээс хариуцаж байсан инженерээс тулаас төмөр хүлээлцсэн баримт болон тоо, хэмжээг тодруулахад ямар нэг баримт өгөөгүй, замбараагүй байгаа учраас эхний хэдийг тоолж байгаад бусдыг нь тоолоогүй, орхиод явсан, тоолох боломжгүй учраас бид ч тоолоогүй, ашиглах явцад тоо хэмжээ тодорхой болох байх гэсэн.
Тухайн үед төслийн талбайд ажиллах хүч дутмаг, ажил олигтой урагшлах боломжгүй байсан учир тулаас ашиглагдахгүй нь тодорхой болж хураалттай байсан тулаасуудыг эхний унаагаар хот руу буцаахыг даалгаад ирсэн.
Тулаас төмрийн 1 ширхэгийн өдрийн түрээсийн төлбөр тодорхойгүй, ямар хэмжээний, тоо ширхэг байгааг мэдэхгүй, тэгээд ч ашиглахгүй байгаа учраас алдагдал үүснэ гэж үзээд буцаахыг даалгасан.
2021 оны 06 сард ажилчид ядарсан, тэд удирдах ажилтаны шаардлагад орохоо больж, ажилд үр дүн гарахаа больсон ба тухайн сард голлох мэргэжлийн ажилчид архидан, ажлаас бөөнөөрөө гарч Улаанбаатар хот руу буцацгаасан.
Ингээд ажилтан цөөрч гүйцэтгэл гарахаа байсан болохоор санхүүжилт ч дагаад буурсан. Архидсан, ажлаа хаяж явсан 30 гаран хүний дотор энэхүү нэхэмжлэлд байгаа тулаасыг хүлээн авсан гэх инженер н.Бямбабаатар, даамал н.Ганболд нар байсан.
Байгууллагын удирдлагын хувьд ажиллах хүчээ нэмэх, ажлаа сайжруулах гэж төслийн талбайд голлон байсан ба удирдах инженер ажлаас гарсан тул өөрийн биеэр байх шаардлага гарсан. Мөн санхүүжилтгүй, алдагдал өссөн болохоор Улаанбаатар хот руу явах ачааны машинд тулаасыг дайх боломж хайн эхний ээлжинд тулаасыг 2021 оны 08 сард Х ХХК-руу хүргүүлсэн.
Тулаас өөрөө маш хүнд, дээрээс нь замын унаанд дайж байсан учир 3, 4 удаа буцаасан. Буцаан тушаах бүрт үйлдсэн баримтаар манай хашаанд 1,600 гаран V4, V5 тулаас төмөр байсныг мэдсэн.
Манай компани Х ХХК-иас V2 маркийн тулаас авч ашиглаж байсан тул V4, V5 тулаасыг V2 тулаастай андуурах, холих ямар ч нөхцөлгүй. Хамгийн сүүлд хавар ажлаа дуусгаж барилгын талбайг цэвэрлэж өгөхөд барилгад ашиглагдаж байсан тулаасууд дунд 132 ширхэг V4, V5 тулаас гарч ирсэн. Энэ нь манайх биш учир Х ХХК-д хүлээлгэн өгсөн.
Энэ 132 ширхэг тулаас ороод нийт 1,600 гаран тулаасыг манай хашаанд үлдээгээд явсан байснаас үндсэндээ манайх 132 ширхэгийг л хэрэглэж, үлдэх хэсгийг ашиглаагүй байсныг ачиж буцаан хүлээлгэж өгсөн.
Төслийн дуусгавар болсны дараагаар манай компани нэмэгдсэн өртгийн албан татвар суутган, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нийт 270,000,000 төгрөгийн татварын өр, Х ХХК-д бараа материалын 35,000,000 орчим төгрөгийн, зээлээр авч хэрэглэсэн бараа материалын 45,000,000 төгрөг, нийтдээ 350,000,000 төгрөгийн өр төлбөрт орж алдагдал хүлээсэн.
Х ХХК-ийн ажилтан гээд нэг залуу 2021 оны 12 сард гэрээгээ нөхөж хийе, тооцоо нийлье гэж манай компанитай холбогдоход нь хүлээлгэн өгсөн V4, V5 тулаас төмрийн тоо, хэмжээ тодорхойгүй, түрээсийн төлбөрийн үнэ анхнаасаа тохироогүй, ашиглаагүй тухайгаа хэлж олон дахин буцаасан боловч дахин ирсээр байсан. Зовлон, жаргалаа яриад байсан болохоор тоо хэмжээ, үнэ тодорхойгүй гэрээг нөхөж хийсэн.
