Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/380

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                  2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч М.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М-ийн П-д холбогдох эрүүгийн 2538000000476 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овгийн М-ын П , 1974 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ......... дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.16-д зааснаар 23 жилийн хорих ялаар ялаар шийтгүүлж байсан,  хэрэг хариуцах чадвартай, регистрийн ............................ дугаартай.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч М.П нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг Хорьдол сарьдгийн дархан цаазат газрын хамгаалалтын бүс “Туртын царам” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгаас 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн ззэмшлийн Винтов маркийн галт зэвсгээр 1 ширхэг зэрлэг гахай агнаж, амьтны экологи-эдийн засагт 1,400,000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.П нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг Хорьдол сарьдгийн дархан цаазат газрын хамгаалалтын бүс “Туртын царам” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгаас 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн ззэмшлийн Винтов маркийн галт зэвсгээр 1 ширхэг зэрлэг гахай агнаж, амьтны экологи-эдийн засагт 1,400,000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, (хх-ийн 9 тал),

эргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (хх-ийн 10-15 тал),

-Иргэний нэхэмжлэгч Д.Н-ын мэдүүлэг, (хх-ийн 29 тал),

-Гэрч М.Н-ын мэдүүлэг, (хх-ийн 32-33 тал),

-Хөвсгөл аймгийн “Ашид билгүүн” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн үнэлгээ, (хх-ийн 34-36 тал),

-Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №15 дугаартай дүгнэлт (хх-ийн 45-46 тал) зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч М.П нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Шүүгдэгч М.П нь байгаль экологид 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т, мөн Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасны дагуу Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор тогтоосон үнэлгээгээр 1 толгой ойн зэрлэг гахайн экологи-эдийн засгийн үнэлгээ 1,400,000 төгрөг х 2= 2,800,000 төгрөгийн нөхөн төлбөр тогтоогдож байна.

Шүүгдэгч М.П нь энэ хэргийн улмаас байгаль, экологид учруулсан 2,800,000 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч М.П-ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч М.П-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” мөн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан.

Энэхүү хэргийн тухайд зэрлэг гахайн 13.31 килограмм мах  нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д, эд мөрийн баримтаар хураагдсан 1,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн Винтов маркийн гол төмрийн дугааргүй, замаг нь 1005 дугаартай 1 ширхэг галт зэвсэг болон 5 ширхэг 7.62 мм сум, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн Мусганг-5 маркийн улсын дугааргүй, улбар шар өнгийн мотоцикль зэрэг нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэлд тус тус тооцогдохоор байна.

Иймээс 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 48 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128 дугаартай “Эд мөрийн баримтыг хураах тухай” прокурорын тогтоолоор хураагдсан 1 ширхэг зэрлэг гахайн 13.31 килограмм мах,  Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн Винтов маркийн гол төмрийн дугааргүй, замаг нь 1005 дугаартай 1 ширхэг галт зэвсэг, АКК-ны 7.62 мм 5 ширхэг сум, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 48 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжлэгдсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн Мустанг-5 маркийн улсын дугааргүй, улбар шар өнгийн мотоцикль зэргийг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Хэрэгт шүүгдэгч М.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч М.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овгийн М-ын П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч М-ын П-ийг 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.П-ийг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4.Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч М.П-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 48 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128 дугаартай “Эд мөрийн баримтыг хураах тухай” тогтоолоор хураагдсан 1 ширхэг зэрлэг гахайн 13.31 килограмм мах,  Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн Винтов маркийн гол төмрийн дугааргүй, замаг нь 1005 дугаартай 1 ширхэг галт зэвсэг, АКК-ны 7.62 мм 5 ширхэг сум, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 48 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжлэгдсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн Мустанг-5 маркийн улсын дугааргүй, улбар шар өнгийн мотоцикль зэргийг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Энэ хэрэгт шүүгдэгч М.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ДАВААХҮҮ