Манай компани Х ХХК-иас V4, V5 маркийн тулаас төмөр түрээслээгүй, тэдний компаниас тулаас төмөр түрээсээр авч ашиглаж байсан өөр нэг компанийн орхиж явсан тулаасуудыг барилгын хашаандаа байлгаж байгаад тоолж хүлээлгэж өгсөн.
2021 оны 05 сарын 14-ний өдрөөр огноолсон барилгын туслах материал түрээслэх гэрээг 2021 оны 12 сарын 01-ний өдөр нөхөж хийсэн, харин 2021 оны 11 сарын 15-ны өдрийн 35,133,110 төгрөгийн тооцоо нийлсэн актыг Х ХХК-тай үүнээс өмнө хамтран ажилласаар ирсэн харилцаагаа бодож хүссэнээр нь үйлдэж өгсөн. Санхүүгийн бичиг баримтын бүрдүүлэлтэд хэрэгтэй гэсэн.
Энэхүү актыг хожим хууль зүйн үр дагаврыг үүсгэх хэмжээний нотлох баримтаар ашиглагдана гэж огт санаагүй. Тэгээд ч актыг 2 байгууллагын нягтлан бодогч биш, Х ХХК-ийн хуулийн зөвлөх С.Энхбат, А ХХК-ийн захирал О.Бямбадорж нар үйлдсэн нь Нягтлан бодох бүртгэлийн хуулиараа ч тооцоо нийлсэн акт үйлдэх эрх бүхий этгээд биш болох нь тодорхой харагдана.
Иймд 132 ширхэг тулаас ашигласан тул уг тулаасыг ашигласны түрээсийн төлбөрийг тухайн үеийнх нь зах зээлийн үнээр тооцож 4,268,880 төгрөгийг төлөх нь тул Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 59,294,865 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Х ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2021 оны 05 сарын 14-ний өдөр А ХХК-тай байгуулсан гэх барилгын туслах материал түрээслэх гэрээ,
А ХХК-тай 2021 оны 11 сарын 15-ны өдөр тооцоо нийлсэн акт, А ХХК-иас хүлээн авсан барилгын туслах материалын актууд,
А ХХК нь 2021 оны 10 сарын 07, 2022 оны 03 сарын 25-ны өдрүүдэд Х ХХК-д барилгын туслах материал хүлээлгэн өгсөн баримт,
А ХХК-ийн Х ХХК-д хүргүүлсэн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 21/194 тоот тодорхойлолт,
Х ХХК-ийн А ХХК-д хүргүүлсэн 2022 оны 11 сарын 07-ны өдрийн 03/183 тоот мэдэгдэл зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч А ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, хариу тайлбар, итгэмжлэл,
Х ХХК-тай 2021 оны 05 сарын 14-ний өдөр байгуулсан гэх барилгын туслах материал түрээслэх гэрээ, А ХХК-ийн тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтыг ирүүлжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 63,563,745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
/Үлдэгдэл төлбөр 42,375,830 төгрөг,
Алданги 21,187,915 төгрөг/
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч А ХХК нь 2021.05.10, 2021.05.12, 2021.05.13-ны өдрүүдэд тус компаниас 1,786 ширхэг барилгын туслах материал тулаас v4, v5 түрээслэсэн гэж,
хариуцагч А ХХК нь барилгын талбайд байсан барилгын туслах материал тулаасыг Х ХХК-д буцаасан, уг материал дунд v4, v5 тулаас 132 ширхэг байсныг ашигласан тул үүний түрээсийн төлбөр 4,268,880 төгрөгийг төлнө гэж тус тус тайлбарлаж байна.
Ц.Баярсайхан шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:
... Би 2008 оны 07 сараас Х ХХК-д тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байна. 2021 оны хавар А ХХК нь Ховдод байгаа манай барааг шилжүүлж авья шилжүүлж авахаар болсон.
Ингээд 2021 оны 05 сарын 10-ны өдөр V4 сапуд 775 ширхэг, V5 сапуд 320 ширхэг, 2021 оны 05 сарын 12-ны өдөр V4 сапуд 320 ширхэг, 2021 оны 05 сарын 13-ны өдөр V4 сапуд 374 ширхэг, нийт 1,789 ширхэг барилгын туслах материал шилжүүлэн өгсөн.
Уг материалыг Л ХХК түрээслэж байсан ба 2021 оны 05 сарын 13-ны өдөр А ХХК-д н.Дашзэвэгт хүлээлгэн өгсөн.
Би хххххххх дугаарт О.Бямбадорж захирал руу залгаад материалаа авсан уу гэхэд авсан гэсэн. Түрээсийн төлбөрөө нэхэхээр төлнө, санхүүжилт хойшлоод байна гэдэг.
Уг барилгын туслах материалыг түрээслүүлэх үед А ХХК нь Ховдод, манайх Улаанбаатар хотод байсан бөгөөд энэ түрээсийн харилцаа цэвэр итгэлцэл дээр тулгуурласан.
Ингээд хавар ярьсныхаа дагуу 2021 оны 12 сард түрээсийн гэрээгээ нөхөж байгуулсан. Би О.Бямбадорж захирлыг танина. Талбай дээр 3-4 удаа харсан, гэрээ байгуулахдаа уулзсан.
Манайх барилгын туслах материалаа талбай дээрээс ачуулах гэж байхад А ХХК-ийн захирал нь манайд шилжүүлээд өгчих гэсэн... гэжээ.
Б.Дашзэвэг шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:
Би 2019 оноос 2022 он дуустал А ХХК-д барилгын инженерээр ажилласан бөгөөд 2021 оны 04-11 сард Ховдод төсөл хэрэгжүүлэхэд барилгын инженер, даамлаар ажилласан.
Тулаас байсныг бол мэднэ, худалдаж авсан уу, түрээслэсэн үү гэдгийг мэдэхгүй байна. Соёмбот алтай ХХК-ийн талбайд байсан материалыг чөлөөл гээд манай талбайд буулгасан ба машинаар авчирч асгасан бөгөөд V4, V5 тулаас байсан бөгөөд холилдсон байсан.
Манайх тухайн тулаасыг ашиглаагүй ба манайх трубагаар тулаас хийсэн. Урт нь хүрэхгүй. Намайг ажиллаж байхад манайх V2 тулаас ашигласан.
Х ХХК-д тулаасыг хүлээлгэж өгсөн эсэхийг мэдэхгүй. Тулаас Ховдын талбай дээр байхгүй. Л ХХК гэж анх удаа сонсож байна. Ажил 2019 онд эхлээд 2021 оны 11 сар хүрсэн бөгөөд хугацаандаа амжиж хийгээгүй учраас хураалгасан. Би О.Бямбадоржтой их сургуульд хамт суралцаж байсан ... гэжээ.
Х ХХК-ийн нягтлан бодогч нь А ХХК-ийн захирал О.Бямбадоржтой 2021 оны 11 сарын 15-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн ба:
уг актаар 2 байгууллагын хооронд байгуулсан 21-184 тоот түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг 2020.05.10-ны өдрөөс 2021.11.01-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ 2 байгууллагад хөтөлж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангүй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Х ХХК нь А ХХК-иас түрээсийн төлбөр 35,133,110 төгрөгийн авлагатай, мөн v4 тулаас 132 ширхэг, v5 тулаас төмөр 140 ширхэг үлдэгдэлтэй гарсныг харилцан баталсан байна.
Жич: v5 тулаас хонгио 8 ширхэг, v4 тулаас гол 78 ширхэгийг А ХХК нь Х ХХК-д хүлээлгэн өгсөн бөгөөд өглөг авлагын тооцоонд оролцуулж тооцоогүй болно гэжээ.
Дээрх тооцоо нийлсэн актанд Х ХХК болон А ХХК нь байгууллагын тамга тэмдгээ дарсан нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж нягтлан бодогч Ц.Баярсайхан, төлөгч байгууллагыг төлөөлөн захирал О.Бямбадорж нар гарын үсгээ зуржээ.
/ХХ-ийн 10 дугаар тал/
Нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч Х ХХК нь хариуцагч буюу түрээслэгч А ХХК-тай 2021 оны 05 сарын 14-ний өдөр 21-184 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулан түрээслүүлэгч Х гэрээний хавсралт 2-т заасан барилгын туслах материалыг түрээслүүлэхээр,
түрээслэгч нь гэрээний 8.2-т зааснаар түрээсийн гэрээний нийт төлбөрийг хавсралт 2-т зааснаар төлөх бөгөөд уг төлбөрийг гэрээнд талууд гарын үсэг зурсан өдөр түрээслэгч тал нь түрээслүүлэгч талд шилжүүлэхээр тус тус харилцан тохирчээ.
Гэрээний хавсралт 2-т: Тулаас, V-5, цагаан, хуучин, гарсан огноо 2021 оны 05 сарын 10, ирсэн огноо 2021 оны 11 сарын 01, ашигласан хоног 175, тоо 140, үнэ 250, дүн 6,125,000 төгрөг,
Тулаас, V-4, цагаан, хуучин, гарсан огноо 2021 оны 05 сарын 13, ирсэн огноо 2021 оны 11 сарын 01, ашигласан хоног 172, тоо 132, үнэ 165, дүн 3,746,160 төгрөг,
Тулаас, V-4, цагаан, хуучин, гарсан огноо 2021 оны 05 сарын 10, ирсэн огноо 2021 оны 06 сарын 21, ашигласан хоног 42, тоо 498, үнэ 165, дүн 3,451,140 төгрөг,
Тулаас, V-4, цагаан, хуучин, гарсан огноо 2021 оны 05 сарын 10, ирсэн огноо 2021 оны 09 сарын 19, ашигласан хоног 132, тоо 165, үнэ 165, дүн 3,593,700 төгрөг,
Тулаас, V-5, цагаан, хуучин, гарсан огноо 2021 оны 05 сарын 10, ирсэн огноо 2021 оны 09 сарын 19, ашигласан хоног 132, тоо 98, үнэ 250, дүн 3,234,000 төгрөг,
Тулаас, V-4, цагаан, хуучин, гарсан огноо 2021 оны 05 сарын 10, ирсэн огноо 2021 оны 10 сарын 07, ашигласан хоног 150, тоо 112, үнэ 165, дүн 2,772,000 төгрөг,
Тулаас, V-5, цагаан, хуучин, гарсан огноо 2021 оны 05 сарын 10, ирсэн огноо 2021 оны 10 сарын 07, ашигласан хоног 150, тоо 79, үнэ 250, дүн 2,962,500 төгрөг,
Тулаас, V-4, цагаан, хуучин, гарсан огноо 2021 оны 05 сарын 12, ирсэн огноо 2021 оны 10 сарын 07, ашигласан хоног 148, тоо 320, үнэ 165, дүн 7,814,400 төгрөг,
Тулаас, V-4, цагаан, хуучин, гарсан огноо 2021 оны 05 сарын 13, ирсэн огноо 2021 оны 10 сарын 07, ашигласан хоног 147, тоо 242, үнэ 165, дүн 5,869,710 төгрөг, Нийт 1,786 ширхэг, үнэ 39,568,610 төгрөг.
Бараа буцаалт 2021 оны 09 сарын 19-ний өдөр 4,800,000 төгрөг, 2021 оны 10 сарын 07-ны өдөр 1,687,500 төгрөг тус тус түрээсийн төлбөрт тооцсон.
Тулаас, V-4, түрээс, 2021 оны 11 сарын 01-нээс 2022 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл, ашигласан хоног 120, тоо 132, үнэ 50, дүн 792,000 төгрөг,
Тулаас, V-5, түрээс, 2021 оны 11 сарын 01-нээс 2022 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл, ашигласан хоног 120, тоо 140, үнэ 75, дүн 1,260,000 төгрөг,
Нийт нэхэмжлэх дүн 35,133,110 төгрөг.
-Тулаас, V-5, цагаан, хуучин, гарсан огноо 2022 оны 03 сарын 01, ирсэн огноо 2022 оны 03 сарын 25, ашигласан хоног 24, тоо 140, үнэ 250, дүн 840,000 төгрөг,
Тулаас, V-4, цагаан, хуучин, гарсан огноо 2022 оны 03 сарын 01, ирсэн огноо 2022 оны 03 сарын 25, ашигласан хоног 24, тоо 132, үнэ 165, дүн 522,720 төгрөг, Нийт дүн тоо 272, дүн 1,362,720 төгрөг.
Нийт дүн Акт V5, тоо 40, үнэ 65,000 төгрөг, дүн 2,600,000 төгрөг,
Нийт дүн Акт V4, тоо 98, үнэ 60,000 төгрөг, дүн 5,880,000 төгрөг.
Бараа буцаалт, 2022 оны 03 сарын 25, түрээсийн төлбөрт тооцсон, V5 хонгио, 8 ширхэг, тоо 8, үнэ 32,500 төгрөг, дүн 260,000 төгрөг,
Бараа буцаалт, 2022 оны 03 сарын 25, түрээсийн төлбөрт тооцсон, V4 гол, 78 ширхэг, тоо 78, үнэ 30,000 төгрөг, дүн 2,340,000 төгрөг,
Нийт нэхэмжлэх дүн 7,242,720 төгрөг гэжээ.
/ХХ-ийн 7-9, 11-14, 38-40 дүгээр тал/
А ХХК-ийн Х ХХК-д 2021 оны 12 сарын 14-ний өдөр хүргүүлсэн 21/194 тоот тодорхойлолтод:
Манай байгууллага боломж олгон дэмжиж байгаа танай байгууллагад талархал илэрхийлье.
Байгууллага хоорондын худалдан авах гэрээтэй холбоотой төлбөр тооцоо, мөн тулаас төмрийн түрээсийн төлбөрийг хэрхэн төлөх талаар танай байгууллагын хуулийн зөвлөхөд тайлбарласан бөгөөд манай байгууллага төлж болох бодит байдлыг задлан хүргүүлж байна ... гэжээ.
/ХХ-ийн 16 дугаар тал/
Хэлцлийн хэлбэр нь талуудын хүсэл зоригыг илэрхийлэх арга бөгөөд 2021 оны 05 сарын 14-ний өдөр амаар буюу хүсэл зоригоо үгээр илэрхийлэн хожим буюу 2021 оны 12 сарын 01-ний өдөр урьд үгээр илэрхийлсэн хэлцлээ бичгийн хэлбэрт оруулсан байна.
Гэрээний талуудын гарын үсэг нь хэлцэлд оролцогчдын хэн алин нь хүсэл зоригоо тусгасан баримтын агуулгыг хүлээн зөвшөөрснийг баталгаажуулах зорилгоор хэлцэл хийж буй этгээд өөрийн нэр болон бусад тодорхой тэмдэглэл хийхийг ойлгох бөгөөд талууд гэрээ болон актанд тусгасан зүйлийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуран баталгаажуулжээ.
2021 оны 05 сарын 14-ний өдрийн 21-184 тоот барилгын туслах материал туслах материал түрээслэх гэрээ болон тооцоо нийлсэн актад талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Хариуцагч тал 2021 оны 05 сарын 14-ний өдөр огноолон 2021 оны 12 сарын 01-ний өдөр бичгийн хэлбэрт оруулсан барилгын туслах материал түрээслэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлалаа.
Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг.
Талуудын хооронд байгуулсан барилгын туслах материал түрээслэх гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу түрээслүүлэгч Х ХХК нь түрээслэгч А ХХК-иас гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг шаардсан нь үндэслэлтэй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,5 хувийн алданги төлнө,
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т ... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасны дагуу Х ХХК алданги нэхэмжилж байх ба алданги нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцож буй хариуцлага боловч сар бүрийн түрээсийн төлбөрийг төлөх хугацааг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй гэж үзэхээр байна.
Хариуцагч А ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа Х ХХК-д бараа материалын 35,000,000 орчим төгрөгийн өртэй, тулаасыг хүлээн авсан барилгын инженер 2021 оны 06 сард ажлаасаа гарсан, өөр компанийн түрээслэж байсан тулаасыг хашаандаа байлгасан хэмээн тайлбар гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч А ХХК-ийн захирал 1,786 барилгын туслах материал түрээслээгүй, 132 ширхэг туслах материал түрээслэсэн гэж маргаж байх боловч энэ талаархи баримтаа ирүүлээгүй бөгөөд энэ нь нотлогдоогүй болно.
Аливаа хуулийн этгээд бусадтай гэрээ байгуулж буй тохиолдолд түүнээс үүдэн гарах үр дагавар болон хариуцлагыг хүлээх учиртай тул түрээслэгч тал болох А байгуулсан гэрээний хариуцлагаа хүлээх учиртай.
39,568,610 төгрөг-4,800,000-1,687,500=33,081,110 төгрөг,
33,081,110+792,000+1,260,000=35,133,110 төгрөг,
35,133,110+7,242,720=42,375,830 төгрөг-А ХХК-ийн гүйцэтгэх үүрэг.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 42,375,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 21,187,915 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 42,375,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 21,187,915 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 475,769 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 369,829 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3. Тус шүүхийн 2023 оны 02 сарын 13-ны өдрийн 4556 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч А ХХК-ийн банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 63,563,745 төгрөгийн хэмжээгээр зогсоосон бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН